Дарс ба секс

Дарсыг сексийн дур хүслийг өдөөгч маш эртний аргуудын нэг гэдэг. Хүмүүс сексийн оршил болгон дарс уух нь түгээмэл байдаг юм.  Тэгвэл дарс болон  сексийн талаар  та юу мэдэх вэ?  

Сэдэл

Хосууд сексийн оршил болгож дарс уудаг нь цэрвэсэн байдлыг алга болгож, сэтгэл хөөрлийг намдаадаг учираас тэр. Эсвэл дарс уусны дараа ийм сэдэл төрдөг байж ч мэднэ. Эрчүүд таалагдсан бүсгүйгээ  уургалахын тулд ганц хоёр хундага татаж, зоригоо чангалдаг нь нууц биш. Ялангуяа  эмэгтэй хүнтэй шууд тулгарахаас айдаг эрчүүдэд ийм  аргыг хэрэглэдэг аж.

Саад

Дарс хүний аашийг өөрчилдөг төдийгүй унтлагын өрөөнд сексийн эрх чөлөөг авчирдаг. Хосуудын хэн хэн нь зүрхэлж давахгүй байгаа хил заагийг  гэтлэхэд ганц хоёр хундага дарс л хангалттай.

Хэмжээ

Хүний биеийн нэг кг жин тутамд  хагас гр цэвэр спирт  хамгийн дээд доз юм. Үүнээс хэтрүүлвэл хүн олон чадвараа алдана. 85 кг жинтэй хүн хагас шил дарс уухад ямар нэгэн эрсдэлгүйгээр секс хийх боломжтой. Дарсыг тохируулан хэрэглэсэн хосууд бие биедээ гайхалтай таашаал өгч чадна. Тиймээс хэр их дарсанд согтох вэ  гэдгээ мэдэх нь хамгийн чухал.

Хэтрүүлэлт

Дарсыг хэтрүүлэн хэрэглэвэл бэлгийн чадвар буурах эсвэл бүр эсрэгээр хэрцгий авирлахад хүргэж ч мэднэ.

Согтууруулах ундаа зөвхөн эрчүүдэд нөлөөлдөггүй.  Эмэгтэй хүний  зан авирыг ч бас өөрчилдөг. 1994 онд Британы шинжлэх ухааны сэтгүүлээс явуулсан судалгаагаар  согтууруулах ундаа нь эмэгтэй хүний бэлгийн сэрлийг өдөөдөг болохыг тогтоожээ.  Согтууруулах ундаа  тестеороны хэмжээг нэмэгдүүлдэг учираас бэлгийн сэрлийг санамсаргүйгээр  өдөөдөг аж. Доктор Вейл  бэлгийн дур хүсэлгүй эмэгтэйчүүдэд дээрх арга нь амьдралыг нь өөрчилсөн зүйл болдог гэж ярьж байна.

Гэвч согтууруулах төрлийн ундааны нөлөө өөр өөр байх талтай.

Шар айраг

Шар айраг бол хамгийн  хүч багатай сэрэл өдөөгч юм. Шар айрганд спиртын хэмжээ бага байдаг нь эрчүүдийн тестероны хэмжээг  хамгийн  тохиромжтой хэмжээнд хүргэдэг аж. Шар айраг  их уувал гэдэс дүүргэж  бие тавгүйрхдэгээс угаалгын өрөө байн байна ороход хүргэнэ.  Ийм таагүй байдлаас сексийн дур хүсэл үүсэх нь ховор байдаг аж.

Ликор

Зарим төрлийн ликорт бэлгийн сэрэл өдөөх тусгай орц байдаг.  Chartreuse (ялангуяа ногоон нь ) бас Benedictine  ликор  сэрлийг өдөөдөг гэдэг.
Ихэнх ликор спиртийн хэмжээ ихтэй байдаг.  Тиймээс тохируулан хэрэглэх нь хамгийн шилдэг эм.

Дарс

Port  дарсыг согтууруулах ундааны төрлүүд дундаас  хамгийн сайн сэрэл өдөөгч гэж үздэг.  Гүзээлзгэнээр даруулдаг уг дарсыг Португаличууд  тусгай аргаар гаргаж авдаг байна.  Цагаан port дарс, улаанаасаа илүү сэрлийг  өдөөдөг аж.
Дарс бол хамгийн сонгодог сэрэл өдөөгч бөгөөд тэр тусмаа сайн дарсан дарс хамгийн сайн нь аж.  Жишээлбэл  цагаан гаа, шанц, сармис, ванил, сахартай  дарсан улаан Burgundy  сэтгэл санааг сэргээх чадалтай юм.  Харин хэтрүүлэн хэрэглэвэл ямар ч үр дүн гарахгүй  гэдгийг сануулъя.

О.  Халиун
news.mn

2 Comments

  1. Man says:

    Дарс уухаар дотор халж сайхан болно.
    Секс хийхээр боов халж сайхан болно

  2. jey says:

    тэгвэл уухаараа доошоо орчихдог гэдэг аргагүй л юм байншд сэрэл нь өдөөгдөөд байгаам чин ккккк нөхөртөө хэлнэээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.