Хүүхдийг нь гаргаад үлдээгээд явдаг ч юм билүү…

Сайн байцгаана уу энэ өдрийн мэнд хүргэе! Энэ сайтыг уншдаг та бүгдэд сэтгэл дэх зовлонгоо хуваалцахыг хүссэн юм. Би 30 настай, 1хүүтэй нөхрөөсөө хэдэн жилийн өмнө салсан. Нөхрөөсөө салаад нэг их удаагүй байхдаа нэг залуутай танилцсан. Тэр залуу минь анх танилцахад их давгүй боловсон, ухаантай, сайн хүн шиг санагдаж байсан,үргэлж л надаас 2-лаа хүүхэдтэй болъёо гээд л гуйгаад л, би ч урьд нь алдчихсан болохоор их хойшлуулдаг байсан.  Гэтэл 1 жилийн өмнөөс л тар нь танигдаж эхэлсэн, намайг элдвээр хэлж, доромжилох болсон.Би энэ байдлыг нь хүүхэдтэй болохгүй болохоор ингээд байгаа юм болов уу гэж бодоод жирэмсэн болсон. Одоо 6-н сартай жирэмсэн гэтэл нөхөр маань үргэлж л зоддог, элдвээр муу муухай үгээр доромжилох юм, надад үнэхээр хэцүү байна. Гомдоод л яваад өгнө тэгэхлээр нэг л их буруугаа гэмшээд л уучлалт гуйсан хүн. Заримдаа хүүхдээ авхуулчмаар ч санагдах юм, одоо ч нэгэнт л оройтсон л доо. Энэ хүн засрахгүй хүн юм шиг санагдах болсон. Хүүхдээ гаргаад үлдээгээд явдаг ч юм билүү гэж бодогдох юм. Яавал дээр вэ надад туслаач ХҮМҮҮСЭЭ?

секс.мн дээр ирсэн захидал

22 Comments

  1. mazzy says:

    гашуун үнэнийг хэлэхэд наад хүн чинь засрахгүй ээ тиймээс салсан нь дээргэр бүлийн иймэрхүү байдал бал сар+уучлалт+хүчирхийлэл гэсэн циклээр үргэлжлээд л байдым ш дээ тиймээс салсан нь дээр дээ ер нь бал сар гэдэг нь уучлаад дараан хэд хоног жигтэйхэн сайхан байхыг хэлж байгаа юм л даа тэгээд дээрээс нь бас ийм том хүүхдийг авдаг гэж сонссон л юм байна.

  2. tamiraa says:

    салаад хуухэдээ авхуул 2 оор хуний хуухэдтэй гантсаараа улдэх чини дутаа ю

  3. uugii says:

    шууд сал оор ум бодоох хэрэггүй за

  4. bebe says:

    уг нь чи нэг жилийн өмнө тар нь танигдаж эхлэх үеээс жирэмслэхгүй байх хэрэгтэй байсан юм. засрахгүй хүн бололтой.иймд санхүүгийн боломжтой бол хүүхдээ гаргаад өөр дээрээ авах,боломжгүй бол хүүхдээ эцэгт нь үлдээх гэсэн хувилбар харагдаж байна даа.наад хүн чинь аятайхан өсгөөд явах эсэх нь эргэлзээтэй харагдаж бна.сайн бодож шийдээрэй.

  5. Хөөрхөн хүүхэд чинь чамд аз жаргал бэлэглэг says:

    Сайн байна уу. Хүүхэд төрүүлэхийн өмнө битгий хэл төрүүлснийхээ дараа ч харамсах тохиолдол гардаг шүү дээ. Хүүхэд ээждээ бүх аз жаргал, эд баялгийг дагуулж ирдэг юм билээ. Тиймээс хүүхдээ хайрлаад өөрийгөө зоригжуул. Дашрамд хэлэхэд тэр чамайг зовоох бүрт бичиж тэмдэглээд дараа түүнийг уучилмаар санагдсан үедээ уншчихаж бай. Муу хүнтэй нэгэн насыг үдэснээс хүүхдээ аваад өөрийнхөөрөө аз жаргалтай амьдар. Наадах залуу чинь хүүхдийнхээ араас үхэн хатан л гүйх байх. хамгийн гол нь чи өөрөө дайчин бай л даа. Өөрийгөө түүнд олдохгүй хүн гэдгийг харуулж зоригтой тэмц.

  6. bayaraa says:

    Уучлаарай . Чи салж болно гэхдээ хүүхдээ заавал өөр дээрээ аваарай. Тийм тэнэг хүнд хүүхдээ орхиод явж болохгүй . Би бас яаг ийм байдлаар ээждээ хаягдсан. Маш их зовж хүн болсон доо. Ээжийгээ одоо болтол над дээр ирэх болвуу гэж хардаг./28 жил/ Хүүхэд энэ амьдралд чинь буруугүй .

  7. darjaa says:

    төрсөн үрээ орхиод явна гэж толгойд чинь орж байгаа бол чамд үнэхээр хэлэх муу үг олдохгүй байна.Тэр бол чиний хүүхэд

  8. zochin says:

    хүүхэд ямар буруу хэрэг хийсэндээ хөхүүл насан дээрээ эцэг нэртэй хүнтэй хамт үлдэх билээ….

    гэдсэнд нь байхад хайр найргүй зодож байгаа хүн гараад ирэхэд нь үлдээгээд явахад нь хайрлаал тэврээд байна гэж бодоогүй биздээ. төрсөн эцэг нь 5 сартай хүүхдээ уйлаад байна гээд хана саваж алахаа шахсан хэрэг мартагдаагүй байна, чи гэтмэлд очвол хөөрхий нярай одоо болтол эмчлүүлж байгаа.

    хүүхдээ орхино гэж байхгүй шүү.

    хамт амьдрана ч гэж байхгүй шүү, өөрийнхөө хүүхдээ нялх хүүхдээ бодоод салж үз. эрүүл саруул биетэй дээрэээ 2 хүүхэтэй болчолоо одоо алзахгүй гэж өөрийгөө зоригжуул.

    чи нээрээ жирэмсэн байж зодуулан зодуулан тэр хүнтэй хамт байх. яанаа хэзээ ухаан суунаа

  9. tsatsralaa says:

    сайн у та хуухэдээ торүүлээ тэр бол ганц баяр баүасгалан чин болно шуу!!!!! ийм жирэмсэн бхад чин зодно гэдэг бол зугээрл нийгмийн ухамсрийн доройтолд орсон хун б тэр…..гоэ сайхан эмэгтэй болж амидар тэр уэд чин гүйж огох бх тэр үэдн битгий хун гэж хар !!!!

  10. egchmed busgui says:

    huuhdee toruuleed sain hund orguulchih naad balmad garaasaa zaaval sal tegeed jaahan tsovoo bai ajil hii bie ee saihan abch yab chi ch gesen saihan amidrah erhtei hun shuu dee

  11. XT says:

    Huuhdee turuuleed huudee hani hiigeed avaa, harin naad nuhruusuu medeej salna biz dee.

  12. Жагаа says:

    Эмэгтэй хүн ганцаараа хоёрын хоёр хүүхэд тэжээж, өсгөнө гэдэг амаргүй ажил. Тэгээд ийм онцгүй залуугийн хүүхэд бол эцгийгээ дууриасан хөгийн амьтан болж, өсч том болсон хойноо чамайг амьдаар чинь зовоох ч юм билүү. Би хувьдаа хүүхдийг нь төрүүлээд, тэр залууд орхиод салах гэдэг саналыг чинь дэмжиж байна.

  13. Mongol says:

    Хүний 2 дахь амьдрал тийм ч аз жаргалтай байдаггүйн нэг жишээ байна. Одоо наадахаасаа салвал чи үүрд ганцаараа явах нь тодорхой л харагдаж байна ш дээ. Тэгээд дуучин Сарантуяа гэж ил тод жишээ байж байна ш дээ. Одоо хүн болох гэж ядаж яваа юмыг авхуулж нүгэл хүраагаад яахав дээ. Энэ хүүхэд чинь буруутай гэж үү. Харин чи энэ хүүхдийн өмнө буруутай. Тэгээд наад олиггүй амьтанаасаа салаад ганцаараа 2 хүүхдээ тэжээж сайхан амьдар гэж хэлэе дээ.

  14. N.ka says:

    odoo tsagt 2baitygai neg hvvhedtei hvvhend sain nohor bitgii hel muu ni ch oldoh ni hetsvv bolson tsag minii bodloor hygatsaa aldaad blgvi hvvhde awhyyl naad zaluugaasa ch sal gej helmeer bn

  15. Sanaa says:

    Ийм аймаар хунд яаж хуухдээ орхиж болох вэ. Салах бол хуухдээ аваад сал гэж хэлмээр бна, битгий орхиорой, гуйя.

  16. urgamal says:

    Ийм уур амьсгалтай гэр бүлд хүүхэд сайхан өсч хүмүүжнэ гэж л лав байхгүй дэ.
    Нэг алдсан хүн уг нь дахиж алдах эрхгүй л байдгийн.
    Хүний өөрийн хүүхдүүдийг сэтгэл санаагаар тамалсан гэр бүл болно. Хүүхдүүд чинь харц доогуур, цог золбоогүй, өөрсдийн аьдралд гутарсан,аягүйдвэл та 2-ийн хэрүүлээс болоод гэр орноосоо дайжсан, эсвэл гэрээслэл энэ тэр бичээд амиа хорлохийг ч үгүсгэхээргүй л тийм л хүүхэд болно ш дэ.
    Ухаан муутай юмнууд, нийгэм үр хүүхдийнхээ өмнө хүлээх харуцлагаа ухамсарлах чадваргүй байж хүүхэд гаргахаа л урьтал болгоно.
    Хайран сайхан хүүхэд насыг нь хэрүүл хараал, зодоон цохиотой орчинд өнгөрүүлэх үү? Тэгэх юм бол яах гэж хүүхэд төрүүлдгийн?
    Эцгийнх нь байгаа байдлаас харвал хожим энэ хүүхэд хорвоод хүн болж төрсөндөө харамсаж л амьдрах юм байна.

  17. uranzurag says:

    тийм шүү, юунаас болоод чамайг доромжлоод зодоод байдаг юм болдоо!?
    хаширсан гээд л хүнд итгэхгүй болох нь юул бол.
    та 2 хэр удаан хугацаанд биесээ мэддэг байсан,
    чи ажил төрөл хийдэг эсэх, чиний ааш аяг ямар зэргийг мэдэхгүй болохоор зөвлөхөд хүнд байна.

  18. hi says:

    Хуухдээ торуулээд тур зуураа аав дээр н орхивол ясийн аан,,, тэгээд оорийгоо жоохон дээч н татахгуй бол чи насаараал ийм бна даа,, сайн бод сайн сайхан амдралруу тэмүүл, зугээр 100% амдаралаа оорчилвол чи миний монголийн хамгийн хоорхон эмэгтэй болноо,,,

  19. Josh says:

    Chi ooroo heterhii dojoogui ym bn. Ug ni daichin uhaalag gadaad bdaldaa anhaardag emegteichuudiig ymar eregtei hundeldeg ym sh dee. Hamgiin gol zuil gevel chamd bgaan daa. Nasan turshdaa deerlhuuleh uu esvel uhaalag emegtei boloh uu chi shiideh hereg sh dee. Yag angelina Joley bol togs emegtei. Gehdee chamd tuslah naiz nohod ger bur geed hureelel baga ym shig bn tiim uu teheer chi naadahaasa salaad ooriigoo hugjuul la emegtei bolood deeshee harj amdarah heregtei

  20. hi says:

    Чиний буруу бнал даа, урд н амдрал узсэн бас хоорхон хуутэй бас ийм залуухан байж сурч боловсорхийн оронд дахиал хуухэд дээр н ийм онцгуй залуугийнх,,,гээл хэцүүл ум бна. Миний бодлоор нохор болохгуйл хун ум чигээ тэхдээ чи оороо хуний гар харах бич цоглог сурлэг боловсрохоос авхуулаад хийх бсийн, тэхдээ одооноос оорийгоо дайчлаад хуний гар харахгуй амдрах бас иймэрхүү залуусийг тур зуурийн зугаа сэxээ хангахад ачиглаал увнуу гэхээс дэмий бдаг бхаа,,, энийг манайхан ухаарахгуй дурлаад ухчих гээд бх ум даа,,,

  21. @@***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ **** says:

    ХАРИН Ч ЭРТ ТҮҮНИЙГ ИЙМ ЧАНАРТАЙ ХҮН ГЭДГИЙГ МЭДСЭН НЬ ЧАМД Л САЙН …ОРОЙТООГҮЙ АЛДААГҮЙ ТАР НЬ ТАНИГДАЖ Л БАЙГАА ЮМ БАЙНА НАЙЗ МИНЬ ӨӨДРӨГ ХҮҮХЭДЭЭ ЗААВАЛ ГАРГААРАЙ ХҮНД ХҮН ИЛҮҮДДЭГГҮЙ ЮМ…АЛДРАЙХАН ҮР ЧИНЬ ХҮНС ХООЛ БҮХ ЗҮЙЛТЭЙГЭЭ ХОРВООД ХҮРЭЭД ИРДЭГ ГЭДЭГ ШҮҮ ДЭЭ ХҮҮДЭЭ ХАНИНДАА ЗҮГЭЭРЭЭ АВАХУУЛАХ ХУВИЛБАР БАЙХГҮЙ ..ТЭР ЗАЛУУГ ГУЙГААД Л ӨӨРИЙН ҮНЭ ЦЭНЭЭ АЛДААД ХЭРЭГГҮЙ ЗҮГЭЭР Л ОРХИЧИХ…УНАГАН БАГЫН ЗАН ЗАСРАХДАА ХЭЦҮҮ …БАРАГ Л ҮГҮЙ ДЭЭ …

  22. uhaalag baigaarai says:

    юунаас болоод чамайг доромжлоод, зодоод байгаа шалтгааныг нь асууж үзэв үү. чи угийн тиймэрхүү дээрэлхүү характертай хүмүүст татагддаг нэг төрлийн доожоогүй, хүч чадалтай хүний түшиг эрэлхийлсэн хүн байхаа. би эмэгтэй, юм мэдэхгүй гэнэн балчир байхдаа л юу юм гэхээс одоо бол дээрэлхэх гэсэн хүнтэй адилхан алалцана ш дээ, юу гэж даврааж байдаг юм. чи бие даасан байдалгүй, хүнд нэмэр муутай, хүнээ сайн шинжиж чаддаггүйгээсээ болоод байдаг хүн юм болов уу? би таарч тохирохооргүй хүнтэйгээ удаан зууралдаад байдаггүй л дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.