Бидний дийлэнх олонхийн хувьд амьдралын ханиа маш сайн сонгох асуудал их чухал байдаг.Ямарч эмэгтэй хүн сайн ханьтай болохыг хүсч мөрөөдөж явдаг шүү дээ. Олон хүчин зүйл гэрлэлтийн шинж чанарыг тодорхойлдог ба ямартай ч хамгийн гол нь эхнэр нөхрүүдийн төрсөн жил гол байр суурь эзэлдэг. Энд 12 жилд төрсөн эрчүүдийг 4-н хэв шинжид хуваан үзжээ.
Нууц амрагтан эрчүүд /хулгана, бич, луу/
Эд нар хүн төрөлхтний эр хүйсийн хачин, урьдчилан таашгүй төлөөлөгчид юм. Тэд нийтийн хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, дүрэм журмыг арай гэж давж гардаг ба хэм хэмжээг дүрмээс гадуур зүйл гэж үзэх нь бий. Эд нар сэргэлэн бөгөөд эрх дураараа, цочмог ууртай хэрнээ уур нь амархан гардаг эрэгтэйчүүд юм. Тэд шийдвэр гаргах чадвартай, эрүүл ухаантай, эрч хүчтэй, амархан хөөрдөг, заримдаа зөрүүд, ширүүн зантай. Амьдралыг янз бүрээр хүлээн авдаг энэ хүмүүс зөн билэгтэй эсвэл мэргэч нар аж. Хайр дурлал бол тэдний хувьд өөрийгөө бүрэн илэрхийлдэг салбар юм. Энэ хүмүүс дэлхийн бүх эмэгтэйчүүдийг хайрлаж хүн төрөлхтөнд хайр дурлалыг номлож чаддаг, нэг эмэгтэйд бүх амьдралаа зориулж чадна. Тэдний хувьд таахын аргагүй эсвэл хүйтэн эмэгтэй гэж үгүй. Тэд сонгосон эмэгтэйнхээ нас, үндэстэн, нийгмийн байр суурь болон гадаад үзэмжид анхаардаггүй. Үүний сацуу ийм жилтнүүдийн дийлэнх нь дуугай, тайван хүмүүс байдаг ба хүсэл зоригоо маш тайвнаар хэрэгжүүлж хурц нөлөөнд автаггүй. Тэд бодит ертөнцөөс тусгаарлахыг чухалчлах нь цөөнгүй бөгөөд эрх чөлөөгүй хүмүүст сэтгэгдэл төрүүлж ч чаддаг байна.
Эзэгнэгч эрчүүд /морь, бар, нохой/
Тэд амьдралд чиг баримжаагаа хамаагүй илүү олдог ч хайр дурлалд тэгж чаддаггүй. Учир нь амьдралд ажилдаа голлон анхаарах нь сайн гэж тэд боддог ажээ. Энэ гурван жилд төрсөн эрэгтэйчүүдийн боломж нийгмийн амьдралын салбарт хязгаар үгүй. Чухам тэд л эрх мэдэл, цэцэн ухааны оргилд гарч гүн ухааны гүнд нэвтэрч чаддаг. Тэдэнд бусдыг өөрсөддөө захируулж чадах бүх зүйл бий. Тэдний ойлголтоор эрх чөлөө гэдэг нь бүдүүлгээр хүч гаргах явдал биш, харин хийсэн алхамуудын үр дагаврыг тооцох, ирээдүйгээ харах, түүнд нөлөөлж чадах чадвар юм. Тэд ажлыг заавал дуусгадаг бөгөөд ихэвчлэн ялж гардаг. Тэдний дундаас гайхамшигтай удирдагчид төрдөг. Энэ жилүүдэд төрсөн эрэгтэйчүүд хөнгөн хялбар амьдралтай гэсэн баталгаа гаргаж болохгүй ч, тэд өндөр хариуцлага хүлээж, өөрийн амьдралын удаан хугацааны төлөвлөгөөг гаргах, гэр бүлийнхээ маш таатай байдлын төлөө ажиллах чадвартай гэж батлан хэлж болох ба энэ бүхний төлөө тэд өөрсдийн тэвчишгүй зан чанарыг тэвчиж чаддаг байна. Тэд ихэвчлэн жирийн эмэгтэйд бус тэдний төсөөлөлд нийцсэн эмэгтэйд дурладаг. Тэдний хувьд эмэгтэй хүн мөнхийн оньсого юм. Тэдэнд бүхэл бүтэн амьдрал энэ нууцад ойртоход хангалтгүй байдаг. Тэдний хайр дурлалын зам алдаа, урам хугарах явдлаар дүүрэн байдаг. Энэ эрчүүд ханиа өөрсдийн бодсон хэм хэмжээнд хүртэл өөрчлөхийг оролддог. Эзэгнэгч эрчүүд хамгийн шаардлагатай нөхрүүд байдаг. Тэдний хайр дурлал ихэвчлэн романтик бөгөөд сохор байдаг ба романтик хүсэл тачаал нь тэднийг амьдралын гольдролоос удаан хугацааны турш гаргаж болзошгүй байдаг. Эдгээр эрчүүд амьдралд хайр дурлалд хэт шунах нь байдаг.
Баатарлаг эрчүүд /тахиа, могой, үхэр/
Энэ эрчүүд хүйтэн сэтгэл, халуун зүрхтэй байдаг. Тулааны талбарт тийм эрчүүдтэй эн тэнцэх нь үгүй юм. Тэд оюуны талбарт сул байх нь цөөнгүй. Хүнд нөхцөл байдалд тэдэнд давуу талыг олгодог хийсвэр ухаан нь жирийн амьдралд өөрийгөө бүрэн дүүрэн үнэлж чаддаггүй, өөртөө итгэлгүй байдлын үндэс болдог. Тэд өөрсдийгөө нэг бол хэт өндөр үнэлдэг. Эсвэл өөрсдийгөө хэт доогуур үнэлдэг байна. Гүн сэтгэгчид авьяаслаг хүмүүс байдаг. Оюуны болон биеийн хүчний маш давуу талтай. Тийм эрчүүдэд бусдын дэмжлэг байнга шаардагддаг. Тэднийг хэт их магтах эсвэл шүүмжлэх хэрэггүй. Үнэн зөв дүгнэлтийг өгөх хэрэгтэй. Тэд бүрэн уналтад орж эсвэл бүхний оргилд хүрч чадна. Хэн нэг нь тэднийг зөв зорилгод нь оруулж сэтгэл санааны хувьд дэмжих хэрэгтэй. Тэдний хувьд амьдралын ханийн гүйцэтгэх үүрэг маш их юм. Тэдний хайр дурлал, дарамт шахалт, айдас түгшүүр, урам хугаралт болон эмэгтэйчүүдийн хүндэтгэл бишрэлээр дүүрэн байдаг. Тэдэнд ямар ч сайхан эмэгтэйн хажуугаар өнгөрөхөд хэцүү. Тэдэнд жирийн бус бүсгүй эмэгтэйчүүд таалагддаг. Тэд сонгосон эмэгтэйгээ тэнгэрт хүртэл өргөж, хардаж үнэнч байхыг шаардах ч бүхэл амьдралаа тэдэнд зориулна. Энэ эрчүүд түрүүлж санал тавьдаггүй. Тэдэнд эмэгтэй хүний халуун дотно байдал маш чухал. Тэдний хүсэл тачаал хэр их байна төдий чинээ хүйтэн хөндий байдал гаргах нь их байдаг. Тийм эрчүүд мөнхий эрэл хайгуулд байдаг учраас гэрлэсэн тохиолдолд эхнэрийн дэмжлэг төдийгүй хайр дурлал маш их хэрэгтэй байдаг. Эхнэр нь жирийн бус зан чанартай, нөхрөө сайн ойлгодог байх ёстой.
Гоо үзэсгэлэнт /туулай, хонь, гахай/
Энэ жилүүдэд төрсөн эрчүүд гоо сайхны дотоод мэдрэмжтэй байдаг. Тэд гадаад үзэмждээ байнга анхаарал тавьдаг. Тэдний бодол зөн билэгтэй бясалгалтай байдаг. Өөрөөр хэлбэл тэд өөрийн болон бусдын амьдралын туршлагыг ашиглах чадвартай. Жирийн амьдралд энэ хүмүүс нарийн тооцоо, эрүүл ухаан хатуу байр суурьтай. Тэд үг цөөтэй боловч их сониуч, их уншдаг, мэдээлэл сайтай байдаг. Тэд их бие даасан авъяаслаг хурц хүмүүс. Асар олон эмэгтэйчүүд эдгээр жилд төрсөн эрэгтэйчүүдийн гоо сайхныг илүүд үздэг. Эдгээр эрчүүд зөвхөн гоо сайхнаар төдийгүй өөртөө бат итгэлтэй байдлаар бусдын дур булаадаг. Энэ гурван жилд төрсөн эрэгтэйчүүдийн дунд дурламтгай нь олон. Тиймээс эмэгтэйчүүд тэдний сээтгэнэхийг түргэн хүлээж авах хэрэггүй. Энэ эрчүүдийг тайван, сул бусдын хүсэл зоригийг эзэмдэгч гэж үзвэл эндүүрсэн хэрэг болно. Тэдний тайван, бясалгасан байдал тогтоон баримгүй, сүйтгэлтэй уур хилэнгээр солигддог. Энэ эрчүүдийн сонирхлыг санхүүгийн салбар татсан бол маш сайн. Түргэн шийдвэр гаргах хэрэгтэй, амьдралын түргэн өөрчлөгдсөн нөхцөл байдалд энэ эрчүүдэд удирдлагыг итгэж өгөх хэрэггүй. Харин гүйцэтгэгчийн хувьд тэд хэзээ ч сольшгүй юм.
14 Comments
шал инээдтэй ыма
унэхэр унэн бна
tiimee barag l.bi hulgana jiltei.
bobclooney@yahoo.com
би лав хамагийн дээд талийн эр юм бн.бүсгүйчүүдээ
гар хангалга муу юу сайн юмуу би сэкс хиймээр санагддаг
гар хангалга хийхээр осолт зогсох уу? та нар хэлээд огооч
õ¿¿õí¿¿äèéí èèì çóðõàé áàéíà óó
Сэтгэлзүйн бүх төрлийн зөвөлгөө өгч байна. Монгол болоод гадаадад төгссөж бэлтгэгдэсэн өндөр зэрэглэлийн сэтгэл зүйчид танд үйлчилхэдээ таатай байх болно. Бид таны нууцлалыг чандлан хадгална.
Саруул Гэрэлт Ирээдүй Төв Утас:5005-7015, 9864-7015
зайл гэж шал худлааа байна
Iim yumand itgedeggui. Tehdee taarahiin huvid yag taarch bna.
энэ зурхай таарч бн аа …. намг лав яг л хэлээд огчлоо
за маягла маягла. Надад лав зурхай таалагдаж байна. Хүн бүр өөр шүү дээ. Баахан амьдрал уншиснаас заримдаа иймэрхүү зүйл зүгээр шүү дээ.
энэ хорвоо дээр 6 тэрбум хүн байдаг үүний талыг нь эрэгтэй гэвэл 3 тэрбум тэд нарыг 4хөн хуваагаад ангилбал юу болох юм бэ? наад зурхай ч юм шиг сонин зүйл чинь худлаа ш дээ. битгий ийм дэмий юм оруулж байгаач … оруулбал хэрэгтэй бусдад тустай юм орчуулаач ээ.