Үнсэлтийн эргэн тойронд

Хүмүүс хэзээ үнсэлцэж сурсныг хэлэхэд хэцүү. Монголчуудын хувьд энэ зууны 30-аад он хүртэл үнсэлцэж мэддэггүй шахам байсан гэж бичсэн нь бий. Коока Бандидагийн зохиосон “Кама Сутра” гэх сударт “Чин зүрхнээсээ янаглан үнсэлцэх нь хайр дурлалд хүрэх эхний алхам. Иймээс уруул уруулаа шүргэлцэхээс эхлээд нэн ялдам байх учиртай” гэж бичсэн байдаг.

Үнсэлтийн эргэн тойронд

Зарим ном сударт тэмдэглэж үлдээснээр дорно дахины орнуудад 20-иос доошгүй үнсэлцэх аргын талаар бичсэн байдаг гэнэ.
Үнсэлцэхэд арга техник бус үнэн сэтгэл хамгийн чухал гэдэг нь ойлгомжтой. Тиймээс ч солонгосчуудын дунд “Хэрэв тэр бүсгүй үнсүүлж байгаа бол эцсийн эцэст өөрт байгаа бүхнээ зориулахад бэлэн байна гэсэн үг” гэх аман яриа ч байдаг гэнэ.

Хоёр цагийн дотор 20049 удаа

Тогтмол үнсэлцэх нь гэр бүлийн дотоод байдлыг бэхжүүлэх, бэлгийн дур хүслийг бууруулахгүй байх хамгийн шилдэг арга гэж сэтгэл судлаачид үздэг байна. Тэр ч байтугай хүн төрөлхтөн, хэр удаан, хэр олон үнсэлцэх талаар аваргаа тодруулдаг уламжлалтай болжээ. Тухайлбал, Францын Тос Скози Найн, Поль Травиль нар хоёр цагийн дотор 20049 удаа үнсэлцэн дээд амжилтыг тогтоогоод байгаа аж.

Үнсэлцэхийн ашиг тус

Ингэхэд хайр сэтгэлээ илэрхийлэхийн тулд заавал үнсэлцэх хэрэгтэй юм болов уу. Солонгосын судлаачдын таамагласнаар тогтмол үнсэлцдэг хүмүүс бусдаас таван жилээр илүү наслах боломжтой байдаг гэнэ. Учир нь үнсэлцсэнээр хүний цусны эргэлт түргэсдэг байна. Байнга цусны эргэлт түргэсч нэмэгдэх нь зүрхний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг байна.
Үнсэлцэхэд арга техник чухал бус гэж ярьдаг ч “Үнсэлцэх арга барил бүхэн өөр байвал амьдрал сайхан” гэж Францын зохиолч Оноре де Бальзак бичиж үлдээжээ.

Чухам ямар гэгч далдын хүчин хүний зүрхийг ердийнхөөс нэг литрээс илүү цус ялгаруулж, биеийн 28 булчинг нэг дор хөдөлгөөнд оруулж, цусны даралтыг эрс өсгөдгийг мэдэх үү? Магадгүй, зарим нь үүнд “секс” гэж хариулах вий. Гэхдээ та бараг дөхүүлж. Энэ бол үнсэлт. Үнсэлт аваар ослоос хамгаалдаг гэх судалгааг Америкийн сэтгэл судлаачид гаргасан нь олны гайхшлыг төрүүлсэн ч яахын аргагүй бодит үнэн гэдэгтэй хэн ч маргаагүй гэнэ. Яагаад гэвэл, гэрээсээ гарахын өмнө эхнэрийнхээ /нөхрийнхөө/ халуун гэгчийн үнсэлтээр шагнуулсан хүн тэр өдөртөө сэтгэл тэнэгэр явж, жолооны ард суухдаа өөртөө улам итгэлтэй болдог байна. Энэ зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлж, эр нөхрөө, эхнэрээ жолооны ард суухад нь үнсэлтээр бэлэг бариарай.

Дурлалт хосын өвчин үнсэлтээр дамжин яг л халдварт шар шиг тархдаг. Үнсэлт нь 9 мг ус, 0,7 мг тос, 0,7 мг ель бумин, 0,18 гр органик бодис, 0,45 мг давс, 250 гр бартерийн солилцоог агуулдаг. Үнсэлтийн солилцоогоор дамжигч бодисууд нь аюулгүй, хоол боловсруулах ажиллагааг идэвхжүүлдэг бөгөөд мэдрэлд таатай нөлөө үзүүлдэг. Найз хөвгүүнийхээ үнсэх хүсэлтийг нь үүрд алдахгүйн тулд амьсгалаа хянаж сурвал зохино. Эрэгтэйчүүдийн 47 хувь, эмэгтэйчүүдийн 34 хувь нь амны эвгүй үнэрт эгдүүцдэг. Үнсэлцэхээсээ өмнө сонгино, сармистай хоол идэхгүй байхыг эрхэмлэх хэрэгтэй. Тамхичин хүмүүсийн амьсгал таагүй үнэрийг тамхи татдаггүй хүмүүс тэвчиж хүлээж авч чаддаггүй. Амны эвгүй үнэрийг гаатай чихэр, бохь бусад тусгай зориулалтын оо, шингэнүүдээр цэвэрлэх хэрэгтэй. Сэтгэл зүйчид үнсэлт нь бидний сэтгэл санааны тэнцвэртэй тайван байдлыг хадгалж байдаг гэж үздэг. Цэнгэл жаргалын охь манлай болсон эр эмийг ёсны хамгийн жирийн хэлбэр нь үнсэлт билээ. Үнсэлт нь хэлний оролцоотойгоор хайраа илчлэх дур хүслийг өдөөдөг шидтэн. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүүтэйгээр үнсэлтийг эдэлж чаддаг бөгөөд үнсэлцэхгүй ч гэсэн тайвшруулах мэдрэмж цусанд нь ялгардаг. Энэ нь орфины гэдэг бодис аж.

Үнсэлтийг тодорхойлвол:

* Хацарт Үерхэлээ эрхэмлэнэ
* Духанд – Эцгийн ёсоор хандана
* Гарт – Чиний найз эелдэг эр хүн
* Хөлөнд – Чамайг хүндэлсэн дурлалт хүн чинь чамд захирагдана
* Уруулд – Хайрын бэлэгдэл

Үнсэлтийн төрөл

* Тайван үнсэлт – уруулаа хөнгөн, бараг дуугүй хүрж үнсэнэ.
* Чанга үнсэлт – уруулаараа хүчтэй, чанга дуутай үнсэнэ, амьсгал тасалдахгүй
* Чимхэж үнсэх – уруулаараа арьсны нугалааг үмхэж үнсэнэ. Амрагийнхаа сэрлийн цэгийг эрж хайхдаа ингэж үнсэнэ.
* Сорж үнсэх -Чимхэж байгаа юм шиг боловч илүү хүчтэй. Уруулаараа хүчтэй сорж, хэсэг хугацаанд хөхнө. Дараа нь хөхөрч толбо үлдэнэ.
* Гижигдэх үнсэлт – сэрлийн аль нэг цэгийг уруулаараа гижигдэж оролдон, өдөөнө.
* Үзэг мэт зурж, бичих үнсэлт – амрагийнхаа арьсан дээр “юм” зурж, бичих, арьсны ширхэгийн дагуу үнсэх. Энд хэлээ ашиглаж болно.
* Шүргэх үнсэлт – уруулаа нээх эсвэл хамхиад амрагийнхаа арьсан дээгүүр янз бүрээр дарж, гулгуулна.
* Урвуу үнсэлт –амраг тань дээш харан хэвтэнэ. Та түүний дээрээс тонгойно, таны дух түүний эрүү хавьцаа харин уруул нь яг нүдний чинь хавьд ирнэ. Жаахан доошилж, уруулууд нэг түвшинд байхаар хөдөл. Таны дээд уруул үнсэлтийн үед түүний доод уруулд хүрэх ёстой.
* Урвуу “франц” үнсэлт – яг энэ байрлалд та франц үнсэлтээр амрагаа үнс дээ. Ер бусын цоо шинэ мэдрэмж танд төрөх болно.
* Үнсэлтийн үед түр завсарлан үе үе амрагийнхаа нүд рүү яг энэ урвуу байрлалтай хэвээр ширт. Та хоёр бие биеийнхээ юу хийж байгааг тийм ч амархан ойлгохгүй дээ.

1 Comment

  1. yum asuuya says:

    Франц үнсэлт гэж юу билээ?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.