Завхай эцэг өчүүхэн зовлонг даахгүй эх 2-н харгайгаар энэ хорвоод төрөх хувь дутжээ…

Би 20 гаруй насний эгэл жирийн л эмэгтэй. Ажил, өндөр цалин гээд амьдралд хэрэгтэй бүх л юм надад байсан. Нэг найз залуутай тэрнийг таньдаг болоод удсан ч цуг амьдраад хэдхэн сарын нүүрийг л үзсэн. Тэр ихэнхидээ зүгээр ч заримдаа гэнэт балмад авир гаргадаг халамцуудаа хааяа эрүүлдээ ч бас. Нэг удаа намайг гэрт нь эмээтэй нь хоол хийгээд орой байж байтал халамцуу орж ирээд шөнөөр эмээгийнхээ дэргэд намайг зэрлэгээр зодож багалзуурдсан. Хэлэх хэлэхгүй үгээр намайг доромжилж ална хэмээн заналхийлсэн. Энэ үед л тэр надад гэнэт огт танихгүй хүн шиг санагдсан. Маргааш нь надаас уучлал гуйгаагуй ч хэд хоногийн дараа өөрөө би түүнийг уучилж дахин хамт амьдрах болсон. Эмэгтэй хүмүүс нэг иймэрхүү л байхымдаа уучилаад уучилаад л. Энэнээс хойш ч балмад зан нь арилаагүй гэвч би шүд зуугаад л тэсдэг байсан.

Харин саяхан би гадаадын нэгэн оронд сурахаар болсон. Хамаг л цуглуулсан мөнгөө сургалтын төлбөртөө өгч өөрөө өөрийгөө хичээлийн хажуугаар цагийн ажил олж хийж болгоно гээд бусад залуусын адил л хүсэл мөрөөдөлтэйгөөр кармаандаа хэдхэн төгрөгтэй энэ оронд хул тавьсан. Энд ирээд бараг эхний өдрөө л жирэмсэн гэдгээ мэдсэн. Мэдээд маш их баярласан. Намайг найз залууруугаа энэ мэдээг хэлхээр залгахад утсаа ерөөсөө авахгүй байсан. Өдөр нь нялуун үгээр оффлайна үлдээсэн байдаг байсан оройдоо таг чиг. Энэ байдал давтагдсаар сүүлд нь би эмайлийг нь үзэхээр шийдсэн.

Харин хамаг учир тэр өөр эмэгтэйтэй болсонд байжээ. Намайг явсны маргаашнаас л тэр хуучин найз охиныгоо эргүүлдэж хаа байгаа газарт нь очиж найз охидтой нь хотын хамгийн үнэтэй газруудаар дагуулж явч даагаад явдаг гэдгийг сонссон. (би явахдаа бүр өөрөө цөөхөн мөнгөтэй байж түүнийг өрөвдөөд мөнгө үлдээсэн гээд боддоо). Хамгийн аймшигтай нь тэрний энэ бүх хууралт намайг Монголд байхад л эхэлсэн байсан юм билээ. Намайг эзгүйчилж байнга тэр эмэгтэйтэйгээ уулзаж нэг ёсондоо давхар амьдралаар амьдарч байсан гэдгийг сая л олж мэдсэн. Удахгүй надаас салж түүнтэйгээ байна гэж байнга өөрт нь итгүүлдэг тэр бүү хэл намайг сэтгэцийн өвчтэй гэж хүртэл түүндээ ярьдаг байсныг сүүлд нь олж мэдээд маш их цохилтонд орсон. Бид 2-н явдаг ордог бүх газруудаар тэр нөгөө эмэгтэйгээ дагуулж явдаг байсныг сонсоод үнэхээр дотроо гомдсон. Өнөөдөр намайг дагуулж орсон бол маргааш тэрнийг дагуулж орох жишээтэй иймэрхүү байдлаар тэр бид 2-той харьцдаг байж.

Энэ бүхнийг нэг л өдөр түүний майл хаягруу нэвтрэн орж мэдэж авсан. Тэр үргэлж намайг муулж бахаа хангадаг байж. Үргэлж л надаас илүү түүнийгээ хүсдэг байсан гэнэ. Энэ бүх хугацаанд миний хөдөлмөрлөж олсон  бүх л мөнгийг тэр эмэгтэйн зугаа цэнгэлд зарцуулж байсан гэж бодохоор санаанд багтамгүй…

Гэнэт илэрсэн энэ бүх зүйлийг тэр эхлээд улайн цайн няцааж намайг элдвээр доромжилж хий юм санаанаасаа зохиодог өвчтэй болцийнмуу чи ер нь сэтгэцээ үзүүл гэх мэтээр загнаж би бол журамтай хүн тэр муу янхантай би юу гэж уулздаг юм гэж байсан ч сүүлдээ бүх эмайлүүдийг нь уншсанийг мэдээд буруугаа дуртай дургүй  хүлээж эхэлсэн.

Гэхдээ одоо хүртэл надаас уучлалт яг таг гуйгаагуй л байна. Харин ч утасдаж намайг тавлаж элдвээр хэлсээр. Чи яах гэж мэдсийн хохь нь. Би чамайг яаж ингээд мэдчихнэ гэж санадгийн гэж хэлж байгаа хүнтэй юугаа ч ярьхавдээ. Тэгсэн мөртлөө гэнэт би чамд хайртай салахгүй гэж байснаа дахиад л  гэнэт чамаас салуул би үхнэ чиний амьдралыг там болгочоод үхнэ гэх мэтээр заналхийлж байгаа. Заримдаа тэрнийг харин эрүүл эсэхэд эргэлзэх юм.

2 өдрийн дараа би энд абортонд орно. Төрүүлнэ гээд хөл газар хүрэхгүй баярлаж байсан ч надаа энэ явдлын дараа өөр сонголт үлдсэнгүй. Урьд нь бол түүнийг араас минь ирээд хоулаа бүхнийг болгоно бүх юмыг нийлээд давж туулна хоосон ч хамаагүй хоюулаа байхад хүүхдээ төрүүлээд яаж ийж байгаад 3-уулаа сайхан амьдарна л гэж найдаж байсан. Харин одоо түүнийг бодоход л дургүй хүрч байна. Урьдны гаргаж байсан бүх муухай зангууд нь нүдэнд харагдаж ер нь л түүнийг дахиж өөртөө хүлээж авах битгий хэл харах ч хүсэл алга. Хүний газар сурах гэж ирээд гав ганцаараа газар мэдэхгүй ойр зуурын унааны мөнгөнөөс өөр юмгүй надад өөр сонголт байгаа гэж үү. Ядаж л ганцаараа бол хэцүүдлээ гэхэд гадаа ч хоноод байна. Буцаад монголруугаа явлаа гэхэд тэр новштой суух гэж үү? Дахиж зодуулмааргүй доромжлуулмааргүй байна. Ямар ч гэм зэмгүй үр минь энэ хорвоод төрөөд жаргалтай байж болох байсаан. Завхай эцэг өчүүхэн зовлонг даахгүй эх 2-н харгайгаар энэ хорвоод төрөх хувь дутжээ.

cekc.mn дээр ирсэн захидал

27 Comments

  1. naraa says:

    ñàéí óó? ÷è çàëóó áàéíà ýðòõýí òýðíýýñ çàéãàà àâààä ñàéõàí áîëîâñðîë ìýðãýæèëòýé áîëîõîî ë áîä ýð÷¿¿ä ¿õíý ãýæ ë áàéäàã þì, ÷è áàéõã¿é áîë äàõèàä ººð õ¿íòýé áîëîõã¿é àìüäðàë äóóñàà ãýæ ë áàéäàã þì ãýõäýý öàã äýýðýý ¿õýõ íü áèòãèé õýë óäàõã¿é ÷àìàéã ìàðòààä ë ººð õ¿íòýé õàìò ÿâæ ë áàéíà. áèòãèé ñàíàà çîâ çºâõºí ººðèéíõºº ñàéí ñàéõíû òºëºº ë óðàãøàà õàðæ áàðäàì àìüäðààðàé. ÀÇ ÆÀÐÃÀË Õ¯ÑÜÅ

  2. NNN says:

    hi chi yamar azaar gadaad garaa we bayar hurgeye chamd sain hani zaawal taarna chi jargah bolnoo ter zaluu chin setgetsiin ymtai baij chamd amjilt

  3. bi\ says:

    хайран тэр гэмгүй үр

  4. w says:

    ymar jaahan huuhed be.tiim muu muuhai yum uzeh gej.dotor harlaj baina a

  5. gloveo says:

    ЧИНИЙ АМЬДРАЛ ДӨНГӨЖ ЭХЭЛЖ БАЙНА. ӨНГӨРСӨНДӨӨ ХАРАМСАЖ БОЛОХГҮЙ. ЧАМД БУРУУ БАЙХГҮЙ. ТЭР ВИДЕОГ ҮНЭХЭЭР НЭЭЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЯАХАВ ДЭЭ. ХЭРВЭЭ ҮЗСЭН БОЛ САНААГАА ӨӨРЧЛӨХ БАЙСАН БАЙХ. ХҮНИЙ ГАЗАР БИЕЭ БОДОЖ ЯВААРАЙ. МАГАДГҮЙ ОДОО ЯВЖ БАЙГАА ЧИНИЙ АМЬДРАЛЫН ЭНЭ ЗАМ ИЛҮҮ ЖАРГАЛТАЙ БАЙХ БОЛНО.

  6. Zahidliig bichigch says:

    Сэтгэлийн их тэнхээ өгч зөвөлгөөгөө харамгүй хайрласан бүх хүмүүст баярлалаа. Яагаад ч юм тэр диваажингаас илгээсэн захидал постийг үнэхээр нээж үзэж чадахгүй нь ээ.Хэд хэд үзэхээр зориглосон ч тэр дороо л айгаад больчихлоо.Үнэхээр зориг хүрэхгүй нь.Үзвэл насан туршдаа өөрийгөө зүхэж амьдрах байх гэж бодогдоод.
    Тэр бүсгүйгийн хувьд гэвэл би огт түүнийг буруутгаагүй ээ.Тэр бас л над шиг түүнд итгэж төөрөлдсөн л нэг эмэгтэй яг л asdf@adf.com-ийн дээр бичсэний адилаар.Тэр байгаагүй байсан ч өөр эмэгтэйчүүдтэй явах л байсан биз.
    Хүний газар гав ганцаараа байхдаа гунигаа гаргаад хуваалцах хүн байхгүй уйлсан ч гав ганцаараа хэн ч сонсохгүй байх хэцүү юм билээ. Гэр бүлийнхэндээ хэлж санааг нь зовоохыг хүсээгүй ээ.Ямар гавьяа байгуулчихсан биш.Өөрйинхөө үйлийг өөрөө л эдлэе дээ.

  7. gloveo says:

    МОНГОЛ ЗАЛУУСААРАА БАХАРХДАГ. БИ ТЭДНИЙ Л НЭГ. ГЭХДЭЭ ЭР ХҮН ГЭР БҮЛ ЭХЛҮҮЛЧЭЭД ИЙМ ЖИШГЭЭР АМЬДАРВАЛ АМЬД ЯВААД ХЭРЭГГҮЙ МЭТ. ХҮНИЙ НЯЛХ ҮР АВЧИХААД ЗОДОЖ ТАМЛАЖ ЗОВООЖ СҮҮЛДЭЭ ГЭРЭЛ ХАРААГҮЙ НЯЛХ ХҮҮХЭД ХҮРТЭЛ АЛУУЛАХ НӨХЦӨЛ БАЙДАЛ БИЙ БОЛГОЖ БАЙГААД ХАРАМСАЖ БАЙНА. ЗАРИМ МОНГОЛ ЭР ХҮНИЙ ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА, УХАМСАР, УХААН, ТЭВЧЭЭР, ХАЙР БҮХ ЗҮЙЛ ИЙМ ӨЧҮҮХЭН БОЛСОН ЮМ БОЛОВ УУ.
    ЭНЭ ЗАЛУУ ИЙМ Л АРАНШИНТАЙ БОЛ ДАРААГИЙН ЭХНЭР НЬ Ч БАС Л ИЙМ ЗОВЛОН АМСАНА. ТЭРНИЙ ДАРААГИЙХ ГЭЭД Л ХЭЗЭЭ ТӨГСӨХ ЮМ БЭЭ ГЭСЭН АСУУЛТЫН ХАРИУЛТ. ЭРЧҮҮД БИД Л ТӨГСГӨНӨ. ӨӨР ХЭН Ч БИШ. 2НҮҮР ГАРГАЛГҮЙ ХОРВООД АМЬДАР. ЭХНЭРТЭЙ БОЛОВЧ ӨӨР ХҮНТЭЙ СЕКС ХИЙХ НӨХЦӨЛ ГАРСАН Ч ТАТГАЛЗ. ЧИ ХАРАМСАХГҮЙ ТЭР ШӨНИЙН ЖАРГАЛЫГ ХЭД ДАХИН ИЛҮҮ СЭТГЭЛ ХАНАМЖААР ЭХНЭРЭЭСЭЭ АВАХ Л БОЛНО. БИ ЮМ БИЧИХЭЭР СЭТГЭЛДЭЭ БАЙГАА ЮМАА ГАРГАЧИХ ЮМ. ХЭТЭРХИЙ НУРШСАНД УУЧЛААРАЙ.

  8. gloveo says:

    http://www.youtube.com/watch?v=MrFaLPX2FmE
    ҮЗЭЭД.
    ХАРАМСАХГҮЙ ШИЙДВЭР ГАРГААРАЙ…
    ТЭР ЗАЛУУГ БОЛ ЦААШАА ГЭЖ ХЭЛ. ОДООНООС МӨН ИРЭЭДҮЙД. БАЙГААГҮЙ МЭТЭЭР АМЬДАР. ХАРИН ЧАМД АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ. ЧИ САЙХАН АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДАРЧ ЧАДНА. ХАРИН ХҮҮХДИЙН ТУХАЙД ХАРАМСАЛТАЙ БАЙНА. ШИЙДВЭР ЧИНЬ ЗӨВ ЦААШИД ХАРАМСАХГҮЙ ГЭДЭГТ ЧИНЬ ИТГЭЛГҮЙ БАЙНА. УУЧЛААРАЙ

  9. monda says:

    яасан ч хэтсүү юм бэ дэ> хүүхдээ төрүүлчих ямарч арга байхгүй ю?хүний амь таслах чинь тэр залуугаасаа дор адгийн хүн болж хувирна ш дэ.төрүүлээд хүнд өргүүлж бариж болохүй ю?.. энэ сайтан дээр диважингаас илгээсэн захидал гэж байгаа тэрнийг уншаад үзээрэй. ээж аав чинь байдаг уу? тийм аймар залуу гэдгийн анх ажиглаж байсан бол яагаад бэлгэвч энэ тэр хэргэлэхгүй унтсан юм бэ? одоо тэгээд үүнээс болж хүүхэд ална гэж үү?сайн бодоорой до.наана чинь буяны байгууллагууд, сум энэ тэрд хүүхэдийг үрчилж авах төртөл нь эхд нь тусламж энэ тэр үзүүлдэг газрууд байдаг ш дэ. асууж судлаад үз. наанаа төрөөд монголдоо монгол сайхан айлд ядаж өргүүлчихээч. за за ямарч байсан аллага үйлдэнэ гэдэг …………

  10. Friend says:

    Эвий охин минь, дөнгөж 20 настай ийм муухай юм үзэх гэж, залуу байна, амьдрал урд чинь байнаа, сайн хүнтэй таарч хөөрхөн хүүхдүүдтэй болноо, итгэж амьдар.

  11. uvur mgl zaluu says:

    nzaa.minii ugiig sons…lav l zuv ug.olon yum bodsnii hereg alag.ter muu zaluugaad tutah hun bishee my nza.ter muu teneg hunii unergui zaluugiin uriin shuud zulbuul.teged olon yum bodolgui mangas shig galzuu zaluu g tas mart.uur sain zaluu chinii umun todroh bolno…ugen d mini orooroi.chi haraj l baigaarai.ter zaluu chin neg udur ter nuguu ohindoo hayagdaad guiranch bolj arihchin bolj dampuuran…nadad itgeerei.bas daraagiin boloh buh zuiliuig haraj bgaarai.za chi buu sanaa zovooroi nzaa..buh yum shan boloh bolno.amjilt shuu…bye..neg uvur mgl zaluugaas

  12. Man says:

    Шууд хэлэхэд наадах хүн чинь сэтгэцийн юмтай гар байна даа. Чиний кодыг нь мэдэж байгаа е-майлаар нөгөө охинтойгоо харьцаад л.Тэгээд чи тэр бүгдийг нь алган дээрээ тавьсан мэт уншаад л.Хүүхэд гаргах хэрэггүй гэж бодож байна.Яагаад гэвэл тэр оюуны хомсдолтой.Төрсөн хүүхэд нь чамайг асарч тус болохгүй. Гай болно.Мэдээж эцгийнх нь ген байж л байгаа. Сурч ирээд сайхан монгол залуутайгаа учирч суугаарай гэж хүсье.Дахиад генийн хог новшнуудтай учрахгүй байгаасай гэж хүсье.

  13. mhm says:

    Ер нь жирэмсэн болсон эмэгтэй бүрт л хүүхдээ төрүүлчих юмсан гэдэг бодол байдаг юм шигээ. Даанч хүүхдийн эцэг гэж арчаагүй амьтдаас болж абортны талаар бодож эхэлдэг байх.100 хувь биш юмаа гэхэд 90 хувь нь хүүхдийн эцэгшүү юм нь асуудалтай учраас л хүүхдээ авахуулдаг.Би ч ийм л шалтгаанаар…………

  14. sarnai says:

    Хуухдээ гаргачихвал ясийн , абортийн тухай уншаад узээч

  15. oogii_doktor@yahoo.com says:

    өнгөрсөн бүхнийг мартаад зөвхөн ирээдүйгээ л бод залгавал утсаа бүү ав тийм хүнийг зүгээр л март

  16. asdf@adf.com says:

    soko-d. chinii yanhan geed bga ter emegtei ch gsn enuuntei l adilhan tolgoi ni eregchihsen l bgaa bhgu yu. zaaval yanhan gej heleh yamar shardlaga bna.

  17. Hope says:

    наадах чин сэтгэцийн юмтай гар бн чамд зов шийдвэр гаргаж салж бгаад чин баяр хүргэe

  18. soko says:

    иймэрхүү хуний нухрийг булаадаг янхануудсы амийг ни тасдах хэрэгтэй!

  19. sdf says:

    Тийм араатанаас салгаж холдож байгаадаа бурхандаа баярлаад єєдрєг бай бїсгїй мин

  20. HI says:

    Бүсгүй мин чамд гэж нэмж хэлэхэд утсаар яриад яршиг болоод салахгүй бол Монголд байгаа итгэлтэй хүнээрээ дамжуулаад салгадаг засал хийлгэ

  21. HI says:

    Тэрнээсээ одоо бүүр салаа, дахиж ярих ч хэрэггүй утасдвал утсаа бүү ав, ямар ч холбоо битгий барь. Чамайг тэгж доромжлочоод уучлалт гуйхгүй байна гэдэг чинь чи хэрвээ эргэж нийлээд Монголд ирээд амьдрах юм бол амьдрал чинь там болно гэсэн үг. Чи залуу байна эртхэн өөрийгөө бод амьдрал гэдэг чинь баян шүү дээ тун удахгүй чамайг гэх, чамайг хайрлах сайхан залуу гараад л ирнэ. тэр болтол утсаар ярихгүй холбоо барихгүй тэсээрэй. харин хүүхэд хөөрхий байна гаргачаад эцэг эхдээ өгчих арга байхгүй юу. Үнэхээр тийм арга байхгүй бол авахуулсан нь л дээр дээ. Битгий л Монголд ирээрэй заавал сургуулиа төгсөж сайхан амьдрана шүү

  22. anuka says:

    hi.bvsgvi mini setgelee zahiraas setgeldee sahiragdah ysgvi gej vg bdag daa. shiidsen bol ergej bitgii haraarai.ugaasaa olon uuchlalt setgel hurdugiin bishvv. urid chni dahiad shine amjilt amidral hvleej bna zvgeer l uragshaa bvsgvi mini

  23. Mongolka says:

    ор-тас-март!

  24. @@***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ **** says:

    НЭГЭНТ СЭТГЭЛ ЭРГЭСЭН БОЛ УЙЛЖ ДУУЛААД Ч НЭМЭРГҮЙ ЗҮГЭЭР Л ОРХИ ИРЭЭДҮЙНХЭЭ ТӨЛӨӨ ЗҮТГЭ ГАЛТ ТЭРЭГ ХӨДӨЛСӨН БОЛ ЗОГСДОГГҮЙ ЮМ

  25. irgen says:

    Одоо тэгээд л таг чиг байж өөрөө өөрийнхөө үгэнд хүрэх хэрэгтэй ш дэ. Холоос ярьж хэрүүл хараал боллоо гээд юуг өөрчлөх гэсийн. Тийм мулгуу гараас уучлалт гуйхийг нь хүлээгээд байгаа юм уу? Тэрний уучлалтаар чи яахийн?
    Өөдраг байж өөрөөр амьдар.
    Уучлалт гуйгаагүй л байна гэчихжээ, гуйвал яахийн уучлаад эргээд бас зууралдаж доромжлуулмаар байгаа юм уу, одоо болио.

  26. angel says:

    чадалтай чадвартай эмэгтэй байнаа. тийм хогийн юмнаас бүр мөсөн салаа дахиж битгий холбоо барь.сайн хань олдож л таараа залуу хүүхэд юм чинь. үхнэ хатна гэж чамайг л айлгаж байгаа ухаантай. тиймэрхүү юмнуудад үхэх зориг байхгүй харин ч өөртөө ухаангүй хайртай. хүүхэд үнэхээр хэцүү юмаа. гаргах ямарч арга байхгүй юу? хүүхэд өөрийхөө хэрэглэх юмыг аваад ирдэг гэдэг дээ. хөөрхий хүүхэд…

  27. tuulmaa says:

    tegeed shiidsen um bol bitgii dahin utsaar yariad e-mail bicheed baigaach. zugeer l tegeed uusaad alga bolchih.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.