Их мөнгөтэй хирнээ сонголтоо зөв хийж чаддаггүй, дандаа хэрэгцээгүй юм авчихдаг, байснаа эдэлж, засварлах чадвар муутай, хүсэл сонирхолгүй хүмүүс олширчээ.
Харин дээхэн үед эзэгтэй нарт бараг хаях юм олдохгүй ч гэх үү хэрэгцээнээс гарсан зүйлээ ашигладаг байсан юм. Шинэ юм гэдэг мартагдсан хуучин гэх үг бий.
Жишээ нь багадаж хуучирсан пальтог ханзалж оёогийн тавьж засварлаж оёод хүрэм болгох, гудасны материалыг мөн л хуучин юбка, өмд зэргийг урьдчилан угааж засварлаад ашиглах гэх мэтээр юмхнаар юм хийдэг байв.
Энэ бүхэнд та мөнгө үрж, чанартай, чанаргүй юм авахгүй. Гал тогооны хормогч бол дэлгүүрт нэлээд үнэтэй байдаг. Тэгвэл энэ мэт жижиг зүйлийг та өмсдөггүй цамц, даашинзыг ашиглаад өөрөө ч хийчихэж болно шүү дээ.
Бүр илүү их уран сэтгэмж оруулан өөрийн юмыг моодны бусадтай ижил бус, өвөрмөц шийдэлтэй хийнэ. Дэрний уутыг бол төрөл бүрээр, гар доорх материалаар л хийчих юм. Гал тогооны хөшиг ширээний бүтээлэг мэтийг ч өөрөө хийх бүрэн боломжтой.
Эдийн засгийн хэмнэлттэй. Хувцас хунарыг айлын сайн эзэгтэй бол гамтай эдлэхээс гадна тухай бүрт нь (гэх мэт тохиолдолд) оёх, нөхөөс тавих, унасан товч шилбийг хадах зэргээр арчилдаг. Гутлыг элэгдтэл нь өмсөхгүй.
Урьдчилаад засуулчихвал гутал удаан тэснэ. Аливаа юмыг цагийг нь тулгаж хийдэггүй. Ахуй амьдрал, өдөр тутмын жижиг сажиг асуудал нь түүний боол болсон хүмүүсийг хатуу шийтгэдэг.
Хэрэв ахуйн асуудлыг хойшлуулаад л байвал нэмэгдээд байдаг онцлогтой. Өнөөдөр гэр орны ажил хийх нэг л сонирхолгүй байдаг. Гэвч маргааш танд сонирхол төрнө гэдэгт та итгэлтэй байна уу?.
/Хань/
4 Comments
çàðèì íü õýðýãòýé çàðèì íü õýðýãã¿é ë þì áàéíà íýã àéëä î÷òîë Ẻí íºõººñ áîëñîí ýðýýí ìÿðààí ãóäàñ áàéâàë áàñ ñàéõàí õàðàãäàõã¿é ø äýý àéë áîëãîí ë ºíãºòýé ººäòýé áàéÿ ãýæ áîääîã áàéõ. ìýäýýæ õýðýãã¿é èë¿¿ äóòóó þì àâàõã¿é áàéõ íü õýðýãòýé ë þì áàéíà…
uruvdmuur surtal uhuulga hiih yum. Ene bol yaval yduu heveere uldeh ve gesen sanaag l nevtruulsen bna. Amidralaa uud ni tatya gesen hun, huuchin muu paltogoo heregtei negend ni uguud uurtuu shine suuliin uyeiinhiig avdag yum.
засссс
тийм шүү сайхан санагдаж бна.бүтээлч хөдөлмөрч аж ахуйч эмэгтэйчүүд байцгаая.