Буруу эмчилгээ хийгээд өөрөө өөрийгөө мөөгөнцөрдүүлчихэв үү?

Сар орчмын өмнө шээхэд аймаар өвдөөд бас хоолой жаахан хөндүүртэй байхаар нь цистит хөдөллөө гэж бодоод доороосоо дулаалж эмчилгэээ хийсэн. Өмнө нь дороо эдгэрдэг байтал энэ удаа эдгэрээгүй бүр дордсон. Давсагны үрэвсэл энэ тэр юм болов у гээд л баахан юм бодож байснаа нээрэн мөөгөнцөрдөхөөр цистит илэрдэг гэж уншиж байсан нь санаанд ороод mary stopsone билүү тэр эмэгтэйчүүдийн эмнэлэгт очиж мазокын шинжилгээ өгөв өө… Мөөгөнцөрдөхөөр доороос цагаан юм их гарч загтнана гэдэг шүү дээ ерөнхий онш нь гэхдээ зарим тохиолдолд илрэхгүй байж болно гэж 103.мн-ээс уншсан болохоор юмыг яаж мэдэхэв гэд шинжилгээ өглөө. Үнэндээ минийхаас цагаан юм гараагүй загатнаагүй ердөө шээхэд л хөндүүртэй байсан юм өөр зовиургүй. Тэгсэн шинжилгээн дээр би мөөгөнцөртэй гэж гарав аа… Өмнө мөөгөнцөрөөр өвдөж байсан удаагүй.

Тэгээд нөгөө лаа тосыг нь аваад зааварынх нь дагуу хэрэглэсэн. Хэрэглэж байх 2 дахь өдрөөс миний сарын тэмдэг ирсэн. Эмч нь эмчилгээгээ дуустал 6 лаагаа дуустал нь хэрэглэнэ шүү… Ерөөсөө дундаас нь тасдаж болохгүй гэсэн болохоор. Бас дээрээс нь өмнө өвдөж байгаагүйг ч хэлэх үү сарын тэмдэг ирчихээд байхад эмчилгээ таслаагүй хэрэглэсэн. Сарын тэмдэг аймшигтай өвдөлттэй ирсэн. Өмнө тэгж өвдөж байгаагүй юм. За тэгээд ашгүй эмчилгээ ч дуусч сарын тэмдэг зогссон. Зогсов уу гүй юу миний эрхтэнээс тариа шиг үнэртэй цагаан тараг шиг юм гарах болсон. Гэхдээ зөвхөн шээхэд болон бэлгийн харьцаанд ороход. Бусад үед гарахгүй. Загтнах юм алга байна. Янз бүрийн биенд таагүй юм байхгүй. Их сонин тариа шиг үнэртэй болохоор нь эхэндээ нөгөө лаа нь хайлаад л гарч байгаан байна даа гэж бодсон. Гэтэл одоо бараг сар өнгөрлөө шүү дээ.

Мөөгөнцөр минь эдгээгүй юм болов уу? Mаry stopsone эмнэлгийнхэн эмчилгээ хийлгэх гээд л худлаа мөөөгтэй гэж оношлоод нөгөөх надад муугаар нөлөөлөөд байна уу? Дахиад шинжилгээ өгөх үү? Хаана өгөх вэ? Гайгүй чанартай эмэгтэйчүүдийн эмнэлэг юу байна вэ?

Эмэгтэй хүнээс гардаг цагаан юм гэж нэрлээд байдаг зүйл маань надаас сарын тэмдэг ирэх үеийн 7 хоногт л үл ялиг маш бага гардаг.

За байз би яах уу? Мөөгөнцөртэй тэр нь идгээгүй гэж бодоод бие чагнаад л хэвийн хэмжээнд байгаа юм нь их байгаа юм шиг санагдаад байгаан болов уу?

Балай юм аа. Зүв зүгээр байж байгаад буруу эмчилгээ хийгээд өөрөө өөрийгөө мөөгөнцөрдүүлчихэв үү?

Дөнгөж эмчилгээ хийлгээд л ядаж хэсэг зуур зүгээр байж байгаад цагаан юм гарсан бол яая гэхсэн. Гэтэл эмчилгээ дуусвуу гүй юу л…

Гайгүй эмнэлэгийн нэр хэлж өгөөч хаана очвол найдвартай юм бол?

14 Comments

  1. uugii says:

    мэристопс чинь худлаа онош гаргадаг юм билээ.Мөөгөнцөрдцөн байсан юмыг заг хүйтэн гээд баахан эм бичиж өгөөд гэр бүлд бөөн хагарал гаргаад өөр газар очиж дахиж шинжилгээ хийлгэсэн чинь мөөгөнцөр байсан.Сарын юм ирэхэд эмчилгээ хийдэггүй шүү дээ. Эмч чинь тэгээд яагаад хэлж өгөөгүй юм болдоо

  2. Od says:

    6р бичнлд АСЭ гээд эмэгтэйчүүдийн сайн эмнэлэг байдаг. Бас их цэвэрхэн. Эмч, сувилагч нарын харьцуу сайтай. Ер нь л эмэгтэй хүний эрүүл мэндийн төлөө гэсэн сэтгэлтэй улсууд байдаг юм. Өргөө, Номин хоёрын дунд замаар хойшоо яваад 6-р бичил рүү өгсдөг замаар яв. тэгэхээр замын зүүн талд АСЭ эмнэлэг бий. 2 давхар улаан тоосгон байшин шүү. Сайн сайхныг хүсье. Жич: Мэри Стопс – ариутгаагүй хэрэгсэл хүнд хэрэглэсэн гээд л яриа гараад байсан үнэн байж мэдэх л юм.

  3. tunga says:

    Монголын гэр булийн сайн сайхану нийгэмлэг
    Улаанбаатар 10 хороололд байгаа. Энх-өүүн эмчид ханддаа

  4. emma says:

    Залуу охидууд нэг хар юмтай танилцавуу угуй юу боовийг нъ хөхөж баръдагаа боливол зугээрсэн.Ам гэж ариун байх ёстой эрхтэнээрээ буруу оролдвол авдар/бие/ руугаа аюул зөөгөөд байгаатай адил шуу.

    Элдэв янзийн халдвар авчихаад өөрснөө ч мэдэхгүй хунд тарааж гуйж явсаар хурц биш нуугдмал архаг болсон хойно нъ арай гэж нудээ нээнэ.
    Наад эм лаанаас мөөгөнцөр уусэхгүй Candida гээд тусгай мөөгөнцөрийн гаралтай /дотороо олон төрөлтэй/өвчин байдаг .Эмчлэхгүй удвал ургаж уржээд аръсний урэвсэл, ам ,цавъ, суга, хоолойн сув, булчирхай умай сав давсаг гээд л гарахгуй газар урэвсэхгүй эрхтэн гэж угуй бно. Биеийн эсэргүүцэл дагаад илд далд хэлбэрээр архагшина.Эртхэн сайн эмчийн заавараар нарийн дэг журамтай бурэн гуйцэд эмчлүүл.

    Монгол орний хувъд хун болгон шахуу тээгч байх.
    Зарим сонин улсууд бараг л байх ёстой өвчин шиг юм яриад явдагийн.Маш ноцтой өвчин гэдэгийг ойлгох хэрэгтэй шд.

  5. xxx says:

    Мэри стопсд хэзээ ч битгий итгэ улсийн эмнэлэг юмуу хунээс асууж бгаад ондоо сайн гэсэнд ни оч мэри стопт очвол суулдээ харамсана шуу

  6. Uka says:

    Ургуулдаг шинжилгээ л хамгийн найдвартай. Энийг Гран при гээд СУЙСн баруун талд бдг эмнэлэг хийдэг, бас Монмэд гдг бха аа СБДн захиргааний баруун талд Чингэлтэй Дуургийн эмнэлэг руу ордог гарцний хажууд бдг лабораторид хийдэг, Бас Хатагтай дээр хийдэг юм бн лээ. Ургуулна гэхээр жаахан унэтэй ч хамгийн унэн гардаг. Унэ нь хамаагуй эрүүл мэнд чинь чухал болхоор энэ шинжилгээг өгөөрэй. Ер нь мазокийн шинжилгээг ямар шинжилгээ гэхэв дээ, чи мөөгөнцөрөөс өөр юутай ч бх юм билээ,ганц мөөгөнцрөөс болж цагаан юм гарахгуй, дээрхи шинжилгээ эсийн тувшинд гаргаж ирнэ.

  7. Зөвлөх үйлчилгээ says:

    Халдварт өвчин судлалын үндэсний төвд ханд. Ер нь эмзэг эрхтэн эвгүй болбол шууд эмчид хандаж бай. Дэмий сурагаар өөрөө өөртөө эмчилгээ хийнэ гэж огт байхгүй. 103 бол ийм шинж байвал тийм өвчин байж магадгүй гэсэн мэдээллийн шинж чанартай сайт шүү дэ. Тэрийг уншаад тийм болсон байж магадгүй гэж үзвэл заавал эмчид үзүүлэх хэрэгтэй. Ханиад байсан ч гэсэн. Зөвхөн мэргэжлийн эмч л чамайг ямар өвчнөөр өвдсөнийг оношилж чадна

  8. tuya says:

    marie stops-iin shinjilgee zuruutei gardag yumaa. yag urguulah shinjilgee gej baidag yum , 3 udriin daraa hariu gardag, ter hamgiin unen baidag yum daa.

  9. enhrii says:

    hi chi dahiad shinjilgee hiilgesen deer shuu dutuu emchilvel arhagshdag yum shuu teed sariin temdegiin ued laa hereglej boldoggui yum shuu.baga deer ni sain emchleed avbal buren togs edgene.tsenter pointiin hoino sansar kabeliin tv-iin hajuud mon zakira emleg bga ternii 2 davhart naraa geed emch bgaa tend mazok ogood uzeerei tonog tohooromj ni suulin ueiin sain yum bn le

  10. ms_zochin1 says:

    Сайн байна уу.
    Чи сайн эмнэлэгт үзүүлсэн дээрээ. Маристофс чинь яг найдвартай гэж хэлэхгүй. Яагаад гэвэл шинжилгээ нь жаахан буруу гардаг юм байна лээ. Чи давхар өөр газарт шинжилгээ өг. Ямар ч байсан манай найз шинжилгээ өгсөн чинь заг хүйтэнтэй байна гээд тэгээд баахан эм бичиж өгсөн. Тэрийг нь хэрэглэсэн мөртлөө итгэхгүй Гялс төвд давхар шинжилгээ өгсөн. Тэгээд шинжилгээ нь зүгээр гараад очиж заргалдаж байсан шүү. Тийм болхоор ийм юманд итгэхгүй л байгаа бол заавал давхар газарт үзүүлэн шинжилгээ өгсөн нь дээр шүү. Чиний хувьд одоо ахиж шинжилгээ л өгсөн нь дээр. Хамаагүй эмчийн зөвөлгөөгөөр битгий эмчилгээ хийгээрэй.

  11. happy says:

    chi oor haldvartiin tend bdg obi geed emegteichuudiin emnelg ruu yavaad vzvvlee. vnetei ch dee hamgiin sain ni shdee. 1617 ed narluu ytasdaad hayag utsiig ni avaad vzee. esvel ter songdo luu yavaa. bvltengiin emnelg l lav hudlaa gesen shvv.

  12. . says:

    сарын тэмдэг ирсэн байхад лаа хийгээд байхдаа яадаг юм. наадах чинь яаж эмчилгээ болдог юм. юр нь лаа хийсний буруу байхгүй. хамгийн гол юм чинь ирсэн байхад чиний лаа хийдэг чинь буруу эмчилгээ ч болохгүй. юм ирэхийгээ мэдэж байсан байж лаагаа азнахгүй яасийн.

  13. zochin says:

    хэдтэй юум чи эмэгтэй юум байж сарийн юум ирхээр савний ам нээгддэг гэж арван жилдч заадаг чиний сав бохирдоод антивотикноос харшил аваад жинхэнээсэээ мөөгөнцөрдөждээ сав маваа үзүүл лазэр дажгүй цэвэрхэн сайн эмнэлэг тэнд оч

  14. MINII BODLOOR says:

    sonin ym minii medeheer sariin temdeg irtsen bhd laa hezee ch hii gedeggui shdee uul n ,, yaagaad gevel sawnii am neegdsen bdg bolohoor gadnii eldev bohir orno gedeg bizdee,,,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.