Сэтгэлийн гуниг

Мэдэхгүй ээ нээх сайхан амьсгаа авмаар, эсвэл хэн ч сонсохгүй алсын ууланд уйлж, хамаг гомдол цөхрөл, бас өөрийгөө үзэн ядсан сэтгэлээ тайтгаруулмаар санагдах юм. Би эх дэлхийгээс төрсөн түүндээ буцаад шингэнэ энэ бол хүн болгонд тохиох бодит үнэн. Гэхдээ бодит үнэнгээс хазайж, өөрийгөө золиослож амьдраагүй, зөвхөн өөрийгөө бодож явсны гайгаар өнөөдөр ийм байдалд орчихоод сууж байна. Гэхдээ би энд сургамж болгон, ядаж хэн нэгэнд тус болоосой гэж бодсондоо бичлээ. Би 2 хүүхэдтэй 40 гаран насны эмэгтэй. Хүүхдүүд маань бие даачихсан том хүмүүс болж явна. Гэтэл би энд ингээд бичээд сууж байгаадаа итгэхгүй сууж байна. Амьдрал баян гэхүү юу гэх вэ мэдэхгүй юм. Би өөрөөсөө олон насаар дүү залуутай, хамтрагч. Манай хүүхдүүд түүнд маш сайн ханддаг. Бид 4 бараг л хамтдаа амьдардаг. Би түүнийг хажуудаа байлгахыг байнга хүсдэг, түүнтэй байхад сэтгэлийн амар амгалан жинхэнэ утгаар нь эдэлдэг. Дэндүү сайхан, дэндүү уужуу монгол эр хүний жинхэнэ шинж чанарыг агуулсан сайхан ч залуу, сайн ч хүн. Тэр маань 30 ч хүрээгүй. Төрийн албаны байгууллагад алба хашдаг. Бид түүнийг 4 курсийн оюутан тамирчин залуу байх үед анх уулзаж эхэлсэн. Одоо 5 жил болж байна. Би нөхрөөсөө салсан яг тийм үеэр танилцсан юм. Анхандаа надтай ингэж удаан байна гэж тооцоолоогүй байх. Ангийнхандаа хүртэл надтай явж байгаад баригдаж байсан.

Нэр хүнд нь сэвтэж байсан байх. Одоо тэр маань явахыг хүсэх болсон. Би амьдралаа бодмоор байна. Би ингэж амьдрах ёсгүй хүн гэж үе үе хэлдэг. Би огт хүлээж авч чадахгүй байна. Надтай байхдаа охид хүүхнүүдтэй орооцолдож байсан надад баригдаж байсан. Би тэр болгонд нь өршөөгөөд өнгөрсөн. Өөр ч сонголт надад байгаагүй л дээ. Ухамсартай хүн гэдэг өөр байдаг юм билээ. Сүүлийн жилүүдэд огт хүүхэн шуухантай орооцолдоогүй, зөвхөн амжилт, кареер өсөх тухай ярих болсон, яг түүнийхээ хойноос ч хүчтэй хөөцөлдөж зах зухаас нь барьж яваа залуу. Ер нь бол ховорхон тохиох залуусын нэг дээ. Охид хүүхнүүд маш их нүд унагадаг, хандардаг. Манай найзууд хүртэл гайхдаг. Сайхан залуугаа дуудаач, хүүхнүүд болсон хойно атаархал нэвт шингэсэн байдаг. Гэхдээ тэр нэг удаагийн жаргал, зугаа цэнгэлийн төлөө би хэнтэй ч орооцолдохгүй гэдэг. Бас нэг эмэгтэйгээс салаагүй байж нөгөө эмэгтэйтэй учирч болохгүй гэдэг хүн. Харин насны ханьтайгаа гэдэг,,, Надад тэр бүхнийг нь сонсох хэцүү л байдаг. Тиймээ түүнд маань сайхан хүүхэд гаргаж өгөх, сайхан монгол эмэгтэйтэй нийлж амьдралаа зохиох ёстой. Тэр маань сайн сайхан амьдрах эрхтэй хүн. Гэтэл би түүнийг явчихвал галзуурах гээд байна. Тэр маань шууд намайг хаячихаад явж бас зүрхэлдэггүй. Би сэтгэлээсээ түүнд аз жаргал хүсч явуулж чадах юм бол тэр маань хэзээ хэзээгүй явахад бэлэн тийм л байдалд байгаа. Би түүндээ зөвхөн аз жаргалыг хүсэж яаж сэтгэлээсээ тавьж явуулах вэ? Би яах вэ?

cekc.mn дээр ирсэн захидал

24 Comments

  1. SOKO says:

    эгч мини та өөдрөг бай али алинд н буруу бхгуй юм шиг санагдаж бн.сэтгэлээ эртхэн бэлд. Явлаа гээд гараад явбал зугээр л явуул зоригтой бай.Та сайхан хуухэн болохоор л 5 жил найзалсан бн.тэрэнгүйгээр амидарч болно.

  2. hi says:

    hvvyee yu yriad bgaa awgai we. Naad zaluugaa erthen ywuulaach, haishdaa l ywah ni oilgomjtoi ymiig yaah gj hvnii amidraliig tam bolgood bgaa awgai we, hudlaa galzuurah gd bna gechihjee chinii galzuurah er ni hend hamaatain. Tsag deeree chi bas neg zaluugiin tolgoi ergvvleed l ywii sht bitii ingej jvjig zohio, hogshirch vheh gj bj

  3. ANU says:

    hehe…yohhhh… naiziin maani amidral nudend todrood irlee. nz zaluu ni gej erguu tulug, gehdee saihan zaluu neg egchmed egeed degeeduulchiheed /medeej degeeg uuruu tawisan l bj taaraa/ ehner boloh gej bui jiremsen busguig mun ch ih zowooson doo… salgah gej uzeed, diileegui. argaa yadaad suuldee huuhdee hurtel awahuulsan. Ania nar bol argalaad bailgaad bdgiin bna lee.ania bol aimaar halamjtai, mungu tugruguur tetgene, hajuudaa baigaa uedee idchih geed l bdag gesen. huurhii busgui uilj neg, guij neg uzsen, uurlaj ch uzsen… ania bol uuriinhuu zugaag l boddogiim bilee. zaluu gej erguu tulug. archaagui tsarailsan er yanhan bsan. unen archaagui. 2 huuhnii dund telee yamaa shig guisen ulun baachka. harahad hanagar tom zaluu, dotor ni unen uruwdeltei…uugeer yu heleh geed bna we gejuu… yu ch bishee…uuriin harsan zuilee l uurt tursun setgegdeleeree bichlee.zahidliin ezniig muulah doromjloh geegui. hunii amidraliig shuuh erh nadad bhgui.

    er ni bol naad zaluudaa ta nasnii amidraliig ni beleglej chadahguigees hoish yawuuldaa. negent naadah chini tanias awah yumaa awaad hanasan shig bna. Parizitlaj duussan shig bna.

  4. unen says:

    хонгороогийн хэлсэн унэн юм биш уу одоо амидралд хулуу олоод ирэхээрээ тэгэж байгаа яг унэн амидралаа бодох гэж байгаа хунийг бодуулсан ни дэр биз дэ нас чин дунгуж 40 байхад сэтгэлээр битгий унаа амжилт хусий

  5. Hongoroo says:

    Таны наад залууг чинь мэдэхгүй ч оюутан байхаасаа халамжлуулж, тэжээлгэчихээд хөлөө олоод ирэхээрээ амьдралаа бодох нэрийдлээр яваад өгдөг залуус зөндөө байгаа. Нэг бодлын амьдралын төлөө явж байгаа ядмагхан арга юмуу даа, энэ нь. Тэрнээс биш тийм л сүрхий амьдралаа боддог хүн байсан юм бол анхнаасаа үеийнхээ охинтой гэрлээд үр хүүхэдтэй болоод явах нь яасийн. Хатуухан хэлэхэд та түүнд хайртай бүсгүй гэхээсээ илүү халамжтай эгч, ээжийн үүргийг л илүү гүйцэтгэсэн байх даа. Тэгээд одоо наад хүн бага зэрэг амьдрах ухаанаа олчихсон та хэрэггүй, харин өөрийнхөө жинхэнэ амьдралаа босгох цаг нь ирсэн гэдэгээ мэдэж дээ.

    Таны хувьд өөр олон эрчүүд цаана нь байгаа гэдгийг наад залуугийнхаа толгой дээгүүр өнгийгөөд хар даа. Ер нь бүтэх ч байсан бүтэхгүй ч байсан дурлах сайхан штээ. Өдөр бүр дурласан ч болно, харин салахдаа зөвхөн гунигтай л салбал болоо.
    За тэгээд эгч минь өөдрөг сайхан амьдарч , өдөр бүр дурлаарай.

  6. Чи ХӨГШИН АВГАЙ болохоор түүнд хэрггүй.Тэр ЧАМААС НЭГЭНТ УЙДСАН. Чамаар олон жил тэжээлгэж боовныхоо чилээг гаргаж байсан болохоор шүүд хаячихаж чадахгүй байгаа юм. Одоохондоо сэтгэлийг булаах залуу эмэгтэй байхгүй болохоор чамтай байгаа. Хэрвээ тийм эмэгтэй таарвал чамаас алхам алхамаар соёлтойхон холдох болно.Тиймээс хэзээ нэгэн цагт Тэр ЧАМАЙГ ХАЯНА гэдэгт бэлэн БАЙ. АНХНЫ НӨХӨР АЛТ гэдэг үгийг хэзээд санаж яв. Бусад нь бол ЧАМАЙГ ашиглагч БООВНЫХОО чилээг ГАРГАГЧ НАР.

  7. bvsgvi says:

    та явуулсан нь дээрээ. хэрэв явуулахгүй бол 10 жилийн дараа хэн хэн нь ямар байхаа бодоод үзээрэй.эмэгтэй эрэгтэй хүний биед гарах өөрчлөтүүд гэх мэт… зөрүү улам л ихсэнэ. одоо ийм гоё сайхан зэлуу байгаа дээрээ явуулаад үеийнхээ хүнтэй танилцсан нь дээр шүү.

  8. хм... says:

    Аливаа хүн өөрийн хүсэл шуналынхаа төлөө бусдын амьдрал, хүсэл, аз жаргалыг золиослох бол хамгийн аймшигтай, бас ой гутам зүйлсийн нэг.

    1. Та тэр хүнтэй байхдаан жаргалтай байдаг юм байна.
    2. Тэр хүн чинь танаас холдохыг хүсдэг гэдэг нь тантай байхдаа жаргалтай байдаггүй юм байна.

    Дүгнэлт:
    Та өөрийн жаргалын төлөө тэр хүний аз жаргалыг золиослож, дэргэдээ байлгаж байна. Тэр хүнийг өмчлөх эрх танд байхгуй! Хэдий болтол хүний амьдралыг үрэн таран хийх гэж байна?

    Танд тэр хүнээс нэхэмжлэх ганцхан юм бол хэрвээ тэр залууг тэжээж тэтгэж байсан бол тэр мөнгөө л нэхэмжлэж болно. Төлбөр хийгдэсний дараа тэр хүн таныг үхэж байхад чин ч очихгүй байх бүрэн эрхтэй.

  9. Tj.mgl6 says:

    ЭНЭ элгэмсүү гэж нээрээ больмоор юмаа. хайша ю бичих юм чин олддоггуй болохоор коммэнт уудаа копи паст хийгээд бдиймуу.

  10. cleopatra says:

    Явуулаа. Сэтгэлээ барь.

  11. messi says:

    Хэцүү л хэрэг байндаа эгч минь өөрөө их хүндээр тусгаж аваад амьдрал энэ чигтээ дуусах гэж байгаа юм шиг л бодоод байх шив үгүй л боловуу 40 хүрсэн 2 хүүхэдтэй амьдарлын жаргал зовлонг зөндөө үзсэн хүн ийм сул дорой байж болохгүй байхаа тэгвэл одоо үеийн бид чинь яах болж байна жаахан нас намбандаа тохирсон хүлээц ухаан тэвчээр гаргахад бүгд болох байлгүйдээ за амжилт

  12. @@**Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ **** says:

    
    ЭГЧ МИНЬ ХҮНИЙ ХҮНЭЭР ЯАХ НЬ БЭ ЭЗЭНТЭЙ ШҮҮ ДЭЭ ТЭГЭЭД Ч ИЙМ ОЛОН ДҮҮ ЗАЛУУ ….ӨӨРТӨӨ ИХ ИТГЭЛТЭЙ ЗАЛУУ ..ХЭЗЭЭ НЭГ ӨДӨР ТА ТҮҮНД ОРХИГДОХ НЬ ГАРЦААГҮЙ ТИЙМ БОЛОХООР ОДООНООС СЭТГЭЛЭЭ БЭЛДЭЖ БАЙ….БҮСГҮЙ ХҮН ХЭН НЭГНИЙГ… ӨӨРТӨӨ БИШ ӨӨРӨӨ САЙН ЗАЛУУГАА ХҮСЖЭЭ ..ТААЛАМЖТАЙ БАЙХ БОЛНО ЗҮГЭЭР Л ЭНГИЙНЭЭР ХЭЛЭХЭД УНТАЖ БОЛНО…БҮСГҮЙ ХҮН ХЭН НЭГЭН ЗАЛУУД ХАЙРТАЙ БАЙХ СОНИН БИШЭЭ ДАСДАГ Л ЮМ СОНССООР БАЙГААД …. ХАРИН ДАРАА НЬ ЯАХ БОЛ ?????????? ————-*****ЭМЭГТЭЙ ХҮНИЙ СЭТГЭЛ ИХ ХАЧИН *******..ЭМЭГТЭЙ ХҮН ИХ ХАЙРЛУУЛЖ БУСДАД ӨӨРИЙГӨӨ БАГА ОЙЛГУУЛАX ТАВИЛАНТАЙ . УУЛЗААГҮЙ БАЙХДАА ГЭГЭЛЗСЭН СЭТГЭЛ УУЛЗААД УЧРААД ГҮН ХАРИЛЦААНД ОРЧИХООРОО БҮСГҮЙ ХҮН ХАЙЛЖ УРСААД НӨГӨӨ ХҮНЭЭ УЛАМ САНААД УЛАМ ИХЭЭР ХҮСЭЭД БАЙДАГ БОЛЧИХДОГ ФИЗИОЛОГИЙН НАРИЙН ОНЦЛОГТОЙ ———————————….ХАРИН ЭР ХҮН ШУУД Л СОНИРХОЛ НЬ БУУРДАГ ГЭЭД Л ТӨСӨӨЛ ДӨӨ **************ЭМ ХҮН ДОТНО ХАРЬЦААНД ОРЧИХООРОО НАДТАЙ ХАМААРАЛТАЙ ГЭЭД ОЙЛГОЧИХДОГ **************.

  13. huuhen says:

    Та ямарч бсан ихээхэн хүч зориг гаргаж яаж ийж бгад л явуулдаа. энэ л таний тэр хүнийг хэр их хайрлаж байгаагийн илрэл болох бх гэж бодож байна.

  14. zuzuzulaa says:

    сайн уу,
    дээрхи хмантай санал нэг бна. үнэхээр эрчүүд өөрснөө л эхэлж өдсөн байж таараа. та тийм сайхан залуухан эр хүний хараанд өртөнө гдг чинь та бас сайхан эмэгтэй гэсэн үг. танаар бахархаж байна. та залуухан сайхан харагддаг сайхан эмэгтэй. яагаад та бас аз жаргалтай хайртай хүнтэйгээ амидарч болохгүй гэж. миний бодлоор та түүнээр өөрөөр нь шийдвэр гаргуул. та түүнийг тавиж явуулах эсвэл бариад байх хэрэггүй байх. шийдвэрийг өөрөөр нь гаргуул. хэрэв тантай гэрлэнэ гэвэл та мэдээж хүлээж авахад бэлэн. харин явна гэвэл бас тавиж явуулж чадна гэдгээ ойлгуул. тэгээд муу юманд бэлтгэлтэй байна гдг шиг удахгуй явна гэж бодоод сэтгэл санаагаа бэлдсэн нь дээр бх. явахгүй бол сайн л биз. тэр хүн чинь танаас л олон насаар дүү болохоос аль хэдийн насанд хүрсэн, бие дааж шийдвэр гаргах чадвартай насанд хүрсэн эр хүн шүү дээ. хэрэв тэр танд хайртай, явахыг хүсэхгүй бол та яагаад хөөх ёстой гэж, тийм биз дээ? дотроо тийм бодолтой бхад нь та сургаали айлдаад яв гээд бвал тэр дотроо тийм л гж бодно шд. тэгэхээр та битгий яваасай гэж бодоод чилээгүй л бж бай

  15. Seegii says:

    Ene humuus comment bichihdee biye biyenee yasan hundeldeggui yum be? Umnuus ni ichij ulaimaar yum bichxiin. Banzal ch gej baih shig. Hun hunii amidral uur shde. Yumand uujuu setgeleer handaj sur. Yahav dee, ene egchid zuvluhud hetsuu ch gesen taij yvuulaad uuriinhuu nasnii huniig olj avda.

  16. Xman says:

    Энд зарим гарууд эгчмэд хүүхнүүд өөрөөсөө дүү залуучуудыг хүчиндээд тэгээд тэрийгээ явуулахгүй гэж хүчээр хориод байдаг ухааны юм бичсэн байхийн яс юман дээрээ овоо босгоогүй бол шаазгай юунд суухав гэдэг шиг гарууд өөрсдөө эгч хүүхнүүдыг өдөж өвөрт нь орчихоод боломжын бол тэжээлэгч хэвтчихээд л эгч хүүхэн мэдээж үе-н охидоос нь илүү халамжтай байна тэрэнд болж хэдэн жил амьдарчихаад нөгөө хүүхэн нь хөгшрөөд ирхээр гэнэт ухаан орсон юм шиг эгчмэд хүүхэнтэй суусанаа сандаг байхгүй юу.Захидалын эзэнд хэлхэд 40 нас гэдэг бол ид сайхан нас шүү дээ наад мангар бацаанаа явуулаач наадахнаас чинь илүү үе тэнгийн залуу олдож л таарна олддоггүй байлаа гэхэд эр хүнгүйгээр амьдрал дуусчихаж байгаа биш шүү дээ.

  17. ...T...... says:

    ЭМЭЭ МИНь АМьТАНИЙ БАГА ХҮҮХДИЙГ ТАВьЖ яВУУЛ, ЭРТХЭН ҮР ХҮҮХДИЙНХЭЭ БАРААГ ХАРАГ…ХӨГшИН ТӨГТцӨГӨӨ ТЭР ТЭНЭГИЙН чИНь ЭцЭГ ЭХ Нь ХҮРТЭЛ Ач ГУчАА ХАРАХИЙГ ХҮСч чАМАЙГ ЗАЙЛААД ӨГӨХИЙГ ХҮСч БГАА…

  18. Unshigch says:

    Өөрийнхөө үеийн хүн сонирх, танилц. Тэгээд ч эрт орой хэзээ нэг цагт яваад өгөх юм чинь сэтгэлээ бэлд. Тэрнийг түрүүлээд явахаас өмнө өөрөө тавиж явуул тэгвэл сэтгэл зүрх чинь бага шанална. Өөрийн чинь хүү үе мултарсан хүнтэй амьдраад явбал танд таалагдахгүй шүү дэ. Тэгж бодоод тэрнийхээ амьдралд аз жаргалыг хүс. Та чаднаа зүгээр л эхлээд өөрөө хүсэх хэрэгтэй.

  19. banzal says:

    кэкэкэ. савж унах нэ,ямар аймаар жужигчин бэ.хуний амдралаар тоглолгуй явуулаачээ. учинуун жил ашиглаж ашиглачихаад янхан чинэ

  20. itgel says:

    наад залуу шиг юм надад ч бас тохиолдож л байлаа.6 жил болсийн бна.эгч хуухнууд ямар нэгэн аргаар бариад бхаа мэддэг хумуус юм билээ.тэр залуу зоригтой шийд гаргаад салаад явахгуй бол хэзээ ч чи тавиж явуулдаггуй л бхгуй юу.харин яваад огсний дараа галзуурна гэж яридаг ч тэд нар чин жоохон учираа мэддэггүй охидууд биш л бгаа бхгуй юу.чи эрэгтэй хуухэдтэй бол оорийнхоо хуухэд шиг л бодох хэрэгтэй болждээ.хуу чин оороосоо эгч хунтэй салахгуй зууралдаад байвал чамд ямар байхав.бур 2 хуухэдтэй хунтэй шуу.тэгээд л сайн боддоо бусгуй мин.

  21. love hurtz says:

    Та хир их хүчтэй эмэгтэй гэдгээс л шалтгаална.
    Та түүний төлөө биш өөрийнхөө л төлөө байна,тэр залуугийн чинь түмэн зөв гэдгийг ч та ойлгож байгаа юм байна.
    Алт шиг залууг тавьж явуулна гэдэг хэцүү ч..
    Таньд өөр сонголт байхгүй гэж бодож байна.
    Хүчтэй байж,хувиа хичээлгүй түүнд зай тавьж өг.Таньд 2 хөөрхөн хүүхдүүд чинь байна,харин тэрэнд хэн ч байхгүй шүү дээ.
    Зүгээр л хүчтэй бай,хайртай хүндээ жаргах боломж олго…
    Хэцүү ч давах ёстой даваа гэж бодоод нүдээ аниад түүнийг явуул.
    Явуулчихаад идэвхитэй бай,жим энэ тэрт явахгүй юу.
    Амжилт хүсье.

  22. boloroo says:

    ene bol amdral shuu dee. unexeer az jargal xusje bgaa bol zugeer l yawuuldaa. xarin uuruu setgeliin xattai bj bgaad 2 xuuxdiinxee toloo oorinxo toloo amdralaa oorchlood amdraad uzexgui yu. naad zaluu chin jargaal olox bol ter chigtee yawaad ugnu xerwee olj chadaxgui bol ergeed ta 2t xureed irne shu dee. tiim boloxoor buyan budag 2ooroo bolii doo gej bodood yawuulchixgui yu daa. amdral gedeg ooroo bayan boloxoor margaash yu boloxiig bid nar medexgui shuu dee. Saixan setgeliin uzuurt shar tos baidag n l unen. Tiim bolxoor yawuuldaa

  23. legend says:

    Кк толгойгоо гажтал бариулсан залуу байна даа. Эгээ нар ийм аймар , айхтар байдаг байхгүй юу. Ахиад дэвшээд ирэхээр нь хайртай, дуртай хагацахгүй, салахгүй гээд байгаа хэрэг. Архичин хар юм байсан бол яаж муулж, хөөж байгаа бол доо хаха. Яахав дээ ажаа минь дэгээдэж болсон юм чинь дэгээнээсээ мулталж бас чаддаг байх ёстой ш дээ. Тийм чадвар байх ёстой. Зөвхөн хар амиа бодоод байна гэдэг ч дээ. Таныг ямар хүн бэ гэдгийг чинь илэрхийлсэн хэрэг. Би яасан азгүй залуу вэ гэж бодохоос нь өмнө түүнийгээ суллаж явуул. Эс аваас та 2ын сайхан харьцаа чинь хар дарсан зүүд болно доо. Зүгээр л одоо хангалттай яв гэж хэл за юу.

  24. lolo says:

    чи тэрэнд аз жаргал хүсээгүй ээ хамтдаа л аз жаргалтай байхыг хүсээд байгаа юм биш үү нэг их хүний төлөө гэсэн царай гаргах гэж оролдож гэнэ. Чи түүнд аз жаргал хүссэн юм бол юу битгий хий аяандаа тэр чинь аз жаргалаа олчино 😀

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.