Сайн байна уу. Би 2 жилийн өмнө бараг 10 жил хамт амьдарсан нөхрөөсөө салсан. Яагаад салсан гэхээр тэр их архи ууна бас их хартай, намайг үе үе зоддог, гэриинхээ эд зүйлсийг ломбарданд тавьж архи уудаг ийм л тамын амьдрал байсан. Энэ бүхнийг зөвхөн охиноо л өнчрүүлэхгүй гэсэндээ тэвчиж явсан. Бид 2 гадаадад 5жил ажиллаж амьдарч овоо л хөл дээрээ боссон боловч монголд ирээд удалгүй салсан. Яагаад гэхээр тэр хүний нутагт байхдаа хүн шиг байгаагүй. Юм л бол архи ууж зугаацана. Би бүр тэр бүхнээс нь үнэхээр их залхаж байсан ч хүний нутагт салж сарнихад яахав монголдоо ирж байгаад учраа олий, энд ирээд хүүхдийнхээ хажууд дээрдэх юм болов уу гэж горьдож боддог байсан. Гэтэл энд ирээд бүүр ч их ууж, юм л бол зоддог болсон. Энд ирээд ажилд орлоо гэтэл хардаж зодно, бүүр аргаа бараад чи ажил хий би гэртээ сууя гэхээр ажил хийдэггүй. Энэ бүхнийг үнэхээр тэвчээгүй ээ. Нэг удаа бүүр аймаар зодоод тэгээд л шууд салсан дахиж тэр хүнд ерөөсөө нүүр өгөөгүй. Би өөрөөсөө ямарч буруу зүйл хайгаад олоогүй. Ажилтай, халамжтай элдвийн зангүй, амьдралаа л гэсэн бүсгүй. Өөрөө өнчин өссөн болхоор элэг бүтэн амьдралыг багаасаа л хүсч байсан ч бүтсэнгүй ээ. Надаас салаад жил ч бололгүй тэр өөр хүүхэнтэй сууж хүүхэдтэй болсон гэсэн.
Энэ мэдээг сонсоод тэр хүнийг улам их үзэн ядаж, их гомдсон. Нөгөө хүүхэн нь надруу ярьж элдвээр хэлнэ, их дарамттай байдаг байсан. Тэр намайг өөр хүнтэй болоод өөрийг нь хаяад явсан гэж тэр хүүхэндээ ойлгуулсан байсан нь үнэхээр гомдмоор. Гэтэл би тэр хүнийг эхэндээ хүний хань шиг, охиндоо эцэг шиг нь өөрчлөгдөөд бид 2 дээрээ ирэх байхдаа гээд хүлээж л байдаг. Гэхдээ би одоо маш их ганцаардаж байна. Юу ч хийсэн сонирхолгүй, ямар ч амьдралын идэвхгүй болчлоо. Өөр хүнтэй танилцаж найзалж байтал тэр хүн би амьдралтай хүн одоо амьдралаа бодмоор байна гээд явсан. Би үнэхээр их сэтгэлээр унаж байна. Би яавал дээр вэ? Хүмүүсээ надад туслаач.
12 Comments
Busgui mini ene horvood araatnuud olon shuu bolgoomjtoi l bgaarai. Ohin chini chamd az jargal shuu dee. Daraagiin hunee mash zuv songooroi. Amjilt husie
сайнуу андаа тэр хүн оор хунтэй суусан ч чам шиг хани олдохгуй хэзээ нэг н цагт тэр н д чи хэрэгтэй болноо.эргаж битгий хараарай оор сайхан хунмуус зөндөө байгаа суусан хуухэн н удахгуй зангийн н мэднэ.тэгээд бас л зовох байхаа гаргасан чийд чин зөв гэдэгт битгий эргэлзээрэй
салсан чин зов дөө тэр чин яг өөртөө таарсан дугуйгаа олоод авсан бн чи нэг хараарай яг ижилхэн дугуйгаа олоод авсан байгаа адилхан архи уудаг гар байгаа тийм учираас салсан чин дээр
сайн уу элдэв муу юм бодсонгүй ээ хө хааяа гэсэн сайхан ярилцаж байх уу найзаа дургүйцэхгүй бол энэ хаягаар ороод ирээрэй за,mglzaluu20 yahoo
hi nz mine! salsandaa bayarlah heregtei,… chi tuundee hairtai yum shig bnaa, tegeed l huleegeed bdag bh,… gehdee tuunii zodoj zovoodog bsaniig n bodood martah heregtei,… cham shig sain busguid saihan hun oldonoo, yer n zoduulj balbaluuj bsanaas gantsaaraa bsan n hamaagui saihan shu dee,..
Эмэгтэй хүнд гар хүрч зодно гэдэг бол ТЭНЭГ асуудал. Гэр орныхоо юмыг ломба ахындаа өгдөг бол бас л тэнэг. Салсандаа харамсаад ч байгаа юм шиг сэтгэгдэл надад төрлөө. Чи одоо бүрэн ганц бие. яг л 20 той бүсгүй шиг. 20 той бүсгүйгээс юугаараа ялгаатайгаа чи өөрөө ч мэдэж байгаа. Хүнийг шинжихдээ найз нөхөд удам угсаа ойр дотныхны харьцааг нь бас хараад үзэх хэрэгтэй шүү. Чи охинд чинь халамжтай, өөрт чинь хайртай ТИЙМ л хүнийг хүлээж байна. Олдоноо.
чи их зөөлөн хүн шиг санагдлаа би эрэгтэй ч тэнэг эрчүүүд их олон байдаг юм аа сайн хүн таарна аа амьдрал сайхан шүү дээ чамд амжилт урагшаа
soko_so99@yahoo.com энэ миний ид байгаама зүгээр л мэссэнгэрээр чатлаж хааяааа сэтгэлээ сэргээж байя.
сайн байна уу би гадаадад байдаг удахгүй монгол явна ямар нэгэн элдэв зуршил байхгүй амьдралын төлөө ийм л нэгэн нэг охинтой ханиа хайж яваа нэгэн хэрвээ чамайг хүсвэл хаяг үлдээе
ug n bol balbuulj baihaar gantsaardaj baisan n deer baihdaa tee…ooroo tegeed bas ohintoi gej baina ohintoi hun mash ih l uhaalag baih heregtei dee ooriin jargalaa 2t dawiad l….
тэвчээр бүхний ялна. өөдрөг байгаараа. сэтгэлээр хэсэг унахаар тэгдиймаа. өөртөө л итгэ. бусдын буруугаас болж өөрийгөө өрөвдөж, өөртөө буруугаас нь наалцаж, өнгө зүсээ гундаагаад хэрэггүй. амьдралын зургаа улам гоёоор зурахыг хичээгээрэй. анхны хүнээ зөв танилгүй алдаа л биз, үлдсэн бүх амьдралаа алдааныхаа төлөөс болгохгүйг хичээгээрэй.
сайн хань гэж байдаг юм шүү. болох болоогүй байхад нь хүртэл сайн сайхныг өөртөө хүс, чи сайхан амьдрах эрх чөлөөтэй, новшнуудын дарамтнаас салж амжсан байгаадаа баярлаж байгаарай. өнгөрсөнийг өнгөрсөнд нь үлдээх хэцүү ч цаг хугацаа их багаар ороод давахдаа л давна.. хурдан уу удаан уу гэдэг л байна.
хичээгээрэй..
сайн бн уу сайхан дотно танилтсаж найзууд байж болно шуу frank2003mn@yahoo.com луу майл бичээрэй