Та сексийн өмнө эсвэл дараа хайртыгаа тэвэрч үнсдэг үү? Эсвэл зүгээр л буруу хараад хэвтээд өгдөг үү? Сексийн үеийн, өмнөх, эсвэл дараах энхрий байдал хурьцлаас илүү таашаал өгдөг гэдэгтэй олон хосууд санал нийлдэг. Ийм аргууд ч олон байдаг. “Секст эхлэл, өрнөл, төгсгөл гэж бий. Энхрийлэн үнсэх, үсийг нь имрэх, чанга тэврэх, хамраараа шүргэлцэхэд дур хүсэл улам оргилдог. Таашаал авахад бие биенээ хайрлаж энхрийлэх хамгийн чухал гэж сексологич доктор Дорри Линн ярьж байна.
“Сексийн өмнө хайртыгаа өдөөж, түүний хүсч байгаа зүйлийг өөрөө ч бас хүсч байгаагаа мэдрүүлэх хэрэгтэй. Сексийн өрнөл ямар байхаас ихэнхдээ таашаал авах эсэх шалтгаална. Дур ханалтын дараа хүчтэй салхи намдсан мэт амарч, тайвшрах үед ч хайртыгаа энхрийлэхээ мартаж болохгүй. Сексийн дараах энхрийлэл хосуудад зөвхөн хийх ажлаа хийсэн хоёр хүн биш гэдгийг мэдрүүлж байдаг. Ялангуяа эмэгтэйчүүд хурьцлаас илүү энхрийлэлд дуртай байдаг учираас сексийн өмнөх оршил болон төгсгөл хамгийн чухал” гэж доктор Линн зөвлөж байна.
news.mn
2 Comments
Шоу цэнгээн, баар савнаас секс л олно. Тэрнээс хань болох хүнээ олох нь юу л бол. Царай зүс, ажил төрөл бүх зүйлдээ сэтгэл хангалуун явдаг гэлээ. Гэтэл эрэгтэй хүн бас хэтэрхий их амжилтад (өөрсдийнх нь бодлоор шүү дээ) хүрсэн эмэгтэй хүмүүсээс болгоомжилдог шүү дээ, үнэнийг хэлэхэд. Хамгийн түрүүнд таныг эмэгтэй хүн гэхээс илүү ажилчин зөгий, дарга хүн гэдэг талаас нь хардаг ч байж магадгүй. Тиймээс та биеэ авч яваа байдлаа, тухайлбал ажлын бус цагаар зүгээр жирийн нэгэн эмэгтэй хүн шиг байдаг уу гэж өөрөөсөө асуу. Хэрэв хариулахад хэцүү бол жаахан эмэгтэйлэг (гэхдээ алцагнасан гэсэн үг биш шүү) байгаад үзвэл яасан юм бэ?
Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Та бүхнээсээ би нэгэн зөвлөгөө авахыг хүслээ. Би бол жирийн нэгэн эмэгтэй. Нас 30 гараад л явж байна. Одоогоор би ганц бие, уулздаг залуу ч алга. Бие хаа, царай зүс, ажил төрөл, ер нь бүх зүйлдээ сэтгэл хангалуун явдаг. Ер нь ажил, гэр гэсэн маршруттай. Шоу цэнгээн, баар саванд орох нээх дуртай биш ээ. Юу асуух гээд байна вэ гэвэл сайн залуутай танилцана гэдэг асуудал болоод байна аа.Сайн ханьтай, амьдралдаа сэтгэл хангалуун явдаг хүмүүс зөвлөөч… Хайрттайгаа, ханьтайгаа хэрхэн яаж танилцаж байв аа… Сайхан дурсамжуудаасаа хуваалцаач… Анхаарч уншсанд баяарлалаа