Бууз хийдэг эхнэр хэрэгтэй

Гэр бүлд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн эзлэх байр суурь хөдөлмөрийн хуваарийн талаарх маргаан бол магадгүй мөнхийн сэдэв байх талтай юм. Би өөрийгөө гэр бүлд эзлэх байр суурь, гэр бүлдээ гүйцэтгэж буй үүргээрээ уламжлалт нөхөр нь давамгайлсан гэр бүлийг бодвол илүү өндөр байр суурьтай нөхөртөө илүү хэрэгтэй эзэгтэй гэж итгэж явлаа. Гэтэл саяхан нөхрөөсөө мөрөөдлийн эхнэр ямар байх талаар асуусан чинь нөхөр нь бууз идмээр байна гэвэл үсэрч босоод л бууз хийж өгдөг эхнэр гэж хариулахыг сонсоод үнэхээр их цочирдлоо. Чи тэгээд намайг миний хийсэн бүхнийг зүгээр гэрийн ажилтай эмэгтэйгээр солиход харамсахгүй юу гэтэл нөхөр маань тоглоом шоглоомоор ч гэсэн тиймээ гэж хариулсан гээд бод доо. Уг нь манай нөхөр бүүр тийм ч жирийн хуучинсаг монгол эр биш л дээ. Бас ч гэж эмэгтэй хүний гэр бүлд бүүр цаашлаад нийгэмд эзлэх байр суурийг үнэлдэг хүндэтгэдэг нэгэн билээ. Гэтэл өөрийгөө түүнд хэрэгтэй хүн гэж итгэж явсан надад энэ маш сонин цочирдмоор хэрэг болсон шүү. Миний гэр бүлийнхээ төлөө ёстой хэр баргийн эр хүнээс дутахгүй зүтгэж явсан зүйл түүний хувьд үнэхээр бууз хийдэг гэрийн үйлчлэгчийн хажууд юу ч биш юм байна гэдгийг хүлээн зөвшөөрнө гэдэг надад даан ч байж боломгүй мэт санагдана. Ер нь эрчүүд яагаад ийм амиа бодсон байдаг байна аа. Тэдний нөгөө тулга тойрсон бодолгүй алсын хараатай энэ тэр гэдэг нь хаачив аа.

Гал тогоо хавиараа эргэлдэж нөхрөө тахин шүтэж амьдардаг эмэгтэйчүүд эрчүүдтэй эн зэрэгцэж амьдралын ачаа үүрэлцэж яваа эмэгтэйчүүдээс илүүтэйгээр тэдэнд хэрэгтэй байдаг гэж үү. Уучлаарай би энд хамаг бүхнээ нөхөртөө зориулсан гэрийн эзэгтэй нарийн хөдөлмөрийг амархан гэж хэлэх гээгүй юм шүү. Гэхдээ л хэрэв хүсэх юм бол би тийм сайн эзэгтэй байж чадна л даа. Миний хийдэг ажлын хажууд гэрийн ажил хийх сайн эзэгтэй байх хамаагүй амархан. Харин миний хийдгийг хийж чадах жирийн эмэгтэй тэр болгон байхгүй л гэх гэсэн юм. Тийм дээ ч би өөрөөрөө бахархаж нүүр бардам өөрийгөө эр нөхрийнхээ мөрөөдлийн хань гэж өдийг хүртэл бодож явдаг байсан юм. Манай нөхөр хүний тэгш эрхийг хүлээн зөвшөөрдөг эрэгтэй эмэгтэй хүн аль аль нь гэрийн ажил болоод гадуур ажлаа хамтарч хийх нь зөв гэж үздэг нөгөөтэйгүүр орчин үеийн гэр бүлийг илүүтэйд үздэг хүн атлаа ийм зүйл мөрөөдөж явдаг нь л хамгийн гайхалтай байгаа юм.

Түүнээс жирийн уламжлалт гэр бүлийг эрхэмлэдэг,хөмөрсөн тогоон доторх монгол эр байсан бол үүнд гайхаад байх зүйл ердөө ч алга. Баас хатавч өмхийгөө тавихгүй гэгчийн үлгэр л болж байна даа. Эр хүн хэдийгээр орчин үеийг эрэгтэй эмэгтэй хүний хүйсийн тэгш эрхийг хүлээн зэвшөөрдөг дүр эсгэж байвч санааныхаа мухарт энэ дэлхийд ноёлох санаагаа хэзээ ч хэдэн зуун жил болсон ч хүүхнүүд бид бие махбодийн хувьд тэднээс дутахгүй бас дээр нь илүү зүйлгүй болсон ч байсан хэвээр л байх шинжтэй. Хүүхнүүд бид мээмгүй хүүхэд тээх умайгүй болсон үед л тэдний энэ үзэл өөрчлөгдөж магадгүй юм. Тэр хүртэл бид тогоо шанаганаасаа салах тухай ярих ч хэрэг алга. Харамсалтай ч амьдралын үнэн гэвэл тийм л байдаг юм байна. Эцэст нь та бүхнээс эрчүүдээс нэг л асуулт асууя танд сайн гэрийн эзэгтэй хэрэгтэй юу эсвэл таньтай адилхан цалин авдаг магадгүй илүү ч орлого олдог тэгээд гэрийн ажлаа яг хувааж хийдэг эхнэр хэрэгтэй юу?

Эх сурвалж:  erkhembayar.blogspot.com

54 Comments

  1. Z says:

    аан тийн бас хэдэн хүүхэдтэй вэ , нөхөр чинь хэдийн цалинтай вэ, болж өгвөл яаж ажил төрөл ар гэрээ амжуулж яваа нууцаасаа бичээрэй, шинээр гэр бүл болсон залуу хүмүүст хэрэг болох байх ааа

  2. Z says:

    Дээрх хүнээс асуухад би бас ийм цалинтай юм юмаа амжуулдаг эмэгтэй болмоор байна өөрөө ямар мэргэжилтэй вэ ямар салбарт ажилладаг вэ

  3. aaaaaaaaaa says:

    би 800000 tsalintai ajil hiideg bas orio ireed geriin ajlii hool undaa hiigeed huuhdee tsetserlegees n avaad bolood l bna sh dee
    nohor ajlaasaa irt tarsan yedee hooloo hiij huuhdee avaad l er buruu yum alga yagaad huuhnuud dandaa nohor ingeed tegeed geed gomdlood bdag bna aa
    erdoo oilgohgui yum
    sain talaas l bodoj boldoggui yum uu

  4. Enkhee says:

    Хоол сайтай эхнэртэй хун урт насалдаг.

  5. 234 says:

    Эрхэмбаярын блогыг үзлээ. таалагдлаа. Боловсролтой бүсгүй байна шүү. Овоо биччихдэг юм байна.

  6. uhaalag baigaarai says:

    3.5 жилийн өмнө эрхэмбаяр (одоо XXБ-нд гадаад харилцааны албаны дарга байх шүү) гэж эмэгтэй бичжээ.

    http://erkhembayar.blogspot.com/2007/04/blog-post.html

  7. dahiad l jender says:

    ooriin chin ooriigoo magtuulj saishaalgah gesen erhlelt chin amjiltgui boljdee. Nuhur chin chamaas halamj hairiig l hussen baina teriigee asuusan sonin asuultan deer chamaig bolovsroltoi uhaad oilgox baix geed togloomoor helchihsen baishd. Gevch chi oisongui ooriigoo het ondoroor unelej doviilgoh zan chin teeg bolj jinhen tulga toirson aash gargaj haviin humuuseer magtuulah gesen chin muuhai yumdaa. Ta 2 buuzgui l bolohoos saihan hosuud bainadag. Chinii tavisan utgagui asuultand bol hangalttai sain gej heleheer hariult baina. Togloomoor tiim gej helsen n ch buruu bish shd. Chamaig tiim yumiig uhaad oilgochih chadaltai gej boddogt uurlah shaltgaan haragdahgui l bainaa. Bichsen zuilees chin iim l dugnelt garchiina.

  8. uranzurag says:

    эмэгтэйлэг чанараа алдах нь том эмгэнэл гэдэг.
    мөн хэн нь хэндээ их зарцлагдаж байгаагаар нь халамжтай гэж дүгнэдэг гэдэг…
    амьдралд бүх зүйл тэгш биш ч эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй л байх болдог юмдаа.

  9. Yavuuliin hun says:

    Танай гэр бүлд мөнгө хангалттай хүрэлцэж байгаа харин таны гарын бууз хүрэлцэхгүй байгаа юм бишүү?

    Хүн үүссэн цагаас эрчүүд ан агнаж, гэр бүлээ уурагаар баялаг хоолоор хангадаг байсан бол эмэгтэйчүүд тэрийг нь боловсруулаж хоол болгодог байсан бишүү? Эмэгтэй хүнийг дорд үзсэндээн тэр биш, бие организм талаасаа эрчүүд илүү зохилдсон байсандаа тэр. “Man and woman are different but equal” гэж үг бий шүү дээ. BBC-ийн “Man and Woman” гэдэг цуврал кинонуудыг заавал олоод үзээрэй. Та шиг боловсролтой эмэгтэй дүгнэлт хийчих байх.

  10. Zochin says:

    Нөхрийн чинь хэлсэн зуун хувь үнэн биш ч дийлэх нь үнэн гэж бодоорой. Өөрөөр хэлбэл эхнэр нь бүүр нэг арчаагүй биш л бол эрчүүд гэрээ сайхан арчлаад, үр хүүхдийг нь сайхан өсгөх амгалан эхнэрт дуртай байх. Чам шиг эхнэрүүд яг л чам шиг боддог юмаа, яагаад гэвэл би бас тийм. Би нөхөртэйгээ адил өндөр боловсролтой, нэгэн цагт би нөхрөөсөө дутахгүй орлоготой байдаг байлаа. Хажууд нь чирэгдэхгүй хамтдаа зүтгэж байхад чи ингэлээ тэглээ гээд л үглэдэг байлаа. Үнэндээ тэр үг тэр хүний чихэнд хүрээд тогтдог байсан гэдэгт би эргэлздэг. Одоо бол миний цалин болоод албан тушаал нөхрөөсөө бага, энэ нь надад хангалттай санагддаг. Би зүв зүгээр гэртээ суугаагүй орлоготой, гэхдээ нөхөртэйгээ зэрэгцээд томроод байхааргүй хэрдээ таарсан, энэ л болоо. Гэрийн эмх цэгц, хүүхдийн хичээл ном, хоол ундыг голлон би зохицуулдаг, нөхөр маань ямар ч гэрийн ажлыг намайг хүсвэл адилхан хуваалцаад хийлцдэг.
    Эмэгтэй хүн орлого сайтай, ажил алба сайтай байх тусмаа нөхрийнхөө өөдөөс томрох нь амархан, биеэ даасан байдалтай байдаг юм болов уу. Тэрэнд тэд дургүй байдаг. Нөхрөөс гадна хадмууд яг л тэрний өөрөөсөн дугуй гэж бодоорой.

  11. minju says:

    XЭН НЭГЭН ЭРИЙГ XАЛАМЖ XАЙРААР ТЭЖЭЭН ТЭТГЭЖ БАС XАЙРЛУУЛЖ ҮЗМЭЭР БАЙНА…….

  12. Bilegee says:

    бусад руу бүү довтол!

  13. Bilegee says:

    ёо ёо яасан их зүйл бичээ вэ xүмүүс, ер нь бол гэрийн ажил хоол xийx зэрэг бол эмэгтэйчүүд бидний гэр бүлдээ xийx ёстой ажил xарин xүүxэд xүмүүжүүлэх бол хамтын ажил харин гэр бүл 2лаа баг цалинтай ч их цалинтай ч ажил xийж нийгэмтэйгээ зэрэгцэж амьдрах юм бол нөхөрт ч тэр xүүxдүүдэд ч тэр гэр бүлийн уур амьсгал халуун дулаан болно.хайраас бүгд ундардаг учираас нөхөртөө xайртай л бол өөрийн эрхгүй дуртай хоолыг нь xиймээр xаламжилж эрхлүүлмээр санагдана харин зарим тохиолдод нөхөртөө ойлгуулж хэлээд арын асуудлаас ганц 2 удаа xолдож болно шдээ, анхнаасаа л зөв xүнтэйгээ суу дараа нь xүн амьралыг нь сонгож өгсөн юм шиг бусдруу довтол, амжилт xүсье!

  14. amjilt says:

    би тогс зуйл байдаггуй гэж боддог. амидралд хун их олон зуйлийг хусдэг. эр ч бай эм ч бай бугд л адил.миний нохор дотроо ийм хусдийн байна би гологдож байна гэж бодохоосоо илуу чи туунийгээ ойлгож хундэлсэн ни дээр юм болуу. чамд ч бас хусэх зуйл байгаа ч юм билуу! хуний хусэл хязгааргуй шуу дээ. байхгуй зуйлээ хусэх ни хуний шунал. миний ойлгосноор та2 сайхан л гэр бул байна. одоо монголд ихэнх гэр бул 2лаа зэрэг ажилаа хийгээл адилхан ходолморлоол амидардаг байх. хун болгон л асуудалтай/ монго, сэкс, хууралт, хардалт,халамж … гх мэт/ харин чиний хувид асуудал байхгуйтай адил мэт. атгийн чинээ шороог уул мэт авч узэх хэрэггүй л юм шиг санагдаж байна даа. би ч бас адилхан эмэгтэй хун ирээдүйд халамжит хани,хуухдийн эх болно. би эмэгтэй хун заавал гэрт сууж ур хуухдээ харах ёстой ч юмуу али эсвэл ажил хийн монго олж нохортойгоо адил эрхтэй байна гэдэг ч юмуу али талруу ни туйлшрах хэрэггүй гэж боддог. хэрвээ муу юм дохиолдож /маш муугаар бодоход/нохор чини эрт оод болжээ тэр уэд эмэгтэй хун гэр булээ ур хуухдээ аваад явах чадалтай л байх хэрэгтэй гэж боддог. тийм болохоор бух зуйлийг амжуулж сурах л хэрэгтэй болох ни. амидрал босгох хэцүү тэрийг хамгаалж улдэх тэрнээс хэцүү. босгосон амидралаа хамгаалаарай бусгуй мини.эцэст ни танай гэр булд амжилт!!!

  15. naran says:

    бичсэн зуйл чини таалагдлаа.
    бас хумуусийн сэтгэгдлийг ч уншлаа.
    бидний уэйинхэн буюу арай л гэрлэж амжаагуй хумууст их хэрэгтэй зуйл мэт санагдаж бна

  16. RUSTLER says:

    За та нар гадуур ажил хийнэ гэж юу байсийн бэ янхандаа л явалдаал байдаг ш дээ тэр их монго олж байгаа чин ч дээ пизда нэг баяний боовийг дэрлэж олсон монго биз заваан янхан болсон шуу дээ алнууд

  17. narant says:

    дээрх хумүүстэй санал нэг байна

  18. vnen vg says:

    эрэгтэй хумуус худлаа баашлаж бдийн битий тоо. хэрэв гэрийн сайн эхнэр бвал монго олсонгуй гэж уурлана худлаа муусайн эрчүүдэд таалагдах юм бгуй дуртэй бол оороо уузаа хийгээд ид гээд сууж бай чам шиг чадалтай эмэгтэйгээс салж чадахгуй наадуул чин муухай оор хуухэн нудэнд н сайхан харагдаад л тэгэж бгаан тэрэнтэйгээн нэг унтаж аваад л бутсаад л налиганаад ирнэ. монголийн эрчввд арчаагви ш дээ

  19. jak says:

    манай нохор надаас нилээд ах би одоо оютан л даа бас удахгви торох гэж бгаа. манай нохрийн найзууд бугд л биээ даасан дажгуи амидралтай бугд л эхнэр хуухдээ тэжээдэг. харин эхнэрүүд н гэрийн сайн эзэгтэй хуухдээ хараад гэрийн ажил хийгээд гэртээ л бдаг ч нохрууд н араар н тавихийг ч нэг узуулж огно доо. би ч хааяа манай нохор ийм болчих вий гэж айдаг. би ч хэзээ ч гэрийн авгай болж гэртээ суухгуй гэж боддог болсон. миний бодлоор эмэгтэй хун хийж чадаж бвал нохортэйгээ зэрэгтсээд л эрх тэгш амидрах ёстой. хэзээ ч эр хуний дор орох ёсгуй. эмэгтэйчүүд зарим н хэтэрхий ноомой энэ намайг тэжээж бгаа юм чин ийм л бх ёстой гэсэн юм шиг дэндүү хултсэнгүй бдаг. энэ бол муу нохор н жахан охидуудтай шоудаад л хонууд онжуудээр ирэх ч угуй эхнэр н хуухдээ тэврээд нохроо хулээгээд л гэртээ суугаад байх чин тэнэг амидрал биз дээ

  20. really says:

    Хэн нэг хуний тулуу,хуслий ни гуйтсэлдүүлэх гэж тэгтлээ шаналах ю бнаа.Хун уурийнхуу хуссэн зуйлээ хийгээд,хангалттай орлого олоод ,хэнээс ч хамаралагуй амидрах ни чухал.Хэн нэгэн нухур гэгч хуний эрх ашгийн тулуу уурийгуу гал тогоонд уях,эсвэл мунгуний тулуу илжиг шиг зутгэж дээрээс ни тэр ни таалагдах болуу гэдэгт санаа зовж шаналж явна гэдэг бол нэг хунд илуудсэн ачаа бугууд,илуу зан

  21. Ganaa says:

    Bi nuhuruusee dutahgui tsalintai ger orniihoo buh l ymiig zohitsuulj amidardag.Gehdee nadad hairtai gedeg ch namaig hairladaggui bi sexiin talaar setgel hanamjtai bish baidag ene ni hetsuu ym bilee.Hen ni iluu karertai,
    tsalintai baih ni sonin bish sex-n tal deeree hen hen ni setgel hanamjtai baih ih chuhal ymuudaa gej boddog.Emegtei hun ene talaaraa dutaj ybna gedeg hetsuu.Er hun bol huuhen erguuleed ybchihdag biz.Emegtei hun bol tiim bish.

  22. ReaL says:

    ene cekc.mn-nii adminuud forum neemeer bolsiim bna da. Duriin niitlel deeree chat bolgood bhiin.
    Forum neechiheech

  23. boogy says:

    хийдэг хийдэгээ л хийх ни зов бхаа, нүх ухмаар санагдвал нөхөр ни ухна биз, бууз идмээр бол эхнэр ни хийнэ биз,

  24. Mistress Marlaa says:

    Хааяа ингэж хийлгэх ч гоё шүү

  25. khongorkhon says:

    ихэнх сэтгэгдэлүүдийг уншлаа. эцийн эцэст аль аль нь бага зэрэг хуурамч ч зан гаргах хэрэгтэй юм шиг байна аа. эхнэр нь нөхөртэй, нөхөр нь эхнэртэй таалагдахын тулд.

  26. hor says:

    Тогоо шанаганаас дээр гарахгуй байна л гэх юм ажил хийлдээ тэгвэл эрчүүд арай өөрөөр хардаг, 2 лаа л хоол хийж хүүхдээ халамжилж тэгш байж байж сая гэр бүл аз жаргалтай байна,тэрнээс нэг илуу гарах гэж дутуу бна гэж гомлоод ирвэл нэг тийшээгээ хазайж нэгнийхээ чамлахад хүрдэг

  27. uhaalag baigaarai says:

    тэгвэл та 2 монголдоо ирж амьдраач, тэгээд монгол хосуудын асуудалд дүгнэлт хий л дээ.

    монголд аль аль нь шургуу хөдөлмөрлөхгүй бол хосуудад асуудал үүсдиймаа. нэг нь гэртээ хэвтээд, нөгөөгөө халамжлах заваа гаргах гэхээр ажиллаж байгаа ганцынх нь хөдөлмөрийн үнэлгээ 3+ хүнд хангалуун хүрэлцэх билүү, ингээ л энгийн юмнаас асуудал үүсээд эхэлдийм ш дээ.

    хүн шиг хоол унд, хоргодох байр, хамгийн энгийн хэрэгцээгээрээ хангагдаагүй цагт дээр нь монгол шиг үнэтэй дэгжин зүйлсээр саакрах ёстой орчинд бол угаасаа гадаадын монголчуудын ойлгохгүй, нийцэх шаардлагагүй зөндөө юм байдын.

    эр эмгүй эрвийх дэрвийхээрээ чадал чадлаараа ажлын амжилтандаа санаа тавьж зүтгэхгүйм бол ээж аав нар нь америк явуулахад нь дэмжих битгий хэл өөрсдөө дараа болохгүй байвал их юм байдын ш дээ. хүн хүний амьдрал өөр, сайн ханьтай, хангалуун амьдралтай улсуудын хувьд заавал иймэрхүү юман дээр ухаанаа уралдуулах шаардлага юун.

  28. Vogue says:

    uhaalag baigarai -d helehed bi oort chin oorihoo medleg bolovsrol hel usiig batlah shaardlagagui,geriin avgai gej ooriigoo ch heleegui,tiim negch vg bicheegui,chi ch bas hedhen ugtei comment-oos minii IQ-g dugnej chadahgui bilee.hvn hvnii uzel bodol shal oor ter dundaas hvmvvs yamr neg yum boddog hamgiin turuund doosh n hiij bah tavaa hangdag mgl tenegduu zangaa nuuj bgaachee.
    anh gadagshaa surguulid yavahiin huslen bolj baihdaa bi bas l ene bvsgui shig bodoltoi bsan,yasan ch hvntei suuhgui jinhen liberal emegtei bolno gej morooddog bailaa,getel ugui yumaa,emegtei hvnii az jargal hani ijil ur huuhed yum bna,er nohroo hezeech hvnii omno ulailgahgui,yamrch hvntei haritsaj chadah,haluun dulaan ger oron bii bolgoh tiim l emgtei baih hergtei yum bna.Super ehner boloh gej hicheedgui zugeer l hania halamjlah gedeg huvia hicheehees shal oor yum.Bi ene amidraldaa setgel hangaluun bna,er nohor min yamr neg ersdeld orloo gehed bi ter oron zaig nohoj chadna gedegt itgeltei baidag
    ter salsan hosuudiin talaar medeej bugdiig bid medehguildee,yamrch bsan neg n tiim shaltgaan bol bsan gej bsn.
    HUMAN NATURE-HUMAN BEING-hun torolhtnii jiriin amidrah eoson yum l daa ternees chinii tailbarlaj bgaa shig chuluun zevsgiin uye yumuu erh zuigui zerleg uyiin er em huisten herhen amidraliin shalgaraliig davan garch bsan tuhai heleegui bna

  29. cleopatra says:

    Ухаалаг байгаарай чамтай санал нэг байнаа.хэрэв тэр Австралид мастер хамгаалсан хүүхнийг нөхөр нь олйгоогүй бол тэр хоёр угаасаа таарахгүй хүмүүс байсан байна.Түүнээс биш заавал эрдэм номтой бүсгүйчүүд эр хүнд таалагддаггүйн байна гэсэн дүшгнэлтийн баталгаа болгож болку ш дээ.Хэн хэийгээ ойлгож дэмжих гэж л гэр бүл болдог. Чи хэн байлаа ч чамайг байгаагаар нь ойлгож хайрлах хүн хэрэгтэй.захидлын эзэнд хэлэхэд нөхөр чинь тоглоом шоглоомоор бас хааяа өөнтөглөдөг зүйлэ эхэлжээ.Үнэхээр хүн өөртөө байхгүй юманд л шунаж явдаг амьтан.Гэртээ суугаад дуулгавартай зарц, гэрийн үйлчлэгч, угаалгачин, мастер тогооч, үлгэр жишээ асрагч, аж ахуйч, осдлчин хатгамалчин, массажчин, дууч эм, гэрийн менежер гээд төгс сайн эхнэр, эзэгтэй байлаа гэхэд эрчүүд адилхан л өөлнө. Тэрний авгай өөрөө мөнгө төгрөг олоод том ажил хийгээд сайхан юм аа л гэж хэлнэ.Тийм болохоор өөрийнхөөрөө бай.Бүх эрчүүд хүүхэд гаргаж өг гэдэг.Хүүхдий нь гаргаад эхнэр нь таргалж, ядарч, өөрт нь халамж тавьж, сексдэж чадахаа болимогц гадуур гүйдэг.Охин гарчул хүү хэрэгтэй гэнэ. Махаа тастаад хүү гаргаад өгчихөөр хүүгээ биш охиноо хайрлана. Нууц амрагтай болбол 5 хүү байгад ч нэмэгүй. гарын 5 хурууны Шагдар 1 охин, 4 хүүгээ хаяад л явдаг биз дээ?Өррийнхөөрөө энэ хорвоог туулахаас сайхан юмгүй гэж боддог. Нөхөр минь ч тэгж л хүлээн авч намайг хайрладаг. гэхдээ тийм болгоход ухаан хэрэгтэй л дээ.Чамд аз жаргал хүсьеэ!

  30. uhaalag baigaarai says:

    HUMAN NATURE bol er n’ ch ter em n’ ch ter husseneeree baij, husseneeree busdiig ooriinhoo ochuuhen heregtseeniihee toloo boolchilj, hussen heregtseegee hangaj baij hyazgaargui nootsiig husdeg ch chadamj bolomj n’ hyazgaarlagdmal orchind baidag.

    ter USA-d bachelor hiisen busgui sain surch chadaagui teneghen baina daa harin ch neg. uneheer tolgoi tarhinii ajillagaa sain, hel us gaigui bol geriin avgai bolno doo gej bodoj surahgui, hicheej suraad, togsohoosoo omno careeriinhaa suuriig tavichihsan baih yostoi baisan yum

    az taaraad nohor n’ avgai tejeechiheer hun taarsan baih.

    australia-d phd togsson huuhniig germand togsson zaluu husel zorilgiig n’ hundetgeegui n’ taagui sanagdlaa. huiseer yalgavarlaj zovhon em n’ eriigee demjij amidrah yostoi geed suuliin heden jil erchuuddee naidlaa, mongol uls saihan bolood baigaa yum alga, heden huuhnuud n’ hariinhaniig sonirhoj ehleed bgaam bishw. baigaa hed n’ nohruudee golon barin amidralaa avch yavah geed l guriij amidartsgaaj baigaashd.

    enuund ter tegsh erh yamar ch hamaagui sh dee, hen n’ iluu bolomjtoi baina terniigeed demjeed ter chadaltai mundag huuhnuud n’ geriin nohor avch tejeegeed l yavah heregtei sh dee. emegtei hun chanarjij bolkuu yaatsan loitson setgehui ve.

  31. uhaalag baigaarai says:

    үсэрч босоод хаан бууз бариад ороод ир за хахахаха… чи гоё амттайгаас нь шилж байгаад гайгүй бууз сэмхэн аваад хөлдөөгчиндөө нуучиж бай. дараа нь зүгээр нарийн ажиллагаа шаардсан солонгос, жапаан хоол иднэ гэх вий хэхэ..

    эцсийн эцэст чи хүний гүйцэгдэшгүй хүслийг хөөж амьдарч байхаар өөрийгөө л бод, өөртөө илүү хайртай бай, яс юман дээр өөрийгөө хаячаад зөвхөн нөхрөө гэдэг хүүхнүүдийг ухаан муутайдуу эрчүүд яаж зовоож, яаж дээрэлхэж, яаж тэнэглэдэгийг чи мэдэхгүй байна.

    нөхөр чинь хэр ухаалаг, амьдралаа аваад явах чадвартай байна, тэрүүндээ нийцүүлж эхнэр авсан байгаа. халамжтай гэрийн авгай тэжээх чадваргүй учраас хамтдаа тэмцдэг чам шиг эхнэр сонгож, тэгээд сэмхэн сэмхэн чадал нь хүрэхгүй юмандаа гоншгонож байгааг нь чи өөртөө тусгаж аваад эмзэглээд байгаам байна.

    Take it easy and enjoy the life! гоё хэлсэн шүү кк…

  32. life is game says:

    эхнэр хун их бай бага бай монго олохийн хажуугаар эхнэр гэрийн эзэгтэй, ээж хунийхээ уургийг эрөөсөө мартаж болохгуй гэж боддог.
    Эм хунээс айл гэрийн тохи тух их харагддаг. Айлийн гэр цэмцгэр дулаахан хоол ундаар элбэг байлгах ни миний уурэг гэж боддог ум. Эхнэр их гадуур дэвээд томороод ирэхээрээ л айл гэрийн онго гундуу болж ирдэг умдаа. чи магадгуй сайн чадалтай байж болно харин сайн эзэгтэй ээж гэсэн зуйлээ жаахан мартсан ум бишуу!!!. гэр орноо гоу ганган тавилгаар дуургээд орхихдоо биш айлийн нэг дулаан тохилог хоол ундаар дуурэн байлгах ни чухал шуу.
    Зарим айл харахад их сайхан унэтэй тавилга цаанаа л нэг огийсон саарал ум байдаг биздээ. Гэрийн эзэгтэй гэж хэн билээ гэж жаахан бодвол яасан ум бэ найзаа.
    Аз жаргал хусэ.

  33. taatai says:

    http://www.taatai.com сэтгэл ханамж 100 хувь та зүгээр л ороод үз

  34. nara says:

    чи бид 2 адилхан юм бна.

  35. Lovesong says:

    Er ni het tuilsshrah heregguie, ali aliig ni evteihen zohitsuuldag bhad neg ig nerv shaardagdahgui gej bodoj bna. Career medeej chuhal blgui yahav, gehdee er hunii nuguu heregtseeg ni medreed haaya bas husel setgeld ni uilchij baih ni zugeer. Uuruu ch bas nuhruusuu tiimerhuu huselt tavij bolno. Busdaar gants ug helsniih ni tuluu olon yum bodood, seiousnii huleej avah hereggui. Take it easy and enjoy the life!

  36. hi says:

    Одооний зарим охид энийг унчаасай билээ. Эрт айлийн эхнэр болчоол ногоодуул н оор хуухэн харна, тэгээд ингээд гээд гончигноод бичнэ, тэгснээс ийм адтай эрчүүд байвал хаугдсан ч амдрал ард н байхаар тоотсох хэрэгтэй. Эр нохор увсан ч олж авсан мэдлэг хаачаач зайлахгуй чуу,,,

  37. hi says:

    Энэ дээр огуулсэн : ухаалаг бгаарай: уг зов хэлжээ. Гэрт байвал оор амжилттай хуухэн хараад увчихна,эр н бгаагаараа байх н дээр дээ, хаыгдсан ч эрдэм ном, ажил мэргэжилтэй хун уугаа тоохийн, бугд эмэгтэйчүүд иймэл бгаасай даа. Нохор чин тэгж хэлсэн ч дотроо чиний энэ дайчин занд дуртай бхаа, чамд амжилт хусий

  38. Vogue says:

    Би nohriigoo naizuudtaigaa ene talaar halit yarij baihiig n sonschihson yum,bugd l bolovsrol ondortei german-d mundag mundag mergejil ezemshtsgeesen orchin uyiin zaluuchuud..
    neg n ehnereesee etssiin dvnd saljee,yunaas bolson shaltgaan yu baiv ehner yugaar gologdov gedeg talaar yarij baihiig n bi sonsson yum.
    ter salsan ehner n career hoomtgii,bolovsrol ondor(australi-d Phd hamgalsan)ger buliin tegsh erhiig erhemlesen tiim bvsgui baij,
    ted nart halamjtai hani ur huuhdee osgoh saihan eh hvn hergtei bolhoos er em n medegdehgui, oortei orlogo career-aar orsolddog ehner herggui gej yarij bsn.
    Manai nohor ch adilhan,minii huvid USA-d bachelor zeregtei,gehdee l bi nohriihoo hajuud teneg tsaraildag,erh muujgai, halamjtai hani,orondoo yanag amrag baidag.
    Nuhur maan setgel hangaluun baidag yumaa
    Odoonii emgteichuded emgteileg uyan, ailgui zan baihaa bolison het ergteileg bolson gej yarij baihiig n ochnoon sonsson
    heterhii orchin uye,tegsh erh geed yahavdee etssiin ezest bid HUMAN NATURE-d zahiragdah eostoi

  39. Borte-Chono says:

    Хэт өндөр IQ-тэй сэнтэг эхнэрт дарлуулж сууснаас орой ирэхэд хүүхэддээ хүн шиг хоолыг нь хийгээд өгчихдөг оймсыг минь санаагаараа угаагаад өгчихдөг боловсрол багатай ч амьдралын ухаантай эхнэртэй байсан нь хамаагүй дээр

  40. заяа says:

    гэрийн ажлыг өлхөн хийчихнэ гэнүү. чамд сэтгэл, зүтгэл, чадвар, тэвчээр дутах байхдаа. ядаж 1 жил гэртээ сууж үзчихээд ингэж хэлсэн нь дээр байхаа.

  41. uhaalag baigaarai says:

    хэхэ, гүйцэгдэшгүй хүсэл эр, эм алинд нь ч байдаг. чи ч гэсэн хангалттай орлоготой, хангалттай завтай, секси мөртөлөө хайр халамжаар дутаадгүй алган дээрээ бөмбөрүүлэх эр хүнийг хүсч үзээгүй гэж үү. амьдралд бүхнийг зэрэг авна гэж байхгүй, хүн болгон болчимгүй хүслээ дарж амьдрахад гэмгүй…

    яс юман дээрээ хайр халамжаар дутаахгүй, эрүүл чийрэг, эрч хүчтэй, ажил амжилтаараа ч торохгүй сайн, халуун хоол, халуун дулаан цэвэр цэмцгэр гэр, өөр сэвгүй ханьтай байлаа ч хүн заавал зовлонгоо даллаж явдаг амьтан даа.

    чи дэл сул үгсийг битгий эмзэгээр хүлээж авч байгаарай. чи халамжит эхнэр, гэрийн авгай байлаа ч өөр төрлийн проблемтой байх болно, өөртөө гутрангуй, нөхөр чинь ажил дээрээ амжилт бүтээлээр арвин яваа хүүхнүүдийг сэм хардаг нь чамд мэдрэгдэх л болно.

    зүгээр л наад хүнээ амьдрал танихыг нь тэвчээртэй хүлээ, эсвэл тоохгүй хаячихаж бай, хаашдаа чамайг сайжруулах аргагүй учраас чамтай хадаатай хэвтэж л байгаа биз дээ. илүү харж билүү долоох зантай хүнийг заавал засварлах арга байхгүй, бараг бүх хүн ийм л байдаг.

    хөршийн хашаан дахь өвс илүү гоё харагддаг гэх мэт олон улсын хэлц үг хүртэл байдаг ш дээ.

    чи сайн гэрийн авгай, сайн ажилтан байх гэж аль аль тал руу нь алцганах хэрэггүй, бүх юмаа амжуулах тусмаа чи ядрана, бухимдана, нөхөр гуай гэж нэг завны тулам, авгай бүхнийг амжуулчдаг учраас харин ч нэг сайхан заваарч завхайрч тэнэгтэж мэдэх боломж үүснэ гэж мэд.

    хамтдаа юмаа хийлцдэг чинь хангалттай зөв хувилбар байна. чи ч бага ядрана, бага уурлана, хамтын амьдралд эрх тэгш контрибюшнтэй хосууд хаа очиж араар тавилт, хууралт, салалт болон бусад муу муухай зүйлсээс ангид байж чаддаг гэж боддог шүү.

    байгаадаа ханаж сураа, чи ч тэр, цаадах чинь ч тэр. түүнийгээ ийм чигээрээ л байгаасай, байгаа чигээр нь хайрлахсан гээд бодоод эхэлбэл наад шаналгаа чинь нээх асуудал биш ш дээ, байх ёстой л зүйл байж гээд л бодчихгүй юу.

  42. mj says:

    монгол эрчүүдийн толгойд эмэгтэй хүн үнэгүй зарц гэсэн ойлголт нэвт шингэсэн байдаг юм байна лээ. Энэ ойлголт нь хэсэг хугацааны дотор алга болно гэж байхгүй гэхдээ зарим монгол эрчүүдийн ухамсар арай гайгүй болоод байна л даа.

  43. Unshigch says:

    хүн ер ни өөрт бхгүй л зүйлээ мөрөөддөг хүсдэг биздээ.Тэгээд л тэгж хэлээ биз.

  44. feew says:

    нэгт чи өөрөө том эндүүрч бнада. тоглоомоор хэлсэн үг. 2т гэвэл чи дэндүү халамж султайгаас болоод нөхөр чинь далимдуулж хэлсэн үг. 3т чн ажлаа хаяад зүгээр нэг гэрийн ажил 2 сар хий

  45. Жагаа says:

    манай нөхөр миний олсон орлого, цалин хөлсийг нэг их тоогоод байдаггүй хэрнээ, цай аягалаад: ядарч байгаа биз дээ, май цай уу гээд аяга цай бариад очихоор баярладаг юм. Баярлаж байгаа нь харцнаас нь андашгүй л дээ.

  46. hoorhii doo says:

    Тэгвэл ажил хийж мөнгө олоод амьдралаа ганцаараа нуруундаа үүрээд, өглөө 6д босоод цайг нь бэлдээд, ажилд нь хүргэж өгөөд, орой бас очиж аваад, оройн хоолоо хийгээд гэрээ цэвэрлээд, хувцасийг нь угаагаад явж байхад ганц удаа ч урмийн үг хэлэхгүй. Бас дээрээс нь тарган байна гэж байнга үглэнэ. Би одоо жирэмсэн байгаа юм л даа. Ийм монгол эр хүн байх юмаа. Хүүхдээ гарах өдрийг л хоног тоолон хүлээж сууна даа.

  47. Borte-Chono says:

    Надад бол эхнэр маань ажил хийж мөнгө олж ирэхээс илүүтэй сайн эзэгтэй, сайн ээж, сайн хань байх нь чухал гэж бодогддог.
    Эмэгтэй нь нөхрөөсөө илүү орлого олдог хэт бие даасан гэр бүлийг харахаар нөхөрүүд нь нэг л гундуу жаргалгүй харагдаад байдаг юм.

  48. baganaa says:

    Тоглоомоор хэлсэн юумийг юун суртэй нэтээр нэг цацна вэ. Манай эхнэр яг чам шиг юм байдаг юм бна. Чиний захиаг уншаад мэдлээ адилхан монго олж бна би ажилж бна ядарж бна гээл. Тэгсэн мортлоо миний монгонд байнга санаа тавидаг мортлоо оороо хэдэн тогрог яж юнд урдэгээ хэлдэггүй. Том том юм авах болгонд миний хураасан хэд, эсвэл эхнэрийн аав ах дуу нарт юм авах болхоор чи манайханд аваад огчооч би чамайг огсон гэж хэлий гээл. Эхнэрийн гарийн хоолийг долоо хоногт 3 идэж узсэнгүй.
    Гайгаар 1, 2 хоол хийнээ сэтгэлийн бодоод дуугуйхэн идчий гэж бодоод ч нэмэргүй амт муутай, 1 бол давс н ихэдсэн. Манай гэрийнхэн их хоол сайтай айл. Эхнэрийн гэрийнхэн будуун хадуундуу мах л их байвал сайхан хоол гэж боддог юм шиг бгаан.
    Ийм тохиолдолд ч биений алжаал тайлах сайхан хоол цай бодогддог л юм. (би орлого нилээн сайтай эхнэр ийм болхоор шувт гадуур хооллоно долоо хоногт доод тал н 100$-р олхон хоолонд урдэг)

  49. e says:

    чам шиг чадалтай эмэгтэй болох юмсан. би бол гэрийн авгай, үйлчлэгч,тогооч, хүүхэд асрагч,татвар эм аль аль нь болсонч нөхөр хэзээ д чамалсаар л байдаг юм . эрчүүдэд түр зуурын жаргал хэрэгтэй.тэдэнд хичнээн халуун цай чанаж өгж, халуун хоол хийж,хүүхэд үр удмыг нь төрүүлж өгсөн ч заавал юм дугарч шалтаг хайж байдаг юм.

  50. бамбар says:

    Эр нөхөртэйгээ зэрэгцэж гүйж гараад зэрэгцэж орж ирээд нэг л их ажил хэрэгч мөнгө олж гэр бүлээ тэжээж байгаа чухал хүн. Эхнэрийнхээ үүргийг хөсөр хаяад байхаар гэр бүлд чинь эмэгтэй хүний онцлог шинж, орон зай үгүйлэгдээд нөхөр чинь өөрийгөө хамгийн аз жаргалгүй эр хүн гэж гутарч яваа даа. Эрэгчин амьтан гэж өөрийнхөө чадал тэнхээгээр хоолоо олж гэр бүлээ тэжээж. эмэгчин нь түүнд бүрэн дүүрэн үйлчилж, хайрлаж халамжилсны хирээр омогшиж огшиж эрдэж бадарч байдаг шинжтэй.

  51. ààãèé says:

    Өөрөө маш том эндүүрч байна. Эцсийн эцэст эр хүнд гэр бүлийн халуун дулаан уур амьсгал. эхнэрийн гарын хоол цай. халамж хайр л чухал үлддэг юм даа. Мөнгө бол үүний хажууд юу ч биш..

  52. A Gitler says:

    baloo dvv zow xeljee xaaya ch gesen buuz hiij og medvv

  53. baloo says:

    chi tegeed buuz hiij suraach hudlaa daldagnaj niitlel bichej bhaar

  54. myagaa says:

    өөрийгөө бодвол хоолонд сайн эхнэр сайхан, үр хүүхдээ бодвол тархи сайтай авгай дээр.

    эцэст н хэлэхэд 2-ууланг н хослуулсан байвал төгс эхнэр. гэхдээ ийм эхнэр ховор байх. магадгүй олон эрийн нүүр үзсэн, амъдралд нухлагдсан эмэгтэй нэг төгс мэт харагдаж магад.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.