Ухаалаг эхнэр гэж хэнийг хэлэх вэ?

Эр нөхрийнхөө халаасыг хэзээ ч бүү нэгж!
Нууц амрагийн ул мөрийг олох гэж хүүхнүүд ингэх нь бий. Оновчтой бус арга. Харин ч гэр бүлээ эвгүй байдалд оруулж мэднэ шүү.

Эр нөхрийнхөө хувийн эрх чөлөөнд нь бүү халд!
Та нөхөртөө хичнээн хайртай байсан ч гар утасны мессежийг нь шалгах зэргээр хувийн эрх чөлөөнд нь хэтэрхий бүү халд. Мөрдөж мөшгих тусам асуудал улам нууц байдалд ордог юм шүү.

Эр нөхрөө оройтлоо гэж зэмлэх нь муу ёр!
Оройтож ирэхэд нь элдэв зүйл шалгаах, үдэш орой хэрүүл уруул өдөх, тайлбар тавиулах гэж оролдох нь муугийн ёр. Өглөө нь түүнд өөрөө ярих боломжийг олго.

Нэг ярьсан зүйлээ олон дахин бүү давт!
Нэг л мэдэхэд эр нөхөр тань таныг сонсохоо огт болино шүү. Үнэ цэнээ ч алдана. Асуудал байвал тайван сууж байгаад ярь, шийд, зөвшилц.

Эхлээд өөрөө илэн далангүй нээлттэй бай!
Эр хүн хэнэггүй мэт харагдавч эмэгтэйчүүд юу нуугаад, юуг дутуу яриад байгааг анддаггүй. Та өөрөө нээлттэй бус, хаалттай байдаг бол эр хүнээс илэн далангүй байхыг хүсэх хэрэггүй.

Өрсөлдөгч эмэгтэйгээ хэзээ ч бүү муул!
Та хоёрын дундуур нэг эмэгтэй оржээ гэж бодъё. Гэр бүлээ аврахын тулд түүнийг газар дор ортол нь муулах хэрэггүй. Энэ олигтой юм биш. Байдгаараа л бай. Гэр бүлдээ өмнөхөөс ч илүү халуун дулаан уур амьсгалыг бүрдүүл. Цэвэрхэн гэр орон, тав тух, сайхан хоолны амт үнэр, эерэг уур амьсгал нь эр хүнд маш олон зүйлийг бодогдуулдгийг бүү мартаарай.

Хэзээ ч бүү тулган шаард!
Эсвэл надтай амьдар, эсвэл тэр хүүхнээ сонго гэх мэтийн тулган шаар-далтыг хэзээ ч бүү хий. Тэр бүрмөсөн явчихаж мэднэ шүү. Салах амархан, харин дахин гэрлэх нь салахаасаа хэцүү байдгийг бүү март. Зүгээр л аргагүй байдалд бүү оруул. Хожим нь шүүх дээр уулзахгүйн тулд салах түлхэц, шалтгаан түүнд бүү өг.

/Хань/

10 Comments

  1. ууу,! says:

    Ёстой онцгүй юм….чадвал одоо хойморынхоо авдардээр суулгаад тахил энэтэр өргөөд хүссэн хүүхнийг нь янхны газраас өөрөө худалдаж авч өгөөд  амаа ангайхаар нь бууз архи тэргүүтэнг зооглуулаад……энгэ гээд байгаамуу ойлгосонгүй жоохон тодруулаач…..

  2. woman says:

    dandaa l nuhurtuu yaj taalagdah ve gesen yumnuud l bichsen bh yum. sain nuhur yamar baih ve geed neg yum olood oruulaaach busguichuudee. em ni erdee taalagdahiin tuld tegeh ingeh estoi l gesen bh yum. zalhaj guitslee ene sedvees.

  3. ari says:

    ядаргаатайн, нөхөртөө таалагдах гэж, тохирч амьдрах гэж бөөн л шаардлага шиг юм бхийн, тэд эр ни эхнэртээ яаж хандвал аятай таатай бх гэдэг юм бну
    ер ни

  4. bi bi says:

    Áè èéì ë áàéäàã. Ýðãýýä íºãºº õ¿í èíãýæ ë õàíäàíàøòýý. Þóã íü àìüäðàëã¿é ãýýä áàéãààí. Õ¿íèé óòàñ øàëãààä ë, îðîé øºíº õààíà áàéñàí ãýýä ë õýð¿¿ë ºäººä áàéõ þó íü ñàéõàí áàéäãèéí. Ëàé áàéãààäàà. Á¿ð èíãýõ ¸ñòîé þì øèã ñýòãýãäýë áè÷ñýí áàéõèéí. Ñîíèí ë õ¿ì¿¿æèëòýé óëñ þì.

  5. 5ST***** says:

    sookkooo chaag bur uruvdchihluu chi yg deerhi shig bdag bol ewii ewiii heden ch uda araaraa taviulchihsan ym be dee? arvan zuun myanga bhaa hahhahaha
    tgd bas ene admind helehed joohon amidraltai duhum ym taviasai…. dahij gerleh hetsuu geed davartsan nuhurtuu daramtluulaad amidrah uu???? tiim ym bdguin

  6. sookkoo says:

    хүмүүсийн туулах ёстой бухнийг л би туулж байгаа гэж боддог, гэхдээ би өөрийгөө дээрхи шиг байж чаддаг гэдгээ бардам хэлнээ

  7. bg says:

    Итгэ гэхдээ шалга гэж нэг мэргэн үг байдаг даа.

  8. Lovesong says:

    shal amidralaas tasartsan yum bichih yum. hairtai bol hartai. ugluuleh durgui er hun gej bdag yumu?

  9. Super says:

    ийм эхнэр гэж байх уу даа

  10. darjaa says:

    Яахав яг ийм байдаг бол сайхан л байна. Гэхдээ амьдрал дээр энэ бүгд эсэргээрээ шүү дээ. Гэр бүлийн хоёр гэдэг чинь СЭТГЭЛ, ИТГЭЛ гэдэг тамга дарж баталгаажсан хугацаагүй гэрээтэй хүмүүс юм бишүү. Аль болох гэрээгээ зөрчихгүй л байвал хэн хэнд нь АШИГТАЙ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.