Нэг өдөр үхчихсэн байвал яах юм бэ? Бүүр аргаа олж ядаад л сууна

Нөхөртэйгөө танилцааад 5 жил суугаад 3 жил болох гэж байна. Бид өөрсдийн гэсэн байртай үр хүүхэдтэй унах унаатай дутах зүйл байхгүй сайхан амьдарч байна. Байр хөлсөлж анхлан амьдралаа эхэлж байсныг бодвол одоо сайхан болжээ… Нөхрийнхөө эгчтэй хамт амьдараад хагас жил боллоо… Надаас 5 эгч… Гол нь тэр хүүхэн нөхөртэй мин эцэг ондоо эх нэг юм. Ээж нь нас барахдаа эвий дээ эмэгтэй хүүхэд эмзэг шүү харж хандаж яваарай гэж нөхөрт минь захисан юм гэнэ лээ.

Бага байхад нь нөхрийн минь аав нь золбин юмны шээсийг би тэжээж байна гээд л согтуу үедээ их зоддог. Заримдаа бур гэрээсээ хөөж байсан үе ч байдаг гэж надад ярьж байсан. Одоо энэ эгч архичин. Элдэв бусын залуутай зууралдаж манайд ирж шөнөжин орилолдож хононо үнэхээр хэцүү. Өглөө нь босоод харахаар угаалгын өрөөгөөр нэг бөөлжис хувцас хунараас нь шээс ч үнэртээд би бүр тэсэж тэвчихийн дээдийг үзлээ.

Сургууль соёлд сураагүй. Оруулсан ч дундаас нь хаясан. Ээжийнх нь дүү нь хятадад очиж сургахаар явуулсан чин тэндээ очоод жирэмсэн болоод бас хүрээд ирсэн. Энд ирээд хүүхэд нь 6 сартай болчихоод зулбачихсан.

Нэг удаа амиа хорлох гэж байгаад баригдаад тэгээд нөхөр минь муу ч сайн ч миний эгч ээжийн минь сүнс тэнгэрээс харж байгаа. Би л энэ хүнийг авч явахгүй юм бол болохгүй гэж хэлээд гэртээ нүүлгэж авчираад нэг өрөөндөө оруулсан.

Намайг төрөөд эмнэлэгээс гарч ирсэн өдөр гэрт тамхи татчихсан бас л согтуу байж байсан. Би тэсэлгүй уйлсан. Ядаж нялх амьтан ирж байна даа гээд нэг өдөр эрүүл ядаж тамхи татаж болоогүй юм байх даа гэд их гомдсон юм.

Би ч нэг их юм ярьдаггүй. Нөхөр хааяа нэг юм хэлдэг. Оогт тоож авахгүй сонсоогүй юм шиг л өнгөрдөг. Шинэ жилээр гэрт бүүр нээх муухай гудамжны архичинтай орж ирээд гэрээр нэг шавхай тарьж орилж хашгачаад байхаар нь миний хань тэсэлгүй уурлаад тэр залууг нь цохиж аваад хөөгөөд гаргахад эгч уурлаж миний амьдралд битгий оролц гэж хэлээд хэдэн хувцасааа аваад явсан. Тэр өдрөөс хойш 2 7 хоног өнгөрөөд сураг байдаггүй би санаа зовоод ханьдаа хэлтэл хая хая одоо тэрний хаана юу хийж явах нь хамаагүй. Хүү мин том болж байна. Ийм орчинд өсгөж хүмүүжүүлмээргүй байна гэд ерөөсөө тоодоггүй.

Би нөхөрөөсөө нууж байгаад жаал хайсан чин нэг найзийндаа байсан. Найз нь бүүр надад бушуу өгч явуулахын түүс болчихсон. Нэг жижигхэн өрөөнд буланд нь хэний юм мэдэхгүй дээл нөмөрчихсөн сууж байхыг хараад үнэхээр өрөвдсөн. Тэгээд эмэгтэй хүмүүс байна ярилций учир зүйгээ ололцоё гээд бид 2 бараг 2 3 цаг шахуу ярьлаа…

Өмнө нь тэгж ярилцаж байгаагүй юм бид хоёр. Тэгээд эрүүл байхад нь яриад үзэхэд овоо засарчмаар бас цаашдаа тогтвортой ажиллаж амьдарая гэсэн хүсэлтэй байхыг нь сонсоод би их баярласан л даа…

Тэр өдөртөө 2-лаа хөтлөлцөн гараад архины эмчилгээ сувилгаанд явж би тэр хооронд нь ажил хайж өгөөд нэг сар овоо хүн шиг байлаа. Нөхөр минь ч баярлаж сэтгэл нь хөөрөөд төрсөн өдрөөр нь машин авч өгвөл яасын юм гэх ухааны юм ярьсан.

Нэг залуутай танилцаж тэр нь манайхаар орж гардаг боллоо. Уул нь ажилтай бол ажилтай амьдралтай давгүй хүн шиг байсан.

Гэтэл нэг өдөр нүүр нүдгүй хөхөрч бяцарсан цус нөжтэйгөө хутгалдсан хүн орж ирээд угаалгын өрөөнд орж баахан хөөсөөр бөөлжөөд би бүр ухаан алдчихсан. Нөхөрөө дуудаад эмнэлэгт хүргэж өгий гэсэн чин би явахгүй гэж тийчигнээд ерөөсөө өөртөө ойртуулдаггүй. Би шөнөжин сахиж хонолоо. Маргааш нь асуусан чин нөгөө суух барих болоод байсан залуу нь өөр залуутай байхыг нь хараад зодсон гэнэ. Тэр залуу тэгж хүн зодохоор хүн шиг харагдаагүй болохоор би итгээгүй. Жаахан тайвшируулаад ажилдаа яваад орой нь иртэл шал согтуу. Тэрнээс хойш тасралтгүй ууж байна. Одоо бүр манай энэ хавьд байдаг бүүр яахаа алдчихсан хэдэн архичин залуучуудтай уудаг болсон. Нөхөр минь гэртээ оруулахаа больсон. Өчигдөр өглөө ажилдаа явж байтал эгч заазуур барьчихсан тэр өмссөн зүүсэн нь яг хог түүдэг хүн шиг ойр хавьд нь хэн ч байхгүй байхад “хөөш чи чамайг ална би” гэж орилоод явж байсан. Нөхөртөө энэ тухай хэлтэл юу ч дуугараагүй. Уул нь тамхи татдаггүй юм. Тэгсэн нэг харсан тагтан дээрээ гараад тамхи татаад бас байн байн нүдээ дараад л уйлж байх шиг байсан.

Одоо яавал дээр вэ хүмүүсээ! Яааж тэр хүнд тусалж архинаас гаргах вэ. Бид 2-оос өөр харж хандах хүнгүй яах учираа ч олохгүй юм. Архинаас яаж гаргах уу? Одоо ийм байгаа юм чин нэг өдөр үхчихсэн байвал яах юм бэ? Би бүүр аргаа олж ядаад л сууна. Ажилаа ч хийж чадахгүй. Бодол болж байна. Туслаач зөвлөөч хүмүүсээ!!! Үнэхээр гуйж байна.

секс.мн дээр ирсэн захидал

46 Comments

  1. marilyn says:

    надад нэг тус болооч архинаас гаргах спралл хаана найдвартай сайн хийдэг юм бол. Спрал ер нь хортой болов уу

  2. ooo says:

    Manaih am bul 4uulee hoorhon huu ohin 2toi bid 2 salaad 6 jil bolood butsaj amidarch bga ternees oorchlogdson yum gevel tsalin ni gaigui ajil arhi 2 bsan yum.odoo 2 jil amidarch bn. arhitai bolomjiin amidral uridnii mini yduuhan hernee jargaltai amidraliig hezee ch guitsehgyi yum gedgiig yhaarch ehelseen.odoo bi ooroo ch arhini asuudaltai bolj ehelsen yah ve gej tolgoigoo gashilgaj suuna daa arhini asuudlaa tsegle geheer za l geh yum 1 udaa nadad hair ni arhichin bolchjee spiral taviulaad ogooch gej uilaad helj bsan udaatai ch bi itgehgui bga ter orosiin emchiin cod ni ymar bdiin bol odoo gargahgui bol eruul mend ni hetsuudlee ydaj bhd v virustai uheed ogchvol yanaa gej aih yum

  3. saraa says:

    сайн байна уу наад архичин чинь яагаад ч засрахгүй тэр дундаа эм хүн толгой н дээшээ хардгүй юм худлаа яриха хулгай хийнэ.үхвэл л танайх цэвэр болно тиймээс асрамжийн газар аваачаад хая өөр аргагүй

  4. emch says:

    чи их сайхан сэтгэлтэй бусгуй байна чам шиг бэртэй болсон хадам эгчийн чин аз юм да
    архичин хунийг архинаас н гаргах маш хэтцүү хамгийн чихал н тухайн хүн өөрөө архинаас гарах хүсэлтэй байх хэрэгтэй энэ бол архини эмчилгээний гол суурь болдог тухайн хун өөрөө архинаас гарах хусэлгүй бол ямар ч эмчилгээ хэрэг болохгуй тиймээс та нэн туруунд сэтгэл зуйчид хандах хэрэгтэй
    архинд донтох бас нэгэн шалтгаан бол тухайн хунийн удам байж болно аав ээж н архичин байсан бол тэр дон н удамших хандлаг бас байдаг миний бодлоор бол энэ хунд удмийн дон байх магадлалтай юм байна уунийг бас л сэтгэл заслийн аргаар эмчилнэ дараа н биэнээс н архиний хорийг гаргах эмчилгээ хийнэ та өөрөө ярилцах биш мэргэжлийн сэтгэл зуйч эмчид хандаарай

  5. Joker says:

    нүдэнд харагдчихлаа чи сайн хүн юмаа

  6. Whooo says:

    Юуны түрүүнд сайн бариа засал хийдэг хүн дээр очиж, засал хийлгэсэн нь дээр байх. Хийморь нь доройтож, хараал нтр хүрсэн ч байж магадгүйшд. Харин дараа нь архинаас гаргахыг нь бодох хэрэгтэй. Сайн асрамжын газар аваачсан нь л зөв байх. Эртхэн арга хэмжээ авахгүй бол нөхөр чинь ч архинд орж мэднэ..

  7. N.ka says:

    neg sain boo olood vzvvl eldew hangain um shvgelchihsen um bishvv teed daraa ni arhinii emchilgeend ogdoo

  8. jigurten says:

    hue ee sharhadni emneleg dotor narkalogin emneleg bdgin bna lee, tendees 10.000r em avaad emches ni zaavrig ni sain asuugad ugchih, ter emiig tgd zaavrinh ni daguu uguud bval arhi uudagguin bna lee, miniii neg tanil ter emiig aavdaa ugsun, aav ni bas l iim arhichin bolchihson bsan, tgd odoo aav ni arhi uuhaa boliod 3 jil bolj bna, ter ih sain em shu

  9. 42-toi says:

    спираль нь наркологийн эмч нараас асуу, тэдэнд байдаг

  10. new says:

    надад бас ийм зовлон бнаа. тэр спрали гэдэг ни хаана бдаг юм бэ яаж олж авах вэ хэлж туслаач хумуусээ

  11. cleopatra says:

    Эмэгтэй хүн архинаас гардаггүй гэсээн.Бушуухан далд оруул.Засрахаасаа өнгөрөсөн гар байна.

  12. man says:

    сайхан сэтгэлтэй сайн бүсгүй бна эгчийнх хувьд засрахгүй бхөө

  13. уу says:

    Чи их сайхан сэтгэлтэй бүсгүй юм аа. Одоо тэр хүнийг ингээд л хувь заяанд нь даатгаад орхихоос өөр аргагүй болсон юм байна даа

  14. MAYA says:

    сайн байна уу. Би энд сэтгэгдэл бичиж узээгүй ч энэ удаа бичие гэж бодлоо. Чи нөхрийгөө сайн тайвшруулж байгаарай. Эгчид н санаа тавьсан шигээ нөхрийгөө бас анхаарч санаа тавиж байхгуй бол нэг л өдөр сэтгэлийн шаналлаасаа болоод архи уудаг болчихсон байх вий. Нөхрийгөө сэтгэлийн тэнхээтэй байхад нь туслаарай.

  15. boogii13 says:

    өө мартчихаж энэ бүсгүйг би үнэхээр биширч бна. жинхэнэ монголжингоо бна даа. сайхан сэтгэлийн үзүүрт тос гэдэг юм ядарсан хүнд туслаж бгаа санаа тавиж бгаа чиниь их буян чи сайн явнаа.чамаар бахархаж бна.

  16. boogii13 says:

    гудманд гаргаад үхүүл гэлтэй биш, хөдөө ах дуугийнх бдаггүй юм уу,бвал хөдөө явуулчихмаар юм.спираль тавиулаад архиний эмчилгээ хийлгэдээ.яа гэхэв та 2-ийн үйлийн үр, урд насний нэхэл төлөөс юм байлгүй дээ. хамт амьдраад бхаас яахав. нохой биш хүн шүүдээ.

  17. bolor says:

    та 2 үнэхээр сайхан сэтгэлтэй хүмүүс юмаа. нөхөр чинь чамайг бас давхар ингэж зовоож байгаадаа бас их шаналж байгаа байхаа. чи нөхөртэйгөө ярилцаа.2-уулаа яадагч байсан эцсээ хүртэл явья гэж. эгч чинь залуу хүн байна. архинаас гарчих байхаа. та 2-ийн хичээл зүтгэл талаар болохгүй байхаа. бүх аргыг тасралтгүй хэрэглэхэд архинаас бүрмөсөн гарах байхаа. найдаж байна. битгий шантраарай.

  18. Mongol says:

    Та хоёр үнэхээр бахархамаар, үлгэр дууриал авмаар хүмүүс байна. Энэ эгч шиг чинь ийм хүмүүс хэцүү байдаг юмаа. Манай хамаатны хүргэн нь яг ингэж гудамжны хүмүүстэй нийлж уугаад эхнэр хүүхдээ зодоод замаа алдсан л даа. Тэгээд Багахангайн архины эмчилгээнд явуулсан. 3 сар болоод сургуультай нохой шиг болоод ирсэн. Одоо гайгүй байгаа. Энэ л дээр байхдаа. Багахангай явуул. Бас архинаас гаргадаг спрал байдаг ш дээ.

  19. ganzo says:

    миний бодлоор чи унэхээр сайн хуухэн бна тэр ч засрахааса өхгөрсөн юм шиг бна тиймэрхүү жишээ зөндөө бдгийма данда муугарл дуусдаг тийм учраас нөхөртэйгөө сайн ярилтсаж бгаарай хэцүү бгаа шүү амжилт

  20. Onon says:

    Архи ийм ямар нэгэн асуудал санаандгуй уусдэггүй ээ. Заавал нэг шалтгаан байгаа. Тэр н багаас н хойд эцэг н уздэггүй тэр сэтгэлийн шархтай холбоотой. Болохгуй юм гэж байхгуй ээ. Христийн сумд аваач. Тэнд эдгэрлийн хичээлд сайхан хумуустээ байвал оорчлогдоно. Манай аав 25 жил архи ууж байгаад 3 сарын омно архичин байсан. Одоо уухгуй байгаа. Амжилт

  21. MONGOLIA says:

    наад хүнийгээ битгий тоо одоо, амьдрал шиитгэж байгаан

  22. olgio says:

    хммм ийм бусгуй бас бнаа… яамаар ч юм. гэxдээ тэр эгч өнгөрсөн xорвоо байлаа гэxэд чиний царайг нэг xараx юмсан, ямар xууxэн ийм байдаг бнаа. xун олон болxоор муу байxад сайн ни байж л таараа. чамаар унээр баxарxаж бнаа. сайxан сэтгэлийн узуурт юу гэдэг билээ… амжилт

  23. Narnaa says:

    Сайн лам буу дээрэ очоод дэв бузарийг ни арилгаач.Уг тэгээд хаучихна гэхээр хадам ээжийн чинэ захиас нэг ум бна ш дээ хэтсүү умаа тэ.Уамар ым бэ дуу минэ засал ном хийлгээд засаад авбал уул ни зугээр ум.Нухур чинэ гэртээ оруулахгуй бол увул дулаан хубтсас авж угуурэй.

  24. Narnaa says:

    Чи их сайн охин бна чамд баырлаж бна.чиний хайртай хани чамд маш их баырлаж байгаа даа.чи ханийхаа сэтгэлийг байнга засах зуйл хийж бай тэр хунд маш хэтсүү байгаа тундээ тавих хайр халамжаа улам нэмэгдүүлээрэй.

  25. naraa says:

    aa neg yum nemj helehed tiim humuus uhehguiee ovol holdoj uheh baihda aimaar huiten baina gehedl havarn amid yavj baidag yum maniasaa urt nasalnadaa aygui bol uhsench oortn amar bizdee

  26. naraa says:

    za chamdl gej zovlohod naad hun chine zasrahaasa ongorchee emegtei hun arhind orood yavdaltai bolchihson bol tegeedl duusaa. yahav gants 2 zasrah geed hun shig tsarailna ergeedl uugaad yavaldaad eheldeg yum. manai neg hamaatnii egch yag iim baidaltai ur huhedgui nohrooso salsan ah duu narn ger hashaa avch ogood teriign zaraad tegedl ailuudaar yavad baidag baisan suuldee ovgontiin har yumnuudtai uuj ideed dahiadl zasaj avah geed hodoo yavuulj uzsen hureedl irsen ajild oruulaad tendeese yum hulgailaad garchihsan. tegeed humuus ah duu narn uneher zalhdag yum bailee odoo end tend laaz shil tuugeed yavj haragddagl gesen odooteged zugeerl orhichih nohor chine hurtel hayhay ged baihad chi yaagaad teged oortoo ch tovog udaad nohoriihoo setgel sanag uimuuleed baigaa yum be bitgii nohortoo durs ter hunii huvi tavilan n tiim yum baigaa biz

  27. cool says:

    наад хунээ ухуулээ

  28. t says:

    yoyo oor.goo magtulah gd yadtsan te1 huhen be! Mn aaw law arhi udag eej.g bainga zowodog bi aaw.ga uhej dald orj setgel amragasai gj bodd.n shdee. Chi neeree iim bodoltoi bdag bol udku tnh gdg ail naad egch.nhe zamnalar yawna za. Humus egch bitgii hel arhichin hani ijil, ur huhed, aaw ej.ge hayaj bhad chi gj te1 ym tenegted l bh.n musain arhichid chin arhinas or yu ch bodoho bolison bdag ym shal hudlaa jujigchin lag lag owoo shde gmer ym.g itgetel yariad orowdohor orluu oshigldog nowshnud bgam daa. Oro l naad asudlaa shiidej deэ

  29. xyn says:

    зугээр явуулсан ни зов ум билээ..Би ч нэг малийг тэжээx гэж уйлээ узээд суулд ни гэр булээ суйтгэx доxоод сууж байна даа

  30. aduuchin says:

    айл бүрт ийм 1 сда бхийм даа

  31. flowersandleaves says:

    оорийнxоо бичсэнийг оороо унш даа.тэр xунээс болж ноxор чини тамxи татаж бна.удаxгуй арxи ууна,тэгээд арxичин ноxортэй болж чи болоод ур xууxэд чини зовно,тэр эмэгтэйд сэтгэлээрээ xандаад ур дун гарсангуй,уунийг чини бурxан ч xарсан,одоо орxи.аливаад xэмжээ xязгаар гэж бий,битгий байн байн ноxортоо тэрний ю xийж яаж байгааг яриад бай,оорийнx ни эгч болоxоор тэр xун маш xунд тусгаж авна,2-т эрэгтэй xун эмэгтэй xунээс сэтгэлийн тэнxээ багатай байдаг,чиxэнд ни xонx уясаар байгаад арxичин ноxортэй боловоо,дээрx xуний зовлосноор асрамжийн газар огчиxоод xаая эргэчиxээд байxгуй юу,тэр чини мороороо ууxгуй заваан xумуус авч ирж гэр орнийг чини бузарладаг юм бн ш дээ,чи ямар сэжиггүй xун бэ?унэxээр ийм нигуулсэнгүй xун юмуу,эсвэл xумуусээр сайxан сэтгэлт бусгуй гэж дуудуулаx гэсэн юмуу ,энийг чини xарин ойлгосонгуй

  32. mgl zaluu says:

    сайн бусгуй бн чи энэ цаг үөд ховор хүн

  33. Sanaa says:

    Архины эмчилгээг сэтгэл зүйн эмчилгээтэй хамт хийхгүй бол хамгийн удаандаа 1 жил л архи уудаггүй, тэгээд эргээд ордог гэж өөрөө архичин байсан эмэгтэй ярьж байсан. Тэр ёстой яг үнэн.

  34. Mongolia says:

    чи их сайн эмэгтэй байна энэ эрчээ алдахгуй явна шүү.Би нэг арга зааж өгие. чи нэг эмчтэй xуйвалдаад элгэнд сайн нэг эмийг сонгоод эгчдээ 1-сар уулгаад дусал залгуулж хордлогийн тайл.эгчдээ xэлэxдээ энэ эм арxинаас гаргадаг эм xэрвээ эмчилгээ дууссний дараа арxи амсах юм бол зүрx шууд хаагдаж үxдэг гэдэгийг нь сайн сануулж тарxинд нь суулгаж өг. тэр эмчээрээ сайн xэлүүл орчин тойрнийxоо xүмүүстэйгээ сайн xуйвалдаж итгүүл.Үнэxээр ариxнаас гарах xүсэлтэйл бол xэзээч арxи амсахгуй,арxинаас гараx чинь уул нь зүгээр л санаанийx шүү дээ.Ингээд эгч чинь нэмэргүй арxи уучихxвал үзсэнд тоочоод зүгээр л xая.нөгөө Машин авч өгөx гэж байсан мөнгөөрөө xашаа байшин аваад өгөxгүй юу.

  35. ОД says:

    ЭНЭ БОЛ АСАР МУУ ЭНЕРГИ ГАРГАЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ ТЭР БАЛИАР УНТАЖ ХЭВТСЭН ЗАЛУУСЫН ҮНЭР ҮРИЙН ШИНГЭНЭЭ ГЭРТ ЧИНЬ ШИНГЭЭЖ БАЙНА. ТА 3 Т ГАЙЛ БОЛЖ БАЙНА. АСАР ИХ ИЙМЭЭ ТИЙМЭЭ ЯМАР НЭГЭН ЗҮЙЛ БОЛООГШЙ ДЭЭРЭЭ ЯВУУЛДАА. НАДАД Ч БАС ОЙРЫН ИЙМ ХҮН БИЙ ГЭХДЭЭ ТЭР ХҮНИЙГ БИ ХӨӨХ ЭРХ БАЙХГҮЙ ЭЭЖ МИНЬ УЧИР. ХАРИН ЧАМД БОЛ СОНГОЛТ БАЙНА ШҮҮ ДЭЭ .

  36. Жагаа says:

    ингэж архинд донтсон эмэгтэй хэзээ ч засрахгүй. Гэртээ оруулаад хамт амьдарвал танайд хэрүүл, зодоон, архидалт, хулгай гээд бузар булай бүхэн шүглэж, хийморь чинь доройтно. Тэгэж гэр орноо бузарлаж байхаар тэр архичинг босгоороо алхуулахгүй, зөнд нь хая. Түүнтэй зууралдаад байвал эцэст нь танайд хүн амины хэрэг ч гарч мэднэ шүү

  37. uranzurag says:

    засрах боловуудаа. архины эмчилгээ, сэтгэл зүйн эмчилгээнд, сүүлийн удаа итгээд явуулаад үзэж болох юм.
    өөрт нь ч гэсэн сүүлийн удаа гэдгийг хэлээрэй.
    ядаж тэр өөрийн гэсэн орон гэртэй байсан бол амар байхгүй юу.

  38. somebody says:

    Chi setgel saitai busgui bna. zugeer uursduusuu hol asramjiin gazart avaachaad ugchuuch, tegeed haaya ergej bai! Tegehgui bol huud chini mash muuhaigaar nuluulj bgaam bnasht. Chi huugee bodood neg dorvitoi shiidver gargaad naad emegteigee amidralaasaa hal balgui holduulj uz, tolgoi ni ergetsen yumuu haashaain? Iimerhuu zuild het saihan setgeleer handah hereggui! Naad emegtei chini buud davraad ta 2iig yasan ch yaadiin gesen handlagatai bna! Nudee nee!

  39. бүгдийг мэдэгч says:

    дийлэхгүй ээ зүгээр л зөнд нь хая. тийм хүмүүсийн толгойг илэх тусам давардаг. хүн өөрийнх нь төлөө явж байна гэж ерөөсөө бодохгүй. бодох байсан бол аль хэдийн боддог хугацаа нь өнгөрсөн. эмэгтэй хүн эр хүнээсээ илүү доройтдог.эр хүн архинд орлоо бол гарч чадна.
    -Эмэгтэй нэг доошоо уруудвал тэр чигтээ доошоо урууддаг. тэгээд ч багаас нь толгойг нь илээд эгчээ , эгчээ гээд байхаар мань хүүхэн өөрийгөө их мундагт тооцчихсон та нар гэр орондоо байлгаж хоол унд өгч байгааг албатай юм шиг л бодож байгаа.засарахаа хүрвэл үр хүүхэдтэй болоод гайгүй хүнтэй учирвал л юу юм гэхээс барагтай бол тийм хүн ухаарахгүй дээ…зүгээр л зөнд нь орхи

  40. setgegdel bichigch says:

    сайн бнуу . сайн боо xун дээр очоод узэxгүй юу.

  41. zochin says:

    Чи сэтгэл сайтай сайн бүсгүй юм аа. Наад нэг эгч шиг юмний чинь хүвьд бол сприал тавиулчих цагаа тулхаар архичин хүртэл аминдаа хайртай болдог юм. Хэрвээ сприал тавиулаад тэсэхгүй архи уугаад үхчихвэл хохь чинь өөрийнхөн үйлийн үр өөрөө л ийм амьдрал сонгосон юм чинь гээд сайхан оршуулчихгүй юу даа.

  42. asdf@adf.com says:

    Taniig bur bishirchihlee

  43. . says:

    чи сайн охин байна аа. одоо цагт ингэж хадам эгчийнхээ араас явдаг хүн байхгүй байх. хадам эгч чинь яадаг золиг вэ. эхлээд дэв бузрыг нь арилгаж сайн үздэг хардаг хүн дээр очоод засал ном хийлгэ. дараа нь архинаас гаргах арга бод. архиний эмчилгээ ч юмуу бүүр болохгүй бол холдохоос өөр арга алга. яасан ч хэцүү юм бэ дээ. эмэгтэй хүн нэг буруу замаар орохлоороо эр хүнээсээ дор байдаг юм гэнэ лээ. нөхөртэйгээ сайн ярилц. ямар хэцүү хорвоо вэ…

  44. . says:

    би бол тоохгуй ум бн.яахийн тэгж хуний омноос эд эсээ ухуулж

    сараа

  45. za says:

    ter hun chn negnt ungursun yum shg bndaa arhind nevshirtsen hun garah gj barag l ugui bhdaa asramjind yvuul esvel zunguur ni hay gertee bailgana gdg tanai ger buliin uur amisgald mash ih surug nuluulnu shd bas huuhded ymar muu ulger duiraalal uzuulehiig bodson bizdee

  46. darjaa says:

    Батсүмбэрийн асрах руу явуул…Эсвэл Багахангайн архины эмчилгээнд явуул…Миний мэдэх ийм л 2 газар байна…Үнэхээр хэцүү юм байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.