Томоохон компаниуд хувцас загварын чиг хандлагаа неосексуаль эрчүүдэд зориулан өөрчилж байгаа аж. Учир нь орчин үеийн эмэгтэйчүүд метросксуаль эрчүүдээс залхаж, неосексуаль эрчүүдийг сонирхох болсонтой холбоотой юм.
Энгийн метросексуаль эр том хотод амьдардаг, хамгийн тансаг дэлгүүр, хамгийн сайн фитнес клуб, салоноор үйлчлүүлдэг, өөртөө хайртай хүн юм. Тэд ихэвчлэн загвар үзүүлж, эсвэл баар цэнгээний газар ажилладаг , шоу бизнесс, хөгжим , спортын арга хэмжээний од болсон хүмүүс байдаг. Олны анхаарлын төвд байх дуртай тэдгээр эрчүүдийг метросексуаль гэдэг аж. Британийн алдарт хөлбөмбөгчин Дэвид Бекхэм метросексуалийн сонгодог жишээ.
Харин неосексуаль бол Жеймс Бонд маягын хошин шогын мэдрэмжтэй бие бялдрын хөгжлөөрөө эмэгтэйчүүдийнм харааг булааж явдаг эр юм. Тэд сэтгэлийн хөдлөл ихтэй ч орчин үеийн эмэгтэй юу хүсч байдгийг сайн мэддэг аж.
Дээрх судалгаа эр шинж багатай, хүүхэн шиг эрчүүдээс булчин шөрмөстэй, ковбой төрхтэй эрийг эмэгтэйчүүд илүүд үздэгийг харуулсан юм.
Түүнээс гадна эмэгтэйчүүд гадаад төрхөндөө хэтэрхий их анхаарал тавьж, арчилдаг эрчүүдэд дургүй аж. Мөн эрчүүдэд зориулсан гоо сайхны бараа нэгэнт бий болж, энгийн үзэгдэл болсныг тэд үзэн яддагаа нуугаагүй байна. Эрчүүд эрчүүд хэвээрээ байсан тэр цаг үе дахин ирэхийг эмэгтэйчүүд хүсдэг гэнэ.
Эмэгтэйчүүд неосексуаль эрчүүдэд илүү татагддаг бас нэг шалтгаан нь бие бялдрын хувьд хүчтэй ийм эрчүүд сексийн чадвараар илүү байдаг гэж үздэгтэй холбоотой аж.
Түүнчлэн эмэгтэйчүүд урьдынх шиг онлайнаар харилцахдаа дуртай байхаа больсон нь тэд зөвхөн метросексуаль эрчүүдээс залхсан хэрэг биш аж. Интернетэд донтсон, завгүй амьдралын хэв маягт дассан эрчүүдээс мөн зайгаа барьдаг аж. Нөгөө талаар эмэгтэйчүүд найз залуу, эсвэл нөхөртэйгөө утсаар ярьж, болзоонд явж, мессэж бичихийг илүүд үздэг байна.
Судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн 72 хувь нь хүчтэй, юу хийхээ мэддэг өөртөө итгэлтэй эрд татагддаг гэж хариулжээ.
85 хувь нь эр хүний хүчтэй, түрэмгий үнсэлтэнд дуртай гэжээ. Мөн тэдний дийлэнх нь сексийн дур хүслээ шууд илэрхийлдэг эр хүн таалагддаг гэсэн байна. Түүнчлэн эмэгтэй хүнийг сексийн өмнө хамгийн их өдөөдөг зүйл нь эр хүний түрэмгий авир гэж судалгаанд оролцогчдын дийлэнх нь үзсэн аж.
Харин тэдгээр бүсгүйчүүдийн 65 хувь нь толины хажууд байнга эргэлддэг эрийг хараад сонирхол нь буурдаг гэжээ. Эмэгтэйчүүд хэлэхдээ эрэгтэй хүн өөрийгөө арчлах нь зүйн хэрэг ч хувцаслахдаа толины өмнө эмэгтэй хүнээс ч уддаг бол утгагүй гэжээ.
О. Халиун
news.mn
4 Comments
Энэ 5-7 гэсэн нөхөрт гуц гээд хэлчий.2 залууд хүчиндүүлээд наад 5-7 гоо үзээрэй
алин ч яахав дээ олигдойхон оцогноод шонодоо 5аас 7 тавиулж бвал болоошдээ
Uneen.. bi l huvidaa yaagaan sorochik umsuj, unertei us hanhluulj huuhen shig amalsan zaluuchuudaas zalhaj bna.
дфф