Ийм хүн гэж бодохоос бүүр дүргүй хүрдэг

Сайн байцгаана уу? Би энэ сайтыг уншдаг болоод нэлээд удаж байна. Надад их таалагддаг. Өөрт тохиолдоод байгаа нэг зүйлийн талаар бичих гэсэн юм. Би одоо 22 настай. Саяхан найз залуутай болсон. Тэр надад сайн, би өөрөө ч сайн. Хэн хэндээ таалагддаг болоод 2, 3 жил болж байна. Саяханаас уулздаг болоод байгаа. Бүх л юм нэг л гоё, тайван байх юм. Гэхдээ надад нэг асуудал байгаа юм. Хүнтэй унтаж үзээгүй л дээ. Үзээгүй ч гэж дээ унтах боломжгүй гэх үү дээ. Намайг бага байхаас л эрхтэн маань идээлцсэн байсан юм. Ер нь бол эрэгтэй хүний юм орох боломжгүй жижигхэн нүхтэй. Хотод ирсэнээсээ хойш найз залуугүй байсан болохоор энэ тал дээр нээх сайн судалж явж үзээгүй л дээ. Би энэ хүндээ үнэхээр хайртай юм шиг байна. Хүүхэд гаргахыг үнэхээр их хүсдэг. Гэхдээ эрэгтэй эмэгтэй хүний харьцаанд орж чадахгүй байгаа болохоор яаж хүүхэдтэй болохов дээ. Сургуульд сурч байхдаа давхар ажил хийгээд эмнэлэгт үзүүлэх нь бүү хэл найзуудтайгаа ч уулзаж чаддаггүй байсан. Одоо түр амарч байгаа. Тийм болохоор өөрийгөө эмчлүүлээд, боломжтой арга юу байгаа бүгдийг нь хэрэглээд хэвийн хүн шиг амьдармаар байна. Хааяа өөрийгөө ийм хүн гэж бодохоос бүүр дүргүй хүрдэг. Бүр амьд яваад яах юм бэ ч гэж бодоод аюултай алхам хийх гэж байсан удаатай. Гэхдээ л хүн л юм хойно аав ээжээ гэж тэвчсэн. Гэхдээ надад үнэхээр хэцүү байдаг. Найз залуугаа хичнээн их хүсэвч үнэхээр яаж ч чадахгүй. Та бүхэн монголдоо сайн, үр дүнтэй эмчилгээтэй эмнэлэг хаана байдгийг зааж өгч туслаач. Хэзээ нэгэн цагт нялх үрээ тэврээч ээжийн үр, миний зулзага гэж хэлэхийг үнэхээр их хүсэж хүсч байна. Та бүхэн надад туслаач.

секс.мн дээр ирсэн захидал

16 Comments

  1. яанаа says:

    Эмэгтэйчуудийн мэс заслын хамгийн сайн эмч бол Чимэг Оюу эмнэлгийн Ган баатар эмч. Тэр эмчид эмчлуулсэндээ еерийгее азтайд тооцдог. ЭМНЭЛЭГ БИШ ЭМЧИЙН ЧАДВАР ГОЛ НЬ ШУУ.

  2. lemon says:

    миний дуу санаагаар битгий унаарай. бэлгийн их бага уруул оороо нимгэн халисааар хамгаалагддаг юм гэсэн шэээс гархаар л жижкэн нух улдсэн байдаг юм.гэхдээ тэр ни 13 с 14 настай болооод ирхээээр аяндаа нээгддэг юм бна лээ. туунээс омно ч нээгдэж болно. манай охинийх 2 настайдаа нээгдсэн. пампэрс хэрэглэээд тийм болсн байх гэж бодоод бгаа. чиний тухад гэвэл ариун цэвэр сайн сахиагуйгэээс болоод идээлсэн байх гэж бодож байна. эмнэлэгт хадах хэрэгтэй хонгохон мэс ажилбар хийгэээд болооо. битгий ай.

  3. peach says:

    чи одоо учиргуй их сураад л ажлаад л байдаг… наад биээ эмчлэхгүй бол тэр их мөнгөөр үхсэнээ ч хийхэв дээ

  4. Jagaa says:

    Миний дүү санаагаа бүү зовоо , сэтгэлээр цоглог байж, эмжид л хурдан оч, ичиж зовох юмгүй. Урид өмнө я нэгэн юм болсон бол бүгдийг мартаад ирээдүйгээ сайхнаар төсөөл. Эмчид л хурдан үзүүлж арга хэмжээ аваарай, болохгүү юм гэж байдаггүйм!

  5. Tseeree says:

    Миний дүү наадах чинь их амархан, багахан мэс засал хийгээд л болоо. Охин биеэ харин хайрлаарай.

  6. MINII BODLOOR says:

    ideelsen geed bga chin magadgui emegteichuudiin orovsoltei l ym shig bn,thdee ugaasaa emegtei hunees tsagaan ym ih baga hemjeegeer gardag,bur ilt ihseed ongo n oor ch ymuu taagui bga l ym shig bn,, orovsol bol ymar neg belgiin zamiin ovchin bish,er n ih olon emegteichuud ih baga hemjeegeer orovsoltei bdg, tiimees emchid ochihoos aij ichih ym eroosoo bhgui, tend chamd zoriulsan jijig bagaj heregsel bugd bii Yonsei gaigui uul n, thdee humuus neeh sain bish l gedeg ym bn lee,hun hunii bieiin ontslog oor, emchigee huleen awah n ch oor oor bolohoor sain edgeegui neg n tgj helsen ch bj bolno,,, za tgd duu mini zaaval emnelegt ochooroi,,, minii ohin duu ch bas ingej yawah wii gej bodogdoj bn,, chi ch bas yalgaa yu bhuu,yariad zowlood ogoh egch eej n hol bdg bololtoi,,,zaaval ochooroi ooriihee toloo aih ym tend neg ch bhgui shuu

  7. ttt says:

    нэг онигоо санаанд ороод. нэг охины юм нь ирсэн чинь мэдэхгүй хөвөн шатаагаад тавьцан гээд

  8. Нийтлэллийн эзэнд: says:

    Би нэг зүйлийг гайхаж байна. Нийтлэл бичигч маань тодорхой бус шалгаан бичиж, асууж буй асуулт мөн л тодорхой бус байгаад гайхах зүйл алга. Энэ нийтлэл үнэн, эсвэл худлаа гэсэн хоёр хувилбар байна гэж би таамаглаж байна. Хүн өөрт тохиолдоод байгаа учир шалтгаанаа маш сайн мэдэрдэг.Таныг бас тийм шалтгаанаа бичсэн гэж бодтол утга, найруулга алга. **Би хүнтэй унтаж үзээгүй л дээ, гэхдээ яг ч тийм биш**, ** Бага байхад маань эрхтэн маань эдээлцэн байсан** гээд л. Эндээс үзэхэд хэн нэгэн хүнээс зөвлөмж, заавар авах санаа төрсөн нь лавтай ч таны мэдээлэл дэлгэрэнгүй бус байгаад яаж би болон бид танд зөвлөгөө өгөх билээ.Таныг хүндэтгэсэн: С-ээс

  9. hey says:

    bi zuragtaar 1 iim sonsoj bsan yum bna! bur barag bituultsen geed afrikiin 1 undesten tuleed bituulchdeg geed tuleed bituulj bolson yumiig butsaaj zadlaad edgeej boloh blgui dee sanaa zowoltgui!

  10. . says:

    чамайг бага байхад чинь хүн оролдож байсан юм биш үү. тэгээд бэлгийн замын өвчин тусаад удаан байсан юм шиг байна. тэрнээс зүгээр эрхтэнгээс идээ гоожино гэж юу байдаг юм. наадах чинь бэлгийн замын халдварт өвчин байна. нэг л но байна даа. эмэгтэйчүүдийн (нарийн) эмнэлэгт үзүүл. тэгээд ч жижигхэн нүхтэйг нь чи яаж мэдэж байгаан. хүнтэй унтаагүй юм чинь нүх нь жижиг байхаас яадаг юм. өдий хүртэл эмнэлэгээр явахгүй юугаа хийж байсан юм. өөрийнхөө төлөө яваач.

  11. MINII BODLOOR says:

    chi ter zaluugiin toloo l genet iimee medej sanaa chin zowj bgd chin buruu bn,, nadad ch bas tiim ue bsn thdee bi ooriihee toloo emnelgeer uigagui yawsan,, ideeltsen gedgiig chin sain oilgosongui todruulahgui bol humuus sain oilgohgui bj magad

  12. khongorkhon says:

    янз бүрийн эмнэлэг байгаа шүү дээ. улсын эмнэлэгт хандсан нь дээр байх аа. ИҮНСЕ-д үзүүлээд үзэхгүй юу даа.

  13. bolij uz says:

    Эрхэм Элгэмсэг гуай, ийм явал болсонд унэхээр харамсаж байгаач оороо нээх монголчуудийхаа толоо биш тэр муу хуухэдтэй хуухнийг л чадаж, хамгаалсан хумуусээс нь хариугаа авч байгаагаа харуулж байгаа юм байна тэ? өөрөө их гомдсон юмаа даа СО ах нарт

    Эцэст нь зугээр л охид хүүхнүүд минь харийн хүнтэй али болох битгий суугаарай.

  14. zazo says:

    эмчид оч.

  15. sunny says:

    1р төрөхын урд юм байна шүү. дээрээ том хаягтай байсан шиг санагдаж байна

  16. sunny says:

    сонин юмаа ийм юм анх удаа л сонсож байна. 1р төрхын ард бид таны төлөө гээд Бүлтэн эмчийн эмэгтэйчүүдын эмнэлэг байгаа. тэнд очоод үзүүл. сайн эмч нартай эмнэлэг байгаам. болж өгүүл Бүлтэн эмчид өөрт нь үзүүлээрээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.