Хийсвэр хийлгэхийн сайн ба муу талууд

Кесерово буюу хийсвэр гэдэг нь жирэмсэн эмэгтэйн гэдэс ба савны ханыг зүсэх замаар хүүхдийг гаргаж авах мэс ажилбарыг хэлнэ. Орчин үед эмэгтэйчүүд хийсвэр хийлгэж төрөхийг эрхэмлэдэг болсон байна. Гэвч хийсвэр хагалгаа нь өөрийн сул талтай бөгөөд хүн бүрд хийдэггүй. Хийсвэрийг доорх шалтгааны улмаас гарцаагүй хийхэд хүрдэг.

-Өмнө нь хийсвэр хийлгэсэн бол дахин хийнэ.
-Хийсвэр хийлгэсэн эмэгтэй өөрөө төрөхийг хүсдэг. Энэ тохиолдолд эмчийн үгийг л сонсох ёстой. Учир нь савны урагдалт болох аюултай ба энэ нь эх үрийн амь насанд заналхийлдэг.
-Хэрэв хүүхэд хэт том бөгөөд өөрөө төрөх боломжгүй бол хийсвэр хийнэ.
-Хүүхэд төрөхийн өмнөх өвдөлтийг муу мэдэрч урагш хөдөлж өгөхгүй бол түүний амийг аврах үүднээс хийсвэр хийдэг.
-Буруу байрлалтай хүүхэд байвал мөн хийсвэр хийдэг.
-Эхэс түрүүлж гарсан бол хийх магадлал бий. Учир нь хүүхэд хүчилтөрөгч ба тэжээл авч чадахаа больдог.
-Хэрэв эхэс хүүхдийн төрөх зам дээр тээглэсэн байдалтай байвал мөн хийсвэр хийдэг ажээ. Хийсвэр хийлгэхэд өөрийн сайн ба муу талууд бий.

Сайн тал:
-Хүүхэд эрүүл төрөх магадлал өндөр
-Жин ихтэй хүүхэд гэмтэлгүй төрнө

Муу тал:
-Халдвар авах
-Цус алдах
-Шооконд орох
-Бөглөрөл үүсэх
-Дотор эрхтнүүд гэмтэх магадлалтай.
-Мөн өөрөө төрсөн эмэгтэй хурдан сэргэж хэвийн байдалд ордог бол хийсвэр хийлгэсэн үед бүрэн эдгэрэхийн тулд 4-6 хоног шаардлагатай.

/Хань/

10 Comments

  1. туяа says:

    хаагуураа ч төрсөн үтрээ сунадаг юм бол хийсвэр хийлгэх дэмий юм бишүү

  2. hhh says:

    15-ний сар шиг толгойтой төрнө гэж юу байдгийн.
    би 2 удаа хагалгаагаап төрөөд зүгээр л байгаа юм даа.

  3. Áàÿíæàà says:

    Õîî¸ íàéçóóäàà îëèãòîéõîí ìýäýýëýë áè÷÷èõýä ÿàäàã þì áý?

  4. 12 says:

    байгалийн жам ёсны зүйл гэдэг ямар ч хиймэл зүйлээс илүү байдаг нь нотлогдсон шүү дээ, би одоо 8 сартай өөрөөрөө л байгалийнхаа жам ёсоор төрнө…тэр үтрээ сунана гэж бодоод яваад байгаа жирмээхэй жоохон юм уншиж судлаарай, кегелийн дасгал одооноос хийж сураарай

  5. Gyalbaa says:

    Bi ooroo torj baigaagui l dee gehdee national geography iin barimtat kinond huuhed engiin argaar toroh yavtsdaa,torohiin suvgaar damjih yed,tolgoinii zov helber,agaar amsaglah geh met ni burelddeg gej bsan.Hiisvereer bol 9 sar bsan dulaahan orchnoos ni hiimleer shuud tataj gargahad huuhed mash ih stress-nd ordog gej bsan.Emegteihuud utree sunah ene terd sanaa zovj baisnaas huuhdee gedsendee targaluulalgui jamaar ni toruuleh heregtei yum shig.

  6. amu says:

    өөрөө төрсөн дээр.

  7. sole says:

    өөрөөрөө төрөх чин л хамгийн зөв шүү дээ.төрсөнийхөө дараа үтрээний булчингаа чангалах дасгал сайн хийвэл буцаад хэвэндээ ордог юм байна лээ.хийсвэр хийлгэсэн ч гэсэн үтрээ төрөх үеийн рэфлэксээрээ сунадаг гэсэн.

  8. hmm says:

    нээрээ өөрөө төрөхийн бас нэг сайн тал нь хүүхдийн толгой зуйван зөв хэлбэртэй болдог гэсэн, манайхан чинь угаасаа данхайсан толгойтой хацар шанаа ихтэй улс шдээ, тэгээд хийсвэр хийлгэж гарсан хүүхэдийн толгой бол бүүр бөв бөөрөнхий 15ны сар шиг байдаг гэж байгаам

  9. monda says:

    юн 6 хоногийн дараа хэвэндээ орох…… би хийсвэр хийлгээд сарийн дараа гэхэд арай гэж гайгуй болсон дог.

  10. anu says:

    би одоо 7 сартай жирэмсэн,өөрөөрөө төрнө гэж бодддог ч хааяа хийсвэр ни зүгээр санагдах юм,яагаад гэвэл төрсөний дараа үтрээ сунаад муухай болчих вий гэж санаа зовох юм.нөхөртөө хэлэхээр зүгээрээ өөрөөрөө төрвөл чамд бас хүүхэдэд сайн гэх юм.хийсвэр хийлгэж байсан болон өөрөөрөө төрсөн хүмүүс байвал зөвлөөч.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.