Би нөхөр нэг хүүхдийн хамт амьдардаг. Нөхөр маань хүү бид 2-т дэндүү хайртай гэдэг би ч бас итгэдэг. Нөхөртөө ч би бас маш их хайртай. Та нар тээд юу нь болохгүй байгаан гэх байх. Манай гэр бүлд нэг том асуудал байна. Тэр нь манай нөхөр дэндүү их хартай тэрийгээ өөрөө мэддэггүй хүлээн звшөөрдөггүй. Би нөхөртэйгөө танилцаад амьдарч эхэлсэн тэр өдрөөс хойш өөр нэг ч залуутай холбоо тогтоож уулзаж учир ургуулж байгаагүй. Би зөвхөн нөхөртөө л дэндүү хайртай. Тэгэхэд тэр намайг дандаа хардаж зовоох юм. Би чамд л хайртай зовхон чинийх гэж хичнээн хэлээд тэр итгэдэггүй юм шиг байгаан хардаад л байдаг. Нөхөр маань уурлахаараа том дуугараад л хэрэлддэг байсан. Гэтэл нэг удаа би нилээн оройтоод найз нартайгаа /эмэгтэй/ ууж дуулж байгаад ирсэн чин намайг маш аймаар зодсон. Би ээж аавдаа ч гар хүргэж үзээгүй өссөн хүн тэгэхэд надад тэр үед маш аймшигтай байсан маш их гомдсон сална л гэж бодсон. Энэ тухай найз нартаа хэлэхэд ЭРЭГТЭЙ ХҮН ЭХНЭРТЭЭ НЭГ Л ГАР ХҮРСЭН БОЛ ЦААШИД ДАНДАА ХҮРДЭГ БОЛЧИХДОГ гэсэн чи салсан нь дээр гэж надад зөвлөсөн. Харин дараа нь манай нөхөр надаас зөндөө уйчлалт гуйгаад байхаар нь ингэж гэмшиж байгаа юм чин дахиж тэгэхгүй байлгүй дээ уучилсан чин тэрнээс хойш хэрэлдэх болгондоо гар хүрдэг болсон. Би маш их гомдож байна айж байна насаараа ингээд хэрэлдэх болгондоо гар хүрэх гээд байвал яах вэ. Би лав тэгж амьдарч чадахгүй. Гэтэл миний хүүхэд бид 2-г салвал яанаа өнчирнө шдээ хүү мин аавдаа дэндүү их хайртай.
Би салвал хүүгээ аваад салах уу эсвэл эмэгтэй хүн хүүхэдтэйгээ салаад явбал хэцүү хүүхэд нь ч хойд эцгийн царай харж зовно тэгэхээр би хүүгээ аавд нь үлдээгээд явах уу. Хэрэвээ би хүүгээ орхиод явбал манай нөхөр намайг хэзээ ч хүүтэй мин уулзуулахгүй байхаа гэж айж байна. Би яах вэ бүгдийг орхиод гадагшаа явах санаа л төрж байна. Нөхрийгөө засарна гэдэгт итгэлгүй байна. Энэ тухайгаа ээжид ээ ч хэлж чадахгүй санааг нь зовоочихно гэж бодоод. Найз нартаа хэлэхээр эргээд миний тухай элдэвийн юм яриад яваад байх болно гэж бодсон. Тэгээд ганцаараа яахаа мэдэхгүй шаналж зовж байна. Хамгийн сүүлд 2 хоногийн өмнө надад гар хүрсэн миний мөр хөндүүрлээд хөдөлгөхөд хэцүү байна. Би яавал дээр вэ өөрийгөө бодоод хүүгээ өнчирүүлээд орхиод явах уу. Эсвэл зодуулаад л байнгын дарамттай амьдрах уу. Надад зөвлөөч хүмүүсээ
cekc.mn дээр ирсэн захидал
29 Comments
сал сал муу новшийг хунээр ухтэл ни зодуулж бгаад сал
сайн байна уу бүсгүй. би таний захиаг уншаад хоолойн дээр юм тээглээд нулимс нүдэнд мэлтэлзээд хэцүү байлаа. би танийг маш их ойлгож байна. яг л над шиг юмаа. би уг нь аав ээжийн ухаантай эрх охин л доо, зодуулах нь бүү хэл ширүүхэн загнуулж үзээгүй. анх хайрт минь намайг зодоход би маш их гомдож үнэхээр хэцүү байсан. би гараад явах гэхээр гаргадаггүй юмаа. маргааш нь би хэзээ ч ийм юм болно гэж төсөөлж байгаагүй анх удаа тэр тусмаа чамдаа зодуулсанд үнэхээр хэцүү байгаа тухай хэлэхэд тэр надгүйгээр амьдарч чадахгүй уучлаач гэж гуйсан. тэгээд л би уучилаад үлдсэн юм даа. тэр үеээс хойш намайг гурав дөрвөн удаа зодсон. би дэндүү их гомдож байсан ч хайртай болохоороо л училсанв тэрийг минь мэддэг юм боловуу даа. хамгийн сүүлд зодоход нь би гар түлхээрээ бүхнийг орхиод гэрээсээ гарч билээ. тэгэхэд араас минь гарч ирээд дахиж хэзээ ч тэгэхгүй гэж хэлсэн юм. тэгээд л би үлдчихсэн. би их тэнэг байгаа биз. эрэгтэй хүн нэг гар хүрсэн бол дахиж хүрдэг үнэн юм байна лээ. би ч бас тань шиг энэ тухай аав ээж найз нөхөд хэнд ч хэлж байгаагүй. бас яг тань шиг бүхнийг орхиод ганцаараа гадаадруу явчмаар санагддаг. таньд гэж хэлэхэд салахдаа заавал хүүхдээ аваарай. хэрвээ та орхивол харамсана шүү. амжилт хүсье
хахахаха нээрээ яг тэгдийшүү.юуч чадахгуйм байж хэрэлдэж байхдаа зодчихгоол байдийшуу.
ероосоо л бухнийг хэлээд хуугээ аваад сал.чи тэгээд заавал хунтэй дахиж сууж хуудээ хойд этсгийн бараа харуулах алба бнуу?зугээр л сал.аймшигтай юм.хуугээ аваад сал сал.нохортоо хэлэхгүй юу.би чамд зув зугээр байж байгаад хардуулж зодуулж чамтай амидарч чадахгуй гээд зоригтой хэлээд сал
эмэгтэйчүүд заримдаа xэрэлдээд урдаас давшлаад байдаг ш дээ. дараа ни чи яагаад ингэж бга юм гэxээр би ямар чамайг өвтгөх юм биш гэсэн юм яриад байдаг. xэрэлдэж байxдаа бол ер ни алаад xаячиxий гэсэн байртай л xарагддаг. эрүүл уxаанаа алдчиxдаг л юм билээ. аймаар. чи эрэгтэй бол xун зоддог уурийн мунxаг байx байж гэxээр дуугараxгуй. ер ни бол зодолдоxгээд, xэрээ мэдэxгүй одоо ингээд бичсэн инээд xурэx шиг.
энэ монгол залуучуудад ухамсар гэж ёр алга.шалдан хуухэн узэж суухаар иймэрхүү юмийгни сайн уншиж жигшиж сураасай.оорийнх ни тулуу бух юмаа зориулж оорийг ни хайралдаг эхнэр байлаа гд этсэдт ни тамд унадаг.бугд адилхан.тэгвэл эхнэр чини янхан байхуу угуй бол хайрлаж амидархуу гэдгээ сайн бодож узэх хэрэгтэй ш дээ.жаргааж чадахгуй бол сууж ядаг бнаа.эр хун гж эхэндээ бурхан суулдээ там юм даа
Er hun emegtei hund gar hureh medeej buruuldaa. Tehdee zarimdaa emegtei hunees ih yum boldog chinii huvid bol nohriin chine 100 huvi buruu bna.
Zarim 1 emegteichuud bitgii ingeesei eniig unshaad yum oilgoosoi gesendee bichij bna.
Minii huvid ooriigoo buruutai gedegee huleen zovshoordog gar hursendee odoo ch gesen haramsch yavdag. yum bolgon uchir shaltgaantai manai ehner namaig yaj uurluulahuu yaj helvel enenii uur hurch tevcheeriig n barahuu ter bugdiig helj heregjuuldeg tiim 1 shazruun deerelhuuduu zantai gehuudee. bi bolohoor jaahan dotogshoo taldaa her bargiin yumiig teseed tevcheed ongorchihoy gej boddogiin uuln. tegeed l hamag muu muuhaigaar haraagaad hudlaa unen yum zohioj yariad nuur nudruu samardaad nuur luu nulimaad ireheer hunii tevcheer baragdaad tsohiod avdiin bnlee.
ooroo gertee togtohgui gertee honohgui honogoor alga boldog baij 2 hon tsag ajil deeree suuj baigaad ireheer heruul hiigeed banzal zavhaigaar n duudaad baihaar hun medeej ooriigo omoorch orvolzono bizdee. 1 udaa ch bolov banzaltaad yavchihsan bol teseed ongorno tegej yavaagui baij tegej helj doromjluuhagiig teseh ih hetsuu. huniig tegej dairj doromjloh gej baigaa bol hun ydaj ooroo ulger jishee baih heregtei yum shig sanagddag. minii huvid tegeed l boon heruul suuld n horon ug uildeliig n tesehee baigaad algadaad avna 1 iimerhuu utgagui yum boldog bolchihson.
tsagaan saraarl ochij baraagiin hardag yamarch gemgui hogshin aav eejiig min hurtel heruuldee oruulaad eldev yanzaar doromjlood ehleheer ter bugdiig n teseed ongoroh ih hetsuu baidgiin. eriin muu emd gej ug baidag unen l ug baih tehdee namaig ingej evdeed baigaa ehnerteigee bi yaj haritsah yostoin boloo. suuliin yed ulaml buhimdangui turgen uurtai bolood baigaagaa anzaaraad baigaa. bi uul n ehnertee hairtai dahij gar hurehiig husehgui bna bas heruul hiiheeree hudla unen yum zohiogood gutgej doromjildogiig n yaj boliulah ve. ydaj l eruul uhaanaa geechihgui heruul hiideg bolgomoor bna.
eruul uhaangui heruul hiiheer bi ooroo bas eruul uhaanaa aldchihaad daraa n buh yumnii buruutan adgiin amitan bolj huvirdag.
bi solongost ajillaj amidarch baisiin. tegeed oroi boltol ajillaad ydarch uhan gej baigaa yum ireed hooloo idchiheed untaj baisan chine ehner namaig oron deerees jiigeed unagachihsan shaltgaan n buruu haraad untchihsand gene. Ene chine amia bodson archaagui hunii zan bizdee ooriig n ur huuhdee tejeeh gej hamag huchee barj baihad zugeer l tiim shaltgaanaas bolood nohoroo tegej doromjilj bolohuu. tegeed medeej boon heruul zodoon bolno etses suuld n bi l adgiin shaar bolood duusdag. za heterhii nurshuu yum bicjihlee sorry
өөрийгөө ч хүүхдээ ч бодсон тэр салсан нь дээр байх даа. Ийм хэрүүл шуугиантай газар хүүхэд ирээдүйд сайн хүн болох нь бас л эргэлзээтэй .
хуухдээ унчруулнэ гэж боддог хумуус ихэвчлэн хараат ууртуу итгэлгүй эмэгтэйчүүд бдаг юм шуу хуухэдэдээ ээжигн ургэлж зоддог байсан болохоор салсан гэвэл хэзээ ч хуухэд чин ууригуу ончин гэж бодохгуйэээ…. хуухэд чин ухаан ороод эхлэхээрээ ууртуу итгэлгүй аймхай харц доогур болж хумуужнэ баяр баүсалгүй инээсэнч орой ааү ээжиг зодох боловуу согтуу ирээд зодох бхдаа гэж дарамтанд орно улмаар осож торнихоороо эцгийгээ узэн үадаж осох бхаа та сайн бодооройдоо…..
сайн уу та…та гадагшаа яабах бсан ч зулзагаа аваад үаваарай гадагшаа мэдээж асуудалтай гэвэл ээждээ улдээгэд ч юмуу….салж чадахгуй болоод удийг хурсэн бх гэхдэээ цаашдаа ч зодох бхаа та ууруу сайн бодоорой 35 эсүэл 45 хурсэн хойноо та заавал харамсах болно шуу…..
Нөхрөө шоронд хийлгэ. Чамайг хайрлахгүй байгаа адгуусыг чи ч бас хайрлах хэрэггүй.
Хүмүүсийн зөвлөлгөөг уншлаа ер нь сал л гэж байна. Надад нэг санаа байна. Салж болохооргүй бол чи карате юмуу зодооны урлагын күрсэнд сууж овоо сайн зодолдож сураад нэг өдөр босч чадахгүй болтол балбачих хүний үнэргүй юманд хэн гэдэг, хүнийг зодохоор ямар байдагыг үзүүлээд өг за юу. Эсвэл хамаатныхаа ах юмуу дүүгээр эсвэл хүн хөлсөлж байгаад дахиж гар хүрэхгүй болтол нь зодуул тэгэж байж л ойлгоно. Бүүр болохгүй бол бие хамгаалах шүршдэг баридаг юм худалдаж ав тэгээд дахиж битгий уруу царайлж байгаарай чи л өөрийнхөө амьдралыг сайхан болгоно өөр хэн чбиш за амжилт хүсье хичээгээрэй
NAAD NUHUR UHAANTAI YUM CHINI YAMAR HAASHAA AMISGAA VE. MUU ER EMD GEJ UG BDAG DAA. BODVOOS OLIGTOI AMITAN BISH BNA DAA. EREGTEI HUN EHNEREE HAIRLAJ AMIDRAH HEREGTEI GEJ BODDOG SHUU. YAAGAAD GEVEL EMEGTEI HUN JARGAH YOSTOI. HARDALGUI L YAAHAV DEE. HAR GEDEG CHINI BAS HAIRIIN HACHIR SHUU DEE. TUUNIIG TOHIRUULAH L HEREGTEI. HAIRIIG ULAM AMTTAI BOLGODOG BH. GEHDEE TANAI NUHUR SHIG HOGIIN AMISGAAD HAIR BGAAD HEREGGUI. TER CHAMD HAIRGUI BH. MAGADGUI HARDALT GEDEG SETGEL MEDRELIIN UVCHIN… EDGEHGUI BH. EDGELEE CH TSAG HUGATSAA IH HEREGTEI. TERIIG HULEEVEL CHI TAHIR DUTUU ESVEL UVCHTEI MUN CHINI HAMAG SAIHAN ZALUU NAS DARLAL DOR UNGURNU SHUU DEE. CHINII TULUU ZURHEE SUGALAAD UGUHUD BELEN BDAG BURHAD CHINI BHAD CHI YUND INGEJ ZOVJ AMIDRANA VE. UDAHGUI HUUHED CHINI AIDAG EMEEDEG BOLNO SHUU DEE. AMIDRAL MASH BAYAN SHUU. CHAMAIG HUUTEI CHINI HAIRLAAD YAVAH HALHIIN SAIHAN MONGOL ZALUU HAA NEGTEI BJ L BGAA. GEHDEE HUNII 2 DAHI AMIDRAL HEZEE CH EHNIIH SHIG BDAGGUI BH SHUU. CHAMD UGUH MINII ZUVLUGUU BOL ODOO SALAAD NUHURTUU ENE BUHNIIG OILGOH BODOH HUGATSAA UGUH HEREGTEI. 2 HONOOD, DOLOO HONOOD GUIDAG UUCHLALD AVTALGUI GURIIGEED UZ L DEE. TER URAN TSETSEN UG CHINI NUGUU ER HUNII 13 MEHNII L NEG SHUU DEE. TEGEED BID HICHNEEN ZUVLULUU CH ENE CHINII L AMIDRAL CHI L SHIIDEH ERHTEI IIM L AMIDRAL SHUU DEE. ETSEST NI HELEHED NUHUR CHINI ADGIIN AMITAN BNA SHUU. BOLDOG BOL BARIJ AVAAD BALBAAD HAYACHIHMAAR SANAGDAJ BNA. TER IH BYAR CHADALAA ENE DAVRAAD BGAA HUJAA NART GARGAASAI. AYGUI BOL UMNU NI OCHOOD UVDUG NI CHICHIRNE DEE. UURIIG NI SONGOJ AMIDRALAA ZORIULAN YAVAA, DEER NUGAN URIIG NI TURUULEED UGSUN EMEGTEID GAR HURDEG….. ZA UUCHLAARAI. CHINII BICHLEGIIG UNSHAAD BUHIMDSANDAA BAAHAN YUM BICHCHIHLEE. AMJILT HUSEY.
хүүхдээ аваад салаа миний дүү би эр хун ч тукатай санаа нэг бн
хүүгээ аваад салаачээ. юун хүүхэд өнчрөх нтр вэ. нэг л гар хүрвэл тэгээл сурчихдаг гэсэн. алуулахаасаа өмнө хүүхдээ аваад салж үз. чи өөрөө хүүхдээ аваад яваачээ. юу гэж нөхөртөө өгөхгээд байгаа юм.
саллаа гээд хүүхдээ аавд нь орхино гэдэг яасан хатуу сэтгэл вэ???
хүүхдээ аавд нь үлдээгээд явсан хэд хэдэн эмэгтэйг би танина, тэд сэтгэлдээ гунигтай амьдардаг юм. биеийн амар, дараагийн амьдралаа бодоод ганцаар байсан ч, хүүхэд нь өсөж том болоод гараас гарах тэр үед хүүхдээ авнаа гээд дайрч, ичиж зовохгүй авирлах бүсгүйг хүн бүр буруутгадаг.
нөхрөөсөө больж болноо, тээж төрүүлсэн үрээ хаях сэтгэл хэзээч байж болохгүй!
Энэ хүүхнүүд ер нь яагаад ингээд зодуулаад амьдраад байдгийн бэээээ? Хүүхдээ ааваас нь салгамааргүй байна ч гэх шиг. Хүн ер нь хүнд зодуулах гэж төрдөг юм уу? Хүүхэд чинь дараа нь чамд баярлана шүү дээ. Ээжийгээ зодуулаад ч хамаагүй аавтай өснө гэх хүүхэд байхгүй биз дээ?
Иймэрхүү зүйлс бичдэг хүүхнүүдийг бодохоор уур хүрэх юм. Тэрний оронд ийм новшоос яаж сэтгэл амар салах вэ гэж асуусан бол арай дээр байхгүй юу.
Сал сал! Хүүхдээ аваад л яваад өг!Наад нөхөрөө яаж ч гуйж байсан битгий уучилаарай! Арчаагүй эр хүн л эмэгтэй хүнд гар хүрдэг юм! Бас өөрөө явдалтэй хүн хүнийг өөртэйгээ адилхан бодож хүнийг харддаг юм!
Сал.Уучлалт гуйж, аргадаж гуйдаг арга мэхэнд нь бүү авт.
нийт эмэгтэйчүүддээ хэлэхэд том дугарсан нөхөр болгондоо чамд дээрэлхүүлэх хүн биш шүү гэдгийг мэдрүүлэх хэрэгтэй гэж.чанга дугарлаа гээд тэр дуунаас нь айж мэгдэх хэрэггүй, тэр болгоноос нь айгаад яваад байх юм бол цаашлаад ухаанд нь зодож болохоор юм байна гэж бодно. үгүй шүү хэзээч тийм сэтдэл битгий төрүүл.
ИИМЭРХҮҮ ХҮН ЗОДДОГ НӨХДҮҮД ХЭЗЭЭ Ч ЗАСРАХГҮИ ЭЭ НЭГ ӨДӨР АЛЖ БАИЖ Ч МАГАД
салсан дээршдээ ямар тэр хүнд зодуулах шэж тоост орчлонд шороо хөдөлгөж яваа биш
сайнуу чиний нийтлэлийг уншлаа үнэндээ өр өвдөж байна. эхнэртээ гар хүрдэггүй эр хүн гэж байдиймуу. эмэгтэй хүн хаа ч байсан яаж ч сайхан амьдралтай байсан түрийвчнийхээ мухарт заавал замын зардалтайгаа л байх ёстой. жишээ нь чиний амьдрал дээрх шиг үйл явдал болоход хүүгээ тэврээд гарах зоригтой байхын тулд. эр хүн засардаггүйм даа. би мэднээ. өөрийнхөө төлөө биш юмаа гэхэд хүүгийнхээ төлөө эртхэн шийдээд хаалгы нь саваад гар. гэхдээ ганцхан л юм хэлий. мэдээж шуудхан мөнгө төгрөг олдоно гэж юу байхав. мөнгөө цуглуул. хоолныхоо мөнгөнөөс ч болов цаашаа хий. бас дээрээс нь зодуулах болгондоо ганц нэг цохьсон ч байсан хамаагүй эмнэлэг дээр очоод ялангуяа гэмтлийн эмчээр эмнэлгийн картан дээрээ зовиур, юунаас болсон энэ тэрээ бичүүлээд бай. тэр чинь сүүлд нь чамд байгаа ганц баримт болно шүү. нэгэнт л аав ээждээ хэлдэггүйм чинь чамайг зоддог байсан гэдгийг шүүхийн өмнө ч тэр бусдын өмнө ч тэр хамгаалах ганц баримт тэр шүү. ингэхэд өөртөө итгэж өнөөдрөөрөө л амьдар юун хүүхдийн төлөө өөрийгөө золиослох. чи хүн бишиймуу. хаалгы нь саваал гар.
Сайн уу. Захидалын бүсгүй минь. Чамайг би ойлгож байна. Надтай адилхан л юм байна. Манай нөхөр бид 2 хамтдаа амьдраад жил хагасын дараа 2005 оны 08 сарын 05-ний шөнө цээжинд минь цус амтагтдал анх удаагаа түүнд би зодуулж байсан юм. Тэгэхэд охин минь 1 ой гарантай юу болоод байгааг ч мэдэхгүй хөөрхөн юм унтаж байж билээ. Яг л чам шиг аавдаа ч алгадуулж үзээгүй байсан юм.Тэгээд би маш ихээр гомдож сална гэлээ.Сарын дараа түүнийг би уучилж буцаад л амьдарсан. Дахиж хэзээ ч тэгэхгүй гэж хэлж байсан. Худлаа байсан тэр үгнүүд. Одоо 2010 он болоход бид 2 хамтдаа амьдарсаар л байна. Инээх үедээ инээж, Хэрэлдэх үедээ хэрэлдэж, уралцаж зодолдох үедээ зодолдож майжилцаж энэ дэлхийн хорвоогийн тоосыг хөдөлгөж явна даа.Заримдаа ч энэ хүний гарт үхчих вий гэж айж л явдаг.Надад ах дүү ховор тусалж дэмжих хүн байхгүй болохоор хөөгдөөд гарсан ч очих газаргүй болохоор охиноо хувцасаа тэврээд энэ нийгэмд хаана ч очиж амьдрах юм билээ гэж боддог.Үүнээс болоод би чамаас саллаа гээд гараад явж чаддаггүй юм даа.Нэгэн сайхан нартай өдөр өөрийн гэсэн байшинтай болчихоод энэ нөхөрийн гэрээс инээгээд гараад явах болноо гэдэгтээ би итгэж бодож явдаг даа…………….Хүн чаддаг чаддаг юмаараа хүнийг дээрэлхдэг юм билээ. Чамд л гэж хэлэхэд Боломж бололцоо байгаа бол салсан нь дээр дээ. Хүний хүн хүний л санаатай байдагийг хэзээ ч чи мартаж болохгүй. Чиний ах шиг чинь аав шиг чинь чамайг хайрлахгүй гэдгийг чи санаж яв.Ээж аавдаа гэр бүлийхэндээ хэлж бай.Хэрэлдэж муудалцах бүртээ хэлж бай. Аав ээж чинь чамайг ойлгож өмөөрөх болно. Чи хэлэхгүй байсанаар нөхөрөө улам даваруулж байна. Муу эр эмд гэдэг үгийг сонсож л байсан биз дээ. Ийм өөдгүй зантай эр хүн хулчгар байдаг юм. Эцэг эхдээ хэлж загнуулж бай. Тэгэхгүй бол чамайг хэлдэггүйг мэдээд өмөөрч хамгаалах хүн гарч ирэхгүй гэж бярдаж байхгүй юу.Битгий юмыг нууж бай. Цаашид хамтдаа амьдарья гэвэл чамаас тэвчээр ухаан шаардах болно доо. Түүнд цохиулдаад уначихгүй нь тулд үгээр нь байж, дургүй чинь уур чинь хүрч байсан ч чи түүнийг тэврэх болно гэсэн үг.
Салаад явбал хүүгээ аваад яваарай. Муу хань ижилтэй байх эмэгтэй хүний хамгийн том зовлон шаналал юм билээ. Чиний цаашдын амьдралд сайхан сайхныг хүсье.
huuhdee l bitgii orhioroo.tom haramsana shuu.huuhdiig chin hezeech chamd ogohgui nasaar chin tamlana.tiim hartai mangar humuus chin horlono shuu.
за даа наадах эр хун нэг гарсан хурсэн бол дахиж хурнэ гэж унэн уг шуу, би ч гэсэн эхлээд нэг гар хурчээд олон ум яриад гоншигноод бхаар ни уучлаад эвлэрсэн, гэтэл дахайд нэг маргахад дахиад л бур нудийг мини хухуртул дэлссэн, салаад явсан ч жирэмсэн болсон байснаа мэдээд за яхав гээд бутсаад л нийлсэн. Эмэгтэй хун гэж тэнэг зуулун хун бх ум даа, дахиж тэгэхгүй бх л гэж бодсон угуйм бн лээ. одоо би салаад санаа амар сайхан л бн. чи мини гарийн мишок болох гээгүй бол хуугээ аваад явж уз дээ. Юун улдээх ууруу аваад усгу чи чаднаа хун жаргал даадаггуй зовлон л даадаг ум за юу . за амжилт , гадагшаа явах бол яхав дээ хуухдээ улдээгээд хул дээрээ босчоод татаад авчихгуй ю даа,
найз нөхөд чинь чиний зовлонг ер нь ойлгохуу…тэдний нөхрүүд нь бас зодоод тэд хаширчаад чамд зөвлөөд байгаа муу…хүний үгээр салах нийлэхээ шийднэ гэдэг тэнэг алхам…Тэд чиний амьдралаар туршилт хийгээд дараа нь өөрсдийн амьдралд нь тохиолдвол ХЭН шиг салж л болохгүй юм шүү гээд арга эвээ ололцоод ЭВЛЭРНЭ дээ…хүн хэлээрээ мал хөлөөрөө…айх юм ерөөсөө байхгүй…ХАРДАЛТ бол бараг өвчин шүү дээ…Наад өвчнөө эдгээчээд уулзий гээд түрдээ явсан ч яахав дээ
за бүсгүй мин ямарч байсан нөхөртэйгээ сайн ярилцаж үз….яг юунаас болоод хардаад байдаг юм миний юмар 1 алдаа байна уу гэх мэт сайн асуу..ер ни алдааг бусдаас биш өөрөөсөө хайвал асуудалд амар бдаг шд…мэдээж зодоод байгаа ни муу л байна гэхдээ сайн ярилцаад ирээдүй хүүхдийнхээ амидралыг ухамсарт ни шингэтэл сайн ойлгуул бүр болохгүй дол сэтгэл зүйч дээр очсон ч буруудахгүй шүү амжилт
Салаад хүүхэдээ эцэг эх дээрээ авч тавичихаад гадагшаа явсан ни дээр биздээ. Ганц удаа амидрах юм чинэ бусдийн төлөө өөрийгөө золиослоод хэрэггүйдээ. Хүүхэд чинэ том болоод учрийг ни олоод чамайг маш ихээр хайрлах болно. Гадаад залуутай битгий суугаараа. Монголд эхнэртээ гар хүрдэггүй өчнөөн сайн залуучууд байгаа.