Сүүлд нь ийм л үг сонсдог юм байна шүү…

Энэ орой яасан ч уйтгартай орой вэ дээ. Ажил ойрд овоо ачаалал ихтэй байгаа ч надад уйдах уйтгарлах зай байнга гарах юмаа. Өчигдөр орой нэг онцгүй зүйл болоод… Их сургуульд  хамт сурдаг байсан нэг залуутай уулздаг байлаа. Уулзаад хоёр жил шахуу болж. Эхлээд хайртай дуртай гээд л учиргүй байдаг байсан ч тэр нутагтаа ажиллахаар явж хааяа хотод орж ирнэ. Тэгээд л ирэх болгондоо албатай юм шиг цуг хононо. Бид хоёрын харилцаа сүүлдээ зүгээр л секс хамтрагчид шиг болсон. Тэр их сургуульд хэнд ч анзаарагддаггүй, олигтой сурдаггүй, ангийн хамгийн арын ширээнд суудаг, ангийн гайгүй банди нарын амыг харсан өөрийн гэсэн үзэл бодол байр суурьгүй тийм л банди байлаа. Гэхдээ миний хайртаи нэг тамирчинтай нилээд төстэй царайтай болохоор надад таалагддаг байсан хэхэ тэнэг байгаа биз. Их сургууль төгссөний дараанаас уулздаг болсон юм л даа. Тэр жоохон онцгүй зантай. Энийг нь мэддэг хэрнээ би гэж тэнэг амьтан ийм явцгүй дэмии харьцааг яах гэж анхнаасаа эхлүүлэв дээ гэж одоо харамсаж байна. Өчигдөр орой гэнэт тэрнийг яаж хүлээж авах бол үзий гэж бодоод би жирэмсэн болчихож гэсэн смс биччихлээ. Хариу маш хурдан ирж байна. Уншаад нүдэндээ итгэсэнгүй яахаараа чи жирэмсэн болдын тэгээд бас яагаад би гэж гэнээ, тэхээр нь яагаад гэвэл би чамаас өөр хүнтэй үнтаагүй гэсэн чинь хариу нь би чамтай цуг байгаа биш чамайг хэнтэйгээ яагаад явж байгааг би яаж мэддийн тэгээд ч би өөрийгөө мэдэж байна гэнэ.

Үнэндээ би өөр хүнтэй унтдаггүй, тийм сонирхол ч байдаггүй юм. Өө бурхан минь, ганц удаа учраад өнгөрсөн эмэгтэйд бол яахав тэгж хэлж болох л юм. Гэтэл бид их сургуульд хамт дөрвөн жил сурсан, хоёр жил харицаатай байгаа шүү дээ. Тэгснээ чи бид хоер тохирох хүмүүс биш ер нь амь амиа бодъё гэнэ хэхэ. Угаасаа би тэрэнтэй гэрлэе сууя гэж боддог ч үгүй байсан. Айхгүй ч гэсэн аягүй гэдэг шиг хайргүй байсан ч удаан хугацаанд холбоотой байсан хүнээсээ ийм үг сонсоно гэдэг бас л эвгүй юмаа. Уйлж үзлээ. Тэр тэнэгт ингэж доромжлуулсандаа шар гозойгоод, бас өөрийхөө тэнэгийг гайхаж хэдэн нулимс унагасан юм. Нөхрөө зөв олж нөхөрлөх гэдэг үгииг би ухаараагүй явжээ. Онцгүйг нь мэддэг байж яах гэж ийм дэмий харилцаа үүсгэв дээ. Миний нүдэн дээр эв эрүүл байж эмэгтэй хүнд гар хүрч байсан гээд бод доо. Ямар азгүй нь энэ хүний эхнэр болох бол? Болдог бол энэ ийм муухай новш шүү гээд нэр устай нь зарлачихмаар л байх юм. Үүнийг уншиж байгаа охидууд байвал энэнээс сургамж аваарай. Эрэгтэй хүн болгон адилгүй ч энэн шиг хогийн гар олон байгаа. Уулзах хүндээ өндөр шалгуур тавих нь ер нь дээр байдаг юм байна. Эхнээсээ дэмий гэж бодож байвал янз бүриин харилцаа эхлүүлээд хэрэггүй. Сүүлд нь ийм л үг сонсдог юм байна шүү дээ охид бүсгүйчүүд минь.

cekc.mn дээр ирсэн захидал

20 Comments

  1. deep says:

    yeah surgamj awax yum yeoor alga end chinii surxii tenegiig bas medeej ternii tenegiig gaixlaa xoshin shogshig yum bichxeesee icheechee xuuxnuud ooroo durtaidaa xamtarchaad odoo ingej yarix chi bur shog bnaaaa!!!!! tgj xun zarlamaar bgam bol ta 2 xoyulaa oorsdoo bie bieniigee ner ustai n zarla bid xamtragch bsn gd tgd xeniig shooloxnuu xen n nowsh bj amarxoon tanigdana

  2. Ramirez Sanchez says:

    Тэгээд тэрнийг нь зөвшөөрхөл болчино биз дээ.

  3. uranzurag says:

    тэгээд одоо юунд нь шаналахав дээ.
    хайр сэтгэл байхгүй юм бол тэр чигтээ салаачээ.

  4. Perfect says:

    хайргуй хунтэйгээ сэкстээд бай малнуудаа

  5. Жагаа says:

    Анхнаасаа сэтгэлд чинь таагүй санагдсан хүнтэй элдэв харьцаанд орох дэмий.

  6. tuulmaa says:

    erthen medsendee bolsiin.tiim mya zaluu um bol tegeed chi tiim ch hairtai bish l um bn shdee. ahij uulzahaa boliod oor sain saihnii n olj av.davarsan amitan be harin.ene neg huuhen ireh bolgond ingeed belen baij l baidgiin gej bodoj bna l daa.shuud haya.

  7. @@***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ **** says:

    БҮСГҮЙ ХҮН ХЭН НЭГНИЙГ… ӨӨРТӨӨ БИШ ӨӨРӨӨ САЙН ЗАЛУУГАА ХҮСЖЭЭ ..ТААЛАМЖТАЙ БАЙХ БОЛНО ЗҮГЭЭР Л ЭНГИЙНЭЭР ХЭЛЭХЭД УНТАЖ БОЛНО…БҮСГҮЙ ХҮН ХЭН НЭГЭН ЗАЛУУД ХАЙРТАЙ БАЙХ СОНИН БИШЭЭ ДАСДАГ Л ЮМ СОНССООР БАЙГААД …. ХАРИН ДАРАА НЬ ЯАХ БОЛ ?????????? ————-*****ЭМЭГТЭЙ ХҮНИЙ СЭТГЭЛ ИХ ХАЧИН *******..ЭМЭГТЭЙ ХҮН ИХ ХАЙРЛУУЛЖ БУСДАД ӨӨРИЙГӨӨ БАГА ОЙЛГУУЛАХ ТАВИЛАНТАЙ . УУЛЗААГҮЙ БАЙХДАА ГЭГЭЛЗСЭН СЭТГЭЛ УУЛЗААД УЧРААД ГҮН ХАРИЛЦААНД ОРЧИХООРОО БҮСГҮЙ ХҮН ХАЙЛЖ УРСААД НӨГӨӨ ХҮНЭЭ УЛАМ САНААД УЛАМ ИХЭЭР ХҮСЭЭД БАЙДАГ БОЛЧИХДОГ ФИЗИОЛОГИЙН НАРИЙН ОНЦЛОГТОЙ ———————————….ХАРИН ЭР ХҮН ШУУД Л СОНИРХОЛ НЬ БУУРДАГ ГЭЭД Л ТӨСӨӨЛ ДӨӨ **************ЭМ ХҮН ДОТНО ХАРЬЦААНД ОРЧИХООРОО НАДТАЙ ХАМААРАЛТАЙ ГЭЭД ОЙЛГОЧИХДОГ **************..ИНГЭЭД ҮНЭ ЦЭНЭЭ АЛДСАН БОЛЖ ХУВИРАХ УУ?????? БОДООД ҮЗЭЭРЭЙ СЭХ ХҮЧЭЭР БИШ ХҮСЛЭЭРЭЭ ХИЙХ ЁСТОЙ

  8. subeedeee@yahoo says:

    ккк сүрхий юм шиг хэрнээ оороо бас л богинохон байна даа тийм хүн гэдгийг мэдсээр байж 2 жил харж суудаг одоо ухаарсан бол ондоо хүнд хайрлуулж сайхан жаргаасай л гэж хүсэх байна эр хун болгон тийм биш гэхдээ эр хүн болгон бас зүгээр нэг зүггүйтээд байдаггүйг бусгүйчүүд мэдэх хэрэгтэй байх аа сүүлд ни нээх харамссан харааж зухсэн улс байх юм

  9. bg says:

    Хүүхнүүд ихэвчлэн буруу ойлголттой байх юм би хэдий эмэгтэй ч гэсэн үүнийг хэлэх гэсэн юм. Юу гэвэл эрчүүд зөвхөн хайртай хүнийхээ өмнө л хариуцлага хүлээдэг юм. хайргүй зөвхөн сексийнхээ хэрэгцээгээ хангаж байгаа хүнийхээ өмнө хэзээ ч хариуцлага хүлээхийг хүсдэггүй. тэр залуу хүүхдийн чинь эцэг биш хэмээн зүтгэж байгаа бол чамд хайргүй цаашдаа та 2-ын амьдрал хэзээ ч нийлэхгүй л гэсэн үг. Ер нь эмэгтэйчүүд ямар нэг эрээс хүүхэдтэй болохоосоо өмнө энэ миний хүүхдийн эцэг болж чадах уу үгүй юу гэдэгээ мэдэх хэрэгтэй өөрөөр хэлбэл эрэгтэй хүнийг үүнд буруутгах биш өөрөө ирээлүйн хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээж ирээдүйн хүүхдийнхээ өмнө эцэгийг нь зөв сонгох хэрэгтэй.

  10. olon says:

    яасан тэнэг хуухэн бэ чиний бодол чамд л биз чи тэгэж бодож бхад эр хун ошуу илууг л бодно биз

  11. novshiin zaluu says:

    иймэрхүү залуучуудаас анхнаасаа хол бсан ни дэрдэ

  12. life is game says:

    Мэдсэн л бол болждээ. Одоо тэрийг март. маш болгоомжтой бай амидралдаа алдаж болохгуй шуу дуу мини. Жирэмсэм болсон бол их хэцүү байдалд орох байждээ. явцгуй хунтэй буу удаан зууралддаа. Сайн сайхнийг хусэн эрөөэ.

  13. Uudrug bai da huurhun busgui mini says:

    Uurlaj gomdoj bichsen baihdaa ug ni. Gehdee yaagaad ch yum lag egduutei bichsen bshd. Uruvduh bish baahan ineev. Doosh ni hiij bgaa ene ter ni neeh huurhun gemgui. Engiin murtluu haraad l bval ulam durlamaar horgui tsailgan huuhnuud bdg da. Chamaig tiim gej tusuulj bna. Iim l emegteig haij yavaa hun end neg bna da ug ni. Ug ni gants shuniin aldaa bsan bol chamaig uuchlaad shuud bolzoond urimaar l bna. Daanch 2iiiiin 2 jil muu novshiin….. geheer……

  14. Lovesong says:

    Message bicheed medeed avsan ni boljee, mangar zaluug. Dahiad 2 jil ingej yvsan bol yaana!

  15. er says:

    чи харин ухаантай хашиж байсандаа үнэн чанарыг ни танисан байна. чамд амжилт хүсье

  16. Tergel Sar says:

    Захиа бичсэн эмэгтэйд зөвлөхөд дараа дараагийнха эрчүүдтэй анхнаасаа харилтсаага зув эхлүүлээрэй. хэн нэгний царайд ни болж биш, мэдлэг боловсролд ни, бас шууд эхлээд сэкс хамтрагчид шиг хандаж болохгуй шуу. уг яриагаараа сайн ойлгуулаарай. харин энэ залуутай харицах тухайд бол,

    *би янзийг чини узсэн юма, чи битий баярла. ингэж удаан харилцаатай бсан хэрнээ чамайг ийм хөгийн зан гаргана гэж бодсонгуй. би чамаас уур хунтэй унтдаггуй бсан мини унээн.
    харсан зугтээ далд ор* гэсэн утгатай юм бичвэл яасийн??!

    ер ни л тэнэг залуу хэсэг хугацаани дараа шалдаа буугаад чини араас царай алдаад гуйх ни тодорхой штэ. тийм залууд хуухнууд тэр болгон олдохгуй, тэгээд ч 2 жилийн ывдал тийм амархан балрахгуй. чамайг бас ийм амархан алдахийг хусэхгүй. тийм болохоор сайхан угэнд ни битий хууртаарай. чи л амидралаара хохироно шуу. амжилт!

  17. Agnet says:

    хи харин ч гайгуй дээрээ мэдэж байна. наадуул чинэ уунээс оорийг хийж чададгуй хумуус. эрхээ мэддэг хэрнээ хариутслагаа мэддэггүй ым. эртхэн оор сайн хун олж авсан ин дээр дэ. хунтэй суугаагуй, хуухэд гаргаагуй байхдаа л узиэ гэсэнээ узиж унтаяа гэсэнтэйгээ унтаж узэхэд гэмгүй шу жирэмсэн болчикхгуй овчин авчихгуй л бол. тэрнээс гантшан чамдаа гэдэг чинэ гэрэлсэн эмэгтэйн л боддог зуйл ым шиг байна до кккккк

  18. amidral says:

    мэдсэн бол болоошдээ. Тэгээд одоо хулээж авалгуй оорийгоо удирдаарай. одоо чи туунтэй уулзвал хамгийн тэнэг.

  19. HaNsoME says:

    анхнаса та 2ийн хартсаа хосуудийнх шиг биш сэx хамтргч нар шиг болтtsийн бол тгж л бодох н аргагушт.

  20. . says:

    үнэн шүү. одооний залуус яг л ийм болсон. эмэгтэй хүнд их дээрэлхүү хэгжүүн хуурамч ш дээ. худлаа наль наль хийнэ. балиар залуучууд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.