Сээтэгнэх урлаг

  1. Бүсгүйгээ урлагийг бүтээлтэй зүйрлэ. Түүний нууцлаг харц, инээмсэглэл ийг хэн нэг зураачын сайн мэдэх бүтээлийг санагдуулж байна гэж хэл.
  2. Бүсгүйтэй ярилцаж байх үедээ түүнээс харцаа бүү салга.  Харцаараа инээмсэглэж, түүний тухай илүү их зүйл мэдэхийг хүсч  байгаагаа харуул.
  3. Түүнд “Цамц чинь гоё харагдаж байна”” эсвэл “ Ямар сайхан зүүлт зүүгээ вэ? “  гэх мэт зүйл бүү хэл.  Ийм арга хоцрогдсон. Харин түүний ямар сүрчиг түрхсэнийг таа. Хэрэв тааж  чадвал та бас нэг оноо авна шүү.
  4. Өчүүхэн зүйлийг анхаар. Бүсгүйнхээ ямар даашинз өмссөн, ямар цаг зүүсэн, үсний тууз нь ямар өнгөтэй байгааг сайн анзаар. Магадгүй  сүүлд энэ уулзалтаа дурсахад танд энэ зураглал чинь тус болж мэднэ. Хэрэв та түүнтэй уулзсан учрал бүрээ тод санадаг бол бүсгүйд таалагдах нь гарцаагүй.
  5. Түүнд цаг өг.  Бүсгүйгээсээ утасны дугаарыг нь авах  гэж  яарах хэрэггүй.  Магадгүй тэр энэ харилцаандаа яарахгүй байж ч мэднэ.  Тиймээс түүнд хачиг шиг наалдах хэрэггүй. Түүнд өөрийг чинь санах хугацаа өг.
  6. Мэдрэмжтэй гэдгээ харуул.  Таныг Шекспир шиг яруу найрагч бол гэж байгаа юм биш. Гэхдээ таны хэр мэдрэмжтэйг тэр мэдэхийг хүсч байгаа нь мэдээж.
  7. Хөгжилтэй байхаа битгий мартаарай. Түүнтэй уулзахдаа найрсан энгийн орчин бүрдүүлэх нь чухал. Үүнд таны хошин шогийн мэдрэмж тус болно. Гэхдээ бүдүүлэг онигоо яриад  хэрэггүй шүү.
  8. Бүх зүйлд санаачлагатай байх гэсний хэрэггүй.  Эхлээд түүнийг өөртөө талтай байгаа үгүйг мэд. Хэрэв тэр өөрийг чинь сонирхож  байвал түүнд эхний алхмыг хийх боломж олго.
  9. Түүнийг баярлуул. Хэрэв тэр боловсролтой нэгэн бол ном бэлэглэ. Сэтгэлийн хөдлөл ихтэй бол аялалд хамт яв.  Амьтанд хайртай бол  амьтны хүрээлэнгээр зугаал.
  10. Бүсгүйдээ өөрийг нь   цорын ганц гэдгийг нь мэдрүүл.  Түүнээс өөр хүн энэ хорвоо дээр байхгүй мэт аашил.  Хэрэв та энэ бүгдийг алдалгүй хийж чадвал тэр таных болж магад.

news.mn

2 Comments

  1. Sonirxogch says:

    Chiniix bolj magad gshhhh

  2. sdsa says:

    ууш энэ зураган дээрх ямар шаадаг сда вэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.