Монгол гэр бүлийн үнэ цэнийг хэнээс нэхэх вэ?

Миний мэдэх бүх л хүн “Гадагшаа л гарч амьдармаар байна” гэсэн чин хүсэлтэй явдаг. Учир нь Монголд монгол хүн ямар ч үнэгүй учраас тэр. Төрийн болон хувийн зардлаар гадаадад мэргэжил эзэмшээд ирсэн залууст ч олигтой цалинтай ажил олддоггүй. Хэчнээн мэдлэг чадвартай ч монгол ажилчин гадаад мэргэжилтнээс, хятад барилгачнаас хэд дахин багаар үнэлэгддэг жишиг зөвхөн манайд л бий. Гэтэл дэлхийн аль ч улсад Монголчууд мэдлэг чадвараараа гайхагдаж байна. Тиймээс мянга мянган монгол залуус амьдралын эрхээр хилийн дээс алхсаар арваад жилийг үджээ. Үр дүнд нь мөнгөтэй болж амьдрал нь дээшлэх ч түүнээс амин чухал үнэ цэнэтэй гэр бүлээ алдаж байгаа жишээ дэндүү олон. Интернэтэд тавигдсан зарим захидал, сэтгэгдлийг хүргэе. Хэдхэн халтар төгрөгний золиосонд сүйрч буй монгол гэр бүлийн үнэ цэнийг хэнээс нэхэх вэ?

ДУРЛАХГҮЙГЭЭР ҮНСЭЛЦЭЖ, ГЭРЛЭХГҮЙГЭЭР СЕКСДЭНЭ
Бие хол бол сэтгэл хол гэдэг. Хосоор амьдрах жамтай хорвоогийн хуулийг зөрчиж, гэр бүлдээ үнэнч байх гэж олон жил хүйтэн хөнжилд, хөлөө тэвэрч хэвтэнэ гэдэг амаргүй даваа. Гэхдээ хамтдаа амьдрах, утга учир гэр бүлийн үнэ цэнээ үгүй хийсэн хүмүүс бусдын аз жаргал, амьдрал дундуур ордог юм уу гэж бодогддог. Энэ бол Монголын, бидний эмгэнэл болжээ.

Зочин:
“…Эхнэр, хүүхдийнхээ төлөө л энд таван жил морь, нохой мэт ажиллалаа. Энэ бүхнийг туулж гараад Монголдоо сайхан амьдарна гэсэн бодол минь тэр мэдээг сонсох өдрийг хүртэл намайг хурцалж байсан юм. Таван жил гэртээ очоогүй, эхнэрийнхээ барааг хараагүй атал бага хүүхэд маань хоёр нас хүрч байгааг сонсоно гэдэг нартай өдөр аянга буух шиг болсон доо…”

Зочин:
“…Манай эхнэр дөрвөн жилийн өмнө англи явсан. Би дөрвөн настай хүүгээ хараад үлдсэн юм. Гэтэл хоёр жил болоод л эхнэр маань утсаа авах нь багасаад, худлаа яриад байгаа нь мэдэгдэж эхэлсэн. Азаар Англи явах ажил гарч эхнэр дээрээ очтол нэг хар залуутай хэвтэж байсан даа. Одоо надад хэн нэгэн бүсгүйтэй дахин амьдралаа холбож, гэр бүлийн жаргал амсах ямар ч итгэл, сонирхол алга. Нэгэнт л амьдрал босгосон бол эхнэр, нөхөр хамт л байх ёстой юм байна гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон ч нэгэнт оройтжээ.

Зочин:
“…Бие биедээ хэчнээн хайртай ч эхнэрээсээ удаан хугацаагаар хол байна гэдэг хэцүү юм билээ. Би эхнэртээ хайртай. Гэхдээ хүнд ажлын стресс, ганцаардсан бие сэтгэлээ сэргээхийн тулд сардаа 1-2 удаа “ягааны гудамж”-д очдог юм даа…”

ОРОН ГЭРТЭЙ БОЛОХ УУ, ГЭР БҮЛЭЭ САЛГАХ УУ?
Хадмындаа юм уу, хөлсний байранд амьдрахын зовлонг амсаагүй хүн Монголд байхгүй биз. Өөрийн гэсэн орон гэртэй болох гэж явсан тэд эргэж ирэхдээ амьдрал нь ингэж өөрч-лөгдөнө гэж бодоогүй нь мэдээж. Германд аавуудыг гэрт нь илүү олон цагаар байлгахын тулд ажлын цагийг нь богиносгох тухай яригдаж байхад манайд харин эсрэгээрээ. Нө-хөргүй хүүхнүүд өрх толгойлон амьдарч, аавгүй хүүхдүүд өдрөөс өдөрт олширсоор.

Зочин:
“…Онгоцны буудал дээр байсан бүх хүн намайг өрөвдсөн харцаар харж байсныг би сайн санадаг. Учир нь би таван настай охиноо хөтлөөд, томоо гэдэстэй, нүдэндээ нулимстай нөхрөө Солонгос руу үдсэн. Гэхдээ бид хоёрын аль нь ч ирээдүйгээ баллах, хоёр хүүхдээ өнчрүүлэх алхам хийж байгаагаа мэдээгүй болохоор явах болсонд нь ямар их баярлаж байсан гээч. Нөхрөө явуулаад сарын дараа хүүгээ төрүүлж, нялх хүүхдээ асрах, охиноо халамжлах гээд өрх толгойлсон эмэгтэйн амьдралаар амьдарч эхэлсэн. Гэрээгээр явсан нөхөр маань үйлдвэрээ сольж, харласнаар олигтой ажил төрөл олдохгүй, цалин мөнгөө ч явуулах нь цөөрсөөр хүүгээ хоёр нас хүрэхэд архинд орсон, амьдралын ямар ч зорилго, идэвхгүй болсон хүн баригдаж ирсэн дээ. Ирээд ч бид гуравтай амьдраагүй. Би одоо хоёр хүүхдээ аавгүй өсгөж байгаадаа маш их харамсдаг. Хүний амьдралд хамгийн чухал нь элэг бүтэн амьдрал, эв найртай гэр бүл юм шүү…”

Зочин:
“…Манай нөхөр Солонгост гурван жил ажиллаж байна. Тэнд нэг эмэгтэйтэй хамтран амьдрах болсон юм билээ. Эхэндээ нуудаг байсан ч сүүлдээ үнэнээ хэлсэн л дээ. Эмэгтэй хүний халамжгүй бол хүний нутагт ажиллана гэдэг үнэхээр хэцүү, ойлгоорой гэж ярьсан нөхрөө би уучлах ёстой юм уу, эсвэл салах ёстой юм уу, бүү мэд. Өөрийн гэсэн орон гэртэй байсан бол, эндээ ажиллаад авах боломжтойсон бол бид хоёр юу гэж ийм байдалд орох вэ дээ гэж бодохоос энэ төр засгийг барьж байгаа хүмүүст дургүй хүрэх юм даа…”

ХҮҮХДЭЭ ХАРААГҮЙ ААВУУД, ААВЫГАА МАРТСАН ХҮҮХДҮҮД
Хүүхдийнхээ хүүхэд насыг мэдэхгүй, хөөрхөн үеийг нь харахгүй өнгөрүүлнэ гэдэг харамсалтай. Охин хүүхэд ааваараа, хөвгүүд ээжийгээ харан эсрэг хүйстэндээ хандах хандлага нь төлөвшдөг гэдэг. Гэтэл энэ олон мянган аав, ээжгүй өсч буй хүүхдүүд хэнийг харж хүмүүжиж байгаа бол. Нийгмийн эмзэг давхаргад шилжин, хагас өнчин болгон байж мөнгө олохоор явсан аав, ээжийнхээ тухай тэд юу боддог бол. “Ээж аав нь амьд буй хүн бүтэн аз жаргалтай, нэг нь үгүй бол тал аз жаргал үгүй болно, хоёулаа үгүй бол аз жаргал үүрд одмуй” гэж О.Дашбалбар агсан бичсэн байдаг. Гэтэл бид мөнх бусын хорвоогийн жамаар бус мөнгө төгрөгийн төлөө үр хүүхдийнхээ аз жаргалыг хагасалж сууна.

Зочин:
“…Би хүүгээ зургаан настай байхад Солонгост ирсэн. Одоо том эр болсоон, дараа жил иргэний үнэмлэх гардах болчихож. Сүүлийн үед шөнө оройтож ирдэг, хатуухан үг хэлэхээр уурладаг болсон гэж ээж нь ярьж байна. Эндээс мөнгө явуулж, эхнэр маань хүүдээ аль өнгөтэй өөдтэйг өмсүүлж, амттай сайхныг өгч байгаа ч чангахан гараар барих эцгийн ухаан дутаж байх шиг. Тиймээс би ирэх жилээс харина. Тэр үед хүүдээ үг хэлэхэд “Та ямар надад хэрэгтэй үед хажууд байсан биш” гэвэл яана даа гэж бодож сууна даа…”

Зочин:
“…Би найзынхаа амьдралд тохиолдсон зүйлийг бичье. Найзын маань аав архичин болохоор ээж нь аргагүйн эрхэнд салж, байраа зараад Солонгос явсан. Найз маань хоёр эрэгтэй дүүтэйгээ эмээ, өвөөгийндөө үлдсэн. Тэр их сургуульд орж янз бүрийн хүүхдүүдтэй нийлж эхэлсэн. Юм бүхнийг сонирхож байдаг өсвөр насанд нь хэлж зөвлөх, харж хандах эцэг эх нь байхгүй болохоор буруу замаар явах болсонд би найзын хувьд харамсдаг. Гэр бүл салалт, эцэг эх нь үр хүүхдээсээ хол амьдарна гэдэг хамгийн буруу юм шигээ…”

АЛХААД ГАРСАН ХИЛЭЭРЭЭ ӨРГҮҮЛЭЭД ИРЭХ НЬ ЦӨӨНГҮЙ
Хэл соёл, ёс заншил, цаг агаар, хоол унд гээд бүх зүйлээрээ тэс ондоо Солонгост ажиллаж байгаа хүмүүсийн эрүүл мэнд, амь насанд санаа зовдог төрийн түшээ байдаг болов уу. Харин ч сайхан амьдрах хүслийг нь ашиглаж хэдэн мянгаар нь гадагшаа гаргана гэсэн амлалтаар гишүүн болдог гашуун үнэнийг сүүлийн гурван ч сонгуулиас харж болно. Харин эрүүл саруул, ид хийж бүтээх насандаа яваа залуус нь эргэж ирэхдээ өвчний үүр, хүний сэг, архичин болоод ирдэг нь тэдэнд бас хамаагүй.

Зочин:
“…Би энд төмрийн үйлдвэрт ажилладаг. Маш хүнд нөхцөлтэй л дөө. Тиймээс есөн сарын өмнөөс нүүрээр дүүрэн улаан гүвдрүү туурч, төмрийн хордлоготой болсон. Цалин нь арай ахуй болохоор ойрын хоёр жилдээ ажлаа сольж чадахгүй байхаа. Учир нь би Улаанбаатарт X хороололд хоёр өрөө орон сууц захиалчихсан. Зээлээ төлж дуусахаараа л өөр гайгүй ажил хайна даа. Тэр болтол энэ яр шарх минь гайгүй байгаасай л гэж бодож байна…”

Зочин:
“…Би Сөүлд барилга дээр ажилладаг. Жилийн өмнө найз маань барилга дээрээс унаж нас барсан. Уг нь найз маань таван жил болсон, удахгүй харих гэж байсан юм. Гэрийнхэн нь ирж цогцсыг нь авч явахыг харахад сэтгэл өмрөх шиг болсон. Эхнэр, хүүхдээ орхиод хүний нутагт цаг наргүй ажиллаж байгаад эцэст нь амиа алдсан монголчууд цөөнгүй байдаг. Мөн үйлдвэрийн хүнд нөхцөлөөс болоод гэмтэж бэртэх нь маш их. Ямар ч өвчингүй, эрүүл саруул ирсэн залуус нутагтаа очоод ямар ч ажил хийх чадваргүй болоод буцаж байна даа…”

ЗАЛУУ НАС, ЭРҮҮЛ МЭНД, АЗ ЖАРГАЛАА ЮУНД ЗОРИУЛААД БАЙНА ВЭ?
Үнэндээ бидэнд хэдэн ногоон цаас ийм их үнээр олдож байна. Харийн мөнгөн тэмдэгт монгол гэр бүлийн үнэ цэнийг үгүй хийсний жишээ үүгээр дуусахгүй. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг дээ. Харин улс орон оршин тогтнох гол нуруу болсон гэр бүлийн байдал монголд хэдийнэ ганхаж эхэлжээ. Гэр бүл гэдэг нь аав ээж, үр хүүхэд гэсэн бүтэцтэй байдаг бол одоогийн монголын гэр бүл аавтайгаа юм уу, ээжтэйгээ амьдардаг хүүхдүүдээс бүрдэх болсон.

Зочин:
“… Би долоон жил төмрийн хогон дунд уушгаа цоортол хор амьсгалж, биегүй болтлоо ажиллан олсон хэдэн төгрөгөө эхнэртээ явуулдаг байлаа. Нутаг буцах гээд хоног тоолж байтал миний хуруу хумсаа хуйхалж хураасан мөнгийг эхнэр маань аваад АНУ руу нэг залуу дагаад явсан байсан. Одоо надад нас, эрүүл бие, гэр бүл, мөнгө гээд юу ч үлдсэнгүй. Хэний төлөө, юуны тулд амьдарч байгаагаа ч ойлгохгүй байна…”

Зочин:
“…Би арваад жилийн өмнө нөхөртэйгөө хамт Солонгос руу ажиллахаар явсан. Тэнд хөөрхөн охинтой болсон. Харин жил гаруйн өмнө нөхрийн маань бие муудаж хоёулаа Монголд ирсэн. Харамсалтай нь нөхөр маань хориодхон хоноод өөд болсон доо. Бид хоёр солонгост байхдаа нөхрийнхөө төрсөн дүүд мөнгө явуулж хоёр өрөө байр авахуулсан юм. Гэтэл нөхрийн дүү нар ахынхаа авгай, төрсөн ганц охиноос нь байрыг нь авахаар улайран шүүхдэлцэж байна. Мөнгө олох гэж яваад ханиа алдчихаад ирсэн надад одоо нөхрийн минь амь насаар олдсон байр нь ч олдохгүй болж мэдэхээр байна. Амьдрал үнэхээр гашуун байх юм аа…”

Төгсгөл үг:
Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурж, 250 сая доллар өвөртлөхөөр болсон монголчууд бид цаашид баян амьдрах боломжтой тухай төр, засгийн тэргүүнүүд мэдэгдсэн. Тэгвэл сүүлийн 15 жилийн турш бие хаа, эрүүл мэнд, нас хүйсээрээ сонгогдон яваад, хүний нут-гийн хамгийн хэцүү, хүнд, бохир ажлыг хийж, гэр бүлээ тэжээж буй залуусаа эх оронд нь авчрахсан. Хүн бүрт “Эх орны хишиг” тараана гэж тоо бодож суухаар үр хүүхэд, хань ижлээсээ хол аз жаргал, эрүүл мэндээрээ дэнчин тавьж Хангуг үндэстний дунд ажиллаж, амьдарч буй 30 гаруй мянган Монголчуудаа эх орондоо ажиллаж, амьдрах боломжийг бий болгох юмсан. Харийг зорьж буй залуусын цувааг зогсоож, тэднийг эх нутагтаа харьж ирэх бодлогыг төр, засгаас дорвитойхон авахгүй бол монгол хүний үнэ цэнэ, монгол гэр бүлийн үнэ цэнэ, Монгол Улсын тусгаар тогтнолч үнэгүйдэж мэдэхээр байна

13 Comments

  1. The querent understands what they want and what it requires to get
    it. Two of the retro greeting cards proven at the preceding link are totally free to deliver.
    The taller you stroll, the less of a shadow you will cast.

  2. ХОРВОО Ч ЮМАА ДАА : Нэг талаасаа тийм нөгөө талаас бол арай өөр л дөө. Заавал харь оронд очиж боолын ажил хийх хэрэг үнэхээр байна уу даа залуусаа. Монголд бол их боломж бий гэж боддог яахаа алдчихсан ЭНЭТХЭГ, ХЯТАД шиг биш Монголд бол юу ч хийж болно НЭЭЛТТЭЙ ТА яаж амьдрмаар байна тэгж л амьдарч болно гэж боддог. КО явж байр авна гэдэг санаа бол зүгээр л таны толгойноос гарч байгаа хамгийн муун ч юу юм бэ тэгэхдээ муу санаа. Таны толгойн эд баялаг эрх мэдлийг бүтээх өөр олон санаа бии. БИД ЧАДНАА ӨӨДРӨГ, ЗОРИЛГОО тодорхойл.

  3. baagii says:

    Их сургуулиа төгсөөд Солонгост хэдэн жил төмөр нүдсэн дээ. Нутагтаа ирээд шинэхэн оюутан шиг анхан шатнаас мэргэжлээрээ ажиллах гэж үзэж байна. Олсон хэдэн юм юу ч биш л байна. Ар гэртээ л жаахан тус болж байсан юм шиг байна хэдэн жил. Гэр бүл энэ тэр болоогүй байна баталгаатай орлоготой болж байж гэрлэхгүй бол болохгүй гэж бодогдоод. Солонгосд байгаа Монголчуудын 95 хувь нь эрчүүд байгаа байхаа.

  4. baagii says:

    Их сургуулиа төгсөөд Солонгост хэдэн жил төмөр нүдсэн дээ. Нутагтаа ирээд шинэхэн оюутан шиг анхан шатнаас мэргэжлээрээ ажиллах гэж үзэж байна. Олсон хэдэн юм юу ч биш л байна. Гэр бүл энэ тэр бүр будаа. Солонгосд байгаа Монголчуудын 95 хувь нь эрчүүд байгаа байхаа.

  5. Жагаа says:

    Монгол газар нутаг дээрээ Монголчууд бид харийнхны боол болж, хамгийн бага цалинг авч байна. Монголын газар нутаг, ашигт малтмал, түүхий эд, баялаг, хөдөлмөрлөх хүчийг хамгийн хямд үнээр мөлжих гэж гадаадын хөрөнгө оруулагчид Монголд орж ирдэг. Харин тэр гадаадын хөрөнгө оруулагчдыг нь манай төр засаг татварын бодлого болоод хөнгөлөлттэй зээл, тусламж, үнэ төлбөргүй лиценз, хууль, цагдаагийн хамгаалалт гээд бүхий л талаар дэмждэг.

    Тэгсэнээ хэрнээ дотоодын бизнес эрхлэгчдээ хяхаж, хавчаад, дарамтлаад салахгүй, Монгол хүний цалинг нэмэх гэхээр инфляц хөөрөгдөнө гээд цалин хасах тухай яриад байдаг.

  6. amy says:

    болдог сон бол xуулийг өөрчилөөд дотоодоx цалинг,бүx уул уурxайн үйлдвэрүүдийг,том том компаниудийг дандаа монголчуудийг ажиллуулдаг болговол таарна, бид бүгдийг xийж чадна, гол нь амьдралд xүрэлцэxгүй цалин гадаадийг зориxод xүргэж бна.Төрийн толгойд бгаа xувиа xичээсэн шуналтангууд өөрсдөө л баяжиж бвал бусад нь xамаагүй гэдэг улс ,яанаа яаж xүн ам өснөө,яаж xөгжинөө, ядаж доривтой xууль зарчим гаргаад дотоодоо зөв бодлого бариад бвал ядаж,,,
    яанаа миний монголийн xайран сайxан залуус,мэдлэгэ мэрэгжилтэйгээ алдаад дууслаа,

  7. Tuuht durtai negen says:

    Mongold amidrahad hetsuu gene. Medeej huvia hicheevel ter uneen. Gehdee ene nutagt amidarch yavsan buh hun chinii l tuluu amidralaa zoriulsan yum. Bid enenees yaj gajih yum.

    Odoo manai zaluus ohid ni iim, erchud ni tiim ged l. Hen ch salya gej niildeggui l bhgui yu. Amidral uuruu aguu uchraas salah, niileh, gomdoh zuil zunduu l gardag. Teriig uharahgui neg negenruuge buruugaa chihed bdag. Mongol ohinig Mongol er, Mongol erig Mongol ohin l oilgoj hairlah yostoi. Gadad huntei suuh ni ter humuusin erh. Ted ch eh oron, ta nariga gej sanagalzaj yavdag gej bi boddog.

  8. Gstar says:

    Mongolchuud ajil hiih chadvargui l gene, arhi uudag l gene gadnaas baahan ajillah huch shahaj oruulna. Chadahgui dee mongoliin maani ene saihan zaluus ter negen ulsad gaihagdaad yavsad bna uu. Ene heden sohor ulsiin tolgoi deer garaad suusan malnuudiigee ur huuhed ni mun l mal bgaa daa gadaadad neg saihan surguuli tugsuud sursan medsen zuilee tendee ashiglaj tenegtej bgaadaa. Ter medleg chini ter saihan zaluus ta nar mini eh orondoo heregtei bna shuu dee. Uneheer ger bulee avch yavah hemjeenii tsalin avchihdag bol tegej hunii gazriin hool horooh gej oichirloh hereg mongoliin maani zaluust baihgui shuu dee. Tenegtej mungu tugrug taraahiinhaa orond heden saihan uildver bariad, Heden saihan tsetserleg surguuli, huuhdiin emneleg bariachee malnuudaa bid hediig yum oilgohgui teneg gej bodoogui bizdee durgui hureed baidgiin ene heden turiin tuhseediig bodohoor tur tuhseed bgaa yum uu geheer ugui turuu tulheltseeed bgaa yum shig sanagdaad baihiin uurlaad heden esee uhuulchihlee.

  9. ОД says:

    ТҮҮХ ДАВТАГДДАГ ГЭДЭГ. ТЭРТЭЭ ИХ ГҮРЭНИЙ МОНГОЛЫН ШИЛДЭГҮҮДИЙГ АВЧ ЯВСАН ШИГ ОДОО СОРУУДЫГ НЬ АВЧ ЯВЖ БАЙНА. ХЭН НЭГЭН ХУУЛЬ ТОГТООГЧ ГҮЙЦЭТГЭХ ЭРХ МЭДЛИЙН ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНЫГ ХЭН НЭГЭН ТАНЬДАГ ХҮН НЬ ЯГ СОЛОНГОС ЯВУУЛЖ БУЙ ТЭР МӨЧИД БУЯНТ УХАА ДЭЭР АВААЧААЧЭЭ. БҮРТГЭЛ ЭХЛЭХ ТЭР МӨЧИД ЭЭ БУРХАН МИНЬ БИ ТЭСЭЛГҮЙ ГАРААД УЙЛААД МАШИНДАА СУСАН. ХҮҮХДҮҮД НЬ УЙЛАЛДААД ЭХНЭРҮҮД НЬ УЙЛАЛДААД ТЭД ИХЭНХИ НЬ БҮҮР САЛЖ БАЙГААШДЭЭ. ҮНЭХЭЭР АЙМШИГ. БИ ОДООЧ УЙЛЖ БАЙНА. ТЭР УЙЛЖ БУЙ ХҮҮХДҮҮДИЙГ БОДОХООР. ЯВСАН ЯВУУЛСАН НЬ БҮГД АНГАЛРУУ УНАЖ БАЙНА Ш ДЭЭ. АЛСЫН ХАРААТАЙ ТЭР УЛС ТӨРЧИД, ЭРДЭМТЭН МЭРГЭД, СЭХЭЭТНҮҮД ХААНА БАЙНА ТА БҮГД БИТГИЙ ХАРААД СУУГААД ДҮГНЭЛТ ХИЙГЭЭД СУУГААД БАЙГААЧЭЭ. ҮЙЛДЭЛ ХИЙГЭЭЧЭЭ ЦАГ ЯВАХ ТУСАМ БИД АЛДАЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ.

  10. ОД says:

    ЭНЭ БОЛ ГАМШИГ. БИ ДҮҮГЭЭ СО ЯВУУЛАХ ГЭЭД НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛ ДЭЭР ОЧЛОО. ТЭНД ЯВАХ ГЭЭД ХҮЛЭЭЖ БУЙ ОЛОН ЦЭНХЭР ХУВЦАСТАЙ ЗАЛУУСЫГ ХАРААД ҮНЭХЭЭР ДУУ АЛДАЖ ДОТОР БАЧУУРЧ БИ НУЛИМС УНГАСАН. ГЭВЧ ЭЭЖ ДҮҮ НАР МИНЬ НАМАЙГ ГАЙХААД Л ХАРААД БАЙНА ЛЭЭ. ТЭНД ХӨХ ТОЛБОТ МОНГОЛЫН СОР БОЛСОН ЗАЛУУС БАЙНА ЛЭЭ. ЗҮС ЦАРАЙ, БИЕ ХАА ХЭНЭЭСЧ ДУТАХГҮЙ САЙХАН ЗАЛУУС БАЙСАН. ЭНД ҮЛДЭЖ БАЙГАА НЬ МЭДЭЭЖ ТЭНЦЭХГҮЙ ХҮМҮҮС.

  11. Gstar says:

    Eniig unshaad uuriin erhgui l hamriin samsai sharhirah shig l bolloo yadaj baihad hiilchin Deegiigiin Setgeliin Egshig gesen aylguug sonsoj baisaniig heleh uu xexe 🙂

    Uneheer mongoliin maani ger bul bat buh saihan baij baij bidnii daraa daraagiin ur huuhed amidraliin maani urgeljlel sain saihan yavna shuu dee. Huseltiig mini huleen avch enhuu niitleliig oruulj ugsun cekc.mn hamt olond bayrlalaa ta bugdiig tsaash tsaashdiin ajil urgelj uudun devshih boltugai

  12. Setgegdel uldeegch says:

    хамруулах

  13. Setgegdel uldeegch says:

    шалгаруулах

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.