Би энэ үгийг сүүлийн үед өөртөө байнга тавьж байна. Би үнэхээр ийм гэж бодоогүй. Би түүнээс хайр аз жаргал хүссэнийхээ төлөө эрх чөлөөгүй болж байх шиг… Нөхөр бид 2 суугаад жил л болж байна ой хүрээгүй ганц охинтой. Нөхөр маань охиноо төрөхөөс 10-хан хоногын өмнө ажиллахаар солонгос улсыг зорьсон. Одоо би ээж аав дээрээ амьдарч байгаа л даа. Энгийн л нэгэн бүсгүй… Гэрлээд би юугаа алдсан бэ гэжүү? Хамгийн энгийн нь гадагшаа гарахдаа заавал хэлнэ, энэ ч яахав хамгийн гол нь хэзээ ирэхүү, хаана байна, дуусч байна уу, хэнтэй байна, оройтвоо, одоо яг юу хийж байна. Бүр цаашлаад төрсөн өдрөө хүртэл түүний тэнэг найзуудтай өнгөрөөх хэрэгтэй болдог. Энэ бүхнийг байх л зүйл гээд тэвчээл өнгөрсөн. Харин хол амьдрах болсноос хойш энэ асуудлууд томорч эхэлсэн гэхүү дээ. Яагаад нэт-д орж ирэхгүй байгаан хэнтэйгээ уулздаг байнаа, өнөөдөр нүүрээ будсан юмуу, хашаа гарах гэж байгаа хэнтэй уулзах гэж байгаа гээд л уурлаж эхлэнэ дээ. Сард 50 доллар явуулчаад охиндоо юм аваарай, ингээрээй тэгээрэй тэгээд сүүлд нь үлдсэнийг нь хадаглаарай гэнэ дээ. Нөгөө мөнгийг нь юун хадгалах яаж хүрэх вэ дээ хүүхдийн сард хэрэглэх памперс л гэхэд хэд болдог билээ дээ. Тэгээд дээрээс нь утга учиргүй хардалт… үргэлжлээд л үргэлжлээд л. Би түүнд хайртай гэхдээ эрх чөлөөнөөсөө илүү хайртай эсэхээ сайн мэдэхгүй байна. Би яах ёстой юм болоо? Би гэрлэлтийг ийм гэж бодоогүй…
cekc.mn дээр ирсэн захидал
24 Comments
so d baigaa murtluu ur huuhed hani ruugaa 1 dollar yavuulaagui hun baina aa tsaana chini.arai l denduu sh dee,
yah gej yavsanaa ch marttsan erguuteed 4 jil bolj baigaa hun baina ene arai l dendene dee.iim hun hun bish zugeer l araatanaas ch door amitan l gehees uuur yu gehev dee.
оорийгоо жаахан унэлэх хэрэгтэй байхаа.тэр нохор чин бол арай л бишээ.ядаж сард 1000н доллар огчоод улдэснийг н хадгал гэдэг бол арай ооршд.бас эцэс тогсголгуй хардалт бол хунийг аймшигтай сэтгэлийн дарамтанд оруулдаг. чи жаахан овсгоотой байж туунийг байхгуйд амидралаа олхон аваад явах чадвартай гэдгээ харуулах хэрэгтэй.зоригтой байх хэрэгтэй
òýãýýä òýð îäîî ñàðûí 50 äîëëàð ºãä㺺 þó ãýæ áîäîîä áàéãààí áîëë 500ã ºãæèéíº ãýæ áîäîîä áàéãààí áàéõäàààà
тэвч тэс эмэгтэй хуний зовлон дуусдаггуй ым за миний найз тэвчээрэтэй бай
хэхэ, та 2 аль аль нь амьдралд бэлэн биш байна. цаадахад чинь элдэв юм зохиож бодоод л чамайг хардаад суух хэцүү л байгаа байх даа. чи итгэтэл нь байдлаа ойлгуулж, зовлонгоо тоочиж, чамдаа үнэхээр хайртай, чи янхантай суугаагүй шүү гээд нэг шийдвэртэйхэн шиг яриад ойлгуулаадахаач. эсвэл өөдөөс нь адилхан асаад, янхануудтай орчинд байгаад байгаам уу, өөрөө зүгээр хүн л авгайгаа амар заяа үзүүлдэггүйн гэнэ лээ, юун эр эргүүлэх манатай хүүхэд бид 2 хөгийн ядуу амьдарч байна, хүүхэддээ памперс авах гэж өөрөөсөө харамлаж байна гээд характерт нь тохируулаад ямар нэгэн аргаар сэтгэлийг нь тайвшруулж, засах арга хэмжээ аваа. наадах чинь даамжирвал нөхөр чинь сэтгэцийн эмгэгтэй болно шүү. тэгвэл бие нь өвдсөнөөс долоон дор юм болно. хичээгээрэй. чи ч гэсэн яаж харьцах эвээ олоогүй жаахан охин шиг л байна даа, яана даа эвий та 2 минь, эвтэй л байхыг хичээгээрэй дээ, цаадахдаа хайртай бол уурлаж хардаж чамайг зовоосон ч гэсэн тэвчээртэй, тэсвэртэй л байгаарай даа. хүний нутагт хэцүү л байдаг байж таараа, чи чадлаараа өөрөө ч гэсэн хүч чадалтай болж, биеэ дааж сураарай, наад хэцүү үеэ л давчихвал та 2 их юмны ард гарна шүү.
ер нь тэгээд боломжоороо араас нь очдымуу, авчрах талын юм бодсон нь дээр дээ, мөнгөтэй боллоо гээд та 2 хоорондоо хөндийрөөд, анхны амьдралаа алдаа болгочихым бол харамсалтай ш дээ.
50 доллараа. Арайчдээ эхнэр хүүхэддээ сард 50 доллар явуулах гэж Солонгос явсан юм уу. Ерөөсөө би наадахыг чинь өгье чи над дээр хүрээд ир.
kkk ene tumbar.n n.ohin arai dendeneee kkk dargalu k zalgdag owoo muu gar bn daa.
За даа нээрэн би одоо яаx вэ? Яг л чамтай ялгаагуй асуудал гэм н би эр xүн. Манай хүн байнга хардана. Ороход ч гарахад ч хардана би 24 цагийн 8 аас бусад цагийг түүнтэй өнгрүүлж байхад ч хардана. Тэр битгий хэл ажлын цагаар хуралтай байхад залгахад н авахгүй бол хамт ажилладаг залуу эсвэл дарга руу мини залгана. Бүр боож үхэх н ээ. Ийм амьдрал энд тэндгүй байна даа
угаса хосууд хол байгаад дэмий байдиймаа. салхийн цондон. нөхрөө нааш н авчир, эсүл өөрөө тийшээ яв.
залуу хүмүүс тусдаа хол бгаад дэмий. яаж ийж бгаад хойноос нь яваач. 50$-н хувьд арай дэнднээ. 50$ чинь хаанаа ч хүрэхгүй бна ядаж 100 болго гэж хэл. болгоод л бх юм бол болгодог юм чинь болгох л ёстой гээд нарийлаад бна шүү
со д амидрарч бгаа бол 50 доллар явуулдаг н муу л бна да. нэг өдрийн арбайтний мөнгө шдэ тэхдээ со д хэтцүү бдаг юм шүү. ажил хийж чадахгүй гологдоно хэлгүй гэж гологдоно зөндөө л асуудал бдаг юм нөхөр чини ажил хийдэг бол ийм мөнгө ывуулах учиргүй дэ мөнгө хурааж чаддаг н л хураана. хүн бүр чадахгүй. тэхдээ чи нөхөрөө хүний нутагт жаргаж бгаа гэж битгий бодоорой. нэлээн зовдог юм сүүлдээ удаад ирээхээр гайгуй болнодоо.
яасан нарийн даварсан нөхөр вэ. 50$-р юу авах уу. ядаж 100$, 200$ явуулж болоогүй юм байх даа. аймаар сонсогсож байна. тэгчээд бас хадгалаарай гэчжээ. юм үзээгүй гар байна. ирсэн ч гэсэн бүүр нарийн болох байх даа.
Даржаа их зөв хэллээ гэж бодож байна. Түүний бичвэрийг уншаад нэг тунгаах нь чиний л оюун ухааны хүч юм шүү.
Солонгост хөдөлмөр эрхлэх тийм ч амар хялбар бус гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Гэр бүлийнхээ төлөө л хийж байгаа шүү дээ.
50 биш 500-г явуулдаг байлгүй дээ юу гэж тийм мөнгө хаанаа ч хүрэхгүй гэдгийг захын тэнэг ч мэднэ ш дээ. тиймхэн юм явуудаг юм бол харамч хартай нөхрөөсөө болгоомжлохгүй бол ирээд би тэдэн төг явуулсан чи хэн юм гээд аягүй бол сална гэнэ биз. Манай найзад бас тийм юм тохиолдсон утсаар ярихаараа дандаа хардаад сүүлдээ нөхрөөсөө 1 ч төг аваагүй бардам зан гаргаад хүүхдээ өөр дээрээ аваад салсан. энэ шиг коммунист зан гаргав аа. Эцсийн эцэст мөнгөн дээрээ амьдрал тогтдоггүй гэдэг ч мөнгө амьдралд хамгийн чухал яаж ийгээд хөлд нь сууж байгаад мөнгийг цааш хийж хадгаламж нээ. ирсэн хойноо яаж тэнэг зан гаргаж юу ч гэж зохиож салах сарнихдаа тулах юм билээ.
хосууд хол байхад хэцүү л дээ…юмны наана цаадахыг ойлгож ухаарах нас нь болоогүй л байна та 2 ын хувьд…тэвч, итгэ, хүлээ…тэр ухаантай залуу бол ирээд бүгдийг ойлгоно…хийсвэрлэж бодоод хардаад байвал хэцүү…нас залуу байна…хоорондоо сайхан ярилцах хэрэгтэй…аливааг БИ оронд нь байсан бол яах байсан бол гэж эхлээд өөрөө нэг бодоод эргэцүүлээд үзэх хэрэгтэй…Хүүхнүүд та нар түргэн шийдвэр гаргах дуртай шүү
Би жирийн нэг Монгол эр хун. Энэ залуу арай эхнэр хуухэддээ 50 ногоон явуулдаггуй байх гэж бодогдож байна. Кэкэ улдсэнийг хадгалаарай гэнэ уу кэккэ. Юр ни харгуй хун гэж байхгуй л дээ тэрний жорийг ни тааруулах л чухал юм шиг б,гаан… Хуухнуудийг хардах биш хармалдаг хайртай хун ни байгаа шуу гэдгийг ни ойлгуулах ни чухал. Таний нухур болох залуу чини чамайг уур хунтэй болохоос ухэтлээ айдаг нэгэн бололтой .Тэр их асуултний анхнаасаа 20 хувид ни хариу угууд сургачих тэгвэл бух юм ок болно доо.
minii huvid hamgiin deed taliin hvntei sanal 1 bn. yahav gadaad bgaa hvmvvs chini bas geree hani ijilee ih sanalgui yahvdee tgd zaluu hvmvvs shvv dee. ajilaa hiij ireed l gertee ireed hani ijilteigee saihan yarij chatlii l gej bodno shvv dee. chinii huvid bol yahav sataarah zuil ihteig hvleen zovshoorno ur hvvhed aav eej naiz nuhud ajil geed l chamd tsag hugatsaa hurdan ongorch bgaa. getel nuhriin chini huvid bol ajilaa taraad setgelee baysgah zuil ni chi bas hvvhed l setgeliig ni devteene shvv dee. chi uul ni eniig ih sain l oilgoh heregtei dee.harin ter mongonii huvid bol arai l nariin bn daa. chi zvgeer l uurlaj gomdollood bailgui nuhurteigee saihan nvvr nvvree harj chatalj bgd sain yariltsaldaa. nadad itge bi iim iim asuudal bn geed bas odoonii nuhtsold 50 gedeg ih baga mungu gedgee ch hel bas chamaigaa zovj ajillaj bgaag oilgoj bnaa 2 laa munguu save-h heregtei gehdee bla bla geed ……. bolomj bvl 2laa hamtdaa ali 1 taldaa baiya geed ireeduin zorilgoo tdorhoilood yariltsaldaa emegtei hvnd chini 1 er hvniig hodolgchih uhaan bdg daa. yadajil odoo so-d bgaa bol bair unaa teregtei boliil gej bodoj baigaa bailgui hanidaa odoo bairnii vne tedtei bn iim bn tiim bn geeed heleechee uchirguil ganirhsan gomdson hvn l yavahiin. alivaad jaahan avhaaljtai sergelen aashilval chil hojino shvv. ger bvlee salgaj ur hvvhdee onchruulj bas 1 har yumnii ay oloh geed bj bsnaas odoo baigaa amidralaa tordood vzeldee.iim gutranga gomdolloson hvn chigeeree bvl ugaasaa chinii 2 doh amidral ch bvtehgui. 2 hon jil bolj baij yaasan ch uramgui uhaangui yumbdee. iim l bsiin bol anhnaasaa hvnee sain tanij medej bj baby gargaachee. za za baahan yum bichehclee sorry!!!!
хол бхад хэцүү тэгж л бдаг юм тоохгүй байх хэрэгтэй тэр 50 долларийн тухайд л жаахан тиймхэн бн бусдийг ни юман чинээ битгий тоо тэгээд л хуухэдтэйгээ сайхан байж бай
харьд очоод хамтран амьдрагч нэртэй хүүхэнтэй холбогдоод үр хүүхэд,хань ижилээ хаяад явсан залуучууд хар 1000 раа л байна.нөхөр чинь харинч эсэргээрээ сайн залуу шиг санагдлаа.чамайг бодвол амьдарлын төлөө гэсэн сэтгэлтэй юум байна.хүний газар ажил хийж мөнгө олно гэдэг хэцүү дэ бүсгүй минь.жаргалдаа бялуурцан хүн байна да та…
ирээдүйн аз жаргал(нөхөр) сонгохуу? эрх чөлөөгөө(өнөө маргаашын зугаа цэнгэл)сонгохуу? өөрөө мэд дэ бүсгүй минь
одооны залуучууд эрчүүд яааг ийм хүүхэн шиг сонин болциймаа угаасаа
шал шал гээ л хэрэггүй юман дээр солиороод улам уур хүргээд дургүй хүргээд сэтгэл хөргөөд
жижиг жижиг асуудлаар оролдоод бүгд адилхан болцийм байна дааа тархи нь улам л жижигрээд байна дөө
хартай л залуу байна тэгээд хол байгаа болохоор бүүр бачуурч үхэхгээд байхгүй юу даа. чи өөрөө л мэдэхгүй юу. нөхрөө эсвэл монголруугаа буцаж ир эсвэл салах үгүйг ээ. залуу хүмүүс ер нь хол байгаад хэрэггүйл юм шиг байгаам даа.
ӨӨРИЙНХӨӨ СЭТГЭЛ ЗҮРХИЙГ Л ЧАГНА ЗӨВХӨН ӨӨРТӨӨ ИТГЭ
тэнэг новш вэ.тушиг болоx залуу биш бна даа.xунээ таниж суухгуй яв даа чи.зайл гэж xэл. эртxэн амидралаа бод. насаараа тэгж амидраx гэж уу. xайр xайр гэж битгий оорийгоо xуураад бай бусгуй мини. цаана чинэ хайртай хуухдээ бодоод гэж амидраад xогширсон xойноо гэнэт уxаараад тэгтэл буx зуйл xожимдсон xогшин авгай болчиxсон иx бна. чамд xууxэд чинэ xоорxон xани болоод амидрана . сал
чи арай л сул дорой юм бишүү, өөрийгөө өрөвдөж биш, нөхрөөрөө цагдуулж биш, наад гэрлэлтээ аз жаргалтай болгох түлхүүр нь чамд эмэгтэй хүнд л байдаг, энд ингэж гомдож суугаад чиний гэрлэлт хэвийн болно гэж огт байхгүй,эр хүнийг эмэгтэй хүн залж чиглүүлж байдаг юм, эмэгтэй хүн эр хүнийг өөрт нь мэдэгддэггүй ухааныхаа цалманд уяад явж байх хэрэгтэй тэгээд л чамшиг ийм уруу дорой өөрийгөө өрөвдөөд өрөвдүүлэх гээд явад байвал ямар эр хүн чамайг үнэлж хүндлэх юмбэ, эр хүнийг ер даврааж болохгүй, чи мэдээж ухаалаг байж л энийг хийж чадна