Нэгэнд нь уусан согтуу, нөгөөд нь шартаад л хэвтэж өнжих нь ихсэх гээд байна…

Би 29 настай. Намайг хамгийн их бухимдуулж байгаа юм бол нөхөр маань боллоо. Тэр архи их уугаад байга юм шиг санагдаад. Хүмүүсийн хувьд бол тэрэн шиг уухыг нэг их гэж тооцдоггүй юм шиг байна. Би бол үгүй л дээ. Манай аав ээж нэг их ууж зугаацаад байдаггүй хүмүүс. Ах дүү хоёр маань надтай үе тэнгийнх, эрэгтэй мөртлөө тэгж их уугаад яваад байдаггүй. Нөхөр маань тэднээс ялгаатай нь ажил төрөлтэй, хамт олонтой, тэд нар нь ихэнх нь эрчүүд. Тэгээд цалин гайгүй, ээлжийн ажил хийдэг болохоор амьдралаа боддоггүй уудаг улсууд. Нөхөр бараг өөрөө тэднээсээ залхаж ярьдаг ч яалтчгүй зарим тохиолдолд хүчээр шахуулаад үг хаялаа гээд уудаг. Хэрвээ нийлж доргисон тохиолдол бүрт яваад байвал бараг 7 хоногоор гэртээ ирэхгүй уухаар, тэгж хүмүүс нь уудаг гэнэ.

Сүүлийн үед би бүх зүйлээс залхах боллоо. Нөхөр 5 дахь жилдээ ажиллаж байгаа ч эхний үеэ бодвол наддаа л уудаг болсон. Хэрвээ завтай байвал ажил төрөл, найз нөхөд гээд шалтгаан мундахгүй 7 хоногтоо 1 ууна. Би тэрнээс нь залхаж байна. Найзынх нь авгай төрөөд охинтой боллоо гэхэд мэдээж хамт уусан. Нөхөр маань хүнд ажилтай, архи даахдаа муу тул түрүүлээд шахуу согтсон байсан. Хамгийн гол нь явахаас нь өмнө надад ээж, дүүтэйгээ үл ойлголцол хэцүү асуудал гарч, нөхөр рүүгээ уйлаад ярьсан. Тэгэхэд би эрт очноо тэгээд хоёулаа ярилцая гэсэн. Шөнө 1 болох гэж байхад согтуу ирсэн. Архи найзаа хараад намайг таг мартсан байсанд нь гомдсон. Бас тэрнээс ч эрт ирэх байх гэж бодсон байсан. Өөрөө бол гайгүй ирсэн, салхинд цохиулаад бүр согтчиж, гайгүй уусан гээд байгаа. Ажил нь ч орой 8д л тараад очсон л доо. Би яг ийм явдлуудаас үнэндээ залхаж байна. БАс айгаад байна. Тэр ингэсээр байгаад бүр архичин болчихвол яах вэ. Согтуу хүн юугаа ч яахаа ч мэдрэхээ болиод эргүүтээд байдаг нь миний уурыг их хүргэдэг. Тэр бид хоёр яг л ийм болоод байна. Уугаад ирэхэд нь миний уур маш их хүрдэг. Уг нь тэр яадаг ч үгүй хэрүүл уруул ч байхгүй. Гэхдээ л согтуурхаад байдаг нь миний уурыг хүргээд байна. Охин хүү хоёр маань одоо 5 болон 2 настай. Тэд одоохондоо нэг их мэдрэхгүй, тайван л байгаа. Би нэг их хэрүүл хийдэггүй байсан, одоо бүр хиймээр санагдаад боож үхэх гээд байна. Хэрвээ хэрүүл хийгээд ирвэл, би явчих юмуу гэх зэргээр хэлж, эсвэл намайг доромжлох гээд байдаг болсон. Айлууд ингэж л архинаас болж хэрэлдэж зодолдож уйлалддаг байх, манайх тийм болчихвол яанаа гэж би айж нервтэж байна.

Энэ бүхнээс нь болоод би хоёр хүүхдээ гэр орноо надад даатгаад санаа зовохгүй уугаад байгаа юм шиг санагдах боллоо. Би ч гэсэн дур зоргоороо найз нөхөдтэйгөө явж болно, гэхдээ л хүүхдээ өдөржин ээжээрээ харуулчихаад орой бас яаж явах билээ гээд хүүхэддээ уягдаад ажил тараад яараад харьдаг. Мэдээж хааяа нэг нөхөртөө хүүхдээ харуулаад найз нөхөдтэйгөө уулзана л даа. Гэхдээ жилдээ бараг 1-3 болов уу. Мэдээж намайг уулзахад хориглоод байдаггүй. Саяхан ажилд орсон болохоор ажлынхантайгаа тэгж ихэ явахгүй л байгаа. Гэхдээ хамгийн гол нь надад найз нөхөд, ажил төрөл гээд явах нь нэг их сэтгэл хөдөлгөөд байдаггүй. Тэгсэн мөртлөө нөхөртэйгөө юм үзээд явах нь сайхан санагддаг. Түүнийг л миний дэргэд байж, намайг хайрлаж анхаараасай л гэж хүсдэг. Өөр надад юу ч хэрэггүй. Уг нь миний нөхөр сайн хүн, намайг их хайрладаг гэж боддог. Гэхдээ архи уухдаа лав ардаа байгаа юуг ч бодохоо больсон шатандаа орж байх шиг байна.

Би бас нэг эргэлзээд байгаа шалтгаан байна. Мэдээж жилийн өмнө нөхөр маань ч иймэрхүү л байсан. Би ч нэг их уурладаг байсан. Гэтэл сүүлийн үед уур хүрээд байгаа шалтгааны нэг нь яах аргагүй миний цалинтай хамаатай. Дундаж хэдий ч цагтаа буудаггүй. Одоо гэхэд бүтэн сар гаруй цалингаа аваагүй л байна. Энэ хооронд асуудал их гарна, нэг хүний цалингаар болгох гээд зүтгээд л явж байгаа. Хаа очиж нөхөр маань үүнийг нэг их асуудал болгодоггүй, намайг ч дарамталдаггүй, харин ч намайг хатууж, тэс, шантардаггүй гэдгээ харуул гэж зоригжуулаад байгаа.

Харин би одоо л нэг хүүхэд харах ажлаа сольж ажил хийж цалин авч, ойрын хэдэн жил ажил хийх юмсан гэсэн бодож явснаа биелүүлэх нь дээ гэж бодож байтал, бүх зүйл бүтэлгүйтсэнд бас бухимдаад байх шиг байна. Би их ууртай болж байна. Би цалингаа цагт нь аваад эхэлчихвэл уур амьсгал, нерв маань хэвийн болчих ч юм шиг санагдаад. Би сүүлийн бараг 2 жил ажил хийсэнгүй багыгаа төрүүлж нэг нас өнгөртөл нь харсан. Намайг ийм хэцүү бухимдалтай байхад чи битгий хажууд нь зэрэгцээд бухимдуулаад байл даа, би уухад чинь бухимддаг, өөр юунд ч уурладаггүй биз дээ гэж хэд хэдэн удаа хэллээ. Уул нь ойлгохоор ухаантай л даа. Ойлгосон  ч байх. Ажлынхан нь үнэндээ л биш юм. Одооны эрчүүд ийм аймар болчихоо юу гэж ч бодогдох юм. Заримдаа бүр уур хүрээд, чамайг лав архичин болчихвол би хоёр хүүхдээ аваад шууд л явчихна шүү, айлын эхнэрүүд хөөцөлддөг л юм билээ би лав тэгэхгүй гэж хүртэл хэлж үзсэн. Цагаа тулахаар хаяж чадахгүй шдээ, хайртай юм чинь. Бид хоёр хорь хүрээгүй байхдаа үерхэж үерхэж тусдаа гарсан. Тусдаа гараад ч олон жил явж байгаад сүүлд хүүхэдтэй болж, батлуулсан. Бие биедээ маш их хайртай. энэ хугацаанд тэр ямар ч охид хүүхнүүдтэй орооцолдоогүй, нэг ч их тоодоггүй, тэр зөвхөн намайг л гоё, надад л хайртай гэдэг. Тийм муухай юм хийж амьдралаа үрэхгүй гэдэг. Би ч түүндээ итгэдэг. Гэхдээ архинаас болоод энэ бүхэн ч гэсэн болвол яана гэж бас айх юм. Ер нь би сэтгэл түгшээд санаа зовох нь их болж байнаа. Би яаж тайван өөдрөг, санаа зовохгүй байх вэ. Би ийм байвал ядаж нөхөр маань ч уух нь багасах ч юм билүү гэж бодохын.

Би маш тайван орчинд өссөн, аав ээж хоёр маань хоорондоо маш хайртай хүмүүс. Би нөхөртэйгөө яг тийм байж, хүүхдүүддээ муу муухай зүйл харуулахгүй юмсан л гэж боддог. Нөхөр маань хоёр хүүхэдтэйгээ ноцолдоод тоглоод бужигнахад нь л би их аз жаргалтай байдаг. Харин ийм өдрүүд цөөрөөд байна. Тэрний ажил их. Ихэнхдээ хүүхдүүдээ унтсан хойно ирж явж байна. Завтай хоёр өдөр дараалж таарлаа гэхэд нэгэнд нь уусан согтуу, нөгөөд нь шартаад л хэвтэж өнжих нь ихсэх гээд байна…

Хүмүүсээ бодсон санаснаа хэлээрэй. Ийм амьдрал туулсан ах эгч нар бас 30с дээш насныхан л сэтгэл санаагаа хуваалцах байх даа…

секс.мн дээр ирсэн захидал

24 Comments

  1. Borte Chono says:

    Шарталт гэж юу билээ?
    Архины хордлогын нэг хэлбэр гэдэг биз дээ.
    Нэр нь хордлого биш болохоор хүмүүс яаж хордож байгаагаа ойлгодоггүй юм шиг…
    Хүн ямар нэг байдлаар хоолны хордлогонд орлоо гэхэд дараа нь биед нь ямар нэг байдлаар муу үр дагавар заавал үлддэг. Архи ч гэсэн ялгаагүй байх гэж бодож байна. Гэхдээ хүн жишээ нь өндөг идээд хордлого авчихлаа гэхэд дараа нь хашраад дахиж өндөгний хордлогонд орохоос зайлшийж чаддаг. Тэгвэл шарталт гэдэг сайхан нэртэй архины хордлогонд дахиж орохдоо нэг их юм боддоггүй. Ингэж дахин дахин хордоод явахаар бие яаж тэсэх вэ.

    90 оноос хойш бидний уудаг, иддэг, өмсдөг эдэлдэг бүх зүйл сайжирсан гэж боддог. Харин бид тэр хэрээр урт насалж чадаж байгаа билүү. Тийм гээд үзээрэй.
    Бод л доо. 80-н хэдэн онд 60 гарсан өвгөчүүд их олон байдаг байж билээ. Эр хүн 60-н хэдтэйдээ өнгөрөхөөр ануухан өнгөрлөө гэж яригддаг байсан. Гэтэл одоо яаж байна. Эргэн тойрноо хар л даа. Ядаж өөрсдийгөө хар. Хэдийн чинь аав энх тунх байгаа билээ? Миний таньдаг хүмүүсээс л лав аавтай хүн гэж бараг алга. Ингээд бодохоор Монгол эрчүүд маань архинаас болоод хэтэрхий богино насалж байгаа бус уу.
    Зарим хүнд залуугаараа нөгөө ертөнцийг зорих сайхан байж магадгүй.
    Гэхдээ миний хувьд бол тийм биш.
    Үхлээс айхаасаа илүү өмнөө тавьсан зорилгодоо хүрмээр байна ш дээ.
    Эхнэр хүүхдээ цаг нь болоогүй байхад өнчрүүлмээргүй байна. Ядаж л муу буурал ээжийнхээ урдуур орж шар махтай нь хатааж зовоомооргүй байна. Ер нь эрт үхдэг хүн муу хүн биш юмаа гэхэд хариуцлагагүй хүн гэж би боддог.
    Үхэл тэр үхэж байгаа хүндээ л хамгийн амархан байдаг байх. Харин тэр хүн үхэснээр ойр дотных нь олон хүнд, тэр тусмаа хүүхдүүдэд нь жинхэнэ зовлон эхэлдэг бус уу.

  2. manai hun bas udaan uusan says:

    Manai nuhur bas ih olon jil uusan , bur tasraltgui 1 sar garan uugaad hordlogond orj bsan yadaj bhad manaih bar ajilluuldag tegeed uuh yum ni hudaldaj avah shaardlagagui belen bsan bolohoor, gehdee bi yagaad uugaad bdgiig ni am hamriig ni changaaj uur buhimdliig ni hurgen baij olj sonsoj avsan. Tegsen chin bi heterhii biy daasan tuunii orolzoo tuslalzaa zuvluguu ch avahgui buh yumaa shiidej amjuuldag maani tuuniig urh geriin terguun bish zugeer l minii hajuud bdag manuuhai shig sanagduulaad terendee uuruu buhimdaad uurlaad uugaad bdag bsan yum bilee. Odoo harin bi haniasaa buh zuiliig asuuj hamtdaa shiiddeg tuuniigee nadad yamar ih hani bolj hamag yumiig maani zuv hiihed tom tuslslzaa boldog geh meteer mun haaya neg erheleh dalimdaa chihend ni ” chi mini bhgui bol bi gedeg hun yandaa ” geh meteer haayahan magtaaliin ugs halit malit ch hamaagui chuluuddag bolson. Nuhruu ul toomsorloh hereggui ted chin joohon yumand gomdoj biden shig tegeed bna gej uglehgui dotroo hadgalaad shanalaad yavdag humuus.Bid 2 niileed 16 jil bolj bna.
    Odoo bid 4 jargaltai saihan amidardag. Chamd amjilt husey. Ted yamar ch shaltgaangui tegj bainga uuh humuus bish.

  3. asdf says:

    ажилийг нь солиулсан дээр дээ. тэгэхүй бол донтой архичин болно. эртхэн арга хэмжээ авахгуй бол нэгэнт архичин болчвол хэцүү дээ

  4. soko says:

    мэдкүэ чи аймар нуршаа юмаа бур уур хурчлээ

  5. subeedeee@yahoo says:

    архичин болж байна дааа. Согтууд ни юм яриад ямарч нэмэргүй. кккк тэгээд одоо ажилдаа гаршсан сайн хүн боло байлгүй дээ ажлийг ни солиод үз тэгээд архинийхаа хэмжээг багасгах гээд тэмц дээ

  6. man says:

    Наадах чинь архичин болох эхний шатандаа явж байна. Үглэж яншаад байвал улам зөрүүдлэх байх. Согтууд болоод шартаад хэвтэж байхад нь үглээд юм яриад ямарч нэмэргүй. Архи нь сайн гараад эрүүлжсэн үед нь эв зүйгээр яриад үзэхгүй юу.Архинд тэгтлээ орчоогүй байна.Гүн орсон хүмүүс чинь өглөө босоод л архиа хайгаад явчихдаг юм.Цаанаас нь бие организм нь шаардаад байдаг юм шиг байгаа юм

  7. hor says:

    энэ уух ни буруу , зөв гэх ни хаашаа юм ,нэг зүйлээр эмэгтэй хүнээс эрчүүд дутуу бдг эмзэглэл сэтгэл их хурдан хөөрч, хурдан бухимддаг үүнийгл гол шалтгаан гэж узэж ууж сэтгэлээ тайвшруулах гэж уудаг ,заза этгээд архичин болохоос ни өмнө татаж ав

  8. ZAAVAL UNSH says:

    Олон эрчүүдтэй газар нэг иймэрхүү л байдаг юм даа. Нөхөртэйгээ сайн ярилцсан л байлгүй дээ. Гэхдээ нөхөр чинь жоохон ухаан мүүтай юм уу, бас ухаантай ч юм шиг. Сайн л ярилцах хэрэгтэй юм шиг бна даа. Одоо нэг 2 хүүхдээ хажуудаа суулгаад 4 үүлээ байж бгаад гуйгаад үзэхгүй юу даа.

  9. darjaa says:

    Эрчүүдээ өмөөрч бичихэд
    Огт уудаггүй нийлдэггүй ЭР ХҮН нэг л цаанаа сонин байдийн. Ууж болно. Ухаантай л уух асуудал. Жаахан ууж халчаад нэг нь сэмээрхэн бултаад эсвэл шалтаг хэлээд явахад бусад нь дургуйцээд барьж хүлээд, шахаад байдаг гэж байхгүй. Амьдрал нь тэгшрээд, ажил дээрээ ахиад нэг бол эсэргээрээ үглэж янших чинь ихсээд, ажил нь бүтэлгүйтээд ямар нэг юманд шаналаад явж болох. Юм л бол САЛНА гэх юм ХҮҮХНҮҮД. салах шиг амархан юм хаа байна. Тэрнээс чинь наана авах гээхийн ухаанаар ойлголцож учирлалцаж эвлэрэх хангалттай шалтгаан байгаа ш дээ. 30 хүрч яваа та 2 ийн хувьд ирээдүйгээ баталгаатай, үр хүүхдээ боловсролтой болгохын тулд ЗҮТГЭХ 10 хүрэхгүй жил байна ш дээ. Тэрнээс хойш бүх юм урсгалаараа. 1000 өөрчлий гээд ч НАС явсан байх болно. Чиний бичсэн асуудал бол Монголын нилээдгүй гэр бүлд байдаг ПРОБЛЕМ. Давж болно. ҮГ сонголтоо маш зөв хийгээд бэлдэж байгаад чин сэтгэлээсээ ярилцаад үз. ҮГ ээ зөв сонгох нь чухал шүү. Архи хүүхэн 2 байнга хамт гэдэг бол өрөөсгөл ойлголт шүү. Уучилах гэж, ойлголцох гэж, хайрлалцах гэж тангараг өргөсөн ГЭР БҮЛ шүү дээ. Уучилж чадсан хосууд НАСАН ТУРШДАА хамт байдаг байхаа.

  10. sar says:

    za daa er nl hetsuudee. ajilaasaa garaad oor gazar orsonch yalgaagui mongold ajiliin gazriihan gej boonl niilsen darvisan uuj idsen humuus baidagshdee. uuh shaltagnch mundahgui odortl hed heden yum garaad erne, za teged uudaggui neg ni niileed yavahaar uulgaj baijl sanaan amartsgaana. bur uuhgui geed tsug yavahgui bol niitech bish geed ad uzeed ehelne . hamgiin gol gants zuil bol hun oorool uhamsartai baij taaruulj hereglehguil bol bolohgui . tanai nohor bol nileen durtai bolchihsonl hun baina odool ood no tataj oort ni sain oilguulj avahgui bol gants 2 jiliin daraa bur balrah viidee. ooroo ter hunl uhamsarlaj oilgoh ni chuhaldaa. ternees chi 1000 uilaad ugleed nemerguil baih bas iimerhuu zuil amidraldaa tuulsan hunii huvid zovloj baina manai nohorch bas uugaad ehelsen nileen uusan za tegeed barag diilehguin bolood saldag yum biluu gej baital ooro uhamsarlaad yuu bolson yum genet uuhaa boliod 5n jil bolj baina za amjilt husey

  11. busgui says:

    ene heveeree bval arhichin bolno shuu. mihriinhuu ajliig ni soliid uz. odoogiin ajil yahav ieeeduigee bod arhind orson hun gardaggui yum gesen harin gaihui bgaa deer ni uud ni tat. salj sarniad demii . minii bodloor arai ch zamaa aldchihaagui um shig sanagdlaa.

  12. zovolgo says:

    за миний бодлоор танай амьдрал ажил гэр хүүхэд гэсэн хэгэн хэвийн хэмнэлтэй байгаам болов уу танай нөхөр мөнгө олж байна байр бэлэн эхнэр ажилтай болцон гээд сэтгэл амар илүү юманд хүсч тэмүүлүх зорилгогүй байна. хумуус уруу татвал би 7 хоногтоо 1 л ууж бгаам чинэ гэсэн хязгаараар хандаад яваад байх шиг байна. тэр хүнд бол 7 хоногийн 1 удаагийн уулт н зорилго болтсон ямар нэг юм болоосой гэсэн өөрөө мэдэхгүй далд бодол байдаг болтсон байгаа. энэ нь архичин болж эхлэхийн хамгийн эхний харангийг дэлдэж бн гэсэн үг.
    танай нөхөр үнэндээ ямарч ар гэр гэж санаа зовохзүйлгүй болоол ууж идээл бн. тэхээр чамд хэлхэд чи сонирхолийг н оор тийш н хандуулах хэрэгтэй гэр бүлрүүгээ чамруу тэмүүлдэг байх тийм нөхцөлийг бүрдүүлж өг гэр бүлээрээ гадагшаа яв нөхөртэйгөө кино үз хөдөө явж амар орой гэр бүлээрээ гадуур зугаал мөнгөө хэмнэж өөрсдөндөө хэрэгтэй зүйл хүдалдаж ав өөрийгөө торд нэг өдөр ирхэд н өөрөө гоёод амттай хоол хийж шөнийг сайхан өнгөрөө хамгийн гол н гэр бүлийн халуун дулаан амьсгал бий болго тэгэж байж архи шоүдах гэдгийг сонирхохоо болино хэрэв мэргэжилдээ сайн бол өөр илүү цалинтай сайн газар оруул. хүн тэхдээ өөрөө л уухгуй гэвэл уух шаардлага байхгүй шдэ ер н бол ажилийг н солих хэрэгтэй шүү тэгээд амжилт хүсэе

  13. Dondog says:

    Shal zalhuutai ym bichij bdag awgai we chi chin ai! Yu bichtsiin… Uuruu unshij uzsenuu bichseniihaa daraa zalhuu chin hurne deee. Chi bichigeer ingej nurshij bgaam chin amaara ystoi chalchij ugdug bhdaaa. Nuhruu ingej bhaar chi uuriiguu ymar bna we geed bodood uz. Chamg zalahsandaaa ugaad bgaach ym biluu! Emegte Hun chalchaad nurshaad ireheer l une tseneee alddiiishd medreleeeeee!!!!

  14. Friend says:

    Олон эрчүүдтэй газар, аргагүй. Ажлыг нь солих арга байхгүй юу.

  15. sar says:

    за даа, нохор чин архичин болох эхний шатандаа орсон бн даа, ямар нэгэн арга хэмжээ хурдан аваа. Байнга бухимдаж уурлаж байхийн оронд оорийгоо тайван байлгаж ханитайгаа сайн тайван ярилц, оорийгоо оор юманд сатааруул даа. Оортоо анхаарал тави даа. Бясалгалд явхаар дотроосоо тайван гэрэлтэй гоё болдог гэсэн, бас хажууд хумуустээ ч нолоолдог гэсэн. Зугээр хий хоосон бухимдаад байвал улам л дордоно шуу

  16. hitler says:

    яанаа би бас яг тийм болоод байна гэхдээ чи хайртай чамд хайртай бол сайн ярилтсаачэээ битгий салаарай улам л ууна шүү

  17. XT says:

    Архи хүүхэн 2 цуг шүү

  18. Lovesong says:

    Chi ih nurshuu yumaa. Bas hudalch hund ugulber bolognd chini uurtai, buhimduu gesen ug bna. Chinii aldaa: shiidemgii bish. Bichseniig chini harhad dotroo bnga ergelzeetei, shiidver gargah chadvargui chini haragdaj bna. Bi chini orond bsan bol, nuhriiguu ali hediiin gerees ni huutsun. Ter arhinii naizuudtaigaa amidar geed. Tegsen tsagt nuhur chini buruugaa oilgood uuriguu zasna sht. Busdaar chi myanga ugleed zasrahgui. Nuhruu gerees ni huu! Uuriinhuu ajil turliig tsegtsel. Uur heleh yum alga. Amjilt!

  19. taatai says:

    http://www.taatai.com ta zaaval zochilj uzeerei, setgel hanamj 100 huvi

  20. @@***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ *** says:

    эрүүлд нь ухааруулаад сайхан ханьтайгаа ярилцаарай ингээд бухимдаад байвал маш хэцүү байдалд орно гайгүй л залуу байна ш дээ яаран шийд гаргаж болохгүй

  21. nara says:

    архи хүүхэн 2 үргэлж л цуг байдаг. миний мэдэх юм бол энэ.

  22. ho ho says:

    eeeeeeeeeeee burhan min yamar aimar nurshaa bas zalhmaar bichee we.tegeed oroi udesh uuj idehd n dagaad l salbaganaad bai za.

  23. aaa says:

    turii barisan shu

  24. aaa says:

    чи ямар ядаргаатай юмбэ боличиж болно шд цавуугар наацан юм шиг юм ярих юм.болж бутэхгүй бол сал л да.tegeel yum l bol huuhdee bodood ged huhder turisan hun

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.