Би жирийн нэгэн эмэгтэй. Царай зүс боловсрол ажил мэргэжил хэвийн, амьдралыг үзэх өөрийн гэсэн үзэл бодолтой. Өр зөөлөн ухаалаг нэгэн гэж өөрийгөө боддог. Хүний эхнэр болоод арваад жил өнгөрчээ. Хуримаа хийх хүндээ л охин биеэ өгч түүндээ л энэ амьдралаа зориулж үнэнч амьдарна гэсэн философоор өдийг хүртэл амьдарч ирсэн. Гэвч энэ бодол минь өөрчлөгдөөд өөртэйгөө тэрсэлдээд бяцхан зовоох юм.
Санаандгүй байдлаар түүнтэйгээ танилцаж билээ. Тэр минь төрийн албан хаагч. Эхнэр хүүхэдтэй. Нүдэнд дулаахан чадалтай боловсролтой залуугаараа тодорхой хэмжээний өндөрлөгт гарсан гэхэд байгаагаараа эгэл даруухан. Одооны амбиц хөөж хоосон толгой дээр алт зүүж пивоны гүзээгээрээ гайхуулж юу ч хийгээгүй байж би би гэж цээжээ дэлддэг юмны түрүүнд нэрээ бичдэг залуучуудын хажууд тэс өөр хүн. Эрдэмтэй хүн даруухан гэдэг шиг л. Ийм л хүнтэй учраад өөрийгөө хорьж чадахгүй амьдралыг үзэх үзлээ өөрчлөөд явж байна даа. Үе үе хийж байгаа үйлдэл үзэл бодолтойгоо тэрсэлдээд одоо болтол түүнтэй хамт байхдаа чөлөөтэй харьцаж чадахгүй л яана. Тэгсэн мөртлөө өөрийгөө хорьж дийлэхгүй бардам зангаа барьж дийлэхгүй.
Би тийм хүний нүдэнд туссан сайхан эмэгтэй бишээ. Гэхдээ албан тушаал өндөртэй эсвэл тодорхой хэмжээний байр суурьтай, баян чинээлэг мөнгөтэй гээд олон л залуучууд ил далд байдлаар сэтгэлээ илчилж тэр тоолонд үгүйсгэн няцааж ирсэн. Түүний албан тушаал, эд хөрөнгө надад сонин бишээ. Би хэний ч тусламжгүй чадлаараа сайхан ажил хийгээд л амьдарч явна. Цаг нь болбол бүр ихийг хийж бүтээн гэдэгтээ итгэдэг…
Нэрийг нь бичиж болохгүй “хэн нэгэн” хүн намайг соронздоод түүний хажууд байвал нэг л тайван амгалан байгаад би өөрийгөө ойлгохоо болиод удаж байна.
Мөрийг нь түшээд гарыг нь атгаад суугаад баймаар… Түүнд бас нэг юм дутагдаж байдаг гэдгийг мэдэрдэг. Одоо болтол юу гэдгийг нь мэдэж чадаагүй л явна. Хамт байвал хэн хэн нь бишүүрхээд илэн далангүй байж чаддаггүй ч түүнтэй уулзаж хажууд нь байна гэдэг сэтгэлийн асар их таашаал болдог. Сэтгэл таашаалыг түүнээсээ мэдэрч би гэдэг хүн азтай бас гунигтай нэгэн болон хувираад байна. Хол байгаа учир дараа уулзах боломжийг хүлээнэ гэдэг амаргүй байдаг юм байна. Түүнийхээ нэр төр амьдралыг гэмтээхгүйн тулд болгоомжилж өөрийгөө хорих гэж хичээж л явна.
Би биеийн жаргал эсвэл өөр бусад зүйлд шунаж өөрийгөө болон түүнийг хуурч түүнтэй учраагүй учир өөрийгөө буруушааж чаддаггүй. Хүний сэтгэл гэдэг 30жил амьдарч ирсэн үзэл бодлыг минь үл тоон хориод ч дийлдэхгүй, хөлд орж буй хүүхэд шиг хаачихаа мэдэхгүй болгож байгаад л гайхах юм.
Саяхан нэг номноос “дахиж хайрлах боломж олдохгүй гэж бодож хайрла” гэдэг өгүүлбэр уншаад амьдралтай эвлэрээд байж байна даа.
Хэзээ нэг цагт (магадгүй өнөөдөр ч байж болно) энэ холбоо минь дуусна дуусгана гэдгийг мэддэг, надад болон түүнд нэгэн бяцхан ариухан дурсамж болоод үлдээсэй гэж л хүснэ.
секс.мн дээр ирсэн захидал
23 Comments
Юун 18т шиг юм бичдийн. Сээгс цэг эмээний бичлэгүүд зохиол гээд байдаг бараг үнэн юм бишүү
за xүүхээ эцэс сүүлд нь ногоо залуугаа болон оорийгоо үзэн ядацан сууж бвал яанам бэ? салах арга чарга судлах л хэрэгтэй дэээ?
биеэ бариарай бүсгүй мини !!!мнгол хүнтэй санал нэг байна.
хүний амьдралд юм юм л тохиолдож болно шүү дээ. Тэглээ гээд таарсан болгоноо аваад хүссэн бүхнээ хийгээд байж болохгүй байхаа.
xүрч чадамгүй ойртож зүрxлэxгүй xажууд нь байхаар зүрx цохилоод гар салгалаад нүд талтичаад орой нь бодоод шөнө нь зүүдэлдэг хэрнээ яаж ч боломгүй тийм нандин xайр байдаг юмдаа, тэр xүн бүрт тохиодоггүй болохоор ойлгохгүй дээ , сэтгэлдээ бодоод нандигнаж нууцалж яв даа.
бөөн дурлалын мананд яваа бүсгүй юу.
дурласан байхад тэр хүний бүх зүйл сайхан харагдана, санагдана. алдааг нь өхөөрдөнө.
сэтгэл хөрвөл тэр хүний инээж баясаж байгаа нь хүртэл уур дургүйг зэрэг хүргэнэ тийм байхаа???
төгсгөл мөгсгөлийн тухайд сайн мэдэхгүй юм. гол нь эндэж осолдов оо гээд байгаа хэрэг. эндэж осолдох гэдэг нь наад асуудлаа ухаалгаар зохицуулаад яваарай гэсэн үг. энэ нь битгий хүний нөхрийг эхнэр хүүхдээс нь салгах дээрээ тулав аа гэсэн үг. дээр нь эхнэрт нь баригдаж цаад хүнийхээ гэр бүлийн амьдралд нь хэзээ ч эдгэшгүй шарх битгий үлдээ гэсэн үг. үр хүүхдүүдийг нь битгий өнчрөл хагацалд оруулаарай гэсэн үг. дээр нь нэмж хэлэхэд чи өөрийнхөө дурлалаас амьдралын эрч хүчийг олж авч жаргалын охийг амсаж эдлэх ёстой болохоос биш гуниг шаналалд автан өөртөө бөөн гай зовлон удаж болохгүй шүү гэсэн үг. нэмээд хэлээд байвал зөндөө л юм байна л даа. тэхдээ одоо бол ерөнхийдөө ойлгож байгаа биз дээ. өөр зөвлөгөө хэрэгтэй бол badsony@ymail.com хаягаар бичээд үлдээчихээрэй. чамд сайн зөвлөнө шүү. мэдэхгүй юм гэж байхгүй, ихмэдэгч л гэсэн үг.
Юу гээд донгосоод байнаа
тэгээд чи өөрөө нөхөртэй юмуу гүй юм уу. Наадхаараа нэг ном биччээч нэртэйгээр нь
яг энэ зурган дээрхи шиг болчихоосоо омно болисон ни дээр.
uvur tvriinduu orson hoino chini muuhai dursamj l bolj vldene biz chinii nuhriinhu setgeld vldeh bair suuri vgvi bolj tend neg ailiin amidrald irgenii dain 1 2 3 gesen ve shattaigaar degdene gesen vg ovoo uhaalag yum boluu gesen tenegtdeg baish dee
би нэг ийм юм үзэх юм сан. даанч ийм юманд цаг зарцуулах ч хайшаа юм?
би мэдэхгүй юм бнаа.
Төгсгөлөө зөв хий гэдэг чинь энд захиа бичдэг зарим хүүхэн ш иг би энэ хүнээс сэтгэлээ татаж авч чадахгүй нь.Тэр хүнд би итгэсэн юм.тэр авгатайгаа муудцан гээд байхаар нь утцан чинь салж чадку байна яахав? гэх мэтээр тэнэгтэхийг хэлж байгаан.Уг нь чиний бичсэнээр бол чах аргагүй сэтгэлийн хайр бололтой.Гэхдээ ухаалгаар энэ ариун чигээр нь өөрийгөө ч тэр хүнээ ч мухардалд оруулку дуусгаж зүрх сэтгэлийн нэгэн нандин дурсамж хэвээр үлдээж чадах эсхийг чиний ухаан л мэдэж дээ.
би боддог, дурлал бол хийсвэр зүйл хэрнээ хүнийг догдлуулж бас ухааруулж чаддаг. амидрал болоогүй юм гэнэн цайлганаараа бас дурсамжтай үлддэг яагаад гэвэл 1-ийнхээ муу муухайг бага танисан болохоор л тэр.
Ойлгож санаа бодлоо бичсэнд баярлалаа.
Энд хумуусийн бичсэн алдаа гаргахад ойрхон байна, тогсголоо зов хий гээд байгааг юу гэж ойлгож болох уу.
Би ч эхнэртэй. эхнэрээ хуураагүй, хуурахчгүй. Гэхдээ чам шиг ингэж дурлаж үзсэн. Сайхан нь л байдаг. Нээрээ л “ариун дурсамж бас нууц” байх. Гол нь алдаж л болохгүй шүү. Алдаа хийхэд ойрхон байна даа.
Chi bidnii uzel bodol adil ym bna.Tiim ym baidag ym bna .Uulzaj uchirch yrj suuj baigaagui ch setgeld dulaahan hun taardag ym bna.Tuunii uhaan, hun chamariig bi bishirdeg.Zubhen setgeldee l tuuniigee hairladag .Minii setgeliin negeehen buland baidag gedgee ter mine medehgui ee.Tuuniigee bodohod hadad saihan setgeld dulaahan baidgiin.Zarimdaa tuuniigee bodood uildag….Zubhun bodoldoo hairlaj ybna daa.
Энэ бол ДУРЛАЛ. Хэнд ч хэзээ ч ирж болох асуудал. Өөрийгөө, амьдралаа эргэн тойрноо шинээр өөр нүдээр харах сайхан. Бяцхан ариухан дурсамжинд чинь бяцхан НУУЦ байхыг үгүйсгэхгүй ээ. Зөвшөөрнө. Ийм өдөр бүх хүнд хэзээ нэгэн цагт заавал ирнэ.Нас насны хүмүүс уншаасай.Ийм дурлал байдаг юм… Гол нь төгсгөлөө л зөв хийгээрэй!яагаад дурлаж болохгүй гэж. хүн амьдралдаа ганцхан удаа дурлах ёстой гэж хэн хуульчлаад байгаа юм аан. сайхан дурлалтай учирсан бол чамд баяр хүргэе. тэр дурлал, сэтгэлийн таашаалаасаа амьдралын их эрч хүчийг аваарай. чи өөрөө бусад зүйлээ зохицуулаад явчихаж чадах ухаантай сэтгэлийн тэнхээтэй бүсгүй бололтой. гэнэдэж хальтирваа. энэ бүгдтэй санал нэг байна
Ийм дурлал байдаг юм… Гол нь төгсгөлөө л зөв хийгээрэй!
залxаж байнааа 1-xунээс.ядгийм 1удаа унтаад ау.
яагаад дурлаж болохгүй гэж. хүн амьдралдаа ганцхан удаа дурлах ёстой гэж хэн хуульчлаад байгаа юм аан. сайхан дурлалтай учирсан бол чамд баяр хүргэе. тэр дурлал, сэтгэлийн таашаалаасаа амьдралын их эрч хүчийг аваарай. чи өөрөө бусад зүйлээ зохицуулаад явчихаж чадах ухаантай сэтгэлийн тэнхээтэй бүсгүй бололтой. гэнэдэж хальтирваа.
Энэ бол ДУРЛАЛ. Хэнд ч хэзээ ч ирж болох асуудал. Өөрийгөө, амьдралаа эргэн тойрноо шинээр өөр нүдээр харах сайхан. Бяцхан ариухан дурсамжинд чинь бяцхан НУУЦ байхыг үгүйсгэхгүй ээ. Зөвшөөрнө. Ийм өдөр бүх хүнд хэзээ нэгэн цагт заавал ирнэ.Нас насны хүмүүс уншаасай.
чи яг л миний амидралийг биччихсэн юм шиг санагдлаа , би бас чам шиг бодолтой байдаг , харин би гэрлээгүй чамд сайн сайхнийг хүсие
чини хормойн дон сэвэлзээд байгаа ум байна аа.араа даавал хийлдээ. маргааш уйлуузай чи. хун оорийн албан тушаалдаа л дуртай шуу хуухэн мини . гэнэн хонгор мини.