Гадаад иргэнтэй гэр бүл болж, сүүлдээ хохирогч болон хоцорч байгаа талаар бишгүй ярьдаг. Ялангуяа, уг байдал ихэвчлэн мөнгө, сайхан амьдралын төлөө Солонгос хүмүүстэй гэрлэсэн эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог.
Зуучлалын төвөөр дамжуулж нүүр царайг нь бараг хараагүй хүмүүстэй гэрлэн харийн орныг зорьж байхад арга ч үгүй гэлтэй. Саяхан л гэхэд нутгийн дүүгээ өмөөрсөн эмэгтэй Солонгос эрийн гарт амиа алдав. Солонгос нөхөр эхнэрээ байнга зодож, дарамталдаг байсан тул дүүгээ өмөөрөөд эцэст нь хохирчээ. Үүний цаана хэчнээн олон эмэгтэй харийн хүний гарт шүүслэгдэж байгааг мэдэх аргагүй.
Энэ байдлыг эсэргүүцэн Солонгос дахь Монголчууд өчигдөр жагсаал хийжээ. 2003 оноос гадаад иргэнтэй гэр бүл болох явдал эрчимтэй нэмэгджээ. БНСУ руу зуучлалын буюу захиалгат гэрлэлт гэх шинэ нэр томъёо 2002 оноос эхлэн бий болсон байна. Гэрлэгсдийн 95- 97 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг аж. Гэрлэж буй эмэгтэйчүүдийн 80 хувь нь 18-25 насны, 20 хувь нь 30-35 нас байхад солонгос нөхрүүдийн дундаж нас 35-50 буюу өөрөөсөө хоёр дахин ах хүмүүстэй гэрлэдэг байна.
Солонгос хүнтэй гэр бүл болж нутагт нь амьдрах болсон эмэгтэйчүүдийн гэрлэлтэд хүрсэн арга замыг ерөнхийд нь хэдэн хэсэгт ангилдаг байна. Солонгост хөдөлмөр эрхэлж байгаад, таньдаг хүнээр, гэр бүл зуучлалын товчоогоор, шашны байгууллагаар дамжуулан танилцдаг гэнэ. Судалгааны баримтад Монгол эмэгтэйчүүдийн 57.1 хувь нь зуучлах товчооны танилцуулгаар, 16.7 хувь нь өөрөө танилцаж суудаг гэсэн мэдээ байдаг аж.
Солонгост нэлээн олон тооны Монгол эмэгтэйчүүд ажил хөдөлмөр эрхлэн амьдарч байдаг. Тэд бусад орны эмэгтэйчүүдийг бодвол Солонгос хэлийг амархан сурч эзэмшдэгээс харилцахад дөхөмтэй байдаг байна. Иймээс бусад орны эмэгтэйчүүдийг бодвол Солонгос эрэгтэйтэй өөрөө нүүр тулан уулзах, цаашлаад гэрлэх тохиолдол илүү өндөр хувьтай байдаг аж.
Манай улсад албан ёсны зөвшөөрөлтэй гэр бүл зуучлалын товчоо нэг ч бай даггүй байна. Учир нь зуучлалын гэрлэлт нь Монгол Улсад хуулиар зөвшөөрөгдөөгүй. Тиймээс зөвшөөрөл олгоогүй ч үйл ажиллагаа явуулахад нь хориглодоггүй аж. Он гарсаар гурван сарын байдлаар 110 эмэгтэй гадаад иргэнтэй гэр бүл болж, гэрлэлтээ батлуулсан байна. Ихэнх нь Солонгос улсын иргэдтэй гэрлэжээ.
НӨХӨР БОЛОХ ХҮНИЙ ТУХАЙ АНХНЫ МЭДЭЭЛЭЛ БОДИТ БАЙДАЛТАЙ ТААРДАГ УУ
Харамсалтай нь үгүй аж. Анх сонссон мэдээлэл нь бодит байдал дээр 360 градус эргэсэн мэт өөр байдаг байна. Тэд хэлэхдээ олон давхар хауст амьдруулна, том албан тушаал хашдаг гэхчлэн чихээр нь “дурлуулж, дасгадаг” аж. Хүйсийн тэгш эрхийн төвөөс авсан Солонгост амьдарч буй эмэг тэйн нэгэн жишээг дурьдъя.
“Танилцаж байхдаа нөхрийнхөө хий дэг ажлын талаар сайн сонсож ойлгож аваагүй. Орчуулж байсан хүн сайн орчуулж чадахгүй байсан. Яг “ийм мэргэжилтэй” гэж хэлж өгөөгүй. Бид хоёр юу ч ярьж ойлголцож чадахгүй байсан. Юу ч мэдэхгүй болохоор.. Тэгээд нөхөр маань “Солонгост үнэт цаасны хөрөнгө оруулалт эрхэлдэг. Маш их ажилтай байдаг” гэхээр нь оффист ажилладаг хүн юм болов уу гэж бодсон. Төрийн байгууллагад ажилладаг ч юм уу тийм л гэж бодсон.
Тэгээд л баахан юм амласан. “Их сургуульд оруулж өгнө. Ээж, ахыг чинь харж хандана..” гээд л. Солонгост ирсэн хойно амлалт нь бүгд худлаа болсон. Хотод амьдарна гэсэн нь ч худлаа, сургуульд оруулж өгнө гэсэн нь ч талаар өнгөрсөн. Ажил ч байхгүй. Би нэгмөсөн хууртагдсанаа мэдсэн” гэжээ. Хүйсийн тэгш эрхийн төвийн мэргэжилтэн хэлэхдээ “Боловсролгүй, доод түвшний амьдралтай хүмүүс л гэр бүл зуучлалын товчоогоор хүнтэй танилцана шүү дээ” гэсэн юм.
Гэрлэхийн өмнө нөхөр болох хүнийхээ талаар авсан мэдээлэл нь үнэн бодит байдалтай таарч байсан эсэх талаар судалгаанд оролцогсдын 20 хувь нь үгүй гэсэн хариултыг өгчээ. Шалтгаан нь эд хөрөнгө, зан ааш, ажил мэргэжил, орлого, амьдралын хэв маяг, эрүүл мэнд зэрэг байдаг аж. Энэхүү байдал нь зуучлагчдын зүгээс санаатайгаар худлаа мэдээлэл өгөх юм уу эсвэл орчуулгын явцад алдаатай орчуулагддаг гэнэ. Мөн Солонгосын тухай сайн мэдээлэл, мэдлэг байхгүй гадаад эмэгтэйчүүд ярьсан зүйлийг буруугаар ойлгон хүлээн авах зэргээс үүдэлтэй аж.
ӨРХИЙН НЭГ САРЫН ДУНДАЖ ОРЛОГО
Солонгосын статистикийн төв газрын 2007 оны судалгаагаар гадаад эхнэр, гадаад бэртэй өрхийн сарын дундаж орлогын хэмжээг судалж гаргасан судалгааны баримтад тухайн өрхийн сарын дундаж орлого 1.855 мянган вон байна гэжээ. Энэ нь үйлдвэрт ажилладаг гишүүн бүхий айл өрхийн дундаж орлогын 68 хувиас хэтрэхгүй байна.
Өөрөөр хэлбэл, гадаад эхнэр, бэр бүхий айлын хамрагдах давхарга яваандаа эдийн засгийн хувьд доошлох магадлал өндөр болоод байгаа аж. Нийт судалгаанд оролцогчдын 13.7 хувь нь сард дунджаар нэг сая воноос бага орлоготой байдаг. Тэдний гэр бүл болох шалтгаан нь эдийн засгийн хувьд илүү хөгжил дэвшил сайтай гэж үздэг байна.
Эхнэр нөхрийн зөрчилдөөний талаар нэгэн судалгаанд эхнэр нөхрийн ааш зан ялгаатайгаас 33.4, амьдралын хэв маяг өөр өөр учраас 21.6, эдийн засгийн асуудлаас 11.7, архидалтаас 10.8 хувь болдог гэж хариулжээ. Заримдаа гэр бүлийн доторх зөрчилдөөн нь хэл амаар доромжлох болон бие махдбодийн хүчирхийлэлд хүргэх тохиолдол бай даг аж. Судалгаанд оролцсон нийт монгол эмэгтэйчүүдийн 26.7 хувь нь доромжилсон үг хэллэг гэсэн бол 20 хувь нь зодно гэсэн сүрдүүлэг сонсдог байна.
Харин 13.3 хувь гар болон хөлөөрөө өшиглөж цохих үзэгдэлтэй тул гарч байсан аж. Үүнээс гадна, нөхөр нь гадагш гарахыг хязгаарладаг, мөнгө гуйвуулахыг цагддаг, бичиг баримтаа хураалгах зэрэг эрх нь зөрчигдсөн эмэгтэй 1.8 хувийг эзэлдэг гэжээ. Харин хэл амаар доромжилдог гэсэн тохиолдол 3.6 хувийг эзэлж байгаа юм.
Т.Дашмаа http://www.niigmiintoli.mn/
6 Comments
Busguichuud minee bolichihvol yadag ym be. Sohor doglon ch gesen yvj yvj nutgiin chin ym l deer bmaar ym da. Har uhaanaar bodson ch gesen tiim l bmaar ym da. Ugui ydahdaa l ene chin sain muugaa cholootei yriltsaad bval ene chin deer bish gejuu ain? Tegeheer yu ch gehev de unheer heleh ug oldohgui ym da.
1970-аад оны суулчээс эхэлж Cолонгос,Хятад,Энэтхэг,Тайвани,Малайз,Сингапур мэтийн хун ам ихтэй Азийн орнууд ядуу хумуусээ бүүр олон болгохгуйн ууднээс 1 айл 1 юм уу 2 хуухэдтэй байхийг дэмжих, уунээс олон хуухэдтэй байхийг төрөөс хяхаж хавчих бодлого барисан болон мөн яг уэд 1970-аад оны суулчээс эхo /хэт авианий дурандах аппарат / анагаах ухаанд өргөнөөр ашиглаж жирэмсэн эхийн гэдсэн дэх урагийн /гэдсэн дэх хуухэдийн / хуйсийг мэддэг болсоноос болж эрэгтэй хyyхэдийг дээдэлдэг Азийн орнууд болох дээрхи Солонгос,Хятад,Тайвани,Сингапур, Малайз,Энэтхэг гэх мэтийн оронууд жирэмсэн эхийн гэдсэнд байгаа эмэгтэй хуйстэй урагийг эцэг эх ни устгуулж аборт хийлгуулж, харин жирэмсэн эхийн гэдсэнд эрэгтэй хуйстэй ураг байвал улдээж төрүүлдэг болсоноос болж дээрхи улсуудад 1970-аад оний суулчээс хойш төрсөн хумуусийн дунд хуйсний тэнцвэртэй байдал алдагдаж одоогийн байдалаар Солонгост 1 саяас илуу , Хятадад 32 сая залуухан эрчүүд илуудээд байна. Тэд Монгол мэтийн хөрш улсуудаас эхнэр олож авахааc өөр арга байхгуй.Тэдэнд нутагт ни хайгаад ч эхнэр олдохгуй. Энэ тухай нэтээс хайвал хэдэн мянган унших матэриал байгаа.Вашингтон Пост, Нэү Иорк Таймс мэтийн барууний нэр хундэтэй олон хэвлэлүүдийн нийтэлсэн маш олон матэриалүүд байгаа. Англи хэлээр уншаад ойлгодог бол та нэтээс дээрхи матэриалүүдийг олж уншвал Монгол ундэстэн Солонгос,Хятад мэтийн Азийнханд уусаж алга болох аюул бодитой гэдэгийг ойлгох байх
Sex /Gender/ ratio imbalance in Korea,China -gesen tylhyyr yg /key word/oruulaad haival heden zuun material baigaa.Washington post, New York Times geh metiin baruunii ner hyndtei hevlelyydiin niitelsen materialuud baigaa
Сүүлийн үед сонссон сэтгэл эмзэглэмээр гунигтай мэдээ бол солонгос эрийн гарт амиа алдсан монгол бүсгүйчүүдийн тухай юм. Жаргал мөрөөдөж очсон хонгорхон бүсгүйн гунигтай тавилан дараа дараагийн хүмүүстээ сэрэмж сургамж болон үлдэж байна.
Манай хүүхнүүд сүүлийн үед хамгүг эрийг сүжрэн дагах болсон нь илт нэмэгдсэн билээ. Хайр сэтгэл гэхээсээ илүүтэй баян чинээлэг амьдрал, олон ангит киноноос харсам романтик дурлалд итгэн хангүг эрийг хүсэмжлэх болсон билээ. Монгол хүүхнүүд ихэнхдээ зуучлагч байгууллагаар дамжуулан танилцдаг. Нас, төрсөн он сараа бичээд сайхан гарсан зургуудаа зуучлагч байгууллагад өгдөг ажээ. Нэлээн олон хүүхиий зургийг цуглуулж байгаад Солонгост аваачин ганц бие эрчүүдээр сонголт хийлгэнэ. Хангүг эрс олон бүсгүйчүүдээс гайгүй гэснээ сонгож байхад манай хүүхнүүдэд сонголт байхгүй. Шууд л сонгогдоно гэсэн үг. Мэдээж, гэр бүл болох гэж байгаа учраас хүргэн хүү Монголд ирж гэргий болох бүсгүй болоод хадмуудтайгаа танилцана. Ингэж ирэхдээ бэлэг сэлт огом тахилзан бөхөлзөж байгаад хүүхнээ дагуулаад буцдаг. Анх уулзсан хадмууд болон бүсгүйдээ гайгүй сэтгэгдэл төрүүлэхээ мэднээ, тэд.
Харин хилийн дээс алхангуутаа тэдний үнэн нүүр царай илэрдэг гэнэ лээ. Үнэндээ нутагт нь хэн ч тоохоо больсон, мөнгөгүй, арчаагүй, эрхтэн дутуу, хамгийн алслагдмал хөдөө амьдардаг хөгийн эрчүүдтэй учирсанаа гэрийнх нь босгыг алхуутаа л мэддэг ч, даанч оройтсон байдаг.
СОЛОНГОС ЭРЧҮҮД ГЭЖ ХЭН БЭ?
Бид өглөөнөөс эхлээд унтан унтатлаа Солонгосын олон ангит киног үзэх боломж байна. Үзэж ч байна. Энэ олон телевизийн сувгаар тийм л кино гарч байна. Үнэндээ өөр кино үзэх сонголт олгохгүйгээр шахаж байна шүү дээ. Тасралтгүй хөврөх тэр олон киног харжээ суухад солонгос эр, монгол хүүхэн хоёр хэзээ ч таарахгүй эсрэг тэсрэгийн туйл юм даа гэж бодогддог. Кинон дээр гарах солонгос эрс бидний төсөөллөөс дэндүү хол буудаг юм. Цухирч уйлсан, гомдсон, архи уусан, жаахан л саад бэрхшээл гарвал амиа хорлох гээд давхидаг арчаагүй дүрээр л дэлгэцэнд гардаг. Уяхан турьхан хангүг эрс хачин нэрэлхүү, хүч чадалгүй. нэрээ хичээдэг хүмүүс. Байнга л эхнэртэйгээ хэрүүл зарга хийнэ, Хоёр эхнэрийн хооронд гүйж бөөр бөгсний асуудал дэгдээнэ. Тэд хэзээ ч ганцаараа амьдардаггүй. Хэдэр ядар зантай эмээ, аав, ээж, ах дүү нартайгаа бүлээрээ амьдардаг. Айлын бэр болон очиж байгаа бүсгүй нэг биш нэлээд хэдэн хүний эхнэр болж очдог. Тэр айлд байх хогшин залуу бүгдийнх иь зарц мэт зүтгэх ёстой. Өөрсдийнх нь хийсэн мянга мянган кино бидэнд ийм л сэтгэгдэл төрүүлдэг. Мэдээж, ийм л байдаг болоод кино хийдэг биз. Кино бол тухайн ард түмний амьдралаас урган гарсан бүгээл болохоор ингэж ойлгохоос ч аргагүй. Ийм л газар монгол хүүхэн танихгүй эрийн эхнэр болж очдог байна.
МОНГОЛ ХҮҮХНҮҮД ТЭГВЭЛ ХЭН БЭ?
Монгол хүүхнүүд бол огт өөр орчинд, өөр хүмүүжлээр өссөн хүмүүс. Гүндүүгүй, томоотой эрчүүдээ дээрэлхэж занаад сурчихсан байдаг. Ядаж л ээж нь аавыг нь үглэж загнахыг харж өссөн болохоор эрчүүдийг тахин шүтэх үзлээ аль эрт орхисон байдаг. Харин ч тэднийг загнаж, захирч байх ёстой гэсэн бодолтой өсдөг. Тэд хувийн ч гэсэн дуртай дээд сургуульдаа сурч, эрдэм боловсролын дээдийг биш юм гэхэд зах зухаас нь сурсан байдаг. Ажил хийж, мөнгө олж, амьдралаа авч явах нь манай хүүхнүүдийн хувьд гайхаад байх зүйл биш. Дуртай үедээ найзуудтайгаа шоудаж, шөнө дөл болтол бүжиглэх нь монгол охидын хувьд жирийн л зүйл юм. Халаас нимгэн, амьдрал нь ядруухан ч монгол хүүхнүүд бол эртний баатарлаг Амазон хатны үр удам билээ. Дан ганц хүүхнүүд амьдардаг эртний Амазон улсын хилийг ямар ч сүрлэг баатарлаг дайчин эрс дайран орохоосоо эмээдэг байсан гэдэг. Тийм дайчин удмын үр хойчис бол өдгөөгийн монгол эмэгтэйчүүд хэмээн дэлхий нийтээр зарлаад байгаа тухай Болдсайхан эмч нэгэн нийтлэлдээ бичиж байсан билээ.
ТЭД ЯАГААД ТААРДАГГҮЙ ВЭ?
Ийм удам судартай, талып салхи шигээ эрх чөлөөтэй нисэж явсан бүсгүй тийм явцуухан орчинд хэр удаан тэсэх билээ. Нэг хоёр сар бүлэг хүмүүсийн хий гэснийг хийж эрийн боол, гэрийн зарц болж залхахдаа Солонгосоор нэг байгаа монюлчуудтайгаа уулзах боломж хайдаг. Мэдээж, ангийнхан, найз нөхөд нь тэнд хэдийнэ оччихсон байгаа. Ингээд зовлон жаргалаа ярьж, оройжингоо пиво ууж уйлж дуулж сууна. Харамч нөхрийнхөө хэдэн төгрөгийг үрж таарна. Энэ бол монгол хүүхиүүдийн хувьд байдаг л амьдрал шүү дээ. Харин ийм авирлал солонгос нөхрийн ухаан санаанд даанч нэг буудаггүй. Нэрээ хичээсэн, хамт амьдардаг аав ээжээсээ ичсэн, үхтэлээ нэрэлхсэн тэнэг эрс уурандаа эхнэрээ шуудхан алчихдаг ажээ.
Хэтэрхий сул дорой үндэстэнтэй монголчууд, тэр дундаа монгол хүүхнүүд таарч тохирохгүйн хамгийн тод жишээ энэ юм. Энэ дашрамд дурдахад, монгол бүсгүйчүүд герман эрстэй харин тун сайн тохирч, сайхан гэр бүл болдог ажээ. Дэлхийд өөрсдийгөө хамгийн цэвэр цусны ари үндэстэн хэмээн зарласан ихэмсэг бардам тийм л хүмүүстэй монгол хүүхнүүд тэнцэж амьдардаг юм байна.
Тийм дээ, эрэмгий хүчит Амазоны удмын эрхэмсэг монгол бүсгүйчүүд юу гэж нунж дорой хангуг мэтийн эрстэй таарах билээ дээ.
БНСУ-ын Нажу хотод амьдардаг мон гол бүсг үйн амийг тус улсын иргэн Янг онц хэрцгийгээр бүрэл гэсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. 24 настай Д.Ганцэцэг бүс гүйг хөнөөсөн солонгос иргэнийг орон нутгийн цагдаагийнхан гурав хоног эрэн сурвалжилсны дүнд өнгөрсөн бямба гари гийн 08.00 цагт гэрээс нь холгүйхэн газраас баривчилсан байна.
“Мөрдөн бай цаалт дуусахаас нааш гэмт хэрэгтний талаар олон нийтэд мэдээлэл өгөхгүй” гэж цагдаагийнхан мэдэгджээ.
Хохирогч бүс гүйг хөдөөлүүлэх ажил өчигдөр 10.30 цагт болж, тус улсын Эмэгтэйчүүдийн яамны дарга Пэг Хи Ёнг хүрэлцэн ирж эмгэнэл илэрхийлсэн аж. Мөн манай улсын Элчин сайдын яамныхан, БНСУ-ын өнцөг булан бүрт амьдардаг солонгос нөхөртэй монгол эмэгтэйчүүд оролцсон байна.
Талийгаачийн эгч Д.Дэлгэрцэцэг МЖЛ ра диогийн сэтгүүлчид өгсөн ярилц лага даа “Дүү минь үнэхээр зоригтой нэгэн байж. Хүний газар нэгнээ гэсэн нинжин сэтгэлээсээ болж ийнхүү бурхны оронд очлоо.
Гэмт хэрэгтнээс эхнэрийг нь хамгаалж, эсэргүүцэх үедээ гурван удаа хутгалуулсан юм билээ. Ингэж хүндээр шархадсан хэрнээ гэмт хэрэгтнийг эхнэр рүүгээ (Х монгол эмэгтэй) дайрах үед хөлнөөс нь зуурсаар байгаад дахин гурван удаа хутгалуулж амиа насаа гаргуунд нь гаргасан байна лээ.
Энэ үйл явдал олон арван монгол бүсгүйд сургамж болоосой, манай улсын хууль хяналтын байгууллагынхан харийн нутаг дахь монголчууддаа анхаарлаа хан дуулаасай гэж хүсэж байна” гэжээ. Дашрамд дурдахад, сүүлийн таван жилд манайхан гадаадын иргэнтэй гэр бүл бо лох нь эрс нэмэгдсэн байна. Өнгөрсөн онд гэхэд л 1000 орчим хүн харийн хүнтэй гэр бүл болсны 95 хувь нь эмэгтэйчүүд байсан бөгөөд тэдний 75 хувь нь БНСУын бэр болжээ.
Ямар ялаанууд ни сарийн 1500$ цалинтай байжээж 18 тай монгол охидийг маани авч суугаад байнаа ? БИ амэркт амдардаг жилийн 45к -ийн цалинтай , надаа таарах монгол охид байна уу ? Хар элгийн солонгостой сууснаас монгол залуу дээр гэж бодвол пм дээрээ !! ^-^
Мах комбинат руу хөтөч цагаан ямааг нь дагаад нядалгаанд ордог малнууд шиг байх юмаа энэ хүүхнүүд. Тэр хөтөч цагаан ямаа нь зуучлах товчоо.