Сайн уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би энэ сайтаар хааяа л нэг зочлоод гардаг нэгэн. Гэхдээ сүүлийн үед шүү. Би одоо 29 настай. Хүүтэйгээ амьдардаг. Хүүгийнхээ аавтай бараг амьдаагүй дээ. Би түүнд тийм сайн байгаагүйн дээр за би үүний биш өөрийнхөө хүүхдийг л гаргаж байна, хамт амьдарсан ч яалаа, байсан ч яалаа, би хүүтэйгээ сайхан амьдарч чаднаа гэсэн бардам бодлоор өдийг хүрч түүнийг гэсэн сэтгэл орон зайгүйгээр ганцаараа ёстой нэг зүтгэн зүтгэн ирсээр энэ амьдралыг хүрлээ. Би ээж ааваасаа өөр ямар хүнээр тэжээлгэж үзээгүй. Хүүгийнхээ аавтай хэзээ ч гэр бүлийн сайхан амьдаралаар амьдарч байгаагүй, надад тийм сэтгэл ч байгаагүй, хүсэл ч төрдөггүй. Гэхдээ одоо болтол тэр ч, би ч хүнтэй суугаагүй. Хүү маань 5 настай. Би энэ хугацаанд ганцаараа амьдарлын бүх ачааг үүрч, хүүгээ өвдөхөд нь шөнөжин ганцаараа тэвэрч хонохдоо ч, ганцаараа амьдрал хичнээн амаргүй болохыг, хүүгээ заримдаа цэцэрлэгээс нь авахдаа оройтохдоо, хааяа бие өвдөхөд хажууд минь бүлтийн зогсох алаг үрээ хараад хүн яагаад заавал хосоороо гэр бүл болон амьдардгийн учир утгыг ойлголоо ч тэр хүнийг өөрийн гэсэн амьдралдаа оруулах ямар ч сэтгэл зүйн бэлтгэл байхгүй, тийм бодол төрөхгүй нь гайхалтай. Одоо би орон байртай, ажил маань ч дажгүй сайхан амьдарч байгаа ч, хүүгийн минь аав одоо болтол бид 2-ыг амьдарлын учир утга гэдгээ хэлдэг ч, хамт амьдарахыг хүсдэг ч тэр хүнийг хүлээж авах, ойлгох, хайрлах гэж хичээх бодол огтхон ч төрөхгүй нь үнэн хачин… Эхнээсээ би хайртай байгаагүй нь үнэн. Уг нь тэр архи уухгүй, тамхи татахгүй, царайлаг, гэхдээ амьдарлын төлөө гэх үзэл бодол нь надад огтоосоо таалагддаггүй…
Би ч энэ хэдэн жил амьдралын төлөө, өөрөөр хэлбэл хүний доор орохгүй, бусдаас дутахгүй юм юмтай болохын төлөө зүтгэж хоолоо хасаж явахдаа улам бүүр түүнээс холдож, эргэж нийлэхгүйгээр хол явж байгаагаа нээх анзаардаггүй байж. Одоо би бага зэрэг амсхийж, үе үе ганцаардах, сайхан хайр, сайхан мэдрэмжийг хүсэмжлэх болсон байна. Энэ хугацаанд мэдээж надад эр хүн сээтэн хаяж ханддаг л байсан. Гэсэн ч би чинь маааш хуучны бодолтой хүн болохоор хүүгээ төрүүлээд ааваас нь 2 тийш болсноосоо ёстой хэнд хадгалаад байгаагаа ч мэдэхгүй хэнтэй ч болздоггүй, сексээс зугтдаг байлаа. Магадгүй би их хүнд төрсөн, тэр үедээ хүүгийнхээ аавд маааш их гомдсон зэргээс болсон ч байж болох юм. Он цаг улирлаас хүүгийнхээ ааваас зугтаж байдаг би хэнтэй саяхан уулзаж 1 шөнийг өнгөрөөсөн гээч… Эхнэртэй залуутай…
Бодохоос ч айгаад байх юм. Бид багагүй хугацааны танилууд. Тэр надаас 8 ах, эхнэр, манай хүүгээс ч том 1 хүүтэй. Эхэндээ тэр бол миний хувьд зүгээр л 1 ах л харагддаг байсан. Бардам, онгироодуу, царайлаг биш, гэхдээ дотроо бодолтой, өөрийн гэсэн байр суурьтай. Бид багагүй хугацаанд бие биеээ мэддэг, ажил төрлийн хэлхээ холбоо ойролцоо, хамт олон маань бие биеээ мэддэг тийм хүмүүс. Сүүлийн багагүй хугацаанд л тэр надад мэдрэхийг хүсэж байгаагаа, намайг тэвэрмээр байна гэхчилэн мэссэнжердэх болсон байсан. Мэдээж би эхэндээ тас тас хариулт өгдөг байлаа. Яг тэр 1 өдрийг хүртэл би үгүй гэдгээрээ л байсан. Гэтэл тэр 1 өдөр би түүнд өгөх зүйлээ гэртээ мартсан байсан учраас тэр манайд очиж авахыг санал болгоод манайд зочилоод, хэсэг ярилцан сууж байснаа маргааш явах ажлаа эхнэртээ шууд өнөөдөр хөдөө ажлаар явах боллоо гэж хэлээд бид…
Уг нь би сэтгэлдээ дүүртэл хайрлаж чадах, заяаны ханиа хайж яваа эмэгтэй… Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг хичнээн их хүсэж, өөр хүн багтах зайгүйгээр хайрлах, өөрөө ч бас тэгж хайрлуулах хүнээ хайж яваа юмсан. Гэтэл би хүний нөхөртэй шөнийг өнгөрөөсөн байдаг. Цаашид би үүнийг за залуу хүний амьдралд байх 1 шөнө гэж бодоод өнгөрөөгөөд кансэл хийх үү, эсвэл би түүнтэй уулзаад байх уу? Яавал дээр бэ? Надад одоо үнэндээ хэн 1эн хэрэгтэй байна. Гэхдээ уул нь надад амьдралаа холбох хүн, би хайрлах, өөрийгөө ч хайрлуулах хүн чухал байхад би хүний нөхрийг хүлээн зөвшөөрөөд хайрлаад явж чадах болов уу? Бас тэр намайг үнэнээсээ хайрлах ч юм уу, бүү мэд ш дээ. Би яах бэ? Залуу насны өнгө, жавхаа гэдэг мөнхийн зүйл биш. Ийм үедээ би заяаны ханиа олохгүй хүний нөхөр хүлээж амьдрах замыг сонгочих гээд ч байх шиг…
cekc.mn дээр ирсэн захидал
22 Comments
Эхнэртэй хүн хэрэггүй. Би чамаас 11 эгч, би бас нөхрөө явснаас хойш гарцаараа 10 жил гэрт орж эм, гадаа гарч эр болж явсан. Бас л нэг эхнэртэй хүнтэй учирсан. Одоо тэрнээс салах гэж зовж байна. Яагаад гэхээр ганц бие хүүхнүүдийг эзгүүчилж, сууна гэсэн горидлого төрүүлж, эхнэрээсээ салж чадахгүй шийдвэргүй, хучигар эрчүүд байдаг юм билээ. Үтэр түргэн хөөж яавуул.
жаргалтай газар хүн тогтдоггүй гэж яг үнэн асуудал чамд өөрт чинь байна. чи өөрөө өөрийгөө яг юуг хүсч байгааг мэддэггүй юм байна. ганцаараа өөрийнхөө оюун ухааныг яг юуг хүсч байгааг бод. явж явж чи загасны орддоо????
миний бодлоор дасаагүй дээрээ эртхэн xарьцаагаа тасалдаа галт тэрэг нэг xөдөлвөл зогсооxын аргагүй найз минь тэрний оронд ганц бие залуустай xүссэнээрээ зугаал даа тэр нь дээр цаагуур чинь ганц бие залуус зөндөө,гэр бүлтэй xүн харин дэмий найз минь
эхнэр хүүхэдтэй эрчүүдэд хэзээ ч битгий бие сэтгэлээ өг. Тэд барагтай бол чамд хань болох ч үгүй. Эрт орой хэзээ нэгэн цагт чамтай гэрлэдэг юмаа гэхэд тэд өнөөдөр эхнэрээ араар нь тавьж байгаа шигээ, чамайг ч бас араар чинь тавих болно.
чи яг зохиолч шиг бичжээ. уг нь ухаантай хүүхэн байна даг.
ЧИ БИТГИЙ ИНГЭЖ ӨӨРИЙН ҮНЭ ЦЭНЭЭ АЛДА Л ДАА ЦААНА ЧИН ГЭР БҮЛГҮЙ САЙХАН ЗАЛУУС ЗӨНДӨӨ Л БИЙ ШҮҮ ДЭЭ ЗААВАЛ ХҮНИЙ ХҮНЭЭР ЯАХ ГЭЭД БАЙГАА ЮМ..ТЭР ХҮНИЙ ЦААНА БАЙГАА АМЬДРАЛ ҮР ХҮҮХЭД АДИЛ ЗАЯАТАЙ БҮСГҮЙГ ХАЙРЛАХ СЭТГЭЛ ТӨРӨХГҮЙ БАЙНА ГЭЖ ҮҮ???????? ЭСВЭЛ: ИЙМ ХАР АМИА БОДСОН НЭГЭН ЮМУУ???ХАТУУ ХЭЛСЭН БОЛ УУЧЛААРАЙ БҮСГҮЙ ХҮН ҮР ХҮҮХЭДТЭЙ АМЬДРАЛЫН ХҮНД АЧААГ ҮҮРЧ ЯВАХ ҮЕДЭЭ ХЭН НЭГНИЙ ХАЛУУН ДУЛААН ХАЙР ХАЛАМЖ ХҮСЭЛГҮЙ Л ЯАХАВ…ГЭХДЭЭ ЭХНЭРТЭЙ ЗАЛУУ БИШ ШҮҮ .ИЙМ СОНГОЛТ ХИЙХГҮЙ БИТГИЙ ӨӨРИЙНХӨӨ АЧААН ДЭЭР ЗОВЛОН АЧАА НЭМ Л ДЭЭ ХҮҮХЭДТЭЙ ХҮН ДАХИН СОНГОЛТ ХИЙХДЭЭ ИХ САЙН СУДЛАХ ЁСТОЙ ЧАМАЙГ ҮРТЭЙ ЧИН ХАМТ Л ХАЙРЛАХ ХҮН ХЭРЭГТЭЙ БОЛОХООС ӨНӨӨ МАРГААШИЙН ХҮСЭЛ ТАЧААЛАА ТАЙЛАХ ХЭН НЭГЭН ҮҮНЭЭС ИЛҮҮ ЧУХАЛ ЮМ ГЭЖ ҮҮ??????? ХЭРВЭЭ ЧИ ГАНЦААР БАЙСАН БОЛ ХАМАА БАЙЖ УУ ??? БҮХ ЗҮЙЛ ЧИНИЙ Л СОНГОЛТ БҮСГҮЙ ХҮН ӨӨРТӨӨ ҮНЭ ЦЭНЭТЭЙ БАЙСНААРАА АМЬДРАЛД ХЭЗЭЭД ХОЖДОГ ТАВИЛАНТАЙ ..ӨӨДРӨГ ЦЭЛМҮҮН БАЙ НАЙЗ МИНЬ ЗАЯАНЫ ХАНЬ ЗАМ ДЭЭР НЭГ Л ӨДӨР УЧИРНА ГЭХДЭЭ ЭХНЭРТЭЙ ЗАЛУУ ҮГҮЙ ШҮҮ
бичснийг ни харахад чи ч жихэнэ долоо торж долоо шархадсан доголон гичий шиг айхтар хуухэн байнадаа энэ сайтаар хаая саыхнаас ордог болсон гээд эхлэлээсээ авахуулаад эрүүгийн толоологч биш биз хэ хэ …..наад залуутайгаа тсагаа тулахаар сайхан амдирах ч угуй али нэг талаар ни голж шилээд их юм санаж явдаг хуухнууд гантс биэрээ хорвоог туулдаг юм
Гэр бүл үймүүлж, үр хүүхэд өнчрүүлэх гэж ийм олон жил эр хүнгүй амьдарсан гэж үү? Их л харамсалтай юм да, тиймээ.
Томчуудийн нэг удаагийн тоглоом гэж бодоод л наад залуугаасаа сал да.
би чам шиг хүүхдүүдийг өрөвдөж бас ойлгож чадахгүй нь дэ. айл гэр үймүүлж үрийнхээ заяг хүний хараалаар дүүргэх гэж энэ олон жил ганцаараа явсан юм уу?
CANCEL xii
аз жаргалтай өөр нэгэн гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бусниулж, өөр хүн багтах зайгүйгээр хайрласан сэтгэл рүү нь хүйтэн ус цацах юм л хийх гэж байна даа чи! Дэндүү аминчхан, дэндүү арчаагүй хүн юм.
зовлонд дуртай эмэгтэйчүүдийн тоо 1-ээр нэмэгдлээ.
Энэ монгол эмэгтэйчүүд чинь юу болчихсон юм бэ? Монголд нөхөр болох эрэгтэй хүн ховордоод, хүүхэдтэй хүнд байтугай хүүхэдгүй 25 настай эмэгтэйд нөхөр олдохгүй байна аа гэж бүгд хэлэх юм. Тийм бол олон эхнэртэй байж болох тухай хуультай болох хэрэгтэй болчихсон юм байна дөө. Хариуцлагагүй, ёс суртахуунгүй эрэгтэйгээр монгол маань дүүрчихсэн юм байна дөө гэж….
Яасан мєрєєрдчихсєн хїїхэн бэ тэр хєгшин чинь эхнэр хїїхдээ л гэнэ чи зїгээр ашиглуулсан хїїхэн ш дээ их юм боддог тэнэг хїїхнїїдийн нэг байна жаахан ухаантай бай
өчнөөн жил явж явж эхэртэй хүн сонгоно гэнүү.Чи өөрөө гэр бүлийн халуун сайхан амьдралыг мэдэхгүй болохоор наад хүн чинь гэртээ хичнээн жаргалтай байдгийг бас мэдэхгүй байна.Гэр бүлгүй аятайхан залуучууд байж байдаг шдээ. Тэгээд ч чи байртай, дажгүй ажилтай бодвол бас царайлаг л байлгүй дээ.Тийм юм чинь залуучууд хаа мундхав дээ хэхэ.
чи хун хос хосоороо амидарахийн сайханийг мэдэрмээр байна гэж бичсэн байна. чи хуний амидралийг хулгайлах гээгүй ум бол наад байдлаа болиоорой хуухэн мини. Цаана бас л эмэгтэй хун ур хуухэд зовлонд унана шуу. дээрээс хардаг ум бий шуу эргээд чамд биш умаа гэхэд хуухэд чини хатуу буунадаа.
ухаантай байж уздээ.
хайр дурлал биш зүгээр хэрэгцээгээ дараад л явж байхгүй юу даа, дараа нь өөрийгөө татаад авах чадвартай бол , харин гэр бүл үйлмүүлчихэлгүй ээр шүү
Chi zaawal ochnoon udaan jil ywchaad ochij ochij ehnertei Hun olood bhdaa yaadag teneg we. Tegeed bas songono mongono gene shvv. Ter chini chinii songoson zorgoor Cham deer irehgvi shde. Haluun dulaan setgel amar ger bvliin uur amisgal medreh huwigvi muu haishaa iin
Чи нь нэлээн чанга хүн бололтой.
Нөхрийг нь авлаа гэхэд цаана нь бас нэг эмэгтэй шаналаад үлдэнэ шүүдээ.
Хэрэв чинь тэр хүнийг сонгох юм бол чиний өдий болтол босгосон амьдрал чинь ямар ч утгагүй мэт санагдах мөч маш хурдан ирнэ дээ.
бухнийг uuruu shiid go go go… iimerhuu zuil unshaad odo barg zalhaj bndooo:(
ямар со юм бэ, хуугийхээ этсгийг хялааж хардгуй мортлоо хар элгийн эхнэртэй хунтэй ороотсолдоод… болисон н дээр бх доо
*Гэхдээ уул нь надад амьдралаа холбох хүн, би хайрлах, өөрийгөө ч хайрлуулах хүн чухал*
энэ бодол чинь л зөв гэж бодож байна даа.гэхдээ тэр залуутайгаа sex хийхэд чамд хир тааламжтай байсын.бичсэнээс чинь харвал сайхан л байсан юм шиг..
хэсэгтээ хамт байж байгаад өөр хүнтэй болсон ч болно шүү дээ.
чамайг бие-ээ татаад авчих ухаантай л бүсгүй гэж бодож байна да