Зуурдын жаргалаас болж битгий гэр бүлээ хуураарай

Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би энэ сайтыг  саяханаас мэддэг болсоноосоо хойш дандаа л уншиж байна бас их ч зүйлийг мэдэж авсан. Харин өнөөдөр өөрийнхөө бодлыг  бичихээр шийдлээ. Энэ сайтыг уншиж байхад нэг зүйл анзаарагдлаа. Одоогийн охид бүсгүйчүүд маань эрэгтэй хүнд итгэх итгэл нь ихээр алдраа юу даа. Олонх нь  л эр хүнд хууртагдсан, итгэл алдарсан, үзэн ядсан түүхээр дүүрэн байх шиг байна. Бас залуус минь хэтэрхий тэвчээргүй бас өөрсдийн бардам зан гэж байхгүй болоо юу даа.

Миний бие 25 настай. Эхнэр хүүгийнхээ хамт монгол орныхоо нийслэл улаанбаатар хотод жаргалтай сайхан л амьдарч байна.  Их сургуулиа төгсөн амьдралын их далайд ороод 3 жил болж байна. Одоо сайхан хамт олонтой, амьдрах байртай, ядраад ирэхэд инээгээд ирэх хүүтэй. Надад үүнээс илүү их жаргал хэрэггүй ээ. Одоо бодоход эхнэртээ дурлаад яг 10 жил болж байна. Миний хайр одоо ч 10 жилийн жаахан охин байсан шигээ намайг дурлуулдаг. За за гол яриандаа орье.

Хааяа нэг найз нөхөдтэйгөө пиво уун амьдралын тухай ярилцаж суухад мэдээж эрэгтэй хүмүүс л учраас хүүхэн ярина. Шоудаж  явахдаа нэг хүүхэнтэй унтсан л гэнэ, ажлын нэг хүүхэн таалагдаад эхнэрээсээ нууцаар явж байгаа  л гэнэ гэх мэтээр яриа өрнөнө. Харин би тэр дунд нь тэс өөр юм ярисан ганцхан хүн л байдаг. Эхнэрээсээ өөр хүнтэй явалдахгүй энэ тэр гээд л ярихлээр намайг шоолно. Чи чадах уу ? Чамайг харнаа цагаа тулаад ирэхлээр хэн ч тэгэж бэлэн байгаа хүүхнээс татгалзаж чаддаггүй юм гэх мэтээр үг хаяна. Би ч инээгээд л өнгөрдөг . Надаа олон ч удаа эхнэртээ мэдэгдэхгүй хүүхэн цохих боломж  гарж байсан. Тэр болгонд  намайг юугаар ч дутаагаагүй эхнэрийн минь хайр, итгэл намайг зогсоодог. Харин нэг удаа боломж олдоход нь нэг үзчихэд ер нь яадгийм  ганцхан л амьдах юм чин гэсэн бодол орж ирлээ. Та нар намайг яасан гэж бодож байна .

Зарим хүмүүс инээд нь хүрэх байх л даа. Би тэр бүсгүйд чи үнэхээр сайхан бүсгүй юм харин би гэр бүлтэй хүн найзыгаа ойлгоорой гэж хэлээл явсан даа.Ганцхан шөнийн жаргалаас болж 10 жил хайрласан хайрандаа би сэв суулгахыг хүсээгүй ээ. Би буудлаас гарч явахдаа бодсоон ганцхан амьдах хорвоо юм чин яадгийм гэсэн бодол маань буруу байсныг. Би ганцхан амьдрахдаа ганцхан хүнд л үнэнч байж өтөлсөн хойноо хань үр хүүхдийнхээ өмнө хийсэн гэмгүй, бардам аав байж ганцхан хүнийг хайрлаж явж, итгэлд нь сэв суулгаагүй амьдарч чадсанараар өөрөөрөө бахархах болноо.

Залуус минь зуурдын жаргалаас болж битгий гэр бүлээ хуураарай. Хайр, итгэл, хүндлэл байхад амьдрал хамгийн сайхан .

секс.мн дээр ирсэн захидал

31 Comments

  1. Sbolor says:

    Сайн уйлс дэлгэрэх болтугай ийм залуус хуухнууд олон байгаасай

  2. chimgee says:

    ёстой аваад xаячиxдаг юм даа. яг ш дээ муусайн эрчүүд xудлаа ээлжит жүжигээ тавиж байx шив дээ.xунд сайн сайxан xарагдана гэвэл ч эxнэрээ ч зараxаасаа сийxгүй гарууд даа. заваан юмнууд.

  3. Zochin says:

    Чи үнэхээр ухаалаг сайн залуу байна. Чам шиг залуус олон ч байдаг болоосой. Чиний эхнэр үнэхээр азтай бүсгүй юмаа. Та 3-т энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Цаашид үргэлж иймээрээ утга учиртай сайхан амьдраарай!

  4. Baatar says:

    Би нэг иймэрхүү байсан л даа. Харин найз бусгуй маани миний энэ занг ойлгоогуй. Оор залуутай уулзсанийг ни би суулд ойлгосон. Яхав тэгээд салсан ногоо залуутайгаа найзалсан. Одоо харин эргээд нийлий энэ тэр гэж гуйгээд зуурдийн жаргалаас боллоо уучил гээд байгаа. Харин би дахиж бусгуйтэй болвол хэзээ ч хуурахгуй хэвээрээ байж чадноо. Энэ бол зугээр хуви хуний ухамсарийн асуудал л даа.
    baatar_w@yahoo.com

  5. bi says:

    chi yag ene yanzaaraa l baigaarai. ehneree huuraad barigdval chi ter huni itgeliig dahij hezee ch harahgui medrehgui. deer neg hun bichsen bn daa. itgel hair bga tsagt mungu yu ch bish gej. ene yag unen ug shuu. ehner chin itgelee aldah ter ued chi gantsaaraa yaj ch hicheegeed amidral chin neg l yavuurgui bolno. bitgii iim uudgui zuil hiigeerei.

  6. lady says:

    eruuleer setgej bga hunig yu gej doromjlood bga yum be. er nuhur ni huursan ger bul hezee oligtoi bailaa daa. iim setgelgeetei zaluu bgad ih bayarlaj bna. tanai ger buld az jargal husie. horon heltei hogiin setgehuitei yumnuudiig ugiig bitgii toogooroi zaluu mini. hun huurah muuhai gedgiig medseer bj bie zahirch meddeggui medrelgui yumnuud dongodoj l baig.

  7. enji says:

    сайнуу? Чамд болон танай гэр бүлд аз жаргал-г хүсьө, Чи яг манай нөхөр шиг юм бна. Танай гэр бүл халуухан дулаахан сайхан бдаг гэдэгт огт эргэлсэхгүй бнаа. Монгол-н ийм гоё сайхан эрчүүд улам их болно гэдэгт итгэлтэй бнаа, Амжилт

  8. 5ST***** says:

    woooow yasan shn ym be? mgl iin mni zaluuchuud bugd iim bgaasai

  9. r says:

    Ямар азтай бүсгүй ийм бодолтой хүнтэй суудаг байнааа би ийм л хүнтэй суугаасай танай гэр бүлд хамгийн сайн сайхныг хүсье хайртай хүнэ хуурах сайхан зүйл бишээ

  10. Emu says:

    🙂 чамд аз жаргал хүсий! Хайрийн бурхад ивээж яваг танай гэр бүлийг 🙂 унэхээр сайхан дотор уужруулсан сайхан захиа бна шүү! Миний хани ч бас чам шиг сайхан залуу бий:) ийм ухаантай монгол залуус олон бий гэдэгт итгэж байна шүү:) дахин хэлэхэд , аз жаргал хүсий даа та хоёрт:)

  11. Unshigch says:

    Дотор шигээ хар муу санаатай юмнууд ганц удаа дуугүй өнгөрүүлж чадахгүй л бгаа юм бхда хүн болгон та нар шиг бие биенээ хуураад явдаг хорвоо биш шүү дээ.

  12. ОД says:

    ХӨӨЕ ТА НАР БОЛИОЧЭЭ ЯМАР СОНИН ЮМ БЭ ХАРААР БУДААД ЭНЭ НИЙГЭМЭЭ ЦЭВЭРЛЭХ ХЭРЭГТЭЙШДЭЭ.ЯДАЖ СЭТГЭГДЛЭЭ БИЧИХГҮЙ БАЙГААЧ АЛГАСАЖ ТЭВЧИЖ СУРААЧ… БИ ЭНЭ ЗАЛУУ ШИГ ХҮН БАЙНА. ГЭХДЭЭ ТА НАРТ НОТЛОХ ГЭЖ ОЛОН ЮМ БИЧИХГҮЙ. ЦАГЧ ХҮРЭХГҮЙ ЖАРГАЛЫН ТӨЛӨӨ БИ БОСГОХ ГЭЖ ЯДАЖ ЯВАА АМЬДРАЛАА НУРААХГҮЙ ЭЭ. ХАЙР, ИТГЭЛ БАЙГАА ЦАГТ АМЖИЛТ, БАЯЛАГ 2 ЗҮГЭЭР Л УРСААД ОРООД ИРНЭ ЗАЛУУСАА.

  13. baz says:

    эмэгтэй хүн л мөрөөдлөө бичсэн бна.

  14. kkk says:

    hehe ene zalu or.go magtulah gj zoriud bichs.n bish u? Kkk

  15. . says:

    эхнэртээ араараа тавиулчаад дараа нь энэ нийтлэлээ нэг сайн хараарай. таг зөрнө дөө хэхэ. юманд ам гардаггүй юм. уг нь санаа нь сайхан юм….

  16. Жагаа says:

    Миний нөхөр бас яг чам шиг бодолтой, их сайн залуу бий. Би ч бас түүндээ үхэн үхтэлээ үнэнч явна гэж боддог.

    Би гэдэг хүн амьдралд хөл алдаж, бүтэлгүйтэж, хаягдаж явсан ч эцэст нь маш сайн ханьтай учирсан.

  17. egch says:

    Ашгуй дээ, нэг ч гэсэн ийм залуу байгаа д чамаар бахархаж байна.

    Муусайн залуус энэ хунээс улгэр жишээ авдаа!

  18. N.ka says:

    хэ хэ нохор хyyrahgvi bol ehner zaawal hyyrch taarna ain he he estoi teneg dyrakyyd bn da bichij bga umiig ni ha ha he he estoi hoh ineed hvrchihle chaawasda iim erchvvdtei yana da hoorhii gej…

  19. . says:

    чи ухаантай байж болно. харин эхнэр чинь ганцаараа уудаггүй байх. нэг залуутай л уугаад байна даа. чамайг ажилтай байгаа хойгуур нууц амрагтайгаа жаргадаг юм бишүү. чи тэрийг нь мэдэхгүй үнэнч нтр гээл. залуу минь чи баярлах болоогүй ээ. эрт байна

  20. darjaa says:

    Хуурнаа чамайг гэж анх дурлаж, гэрлэдэггүй биз дээ. Амьдрал бүх хүнийг л соридог. Нэг талыг барьж туульшрах хэрэггүй гэж би боддог. Санаа зөв бол заяа зөв. Ядаж л чи эхнэрийгээ хэзээ нэгэн цагт уучлах тэнхээтэй байх хэрэгтэй. Уучилж чадсан хосууд нас өндөр болтлоо хамтдаа байдаг юм шигээ

  21. Есүй says:

    Ухамсартай эр хүн байна 🙂

  22. Vogue says:

    goy oodrog zuil bichsen bna,hvnii uhamsar humuujil enter shuud holbootoi,minii nohor boloh zaluu bas heseg naizuud n dandaa iimerhuu zaluus bdag,enend gaihaad extraordinary baih yumgui zugeer l chi uhamsart,shine uyiin seheeten zaluu bnaa

  23. anu says:

    чамаар би үнэхээр бахархаж байна.харин энэ гах гах гах гэж юм юун сонин юм яридаг амитан бэ? хүн бүхэн заавал эхнэрээ хуурах ёстой юм уу?

  24. www says:

    аз жаргал хусье заавал хэн нэгнийгээ хуурах ёстөи юмуу хашаа юм угуй бол эхнэр намайг хуурах юм чин гээд муу юм сэтгээд мунхаг бодолдоо тээснээ хуухэн шаагаад ябах юм бналда чамд аз жаргал хусье чи ийм бодолтой ийм бхад эхнэр чин хэзээ ч мал шиг юм бодохгуй хэзээ ч чамайг хуурахгуй энэ л унэн.

  25. SET says:

    woow,adil bodolto zalu bdag l ym bn,go zaluu go!

  26. gah gah gah says:

    БИТГИЙ ХУДЛАА ШААГААД БАЙГАА Ч. ЧИ ХУУРАХГҮЙ БАЙЖ БОЛНО. ЭХНЭР ЧИНЬ ЧАМАЙГ ХУУРСАН БАЙХ ЦАГТ ЧИ ӨМНӨ НЬ ТЭГЭЖ БАЙХГҮЙ ЯАВДАА ГЭЖ БОДНО. МИНИЙ БИЧСЭНИЙГ БУРУУТГАХ ХҮМҮҮС БАЙГАА Л БАЙХ. БИ Л ЛАВ УРЬД НАЙЗ ОХИНДОО ҮНЭН Ч БАЙГААД АРААРАА ТАВИУЛАХДАА ТЭГЭЖ ХАРАМСАЖ БАЙСАН… ЧИ ОДОО 25 ТЭ. 35, 45 ХҮРЭХИЙН ЦАГТ ЧАМАЙГ ИЙМ БОДОЛТОЙ БАЙХЫГ ЧИНЬ ХАРНАА ЗА. МИНИЙ НАЙЗ НАРЫН 99 ХУВЬ НЬ АВГАЙ, НАЙЗ ОХИНОО ХУУРЧ БАЙСАНДАГ. ЗАРИМЫНХ АВГАЙ НАР НЬ МЭДЭЭД УУЧЛААД ӨНГӨРДӨГ, ЗАРИМ МЭДСЭН Ч МЭДЭЭГҮЙ ЮМ ШИГ ЦАРАЙЛЖ БАЙДАГ…

  27. panda says:

    зөв бодолтой залуу бн , танай гэр бүлд аз жаргал хүсие

  28. MINII BODLOOR says:

    saihan ym bichjee
    ^^*

  29. Дарангуйлагч says:

    Хуцаа чи…

  30. Ehner says:

    сайн аав сайн нохор байна. Манай эрчүүд энэ залуу шиг ухамсартай байгаасай. чамд болон гэр булд чини сайн сайхнийг хусэн эрөөэ.

  31. kkk says:

    çºâ þì õèéæýý. çºâ ñýòãýëòýé çºâ çàëóó áàéíà. ÷àì øèã çàëóóñ îëîí áàéãààñàé.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.