Хүнд хэлж бломгүй буюу, ярилцахад хэцүү зүйл их байх юмаа. Би одоо 28 хүрч байна, гэрлээгүй, найз залуугүй. Ар гэрийн боломж тааруу, олон хүүхэдтэй айлын том нь, их сургуулиа төгсч чадаагүй, одоо хувиараа нэг ажил хийдэг юмаа. Олон жил хамт олонгүй явсаар, бас анхны хайр гэж нэг залуугийн араас гүйгээд хаягдсан болхоор эр хүнээс зайгаа барьдаг, зожиг, амьжиргаа хөөж явсаар нэг л мэдэхэд 28 хүрч.
Нөхөртэй болж үр хүүхэд төрүүлж өсгөн сайхан амьдрахыг хүсдэг ч чадахгүй юм. Уржнан жил нэг залуутай танилцаад дотносод гэр орноороо орж гардаг болсон ч тэр гэрийн байдлыг минь голсон юмуу яасан юм аав ээждээ манай гэрийнхнийг гайгүй ажил хийдэг гэхчлэн танилцуулсан байсан. Бас намйаг түүнтэй танилцуулсан найзад маань хүртэл манайхыг ядуу, арчаагүй айл, аав нь архичин гэж ярьсан байна лээ.
Би түүнд нь дургүй хүрээд бас бус шалтгаанаас болоод нүүр өгөлгүй хөөсөөөр байгаад салсан. Яаж жирэмсэн болчоогүй юм, ер нь би жирэмсэн болох юмсан гэж боддог байсан ч болоогүй одоо бодоход энэ нь ч дээр. Одоо хүн амьтантай танилцахаар бас л аж байдал ар гэрийн амьдрал хараад байх болуу гэж айх юм, манайх жирийн л гэр хороолын 2 идэхгүй хоосон хонохгүй гэдэг шиг л айл.
Би өөрөө зорилготой, бодолтой юм юм сонирхдог өөрийгөө хөгжүүлэх дээшлүүлэх бодолтой хүмүүстэй танилцаж найзалмаар байдаг, тэгээд гайгүй ажил төрөлтэй залуустай танилцаад дотносоод ирэхээр гэр орны тухай асуугаал зайгаа авчих юм, өөрийнхөө амьдарч байгаа орчноосоо хань нөхөр олно гэвэл худлаа. Архи уусан, өдөр хоног өнгөрөөсөн хүмүүс байх юм. Сайн хүмүүс байгаа л даа, тэднийг үгүйсгээгүй юм шүү.
Ганцаараа байсаар бүр сурчих юмаа зожигроод, хүн амьтан нааштай харвал нэг унтах л бодолтой байгаа биз гэж бодоод нүүр өгөхгүй болчдог юм байна. Сэкс бол байхгүй ээ жилдээ ганц хоёр л. Бас нэг айдас бүр сэтгэлд байнаа, аав ээжийг архи уугаад зоддог, агсан тавьдаг айлгаж ичээдэг тэрийг багаасаа л харж өссөн, би том нь болхоор ээжийг өмөөрч аавтай муудалцсаар одоо үг ч дуугархаа больсон, эр хүнтэй харьцаад гайгүй дотносхоор энэ айдас гараад ирэх юм, хүнд итгэж чадахаа больдог юм байна лээ.
Одоо яах учраа олохгүй байна. Аягүй бол энэ чигээрээ үр хүүхэдчгүй ганц бие эмгэн болох вий гэж бодохоос айж байна.Заримдаа шөнөжин шаналж, юм бодох юмаа. Үеийнхэн бүгд хүүхэд нөхөртэй. Гэхдээ хүнээс хүүхэдтэй болоод хүүхдийнхээ төлөө амьдрах буруу санагддаг, хүүхдээ эцэггүй өсгөж, зөвхөн өөртөө л хань татаж өөрийгөө л бодож буй мэт санагдаад байдаг. Заримдаа хүүхэд өргөөд авчих юмсан, хайраар дутаж байгаа хүүхдийг хайрлаад өсгөх юмсан ч гэж бодох юм…
секс.мн дээр ирсэн захидал
39 Comments
yamar saihan erc huchtei demjleg we chinii huvid gej helehed naizaa chi zovohgui ee ene amidrald yagaad gevel chi bugdiig chadna yund ajrahgui bitgii gutar burhan chamd tusalj baina shuu dee amidraliin ereen baraan bugdiig chi oilgodog bolson bna nuguuteiguur chamd saihan hani l zayana uchir ni chi odoo yund ch diildeshgui huchtei bolson baina shuudee henii ch gar harahgui amidarch chadna gesen ug ldee tiim bolohoor chamtai yag l adilhan bodol sanatai erch huchei negen chamtai hanilana. Sanaa zuw bol zaya zuw udur buriig az jargaltai unguruulj baigaarai. Udahgui cham deer ireh saihan haniin chini zam chinii az jargallar gereltej saadgui ireh bolno. Yahooooooooooooooooooooooooooooo Happyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyy Best wishes for you and family
Төрсөн юм даа гэж өр өмлөөд олсноо өгдөг…нээрэн хэцүү шүү
хмм бөөн зовлонт эмэгтэйчүүд байхиймдаа
хмм бөөн зовлонт эмэгтэйчүүд байхиймдаа
Сайн байцгаана уу. Би ажлаа хийсээр амьдарч байнаа. Энэ захиа бичээд хүмүүсийн саналыг уншаад өарийн шийдсэнээрээ тусдаа гарлаа. Сайхан л бөйна. Хамгийн гол нь би тэр өөрийн гэрлүүгээ очих ч дургүй болчихсон…очихоор л бөөн зовлон ярьсан тэнэглэсэн,мөнгө харсан хүмүүс байдаг. Төрсөн юм даа гэж өр өмлөөд олсноо өгдөг. Хэн нь ч эргээд надад нэмэр болдоггүй. Ажил хийх насанд хүрсэн 23 21тэй дүү нар байна Ажил хийдгүй,хүн амьтны сайн санасан тусалсан илүүчилсэн юмаар амьдраад өмсөад идээд явжаах сонирхолтой ,бүр цэвэрлэгч хөгшин эхээсээ нэгжний мөнгө аваад явжийдаг тийм хүмүүс байна. Би тэд нарыг хархаар уур хүрэх юм. Тэгээд очих ч дургүй. Одоо хавар сургуулиа төгсөөд гайгүй ажилд ороод хэдэн жил ажилчаад гадагшаа явна гэж бодож байгаа. Би тийм намаг балчиг шиг заваан арчаагүй, хэнчбиш амьдралаар амьдармааргүй байна.
амьдралд чинь сайхан бүхний дээдийг л хүсье дээ.та чадна аа….
чи майл бичээчээ
сайн ба уу чи их зов сэтгэлтэй сайн бүсгүй юм аа чам шиг сайхан ийм сэтгэлтэй олон олон бүсгүйчүүд байгаа байхаа би одоогоор хари нутагт ажиллаж амидардаг жирийн л нэгэн залуу надтай интэрнээтээр холбогдож үнэн сэтгэлээсээ жаргал зовлонгоо хуваалтсаж сайхан найз болж болно оо чамаар би бахархаж ба шүү амжилт бүсгүй минь minii yahoo ID mongollulu@yahoo.com
Сайн байцгаана уу?
Юуны өмнө коммэнт үлдээсэн бүх хүмүүстээ баярлалаа. Бүгдийг нь уншлаа.
Олны санаа бодлыг харьцуулж үзээд өөртөө жоохон бодлоо. Би бас өөртөө итгэлгүй болоод ийм юманд шаналж байдаг юм шиг ээ.
Одоо цоглог байнаа.
Ер нь бол хүнтэй суугаад ар гэрээ дүү нараа яах билээ,эсвэл тэр ирээдүйн нөхөртөө өөринхөө ачаанасс үүрүүлье гэж боддоггүй.
Хүнд дараа болохгүй амьдрана гэдэг бол миний бараг зарчим,зарим хүмүүс тэр утгаар ойлгосон бололтой.
Зүгээр л өөрийнхөө доторх бодол эргэлзээгээ та бүхэнтэй хуваалцахыг л хүссэн юм.
Сэтгэл санааны дэмжлэг хүссэн гэж болноо.
Мэдээж зөвлөгөө бол зөвлөгөө,хүн өөрийн амьдралаа өөрөөл шийднэ.
Зарим коммэнт үлдээсэн хүмүүсээр бахархаж байна,дээр заяка.анка гэсэн хаягтай бүсгүй лаг юмаа,би чинийхийг их олон уншсан яг энэ дээд талын хүнд хэлхэд би тэгж чадахгүй байх оо,өнгө мөнгө хөөцөлддөг хүн биш ээ гэж хэлий даа.
Би ээж аавыгаа архичин энтэр гэж нээх хүндрүүлж боддоггүй ээ.
Би гэдэг хүнийг төрүүлээд өсгөсөн нь хангалттай,би ч тэр 2гоо зовоогоогүй,16 хүрээдл хотод оюутан болж ирээд үндсэндээ бие даасан.
Тэгээд л хийгээгүй ажил гэж байхгүй дээ,одоо хувиараа хийж байгаа гэдэг ажил маань ямар нэг бизнес биш л дээ.
Би нэг айлын хүүхэд асрагч хийдэг юм.Хажуугаар нь сураад,хэлний курсэд суудаг.
Хэдэн жил хийж байгаа болохоор хамт олонгүй,бас гэртээ байх нь ховор болохоор гэрийнхэнээс ч хөндий болдог,ангийнхан найз нөхөд хийж байгаа ажлыг маань хоорондоо живэр жувар гээд байдаг болхоор бараг уулзахаа болиод утасаа солиод сүүлийн үед гав ганцаардмал болсон.
Хүнд дараа болохгүй,хүнээс юм гуйхгүй,муугаа харуулахгүй гэж бодоод л ингэдэг.
Гэрийнхэн ч ээж аав маань надыг эрт биеэ даасан болохоор араас санаа зовно,утасдана,санаа тавих гэдэг зүйл байдаггүй.
Бүх юмыг л өөрөө болгож,өвдөж хавдсан ч ганцаараа очоод хэвтээд,гарсаныхаа дараа л ээждээ дуулгадаг ийм хүндээ…
Заримдаа хэн нэгэн санаа тавиасай гэж их хүсдэг ээ.
Дүү нар болон гэрийнхэнд би тэжээгч,мөнгө олж ирэгч гэж харагддаг байх..
Дээрх заяка.анка шиг дүү нар нь танийгаа жаргаанаа гэж хэлдэг бол сайхнаа….
Хариу бичих гэж байгаад уймраад баахан юм бичлээ,дотор онгойгоод сайхан байнаа,би ингэж яг энэ хэдэн үгийг дотроо л боддог.
Хэндээ ч хэлхэв,гэрийнхнээ давраасан миний буруу байхаа.
Одоо би яаж ийгээд тусдаа байхаар шийдсэн,гэрийнхэндээ ч хэлсэн,дүү нар бүр бэлэнчлэх бодолтой,заримдаа би боддийн,би хамаг сайхан залуу насаа цалингийн ахиу гэж бодож айлын хүүхэдтэй ноцолдсоор эд нарыг тэжээсээр ирсэн,намайг тэгж боддог ойлгодог хүн байхгүй юм шиг байнлээ.
За олон юм нуршсанд уучлаарай.Та нарт болон сэтгэлээ онгойлгох боломж олгосон сайтын хамт олонд баярлалаа.
(уг нь би өөр гарчиг өгсөн юмсан админ нь сольчихсон юм байхдаа )
Chaddiin bol mungutei hun degeedeed aw haltar mini. Odoogiin zaluus tiim l bolson.
busgui mini bitgii buuj ug, neg l saikhan udur sain huntei uchirna, ter boltol ooriigoo hogjuul oortoo itgeltei bai, bi ch gesen 25 hurtlee gertee neg ch naizaa oruulj uzeegui uchir ni manaid gants pletka, induu hoyr l bdag, ovoldooo us holdchihdog blaa, ter uyed bi gal tulsnii daraa oroi suuj hichel unshdag bsan, gehdee bi hezee ch zorilgoo martaagui, nadad odoo sain ehner bn, ehnerteigee hamt saihan amidraliin tuluu zutguj yavna daa
chamd ch gesen sain hun uchirna, amjilt husii
ug ni chadaltai chadvartai er hun bol uneheer hairtai busguinhee ar geriig haraad bhgui bhaa. archaagui chamd tohirohgiui humuus l ar ger amjirgaa harj bgaa. uneheer uhaantai, sain zaluu bol chamaig uud ni tataad l awad yawna.tiim zaluuchuud ni udriin od shig howor yum daa.
олон арчаагүй дүүтэй айлын томтой суух амаргүй. амьдралынхаа хайран сайхан жилүүдээ бүтэлгүй улсуудад зарцуулсаар байгаад л дуусна. зарим нь бол бүр бүх насаараа өөрийнхөө олсоныг өрөөлийнхтэй нийлүүлээд л аав ээж, ах дүүгээ чирээд явдаг. гол нь дэмжлэг үзүүлэхээр зөв хүлээж авч байдлаа сайжруулдаг, ядуу боловч ухаантай улсуудад л тусалж байхгүй бол улам дордож, улам бэлэнчилдэг богинохон бодолтой дүү нартай болчуул ч явцгүй дээ. угийн ядуу амьдрах заяатай улс гэж байдым байлээ. хичнээн хүч чадалтай, хайртай дуртайгаа гайхаж суусан хүнийг ч гэсэн залхаана. тэр нь харин овжин ухаалаг байж чадаад ухамсарт нь жоохон дэвшил гаргаж чадвал юу юм гэхээс. гэхдээ нэгэнт төлөвшчихсөн том дүү нартай, тэднүүс нь хөлөө олохгүй удаан яваад байвал ер нь л шантрана шүү. яахав нугаршгүй хугаршгүй өөдрөг улсууд байдымаа. тэднүүс бол олон дүү нартай нь өөд нь татах гэж овоо олон жил зууралдах л байх. ер нь л хүнд дараа болж амьдрах онцгүй ш дээ. хайр дурлалынх нь төлөө боолчилж байгаамуу.
хашаагаа сайхан цэцэрлэгжүүлчих. өөрийгөө гоё сайхан зүйлсээр хүрээлүүл. өөртөө итгэлтэй, үргэлж инээмсэглэж яваарай.
сайнуу би чиний бодолоос нэг зүйлийг ойлгохгүй бөйна яаж хүүхэд өргөж авах тухай боддог байна чи өөрөө асуудалаа зохицуулах хэрэгтэй аав ээжээсээ тусдаа амьдрах хэрэгтэй дайчин бүсгүйчүүдэд эрчүүд татагддаг юм,хүүхэдтэй байна гэдэг сайхан эртхэн гаргах хэрэгтэй,санхүүгийхээ асуудалыг бүрдүүлэх нь чухал,
AR GERIIN AMIDRAL GEED SHANALAD YAHW EE YR NI AAW EEJINHEE HAJUUD UDAAN BH HETSUU BDIIN ALI BOLOH TUSDAA GARSAN DEER GEJ HELMEER BN.TER NZ ZALUUGIN CHIN HUWID HUN CHANARGUI MUU L ZALUU BN CHAMD CHIN SETGELESEE HAIRGUI SETGELGUIN BNOOO UNEHER HAIRTAI BOL TEGDGUIN HERWE SUUWAL NASAN TURSHID CHIN AAW EEJ AR GERIIG CHIN DOOSH NI HIIJ CHAMAIG ZOWOOH BHDAA. UNEHER HAIRTAI BOL HEN CH TEGDGUI MANAI NEG NZ GER HOROLOLD USSUN NEG JOOKON BAISHINGAAS UUR YMGUI GEHDEE BOLOWSROLTOI OHIN BAYN BOLOWSROLTOI ZALUUTAI SUUTSAN SHAN L AMIDARCH BN HUN HUN UUR HUNII DOTOR TALIIG TANIH HEREGTEI TER ZALUU UURIGUU CHAMD TANIULTSAN BN DOO TIIM HUN CHAMD HEREGGUI ZA AMJILT
сайн бна уу бич бас айлийн том доороо 4н дүүтэй одоо 25тай бас л 17тойгоосоо ажил хийж гэр орноо тэтгэж бгаараа тусалж дуу нараа дэмжиж ирсэн аав бол хойд эцэг бага бхаас л ээжийг мини зодож намайг байнга оролдож ирсэн би бүүр 5н настайгаасаа зугтааж хашаанийхаа буланд хонодог бсан ээж маана эмч бхоор ээлжтэй нэг өнжөөд л ажилдаа хонодог бич ээждээ аав тэгдэг гэж юм хэлдэггүй тэгээд 19тэйдээ нэг өдөр ажилаа тараад ирсэн чини ээжийг мини зодож бсан тэгээд би гулууз аваад эрэгтэй дуутэйгэй хамт хэмхэртэл нь зодоод хөөгөөд явуулцан угаасаа л нэмэргүй хүн бсан архи ууна банзал хормойн донтой ,за тэгээд л би бүх л ажилийг хийж үзсэндээ барилгийн туслах хүртэл хийж үзсэн эмэгтэй хүн гэхэд амьдралд шамтарч үхмээр хүртэл санагддаг блаа сайн хүнтэй сайхан залуутай таарсан бид 2 дөрвөн жил найзалсан бич бас дээд боловсролгүй одоо би тусдаа гартсан найз залуутай амьдардаг хувиараа юм ажилуулдаг бух юм сайхан л бн анх манайх гэр орончгуй хөлсний байшингаар л бдаг бсан одоо бол миний уран бүтээл хөлс хөдөлмөр шингэсэн гэр орон дүү ээж нар маана согтүү хүнээс айж эмээх юум байхгүй инээд хөөртэй эрэгтэй дуу маана оюутан ирэх жил төгсөнө бага 3 маана сургуульд ээж маана ар гэрээ цохицуулаад би хөрөнгө мөнгийг нь болгоод л сайхан бна аз жаргалтай дүү нар маана том болоод танийг сайхан амраанаа танидаа хайртай гээд л урамтай .за тэгээд эр хүний тухай хэлхэд сайн хүнтэй таарлаа халамжтай чамдч бас таарна сайхан мөрөөд зорилго тавь тэгээд л бага бгаар мөрөөдлөө биэлүүл хүнтэй суух гэж яарсаний хэрэггүйээ сайхан найз нөхөд хамт олон бий болго өөртөө хөрөнгө цуглуул байр машин гээд л эмэгтэйчүүд бидэнд ямар хэрэггүй юм бх биш кк цуглуулаад л бай ирээдүйд төрөх үр хүүхдэд чини хэрэгтэй чи бид 2 шиг бусад эмэгтэйчүүд шиг зовоохгүй хүнд ачаа үүрүүлэхгүйн тулд за тэгээд нэгийг ойлгоно биздээ амжилт аз жаргалтай бай чи жаргах эрхтэй жаргахч болно тэр жаргалаа чи өөрөө бий болго дахид амжилт надтай буур дотно танилтцахийг хүсвэл мэйл бичээрээ заяка.анкаяахоо.ком
монголд хун болгон ядуу шүү дээ.өөрөө өөрдөө зөб яабал яасан жум бэ.
ХАХА ходоод шархална гэдэг чинь үнэн шүү манай хамаатны ах архи ууж тамхи татдаггүй мөртлөө ходоодхий хавдарын сүүлийн шатанд орчихсоноо түрүүхэн мэдсэн дандаа л ямар нэгэн юманд санаа зовж явдаг дурак байгаа юм.
чини гэрийн хороололд амидрах чини гол биш ээ чи хучтэй чадалтай бол залуучууд угаасаа чамайг бурхээд ирнэ
чи л оорийгоо хогжуул тэгж чадвал аындаа чамайг найз ноход хурээлээд ирнэ
би ч бас жоохон гутранг узэлтэй л дэ одоо дандаа умийг оодрогоор харж бая гэж бодоод бга
– Zaluuchuud odoo ugaasaa aihtar bolson.Olon hyyhedtei ailiin tomtoi byy suu gj hoorondoo yarilstdag yum gsn…/ger horoolol bol odoo ongorsoon.hot ter ayaaraa l ger horoolol l bgaa biz de?
– Zaluustai taniltsahdaa anhnaasaa ichij zovolgyi manaih tend bdg geed ichij zovolgyi hyrgyyleh yedee hyrgyyl.Dotnosood irvel medeej ehees hedyylee bdg ar ger geed bygdiig n zaluu chin medeh biz.Tegeed zugtaaj bval chi tiim ineedtei zaluusiig erthen garzgyi tanisandaa bayarlasan n deer.
– Yneheer chi taalagdaad,chamd ynengeesee hairtai bolson hyn bol ar geriig chin tovogshoolgyi chamtai suuna.Gehdee zah zeeliin yed hymyys yynd ih anhaaraltai handdag bolson n nuuts bish.Tanai geriinhen ch gsn chamd teer bolohoorgyi amidraldaaa archaatai bjiij chi nohort sanaa amar garah bh da.Amjilt hysie! Horvoo deer sain saihan hymyys olon bii shyy!
Сайн уу?Хүн л юм чинь өөрийхөө амьдралыг харан бас бусдын амьдралтай харьцуулан сэтгэлээр унах үе байлгүй яахав.Миний хувьд ч мөн адил гэр бүл маань л аятайхан хүний хүн харахад гологдохгүй байсан бол аль хэдийн өч төчнөөн сайн найз нартай болчихсон байсандаа гэж бодож байлаа.Гэхдээ хүний амьдрал гэдэг баян, ядуудаа гол нь биш ээ. Танай гэр бүлийг хүлээж авах сэтгэлгүй, гэр бүлийн чинь байдлаас болж чамаас зайгаа авч байгаа хүн жинхнээсээ чамд сайн хүн яавч биш. Хүн төрөх гэр бүлээ сонгодоггүй цаанаас заяасан тавилан тул өөрийнхөө гэр бүлийнхээ төлөө баярлаж, талархах хэрэгтэй. Чи их ухаантай охин шиг санагдлаа. Ухаантай бүсгүйчүүдэд дуртай, бас тэднийг хайрлах ухаантай, суурьтай, алсын бодолтой залуучууд олон биш ч цөөн бол байгаа. Тэдний нэгэнтэй учран сайхан амьдрахыг хүсье. Манай монголчууд л 30 хүрэхээсээ өмнө ихэнх нь хүнтэй суучихдаг боловч бусад улсуудад одоо бүсгүйчүүд 30 гараад хүнтэй суух хандлагайтай болчихоод байгаа ш дээ. Бүү яар. Бас хэзээ ч хэзээ ч битгий гутарч сэтгэлээр унаарай. Амжилт хүсье.
манайх гэр хороололд л бдаг шуу дээ.бас л 2идэхгүй хоосон хонохгуй айл.гэхдээ миний найзалж бсан залуус нэг ч удаа намайг тийм гэж голж бгаагуй.гэрээр мин орж гараал явдаг бсан.би одоо сайн хунтэй ханилсан.онгирч бгаам биш шуу.чи оортоо хэтэрхий итгэл муутай бгаад бдаг юм бна.надтай найзалж бсан залуус одоо хэр н сайн нзууд шиг тусалж дэмжих юм бвал туслаад л сайхан харитсаатай бдаг.би нохроосоо ч нуудаггуй.
чи харин оортоо итгэдэггүй зангаасаа болоод бдаг болтой юм бна.сайхан оодрог л бай л даа.тэгээд ч эмэгтэй хунд чин эд хоронго чухал биш шуу дээ.сайхан гэр бултэй болоход чиний ухаан л мэднэ.
чамд ч харин архичин ч гэсэн аав ээж бн аа.надад бол ю ч байгаагуй бутэн өнчин бас худууни бууж ядуу.10 жилийн дараа ямар болсоноо хараарай
dont worry be happy girl..good luck
их шаналаад байвал ходоод чин шархална шуу.
нас чацуу сэтгэл зөвтэй санагдлаа 88611110 мессеж үлдээгээрэй сайн найзууд болох ч юм билүү
Сайн уу? Энэ асуудал шүү. ар гэр ээж аав энэ тэр л асуудал тэрнээс биш чиний гэр хороололд амьдардаг чинь чамд дурлах залууд хамаа байхгүй байх . Сайхан залуу хөдөөний охинд дурлаад хайрлаад сууж л байдаг. Хувь хүнээс л болох байх. Миний бодлоор хүн хаана байх чухал биш харин хэрхэн өөртөө анхаарал тавих байгаа орчингоо тордож, өөд нь татахаас л шалгаална даа. цэвэрхэн сайхан цэцэрлэгтэй мод энэ тэр тарьсан хашаа сайхан л байдаг ш дээ.
erchuud uneheer l chin setgeleesee hairlaj durlawal ar geriin amjirgaag hardaggui umaa. bas chin bair hulsluud ch boltugai uuriiguu ger horoolloos sugalj garga.
эмэгтэй xунд xэцүү байдаг байж магадгуй юм. эр xунд бол ямар ч асуудал алга. даваад гардаг л нэг даваа бна. санаа зоволтгуй, тууштай л байдаа. болж л таараа. 1 xунтэй жооxон удаан байдаа. тэгээд аяндаа шийдэгдэx байx.
Бодлоос бух ум шалтгаалдаг ш дээ сайн сайхан ум байнга бодож муруудэж бай.чамд аз жаргал ирнээ итгээрэй бусгуй минэ.
чи их зөв бодолтой, тэмүүлэлтэй бүсгүй санагдлаа.
санаа сайн бол заяа сайн гэдэгдээ.
ганц 1 сайн, үнэнч сэтгэл сайтай найз бүсгүйчүүдтэй болбол ганцаардахгүй болов уу.
ñàéõàí ç¿éë áîäîæ áàé. íàéç ìèíü ñàíàà çºâ áîë çàÿà çºâ ãýäýã àëü áîëîõ ñºðºã ç¿éë áèòãèé áîäîæ áàé ñàéõàí ç¿éë áîäîæ ò¿¿íäýý õ¿ðíý ãýæ ººðòºº á¿ðýí èòãýëòýé áàéõ þì áîë ÷è àìæèëòàíä õ¿ðíý ¯íýíèéã õýëýõýä ÷àìòàé ºìíº íü ó÷èð÷ áàéñàí çàëóó÷óóä òýãæ àñóóãààä áîë÷èõîæ áàéãàà áîë ººð ñàíààòàé ë ãýñýí ¿ã Õìan хэлснээр эрчүүд хайртай болох л юм бол бусадыг нээх боддогүй юм за тэгээд амжилт сайхан хайрын хуй салхи чамайг дайраг
Зүгээрдээ бүсгүй минь чамайг гэсэн чамайг хайрлах залуу хаа нэгтэй байж л байгаа. Үнэнг хэлхэд ихэнхи эрчүүд нэг бүсгүйд хайртай дуртай болчихсон бол хаана амьдардаг, аав нь эсвэл ээж нь архичин байна уу , баян байна уу ядуу байна уу чухал биш байдаг юм шдээ. Ямар ээж аав, гэр оронтой нь сууж байгаа биш.
hi, bitgii gutar naiz mini, ene bol tsag hugatsaanii asuudal shdee. aav eejiin amidral bol chinii amidral bish shuu dee.
yarah hereggui see, saihan hair irnee, gol ni chi uurtuu itgeltei ireeduigeer saihnaar tusuul muruud, temts.
surch baigaa chini mash zuv, surch duusaad arai uur ajil deer garahad chini bas shal ondoo shuu dee.buh yum saihan bolno.
uurtuu itge busgui mini. zaluuchuudiig songohdoo odoo baigaagaar ni bish, amidraliin tuluu temtsel zorilgotoi, hudulmurch, hunii tuluu setgeltei hun mun uu gedeg shalguur tavij songooroi.
GOOD LUCK:-)
sain uu busgui . gariin 5 huruu geed kinon deer Surengiin naiz zaluu heldeg sh de ene horvoo deer sain humuus ni muugaasaa havigui olon shuu de gej. my naiz humuustei harilts aldahaas buu ai . taalagdsan zaluutaigaa uulz uchir zuv zugeer bsanaaas zurh setgel sharhalj bsan ni deer bdag yum shuu. Naizuud bolj bolno shuu gan_shvr@yahoo.com mail bicheerei 29 tei zaluu
ээж ааваасаа одоо тусдаа гарч амьдарсан нь дээр юм биш үү тэгэх юм бол ядаж өөртэй зориулах нь арай л дээр болно. хувиараа юм хийдэг бол боломж гаргаж болох л юм байна ш дээ.
Би уг н ажилынхаа хажуугаар сурдаг юмаа хавар төгсөнө. Боломжийн хэл устай ,гайгүй ажил хийнээ л гэж боддог.Уг гь би өөртөө бардам байдаг ч ганцаардаад ч тэрүү их юм бодож шаналдаг.Тэгээд нэтээс блог ,сайт руу орж юм уншиж тайвширах юмдаа та бүхэн хэлэх зүйлээ харамгүй хэлээрэй
шаналах хэрэггүй ээ найзаа. Би ч гэсэн гэр хороололд өссөн, одоо ч аав ах дүү нар тэнд байгаа. Гэхдээ сайхан амьдардаг л даа. Жинхэнэ хайртай, хүн чанартай хүнтэй учирвал тэр гэр орон морон хамаагүйээ. Заавал дээд боловсролтой байж ажз жаргалд хүрнэ гэж юу байхав, гайгүй мөнгө хурааж байгаад сургуульд орж болно шдээ. Оройтоогүй байна. Хүнтэй суух нас чинь ч оройтоогүй байна. Аль 30 гарч 40 хүрсэн авгайчууд хожим нь хүнтэй сууж л байдаг шдээ. Хүнд дээрэлхүүлж хүний царай харж амьдрахгүйн тулд чи эхлээд өөрийгөө боловсруул, яаж ийж байгаад мөнгөө хураагаад. Гэр орондоо туслах чинь сайн л хэрэг байна, гэхдээ одоо өөрийгөө бодох цаг чинь болсон байна.