Эрээнд Монгол хүүхдүүд алга болох болжээ

Сүүлийн үед Эрээнд байгаа Монгол хүүхдүүд ганц нэгээрээ алга болох болсон гэнэ. Энэ сарын 15-нд Эрээн хот дахь нэгэн зочид бууддаас хоёр Монгол хүүхэд алга болжээ. Сандарч тэвдсэн ээж нь хотын Цагдаагийн хэлтэст очиж мэдүүлтэл “Сүүлийн үед Монгол хүүхэд алга болсон талаар танай нэлээд хэдэн хүн хандсан. Хүүхдээ сайтар харж байхгүй яасан юм” хэмээн уурссан байна.

14-18 насны хоёр хүүхдээ хоёр өдөр хайсан боловч олоогүй байгаа гэнэ. Урд хөршөөс бараа зөөвөрлөдөг наймаачдын хэлж буйгаар “Сүүлийн үед зочид буудлаас хүүхэд алга боллоо гэх хүмүүс олширсон. Зарим нь унтаж байхаар нь өрөөндөө цоожилчихоод захаар яваад ирэх хооронд алга болсон байсан гэж ярьж байсан. Цагдаад хэлэхээр тоодоггүй гээд л уйлж яваа хэд хэдэн хүнтэй Эрээнд таарсан” гэв.

Шинэ хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбоотой урд хөршийг зорих хүмүүс олширсон билээ. Хичээлийн хэрэгсэл, хувцас бэлдэхээр эцэг, эхээ даган хилийн дээс алхсан зарим хүүхэд ийн хүний нутагт алга болох болсон гэнэ.

Л.Нинжсэмжид http://www.niigmiintoli.mn/

5 Comments

  1. mama says:

    мэдэхгүй юмдаа цөөхөн монгол гэж л яриад байдаг ийм асуудал их гараад байвал хүн үлдэх юм уу

  2. zulaa81 says:

    би хятдад сурдаг,гэхдээ хятдуудийг ,хятад орнийг унэхээр узэн яддаг. нутаг нэгтнүүд мин болгоомжтой байж уз

  3. N.ka says:

    ymar aimar um be odoo yanaa

  4. Man says:

    Үнэн болоод л мэдээлж байгаа юм биз дээ. Чи эсвэл хүн худаалахад оролцож байсан хүүхэн үү.Мэдээж тэр хүүхдүүд нь эмэгтэй байсан байж таараа. Хөөрхийс нэг газар хүчиндүүлээд хүний эрхэнд ороод явах хувь заяатай учирсан ч юм билүү. Хужаагийн цагдаа нар тоохгүй байна гэсэн. Гэтэл манай цагдаа нар яадаг билээ. Ахиухан мөнгө өгчихвөл өмхий хошиногийг нь долоохоос ч буцахгүй тэдэнд үйлчилдэг шүү дээ.

  5. nomin says:

    унэн юм уу

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.