Хэрэлдэхэд учир бий…

Гэр бүлийн хэрүүл гэдэг бас тийм ч муу зүйл биш. Чимээгүйхэн дотроо уурлан бухимдаж, бие биендээ гомдож тунирхаж явснаас, бодож санаж яваа зүйлээ ил цагаахан хэлсэн нь дээр. Гол нь хэрүүл маргаанаа хэн нэгнээ доромжлох хэрэгсэл болж болохгүй.

Гол асуудлаасаа бүү хазай
Юуны түрүүнд эхнэр нөхөр хоёр ямар асуудлаар маргалдаж байгаагаа сайтар ухаар. Ахуйн асуудлаар маргалдаж байснаа ажил төрөл, аав ээж гээд өөр зүйл рүү хазайж хэрүүл дэгдээх хэрэггүй. Таны сэтгэлд яг юу нийцэхгүй байгааг түүнд ойлгуул.

Өөрийнхөө байгаа байр байдалдаа анхаар!
Маргалдаж буй үедээ өөрийн байр байдал, дохио зангаа, хэлж буй үгэндээ анхаар. Таны гаргасан ялимгүй алдаа жирийн маргааныг хурц хэрүүл болгон хувиргах нь ч бий. Маргалдаж байхдаа бодол санаагаа хичнээн аятайхан илэрхийлсэн ч дуугаа өндөрсгөх, ширүүн дориун хөдөлгөөн хийх, эвгүй дохио зангаа үзүүлэх нь харилцаж буй хүний чинь уур бухимдлыг төрүүлдэг. Тиймээс өөрийн төрх байдалдаа хяналт тавь.

Нэг нэг рүүгээ дайрч давшлах хэрэггүй
Чи угаасаа тийм муухай зантай. Танайхан ер нь л тийм өөдгүй улс шүү дээ… гэх мэтийн үгийг санаандгүй ч гэсэн бүү хэл. Иймэрхүү үг цаад хүний чинь уурыг улам хүргэж, маргаан дээр чинь гал нэмж хэрүүл болгоно. Ингээд эр эм хоёул уурандаа маргалдаж байсан сэдвээ ч мартчихаад “Чи өөрөө надаас юугаараа илүү юм, чи надтай суухдаа юутай ирсэн юм бэ” гэх мэтийн эцэс төгсгөлгүй хэрүүл тэмцэлд автана. Иймд хувь хүний гадаад төрх, зан чанар руу довтлох нь аюултаиг санааарай.

Асуудлыг заавал щийдвэрлэ
Нэг удаагийн маргааныг тэгэсгээд зүгээр орхичихож болохгүй. Учир нь иймэрхүү маргаан дараа дахиад л босоод ирнэ. Тийм учраас тухайн сэдвээр дахин ямар нэг асуудал гарч ирж хэрүүл маргаан дэгдээхгүйгээр асуудлыг нэг тийш нь бүрмөсөн шийдвэрлэхийг хичээгээрэй.

3 Comments

  1. Жагаа says:

    Чимээгүйхэн дотроо уурлан бухимдаж, бие биендээ гомдож тунирхаж явснаас, бодож санаж яваа зүйлээ ил цагаахан хэлсэн нь дээр гэдэгтэй санал нийлж байгаа ч Гэр бүлийн хэрүүлийг сайн зүйл гэж огтхон ч бодохгүй байна.

  2. Seegii says:

    bi naiz zaluutaigaa haaya saiahn hereldej asuudlaa zohitsuulmaar bdag. Getel ter mini nadad aygui amarhan buugaad ugchih yum. Hairigaa buuj ughud ni ymar ulam hereldeltei bish dee. Nadad neg l yum dutuu uldsen yum shig setgel dunduur sanagddag.

  3. darjaa says:

    Хэрэлдэж муудалцахдаа биш гол нь ойлголцож эвлэрч төгсвөл болох нь тэр. Тэртээ тэргүй хосууд хойно байдаг муу үгээрээ дайрч давшилах нь дэмий асуудал

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.