Гэтэл би чинь өмнө нь алдаж явсан хүн…

Сайн байна уу би одоо 26 настай. Нөхөртэйгөө суугаад 1 жил болж байна. Өмнө би нэг залуутай хамт амьдардаг байсан. Тэр их архи ууж агсам тавьдаг гэр орондоо ирдэггүй хамгийн аймар нь намайг 6 сартай байхад архи ууж агсам тавьж зөндөө их зодоод хөргөгч мөргүүлж би ухаан алдаад хүүхдээ алдсан. Тэгээд тэр хүнээс арай гэж нэг юм салаад одоогийн нөхөртэйгөө учирсан. Энэ маань их сайн хүн. Гэхдээ энэ хүнд би өнгөрсөн амьдралаа нэгийг нь ч сөхөөгүй. Би өөр хүнд ярихыг ч хүсдэггүй. Зүгээр л мартахыг хичээдэг. Гэтэл саяхан хэд хоногийн өмнө нөхөртэйгөө нэг пабд хоол идэж байгаад хуучин амьдардаг байсан залуутайгаа таарчихсан. Нөгөө дэхь чинь бас л согтуу дуу нь чангарчихсан намайг хараад шууд хүрээд ирсэн. Тэгээд л яриа өдөөд лаг сүрхий дотно юм яриад салдаггүй. Нөхөр маань уурлаж чи авгай бид хоёрт саад болоод байна гэж хэлсэн чинь нөгөө архичин чинь бид хоёрын өмнөх амьдрал яаж унтдаг байсан намайг яаж тавьдаг байсан ямар сайхан байсан яаж харддаг байсан бас хүүхдээ ингээд алдчихсан гээд бүх юмаа ярьчихсан. Би дуугай болгох гээд дийлээгүй юу ч хэлэлгүй дуугай л зогссон. Нөхөр маань ч гэсэн юм хэлэхгүй сонсоод л байсан.

Харин гэртээ ирээд надтай огт юм яриагүй. Бүр одоог хүртэл. Гэрээс гардаггүй хүн шөнө орой ирээд л. Заримдаа хонохгүй. Ярилцъя гэхээр завгүй ажилтай гээд л гараад явчихна. Би бүр яахаа мэдэхээ байчихлаа. Магадгүй өөрийнх нь намайг төсөөлдөг байсан хүн нь их сайн эхнэр байсан байх л даа. Гэтэл би чинь өмнө нь алдаж явсан хүн. Түүний төсөөлж ч байгаагүй амьдралаар амьдарчихсан. Тэгээд тэрийгээ хэлээгүй болохоор өөрт нь хэцүү байгаан болов уу би яавад дээр вэ зөвлөөч хүмүүсээ…

cekc.mn дээр ирсэн захидал

39 Comments

  1. munkh says:

    анхнаасаа хэлэх л байсан юн. мэдээж одоо чи надад дуйргуй байгаа бол одо 2уулаа салая гэж л хэлэхгүй ю дээ. хайртай бол угуй гэх л биз

  2. onna1 says:

    хэнд ч буу худал хэл одоо байгаагаасаа ч илуу хунд байдалд хожим ни орно шуу дээ.Харин нөхөрийгөө хулээж байгаад чамтай ярилцах үед юг ч худлаа хэлэлгүй бух унэнээ хэлчиx ,худлаа ярж нээх сайхан өөгүй хун болох гэж байж бүүр алийгаа алдчиxав даа.Унэн юм шиг халуун мөрлөө сэтгэл амар зүйл хаана ч байхгүй шүү, энэ үед л нөхөр чин уръдах амъдралыг хамаарах хамаарахгүй нъ мэдэгдэнэ…
    Мөн нөхөр чин унэнийг мэдэх гэж тэвчээртэй сонсон байна, түүнээс авахыгаа абаад xаяxыгаа хаяад л явж л байгаа.Хамгийн зөв шийдвэр халуун ч гэсэн унэнээ хэлээд явж байх шиг сайхан шийдвэр байхгүй шуу… дээрх олон зөвөлгөө байна энэ хүмүүсийн ухаанаар ухаарч худлаа хэлэх юм бол хожим нъ чи л алдана бүүр дахин сэргэхгүй болтолоо алдана ш дээ

  3. zoy says:

    хулээж бсан н дэр дээ хэрвээ сайн хун бол чамайг ойлгоно муу хун бол салаад л дуусаа.эмэгтэй хун буруу сонголт хийбэл насан туршда зовно тиймээс нас залуу бн тааарч тохирох сайн хун бжил тааараа даа

  4. шар сүүлт says:

    Ярилц Ярилц Ярилц бас дахин Ярилц…. өөр арга байхгүй ш дээ

  5. sysy says:

    xуц xуц xууxнуд гэдэг xууxнууд л байдаг байxгуй у. xааший чиний тоглоом юмуу. чи өөрөө аятайxан байсан бол ийм болоxгуй л байсан ш дээ. бугд л нэг уйлийн ур яриж гэнэ. яс юман дээр чиний наад азгуй бутэлгүй амидрал чинэ чиний л уйлийн ур биздээ. урид ни ямар ч явсан, xэн ч юм билээ. итгэxэд бэрx зугээр 2 тийшээ болж xэн xэнийгээ амраа.

  6. gunche says:

    чи надаа итгээ энэ залуу намайг сууя гэдэг байсан гэхдээ би чамдаа хайртай чамайгаа сонгосон надаас хариугаа авах гэж ингэж байгаан гээд хэл энэ бүхэн үнэн чи тэрийг орхиод энэ ханьтайгаа суусан юм чинь гээд хэл тэр архичингаас болож ханиа гомдоож болохгүйээ энд эмэгтэй хүний сийрэг ухаан гарга.

  7. boogii13 says:

    баганаатай санал нэг бна

  8. baganaa says:

    Наад залуугаасаа салаа арчаагуй голог бна. Авгайг чини хар согтуу юм ирээд чалчиж байхад сонсоол зогсоод бдаг хаяад явах хэрэгтэйшд.

    Чи наад залуудаа намайг оороос н илуу сайахан залуутай явж бгааг хараад атаархсандаа олон долоон юм зохиож яриад бна. худлаа битгий итгэ энэ тэр гэд.

    Гэхдээ л шинэ залуу чин шог гар бна.

  9. Deedee says:

    chinii urid ni zowlon uzsen chin chinii buruu bishee busgui min. ter nowshiin archaagui zaluug burhan shiitgeh boltugai. harin odoogiin zaluu chin uhaantai hun bol chinii umnuh amidral hamaagui gedgiig uhaarah bolnoo. yamar ch er hun ehneriihee urid ni yaj hentei sexddeg bsniig sonsood tsochrold oroh ni todorhoi. tuund byasalgaj buhniig oilgoh tsag olgo. gol ni chi ene bugded buruugui gedgiig l oilgoh bh gej naidya.

  10. 28 says:

    yamar horolmaa nohor ve. hun yagaad iim aimaar bolchdog bnaaaaaaaaaaa

  11. Asiana.asie says:

    Чамд хайртай юм бол ачмайг ойлготол нь чи хүлээ. Тэгээд нэг сайхан өдөр сэтгэлээ онгойтол ярь хүлээж авбал тэр, хүлээж авахгүй бол автал нь хүлээ. Одоо чамд хүлээхээс өөр арга зам байна уу. Харин ингэлээ гээд бид 2-т аль алинд нь ямар ч үр ашиггүй л гэдгийг нь юуны өмнө чи хэлээд энэ байдлаар байх юм бол чиний амьдралд саад болсондоо би өөрийгөө зүхэж байна гээд гэртээ харь. Тэгээд хэд хоног сайхан амар, уйл, бясалга. Тэгээд тайвшир. Хүн ямар төгс юм уу, ямар алдах эрх байдаггүй юм уу. Битгий өөрийгөө зовоо. Тэрний бие сэтгэлээр ямар чи амьдрах гэж байгаа биш. Ганцхан амьдрах хорвоо гэдгийг ойлго. Тэгээд битгий өнгөрснийг бод. Зөвхөн өнөөдрийнхөө амар амгалан, баяр жаргалыг л бод.

  12. XT says:

    Chi yagaad uuriiguu aldaj yavsan geed baigaa yum be?? Yahaaraa chinii aldaa baidag yum. Hezee ch aldsan gej bitgii bod. Hun bolgon yamar neg amidral tuulj unguruuldeg, muuhai baisan geed aldaa gej bolohgui. Chi bish chinii huuchin zaluu l aldsan hun baina. Chi bol hetsuu amidral tuulj unguruulsen hun. Ene udaagiin yavdal chamd sain yum boljee, nuhriiguu yamar hun be gedgiig tanih bolomj olgoj. Burhan chamaig dahin zovoohguin tuld nuhriig chini shalgaj baigaa ni ter. Baidliig har, uuruusuu ehelj yu ch bitgii hii, yari.

  13. boogii13 says:

    чи нөхөртэйгөө уулзаж ярилцаад танихгуй согтуу хүний үгээр үг хийлээ гээд буруутгаж уурлаж загна. тийм болоогүй гээд нэлээд хугацаагаар ю ч болоогүй юм шиг бай.итгэл унэмшилийг сайн хийдээ, яваандаа нухур чини гайгүй болноо.нэг хэсэгтээ стрэсст орсон бна нухур чини.ер ни урьд өмнө хэн бсан яаж бсан нь хамаагуй шдээ. одоо сайн халамжтай байвал болоо гэж боддог.унаантай нөхөр бол тэгэхсээд гайгуй болноо,санаа зоволтгүй

  14. olgio says:

    би бол ийм xууxэнтэй амидраxгуй сал ни. ядаргаа бгайдаа… чиний буруу биш л байx, гэxдээ дараагийнxаа нөхөртэйгээ л тэр сайxан амидралаараа амидраxгуй удаа. заавал наад залуу чинэ чамтай амидарч наждаа эдлэx ёстой юмуу, дургуй таалагдаxгуй бол тэр л биздээ. xаашаа юм, заавал амидраx ёстой юм шиг, уxааантай бол тэгнэ ч гэx шиг, ядаргаа байгаадаа. уxаантай нэг ни байдаг л юм байгаа биз, xусэxгүй амидралаарааа амидарч байxаар тэнэг байсан дээр биз.

  15. Зочин says:

    Нас биенд хүрсэн улс гэр бүл зохиочихоод ханьдаа ӨМНӨХ АМЬДРАЛ байсан гэдгийг ойлгож, хүлээн зөвшөөрч чаддаггүй хүмүүсийг би огтоос ойлгодоггүй. Тэд ямар өрөвдмөөр гээч. Өөрсдөө болохоор өнгөрсөн амьдралтай байж болдог бусад хүмүүс болохоор болдоггүй юмуу? Өнгөрсөн бүхэн сайхан, амттай байдаггүй нь хорвоогийн жам. Одоо, энэ өдөр, өнөөдөр нь чухал болохоос өчигдөр хэнд хэрэгтэй юм бэ? Нөхөр чинь бодох хугацаа өөртөө гаргаж байж болох ч хэрэв тийм биш бол надад лав үнэхээр өрөвдөлтэй эр санагдаж байна.

  16. одоо л нөхрийн чинь ямар хүн бэ гэдэг нь л мэдэгдэнэ дээ.

  17. j,hvbg says:

    алдаж явсанаа хэлж байхгуй яасын
    нууц юм гэж хорвоод бдаггуй юм шдээ.

  18. Mongolia says:

    Уридний залуу чинь чамайг нөxөртэй чинь xамт доромжилоод элэглээд xаясан байшд чи ч гэж чи бас сонсоод сууж байдаг нөөр амийн маажаад орилж xашгираад дайраxгуй

  19. Tj.mgl6 says:

    БИ лаб нөхрийн чин оронд бсан бол ярж дуустал ни сайхан сонсож сууж бгад дуусахад ни өөрийг ни архи холилдсон цустай ни хутгаад нуурэн дээр ни нулимчихаад өрөөсөн төмсөгийг ни хага базчаад явах явах байлаа гэж.

  20. huurhii busgui mini says:

    Nuhurteigee yriltsahdaa, uridnii zaluu chini chamaig zoddog bsan uchraas tuuniig haysan gedgee helj oilguulaarai, ene ih chuhal shvv. Yagaad gevel nuhur chini chamd daraa gar hureh yum bol, chi tuunig ch bas hayj yvna gedgiig oilgoh bolno.

  21. Жагаа says:

    өмнөх залуу чинь яалт ч үгүй новшийн амьтан байна. Харин нөхөр чинь тэр согтуу залуугийн үгэнд автаад дуугаа хураагаад байхдаа яахав дээ. Урьд өмнөх амьдралаа нөхөртөө тоочих албагүйшд. Эрчүүд хэзээ байхдаа хүний урьд өмнөх амьдралыг зөвөөр ойлгоол, эхнэрээ илүү хайрладаг болж байлаадаа. Урьд өмнөхийг нь мэдэх тусмаа л эхнэрээ элдэв муугаар бодож эхэлдэгшд. Тийм болохоор өнгөрсөн баларсан амьдралын талаар нөхөртөө нэг ч үг цухуйлгах хэрэггүй гэж бодож байна

  22. зүгээр says:

    чиний буруу гэж юу байхавдээ. нөхөр чинь ухаантай хүн бол чамайг ойлгож чиний яаж зовж байсныг мэддэг болсон болохоор улам илүү хайрлаж чамайг зовоохгүй байхыг хичээх ёстой. би лав тэгэх л байсан. өмнө нь хэлээгүйд нь жоохон гомдох л биз .

  23. egch says:

    нохроо хотлоод архичинг архитайн орхиод л яваад огох хэрэгтэйшд, яриаг ни сонсоол сууж бдаг.

  24. busgui says:

    zuzuzulaag demjij bn, bas ter zahia bicheed uguh n bas zuv arga bn, bas ex zaluugaa neeh muulaad hereggui gedg bas zuv sanaa bnaa,…zunduu saihan zuvulguu chin setgeleesee ugsun humuust niitlel bichigchiin umnuus bayarlaj bn,… manaihan uhaantai shuu,… neg negnee gesn setgeleer ih handdag n haa ch haragdaad bdag yum

  25. zuzuzulaa says:

    тэгээд хэрэв нөхөр чинь ярилцах дургүй бгаа бол юу гэж хэлэх яахаа энэ завсар сайн бодох хэрэгтэй. ээж, эгч нараасааа асуу. энэ сайтаар орж ирж хүмүүсийн санал бодлыг сонсдог их зөв болж. биднээс илүү чи нөхрийнхөө ааш ааншинг сайн мэднэ шүү дээ. хамгийн гол нь нөхөр чинь хууртагдсан гэж бодож бгаа бх. захидлыг чинь уншихад чи тэр новшийн залуутай зүгээр хамт амидарч бсан болохоос гэрлэж бгаагүй юм бна шд. хэрэв гэрлэж бгд салсан, энэ талаар нөхөртөө хэлж бгаагүй бол харин бүхэл бүтэн гэрлэлтээ нуусан гээд том асуудалд орох бж. зүгээр найз залуу л бсан юм бн. тэр ч гэсэн өмнө нь найз охидуутай бсан л бж таараа шд. чи эмэгтэй хүний хувид хань ижлээ хайж бсан. энэ залуу дажгүй юу тэр залуу дажгүй юу гэх мэтээр. ингэж үерхэж нөхөрлөж явсанд чиний буруу бхгүй биз дээ. тэр залуу таалагдаад хэсэг хугацаанд үерхэж бсан. тэгээд нэг хэсэг таарч тохирохоо үзье гэж бодоод хамт хэсэг амидарч үзсэн. их архи уудаг юм билээ, архи уулгахгүй гэж их тэмцэж бсан,(тэгвэл юу юуны духанд хүрэлгүй амархан шантардаг, намайг бас ганц нэг уусны төлөө орхиод явах бх гж бодохгүй бх) аль болох таарч тохирох талаас их хичээж бсан даанч болоогүй (тэгж хэлвэл бидэнд саад бэрхшээл тохиолдвол бас намайг орхиж явахгүй гэж бодох бх) тэгж их архи уудаг хүн засрахгүй байх, үр хүүхэдтэй болоогүй дээрээ холдоё. хүүхдээ тийм архи уудаг хүний дэргэд өсгөхийг хүсээгүй. хүүхдээ өнчрүүлэхийг хүсээгүй. эртхэн дээрээ салья гээд холдсон гэж хэл. аргаа бараад холдсон гэсэн сэтгэгдэл төрүүлэх хэрэгтэй. тэгэхгүй бол чамайг амидралын төлөө тэмцдэггүй, намайг бас ингээд орхиод явах бх гж бодож магад.
    гэхдээ өмнөх залуугаа хэтэрхий их муулж болохгүй шүү. тийм ч сайн залуу бгаагүй, архи их уудаг бсан, уухаараа жаахан агсам болдог, надад гар хүрэхийг оролдож бсан. нэг удаа гар хүрэхэд нь цагдаа дуудаж өгсөн, тэгээд салсан, уг нь эрүүлдээ сайн залуу бдг юм, гэвч тэрэнтэй, архитай нь тэгж тэмцэхиг хүсээгүй, чамд хэлээгүй шалтгаан нь бид зүгээр үерхэж бсан болохоос гэрлэж бгаагүй. чамд бас найз охидууд бсан бж таараа. хэрэв би гэрлэж бсан бол чамд хэлэх бсан. згр найз залуу бсан болохоор хэлээгүй. чамайг ийм эмзэг хүлээж авна гэж бодоогүй. тэр ердөө найз залуу бсан шүү дээ гэж эвтэйхэн хэл. өөр юу гэхэв дээ

  26. B.O says:

    ~ нөхөр чинь мэдээгүй явж байсандаа биш мэдсэн болохоороо л уурлаад байгаа юмаа. одоохондоо өөрийг чинь ямар амьдрал туулан байж өөрт нь ирсэнийг ойлгох цаг хугацаа нь дутаад байгаа байх. одоо л түүнд өөрийгөө тийм хүнээс салж өөр шиг нь сайн хүнийг олж авсандаа баярлаж явдаг гэдэгээ ойлгуул. гэхдээ бас өөрийгөө хэт дөвийлгөж юм уу эсвэл хэт сул дорой санагдахаар зүйл битгий хэлээрэй.
    ~ тэр арчаагүй залуу бас нэг хүний үрийг зовоогоод л явж байгаа байх даа, эр хүний уужуу сэтгэл нэр хүндийг хугалсан хүүр байна даа

  27. zuzuzulaa says:

    ямар тэнэг новшийн залуу вэ. зарим нэг тэнэг залуучууд байх юмаа. яаж унтаж яаж тавидаг байсныг нь яриад байхдаа яахав дээ. ийм бүдүүлэг бгаа шд.гадаад залуучууд яадаг вэ гэхээр сайн уу энэ миний хуучин нөхөр, энэ миний шинэ нөхөр гэж танилтсуулаад, нөгөө 2 нь гар бариж танилцаад, хуучин нөхөр нь манай энэ их сайн бүсгүй байсан шүү гэж худлаа ч байсан инээж хэлээд. шинэ нөхөр нь уридных нь амидралыг сөхөж ярихгүй. манай мгл залуучууд яахаараа ийм бүдүүлэг бдаг байнаа. миний бодлоор дээр хүмүүсийн хэлсэн шиг тэгж бүх зүйлээ нарийн тоочоод хэрэггүй бх. ялангуяа зоддог бсан гэдгийг нуух хэрэгтэй боловуу. яаж ч бсан нуух хэрэгтэй. тэгэхгүй бол умнух нөхөр нь зоддог бсан юм чинь яадаг юм гээд ухаан муутай хүн бол зодох бх. тэгэхээр зоддог байсан гдгээ нуу. хэрэв мэдвэл надад ганц нэг удаа гар хүрч бсан. би өөдөөс нь адилхан тэмцдэг бсан. 2 дахи удаа гар хүрэхэд нь цагдаа дуудаад өгч бсан гэж хэл. тэгэхгүй намайг зодоод, би уйлаад яаж ч чаддаггүй бсан гэвэл чамайг алсдаа дээрэлхэх болно шүү. тэр согтуу бсан ихэнх яриж бсан зүйлүүд нь худал гэж хэл. дээр хүмүүсийн хэлсэн үгүүдтэй санал нэг бна. энийг ингээд дээрэлхээд бж болдог юм бн гсн сэтгэгдэл төрүүлэх юм хэлвээ

  28. red says:

    yamarch eregtei hun bsan iim yavdaliig mash hundeer huleej avna.
    Tanai hun harin gaigui tevcheertei honshoortoi zaluu baina, bi bsan bol tiim yum sonsood ter muu arhiching ter door narmaig ni neemeer buur alachimaar sanagdana.
    Yutai ch huleegeed uz deer ni eviig ni olood yariltsaad uzeh heregtei ,bas chin setgeleesee uuchilal guih heregtei ene minii bodoloor mash chuhal, ugasa odoo dotor ni bumbug delbertsen yum shig l haranhuilj bgaa, hairtai bh tusmaal mash hundeer huleej avch bgaa bolhoor.Tsaad neg muu arhichintaigaa bitgii ahij zuuraldaad bail da,huuguud yavuulahgui yariag ni sonsool suuj bdag duurtsen yum

  29. zochin says:

    Бүсгүй минь энэ чиний буруу биш одоогийн найз залуугийн чинь ч бас буруу биш ээ. Эр хүн ийм юмийг өмнөх найз залуугаас нь сонсохоор шоконд орох нь аргагүй. Миний бодлоор чи өмнөх амьдралаа бүгдийг нь нөхөртөө хэлээд яаж зовдог байснаа,яаж хүүхдээ алдсанаа хэлээд ярихад хүнд байсан болоор яридаггүй байснаа хэлбэл нөхөр чинь ухаантай бол чамайг улам ихээр хайрлах байх тэнэг гар бол энэ өмнөх найз залуу шиг чинь хандах байх хэлсэнийхээ дараа одоогийн найз залуугаа ямар хүн болохийг нь таниад ав даа хөгийн гар байх юм бол эртхэн салсан нь дээр байх даа.Хэрвээ найз залуутайгаа эвлэрэх юм бол ахиж өмнөх амьдралийг ярьлцаж сөхөж байхгүй гэж ам тангарийг нь аваарай зарим гарууд согтохоороо шал шал гээд байж магадгүй шүү. Би хэрвээ найз залуугийн чинь оронд байсан бол нөгөө гарыг сонсож байгаад дууссаныхан дараа нь цусийг нь гаргах байсан юм. өмнөх амьдрал яаж унтдаг байсан намайг яаж тавьдаг байсан ямар сайхан байсан яаж харддаг байсан бас хүүхдээ ингээд алдчихсан гээд бүх юмаа ярьчихсан энэ хэсгийг уншсан чинь шууд уур хүрдэг байна шдээ.

  30. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ*** says:

    ———–ЭР ХҮНИЙ ТӨРӨЛХИЙН ЧАНАР ХЭЗЭЭ Ч ХАЙРТАЙ ХҮНЭЭ ЭХНЭРЭЭ ТЭД ӨӨР ХҮНТЭЙ ХУВААХЫГ ХҮСДЭГГҮЙ****************** ..ХЭРВЭЭ МЭДСЭН ТОХИОЛДОЛД ИХ Л ХЭЦҮҮ ДЭЭ ХУУРАХЫН ЦААД НАРИЙН УЧИР ЭНЭ …АНХ СУУХДАА БИ САМЬДРАЛТАЙ БАЙСАН ГЭДГЭЭ САНУУЛААД ӨНГӨРСӨН Ч ГЭСЭН ҮҮНИЙГ МААНЬ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ЭСЭХИЙГ ЭХЛЭЭД СУУХААСАА ӨМНӨ ЧИ МЭДЭХ БОЛОМЖ БАЙСАН …ҮНЭХЭЭР ХАЙРТАЙ Л БОЛ ЧИНИЙ ӨНГӨРСНИЙГ НААД ЗАЛУУ ЧИНЬ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙГЭЭР Л ХАЙРЛАХ ЁСТОЙ ..ХҮНИЙ 2- ДАХЬ АМЬДРАЛ ЗАРИМДАА БЭРХШЭЭЛТЭЙ БАЙДАГ ХЭРВЭЭ ЧИ ОДООГИЙН ЗАЛУУТАЙГАА ӨМНӨ АМЬДРАЛТАЙ БАЙСАН ТУХАЙГАА БАГА БОЛОВ Ч ЦУХУЙЛГАСАН БОЛ …ИНГЭЖ ХЭЛЭХЭД ЭНЭ ХҮН ЯАЖ ХҮЛЭЭЖ АВАХ НЬ БЭ ГЭДГИЙГ УРЬДААС АЖИГЛАСАН БОЛ ..ТЭР ЭНЭ ТУХАЙ БАГА Ч ГЭСЭН МЭДЭЖ БАЙСАН БОЛ ИЙМ ЗҮЙЛ ҮЛ ОЙЛГОЛЦОЛ ГАРАХГҮЙ Ч БАЙЖ БОЛОХ БАЙСАН ..ХАМГИЙН ГОЛ НЬ ҮНЭН УЧРАА МАШ САЙН ЯРИЛЦАХ ХЭРЭГТЭЙ ЯАРАН БОЛОН ХҮНИЙ ҮГЭЭР ЯМАР НЭГЭН ШИЙД ГАРГАЖ БОЛОХГҮЙ

  31. mongol zaluu says:

    эхнээсээ хэлэхгүй яасан юм бэ одоо нөхөр чинь чиний буруугаас л болж салсан гэж бодож б.га дотроо тийм л юм бодож яваа чи хичнээн тайлбарлаад ярилцсан ч ойлгохгүй л болов уу өөрийг нь жаахан хүлээж байх нь дээр болов уу

  32. Narnaa says:

    дуу бусгуйтэй санал нэг бна чи дахиад алдаж дахиад салж хэрэггүй ээ наад амидралаа аврахийг хичээ.Бугдийг бичээд уг тэр ымар нэг шийдбэр гаргах гэж байж мэднэ тэрнээс ни умну захиа бичиж уг.Хэрэв чамауг ойлгохгуй салвал хани болох хун биш байж гэж бодохоос.чамд ымар ч буруу байхгуй ээ ухаантай эр хун бол ойлгоноо.Ойгоно гэдэгт ч итгэж бна.чиний амидралд аз жаргал хусий.

  33. zochin says:

    эхний сэтгэгдэл бичсэн хүнтэй санал нэг байнаа,би согтуу хүнээс бүр бага байхаасаа л айдаг байсан тэгээд л тэрний тэгэж хэлээд дуусахыг ни л хүлээсэн юм.зарим юмнууд ни худалаа,6 сартай хүүхэдээ алдсан бол би ч гэсэн өдийд амид байгүй гээд. ямар ч аргаар,яаж ч худалаа хэлээд хамаагүй наад амидралаа авч үлдэхийг бодоорой. амжилт!

  34. жирийн бүсгүй says:

    Захиа бичих их зүгээр санаа байна шүү. Нэгэнт чамтай ярилцах сэтгэлийн тэнхээ хүрэхгүй байгаа үед ямар ч гэсэн өөрийгөө ойлгуулах зөв оролдлогын нэг гэж бодож байна. Хэлмээр байгаа бүхнээ, юу бодож байгаагаа, юу мөрөөдөж байгаагаа, амьдралыг юу гэж боддогоо, юу гэж үнэлдэгээ, яагаад түүнд хэлээгүйгээ, ямар их сэтгэлийн зовлонтой байсан гэдэгээ, одоо хэдий хэцүү санагдаж байгаа ч хамтдаа энэ бүхний цаана гарч чадахаа, түүнд итгэж байгаагаа, амьдралын ханиараа хэн нэгнийг биш зөвхөн өөрийг нь сонгосноо, ер нь юу бодож байгаагаа бүгдийг бичсэн нь дээр. Ухаантай залуу бол тэр залуугийн согтуу төрхийг харсан болохоороо чамайг ямар нөхцөлд байсаныг ойлгож чадна гэдэгт итгэж байна. Мэдээж нөхөр чинь хууртсан мэт сэтгэгдэл төрж өөртэйгээ зөрчилдөөд хэцүү байгаа. Түүнд бүхнийг ойлгоход цаг хугацаа хэрэгтэй. Би чамайг алдаж явсан хүн гэж хэлэхгүй. Анхны учралаар амьдрал зохиосон хүн байдаг ч цөөхөн шүү дээ. Нөхөрт чинь ч гэсэн өмнөх амьдрал байсан л байгаа. Тэглээ гээд хүн өнгөрсөнөөр амьдардаггүй, урагшаа ирээдүй рүү харж амьдардаг шүү дээ. Уучлал, итгэл гэдэг амьдралын салшгүй нэг хэсэг. Чамд аз жаргал хүсье.

  35. Duu busgui says:

    Ymar zevuun novsh ve, huuchin har yum chini. chi nuhurtuu zahia bicheed tsunhend ni hiigeedd yvuulchih. Chamaig nadtai yum yrihgui bhaar nadad ih hetsuu bna.. ene ter geed uuriiguu jaahan oilguulhiig bod!

  36. hnm says:

    Denduu muuhai gashuun dursamj bolohoor bi yarihiig huseegui yuma gej helsen ni deer baih aa.

  37. Цэцэг says:

    Юутай ч хэсэг хүлээ дээ. Энэнд чиний буруу байхгүй шүү дээ. Хэсэг хугацааны дараа нөхөр чинь чамтай ярилцахыг хүсэх байх. Тэр үед нь харин бодолтойхон шиг яриарай. Энэ бол өнгөрсөн амьдрал, би бодохыг ч хүсдэггүй байсан болохоор ярихыг хүсээгүй юм аа, гэж харин үнэнийг хэлсэн нь дээр байх. Илүү дутуу, ингэдэг, тэгдэг байсан энэ тэр гэж ёстой битгий яриарай даа.

  38. enhe says:

    мини бодлоор юуг ч битгий оорчил ингээд харзнаж бай, хэрвээ нохор чин чамайг ойлгохгуй бол харин эрт нохрийн чин занг мэдсэн н олз бишуу, хэрвээ уунийг буруугар хулээж авч чамайг хундлэхгүй бол нохор чин муу хун л бн даа, чамтай бас ярихиг хусэхгүй бол би л хувидаа хохор чин тэнэг л хун бн гэж хэлнэ хун хайртай хунийхээ ямар ч алдааг ямар ч бсн ямар бсг бугдийг уучилж чаддаг юм, зоддог гэдгээ юг н нуудаг юм бэ, нуух хэрэггүй, монгол эрчүүд ингээд л мэдэгдээд бсг бхгуй ю тэнэг ёстой ю ч хэлахэв дээ за тэгээд хумуус санаа бодлоо бичнэ биз дээ амжилт бусгуй мини

  39. . says:

    одоохондоо хүүхэд шуухад хэрэггүй болов уу. хэсэг харзнаж л байсан дээр. яагаад гэвэл наад залуу чинь гэнэт ийм юм сонсоод шоконд орсон байгаа. аргагүй л дээ чи хэлээгүй байсан юм чинь. гэхдээ чиний хэлээгүй нь зөв хэлэх ч шаардлага байхгүй. танай нөхөр сайн хүн бол чамайг улам л хайрлана. муу хүн бол яг л адилхан тамлана. тиймээс чи бас л хянамгай байх хэрэгтэй шүү. тэр хуучин найз чинь яасан зэвүүн амьтан бэ. өөрөөс нь илүү амьдарч байгаа болохоор атаархаад албаар тэгж байхгүй юу. тэр хүн өөдлөхгүй ээ. манай эрчүүд ийм л балиар ш дээ. чи нөхрөө асуувал би согтуу хүнээс айгаад юм хэлээгүй юм. зарим үгнүүд нь худлаа шүү гээд хэлчих нөхөртөө. согтуу хүн юу ч гэж хэлж болно гэж хэлээрэй за. зоддог байсан гэж хэлээд хэрэггүй байхаа. тэр худлаа ярьж байгаан. чи нэг арга бодоод зохицуул. зоддог байсан гэвэл наад залуу чинь ч гэсэн зодно шүү. энийг яасан ч яадийн гэж бодно

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.