Ганц бие бүсгүйчүүдэд

Нөхөрт гарахгүй байгаа бүсгүйчүүдээ наашаа суугаарай. Доорх дутагдлууд өөрт чинь байгаа юм биш биз. Хэрэв тийм бол нөхөрт гарахын тухайд мөрөөдөөд ч хэрэггүй гэнэ шүү.

Бүсгүй та өнгө мөнгө, эрх ямба, угсаа гарал, мэдлэг боловсрол гэх мэт эр хүнд байх өмчүүдийг хэт өндөр байх шаардлага тавьдаг уу? Хэрэв тийм бол бүсгүй танд эр нөхөр олдох нь өвсөн дундаас зүү хайх мэт ярвигтай байх болно. Хүн гэгч өөрөө өөрийгөө ямагт бусдаас давуу гэдэгтээ бүрэн итгэдэг учраас ийм болзлыг хангасан эр хүнийг эрэлхийлдэг бүсгүйчүүд олон ажээ. Харин та бодит амьдрал дээр бусадтай л адил нэгэн.

Эсрэг хүйстэндээ амархан дасдаг эмэгтэйчүүд хайрын шувуухайгаа үргээчихдэг гэнэ шүү. Тэр танд дасаж ч амжаагүй байхад нь хайрт минь хонгор минь би чамдаа хязгааргүй их хайртай, хуримын даашинз, бидний хүүхэд гэх мэт ирээдүй цагийн төлөвлөгөөг урьдчилан ярих нь эр бялзуухайг айлгадаг байна.

Эмэгтэй та сээтгэнэсэн аальгүй зантай, сул энгэртэй бол эрчүүд танд дурлах нь юу л бол доо. Харин амтат өгөөш болоод өнгөрөх нь элбэг.

Өөрт чинь хэр их хайртайг үзэх гэж янз бүрийн зальжин боловч хүзүү ороох алхам бүү хий. Таны хийсэн алхам эмэгтэй хүн нээрээ л урт үстэй, ухаан богинотой юм байна гэсэн бодлыг төрүүлэх болно.

Эрчүүд өөрсдийгөө хамгийн мундаг нь гэж ойлгодог. Тиймээс манай найз бүсгүйн нөхөр нь албан тушаал ахисан байна, харин чи энэ албан тушаал дээрээ насаараа хадаастай байх юм шив гэх мэтээр бусдыг дөвийлгөсөн харьцуулалт бүү хийгээрэй. Том эрсдэл дагуулна. Эр хүнийг үл хүндэтгэх төрх гаргах нь тэдний аазгайг хөдөлгөж орхидог.

Та  үнэ цэнэтэй бүсгүй хүн. Тиймээс хаа ч явсан хажууд нь дагаж явах гэж хормой хотноос нь зууралдах хэрэггүй. Та өөрийнхөө үнэ цэнийг унагаад зогсохгүй нөхөргүй үлдэж ч магад.

Үнсгэлжингийн зохиолд итгэн суувал нөхөрт мөд гарахгүй.

Өөрийнхөө сул талыг хором бүрт мэдэрч түүндээ гутарч байдаг эмэгтэй нөхөрт гарахгүй.

Бүсгүй хүн хайр сэтгэлээ илэрхийлж болохгүй гэж боддог бол нөхөргүй хэвээр үлдэх байх шүү.

Ажил маань миний эрхэм зорилго хэмээн уриа лоозон барихаас наагуур байдаг төмөр хатагтай нар нөхөртэй болно гэж сэрүүн зүүдлэх хэрэггүй.

Хэрэв дээрх дутагдлууд өөрт чинь байдаг бол эртхэн энэ алдаагаа засаарай бүсгүй минь. Тэгж чадсан тохиолдолд хуримын даашинз өмсөн зогсох өдөр чинь улам л ойртох болно шүү.

Харц сэтгүүл

17 Comments

  1. mgl busgui says:

    30-тай
    тамхи татдаг
    сурсаар бгаа
    архи уудаг ч даадаггуй тэгээд сэксээс тэр бур татгалздаггуй хэрвээ тэр залуу таалагдвал
    хунтэй хамтран амидарч узсэн ч ар гэрийнхэнийх ни гуйланчлалаас залхаад салсан
    тэгэд энэ бугд миний дутагдал уу ганцаараа бгаагийн маани шалтгана уу хумуусээ?

  2. хэхэ says:

    Хүнийг хүн л эвддэг. Бүхий л талаас нь харж байж муу юу эсвэл амьдралд үзсэн нь тэр хүнийг зарим нэг байдлаар эвдэрхэд хүрэв үү гэдгийг харж байж л үнэхээр борлогдохгүй болсон хүүхэн үү гэдгийг тодорхойлох ёстой байх. Төрөлхийн муу хүн гэж цөөхөн байх. За харин төрөлхийн эмэгтэй хүний муу зан гэдгийг хүүхэд байхаас нь зүлгээд суулгачихсан эм хүн бол байна аа байна. Атаархуу ховч хүн муулах дуртай шуналтай гээд. Ер нь хүний ухамсараас их зүйл шалтгаалдаг шүү дээ.

  3. zan says:

    зан ааш 30 40 50 20 ч адил

  4. hojo says:

    15-25 л

  5. yamar hun bn says:

    ямар хуухэн бн т-м л залуу олдоно гэж 50 тай хуухэн 40 тэй хуухэн 30 тай хуухэн узлээ ялгаа алга 20 той бол арай оор юм бн

  6. baagii says:

    bbb ch zaluu toodoggui huuhenbolohoor uuriiguu saihan taivshruullaa daa.

  7. bbb says:

    keppu harin ch neg ortoi heljdee neerei l ediin zasgiin uhaanaar tiim bh shuu

  8. ... says:

    укикж

  9. Керри says:

    Хамгийн сайхан хүүхнүүд удаж байж нөхөрт гардаг юм биш үү. Хэт өндөр үнэтэй бараа зарагдахдаа ч удаан байдаг шиг. Хямдхан, эсвэл хямдарсан бараа л хамгийн сайн зарагддаг биз дээ.

  10. bat says:

    za yagshte!ailguiteh yu ni buruu bgaan,arhi pivo tamhi ch dutagdal bish bhaa.emegtei hun ch yahve,harin erchuud baiglaasaa davramtgai uls bdiin,bi uuruu er hun l de.ohidoo ain ailguiteeree,goyo!

  11. эмэгтэй says:

    2 хүүхэн өөд өөдөөсөө харж суугаад нээх том грушигтай пиво уугаад сууж байх нь үнэн муухай харагддаг шүү. Бас хэт мэдэмхий байх онцгүй. Өө нээрээ өөрөөс нь өөр мундаг хүн байхгүй юм шиг хүн муулдаг бол ёстой хэцүү

  12. gaida says:

    тэгж байгаад болох байлгуй гээл яваад байгаашд ,энэ дээр бичсэн бугд чанар байгаал ганстаараа яваад байгаан бн ал даа

  13. siso says:

    1. өөртөө итгэлгүй
    2. дурлахаараа өөрийгөө мартан үнэ цэнэгүй болгочдог,өөрийгөө хүндэлдэггүй
    3.тамхичин,архичин,пивочин
    4.үрэлгэн
    5.ангийн ,ажлын янхан
    6.муу эцэгтэй байсан бол ..

    Энэ хэд үнэн шалтгаанууд даа

  14. busgui says:

    1. арчаагуй
    2. бутэлгүй
    3. ууртай
    4. залхуу
    5. архи уухаараа агсам
    6. нуурээрээ заваан батгатай
    7. атаархуу
    манай нэг хунтэй суудагуй ийм найз хуухэн бнаа

  15. baagii says:

    -Тамхи татдаг
    -Орлогоосоо хамаагүй ихийг үрдэг
    -Залхуу
    -Сээтэгнүүр
    -өөрөөс нь илүү, сайн хүмүүсийг муулдаг

  16. nomuun says:

    Гало44 минь чамд л тийм юмууд таарч байж даа. Харамсалтай юм, хорвоог өөрийнхөө 2-хон цонхтой өрөөгөөр дүрслэх гэж.

  17. galoo44@yahoo.com says:

    1. дуудсан хун бурлуу гуйж тэр хумуусдэ шаалгуулдаг
    2.архи хэтрүүлэн уудаг
    3.ааш муутай
    4.арчаагуй
    5.унтамхай
    6.гажи донтой(богсруу хий гж орилох,боов хохох хэт донтой)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.