Бүгдийг нь санаж байна, Сайхан уйлах юмсан! /2/

Австри энд ирээд 7 сарын нүүрийг үзлээ. Инээж баясах үеэс уйлах үе маань их. Сүүлийн үед бараг өдөр бүр… Би гэдэг хүн энд гэрийн үйлчлэгчээр 7 сарын өмнө ирсэн. Миний танил надаас хэдэн сарын өмнө энд хүүхэд асрагчаар ирж гэдгийг сонсоод би бас энэ замыг сонгосон билээ. Энд ирж ажил хийж мөнгө олон хэл сурж цаашлаад их сургуульд сурах хүсэлдээ автагдан хүнээс мөнгө зээлэн байж энд ирэв. Гэхдээ бүгд ер нь айлаас нь их шалтгаалдаг гайгүй сайн айл бол ингэж зовохгүй байх л даа. Зарим айл нь үнэхээр там. Би яг л тийм айлд ирчээд өдөр болгон уйлж сууна. Намайг урьсан эгч уул нь надыг ээжийгээ асруулах гэж авсан боловч надыг ирсэний дараахан нас барсын. Тийм учраас би эгчийнд нь байж ажиллахар болов. Тэр 10-21 насны 6 хүүхэдтэй 1 бие эмэгтэй. Австричууд цаанаа 1 ихэмсэг зантай бас их худлаа сайхан наанаа инээмсэглэж байгаач цаагуураа хорон гэж жигтэйхэн. Үнэндээ надад зан ааш нь нээх таалагдаж байгаагүй ээ. Өдөрт л хувцсаа сольж өмсдөг болохоор индүүхэх хувцас гэж овоолгоостой. 3 давхар байшинтай бас 3 том нохойтой. Гэрийн ажил гэж үнэндээ барагдахгүй. Янзлаал дуусаагүй байхад заваан болчихно. Би уул нь өдөрт 4 цаг ажиллах гэрээтэй боловч эд нар тийм биш өдрийн бүтэн хүнийг зарах санаатай. Би ч эхэндээ өдрийн бүтэн л ажилладаг байлаа илүү өгчих болуу гэсэн дээ. Гэвч тэгсэнгүй хагас жил өнгөрлөө. Сүүлдээ уур хүрч эхэллээ. Өдөрт 4 цаг ажиллаад авдаг цалингаа л авч байгаа болохоор. Тийм болохоор би ажиллах цагаа бууруулж өөртөө сурах цаг зав гаргаж эхлэв.

Айлын эгч үүнд дургүйлхэж байга ч надад шууд хэлэхгүй хүүхдүүддээ хэлж ярьж байгааг нь бас харьцаанаас нь мэдэрч байлаа. Тэгсэн ч би мөчөөгөө өгөөгүйээ. Өөртөө жоохон зав гаргаад хичээлээ харсаар. Гэвч айлын маань эгч бүр надыг урьсан эгчид хэлж надыг явуулахаар шийдсэн байв. Ингээд би урьсан эгчийндээ ирэн хамт амьдарч байна.

Гэвч энд ирсэнээс хойш бас байдал дордсоор. Энэ эгчийн ааш гэж үнэхээр тамын ёроол. Би яг өөр дээр нь ажиллахгүй найзийнх нь байрыг очиж цэвэрлэхэр тохирсын өөрөө ч тэгэд “зав гарахаар бол хичээлээ давтаарай би чадайг ажиллуулахгүй бас цалин өгөхгүй гэж хэлсийн”. Тэгж хэлэхээр нь би их баярлаж эхний хэдэн өдөр гэртээ ирээд зав гаруул хичээлээ харж суув. Гэтэл нөгөө эгч надыг дуудаад “Чи гэрийн ажилд тусласангүй би чамайг хэдэн өдөр харлаа нтр гээд” загнах нь тэр. Би ч жоохон гайхаж заза үнэгүй байранд байгаан чин гээд ажлаа тарж ирээд орой болтол гэрийнх нь ажилд тусладаг боллоо. Үнэндээ 2 айлын дунд ажиллаж эхлэв. Амьдарч байгаа айлаасаа цалин авахгүйгээр. Ирээд орой болтол тусладаг ч чи тусласангүй гэж үглэнэ.

2 айлын дунд болохоор хоол ч идэхгүй ажиллана. Хааяадаа юм үлдээсэн байвал идүүл иднэ байхгүй бол хоосон хононо. Айлын эгч өөрийнхөө юмыг хийлгэх болохороо их сайхан ааштай юм ид нтр гэд л сүйд болно бусад үед айлын шоовдор хүүхэд шиг л муухай хараад л загнаад л. Юм идэхээс хүртэл айна. 1 өдөр угаалгын машинд нь хувцасаа хийгэд угааж байтал бас угаалаа гэж бас 1-ра үлдээд гэрлээ асаагаад орхисон байж байгаад тог үрлээ гэж, талх их идлээ гэж, усанд орлоо гэж ер нь загнуулахгүй юмгүй болов. Айлын эгч 1 зочдын байр ажиллуулдаг. Би тэрийг нь хааяа очиж цэвэрлэнэ.

Тэгсэн крант нь эвдрэд би тэрийг нь бас хэлээгүй гээд загнуулах нь тэр! Засварчид ирж доод талд байсан юмнуудыг нь гаргаж жоохон завааруулаад дээрээс нь дахиад нөгөө юмнуудыг нь байранд нь тавьсан байснийг хараад надыг тавилаа гээд л яг арслан бар шиг бүгдийг гаргаж шидлэн надруу хашгичиж гарав! Би ч сандран бүгдийг тайлбарлаж өдөөс нь жоохон үг сөрлөө. Хэсэг хугацааны дараа уучлалт гуйсын гэхдээ уучлалт гуйх байсан юм бол яах гэж ингэдэг байнаа??

Маргааш өглөө нь найзийн маань төрсөн өдөр болоод найз маань надыг урив гэтэл би хамаг мөнгөө гэрлүүгээ шавхаад явуулсан болхоор бэлэгний мөнгөгүй. Одоо яадаг билээ гэд энд байдаг таньдаг 1 монгол найзаасаа асуусан боловч сураггүй тэхээр нь эднийд ажилладаг гадаад эгчээс асуув. Гэвч бас л түүнд байдгүй гэхдээ тэр эгч манай айлын эгчээс асууж өгөхөөр байсын. Тэр эгч асуусан боловч айлын маань эч надыг авна гэдгийг мэдчээд бас л миний өрөөний үүдийг тогшин ууртайгаар орж ирээд хашгирч эхлэх нь тэрэээ… Ингэж загнуулж хашгичуулах бүртээ би хажууд нь яадаг ч гүй царай гаргадаг ч сүүлд нь 1-раа байхдаа хичнээн уйлдаг гээч!!!

Үргэлжлэл бий…

секс.мн дээр ирсэн захидал

31 Comments

  1. Bi chamg tanih yum shig bnaa says:

    Sain bnuu? bi chinii 2 niitleliig unshaad chamg tanih yum shig sanagdchihlaa, bi anduurch bj ch magadgui l dee. herwee chi minii tanidag hun mon bol bi chamaar bolon chinii egcheer uneheer baharhaj yawdag yuma. bagadaa zowlon uzsen hun l amidraliin az jargaliig mederdeg yum. minii duu amidrald itgeh itgelee hezee ch aldaj bolohgui shuu za. bas chi uneheer hoorhon ohin gedgee medeh uu? ta 2-ooroo mash ih baharhaj bnaa, uneheer uhaalag ami negtei ohiduud shuu.
    hediigeer bi ta 2-s egch ch gesen ta naraas suraltsah zuil mash ih bdag.
    amidrald yu ch tohioldson itgelee l aldaj bolohgui shuu. minii duu odoogoor joohon bgaa bolohoor ene buhen zowlon yum shig sanagdaj bgan, gehdee chamaas iluu hetsuu amidraltai zaluuchuud zondoo bgaa. harin ch chamd shan emee, eej, egch bna sh dee. udahgui buh zuil shan bolno gedegt itgeltei bna, tanai ger buld az jargal husiye.

  2. itgel_believe says:

    Aupair bla.d
    Woow chinii ene zuiliig unshad bi uuruusuu mash ih ichij bn. Chamar bi bas mash ih baharhaj bn chi ih mundag ym. Bi odoonoos chini helsen buhniig sanaj hicheeh bnooo bas bayarlalaa ene bugdiige bichsen uneheer. Nadad tus bolsond urgelj talarhaj yawah bnoo. Za chamd ch gsn amjilt husii.

  3. aupair bla says:

    сайн уу юуний өмнө чамд энэ өдрийн мэндийг хүргэе! би ч гэсн германд хүүхэд асрагчаар 5жилийн өмнө ирж бсн.Миний бодлоор чиний зовлон гэж бодож бгаа наад бүхэн чин огтхон ч зовлон бишэ чи зүгээр л наад хүнийхээ аашийг олож чадахгүй бга юм бн. Чиний сэтгэлгээ монголоороо бн чи наад хүмүүсэ өөрийнхөө хүсэлт нийцүүлэх биш чи наад хүмүүсийг хүсэлт нийцэх ёстойгоо сайн ойлго! гэхдэ энэ ни утга учиргуй мори мал шиг зүтгэ гэсн үг биш!наадуулийнхаа сэтгэлгээнд ни тааруулж хариц за! жишээ болгож би чамд өөрийнхөө туршлагаас хуваалця минийи эхний айлийн авгай бас яаг шулам шиг авгай бсн юм би яаж ч хичээгээд үргэлж загнах ни битгий хэл намайг зодохоос наагуур л юм болдог бла ядж бхад би дөнгөж ирсн болоод ч тэрүү хэлэндэ муу бснийг хэлхүү өдөр болгон л өрөөндөө уйлдаг бсна нэг л шөнө гэнэт би боссон ширээнийхээ гэрлийг асгаад бичиж гарсн юм толи бичиг бариж сууж бгаад л кк- нэг иймэрхүү юм бичсн юм – юуны өмнө надад итгэж намайг эн хол газар эх орон ээж ааваас н хол газар уриж авчирсан чамд баярлала тиймээс чиний эн итгэлийг чин би дааж чадлаараа чамд тус болмоор бн!тиймээс л би чамд энхүү захиаг бичиж сууна захиа маани ердөө 3хан зүйлд л хариу авхыг хусэж бга юма.1д би чамд яг ямар бвл таалгдах бол чи надаа яг үнэнээ хэлээч чиний мөрөөдлийн хүүхэд асрагч чин ямархуу бгаасай гж чи хүсдэг вэ?! Моника яг чам шиг өөр шиг чин үү ягаад гэвэл чи бүхнийг чаддаг шүү дээ хамгийн гол н чи хүүхдүүдийнхээ төрсн ээж ни болхоор тэдний юу хүсэж бгааг хэнээс ч илүү мэддэг тэднд ямр хоол таалгдахийг чи хэлүүлтгүй мэддэг ягаад гэвл чи тэднтэй зүрхээрээ холбпгдсон бдг болод ч тэр шүү дээ тиймээс би алдаа гаргах болгондоо чамайг бухимдах тоолонд чин би чамд гомддоггүйэ зүгээр л би энэ бол хорвоогийн хамгийн сайн хүүхэд асаргчийн зөвөлгөө гэж бодож уурлаж хэлсн үг болгонийг чин хүлээж авдаг!2д чи надаа нэг яг сайхн бичгээр ажилийн төлөвлгөөг маани гаргаад өгөөч мэдээж амидрал гэдг өдөр болгон адилгүй үргэлжлэнэ би үүнийг ойлгож бна гэхдэ л чи надаа нэг ерөнхий скиц ийг ни гаргаад өгөөч тэгх юм бол би чамаар хэлүүлтгүй чиний ажила мэдээд хийгээд явчивал хэн хэн д ни амар гж бодсн юм жишээ ни би хэдн цагт босж хэд дэх өдөр усанд орж болхийг маани ч гэсн хэлээд өгвэл би их баярлана шү!3д би ч гэсн чиний охиний адил ээжийн аав бас нэг л хайртай охин ганзхан ялгаатай тал ни чиний охин 6настай харин би 21настай! ээж аав мани намайг хүний газар их юм сураад бас өөрсдөөс ни гадна нэгэн сайхн гадаад ээж аавтай болоод эх орндоо удхгүй ирэх бхаа гж өдөр хоног тоолж суугаа! би ээж аавтайгаа долоо хонногт нэг удаа утсаар яридаг баймаар бн али өдөр хэдн минут би монголруу залгаж болхыг маани надаа бичгээр бичээд өгүүл чамд үнхээр их баярлах бн мэдээж чи хүсвэл төлбөрийг ни цалин дээрээс мин авч болно ингээд төгсгөлд ни чамд болн чиний сайхн гэр бүлд хамгийн сайн сайхныг хүсе пс: ягаад заавал хариугаа бичгээр гээд бгаа юм бэ гэвэл чиний миний хэлний проблэмийг мэднэ шдэ бас би чиний хэлснийг мартахгуй тулд өрөөнийхөө хананд хадах гэсн юм баярлалаа! ийм л уртхан захиа бичсн ум да кк айлийн авгай ч уншаад аймр өөр болсн бид их сайн ойлголцдог болсн мэдээж авгай надаа хариугаа бичигээр өгсэн кк мэдээж авгай алтан загасний үлгэр шиг л юм хүсэсэн бсн би маш тэвчээртэй бичсн бүх хүсэлийг ни гүйцээж бсн хожим би айлаа солиход өөрийгөө зөвтгөхөд тэр хариу захиа надад баримт болж өгсн юм! би тэсэхээ бхдаа агэнтлагрүүгаа тэр өөрийн болн тэрний захиаг факсдасн юм! би ч маш сайн айлд очсон харин тэр айл надийн хөдөлмрийг шулж бсн гээд мөнгөн торгуули төлсөн кк тиймээс бичгээр юу хүсэж бгааг ни заавал бичүүлэрэй бас нэг нэмж зөвөлхөд хэл хамгий чухал чи хэлтэй бж л хүнийг сайн ойлгож өөрийгөө ойлгуулна шдэ би лав хэлний курсд явдаггүй бсн гэхдээ би айлийнхаа хүүхдүүдийн бүх зурагтай номыг ни уншиж үгүүдийг ни цээжилдэг бсн шөндөө 1ном аваад л өрөөндөө ороод заавал утгыг ни ойлголоо бүх үгийг ни яс цээжилсн гэсн үедээ л унтдаг бсн эн надад маш тус болсн!! за тэгээд хүн өрөө хичээвэл болх л хорвоо гэдгийг би сайн ойсн би одоо болтол гэрмандаа бн их сургуулид хүссэн мэргэжилээрээ сурч бн ирэх жил гэхэд төгсөөд монголруугаа буцана даа!! чамайг ч гэсн эн бүхний ард удахгуй гараарай гж хүсеэ

  4. hi says:

    Бас нэмээд хэлхэд ал болох сайн сайхнийг тосоолж, мороодож, ядагийн би эд нар чиг насааараа амдрах ум бич, гэдэг ч умуу оорийгоо ондорт бодож бай, буу уйл. Би донгож 20-тойдоо гадагчаа ывж узээл ийм хэрсүү болсон одоо уг хэвээрээ, хэлээ сураал бас жоокон дэвчээртэй, сэргэлэн гол н сэргэлэн л бай гэмээр бна,,, оорсдоо умар бна тэгжил хариу бар, эстөи уйлж доочоо орж бгуй чуу чамаас гуйж бна…

  5. hi says:

    Чи уундаа уйлаад, дорой царайлаад бгаа ум бэ, узэж тараач, анхнаасаа умар бна тэрүүгээр чин гаднийхан дугнэдэг ум. Чи 1 дункуу царайлаал илуу тсаг ажилаал бжил дээ, би англид зоогч хийдэг уг цагтаа тараал, цагтаа ирдэг, тас хэрэлддэг. дээрэлхүүлнэ гэж бгуй чуу харинч, цоглог байл даа, сэргэлэн хэлтэй амтай, нуд амаа сайн ходолгоод сурхий байл даа. Би уасан ч уйлдаггуй эстөи хуц гээл узэж тардаг тэгж бгаад бас залитай бх хэрэгтэй. тэгээд хэдэн тогрог цуглуулж аваад ув харин хэлээ сайн сураарай эр битгий сэтгэлээр ун. Уйлна гэдэг бол тэнэг асуудал, эстөи тэнэг чуу, улам л гылазах хэрэгтэй дээ,,

  6. ukalaa says:

    hel us saitai bol ajilaa soloid vzeech bich gesen ail tsewerledeg yma bnga aildaa bdag namaig bvr gargahgvishdee
    chinii naadah chin yuch bish aild ajiljil bwal duraara bj boldoggvi ymaa haya gadagshaa garahaar nvd gylbaad hechvv

  7. xa xa says:

    хоорхий доо энэд энээс оор бичих юм б.хгуй ээ наад бичиж б.гаа юм чин миний хувид инээдэм хаха

  8. cool says:

    xумуус ямар аймаар юм бэ.шууд л загнаад.ингэж аймаар зобдог гэжүү.бид нар энд тэгүүл жаргадаг юм бн л да.за дуу мини одооxондоо жаахан тэбчиж байгаад оор орон луу гараарай.наад гаар чин арай л бишээ.
    сайн сайхнийг хусий

  9. Ankhaa says:

    Яана даа эвий миний муу монголчууд мини. Уунийг уншаад монголчуудийнхаа омноос маш их харамсаж бас сэтгэл зурх овдож бна. Цоохон хэдэн монгол ингээд л хуний газар зарц барлаг болоод хун царайчлаад явж бна да. Ид шид гэж бдг бол хэдхэн монгол хумуусээ бугдийг ни аз жаргалтай сайхан амидруулах юмсан……

  10. ... says:

    сайхан уйлах юмсан гэчжээ. чи өдөр болгон уйлдаг юм бишүү. өөртөө жаахан арчаатай бай за. унхиагүй байвал хэн ч чамайг дээрэлхэнэ. чи жоохон үг дааж сураагүй хүүхэд байна. чи ямар ээж аавдаа эрхэлж байгаа юмуу. ажил хийх гэж ирээ биз дээ. шүдээ тас зуугаад гүрий гүрий. хүний хүн бол хүний л хүн. инээмсэглээл ажлаа хий ок

  11. itgel_believe says:

    “Zochin”d ta my mail haygar orood ireech tehuu. asuuh zuil bn zunduu bn. za huleej baiya. bas bayarlalaa bi mash ih uhaarch bn.

  12. itgel_believe says:

    suuld setgegdel uldesen zochind ta my haygar orood ireech tehuu bi asuj zuwulguu awah zuil zunduu bn za hullej baiyaa

  13. darjaa says:

    хүн зовлон даадаг жаргал даадаггүй гэдэг дээ

  14. kkk says:

    áè ìîíãîëä áàéäàã ÷ ýíý ñýòãýãäë¿¿äèéã ñîíñîîä áè ÷ áàñ þó ÷ õèéæ ñóðààã¿é, àð÷ààã¿é, íÿëöãàð, äàâàðñàí ãàð áàéíà ãýäãýý îéëãîëîî. îäîîíîîñ ýõëýí áàéãàà þìàíäàà ñýòãýë õàíàí, àëõàì á¿ðòýý àç æàðãàëûã ìýäýð÷ àìüäðàÿ äàà

  15. man says:

    Íààäàõ ÷èíü õ¿íèé íàéìààíû çîëèîñ áîëîîä àìüäààðàà õàðü ãàçàð òàìä óíàñàí îõèäóóäûí õàæóóä áîë çîâëîí ãýæ õýëýõ ¿íäýñã¿é þì áàéíà.Ãàäààäóóä çàãíóóëæ áàéõäàà ÿàæ õóäëàà èíýýæ õ¿íèé àðãà ýâèéã îëæ ÷àääàã áèëýý. Ò¿¿í øèã ººðèéí çºâ áàéñàí ÷ õóäëàà èíýýæ óó÷ëàë ãóéæ ñóð. Äîãîëîíãèéí ãàçàð äîãîëîí, ñîõðûí ãàçàð ñîõîð õ¿í øèã áàéæ ñóð ãýæ ¿ã áèé äýý. ×è àÿíäàà íààä îðíûõîî õ¿ì¿¿ñèéí çàí õàðüöààíä äàñààä çîõèöîîä àðãûã íü àìàðõàí îëîîä ñóð÷èõíà.Ãàíöõàí òýñâýð òýâ÷ýýð ë õýðýãòýé.

  16. zochin says:

    энэнээс хэцүү ажил зөндөө байдышдээ хүүхдээ. тэр загнуулж дуусаад инээмсэглэх эдэр бол чи л их юманд бодоод байгаа болохоос угаасаа тэгэх юмтой юм гадаадад амжллаж байгаа ядуу орны иргэд бидний хувьд. японд ажиллаад үзээсэй. би хувьдаа чиний наад ажлыг хөнгөхөн хийх юм байна. чи өгнөөнөөс шөнийн 12 цаг хүртэл хөл дээрээ зогсолтгүй хурдан ажиллах ямар байдгыг үзээгүй л хүүхэн байна, дээр нь 5-8 цаг ажиллаж байж нэг удаа 00 орно, за одоохондоо арай гайгүй байна хурдан ороод ир гэж хэлэх хүртэл тэсэх бөгөөд тэрнээсээ айгаад юм бага ууна.

    дээр нь загнасан ч инээмсэглэн уучлал гуйсаар ажиллах болно.

    чи ингэж чадах уу, агааргүй цонхгүй байранд агааржуулагчийн оруулж ирж буй жаахан агаараар амьсгалж, хав халуун уур дүүрсэн байшинд нэг удаа ч сууж болохгүй.

    чи энд ирүүл амиа хорлохы муу хаашаа юм. угаасаа гадаадад гарч ирж байгаа бол эхний дор хаяд 2 жилдээ имйэрдүү л амьдарна. чамаас хэцүү олон хүмүүс ажиллаж байна. би өөртөө хичнээн хүнд ажил надыг нухлаж чадахгүй гэж бодоод сэргэлэн цовоо явдаг,

    чи гаднаас хичээл хийх гэж биш гэрийн ажил хийх гэж ирсэн хүн гэдгээ хатуу ойлго. хүнд юм хийж өгч байгаа дүртэй битий ажилла, туслаж байгаадаа сэтгэл хангалуун дүртэй ажил. санаачлагаараа юм олж хий. тэгж ажиллаж хэзээ сурна, тэр цагт наад хүмүүсээ ойлгож зан аашийг нь олж, өөрөө ч хөлөө олох болно.

    хаа холын монголоос гэртээ хичээл үзүүлэх гэж аьчирдаг гэж бодож ирсэн бол үлгэр шүү. битий хэн хүнд эрхлэж урвагнаад бай, өөрийгөө өөрчил, сэтгэхшүйгээ чё өөрчилж байж амжилтанд хүрнэ.

  17. itgel_believe says:

    Ta buhend ene udriin mend hurgii. Tsag zaw gargaj setgegdel bichsend bayarlalaa. Ene buhniig unshaad bi bas ih uhaarliig awch bn. Hatuu ch gsn unen ug. Bi tsaashid hicheeh bno.
    Yagad ter ailasa shuud uur aild ochoogui we gehr bi uuruu ail solihgui teseed amidarch chadah bh gj bodsiin gewch medku??
    Uneher nadad tusalj chadah hun bwal it_lioness@yahoo.com gd mail ymu listende nemerei bi hunii itgeliig husurduulehgui gdgee batlan helj chadnaa.
    Hundetgesen Itgel_believe

  18. itgel_believe says:

    Setgegdel bichsen buh humuustee bayarlalaa
    My mail hayag it_lioness@yahoo.com uneher tusalj chadah humuus bwal tuslach mail bicherei.
    Bi hichneen zagnaj bsan ch teseed ungurch chadna gj udiig hurgesen. Hashgichij zagnasaniih ni daraa yu ch boloogui met tsarailan ineemsegleed l ajlaa hiideg gewch ene arai l bishee udur bur zagnah ni ulam ihesch bn. Bi chamaig gudamjind huuj gargaagui chamd bugd bn chi esuul yaw geh meteer. Magadgui bi heterhii dawruu ch bj magadgui gehde minii end bdag tanil ene awgaig tanidag ymar aashtaig ni ch medne. Bi ter egchid haaya uulzahara yarij setgelee ongoilgodiin. Ta nar uneheer hajuud ni bj uzegui bhoor medku bh gants biy hahir aashtai awgaig ymar gedgiig…
    Ta bugdiig hundetgesen Itgel _believe

  19. Unshigch says:

    NaaD Austria German chuud shig ymand uhaalag handag,ymiig chanartai hiideg, itgel daahaar humuusiig chi olj harahgui dee,chi naad orchindoo das,dasaj chadahgui bol mongolruugaa hari,chi talhiig n idej bgaam bol hussen hemjeegeeree durtai uyedee ireed l ideed baina gej bhgui shd,usand orj bgaam bol chi arai 5-10 min-d orood boloh ymiig gertee bgaam shig 20 30 40 min orood bgaa ym bish bizdee? tegj bolohgui hooe,chi ymar uuriin bairand amidarch bgaa bish,naad ail chin yadaj chinii hamaatan bish tanihgui ail ym chin chi naad ailaa joohon hundel hooe,talh hunsee idmeer bgaam bol naanaa uuroo hudaldaj avch id,austria german huntei gerlesen humuus hurtel uursdoo tusdaa hool hunsee avdag ym,naad niigemteigee joohon zohits das!!! naadah chin eruul niigem,chamaig yu gej l uchir zuggui zagnaad bv gej chi daraa n uuroo bugdiig oilgoh bolno,uuriinhoo buruu zuviig, ter hurtel ushoo chamd 1 2 jiliin hugatsaa shaardlagatai, chi ymiig joohon uur talaas n haraad uzeldee, minii ugend itgeerei, chi huuhed asragch hiigeed yavaad bhad yu gej orchintoigoo hurdan dasah ve dee olon gadaad naiztai bolj tedenteigee hariltsaand orj baij l chi naad niigmee joohon mederch ehlene shdee,etsest n helehed hamgiin adgiin,hamgiin zambaraagui,hamgiin hugjihiig husdeggui niigem mongol l bh shivdee unoodriin baidlaar,

  20. naiz says:

    Hi, yunii tyryynd helehed tsag l garval hicheelee davtaj baigaa gedeg heseg chini yneheer taalagdlaa. Hervee ter jargaltai ailaa olood ochson bol hichelee davtahchgyi baisan yum bilyy. Hyn jargal daahgyin zovlon gej bas baidag shdee tiimee. Mgl-chuud mini surj bolovsorj baijiij l delhii dahintai hul niilyylen alhah-s bish ene mayagaaraa ingeed yilchlegch yumuu esvel hyatad yndestengyyded idegdeed l duusah baihdaa. Za demiireed yavchihlaa.
    cahmd l gej helehed yum bolgon uchirtai , chamnd iim nuhtsuluus yu suraad garah vee gej l bodoh heregtei.
    1. Hatuujil (zorig, tevcheer, tesver) ene yneheer sain chanaruud shuu dee hsetyy stag tulgarahad hymys ene zan chanargyigeesee l bolj arhichin yum uu esvel guilgachin bolj baigaa yumdaa
    2. hynii arga eviig olj surah heregtei muuhai aashtai avgai chini syyld n uuchlalt guidag yum bol ene ingej l baidag gesen maygaar hadahgyi yu hamgiin gol n yaj ene hyniig uurluulahgyi baih vee gdeg tal deer ajillah heregtei yynii tuld bainga ajiglaj bai uuriig chini yaj hudluhuur yah geed bn geh meteer mun uurlaad unaval yaj taivshiruulah vee ch yum uu er n sain ajiglah heregtei
    3. Hamgiin syyld helehed zorigtoi shiidmeg bai gaduur garj hyn hartai uulz zovlongoo yari heden tug tsugluulj baigaad ajilaa hayad yavchihgyi yu uur ajil oldoj l taaraashdee medeej
    amidral yrgelj saihan baihgyi hervee tiim bol jargaliig chini medehgyi shdee tiimyy harin zovlontoi bn geed buugaad ugchihuj bas bolohgyi zaaval surj uragshaa dovtloh heregtei hezee negen tsagt jargal uuruu hyreed ireh olno za amjilt
    big hug and love for u

  21. subeedeee@yahoo says:

    хөөрхий ямар хүний үр ингэж зовж яваам бол доо монголд ирээд ч бас л танил тал том хамаатан ах дүүгүй бол бас л хэцүү хүний дор орохгүйн тулд ингээл зүтгэж байгаа байх даа зовсний эцэст заавал жарган шүү хэрэгтэй бол майл бичээрэй арга ядсан үед чин туслах сайн санаатай монгол олдоноо харин зорисондоо хүрчээд ачийг ни сайн хариулаарай………. амжилт……..

  22. baba says:

    сайн уу? би чамд туслаж зөвөлгөө өгье чиний бгаа газар амьдардаг юм аа майл хаягаа үлдээгээрээ чамд боломж бгаа шүү чамд тусалья

  23. Жагаа says:

    Чиний хийсэн үйлдэл үнэхээр буруу байгаад загнуулж байгаа бол өөр хэрэг. Харин ямар ч буруугүй байж загнуулж байгаа бол Та яагаад намайг загнаад байгаа юм, би үүнд чинь буруугүй гэдгээ хэлж ярих л хэрэгтэй. Айж эмээх огтхон ч хэрэггүй. Ер нь болж өгвөл нэг айлд 7 хоногт 2-3 удаа /нэг ажиллахдаа 2-4 цагаар/ хэд хэдэн айлд зэрэг ажиллабал ямар вэ? Тэгэхийм бол таарч тохирохгүй айлдаа ажиллахаа болилоо гэхэд цаана нь дахиад хэд хэдэн айл байж л байгаа юм чинь

  24. cor says:

    Сайнуу, чамд одоо хэцүү л байгаа байх.
    ийм жишээ олныг мэднээ.шал өөр хэл соёл орчинтой газар ирээд санаа чин ч тавгүй байгаа байх.

    Виза чини дуусан болоогүйм байна гэж ойлголоо. бичиг баримтаа сайн мэдэж байгаа юу?
    чиний хэл хэр вэ, одоо хүмүүстэй ойлголцоно биз дэ.
    ямар ч найз байхгүймуу наанаа, манайх шиг ядуувтар орноос ирсэн хүүхдүүд бас гайгуй шдээ, биэ биэнээ ойлголцоод.найзалвал.

    хэлний курс-д явж бгаа юу? явдаг бол чи төлдөг үү, наад авгай чин үү,
    уул н гэртээ байлгахийг бодоход бас ч гэж муу хүн биш бололтой. наана чини ямар л хүн гадаад хүнийг гэртээ зүгээр байлгахав дээ. дургүй н хүрвэл чамайг abmelden болгоод цагдаад өгчиж чадах хүмүүс шүү дээ.

    чи эвий н олоод харицах хэрэгтэй дээ. инээмсэглэж байгаад би тэрийг чини хийж өгий, чи нада ингэж туслах уу гэх мэтээр.
    байсан юм байгаагаараа байх ёстой н эдний зан шүү дээ. мглчууд хэнэггүй болохоор тэдэнд таалагдахгүй л дээ.

    – одоо наанаа уни-д орох талаар сураглаж үзэв үү?
    ямар шалгалт өгдөг юм байна. юу хэрэгтэй гээд.

    битгий тэгээд санаагаар унаад хүмүүст муугаа харуулаад бай. наанаа ирцэн байна боломжийг ашиглаад юмаа сураад авахыг л бодно шүү дээ. тэр МГЛ-д байгаа хүмүүс яахав байж л байна. хэзээ л бол хэзээд очиж уулзаж болно.
    эхлээд зорилгоо биелүүлнээ хө.

    нэгэнт л сайхан амидарий гэж бодож байгаа бол иймэрхүү саад гарч ирэх бол хэвийн л үзэгдэл…
    бодвол ийшээ ирэхээсээ өмнө арай өөр л төсөөлөлтэй байсан байх. ийшээ ирчвэл л бүх юм болчих юм шиг санагдах ч үе байсан байх.
    одоо иймэрхүү проблем-г даваал гарна шүү дээ.

    гадаадууд нээрээ ямар ч хүнийг ингэж гэртээ байлгаж бичиг баримтий н зохицуулж өгөхгүй шүү.
    сорри. чи бас жаахан даварсан юм шиг санагдлаа. хэн ч наана чини чиний дураар байна гэж байхгүй шүү дээ. чиний өлсөж байнуу ядарч байнуу наадуулд чини ямар ч хамаагүй.

    чи одооноос хүний эвийг олж сурах хэрэгтэй дээ.

    хүсвэл майл-ээ үлдээгээрэй. чамаас арай туршлагатай байж магадгүй.

  25. Boloroo says:

    Сайн уу миний дүү энэ бол нээрээ л зовлон биш ээ чи тэр айлдаа байхдаа яагаад айлаа солиогүй юм бэ.. би бас хэдэн жилийн өмнө хүүхэд асрагчаар байсан надад энэнээс аймаар хүнд байсан чи айлаасаа явахаасаа өмнө айлаа соличихгүй. одоо хугацаа чинэ дуусаагүй байгаа юм чинь айлаа соличих интэрнэтээр айл яаж хайхыг мэднэ биз дээ хэрвээ асуухыг хүсвэл асуугаарай туслана ш

  26. khongorkhon says:

    гадаадууд үнэ хөлсөн дээрээ хийсэн зүйлээ цент бүрээр тооцоод ажил бол ажил хувийн амьдрал бол амьдрал гээд яг таг ягштал дүрэмтэй байх юм бол болно ш дээ. наадуул чинь цент бүрээр нь ярьж харьцвал шаал ондоо тэгэд битгий эргүү төлөг шиг дуугүй ноомой царайлаад хүн бүрээс айгаад айсанаа гаднаа мэдэгдээд арчаагүй байх юм бол хаана ч ялгаагүй хүн бүр дээрэлхэнэ шүү дээ. жоохон сэргэлэн бай чи наанаа ямар хууль бусаар амьдарч байгаа хүн юм уу. тэгээд найзтайгаа уулзаж зөвөлгөө ав чамаас арай түрүүнд очсон юм чинь туршлагатай л байгаа. аль ч газрын улс цагаачилж юм уу ажил хийх гэж очсон хүмүүст тийм ч таатай ханддаггүй биз дээ. гуйлагчинь л гэж хардаг. тйим болохоор жоохон сэргэлэн бай. за тэгээд амжилт

  27. Friend says:

    Хаа холоос хүний нутагт ирээд, тэд нарын хувьд бол өчүүхэн бага мөнгөөр хамаг бохир завааныг нь хийж байгаа хүнтэй өөр яаж харьцахын. Дээрээс нь хэл усыг нь мэдэхгүй болохоор нохойноосоо дор амьтан гэж бодож байгаа. Өөрөөс нь дутахгүй ухаантай чадвартай гэдгээ харуул. Зүгээр байхад загнавал өөдөөс нь бас тэгэж харьц. Дугуй дээрэлхүүлээд байвал улам л даварна.

  28. emegtei says:

    hey ohin minee! jaahan sergelen, uhaalag hudul l duu, hun zagnahaar duugai bgaad helseneer n bn gej yu bhav dee, buh yumaa tsag nar, tsalin munguteigee tohirood ajil l daa, yamar mongold hamaataniidaa ircheed tolgoi horgodoj bga bish dee,.. buur tohirohgui bol uur amidrah gazar olood uur ajil hii l dee,… uuriiguu yayadaa gej bj bas yun tursun udursug yum dee,… uuriinhuu bga bdalaa saijiruulchaad tegeed ar hudargaa bod ohin min… chamaig duugai zagnuulaad hiigeed bhaar naaduul chin buur davarch bhgui yu, haya bas uuriiguu yamar gedgiig mederuulj une tsenee mederuulj bai,.. uilaad yu ch uurchlugduhgui, hunii gazar chi uuriiguu l bodohgui bol hen ch chamaig gehgui shuu!!!
    hel usaa saijiruulaad helii gesn ugee sain bodoj bgaad neg sain helchihej bai,teged bolohgui bol bye geed uur ajil, amidrah gazar ol, yer n yamar ch hun ehnii heden saruudad argaa olohgui bh yvdal bdag, bitii shantar duu min!!!
    heden jiliin daraa chi iimerhuu bsanaa bodoj ineed chin hureh bolno, jaahan yugaa ch medehgui bjdee geed… amjilt husii

  29. hor says:

    тамийн амидрал монголдоо тсалин багатай ч ажил хийж тааваараа амидраач хумуус гадагшаа гаруул жаргана гэж ойлгодог юм шиг бгаан заза хуссэн газар чин жинхэнэ амидийн там гэдгийг мэдэж авсан ни ямайдаа олон хун ойлгож мэдээд ирж бгаан болждээ,чи тэгээд бас сурна гэж бодож бдг … мэдкүэ

  30. huder says:

    ene chin zovlon bishee hatuujil.chamaig gadaadad ochihod chin hatan haan bolgood suulgana gej bodoo u.geriin uilchlegchtei ingej l haritsana shdee.uu gej bodoov.chi ooroo ih sonin huuhen bnaa.uilj duulaad hetsuu baigaa bol mongoldoo butsaad tsagaan utsaa ajilluulahgui uu.ugaasaa aimshigiin amidrald osson baij uun surtei um.mongol butsaj chadahgui l bgaa biz dee.mongond n bolood.mongo olj bna gedeg bol amidral chin deerdej bna gesen ug.zutgeed baij dee.

  31. Ymaa says:

    Яв яв тэр сайхан гадаад орон руугаа!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.