Бүгдийг нь санаж байна, Сайхан уйлах юмсан!

Миний сэтгэлийн гүнд байгаа энэ зовлон яг хэдийнээс эхэлж хуримтлагдсаныг сайн мэдкү ч аав минь нас бардаг жилээс миний амьдрал орвонгоороо эргэсэн юм шиг санагддаг. Сэтгэл зүрх минь хичнээн шаналж өвдөж байсан ч нулимс гараагүй… Итгээгүй болхоор тэр биз. Хаалгаар ороод ирэх юм шиг л санаж билээ. Гадуур явахдаэ хүртэл хүн андуурч хараад мөн болуу гэсэн горьдлогийн нүдээр хардагсан… Итгэж өгөхгүй хэцүү байсаан хэдэн жил өнгөрлөө хайрт аав минь бас л итгэж өгөхгүй юм санаж байна. Жаргалтай байж гэр бүлэрээ байхдаа. Хэдий тарчигхан амьдарч байсан ч гэсэн…

Манайх гэдэг айл анх хөдөөнөөс нүүж ирээд хөлөө олох гэж их л зовсондоо. Эцэг эх 2 минь ажилгүй зах дэр хүйтэнд хөрч халуунд халж зогсоно. Эгч бид 2 хичээлдээ явна гэрээ арчилж тордоно. Хааяа би гэдэг хүн тэр 2-тоо туслахар хичээл тараад очдог байлаа тэр үеэс л миний ажил хийх гараа эхэлсэн гэхүү дээ. Тэр үед 6 анги байсан санагдахын. Бид хэдий элбэг хангалуун биш байсан ч жаргалтай байсаан. Аав минь жоохон балгачихдаг. Гэхдээ ямар ч гэм хоргүй зайлуул. Харин ээж минь их уурлана аавыг архи уулаа гэж. Тээд л бөөн хэрүүл тайван бус байдал. Энэ бүхэн их хэцүү. Манай ээж их ууртай уураа барьж дийлдэггүй байсан байх. Юм л бол уурлаж загнаад л. Мэдээж охид болсон хойно ээжийнхээ талд орцгооно… Одоо бодоод байхад аавыгаа их 1-рдуулдаг байж дэ. Ядаж би аавынхаа талд орж байхгүй яав даа гэж харамсдын.

Жилийн дараа ээж минь ажилд орлоо. Харин аав минь гудамжинд цагаан утас ажиллуулж зогсохоор болов! Зуныхаа амралтаар би аавдаа туслан хамт зогсож заримда аав ажилтай үед 1-раа зогсдог болов. Аав минь архи уусаар л. Тэр 1 хар гайтай өдөр аав минь ажил амжуулаад ирий миний охин зогсож байгаарай гээд явлаа. Би ч аавыгаа хүлээгээд ажлаа хийгээд зогсож байтал үд дунд аав жоохон балгасан ирэв. Надыг мөнгө өгчих гэхээр нь уур хүрээд гэрлүүгээ харь гэж загналаа. Аав минь тэгэхэд 2-лаа хамт гэрлүүгээ явий гэхэд гүй би мөнгө олно та яв гээд 1-ранг нь явуулчиж билээ. Тэр үед би ямар том алдаа хийснээ зүүдлээчгүй. Сүүлд нь сонсоход тэгж явах замдаа хэдэн залууст зодуулж дотуур гэмтэл авсаныг мэдсэн. Тэрнээс хойш аав минь бие нь муудаж эмнэлэгт хэвтэж хагалгаанд ороод дараа нь өнгөрсөн дөө. Энэ бүхэн надаас л болсон би яах гэж тэр үед хэдэн төгрөгний төлөө аавыгаа 1-ранг нь явуулав даа гэж одоо ч гэсэн харамсдагийн бас тэр залуучуудыг үзэн ядаж байна!!!

Энэ гашуудал арилж амжаагүй байхад бас л 1 зовлон нэмэгдэх нь тэр бид яг л гудамжны хүмүүс шиг хог дэр үсрэх нь тэр! Нагац ахаас болж. Байрыг маань барьцаанд тавьж мөнгө зээлдээд хүүг нь ч төлөлгүй алга болсон байлаа. Нэг л өдөр банкны өр барагдуулах алба орж ирэн бүхнийг битүүмжилсэн. Харин ээж минь гуйж байж өөр хүнд заруулан дундаас нь хашааны мөнгө гаргаж авсан даа. Энэ хүнээс болж аав ээж 2 минь их маргадаг байж билээ. Аав минь энэ хүн та нарыг юу ч гүй болгоно гэж хичнээн хэлдэг байсан гээч! Бид үргэлж л өмөөрнө. Тээд сүүлд нь харамсаж сууж байна. Энэ бүхэн дууссаны дараа тэр хүн ахин гарч ирж одоо ч тэр хүн биднийг зовоосоор л. Учир нь эмээгийн өсгөсөн 1 хайртай ач хүү нь болхоор тэр. Үргэлж биднээс өмөөрнө хамгаална бас л хэрүүл тэмцэл. Өнгөтэй өөдтэй бүх зүйлээ тэр хүнд алдаж дууссан даа бүгдийг тв, цахилгаан хэрэгсэл алтан хэрэгсэл бурхан тахил одон медал…

Тэр хүний хүрээгүй газар гэж үнэндээ үгүй. Бас дэр нь эхнэр хүүхдээ авчирч тэжээлгэнэ. Бид хичнээн уурлаж бухимдаад хөөж явуулаад нэмэр байхгүй эмээ гэдэг хүн байгаа болхоор бахь байдгара. Одоо ч гэсэн…

….Зун нь би бас цагаан утсаа ажиллуулж ээждээ туслав. Тэрний дараа зун наадмын талбай, дараа зун хуухдийн парк, дараа зун паб гээд л надад ямарч байсан зун үнэндээ байгаагүйээ. Хүүхдийн баярын өдөр хүүхдүүд ээж аавтай баярлаж явж байсан бол би тэдэнд чихэр жимс худалдаж байлаа. Тэр үед жоохон ээждээ гомдож билээ. Уйлмаар байсан жаргалтай гэр бүлийг хараад…

Дараа нь их сургуульд орлоо. Тарчигхан амьдралтай оюутан. Өөрөө хөөцөлдөн байж төрийн сангийн зээлд хамрагдлаа. Энэ бол мний хувьд их зүйл. Бас хичээлийнхээ хажуугар тараад 1 байгууллага цэвэрлэдэг боллоо 3 курс хүртлээ. Тэрний дараа хаматны эгчийн буянгаар мэргэжлийнхээ ажлыг хийж эхэлсийн. Энэ надад их урам өгч билээ. Би их азтай бусад оюутнас төгссөн төстлөө мэргэжлэээрэ ажилласан бас төгсөөд ч гэсэн. Гэхдээ цалин нь бага бас энэ дарамттай байдалд удаан байж тэссэнгүй. Бас сүүлийн үед ч гэсэн ээжтэйгээ их ам мурийдаг болох шинжтэй (энэ бас ээждээ гомддог сэтгэлтэй мин холбоотой байх. Тэр хааяа хэн чамайг ажилла гэсийн гэж хэлдэг урам өгөхийн оронд би бүх мөнгөө зориулж байхад энэнд мний хөлс сэтгэл шингэсэн байгаа гэж ойлгодоггүй юм шиг санагдддаг. Өөрөө багасаа ажил хийж үзээгүй болохоор ойлгохгүй биз).  Хүнээс өр тавиад ингэжд би гэдэг хүн гадаад орныг зорилоо. Одоо энд ирээд хэлний курст суугаад хажуугар нь ажиллаж байна. Гэхдээ хааяа харамсах л юм эх орондоо байсан бол мэргэжилээрээ ажиллаад мэдлээ улам хуримтлуулах байсан байхаа гэж!

Энд монголд байснаас сайн олдог. Энэ хүчээрээ амьдарч байна бас гэрийнхэндээ ч тусалдаг. Хүний газар 1-раа хэцүү байдаг юм байна лээ эхний хэдэн сар шөнө 1-раа орондо уйлна.

Бас найз залуугаа санах юм. Тэр минь миний энэ сэтгэлийн шаналалыг мэдэх ч гүй. Би хэлэхээс ч санаа зовдог. Тэр мин бас өөр газар байгаа. Би түүндэ маш их хайртай түүндээ итгэдэг. Өдөр болгон түүнийхээ тухай бодож аз жаргалтай болдог эрч хүч ордог. Хөгжилтэй байсан үе бодож инээдэг. Төгсөх жилээ найз залуутайгаа танилцаж билээ. Тэр үед сайхан байжээ. Бас эх орноо бүгдийг нь санадаг хэдий гадаад цэвэрхэн соёлтой ч гэсэн. Хүмүүс нь амсах ус нь үнэрлэх агаар нь…

Бүгдийг нь санаж байна, Сайхан уйлах юмсан!

cekc.mn дээр ирсэн захидал

23 Comments

  1. subeedee yahood says:

    bas cham shig teneg teneg garuud bas ih bh boljee sda yumaa neeree… amidral medehgui tgd boloogui arhi uugaad avgaigaa zovoono, uhaan muutai yumnuudiin l zan bh daa… odoo aygui bol tsagaan utas yaj avdiin tiim yaduu yum bol gene dee mal chini loл

  2. Ramirez Sanchez says:

    угаааса амьдрал хар бараантай гэдэг угааса цагаан цайвар юм гэж бхгүй ш дэ. Тийм болхоор шүд зугаад л урагшалхаас өөр зам бхгүй ш дэ. Зарим 1энд бүүр долоондор хувь заяа тохиодог тэхлээр бас ч давуу тал бгаа байгаа биз дээ!

  3. itgel_believe says:

    Subeedee@yahoo.d
    Enen bol minii uzej unguruulsen amidral. Gehde joohon towchhon bichsen bugdiig bichne gwl ene site.n zaig my amidraliin tuuh ezleh bh. Bas unshigch ta nariigaa heterhii nurshuu ih ym bicheed chileechih bh gj sanasaniih..
    Anh hotod shiljij ireed manaih busdiin l adil ger horoolold amidarch blaa. Uwul huitend gar huluu hulduuhuus naaguur ym bol j bj us awna, zun ni ocherloj ocherloj yag urd ireed duusahad ni uilahas naaguur ym bolj gertee uram muutaihan haridagsan. ger horoolliinhnii ajil gj unende aragdahgui gal hus uns toos ged l…
    Uwuu emee 2 maani hotiin tuwd 2 uruu bairand amidardag bsiin. Ter 1 jil uwuu maani unurch emee 1raa uldej bid emeetei hamt amidrahaar huuchin hasha baishingaa eejiin duud uguud tiishee nuuj ochson ymda.
    Ene hesgiig orihogduulsan bolood joohon oilgomjgui bson bol hultsel uchii ta buhnees…
    Minii amidral tsaash ugeljilseer l……
    Gehde uitgarlah uyuud ih bh ym. Hicheeh tusam ulam nugachin darj bn. Gehde hairtai humuusee, ta bugdiin setgeliin ene saihan ugsiig unshaad mash ih demiig awch bn. Ta bugded mash ih bayarlalaa
    Ta bugdiig hundetgesen Itgel_believe

  4. Dermee says:

    Бор зүрхээрээ босгосон амьдрал амттай бас азжаргалтай, баялаг байдаг. юунд бүү шантараарай.

  5. e says:

    за тэгээд зовж зовж олсон хэдийгээ тэр эмээгийн тэнэг ач эсвэл тэгээд хэн нэг хайр энэ тэрд туугаад тавьчихваа?өөрийнхөө юманд эзэн болж сур. бусдаар бол чи бахархмаар сайн байна. амьдралд чинь аз жагал хүсье

  6. subeedeee@yahoo says:

    хүний сэтгэлийн хизгаарийг мэдрэх гэсийм уу даа зарим ни сайхан зохиогоод явж өгөх юмаа байртай оронтой хүмүүс зах дээр зогсоод цагаан утас ажиллуулаад явдаг юмуу миний л нудэнд тийм юм байгаагүй дэг цагаан утаснийхан дандаа гэр хорооллийн улс байдаг юм шүү худлаа гэвэл бүртгэлийг ни хараад лмэднэ хоорхий монгол хүний сэтгэл өрөвч дарагдаж ядарч зовж яваа нэгэнд илүү тусалдаг болхоор зохиол болгоод байгаа юмандаа жаахан амидралтай юм бичвэл яасийм бэ

  7. Emegtei Borhon says:

    Ундраагийн бичсэнийг Агаа дээр бичсэн байсан шдээ. Ундраа уунийг хулгайлсан байна даа хэхэхэ. Миний дуу зовлонгийн цаана жаргал байдагийг удахгуй мэднээ. Удахгуй чамд их аз жаргалтай амидрал ирнэ дээ ухаант дуу мини.
    Аз жаргал хусэ.

  8. itgel_believe says:

    Сэтгэгдэл бичсэн бух хумуусдээ маш их баярлалаа. Та бугдийн уг надад их урам хайрлалаа. Хичнээн тэгэж бодож гомдсон ч ээждээ би хайртай. Би цаашид хичээх бноо.

  9. ОД says:

    УНДРАА ЛАЙТАЙ ҮНЭН ҮГ ГАЛЗУУ. ЧИ АЗТАЙЛ БАЙНА Ш ДЭЭ ЭЭЖТЭЙ. УГААСАА МОНГОЛЧУУДЫН АМЬДРАЛ ҮҮНЭЭС ДОР БАЙГААШДЭЭ. ХӨДӨЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ Л…

  10. Good luck for u says:

    чи их ухаантай сайн оxин байна. хүний газрын хөрс ни хатуу байдаг юм. зорнсондоо хүрээрэй.ээжннгээ хайрлаж яваарай.

  11. yHgpaa says:

    Ам 1 байхад чих 2 байдаг юм үгээ мэд Амьдрал 1 байхад сонголт олон байдаг юм замаа мэд Хань нэг байхад хайр олон байдаг юм сэтгэлээ мэд Амжилт чамайг тосож байхад алдаа чамайг отож байдаг юм өөрийгөө мэд. Хэрвээ та мөрөндөө тохох хувцастай байгаа бол дэлхийн бүх хүний 75 хувиас баян. Ээж тань эсэн мэнд, эрүүл саруул байгаа бол та хамгийн азтай хүн. Харин та үүнийг уншаад баярлаж байгаа бол бичиг үсэггүй 2 миллиард хүнээс азтай юм. Тиймээс одоо байгаа зүйлдээ бүү гутарч амьдраарай

  12. uhaalag baigaarai says:

    аав ээжтэй байгаадаа баярлаж байгаарай, бүүр өнчин өрөөсөн боловсрол эзэмших ч боломж багатай бол яах юм. харж хандах, сэтгэлээ зориулах, түүнээсээ баяр хөөрийг мэдрэх хүнтэй байх сайхан.

    эрчээ алдалгүй улам хичээж амьдраарай..

  13. busgui says:

    ai huurhii,zarim hund az jargal ih uneer zarim hund amar hyalbar argaar olddog yumboloo,bi bas chamshig amidral tuulsan,odoo sain hani,ur huhedtei bolod bas hunii gazar amidraliinha tuluu zutgej l bnda,chamd amjilt husie

  14. Àòààðõàë says:

    Чи мундаг охин юмаа амжилт хүсье хүмүүсээ аав ээжийгээ хайрлаж яваарай

  15. Цэцэг says:

    Дүү минь зовсны эцэст жаргана аа, чамд амжилт хүсье!

  16. haha says:

    Тиймуу?Хуний сайн хани гэнүү?Ганаа энэ чи юу?

  17. man says:

    Архи уудаг ч гэсэн аав чинь сайн хүн байж ээ. Чамд ээжийнхээс илүү аавын чинь ген илүү байгаа юм байна гэж ойлголоо. зан араншин амьдралыг үзэх үзэл гээд. архичин ч гэсэн аав нарыгаа амьдад нь хайрлаж яваарай охидуудаа. чиний ээж нэг тиймэрхүү хүн байна даа. Хүн ямар ээж аавыгаа сонгож төрөх биш.

  18. Uulenbor says:

    Ih uhaalag ohin yumaa, setgeld chin neg yum huraldaad bdag bhaldaa teriig chin bi johon ch gsn medreh shig..aavigaa ih sanachla odoonoos hetsuu buhnee ardaa hayad oortoo itgeltei amidraarai,az jargal husii

  19. hor says:

    яая уйлах дөхлөө ах ни бас чам шиг амидралийг туулсийн бна гэхдээ арай өөр гэхдээ ийм амидрал үзсэн бол хүн хичээдэг юмаа , одоо сайхан амидарч бна ,тэгээд зутгээд л байждээ шантарч болохгуй

  20. Зөвлөх үйлчилгээ says:

    Энэ чигээрээ л байгаарай. Үнэхээр сайн охин юм. Чам шиг өөрийн хөдөлмөрөөр амьдралаа босгож байгаа эмэгтэй монголд их цөөхөн болсон. Өнгөрсөн амьдрал дахиж ирэхгүй. Алдсан алдаагаа дахиж давтахгүй л байх нь чухал. Ээж чинь боловсрол хүмүүжил сайнгүй хүн байх. Тэгсэн ч гэсэн ээж бол ээж. Шүүдрийн дусал цуглуулан өглөө болгон цай чанаж өгөхөд зөвхөн ганц удаа босч хөхүүлсэн хэмжээний эхийн ачийг хариулдаг. Эхийгээ хайрлаж яваарай. Ажил амьдралд чинь амжилт хүсье

  21. Ganaa says:

    Bagaasaa belen yman deer tongochoogui bor zurheeree bugdiig bolgoj ybaa iim hun hunii sain hani, sain ehner, sain eej bolno doo

  22. Ganaa says:

    Chi jargaltai amidarnaa uhaantai ohin mine chinii amidrald sain saihniig husii.

  23. Bayar says:

    Уншсан чинэ сэтгэл хөдөлчихлөө, чамд амжилт хүсэе, ажлаа сайн хийгээд их мөнгө хураагаад эх орондоо унах унаа, амидрах байрний мөнгөтэй ирээрээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.