СОЛОНГОС ХҮНТЭЙ СУУСАН МОНГОЛ ЭМЭГТЭЙ АМИА АЛДЛАА ЯМАР АЙМААР ЮМ БЭ???

-Талийгаачийн ээж Д.Цэрэн: Миний охин ахыгаа эмчлэх мөнгөтэй болохын тулд өөрийгөө золиосолчихлоо-

Ц /нэрийг нь товчлов/ гэдэг бүсгүй өнгөрсөн 2007 онд гэр бүл зуучлалын компаниар дамжуулан Солонгосын иргэн Чейсонтой танилцсан байна. Чейсон Ц-г эхнэрээ болгохын тулд ногоон хурганы арьс, нохойн битүү туурайнаас өөр бусдыг гэр бүлийнхэнд нь өгч байхаа амлан нутаг руугаа авч явсан аж.

Гэсэн ч бүсгүй Солонгост очоод гурван сар бололгүй учир битүүлгээр амиа алджээ. Солонгосын цагдаагийн байгууллага түүнийг амиа егүүтгэсэн, эсвэл бусдын гарт амь насаа алдсан эсэхийг тогтоогоогүй байна. Түүний нөхөр болох Чейсон нь хөгжлийн бэрхшээлтэй нэгэн бөгөөд өөрийгөө Кванжү хотын прокурор гэж танилцуулсан ч нэдэр дээрээ эрдэм шинжилгээний хүрээлэнд туслах ажилтан байсан аж.

Ингээд талийгаачийн ээж Д.Цэрэнгийн яриаг хүргэе.

-Сэтгэлийн тань шархыг хөндөх болсондоо хүлцэл өчье. Охин чинь Солонгос иргэнтэй гэр бүл болоод удаагүй байхдаа учир битүүлгээр амиа алдсан юм байна. Энэ тухай тодруулахгүй юу?
-Алт шиг сайхан охиноо алдсан надад тэнгэр хол, газар хатуу юм шиг санагдаж, хорвоог арай гэж туулж явна даа, эгч нь. Охиноо сонгосон амьдралдаа ингэж бүдэрнэ чинээ бодсонгүй. Үнэнийг хэлэхэд, охин минь санхүүгийн гачигдлаас болж харийн эрийг амьдралын ханиараа сонгосон. Гэхдээ түүний сонголт буруу байсан.

Маш буруу. “Сиймгэр ч гэсэн гэр минь, сэгсгэр ч гэсэн ээж минь” гэгчээр харийн залууг сонгоогүй байсан бол өдийд амьд л байх байсан шүү дээ. Энэ бүхний дараа би өөрийгөө зүхээд сууж байна. Би найман хүүхдийн ээж. Өнөр өтгөн халуун ам бүлээрээ сууж байсан бол хичнээн сайхан. Хэлэх ч үг алга. Охин УБИС-ийн Биеийн тамирын багш, дасгалжуулагчийн ангиа төгсөөд удаагүй байсан юм. Нэг өдөр “Ээж ээ, би Солонгос залуутай танилцсан. Тэр их сайн хүн юм шиг байна” гэлээ. “Юу болж байгаа юм. Миний охин Монгол залуутай суу. Харийн хүн хань болох нь юу л бол” гэхэд “Санаа зоволтгүй. Их сайн хүн байна лээ. Түүнтэй би зуучлалаар танилцсан.

Яахав, миний ахаас ялгаа юу байхав. Бага зэрэг доголон юм билээ. Гэхдээ хүн нь их сайн юм шиг ээ. Тэгээд ч та бидэнд мөнгө хэрэгтэй байна. Ахыг эмчилгээнд явуулмаар байна шүү дээ” гээд уйлаад хэлж байсан. Эвий дээ, ахыгаа л эмчлэх мөнгөтэй болохын тулд өөрийгөө золиосолчихлоо шүү дээ. Түүний сонголт байсан болохоор бид хүлээн зөвшөөрөхөөс өөр зам байгаагүй. Тэгээд удалгүй Монголд нөгөө танилцсан залуу нь эгчтэйгээ ирж, бидэнтэй уулзсан. Нүдэнд дулаахан, их найрсаг залуу байсан. Чейсон гэдэг, Кванжү хотын прокурор гэж өөрийгөө танилцуулсан. Хэрэг дээрээ тэр прокурор биш байсан юм билээ.

-Та бүхэнд худлаа хэлсэн хэрэг үү?
-Тийм ээ. Охин маань прокурор хүн юм чинь намайг дарамталж, зодохгүй байх гээд итгэсэн хэрэг. Солонгост очсон хойноо прокурор биш харин эрдэм шинжилгээний хүрээлэнд туслах ажилтан гэдгийг нь мэдсэн. Бас группэд байсан юм билээ. Прокурор гэж худлаа хэлэх ямар шаардлага байсан юм бол. Гайхаад байх юм. Чейсон 2007 оны наймдугаар сард манай улсад ирж охинтой маань сүй тавьчихаад эргээд явсан. Охин болохоор 2008 оны нэгдүгээр сард араас нь явсан. Очоод гурван сарын дараа харамсалтай хэрэг болсон.

Энэ хугацаанд өдөр болгон утсаар “Одоо хадам ээжтэйгээ кимчи дарах гэж байна. Чейсон өнөөдөр жаахан оройтно” гээд л бүх юмаа ярьдаг байсан. Тэдний хурим дөрөвдүгээр сард болох ёстой байсан юм. Надад хуримын урилга явуулна гэсэн мөртлөө явуулахгүй байсан. Утасдаад асуухад “Ээж ээ, хуриманд та амжихгүй юм шиг байна. Гэхдээ хуримын дараа хүлээж авъя” гэж хэлээд холбоо барихгүй таг болсон. Утасдахаар аль, аль утсаа аваагүй. Гэтэл дөрөвдүгээр сарын 23-нд охиныг маань Чейсонтой зуучилж танилцуулсан зуучлалын төвийн ажилтан Н.Зоригоо манай хүүд “Ц амиа хорлочихлоо” гэж хэлсэн. Би түүний үгэнд итгээгүй.

Амиа хорлосон гэдэгт итгээгүйдээ очиж цогцсыг нь харсан юм. Гэтэл 18 давхраас үсэрч амиа хорлосон гээд байсан миний охины бүсэлхийнээс доошх бүх эрхтэн хөх няц болчихсон, гуя нь иртэй юмаар зүсэгдсэн байсан. Харин хамар ам, нүдэнд ямар ч гэмтэл байгаагүй. Солонгосын цагдаа нар “Бид хэргийг шалгаж байна” гэхээс өөр юу ч хэлж чадахгүй байсан. Тэгээд ч охинд маань амиа хорлох ямар ч шалтгаан байхгүй. Би эхийн зөн совингоор түүнийг мэдэрч байна.

-Охин чинь утсаар ярихдаа Чейсоны тухай юу гэж хэлдэг байсан юм. Түүнийг зоддог байсан юм болов уу?
-Өдөр бүр утсаар ярьдаг байсан. Нэг өдөр “Гэрээ их санаж байна. Буцаад явчих уу” гээд уйлж байсан. Магадгүй намайг санаа зовчих байх гээд хэлдэггүй байсан байж ч болох юм.

-Түүнд яг юу тохиолдсон юм бол?
-Тухайн өдөр хадам ээжтэйгээ кимчи хийж өнжсөн гэнэ лээ. Өдөр нь цэцэрлэгийн хашаанд салхилж суухдаа нэг монгол эмэгтэйтэй танилцсан юм гэсэн. Тэр эмэгтэй “Чи орой манайд ороод ирээрэй. Би чамайг Монгол хоолоор дайлъя” гэхээр нь охин маань тэднийд очиж, хуучилж байгаад нэлээд орой гэртээ ирсэн. Гэтэл гэртээ ороод нэг цаг ч бололгүй цонхоороо унасан гэсэн. Эвий дээ, миний охиныг ямар их тамлаа бол доо.

-Солонгосын цагдаа нар энэ хэргийг юу гэж тайлбарлаж байна вэ?
-Цогцсыг харахад бүсэлхийнээс доош хөх няц болчихсон, гуя нь иртэй зүйлээр зүсэгдсэн байсан гэж хэлсэн шүү дээ. Охин минь их зодуулсан бололтой харагдсан. Харин Солонгосын цагдаа нар “Охин чинь амиа хорлосон байж болзошгүй. Гэхдээ шалгаж байна” гэсэн. Гэсэн атлаа надад шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтийг гаргаж өгөхгүй байсан. Яагаад гаргаж өгөхгүй байгаа вэ гэхээр Ц бусдад зодуулж амиа алдсан гэдэг нь батлагдах гээд байгаа юм. Өнөөдрийг хүртэл шинжилгээний дүгнэлтийг надад өгөхгүй байгаа. Энэ нь үхлийн шалтгаан өөр байсан гэсэн үг шүү дээ.

-Энэ тухай Чейсон таньд юу гэж хэлж байх юм?
-”Усанд орно гээд явж байснаа алга болчихсон” гэхээс өөр юм хэлээгүй. Тэгээд өөдөөс ч эгцэлж харж чадахгүй байна лээ. Миний охинд амьдралаас уйдах ямар ч шалтгаан байгаагүй гэж дахин хэлмээр байна. Тэр Чейсоны гарт амиа алдсан. Охиныхоо амийг түүнээс нэхэмжилмээр байна. Тэр анх сүй тавихаар Монголд ирээд байхдаа юу амлаж байсан гээч. Байр орон сууц, машин тэрэг авч өгнө гээд их юм болсон. Гэтэл юун байр, амьд бурханаа алдчихлаа шүү дээ. Солонгосчууд нутагтаа байгаа болохоор миний үгийг нохой хуцаж байна чинээ тоохгүй байна лээ.

Би өөрийн Гадаад хэргийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдад Монгол иргэнийхээ төлөө явахыг хүссэн өргөдлүүд өглөө. Ямар ч хариу алга. Гадаад хэргийн яам ядарсан иргэддээ үйлчилдэггүй гэдгийг энэ биеээрээ мэдэрч байна. Тэд харсаар байтал хүний амь насыг зэрлэгээр хөнөөсөн солонгос иргэнд хариуцлага тооцуулах гэсэн ямар ч сэтгэлгүй дарга нар байх юм. Айлын хашаа байшин түрээсэлж амьдарч байгаа надад сэтгэлдээ хий хоосон тарчлахаас өөр юм алга. Хэн ч надад туслахгүй байна. Би алт шигээ охиноо алдсан хүн шүү дээ. Тэр амиа хорлоогүй, нөхөртөө алуулсан. Солонгосчууд Монголын Засгийн газар иргэнийхээ төлөө ажилладагүй юм гээд ингэж авирлаж байгаа юм байлгүй.

-Та эх хүний хувьд бас хохирогчийн хувьд охидод сургамж хэлэх байх?
-Ээ дээ, энэ охидуудыг Солонгос иргэнийг ханиараа битгий сонгооч гэж гуймаар байна. Тэд чамд юу гэж амлаж байсан ч битгий тоо. Охиноо би харийн хүнд өгөөд явуулсандаа өөрийгөө зүхээд барахгүй юм. Тэр маань ямар их өрөвчхөн, сайхан сэтгэлтэй сайн охин байсан гээч. Эвий дээ, миний муу охин. Энэ хэргийн учрыг тайлж байж л нүд амар хорвоог орхино доо.

30 Comments

  1. saraa says:

    УУЛ.Н МОД УРТТАЙ БОГИНОТОЙ ОЛОН ХҮН САЙТАЙ МУУТАЙ ГЭЖ ХҮНЭЭ ЗӨБ СОНГОХ ХЭРЭГТЭЙ САЙН СН Б.НА МУУ СН БАЙНА

  2. HUH MONGOL says:

    ХОХИ ЭЭЭ..МОНГОЛ ЦУСАА БУЗАРЛАСАН МАЛНУУД..

  3. elgemsuu avgaid says:

    ene элгэмсүү гэж нэг хар мал байхима суулдээ сэтгэгдэлүүд уншихч сонирхолгуй болгочихин боон хар энэргэ бичэхийн болиоч чи эсвэл корэа сайт бдаггуй умуу тэнд хутсаач энд чиний бичсэн зуйлийг хулээж авах хун ховор энд тэгээд корэа биш монголиа за тэгээд бур сэкс мн сайт за юу дахин хэлэү сэкс мн ойвуу наад зуйлуудээ оор сайт дээр тави тэнэг со той суугад зовсон авгай монголчуудад битгий уураа гаргаад бай!!!

  4. kk says:

    HE HE HOGSHIN KOREATAI SUUSAN MGL HUUHNUUD OLUULAA NIILJ BGAAD ELGEMSUUG BARIJ IDLEESHDEE.ZOV L HELJ BNASHD KOREAGIIN AVGAI MAL SHIG HUUHNUUD MINI!YUNDAA HEDEN BIENEE OMOOROOD YAZGANAAD BGAAN.BIEIIN AMRIIG HARJ OMHII BAISHIND OCHIJ HEVTCHEED..

  5. Гөөлөө says:

    :lol Өгүүлсэн нь:
    how narrow minded some people who left the comments. Is Mongolia still communist country?:

    No. But we do not tolerate such humiliation. If you’re Korean, you should try to stop the racial harassment.

  6. sue says:

    Монгол ч гэсэн гадныханы нүдээр бол хэцүүхэн л харагддаг юм шиг байгаа юм даа. Даан ч өөрсдөө тэрийгээ мэдрэхгүй бид гээд даналзаад байх нь хэцүү. Бид хоцрогдсон байдлаараа бол азийн бар улс солонгостой харьцуулах ч юм биш. Бид тэднээс ухаантай байтлаа хамаг доод түвшний хар бор ажлыг нь хийж хоолоо залгуулах уу үгүй л байхгүй юу. Энэ сайтны админд хэлэхэд жаахан гэгээ гэрэлтэй, залуус болон хосуудад гэр бүл сэксийн боловсрол олгох, гадаад улс хорвоо ертөнц ямар байдгийг таниулах нийтлэлийн бодлого баримаар юм даа. Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг худал үнэн нь ч мэдэгдэхгүй юмнууд хэвлээд байвал орж ирэгсдийн тоо улам л цөөрнө, улам л доод түвшний хэрэглэгчид ханддаг болно байх даа.

  7. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ *** says:

    ӨМХИЙ СОЛОНГОСУУД ДЭЛХИЙН ХАМГИЙН ХОГИЙН МУУХАЙ САНААТАЙ БАЛИАР ХҮМҮҮС БАЙХГҮЙ ЮУ????????? СОЛОНГОСТ ХЭСЭГ АЖИЛЛААД Л НУТАГ БУЦАХ Л ГАЗАР ….ӨӨРӨӨР ЭНД ЯМАР Ч СОНГОЛТ БАЙХГҮЙ БАЛАР ЭРТНИЙ МУНХАГ МАНГАР ХАРГИС УЛСУУД Ш ДЭЭ ХАРАГДАЖ Л БАЙГАА БИЗ ДЭЭ
    ТӨРӨХ ДӨХЧИХСӨН ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙГ ЗОДОЖ БАЙГАА СОЛОНГОСЫГ ЯМАР ХҮН ГЭЖ ХЭЛЭХ БЭ ?????????? 2- ХҮН ЗОДОЛДОЖ БАЙВАЛ САЛГАХГҮЙ ГАЙХААД ТООСОН ШИНЖГҮЙ БАЙГАА ЮМ ЧИНЬ …ЭМЭГТЭЙЧҮҮД НЬ Ч ГЭСЭН НААНАА Л ХУДЛАА БОЛОХООС БИШ ИХ МУУ САНААТАЙ ЭРЧҮҮДЭЭСЭЭ ДУТАХГҮЙ ..ЭМЭГТЭЙЧҮҮД НЬ ЗОДУУЛААД ДОРОМЖЛУУЛААД Л УББА ГЭЭД ГҮЙГЭЭД БАЙХЫГ НЬ ЯАНА ..ҮНЭН ҮХЭР МАЛ ШИГ ХОЙЛОГ УЛСУУД..ККК

  8. Rose says:

    Энэ элгэмсүү ч гэх шиг тэнэг авгай нудэнд харагдахгуй чихэнд сонсогдохгуй зайлаад огоочээ чи. муухай энэрги ханхлуусан балиар авгай бна ш дээ.

  9. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ *** says:

    ӨМХИЙ МУУХАЙ СОГООР ЯАДГИЙН ЯМАР Ч АЗ ЖАРГАЛГҮЙ ГЭРИЙН МАНААЧ БУГ Л БОЛНО НААДУУЛ ЧИНЬ ХҮН БИШ НЭГ Л ӨДӨР ИЙМ БОЛНО ШҮҮ БИТГИЙ ГАЙХУУЛ ХОРВООГИЙН ХОСГҮЙ НЭГЭН ЮМ ШИГ …ХОГ ШААР НЬ ИХ ДЭЭ
    НАМАЙГ МУУЛЛАА ГЭЭД БИ МУУДАХГҮЙ ИХ САЙН БАЙНА ДАХИАД ҮРГЭЛЖЛЭНЭ ХАМГИЙН АРЧААГҮЙ БУЛАЙНУУД Л ГАДААД ХҮНТЭЙ СУУДАГ ..ЭСВЭЛ ХАМГИЙН ЦАРАЙ МУУТЫН ТУЙЛ АРЧААГҮЙ ӨВГӨНИЙ ЛАМЕНИЙ МӨНГӨ ГОРЬДОЖ АМЬДАРСАН ӨРӨВДМӨӨР АМЬТАД ….

  10. hmmh says:

    Монгол охидууд өөрсдөө царай муутай болохоороо голдуу л хөдөөний кимчи дарсан хэвээрээ байгаа айлын бэр болоод дээр нь бас мөнгө аваад дараа нь муу муухайг нь гайхах юм. Болохгүй зүйл манайхнаас ч бас их гарна шүү. Хотын залуучуудынх нь амьдралын хэв маяг бол их баруунжсан юун кимчи хийх. Охидууд нь нөхөрт гарсан хойноо ч гэртээ хоол хийдэггүй гоёж гоодсон хүмүүс л байдаг. Гайгүй залуус нь гадаад хүүхэнг тоодоггүй гэдэг харин ортой. Гэхдээ бас суунаа сууна. Монголчуудыг бол их л хөдөөний бүдүүлэг гээд тэнд ажил хийдэг хэдэн хүнээр л төсөөлдөг юм.

  11. lol says:

    how narrow minded some people who left the comments. Is Mongolia still communist country?

  12. baldka says:

    Hongoroo chi boli doo, manai zaluuchuud hichneen arhi uuj, archaagui bgaa geh bolovch, bas ehneree, ur huuhdee gsen chin unench setgel bdag bh shuu. Hezee ch ehneree naiz nartaigaa niilj huchindej, gertee horij, setgel sanaagaar ni bainga daramtlaad bdaggui bh. Buhel buten hunii ami ugui bolchood bhad, chi ingej SO-nariig umeereh shaardlagagui shdee. Yer ni tegeed mongol ohiduud az jargal gej, BAIR, MASHIN geed oilgotson, yu gej ch helehev dee.
    Az jargal gej, ELEG BUTEN, SETGEL TAIVAN, BIYE BIYENEE HAIRLADAG, HUNDETGEDEG bhiig l helne. Hichneen bayan tansag bgaad, deerkh hed ugui bol, az jargal bish shdee. Etsest ni gej helehed, ene BAIR MASHIN geed uhchih geed bdag ohiduudiin huvi tavilan ene deerkh taliigaach ohiniih shig l haragdaj bna shuu.

  13. WARWAR says:

    TER OHIN ODOO HOHI BOLOOD L ONGOROO SH DEE HEZEE CH TTIIM TENEG OHID JARGAHGUI L DEE GADAAD GARJ TENDEE UHEED CHOTGOR BOLJ DEE

  14. altmaa says:

    Ямар харамсалтай хэрэг болоо вэ.Би жапанд амидардаг.Анзаараад байхад япон хунтэй суусан мгл охид нилээн бнаа.японууд Со,хужаа нар шиг зодож балбаж тамладаггуй юм билээ.энд хуулиа чанга биелуулж мурддуг болохоор,тэгээд ч японууд бас ч гэж журамтай улс.Гэхдээ л япон нухуртэй мгл охид ямар ч аз жаргалгуй,зугээр л гэр сахиж хоол хийж нухруу ажилдаа явуулсан эзэгтэй нар болж хайран залуу насаа маш уйтгартай унгурууж байдаг юм бна.Япон гээд л баян хангалуун биш юмаа,эсвэл манайхатай суусан ни ч тийм юмнууд таардаг юмуу,хоол хунс ойр зуурийн гэрийн хэрэглээний мунгу угууд л,эхнэрт дур мэдэн зартсуулах мунгу угдуггуй юм билээ.хамгийн аймаар ни манай мгл эхнэрүүдийн нэрэлхүү ч юмуу зан бас нууулдуг бололтой.нухруусуу мунгу нэхэж авч ууртуу зартсуулж чадахгуй,угсун мунгий ни хоолондоо хургэх гээд гурийчихнэ.япон хуухнууд бол гонж штээ.Нухур хангалттай мунгу угч,эхнэрийг тансаг байлгахгуй бол нухруу хуугууд явуулна,салж баахан мунгу саана.манайхан тийм зан байдаггуй болохоор даврааж,хайран залуу насаа 4хананий дунд ямарч найз нухуд хамт олонгуй унгурууж сурсан зангаараа гурийгээд л амидардаг.энийг яагаад бичиж бна вэ гэвэл япон хэл сурч бгаа,японд амидрахийг хусч бгаа,тсаашилбал япон хунтэй амидарч баян тансаг амидарна гэж муруудуж явдаг охидуудад хандан,битги тэгж гэнэдээрэй гэж анхааруулах гэсэн юм!Баруунийхантай суувал уур байдаг байх,харин япон ч бай,солонгос ч бай ,ази л бол ази шуу.Унгулун далдлалт сайтай,наанаа худлаа тсэнтсгэр харагддаг атлаа,яг амидрал дээрээ ава юм байдаггуй шуу.буур хууртаарай охидоо.япон солонгос бол унгулун далдлалт хийсэн арай тсэвэрхэн хужаа нар шуу!

  15. Бааска says:

    Би эмч хүн. Манай хэлэнд шинж тэмдэгийн эмчилгээ мянга хийснээс шалтгааныг нь арилгах эмчилгээ нэг хийсэн нь дээр гэдэг. Бид бүхэн хүвь хүнд бурууг мянга тохоод нэмэргүй юм шиг. Тэгсэнээс төр засагтаа дуу хоолойгоо хүргэсэн нь илүү үр дүнтэй болов уу? МОГНОЛЧУУДАА НЭГДЭХ, ДУУГАРАХ, ХӨДЛӨХ ЦАГ НЬ БОЛЧООД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ? МОНГОЛЫН АРД ТҮМЭН НЭГДМЭЛ НЭГ САНААТАЙ БАЙХАД ХЭН БҮХНЭЭС ХҮЧИРХЭГ БАЙСАН БУС УУ

  16. ìîíãîë õ¿í says:

    ìîíãîëä ÿìàð îëèãòîé õ¿í îðæ èðýõ áý äýý åð íü äàí ãóéëàã÷èí ò¿¿ëýã÷èí þì íàð ë áàéãààøä ìºí㺠õàðæ ñóóñàí àìüäðàëûã àìüäðàë ãýæ õýëýõ õýö¿¿ ø¿¿ õ¿ì¿¿ñýý

  17. 111 says:

    энэ элгэмсүү руу дайрцгаах яах вэ ахан дүүсээ. энд бичсэнийг л анхааралтай уншцгаа!!!
    Хэн нэгэн нь ийм зүйлд өртөх вий гэж сэрэмжлүүлсэн л байна, буруу нь юу байгаан энд?????

  18. m456 says:

    Эхний сэтгэгдэл бичсэн Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ гэж бүдүүлэг бичсэн ч үнэн л юм хэлсэн байна шдээ. Хасах оноо өгөөд байх ямар хэрэг байна????????
    Хасах оноо өгсөн гарууд тэгвэл Со хүнтэй суугаад үз л дээ. Хэдэн сар амьдарсыхаа дараа (-)рейтинг өгөхийг чинь харъя.

  19. . says:

    энэ элгэмсүү нөхрөө хүлээгээд кимчигээ дараад л суудаг юм шиг байгаан. бас энэ сайтын манаач, гэрийн манаач юм шиг байгаан. солонгосийг муулаал муулаал байх юм тэгвэл монголдоо хоосон гуйлгачин баймаар байгаа бол ирээч дээ. муулан муулан амьдрах албагүй ш дээ. чамд хоол нь ч хоол болохгүй…

  20. the light says:

    Энэ элгэмсүү авгай чааваас дандаа энд орж бухимдалаа тайлах юм тийм л их узэн яддаг юм бол чи яах гэж со-д байгаад бгаа юм монголдоо ирээч чи тэнд бас со-той суугаад дарлуулаад явж бдаг тэнэг хуухэн бхаа тэгээд уур бухимдалаа монголчууддаа гаргаж тайвширдаг юм уу хаашаа юм зайл цаашаа чамайг энд орж ирээд дэмий балай донгосохоор дотор муухайрах юм

  21. zazo says:

    би эрэгтэй. xуйсийн шовинист узлийн ууднээс бол мэдээж юу xэлэx ни ойлгомжтой. гэxдээ xэтэрxий туйлшираx дэмий. манайxан арай л туйлширамтгай юм шиг. манай нэг уеэл дуу со xунтэй гэрэлсэн, мэдээж биднээс ямар асууx биш, нөхөрт гаралгуй нилээн xэдэн жил болсон, одоо энэ xошин шогийн Xурлээ гэж дурак-тай яасан ч юм, авгай ни ирж нуурийг ни маажсан л юм гэсэн, тэгээд суулд ни со xунтэй сууxаар явсан, манай аав ээж дургуй байсан, xарин ээж ни эгч аx нартаа зарагдаж байxаар яваг яваг гэсээр байгаад явуулсан юм гэнэлээ. гайгуй дажгуй л байx шиг байдаг, жил бур гэртээ ирж амардаг, xөдөө кимчи дараад л корэа маягаар л амидардаг юм гэсэн, xэдий бид уеэлүүд ч тэгээд бие биенийxээрээ ороxгуй юмдоо. тэгээд амидрал жамаараа явна, нэг иx узэл суртал гаргаж, xун амитанд нөлөөлчиx санаатай тэрүүxэн тэндээ тодорxой нэг сэдвээр улс төр xийx гээд явдаг нөхдүүд бас дэмий л байгоо юмдоо. өөр өөрийгөө л xичээвэл бараг, буx xун л өөртөө таарсан уxаантай, амидраx аргатай л байгаа шуу дээ, бусдийн амидралийг заачиx гээд бга юмуу, ер ни яаx гээд байгаа ни ойлгомжгуй нөхдүүд иx байx юм. нэг иx xараал ерөөл xэлээл, ам асуугаад л xэрэлдэд байx xэрэг бна уу, эсвэл учир шалтгаанийг ни олоxгэд бусдад буян болоx гээд бга юмуу. өөрөөсөө бусдийг тэнэг гэж боддог xумуус нилээн иx байдаг юм шиг бга юм. ер ни иxэнx xунд л тийм мэдрэмж төрдөг байx шуу.

  22. хоое says:

    Энэ нэг Элгэмсэг энээ тэр гэсэн хүүхэн уг нь Солонгост л байдаг юм шиг байгаам. Яаж нэг муу ажлаа хийгээд цалингаа авдаг юм болдоо. Хөөрхий өөрөө их л зовсон болоод ингэж их үзэн ядаж боож үхэх шахдаг байх л даа чааваас.

    Одоо хамгийн гол нь гадны хүнтэй байтугай монгол хүнээ ч эр эм гэлгүй сайн таньж, бие биедээ итгэж, бас хариуцлагатай амьдрах л хэрэгтэй байна.Тэрнээс заавал гадаад дотоод эр эм гэж бие биенээ муулж илүү гарах гээд байх хэрэггүй.эрчүүд минь архи ууж авгай хүүхэн эргүүлэлгүй хайртдаа ханьдаа үнэнч бай, эмс охид минь бие сэтгэлээ ариун байлгаж хань ижил үр хүүхдээ авч яв тэгвэл амьдрал болоод л явчихна.
    Миний дүү солонгос хүнтэй амьдраад 12 жил болж байна. Одоо тэнд хувийн эмнэлэгтэй, 2 хүүхэдтэй, аав ээж нар нь байнга л ирж очдог… муу хүмүүс байгаа л да гэхдээ бас сайн хүмүүс ч байдаг гэдгийг л хэлэх гэсийн

  23. Hongoroo says:

    Хичнээн амь насанд нь аюултай гээд байхад яагаад тийшээ яваад байгаан бэ ?

    – Амьдралын дутуу бүхнээ амар хялбар аргаар шийдэх гэсэн
    – Архи, хүүхэн эргүүлдэггүй, амьдралаа аваад явчих, амьдралын түшиг тулгуур болох монгол эрчүүд эрс цөөрсөн.
    – Солонгос хүнтэй суусан хүн бүр зовдоггүй, гэвч маш цөөхөн. Үүнийг нь зуучилж байгаа хүмүүс байнга жишээ болгон ухуулдаг. Энэ нь итгэл найдвар төрүүлэн аз туршсан эрсдэлтэй гэрлэлтэд хүргэдэг.
    – …..
    – …..

    Манай хамаатны дүү охин солонгос хүнтэй суусан. одоо 2 хүүхэдтэй, цэцэрлэг сургуульд явдаг. Өөрөө гэртээ байдаг. Нөхөр нь ямар ч байсан зундаа нэг удаа Монгол руу нь ирүүлээд ээж аавтай ни уулзуулдаг. Өөрөө завтай бол ирээд цуг 7 хоночихно. Тэндээ учиргүй баян тансаг амьдрахгүй ч архи хүүхний хэрүүл хийж, хоногийн хоолны төлөө санаа зовохгүй. Тэр охины өмнөх монгол найз залуу нь архи уудаг, хүүхэн эргүүлнэ мөнгөгүйгээ мэдэхгүй. Би хувьдаа түүнийг зөв сонголт хийсэн гэж боддог.

    Үүгээр солонгос хүнтэй суугаарай гэж уриалах гэсэнгүй.
    – Гадаад монгол нь хамаагүй, гэрлэх хүнээ сайн таньж суугаарай гэсэн дээ
    – Гадаад хүнтэй суусан бүсгүйчүүдээ хэтэрхий туйлшран бүгдийг нь хамруулаад тэнэг мангар, амар хялбар амьдрал хөөгч мэтээр БИТГИЙ ГАДУУРХААСАЙ
    – Архи хүүхэн эргүүлээд амьдралаа сүйтгээд байгаа монгол залуус нэгийг бодоосой гэсэндээ энэ сэтгэгдлийг үлдээлээ.

  24. Emegtei Borhon says:

    Энэ элгэмсүү оороо у усзэн хун ум байна аа. тэгээд сайн мэдэж байна. Амид улдсэн ни яамиадаа.зайлуул.

  25. khongorkhon says:

    ер нь ямар ч орны хүнтэй зуучлалын албааар дамжуулан гэрлэх хэрэггүй. монгол эмэгтэй хүмүүст бусад азийн орны эрэгтэй хүн таар ч тохирч чадахгүй энэ бол 99%-тай шүү.

  26. . says:

    энэ элгэмсүү өөрөө со хүнтэй сууж байсан биз дээ. тэгээд тэр хүн чинь бас муу хүн байсан юмуу. тэгээд чамайг их зовоож байсан юмуу. өөрөө их гомдсон юмаа даа. зайлуул. гэхдээ олон дотор сайн ч бий муу ч бий. эхлээд монгол эрчүүд минь архиа бага уугаачээ. тэгвэл ок. монгол хүүхнүүд чинь ингэж зугтаахгүй ш дээ.

  27. bolij uz says:

    рхэм Элгэмсэг гуай, ийм явал болсонд унэхээр харамсаж байгаач оороо нээх монголчуудийхаа толоо биш тэр муу хуухэдтэй хуухнийг л чадаж, хамгаалсан хумуусээс нь хариугаа авч байгаагаа харуулж байгаа юм байна тэ? өөрөө их гомдсон юмаа даа СО ах нарт

    Эцэст нь зугээр л охид хүүхнүүд минь харийн хүнтэй али болох битгий суугаарай.

  28. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ *** says:

    ХЭЗЭЭ Ч ЭРҮҮЛ ХҮН …ХАЙР СЭТГЭЛТЭЙ БАЙСАН Ч ҮНДЭСЭРХЭГ СОЛОНГОС ХҮН ГАДААД ХҮНТЭЙ СУУДАГГҮЙ ГЕНТЭЙ ЮМАА ..ЦААШ НЬ ДАМЖУУЛ.АМИА ЗОЛЬМООР БАЙВАЛ СУУ СУУ

  29. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ *** says:

    !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!МОНГОЛ ТАУНД СОЛОНГОС НӨХӨРТЭЙ ХҮҮХЭН МОНГОЛЧУУДААС ЗУГТДАГ ХҮНИЙ НҮҮР ЭГЦЭЛЖ ХАРЖ ЧАДАХГҮЙ ИЙМ Л ХАРИУГҮЙ Ш ДЭЭ !!!!!!!!!!!!!!ҮНЭНДЭЭ БОЛ ГЭРИЙН МАНААЧ ЭРХ ЧӨЛӨӨГҮЙ БООЛ ЗАРЦ..ХАР ЮМНЫХАА БУДААГ ХУТГААД Л ОЙМСЫГ НЬ УГААГААД Л ГЭРИЙН МУХАРТ ХОНОГИЙГ ӨНГӨРӨӨЖ БАЙГАА ӨӨРТӨӨ ЮУ Ч ЗАРЦУУЛААД АВАХ ЭРХГҮЙ ЗААВАЛ XАР ЮМ НЬ ОРОЛЦОНО ӨРӨВДМӨӨР ХОРВОО Ш ДЭЭ …. 
    ӨМХИЙ ЛАМЕНИЙ ХАР ӨВГӨЧҮҮЛ ХҮНИЙ ЗОВООХ ТАМЛАХЫН ОДОНД ТӨРЧИХСӨН ЯМАР МУУХАЙ БАЛИАР ХҮМҮҮС БАЙДАГ ЮМ БЭ ?????? ҮНЭХЭЭР ДЭЛХИЙН ХАМГИЙН ХОГИЙН ХҮМҮҮС ШҮҮ ДЭЭ ..ЭР ЭМГҮЙ ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХЭД НЬ ХҮРТЭЛ ——————-ШИБАЛ ———ХАРААГААД Л БАРАГ ЕРӨНХИЙЛӨГЧ НЬ Ч ХЭЛДЭГ Л БАЙХ…….ИЙМ АЙМААР ХҮМҮҮС БАЙДАГ БАЙХГҮЙ ЮУ ДАА .. ЗУРАГТААР НЬ ӨДӨР БҮР — НАПИН НАМЖА —-Ч ГЭХ ШИГ ХОРТ ХАВДАР БҮТЭЛГҮЙ ДУРЛАЛ АРААР ТАВИСАН ХУУРАН МЭХЭЛСЭН БҮСГҮЙЧҮҮДИЙГ ДОРОМЖИЛСОН ГУТААСАН ЗОДОЛДСОН ОРИЛСОН ХАШГИРСАН ЦУС НӨЖ БОЛСОН ХАРААСАН ЗАНДАРСАН ОМОГДСОН СҮЖҮ ГУДАРСАН …………… ИЙМ Л ДҮР ЗУРАГ ГЭГЭЭТЭЙ САЙХАН ЮМ АЛГА ТОЛГОЙ СЭГСРЭВ .ХУДЛАА ЮУ ???????? ЗУРАГТАА АСААГААД СУВГАА СОЛИОД ХАР ДАА .ҮНЭН БИЗЭЭ

  30. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ *** says:

    САЯ БИЧЛЭГ ОРУУЛСАН ЮМ БАЯРЛАЛАА ..ИЙМ Л ХҮНИЙ ШААРУУД БАЙНА Ш ДЭЭ ЮУ ХЭЛМЭЭР БАЙНА !!!!!!!!!!ЯС ЮМАН ДЭЭРЭЭ ХОНОГИЙН ЛАМЭНИЙ МӨНГӨӨ ЯАЖ ОЛЬЁ ДОО Л ГЭСЭН ӨРӨВДМӨӨР БААГИЙНУУД Л БАЙГАА ЮМ ЧИН ….. ХАМГИЙН ТАРТАГТАА ТУЛСАН НҮДНИЙ БУЛАЙНУУД ГУЙЛГАЧИНГУУД Л БАЙГАА ЮМ ЧИНЬ…. ЕР НЬ ИЙМ УТГАГҮЙ ХООСОН ХӨРӨНГӨ ХАРЖ ХАР ЗУРГААР ХҮНТЭЙ СУУДАГ МУНХАГ БАЛАЙ ҮЛ ОЙЛГОГДОХ ИЧМЭЭР АМЬДРАЛ СОЛОНГОСООС ӨӨР ДЭЛХИЙД ХААНА Ч БАЙХГҮЙ ..СОТОЙ ЖАРГАНА ГЭЖ СУУДАГ ЮМУУ ???? ЗОВЖ БАЙГАА ӨРӨВДМӨӨР НЬ НАЙГҮЙ ИХ ЮМАА БҮГД СЭТГЭЛДЭЭ ГУНИГТАЙ ЗОВЛОНГОО ӨӨРӨӨСӨӨ ХҮРТЭЛ НУУЧИХСАН ИЙМ Л ХӨӨРХИЙЛӨЛТЭЙ ……!!!!!!!!!!!!!!!!!!!!ХӨДӨӨ ТОСГОНД УРЦАНД АМЬДАРВАЛ ИХ ЮМ ИЙШ ЗАЙЛУУЛ ИЙМ Л ХАГАС МЭДРЭЛИЙН ӨВЧТЭЙ СААТАЛТАЙ ӨМХИЙ ХҮНИЙ ГОЛОГДОЛ БРАНК БААГИЙНУУД Л ГАДААД ХҮНТЭЙ СУУДАГ БАЙХГҮЙ ЮУ ДАА ХЭЗЭЭ Ч ЭРҮҮЛ САРУУЛ ҮНДЭСЭРХЭГ СОЛОНГОС ХҮН ГАДААД ХҮНТЭЙ ГЭРЛЭНЭ ГЭЖ БАЙДАГГҮЙ ЮМ ЗАА ЮУ ??????? МАНАЙХАН БОЛ АСАР ИХ ЗОВЖ БАЙГАА Ш ДЭЭ ЗАРИМ НЭГЭН БОЛ ШҮД ЗУУГААД Л ГҮРИЙГЭЭД БАЙДАГ ЮМ ШИГ БАЙГАА ЮМ ..НЭГ Л ӨДӨР ДЭЛБЭРНЭ ХӨГШИН ҮРЧИЙСЭН ХАР ЮМНЫ ЦАРАЙ ХАРЖ ЯАЖ НАСАН ТУРШДАА АМЬДАРНАА ТЭД ОЙ ГУТМААР ЮМ ЭРҮҮЛ ХҮН ОЛДОХГҮЙ БИЗ ДЭЭ ХЭРВЭЭ САЙХАН АМЬДРАЛ МӨРӨӨДӨЖ БАЙГАА БОЛ САНАСНЫ ЧИН ГАРЗ ЭД НАР ӨНӨӨДӨР ЗҮГЭЭР БАЙВЧ МАРГААШ НЭГ Л ӨДӨР АРААС ЧИН ДҮРНЭ ШҮҮ……………….ҮНЭН МУУХАЙ ХОГИЙН ШААР ШАВХРУУ ХҮМҮҮС!!!!!!!!!!!! ЭРХ ЧӨЛӨӨГҮЙ ГЭРИЙН БООЛ ЖАРГАХ НАСАНДАА ИНГЭЖ АМЬДЫН ТАМД УНАХ ГЭЖ ………ЗУРАГТАА АСААГААД ХАР ДАА ӨДӨР ТУТАМ ҮНЭН МУУХАЙ СОГИЙН ТВ-ГАРДАГ КИНОНЦОР НЭВТРҮҮЛГИЙН БАЛИАР ЗАВААН ОЙ ГУТМААР ГЭЖ ЯАНАА>>>>>>>>> ДАНДАА БҮСГҮЙЧҮҮДИЙГ ГУТААН ДОРОМЖИЛСОН ……..ЗАНДАРСАН ХҮЧИРХИЙЛСЭН НОХОЙН ГӨЛӨГНӨӨС Ч ДОР ҮНЭЛСЭН ХҮНИЙ ТАМТАГНУУД!!!!!!!!!!!!!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.