-Бид гэр бүл болоод гурван жил болж байна. Гэвч эхнэр маань дур тавьж байгаа эсэхийг мэдэхгүй юм. Уг нь эхнэрээ сексийн тал дээр сэтгэл дундуур байлгамааргүй байх юм. Дур тавьж байгаа эсэхийг нь мэдэх арга бий юу?
-Юуны өмнө танд баяр хүргэе. Секс гэдэг зөвхөн амиа хоохойлох үйлдэл биш гэдгийг та сайн мэддэг, нөгөөтэйгүүр эхнэртээ анхаарал сайн тавьдаг хүн юм. Дур тавих үед биеийн тэр дундаа бэлэг эрхтэний булчин хүчтэй агшдаг. Ялангуяа эмэгтэйнх нь эрэгтэйдээ сайн мэдрэгддэг. Нийт 25 булчингийн агшилт явагддаг гэж үздэг. Түүнээс гадна сексийн оргил үед бүсгүйн зүрхний цохилт эрс нэмэгдэнэ. Хөх болон нүүр, гуя орчмын халуун эрс нэмэгдэх бөгөөд хийх үйлдэл нь ч огцом, хяналтгүй мэт болдог. Ингээд дур тавилт өгөх үед эрхтэн чийгшиж бүр зарим бүсгүйчүүд гадагшаа ч тавих тохиолдол бий. Тэгэхээр та өөрийн анхаарал, мэдрэмжээ ашиглан эхнэрээ дур тавьж байгаа эсэхийг мэдэж болно. Мөн эхнэртэйгээ илэн далангүй ярилцахыг зөвлөж байна.
-Би төрөөд 6 сар болж байна. Төрсний дараа эрхтэн маань сулраад секс хийхэд өмнөх шигээ мэдрэмж төрөхгүй байна. Одоо яавал дээр вэ?
-Хүүхэд төрүүлсний дараах сексийн хүндрэл нь эмэгтэйчүүдийг байнга зовоодог зүйлийн нэг. Эрчүүдэд ч асуудал тулгардаг. Тиймээс эрхтэнээ хэвийн хэмжээнд оруулахын тулд булчин чангаруулах төрөл бүрийн ашигтай дасгалууд байдгийг судал. Эрхтэний булчинг чангалах, суллах дасгалыг өдөрт 20 удаа хийгээд үз. ТВ үзэж байхдаа, гэрийн ажлаа хийж байхдаа, зогсож байхдаа ч ер нь ямар ч байрлалд энэ дасгалыг хийж болно.
-Секс хийж байх үедээ муухай орилчихоод байх юм. Дараа нь үүнээсээ их ичдэг. Яавал дээр вэ?
-Чангаар орилох, гийнах эсвэл хүчтэй амьсгаадах үед эмэгтэй эрхтэнд агшилт өгдөг тул эр эрхтэнд сайхан мэдрэмж төрүүлдэг. Тэгэхээр бүсгүйчүүд секс эхэлсэн цагаас л тааламжтай нь аргагүй орилох, гийнах нь ач тустай. Эрчүүд ч үүнийг сонсох дуртай байдаг. Ер нь бол сексийн таашаалын 70 хувь нь сонсголоор дамжин өнгөрдөг. Тэгэхээр энэ ичих бас санаа зовох асуудал биш юм. Та л өөрөө түүнийгээ муухай гэж бодоод байна шүү дээ.
-Би бэлгийн харьцаанд ороод багагүй хугацаа болж байгаа ч дур тавьж үзээгүй. Сэрлийн цэг гэгддэг “0” цэг нь яг хаана байдаг юм бэ?
-Өмнөх дугаартаа бид эмэгтэйчүүдийн дур тавилтын талаарх асуултад тодорхой хариулсан байгаа. Таны асуусан энэ цэг нь эмэгтэйн эрхтэний хананы дээд хэсэг буюу хүйсний нүхнээс доош байрлана. Эрхтэний амсраас дээш 4-6 см зайд. Бэлгийн ажлын үед энэ цэгийг эр эрхтэн хүрч үрж чадсан тохиолдолд бүсгүйчүүд маш амархан дур тавьдаг. Гэхдээ хуруугаараа олж зөөлөн оролдох нь бүсгүйд дээд зэргийн таашаал, мэдрэмжийг бас төрүүлдэг. Ер нь хүн бүрийн сэрэл мэдрэмж илүү авдаг цэгүүд өөр өөр байдгийг санах хэрэгтэй. Зарим хүн чих хүзүүнийхээ орчимд үнсүүлэхдээ илүү таашаал авдаг бол зарим нь хөхнийхөө толгойг оролдуулахад илүү таашаал авдаг шүү дээ. Тэгэхээр та өөрийнхөө биеийн аль хэсэгт илүү мэдрэмж авч байгаагаа.
/Монголчуудын амьдрал/
4 Comments
goy sex husch bna uu? Uneheer dajgui tseverhen aytaihan oortoo itgeltei dajgui zaluu bna sex parthner boloh dajgui huuhen bna uu? baival nadruu zalgaarai haramsahgui shuu 99151465
хэ хэ тэгвэл хурдан бас ойр ойрхон тавиад байвал жи цэг нь наана байна гэсэн үг үү?
мэдэх юм алга
ЖИ цэг биш билүү