Бүсгүйчүүд гэрлэхээр Өмнөд Солонгосыг зорьж байна

30 минут ярилцсаны дараа Ле түүний эхнэр нь болох болно гэж шийдсэн талаар “Associated Press” агентлаг дамжууллаа. Ле болон өөр гурван залуухан Вьетнам эмэгтэйг хууль бусаар гэрлэлт зуучлагчид Хо Ши Минь хотод Өмнөд Солонгосын хоёр эрэгтэйд танилцуулсан юм. Эрчүүд сонголтоо хийснээс гурав хоногийн дараа 25 настай Ле хуримаа хийсэн юм. Бичиг цаасны ажил дууссан дараа тэрээр Вьетнамын өмнөд нутагт байдаг фермийн ядуу амьдралаа хойноо үлдээн Өмнөд Солонгост амьдрахаар эх орноосоо явсан. Тэрээр түүн шиг замаар явсан олон арван мянган Вьетнам эмэгтэйчүүдийн нэг юм. “Гэр бүл маань эдийн засгийн хувьд хүнд нөхцөлд байсан болохоор би явсан юм” гэж Ле ярьсан. Түүний эцэг эх нь сард хоёр сая донгоос (108 ам.доллар) бага орлого олдог, харин түүний нөхөр нь гэрлэхийнхээ өмнө түүний гэр бүлд түүнээс тав дахин их мөнгө өгсөн байна. Харин дараа нь мөнгө өгөхөө зогсчээ. Учир нь Легийн Өмнөд Солонгост очоод сайхан амьдрах мөрөөдөл нь гүйцэд биелсэнгүй. “Намайг зодоогүй, гэхдээ намайг бүхэл өдөржингөө түгждэг. Нөхөр маань байнга надруу хашгирч загнадаг” хэмээн нэрээ бүтнээр нь овогтой нь хэлэлгүй, зөвхөн өөрийн нэрийг хэлсэн Ле ярьсан.

Тэрээр гадаад хүмүүсийн эхнэр болохоор бодож байгаа болон хүндрэлтэй тулаад нутагруугаа “төрхөмдөө буцаж ирсэн” эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгдөг Эмэгтэйчүүдийн эвлэлийн төвийн ажилтанд ийнхүү ярьсан байна. Ле нөхрийнхөө гэрээс зугатсныхаа бараа баривчлагдсан бөгөөд Винх Лонг мужид байдаг Меконг Дельта дахь гэртээ хүрч ирсэн байна. Ле бол 2004-2009 оны хооронд Өмнөд Солонгосын эрчүүлтэй гэрлэсэн 40,000 Вьетнам эмэгтэйн төлөөлөл гэж судлаачид ярьж байна.

Зүүн өмнөд Азийн эрчүүд, тэр дундаа Япон, Өмнөд Солонгос, Тайваний эрчүүд гадаад эмэгтэйчүүдтэй гэрлэх нь улам бүр их болж байгаа. Үүнд төрөлх нутагт нь эмэгтэйчүүд гэрлэж, гэр бүлийн уламжлалт үүрэг хүлээх хүсэлгүй болж байгаа нь нөлөөлж байна гэж Канадын Баруун Онтариогийн Их Сургуулийн судлаач Даниеле Белангер ярьж байна. Албан ёсны тоо баримтаас үзвэл 2009 онд Өмнөд Солонгосын 7,249 эрэгтэй Вьетнам эмэгтэйтэй гэрлэсэн байна.

Вьетнамд Өмнөд Солонгосын ТВ-ийн шоунууд нэлээд өргөн гарж, олон хүмүүс үздэг бөгөөд энэ нь охид эмэгтэйчүүдийг Солонгосын соёлтой танилцуулдаг ба илүү дээр амьдрал хөөн Өмнөд Солонгосыг сонгоход нөлөөлдөг байна. Өмнөд Солонгос явах сонирхолтой эмэгтэйчүүдийн ихэнх нь ядууралд нэрвэгдсэн, боловсрол багатай Меконг Делта зэрэг хөдөө нутгийн эмэгтэйчүүд байдаг бөгөөд тэд хуучнаар Сайгон буюу Хо Ши Минь Хотод байдаг хууль бус гэрлэлт зуучлагчдад ханддаг байна. Вьетнам судлаач Гианг Линхийн Кан То мужийн Дельта хотод хийсэн судалгаагаар зарим Вьетнам бэрүүд гэрлүүгээ жилд 3,000 гаруй ам.доллар илгээдэг бөгөөд энэ нь Вьетнамын нэг хүнд ноогдох орлогоос бараг гурав дахин их юм. Гэвч үүний хажуугаар зарим бэрүүд хуурамч сурталчилгаанаас болж өмч хөрөнгөгүй, өвчтэй, архичин, тэвчихэд хүнд зан авиртай хүмүүстэй сууж байна гэж нийгмийн идэвхтнүүд ярьж байна.

Энэ оны долоодугаар сард Вьетнамаас ирсэн бэр 20 настай Тач Ти Хоанг Нгок нас барсны дараа Сеул олон улсын гэрлэлт, танилцах, зуучлах явдалд шинэчлэл хийх ажлын хэсэг байгуулж байгаагаа зарласан. Талийгаачийг Өмнөд Солонгосын өмнөд хэсэгт байдаг Бусан хотод амьдардаг шинэхэн суусан нөхөр дээрээ ирээд наймхан хоноод байхдаа зодуулж, хутгалуулж нас барсан гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бичсэн. Эхнэрээ алсан хүн “эхнэртэйгээ хэрэлдэх үед нэгэн сүнс шиг хоолой эхнэрээ ал гэж шаардаад байсан” гэж цагдаад мэдүүлэг өгсөн бөгөөд тэрээр 2005 оны 7 сараас хойш 57 удаа шизофренигээр эмчлүүлж байсан байна. Энэ талаар “Үүний шалтгаан нь гэрлэлтийг хууль бусаар лицензгүй хүмүүс зуучилж байгаатай холбоотой хэдий ч аль гэрлэлт нь хууль бусаар зуучлагдсан бэ гэдгийг олж тогтооход хэцүү байна” гэж Вьетнамын засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч ярьжээ.

Тайвань гадаад нөхөр хайсан Вьетнам эмэгтэйчүүдийн нэг сонголт байсан. 1990-ээд оноос хойш Тайваньд 100,000 гаруй Вьетнам эмэгтэй гэрлэлтээ бүртгүүлээд байна. Харин сүүлийн жилүүдэд Тайвань бичиг баримтын хяналт, шалгуураа чангатгасантай холбоотойгоор Вьетнам эмэгтэйчүүд Өмнөд Солонгосыг сонгодог болоод байна. “Одоо бол Өмнөд Солонгос гол очих эцсийн буудал нь болж байна” гэж Тайванийн Сун Ят-Сены Үндэсний Их Сургуулийн Социологийн Градюэт Институтын захирал Хонг-зен Ванг ярьж байна.

Вьетнамаас авчирсан эхнэрээ боолчилж, тарчлаан зовоож байсан гэх мэт хэд хэдэн ноцтой гэмт хэрэг гарсны дараа өнгөрсөн жилээс Тайвань арилжааны зорилгоор олон улсад танилцуулж, зуучлах үйчлчилгээнүүдийг хориглосон байна. “Хөндлөнгийн зуучлагчаар дамжуулж танилцуулж, гэрлэх нь зохион байгуулалттай хүнд нөхцөл, гэмт хэргийн золиос болоход хүрдэг гэж ойлгож болохгүй. Гэхдээ тийм эрсдэл байгааг үгүйсгэхгүй” гэж Белангер ярьжээ.

Т.Бадрах
news.mn

20 Comments

  1. тэнэгүүд ээ гадаад хүнтэй сууж үхтлээ зовох ямар хэрэг байна. аа тэгж байхаар зүгээр л ганцаараа амьдраач дээ. эсвэл эсрэг хүйстнээ үгүйлээд сууж чаддаггүй гаж донтонууд юм уу? тэгж байхаар үхсэн нь дээр муу амьд явахаар сайн үх гэдэг биз дээ

  2. тоах says:

    уг нь өөрийн гэр бүлийн амьдрал удам угсаа гээд аль аль талаа бодсон ч гадаад хүнтэй сууха хэрэггүй л байгаа юм даа. гадаад хүн гэхээр л бүгд муу хүн биш шүү дээ. хар цагаантай л байгаа. хамгийн гол нь хүнээ зөв сонгох хэрэгтэй. хайр сэтгэлээр учирсан хүмүүс мэдээж аз жаргалтай ибе биенээ хүнднлднг л байгаа ш даа. хамгийн гол учир мөнгөнд байгаа байхгүй юу даа. мөнгө дагаж хүнтэй сууж байгаа бол гадаад ч бай монгол ч бай яг л адилхан хувь тавилан угтана шүү дээ. ер нь баян амьдралын тулд зов байхаар ганцаараа ядуу амьдарч байсан нь дээр биш гэж үү

  3. тоах says:

    уг нь өөрийн гэр бүлийн амьдрал удам угсаа гээд аль аль талаа бодсон ч гадаад хүнтэй сууха хэрэггүй л байгаа юм даа. гадаад хүн гэхээр л бүгд муу хүн биш шүү дээ. хар цагаантай л байгаа. хамгийн гол нь хүнээ зөв сонгох хэрэгтэй. хайр сэтгэлээр учирсан хүмүүс мэдээж аз жаргалтай ибе биенээ хүнднлднг л байгаа ш даа. хамгийн гол учир мөнгөнд байгаа байхгүй юу даа. мөнгө дагаж хүнтэй сууж байгаа бол гадаад ч бай монгол ч бай яг л адилхан хувь тавилан угтана шүү дээ. ер нь баян амьдралын тулд зов байхаар ганцаараа ядуу амьдарч байсан нь дээр биш гэж үү

  4. hana says:

    yooy medeh yum alga da elgemsuu arai l hetruuleed bichjihej horror film zohioh gj oroldsii mu da uneniig helehed bi vietnam nohortei nadaas 2 nasaar duu saihan zaluu bdg hair setgeleer niilsen humuust undestenii ylgaa bdggui yum bid 2 saihan l amidarch bn

  5. Очко says:

    хэдий ийм байгаа боловч одоо тэнэг л биш бол со хүнтэй эмэгтэйчүүд минь суухгүй байх гэж найдаж байна. дорнын, ялангуяа Солонгосын соёл эмэгтэйчүүдийн эсрэг чиглэсэн юм шиг байдаг гэдгийг санах хэрэгтэй. эцсийн эцэст миний монголын эмэгтэйчүүд ахиад битгий амьдын тамд унаасай гэж хүсч байна. бор гэртээ богд оргиод Монголдоо сууж бай. ухаантай байгаарай

  6. kkkk says:

    энэ элгэмсүү уг солиорч байгаа хуний эхний шинж тэмдэг ажиглагдаад бхин хэт солонгосийг узэн ядахийн корэа нохорт цоожлуулад жоохон сэтгэцэд оорчлолт орсон бололтой

  7. yu ve says:

    юу вэ элгэмсүү чи өөрөө со-той сууж гэртээ цоожлуулчаад ийм урт урт юм бичээд суудаг гар бна шд

  8. sss says:

    наад элгэмсүү чини ууруу со нухуртэй тэнэг авгай бдийн ккк

  9. boldd says:

    ene Elgemsuu genuu tsagaan soliotoi bhaa. ha ha ha

  10. anu says:

    тиймээ чамтай санал нэг байна,миний нэг хамаатан germany-france-н эрлийз залуутай суусан,өөртэйгөө нас чацуу,тэгээд найзуудтайгаа хааяа шоу-даад өглөө ни шартсан байхад ни нөхөр ни монгол хурган бантан хийгээд өгч байсан. манайхан л олоноороо со,хужаа нартай суугаад байгаа болохоос биш бусад ни бол эхнэрийн үгээр л байдаг ш дээ барууний залуучууд бол ихэнхи ни эхнэрээ хүндэлдэг.

  11. ................ says:

    Зөвхөн монгол ч биш ази болон барууны орны хүмүүс ихээр гэрлэсэн байдаг ш дээ. хайр сэтгэлээр ч суусан байгаа. Монголчууд бол багад нь орох байх л даа. гэр бүл болсон хүмүүсийн ихэнх нь азийн орныхон байдаг. Гэхдээ монголчууд бол бусад орны хүмүүсээс арай л өөр байдаг өөртөө арчаатай. бас нөхөр хадамдаа дээрэлхүүлэхгүй. бараг л дээрэлхэнэ дээ. их ч зоригтой тийм л байдаг. бусад орны хүүхнүүд нөхөр хадамынхаа үгээр бөхөлзөөд л байдаг юм шиг байгаан. хармаандаа мөнгөгүй хүүхэд цувуулсан тийм л хэцүү байдаг. энэ бол яг үнэн. харин монгол хүүхнүүд бол нөхрөө атгачихсан байдаг. цаанаасаа хүнд дээрэлхүүлнэ гэж байхгүй тийм л омогтой хүмүүс дээ бид чинь

  12. N says:

    Монгол хүүхнүүд маань л солонгос мэтийн эрчүүдтэй очиж гэрлээд байдгийн бодсон чинь үгүй л юм байна. Ядуу орны зовлон гэж.

  13. . says:

    энэ элгэмсүү ямар ядаргаатай юм бэ. дандаа л энийгээ бичих юм. өөрийгөө хэн гэж бодоов. бас солонгос чамд таалагдахгүй байгаа юм бол монголруугаа яагаад буцахгүй байгаан. солонгосийг муулаал муулаал тэгээл чи хоолийг нь идээд мөнгийг олоод байгаа биз дээ. ийм байвал чамд солонгос орон ивээлээ өгөхгүй дээ. мэдээж солонгос хүнтэй сайн нь ч таарсан муу нь ч таарсан хүмүүс байгаа. чамтай чамгүй хүмүүс солонгосийг мэдэж байгаа. сууна уу байна уу чамд хамаагүй. монгол залуучуудаас л дээр дээ. тэнэг авгай.

  14. *****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ ***** says:

    Bi Ta nart gej helehed minii uilchiluuldeg uilchiluulegchidees harj baihad…. So huntei suusan emegteichuud gants nuurnii savan avahdaa hurtel nuhuruusuu zuvshuurul avdag yum bnlee. hamgiin hyamdiig avna

    Getel manai mongol er nuhurtei huuhenuudiin nuhuruud n shal uur nuhur n av av geed baihad avgai n harin esergeer unetei geed suuj baidag …

    so nuhurutei emegteichuudiig bi haraad uruvdsun…!!!

    Uurtei 100.000 won zartsuulah erhgui buh yumand n nuhur n oroltsood hetsuu ..Tolgoi medeed ekhner n yum avchihval tolgoi budaa …. So nuhur n araas utasdaj shingu ene ter hiine gej buur tenegtene geech унэн эрх чөлөөгүй оровдмоор гэрийн мухар сахисан монгол хун харвал зугтана ….

    Iim l bn daa emegteichuud mini ….

    Ene bol nadad tohoildson l yum shuu ihenh n l er n tiim baidag yum bnleee …

    Estoi l erhiig n edleh gej huntei suudag ch erhee ch edeleheesee umnu erhend n ordog n gashuun unen shuu …

    Hetsuu ch gesen uuriinhuu hucheer amidrah saihan

  15. *****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ ***** says:

    ХҮСВЭЛ СОЛОНГОСТ БАЙДАГ БИДНИЙ САЙТ ..http://www.mglclub.com/?mid=forum9

  16. yanjmaa says:

    Чамд мэдэхгүй сэдэв гэж алгаа. Урт урт романууд л бичээд тависан байх ум. Гадаадад ганцаараа хэл нэвтрэлцэх ганц суваг чин энэ сайт байх тийм үү? Битгий буруугаар ойлгоорой. Би бас өнгөрсөн жил ганцаардаад үхэнгээ алдаж байсан болохоороо ойлгоод байна гэх үү дээ. Гэхдээ чам шиг ингэж бичиж суух ухаан байгаагүй л дээ хэхэ.

  17. *******.Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ ********* says:

    ДЭЛХИЙН ХАМГИЙН ХОГИЙН МУУХАЙ САНААТАЙ ХҮМҮҮС .СОЛОНГОСТОЙ СУУСАН ЭМЭГТЭЙ АСАР ИХ ЗОВДОГ СОЛОНГОС ХҮҮХНҮҮД ГОЛОГДОЛ ЭРСЭЭ ТООДОГГҮЙ ..ҮНЭН ХЭРЭГГҮЙ БАЛИАР ЗАВААН ХҮМҮҮС…МИНИЙ МОНГОЛ ЭР ХҮН БОЛ МУНДАГ …..

  18. XoXo says:

    Би Солонгос Xүмүүсийг Xятадуудаас илүү үзэн яддаг… Бүx юм ни xудлаа,,, Бүр шал,шижгийнн…
    Нэг юм xэлэxэд Өмнөд биш Xойд солоснгос… Өмнөд чини коммунист ни шүүдээ…

  19. *******.Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ ********* says:

    Нэг хэсэг Монголчууд гадаадад амьдрах өвчин тусч, хүүхнүүд гадаад нөхөртэй болохын хэнээ тусч баахан гүйсэн. Энэ дүйвээн хичнээн ч хүнийг хамарч, хичнээн ч охид бүсгүйчүүд хилийн цаана, ёсыг нь мэдэхгүй хүний нутагт амь зуух гэж хэрхэн зовж зүдэрч байгааг бид мэддэггүй. Мэдлээ гэхэд “Яах гэж гадагшаа явсан юм. Амар хөнгөн амьдрал хөөлөө. Тэдний хохь нь” гээд л өнгөрдөг. Алдаж гишгэсэн, амьдралд хөл алдсан хөөрхий бүсгүйчүүдийг хэн ч сонсож, хэн ч өрөвдөж, хэн ч тэдэнд туслах юмсан гэж өрөвч зөөлөн сэтгэл гаргаж байсангүй. Харин өнөөдөр бид алдаж гишгэсэн, алс хол хүний нутагт зовж шаналж, ядарсан нэгэндээ дэм болох цаг ирж. Бид чинь дээрээ төртэй, дэргэдээ Засагтай, өрөвдөж хайрлах ах дүүстэй өмгөөлж хамгаалах хууль цаазтай бүрэн эрхт тусгаар улсад бүртгэлтэй хүмүүс биз дээ. -Уучлаарай. Чиний сэтгэлийн шархыг хөндөж ярих хэцүү байна. Яагаад Солонгос хүнтэй суух болсон юм бэ? -Намайг Ч.Наран гэдэг. Би ээжтэйгээ, дүүтэйгээ нэгдүгээр хороололд ТҮЦ ажиллуулж амьдардаг байсан юм. Орлого бага, гэхдээ болдог л байсан. Гэтэл 2001 онд дүү маань “Арилжаа наймаагаа өргөжүүлье. Би барьцаагүй зээл найзуудаасаа авах боллоо” гэж хэлсэн. Тэгээд л тэр хүмүүсээс 10 сая төгрөг зээлээд наймаа хий гэсэн боловч шатчихсан. Зээлээ төлж чаддаггүй, хүмүүс мөнгөө нэхээд, дүүг маань ч элдвээр дарамтлаад байхаар нь гадагшаа явья, амьдрал ахуйгаа ч өөд татья, өр зээлнээсээ ч гарья гэж бодсон. Тэр үед надад үүнээс өөр арга байхгүй л юм шиг санагдаж байсан. -Тэр хүнтэй яаж танилцсан юм? -“Зар мэдээ” сонингийн зараар очоод л уулзсан. “Хан пид” нэртэй зуучлах товчооныхон гадаад паспортоо бэлдэж байгаарай гэсэн. Гурав хоногийн дараа дуудаад “Чи их азтай юм” Их сайн хүн олчихлоо. Одоо явахдаа бэлд” гэж хэлсэн. Тэгээд л 2006 оны 2 сард Солонгос улсын иргэн У Шин Гын гэгч хүнтэй зуучлах товчоогоор дамжуулж танилцан гэр бүл болсон. 2006 оны 4 сард Солонгос улсад очиж У Шин Гынтэй хамт амьдрахаар болсон. Эндээс л миний хар дарсан зүүд шиг аймаар амьдрал эхэлсэн. -Тэр хүнтэй албан ёсоор гэрлэсэн юм уу? Хэр амьдрал ахуйтай хүн байсан юм? -Энд гэрлэлтээ батлуулсан. Намайг очингуут бүх бичиг баримтыг маань У Шин Гын өөрөө хураагаад авчихсан. Гэр нь Сөүлээс хол жижиг тосгонд байдаг байсан. Очсон өдрөөсөө л би этгээд сонин гаж зуршилтай хүнтэй нийлжээ гэдгээ мэдэж эхэлсэн. Том байшинтай. Өөрийн гэсэн бизнестэй хүн л гэсэн. Хашаандаа бараг гуч гаруй нохойтой. Бараг нэг метр өндөр аймаар том биетэй, зэрлэг нохойнуудтай. Нохойны хашаа цэвэрлэж, зогсоо зайгүй ажиллаж байсан. У Шин Гын их балмад зантай. Тэжээж байсан нохдоо гэдсийг нь хүү татаж алж, тэндээсээ кайф авдаг. Хүн айлгаж ичээж зугаацдаг зантай хүн байсан. Нэг өдөр баахан хархны зулзага аваад ирсэн, миний толгой дээр асгаж, намайг орилуулж чарлуулж, зугаацсан. Үнэхээр аймаар. -Тэр хүн харх тэжээдэг байсан юм уу? -Солонгос аймаар их хархтай. Тэр нохойных нь байрны дээр хархнууд бүр үүрлэчихсэн байдаг юм. Хархны зулзага гээд хачин муухай улаан нялцгай юм саванд хийгээд авчирчихсан, толгой дээрээс асгаж, хувцасруу хийгээд л инээд байсан. Үнэхээр аймаар /уйлав/ -Тэр тосгонд чи хэр удаан амьдарсан юм? -Таван сар хэртэй болоод Сөүлрүү орж ирсэн. У Шин Гын урьд нь бас Монгол эхнэртэй байсан. Намайг очиход ч тэр хүүхнээсээ салаагүй байсан. -Энэ чинь юу гэсэн үг үү? -Ерөөсөө л Монгол хүүхнүүдийг эндээс аваачиж, зугаа гаргаж, эцэст нь янханы газар өгчихдөг хүн байсан юм билээ. Надтай суухаасаа өмнө Алтанцэцэг гэдэг Монгол охинтой сууж байсан. Тэр хүүхэн нь бүр хэвтэрт ортлоо бие нь муудаад Монгол руу эргэж ирсэн гэдгийг би хүнээс сонссон. Солонгосын хуулиар бол гэрлэлтээ цуцлуулаад нэг жил болсны дараа л дахин гэрлэлт батлуулах ёстой. Тиймээс намайг Солонгост аваачсныхаа дараа гэрлэлтээ батлуулж чадахгүй байсан. Энэ хүнээс би хэдэн сарын өмнө гэрлэлтээ цуцлуулсан. Гэтэл дахиад л Монголоос нэг охин авааччихсан сураг байгаа. Өөрөөр хэлбэл хоёр жилийн дотор гурван монгол авгай авсан гэсэн үг. Үнэнийг хэлэхэд авгай ч гэж дээ зодож, дарамталж, найз нарынхаа гарт өгч хүчирхийлж, зугаагаа л гаргадаг хэрэг шүү дээ. Намайг очсны дараа Чи хүнд хэдэн төгрөгөөр хүүхэд гаргаж өгөх вэ? Чиний бие эрүүл юм байна” гэж хэлж байсан. Тэр үг хэл нь яах вэ гэхэд аймаар зодож нүддэг. Толгой руугаа би энэ хүнд модоор цохиулж, ухаан алдаж, таван удаа оёдол тавиулж байсан. Гартаа юу дайралдсан болгоноороо цохидог, яг л зарц барлаг шиг амьдарч байсан. Их олон найз нартай. Тэднийгээ дуудаад л намайг өгөөд явуулчихдаг. “Энэ миний найз. Чи энэ хүний хүссэн бүхнийг хийх ёстой” гэдэг байсан. -Тэр найз гээд байгаа нь ямархуу хүмүүс юм? -Биеэрээ дүүрэн шивээстэй, манайхаар бол мафийн бүлгийнхэн байдаг. Тэр хүнийг дагаад л гэрт очдог. Хоол ундыг хийж, шал шавхайг нь угааж, тэдэнд хүчиндүүлж, юу хүссэнийг нь л хийдэг. Хэд хоноод л тэд намайг буцаагаад У Шин Гынд аваачаад өгчихдөг байсан. /уйлав/ У Шин Гын хамт байх хугацаанд энэ хүн намайг зодож нүдэн, ёс бус үйлдэл хийхийг шахан дарамталж, этгээд зэрлэг эрүүл бус хүний авир гаргаж байсан учраас би маш их сэтгэл санаа бие мах бодидоо хүнд гэмтэл авч хохирол амссан. Энэ хүн нь Монгол эмэгтэйчүүдтэй гэрлэнэ гэж хуурч аваачдаг л хүн. -Чи зугатааж болдоггүй юм уу? -Би зугатаах гэж их олон удаа оролдсон. Дороо л баригдчихдаг. Цагдаа нартай хүртэл хэлхээ холбоотой. У Шин Гын гэгч энэ хүн 2 жилийн дотор 3 Монгол эмэгтэйтэй гэр бүлээ батлуулж Солонгост аваачаад хувийн эрх ашгийн үүднээс бусдад дамжуулж зарах зорилготой гэрлэдэг юм билээ. 2008 онд Дундчонд байдаг бүлэг хүмүүст намайг аваачиж өгчихөөд яваад өгсөн. Тэнд байдаг хүмүүс нь мафийн бүлгийн хүмүүс. Надаар ажил хийлгээд мөнгө өгөлгүй зодож, хүч хэрэглэж, дур хүслээ хангадаг байсан. Би аргаа барахдаа бүр цаашаа хөдөө, аралруу хүртэл зугатаж үзсэн. Кымил гэдэг арлын цагдаа нарт баригдсан. Тэр арлын цагдаа энэ хүмүүстэй холбоотой байсан. Тэр цагдаа хүртэл намайг буудалд дагуулж ороод хүчирхийлэхээр зодож нүдэн шидэж миний цүнхтэй хувцас мөнгө бүх зүйлсийг аваад явсан. Өглөө буцаж ирнэ эндээ унтаж бай гээд явах үед нь би шөнийн 3 цагт тэр буудлаас электрон түлхүүрийг нь эд мөрийн баримт болгож аваад зугатсан. Сөүл хүртэл 350,000 воноор таксигаар зугатаж хүнээс мөнгө зээлээд байр хөлсөлж байтал миний гэрийг хайж олоод Юнсангү Ханнамдун гэдэг газраас дахиад л намайг бариад авчихсан. Баахан зодож . Ким На Ёон гэгч эмэгтэй хэсэг бүлэг хүмүүсийн хамт намайг барьж аваад өөрсдийн бааранд хорьж биеэ үнэлэхийг тулган шаардаж, хэлсэн үгээр нь байхгүй бол шоронд гүтгэж хийнэ гэж 5 жил хориулна мөнгө нэхэж дарамталдаг байсан. Тэнд би олон сар хүний эрхэнд тарчилсан. Тэр баар нэртэй янханы газраас 2009 оны 11 сарын 12-ны өглөө би гарч зугатаж байгаад Ким На Ёон гэгч тэр эмэгтэйтэй баарны ойрхон таарч баригдчихсан. Тэр эмэгтэйд зодуулж хөдлөж, чадахгүй болтлоо хүнд гэмтэл авсан. Намайг зодуулж байх үед хажуугаар өнгөрч байсан хүмүүс цагдаа дуудаж тэр даруй ойрхон байдаг Цагдаагийн хэсгийн хүмүүс ирж Ким На Ёон гэгч эмэгтэй болон намайг баривчлан цагдаагийн хэсэг дээр авч ирсэн юм. Гэтэл энэ эмэгтэй Солонгос хүн учраас худлаа хэлж намайг орхичихоод гараад явчихсан. Цагдаа нараар дамжуулан “Чи гараад ир. Чамайг яах ч үгүй” гэж ярьдаг байсан. Гэвч би “ Заавал Монгол руугаа явна” гэж цагдаа нартай хэл үг хийсээр байгаад энд ирсэн. -Чамайг зодож, хүнд гэмтэл учруулсан Ким На Ёон гэгч тэр эмэгтэй яасан бэ? -Тэр хүн намайг зарж, мөнгө олж, боолчилж байсан. Бас зодож гэмтээсэн. Тэгсэн хэрнээ ямар ч ял зэмгүй салсан. Бараг би өөрөө л буруутан болж хоцрох шахсан. Солонгосын цагдаа нар тэр хүнтэй хуйвалдаад л өнгөрсөн. Хэн нь хэнийгээ зодсон бэ? Гэдгийг тэр гудамжинд байсан хүмүүс, гудамжны хяналтын камер гэрчилнээ гээд байхад цагдаа нар миний үгийг нохой хуцсны дайтай ч сонсоогүй. -Чи солонгос хүнтэй суугаад юу хожсон юм бэ? Тэр хүнээс мөнгө авч байсан уу? -Ямар ч мөнгө аваагүй. “Хан пид” гэгч тэр зуучлах товчоо У Шин Гынээс 15 сая төгрөг авчихсан юм байна л гэж олйгосон. Тэр Солонгос эртэй амьдарч байхдаа ч би мөнгө авч байгаагүй. Надад нэг банкны карт өгсөн. Тэр нь автобус, хоолны мөнгөнөөс илүү мөнгө байгаагүй. Би амьдрал ахуйгаа дээшлүүлэх гэж л явсан. Гэтэл 3 жил гаруй хугацаанд хүний нутагт зовж шаналж байгаад л ирсэн. Үнэхээр энэ гэрлэлт миний амьдралд том хар толбо болж үлдлээ. Одоо ч гэсэн би байнгын сэтгэлийн дарамттай, айдас хүйдэс дунд амьдарч байна. -Чамайг У Шин Гынтай суухад зуучилсан тэр зуучлах товчооныхон байгаа биз дээ? Тэр хүмүүстэй уулзсан уу? -Би тэр хүмүүсийг хаана байгааг олохгүй байгаа. Солонгост байхдаа би “Хан пид”-ынхантай утсаар ярьж, хэд хэдэн удаа гомдол гаргасан.” Өө чи л болохгүй байна. Наадах чинь сайн хүн” гээд тоодогүй байсан. Намайг аргаа бараад зугатаасны дараа “Хан пид”-ынхэн манай гэрт ирж, ээжийг маань дарамталж, мөнгө төгрөг нэхсэн байсан. Би энэ зуучлах товчоог хайгаад олохгүй байгаа. Гэхдээ ямар ч байсан олж, тэднийг цагдаа нарт өгнө. Над шиг олон эмэгтэй ингэж зовоосой гэж хүсэхгүй байна. -Ямар ч байсан нутагтаа ирлээ. Одоо яаж шуухан амьдарч байна? -Хар дарсан зүүд шиг өнгөрсөн гурван жил би нутгаа санаж л тайтгардаг байсан. Гэхдээ тэнд байх хойгуур маан өнгөрчихсөн. Муу ээжтэйгээ ч уулзаж чадаагүй. Намайг оргочихлоо гэж “Хан пид”-ын хүмүүс гэрт ирж, манай ээж эрэгтэй дүүг минь дарамтлаж, эрэгтэй дүүг ээжийн дэргэд зодож гэмтээгээд тархинд нь хүнд гэмтэл учруулж сэтгэл мэдрэлийн өвчтэй болгочихсон. Эрэгтэй дүү энэ бүхнээс болж намайг буруутгаж өөрийн биеийг авч явах чадваргүй тархи мэдрэлийн өвчтэй болсондоо шаналан намайг ирснээс хойш удаа дараа зодож алахыг завдаж, байнга ална гэж заналхийлж байна. Дүү маань надаас л болж, тархи толгойны өвчтэй болчихоод байна. Тиймээс дүүгээсээ айж төрж, өссөн гэртээ орж чадахгүй бас л хүмүүсээс нуугдаж амьдарч байна даа. -Чи энэ талаар хууль хяналтынханд мэдэгдсэн үү? -Мэдэгднээ. Хүний эрх гэж байдаг. Би Солонгосын элчин сайдын яаманд гомдол гаргах болно. Солонгост хүний эрх яаж зөрчигдөж байгааг бүх хүнд мэдэгдэх болно. Над шиг хүний наймааны золиос болсон олон зуун охид байгаа. Тэр хүмүүс өчнөөн их хохирчихоод бусдын хэл амнаас айдаг, ичдэг, нэр нүүрээ бодож байна гээд хохироод л үлддэг шүү дээ. Би тэр хүмүүсийн өмнөөс тэмцэх болно.

  20. *******.Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ ********* says:

    БИ СОЛОНГОСТ БАЙДАГ ӨМХИЙ ХҮНИЙ ГОЛОГДОЛ БРАНК БААГИЙНУУД Л ГАДААД ХҮНТЭЙ СУУДАГ БАЙХГҮЙ ЮУ ДАА ХЭЗЭЭ Ч ЭРҮҮЛ САРУУЛ ҮНДЭСЭРХЭГ СОЛОНГОС ХҮН ГАДААД ХҮНТЭЙ ГЭРЛЭНЭ ГЭЖ БАЙДАГГҮЙ ЮМ ЗАА ЮУ ??????? ТЭР ТУСМАА ЗАЛУУ НИ БҮР ТООХГҮЙ ГАДААД ХҮНИЙГ …..ДЭЛХИЙД ХАР ЗУРГААР ГЭР БҮЛ ЗОХИОДОГ УЛС СОГООС ӨӨР БАЙХГҮЙ МАНАЙХАН БОЛ АСАР ИХ ЗОВЖ БАЙГАА Ш ДЭЭ ЗАРИМ НЭГЭН БОЛ ШҮД ЗУУГААД Л ГҮРИЙГЭЭД БАЙДАГ ЮМ ШИГ БАЙГАА ЮМ ..НЭГ Л ӨДӨР ДЭЛБЭРНЭ ХӨГШИН ҮРЧИЙСЭН ХАР ЮМНЫ ЦАРАЙ ХАРЖ ЯАЖ НАСАН ТУРШДАА АМЬДАРНАА ТЭД ОЙ ГУТМААР ЮМ ЭРҮҮЛ ХҮН ОЛДОХГҮЙ .

    ЧИ ХЭРВЭЭ САЙХАН АМЬДРАЛ МӨРӨӨДӨЖ БАЙГАА БОЛ САНАСНЫ ЧИН ГАРЗ ЭД НАР ӨНӨӨДӨР ЗҮГЭЭР БАЙВЧ МАРГААШ НЭГ Л ӨДӨР АРААС ЧИН ДҮРНЭ ШҮҮ……………….ҮНЭН МУУХАЙ ХОГИЙН ШААР ШАВХРУУ ХҮМҮҮС!!!!!!!!!!!!
    ЭРХ ЧӨЛӨӨГҮЙ ГЭРИЙН БООЛ ЖАРГАХ НАСАНДАА ИНГЭЖ АМЬДЫН ТАМД УНАХ ГЭЖ ………ЗУРАГТАА АСААГААД ХАР ДАА ӨДӨР ТУТАМ ҮНЭН МУУХАЙ СОГИЙН ТВ-ГАРДАГ КИНОНЦОР НЭВТРҮҮЛГИЙН БАЛИАР ЗАВААН ОЙ ГУТМААР ГЭЖ ЯАНАА>>>>>>>>> ДАНДАА БҮСГҮЙЧҮҮДИЙГ ГУТААН ДОРОМЖИЛСОН ……..ЗАНДАРСАН ХҮЧИРХИЙЛСЭН НОХОЙН ГӨЛӨГНӨӨС Ч ДОР ҮНЭЛСЭН ХҮНИЙ ТАМТАГНУУД!!!!!!!!!!!!!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.