Би тэр эгчдээ хайртай болчихжээ тэр маань ч надад хайртай…

Сайн байна уу үүнийг уншиж буй бүх хүмүүст аз жаргал хүсье… Тиймээ тал засаж байна, би ижил хүйстэн буюу лесби л дээ буруутгаж зэмлэх хүн олон байгааг мэдэж байнаа гэхдээ би ийм байгаадаа тэр болгон шаналж байгаагүй ээ. Би одоо 27 настай амьдралаас мэдэрч эхэлсэн анхны нууцхан хүсэл минь эмэгтэй хүнийг хайрлах байсан тиймээ бүр 14 настайдаа ухаарч ойлгох тэнхэлгүй тэр жаахан насанд минь анхны хайр гэж хэлэхгүй ч анхных гэсэн тодотголтой яг юу гэж нэрлэх ёстой сэтгэгдэл юм зүгээр л одоо бодох нь ээ сайхан дүр үлдээгээд явсан тэр л эгчийг одоо хэр нь сэтгэлийн минь тээр гүндээ дэндүү хааяахан дурсдагдаа. Тэр эгч минь одоо 40 хүрсэн сайхан ээж сайн гэргий сайхан амьдарч яваа гэдэгт итгэж байнаа. Амьдралыг таньж ойлгож эхэлсэн цагаасаа өөрийгөө гайхах бусадтай жиших заримдаа өөрөөсөө ч ичих мэт болох үе ч байлаа. Тэр байтугай орчлон дээр би л ганцаараа ийм төрчихсөн юм шиг ч бодох үе байсан шүү. Харин одоо бол яг над шиг ийм хүмүүс зөндөө гэдгийг мэднэ ганц 2 бүсгүйтэй ч үерхэж дасаж дурлаж ч явлаа. Эмэгтэй хүн л болохоор зориг муутайхан итгэл дундуурхан хайртай ч учирч явлаа.

Сүүлийн хайртай гэж хэлж байгаа бүсгүй минь надаас нилээд эгчмэд бүсгүй нөхөртэй том болсон нэг охинтой сайхан л амьдральтай… харин намайг тооно гэж хэзээ ч би бодож байсангүй жирийн нэгэн найзийн минь эгч нь шүү дээ. Найз маань намайг ижил хүйстэнээ сонирхдог гэдгийг мэддэг байлаа… Яахав дээ дотно юм болохоороо нэг өдөр хэлчихсэн юм харин тийм ч нүдээ орой дээрээ гартал гайхаж хүлээж аваагүй шүү бид 2 одоо хүртэл сайн найзууд. Тийм байсаар ч байх байхдаа. Төрийн нууцаас бусдыг хүн ер нь хадгалж чаддаггүй бололтой найз маань харин энэ тухайг минь эгчдээ хэлээд хэлнийхээ загатнааг арилгасан бололтой. Муу найз шүү. Ингээд л эгчийнх нь хараанд томоос том өртөж эхэлсэн бололтой ярьвал ч их үйл явдал болсондоо харин одоо би тэр эгчдээ хайртай болчихжээ тэр маань ч надад хайртай…

Хэн ч ойлгож байгаа биздээ ийм харьцаа хэр удаан бат бөх байх бол гэж санаа зовох юм тэр маань надад хэлдэг л дээ нөхрөөсөө салнаа угаасаа хайртай байгаагүй юм гэхдээ охиноо бодохоор хэцүү юм бас чамайг яагаад ч юм алдмааргүй байна гэж ярина сүүлдээ хэт дотносоод ирэхээр чи би дээрээ тулж хардалцах үе ч бас гарна нууцхан мсж бичилцэж нөхөрт нь охинд нь бас найздаа баригдах вий гэж мөнхийн айдас түгшүүр… Өнөөх маань худлаа ярьж надтайгаа хоног төөрүүлж явах гэж ёстой л 2-уулаа дээр доор л гишгэлж явна…

Нэгэнт л шунасан дурлал хайр болж хувирчаад 2 биенээ чин сэтгэлээсээ хайрлаж угтаа бол үнэхээр сайхан байвч үнэндээ энэ бүхэн буруу гэдгийг сайн мэдэж байна. Найз минь ч яахав мэдлээ гэхэд баахан наана цаана гарч байгаад тайвширна биз. Харин хүний хань хүүхдийн эцэг болсон тэр хүний өмнө маш буруу зүйл хийж яваадаа л ичих юм. Тэглээ гээд холдоё гэхээр учирсан хайраа гомдоох вий гэж бодох юм өөр ганц би? бүсгүйчүүд зөндөө л таних хэрнээ түүнээс мин өөр хүн таалагдахгүй юм мэдэхгүй ээ би одоо яах вэ? гээд л хүн хүнээс асууж асуултын хариуг нэхэх үү… Мэдээж ихэнх нь л үгүйсгэнэ бас дээр нь эрчүүд бол зэвүү нь хүрнэ биз дээ… Үнэхээр бодит амьдрал дотоод сэтгэл 2 зөрөлдөхөөрөө зовлон болдог гэж энэ байх л даа.

Нуулгүй хэлэхэд заримдаа тэр нөхөр нь өөр хүүхэн дагаад явчихдаггүй юм байхдаа гээд л арайчдээ даварч байна даа би гэж бодлоо тасалж санаа алдах үе ч байна… Гэхдээ энэ бүхэн үнэндээ энэ бүсгүйн л мэдэх амьдраль шүү дээ би ч өөрийгөө заримдаа нөхрөөсөө уйдсан хүүхний сэтгэлийг л зугаацуулж яваад сүүлдээ хэн ч биш болж үлдэх вий ч гэж урамаа хугалсан зүйл ч бодож явна… тийм учираас л дээр хэлсэн эмэгтэй хүн л болохоор зориг муутайхан итгэл дундуурхан хайртай учирлаа гэж хэлсэн минь энэ…

Аугаа хайрын дүрмээр бол бие биендээ л хайртай жаргалтай л байвал бусад нь хамаагүй шдээ гэдэг үг зарим хайрын түүхэнд үнэндээ нийцэхгүй юм байна шүү. Би надад туслаач гэх гээгүйээ зүгээр л сексийн гэдэг янз бүрийн чиг хандлагатай ч бид бүгдээрээ л хүн. Тийм болохоор хайртай л бол хамаагүй гэдэг уг хэн нэгний гомдол хэн нэгний нулимс шингээж амьдральд хичнээн хар толбо зэвүүцэл хорсол ч авчирч болох юм бүү мэд. Төрөлхийн ижил хүйстэн ч бай жирийн хүмүүс ч бай хайр гэдэг хүнийх л болохоор бид энэ зүйлийг өөрсдөө захирч сурах хэрэгтэй юм байна даа. Над шиг эргэлдэх хуй салхи мэт тогтворгүй бас юуг ч гэмтээж болох ийм хайртай учирсан хүмүүс сэтгэгдэл бичээрэй…

cekc.mn дээр ирсэн захидал

41 Comments

  1. sarnai says:

    uriiguu yundaa buruutgediin uildehdee bodoogui bol tegeel boloo shdeee harin ch saihan sexdeel ywjaahad 

  2. whoo says:

    oorsdoo zzaaaiil ter yuugnuu unen l baigaasaidaaa ntr yr ni hudlaa gj bdoj mangartdag bol bitgii l unshildaa ooriigoo ene hunii orond 1 taviad uz erguunuudee iimerhuu ymnuudiig bitgii oohshuul ntr tgvel chmaig lesbichuudiin dund taviad chamaig tgj muuhai gaduurhval ymar bna hun l bol hunee oilgoldoo yr ni tegj heljaa nohduud nasand hursiimuu? tiim bogino ym boddog nasand hursen hun gj baimaarguuiin?

  3. сайн уу says:

    сайн байна уу чамайг сайн ойлгож байна би ч бас лесби. гэхдээ гэр бүлтэй болохоор жаахан хэцүү л юм байна. хамгийн гол нь охиныг нь бодох хэрэгтэй үнэхээр бие биеэндээ хайртай бол тэгээд нууцаар уулзаад л явж байхаас өөр яахавдээ.
    чамд амжилт хүсье.

  4. nomio says:

    зугээрээ тийм бол сайн бна

  5. sharmen says:

    seen l bodooroi…

  6. swing says:

    нэг xөөрхөн эмэгтэйтэй танилцах юмсан
    чи өөрийнхөөрөө л байгаарай.. амжилт
    swingwing23@yahoo.com add me

  7. zulaa says:

    сайн уу? би ч гэсэн яг л ийм байдалд байгаа гэр бүлтэй хүнд хайртай болсон бас хэсэгхэн зуур ч гэсэн хамт амидарч байгаа би бол хар багаасаа л лэсби гэдгээ мэддэг байсан гэхдээ би өөртөө хэзээ ч гутарч байгаагүй ээ
    чи цаг хугацааг хүлээ миний бодлоор бол цаг хугацаа гэдэг агуу зүйл бүгд л цаг хугацаанд захирагдана бас хамт байгаа үедээ юуг ч биш зөвхөн 2 биенийхээ л тухай яри бод 2 биендээ л жаргал өг тэр чамаас салах бол чи юу ч хийсэн явна салахгүй бол хэзээ 1 цагт чам дээр ирнэ үүнд итгэ за юу үнэндээ бол үнэхээр тэгж боддог юмаа нөхрөөсөө салаад ирчдэггүй байхдаа гээл тэр цагт харин чи салмаар санагдах бий ийм юм бүү болоосой тийм үү чамд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсие

  8. Sara says:

    Сайнуу. Чамд их хэцүү байгаан байна да. би ч бас ижил хүйстнээ сонирхдог, гэхдээ хараахан хайртайгаа учраагүй л явна. хэзээ нэгэн цагт надаа ч мөн адил ийм зүйл тохиолдох байхдаа л гэж боджийн.. Монголд лесби байсан ч гэсэн ямар ганцаараа яваад байлтай биш.хүнтэй сууж хүүхэд гаргаж л таарах байхдаа.миний хувьд одоохондоо 22той болохоор ар гэрийнхэн нөхөр сүүдэр гэж ярихгүй л байгаа удахгүй ярьж эхлэх биз.тэр үед харин яадын байгаан бүү мэд

  9. i love women says:

    сайн уу би ч бас лэсби..тиймээс чамайг сайн ойлгож бнаа эмэгтэй хумуус биэ биэдээ нэг татагдахаараа унэхээр халуухан шуу надад ч бас эгч мэд бусгуйчууд унэхээр таалагддаг нэг xөөрхөн 40 орчим настай эгчтэй танилцах юмсан чи өөрийнхөөрөө л байгаарай.. амжилт..gerelt_suvd@yahoo.com add me

  10. BOLD says:

    БИ хйрин ижил хүйстнүүдийг яаж секс хийдэг юм бол доо гэж л гайхдаг юм. Гомо нар нь бол нөгөөдөхрүү нь хийдэг байлгүйдээ. Лесби нар нь яадаг юм болв зүгээр л тэврэлдэж үнсэлцээл болдог юмуу яадаг бол. Яаж таашаал авдаг юм болоо тэр л их сонин байна

  11. m says:

    нэргүйтэй санал нийлж байна. энэ бол самуурал. ухаан санаа солиорох ч гэж хэлж болно. ижил хүйстэнээ сонирхох бол байдаг л асуудал, эрэгтэй хүн ч заримдаа сайхан залуу юмаа гэж хэлэхээр залуучууд зөндөө л байдаг. гэхдээ бүр сэкс энэ тэр бол арай хэтэрчихэж л байгаа юм. сэксдэх хүртлээ солиорно гэдэг бол байж болшгүй, үнэхээр галзуурал. өөрөөр хэлж тайлбарлаж чадахгуй байна. бүсгүй мин чи маш буруу юм хийж байна. ухаан санаа чин хүүхэд ахуй цагаас чин эхлээд самуурч буруу явсан байна. одоо сэрэх цаг чин болсон. энэ бол үнэхээр сэтгэхүйн гажиг шүү. сайхан эр хүнийг олж хайрлаад үр удмаа үлдээгээд хүн шиг амидраач дээ.

  12. Glam says:

    bi bf tei l dee gehdee bas emegtei hun sonirhood bh yum. yaagad ch ym neg l tanhilhan goy haragdaad bdag bolchloo. nadtai ijil sonirholtoi busguichuud bval add hiigeerei. glam_2288@yahoo.com

  13. amige says:

    өөр хүмүүсийг гомдоохоос айгаад хайртай хүнээ гомдоох амар гэж үү.
    нэгэнт л үнэхээр л хайртай болсон бол хайраасаа бүү татгалзаарай бүх боломжыг ашиглаад эргээд харамсахгүйгээр л амьдрахыг хичээгээрэй.

  14. hor says:

    эрчүүд бол ч эмэгтэй лэсби гэхээр нээх зэвүүн хулээж авахгуй, гомо гэвэл нээх таашаадаггуй лэсби хөөрхөн л юм одоо яхав тэгээд л нуугдаад амидрах хэцүү л юмдаа хүнийг адил тэгш хувиарлахгүй.

  15. miraalag busgui says:

    сайхан юмаа хайртай хунтэй би хайраа алдсааан одоо эргэж ирэхгүй байлгуйдээ тэрийг мартаж чадку юмаа
    эмэгтэй хун эмэгтэй хунээ хайрлана гдг хамгийн андин зуйл юм шиг санагддаг…
    би бас сайхан хайртай учирмаар бна

  16. оч says:

    байдаг л зүйл гэхдээ лесби гомо өөр юу ч билээ тэр бүгдийг ер ойлгохгүй юм хайрандаа бүү шунаарай за

  17. dindun says:

    Хайрандаа хэт битгий шунаарай. Ухаалаг бүсгүй шиг санагдлаа чамд амжилт хүсье

  18. ????????? says:

    амидрал агуу том шд тгxдээ внэxээр xрта бл xайртай xунээ тавиж явуулаx н дээр тэр xүний ноxор xүүxдийг бодоx xэрэгтэшдээ оорийxоо жаргалийг зовxон бодоx xэрэггү тэгвл чи жинxнээсээ муу xвн болж xувира бас бусдаас булааж жаргалаас н салгасн амидрал үргэлжийн зовлон айдсийг л дагуулаx болно магадгү тэр эмэгтэ чин ноxор xүүxдээсэ салсандаа чамг үргэлж бырыытгаж xарааж амидраxийг үгүйсгэx аргагү

  19. coyote999 says:

    hunii sexiin dur sonirhol yamarch bj bolnoo end bol chinii buruu bhgui. chamd yu taalagdana terniigee l hiih heregtei harin chi hunii ehnertei nuutsaar yavaldaj l bgaa bol bas l ger bul uimuulj bgaa hereg shuude. yamar hair setgel negeer duusah bish hunii ehnertei nuutsaar yavaldsanaas uurtuu taarah busgui olood sanaa amar erh chuluug meder l de.
    odoo ch buur nuhruud n ehneree uur zaluugaas, bas huuhnuudees haramlah shaardlagatai bolj bgaam bn daa.

  20. Togloom bish guiy says:

    Bi 24 emegtei oorigo bisex gj boddog imerhu zuilin talar asuuh gsn yum.DAHLIA_FL@yahoo.com

  21. dahlia bayarlalaaa says:

    тэрийг сайн ойлгож бгаа …

  22. dahlia bayarlalaaa says:

    тэрийг сайн ойлгож бгаа …

  23. Dahlia says:

    Hunii amidral ugasa zohiol.herve ene zohiol bol ha negte yag im amidral bj l bga unemshilgu ntr esvel ovchin don gj bodoj bga humusin setgegdlig bitgi to ugasa mulgu n oilgomjtoi.uneher hairtai bol ter hunihe amidralig ur huhdig hundleh heregtei magadgu huhed n eej n emegtei hunes bolj baga nas saihan uyg n busniulsan gj medvel heze c eejige uchlahku tegj ter emegteige ur huhdudes n salgaj hereggu.gadur zondo l hun nuuts amraitai bdag nuutsar ulzval yasin.magdgu tegj bgad oor hun zovohku hairtai ucrah c yum bilu.gehde hair gdg aguu zuil.

  24. aylagch says:

    hey taniltsah L or Bi ohid baival holbogdooroi. bi mun Bisex. aylagchid@yahoo.com

  25. Чи өөрөө тэнэг says:

    Сайхан зохиол байна. Гэхдээ үнэн болоосой. Тэгвэл гоё байхгүй юу. Та хоёр нуугдаж нууцалж уулзаад яасан бэ айн

  26. frank says:

    сайн уу би 30 настай эрэгтэй бнаа лэсби юмуу бисэкс эмэгтэйтэй танилцамаар бн
    frank2003mn@yahoo.com

  27. NERGUI says:

    ЧИНИЙ ХАЙР ГЭЭД БАЙГАА ЗҮЙЛ ЧИНЬ ЖИНХЭНЭ ХАЙР БИШЭЭ. ДАНДАА БОДОГДООД АЛДАХААС АЙГААД БАЙВАЛ ТЭРИЙГЭЭ ХАЙР ГЭЖ ХЭЛБЭЛ ЭНДҮҮРЭЛ. БАГАДАА ЭРЭГТЭЙ ХҮНЭЭС АЙСАНЧ ЮМУУ. ЭРЭГТЭЙ ХҮНГҮЙ АЙЛ ЭСВЭЛ ЭРЭГТЭЙ ХҮНД ТООГДДОГГҮЙ ЭМЭГТЭЙ ХҮМҮҮС Л ИЙМ БОЛДЫМ ШИГ БАЙГААМ. ЧИНИЙ ДОТОР БАЙГАА ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ ХҮСДЭГ ХҮСЭЛ ЧИНЬ ДОН ГЭЖ НЭГ МУУХАЙ ЮМ БАЙГАА. ДОН ТУСЧУУЛ АРИЛГАХАД МАШ ХЭЦҮҮ. ХАРИН ЧИНИЙ ДОТОР БАЙГАА ЭНЭ БУРУУ ШҮҮ ГЭДЭГ БОДОЛ ЧИНЬ ЖИНХЭНЭ ЧИ ӨӨРӨӨ. БУРУУ МУУ БОДЛОО БИТИЙ ӨӨГШҮҮЛ АДИЛ ТӨРЛИЙН ХҮМҮҮСТЭЙ УУЛЗАХААРАА БИТИЙ БАЯРЛА… ЕООО ЗА ЗА УГ ЭНЭ ЧИНЬ ЭДГЭХ ӨВЧИН ШҮҮ

  28. даваа says:

    та нар бод доо. захидал бичсэн улсууд сэтгэгдэлд ямар эмзэг ханддаг билээ бүр сүүлдээ тэсэлгүй би тийм бишээ гээд өөрөө дахин засвар оруулдаг шиг санагдахын. харин сүүлийн үеийн энэ зохион бичлэгүүд бүгд харин ч хараалгуулах гэсэн олон сэтгэгдэл цуглуулах гэсэн хүмүүсийг хэрэлдүүлэх гэсэн маягтай байх болж. эсвэл админ улам их хүмүүсийг татах гэсэн эсвэл хэн нэгэн хийх юмаа олж ядсан баагий нь өөрийнхөө бөөн алдаатай бараг л арай хийж ойлгогдох юмнуудаараа сэтгэгдэл цуглуулж баясах гэсэн юм шиг санагдахаар юм их гарч байнаа. нөгөө асуулт чинь үнэмшилгүй сонсогдоод байна гэдэг шиг…

  29. . says:

    заваарсийн

  30. nemo says:

    шал заваан юм Зайл

  31. yoooyooo says:

    Teneg gichii

  32. akjd says:

    за зайлаа иймэрхүү юмнуудийг ер ни битгий ингэж өөхшүүлээд байлдаа. энэ дээр бичсэн сэтгэгдэлүүд дандаа л “буруу байхгуй” л гэчихсэн байх юм. ер ни бол чиний буруу ш дээ. Амидрал суйруулээд. зугээр л дотроо шаналаад энэ амидрал угаасаа дууссан гэж бодоод яваад байж болдоггуй юм уу. хачин лесби царайлчихаад.

  33. blacksun says:

    сайн уу би ч бас лэсби..тиймээс чамайг сайн ойлгож бнаа эмэгтэй хумуус биэ биэдээ нэг татагдахаараа унэхээр халуухан шуу надад ч бас эгч мэд бусгуйчууд унэхээр таалагддаг нэг xөөрхөн 40 орчим настай эгчтэй танилцах юмсан чи өөрийнхөөрөө л байгаарай.. амжилт..gerelt_suvd@yahoo.com add me

  34. Zaluu says:

    Буруу н юу байхав дээ. Монгол хэзээ нэгэн цагт энэ харицааг чин хүлээн зовшоордог болох биз. өөрийхөөрөө л бай

  35. Зочин says:

    Хайр гэдэг хэнийг хайрлахдаа биш яаж хайрлахдаа л юм. Та хоёрын хайр агуу байж чадвал хэн ч чичлэх эрхгүй. Зөвхөн бие биенээ л хайрла.

  36. Монгол says:

    яахав дээ тийм хүмүүс миний хажууд хүртэл байна, битгий сэтгэлээр уна. миний хар багийн эмэгтэй найз минь лесби тэглээ гээд би түүнээс харьцаагаа таслаагүй би эхнэртэй бас хүүхэдтэй. Тэр найз минь түүндээ сэтгэлээр унадагүй ш тээ. хэнийг хайрлах нь чиний эрх

  37. olgio says:

    чиний буруу ю байxав, бурxаний алдаа мини. унэндээ байгал эx xэдий төгс төгөлдөр ч алдаа гаргадагийн л жишээ шуу дээ. бусад буx юм чинэ ок байгаа байx, иxэнx ижил xуйстэн тэрнийгээ л иш ундэс болгож ижил тэгш эрx нэxдэг юм билээ, ганцxан бэлгийн чиг xандлага ни өөр гээд. гэxдээ унэндээ ижил xуйстэнүүд бол гэнэтикийн тувшинд алдаа гарсаний ур дагавар, цаашдаа туxайн зуйл амидраx чадвараа xадгалж улдэxийн тулд сургээсээ ийм гаж-алдаануудийг зайлуулаx байгалийн зөнтэй бгаа шуу дээ. уунийг ч бас буруутгаx аргагуй гэдгийг ойлгож бга биздээ. сургийн амидраx чадварийг эр xуйстэн авч явдаг юм шуу дээ, өөрөөр xэлбэл туxайн зуйл-ийн xамгийн сайн чанарийг шалгаруулаx уурэг эр xуйстэнд ноогддог тэр xэмжээгээр өрсөлдөөн тэмцэл явж, чадал муутай xэрэггүй гэнүүд ни уxэж урэгдэж сурэг буxэлдээ гэнэтикийн xувид сайжирч байx нигууртай, бурxан багшийн амидарлийг ургэлжлүүлэx ундсэн дизайн ердөө л энэ. энэ ууднээс узвэл монгол ундэстэн ундэстэний xувид сулраxгуйн тулд чамайг гадуурxаxаас өөр арга байxгуй, тэр л зөн-прөграмаа дагана. тиймээс чи өөрөө уxамсарлаад ундэснтний xувид нилээн мөхөөд бга газар яваx xэрэгтэй, цаана чинэ тийм ундэстэн иx олон бга. xун юм чинэ амидраад л явна.

  38. Bataa says:

    Harin ch ugui bhoo,odoo tm yumand bas neelttei handadag bolson shu.Bi ch 2 emegtei hamtdaa bval sexy,harin 2 eregtei bol muuhai gej boddog huuchinsag,straight er hun bna!

  39. Bilgee says:

    Хэлээд юүхэв.
    Бас яарч битгий шийдвэр гаргаарай, элдэв өөрийгөө сэтгэлээр унагах юм ч бодоод хэрэггүй.

  40. Orion says:

    Битгий сэтгэлээр унаарай. Хүмүүс муухай муухай сэтгэгдлүүд зөндөө үлдээх байх шүү. Тэрийг тоогоод хэрэггүй. Хэзээ нэгэн цагт эрх чөлөөтэйгээр өөрийгөө ямар хүн бэ гэдгийг айж ичилгүйгээр зарлаж болох цаг ирнээ.
    Хэн ч ялгаагүй зовдог шаналдаг, баярладаг, хайрладаг дотоод сэтгэлтэй гэдгийг энэ бичлэг тод томруунаар харуулж байна. Хүмүүс минь дайрч давшилсан үгс л битгий бичээрэй дээ. Хэрвээ үнэхээр таалагдахгүй байвал юу ч битгий бичээрэй. Энэ бүсгүй сэтгэлийн тус дэм, зөвлөгөө авах гэж л захиа бичсэн байна шүү дээ.

  41. Bilgee says:

    Эвий,

    Одоо байгаадаа л сэтгэл ханаад, хаяа боломжоороо уулзалдаад, хайрлалдаад явж байвал хэн хэндээ дээргүй юу?
    Хэтэрхий их хүсч байж авсан юм цагаа тулахаар үнэ цэнэгүй байх нь бас бий!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.