Секс бол хосуудын харилцааны гол чухал зүйл нь. Гэхдээ та хамтрагчтайгаа энэ талаар нухацтай ярьж чаддаг уу? Янаг амрагийн харилцаанд сексийн асуудал нь урт хугацааны туршид хүндрэл үзүүлж чаддаг байна. Учир нь энэ бол хэлэлцэхэд тун хүндрэлтэй сэдэв юм. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн бараг 40 орчим хувь сексийн харилцаанд ямар нэгэн хэлбэрийн сааталтай гэсэн тооцоог гарсан байна.
Хосуудын сексийн харилцаанд хамгийн нийтлэг хүндэрлүүд юу байдаг вэ?
• Та хоёр өөр өөр төрлийн хүсэл тачаалтай юу?
Энэ бол гайхмаар түгээмэл асуудал юм. Нэг нь нөгөөгөөсөө арай өөр сексийг хүсдэг. Энэ нь хосуудад маргалдах шөргөлдөх шалтгаан болдог. Хосын хэн нэг нь сексийг маш ихээр хүсдэг байхад, нөгөө нь үүнийг амьдралд ач холбогдолгүй зүйл мэт боддог.
• Та хоёрын харилцаанд хангалттай янаглал, романтик байдал бий юу?
Романтик байдал янаглах нь хосуудын харилцааны чухал хэсэг юм. Энэ нь бие биедээ итгэх итгэлийн суурийг тавьж өгдөг юм. Дотно харилцаатай хосууд янаглал болоод романтик байдлын хомсдолд орвол хайр сэтгэлд итгэх итгэлгүй болж өөрсдийн харилцаандаа сэтгэл ханамжгүй байх болдог.
• Та болоод таны хос бие махбодын хувьд ямар нэг асуудалтай юу? /дур тавьдаггүй эсвэл эрхтэн нь босдоггүй гэх мэт/
Бие галбир болоод сексийн тушлагагүйгээс, өөртэй итгэх итгэл багатайгаас, эсвэл сэтгэл зүйн эмгэг зэрэг олон асуудлаас үүдэн хосуудын харилцаанд сексийн хүндрэлтэй асуудал үүсдэг байна. Зарим асуудлыг нь хамтдаа шийдэж болж байхад зарим нь сэтгэл зүйч, эсвэл сексийн эмчилгээ хийлгэж байж эдгэх хэрэгтэй болсон байдаг байна.
• Та хоёрын хувьд секс өдрийн дэглэм шиг үү эсвэл бүр секс хийх сонирхолгүй болчихсон уу?
Хоорондоо янаглах нь чухал зүйл шүү, хэдийгээр та хоёр секс хийхгүй байгаа ч гэсэн энэ тохиолдлын тухай ярилцах гэж хичээгээрэй.
• Таны хайрт хүссэн зүйлийг чинь хийхгүй байгаа болохоор та секс хийх сонирхолгүй байна уу?
Харилцааны хувьд ямар нэг хүндрэлд орох нь сексийн нэг шалтгаан түлхүүр нь болж өгдөг байна. Хамтрагч чинь таны хүссэнээр ямар нэгэн юмыг хийхгүй байх нь таныг уцаарлуулдаг уу? Хэрвээ та түүнтэй ярилцахгүй юм бол тэр таны юу хүсч байгааг яаж мэдэх юм бэ? эсвэл сексийн харилцаанд яаж ханддаг гэдгийг чинь? Та магадгүй орон дотроо ямар нэг юм ярих дуртай биш байж болно л доо, гэхдээ хоорондоо юу ч ярихгүй байх нь амжилтгүй секс рүү л хөтлөн гэсэн үг шүү дээ.
• Та хоёрын сексийн амьдрал дуусчихвал яах вэ?
Таны сексийн амьдралд дараах тохиолдолд завсарлага авах шаардлага гарч болох юм. Жирэмсэн байх үед, хүүхэд төрсний дараа, өвчтэй эсвэл ядарсан байх үед секс хийх дур хүсэл төрөхгүй байж болох юм. Гэсэн хэдий ч удаан хугацаагаар сексдэхгүй байх нь маш аюултай. Та яагаад хайрттайгаа секс хийх хүсэлгүй болоод байгаа шалтгаанаа заавал олох хэрэгтэй. Нэг бол бие физилогийн асуудалтай холбоотой байж болно, нөгөө бол гүн гүнзгий харилцааны асуудал та хоёрт гарсан байж болох юм. Ямарч л байсан ялгаж дүгнэж цэгнэ.
• Сексгүй янаг амрагийн харилцаа байж болох уу?
Хэрвээ хосууд зөвшөөрвөл энэ нь байж болох асуудал. Үүнд их олон шалтгаан бий. Яагаад секс хийх нь тийм ч их шаардлагагүй вэ эсвэл эрүүл мэндийн шалтгаанаас болоод аргагүй байдалд ороод байна уу. Үүнд хамгийн чухал асуудал нь та болон таны хамтрагч секс хийхгүй байгаадаа үнэхээр аз жаргалтай байж чадаж байна уу?
Хэдийгээр удаан хугацаанд сексийн харилцаанд байсан ч хоорондоо энэ тухай ярилцах нь төвөгтэй бас ичмээр ч юм шиг байдаг. Гэвч хосуудын сексийн амьдрал, үерхэл нөхөрлөлийн харилцаанд романтик, нээлттэй, үнэнч байх нь хамгийн чухал шүү. Секс бол амьдралын нэг хэрэгцээ гэдгээс гадна хосуудын харилцааны гол түлхүүр юм гэдгийг бид байнга л мартчихдаг.
Цаг төр сэтгүүл