Тэд нар амруу нь цутгаагүй нь лав байх

Сайн байцгаана уу энэ нийтлэлийг уншиж байгаа хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг С гэдэг 26 настай 2 ой хүрэх гэж байгаа хүүтэй нөхөртэйгээ амьдардаг, нөхөр бид 2 хоёулаа ажилладаг, боломжийн цалин авдаг. Нөхрийн маань ажлын ачаалал болон хамт ажилладаг хүмүүсээс нь шалтгаалаад нөхөр маань их уух дуртай болсон, ихэнх хүмүүс нь эрчүүд л дээ, заавал цагдан сэргийлж байж эрүүл гэрт нь авчирдаг, хаана байна, хэзээ харих гэж хамт харъя гэж байж, тэгэхгүй л бол гайтай татаар хорлогчид нь хорлоод уулгаад л хамаг мөнгөөр нь даалгаад л.., манай хүн орос цусны хольцтой болоод ч тэрүү аймар агсан, хүүхэн шуухантай болчоод намайг хараад дургүй нь хүрээд байдаг юм боловуу гэхээр үгүй, утас болон юугаа ч надаас нуудагггүй, хүү маань жигтэйхэн аавдаа сайн, намайг ерөөсөө тоодоггүй надаас гараагүй гэлтэй л байдаг юм. Бид саяхан тусдаа гарсан. Гол асуудал нөхөр маань уугаад байгаад л байна, бусад бүх юм ок байгаа л даа, нөхрийнхөө ааш зан болон архины асуудлаар бөө дээр очсон чинь өөрөө сүсэглэхгүй засал хийлгэ гэсэн хийлгэхгүй юм, салъя гэж хэлж үзлээ, тэгсэн одоо ёстой уухгүй багасгая гэчихээд 1 сар гаран овоо байлаа. Өнөөдрөөс дахиад л уулаа, нэг уухаараа 2, 3 хоног ууна, ээлжийн ажилтай тулдаа л ажилгүй болчихгүйхэн шиг байна даа. Манай нөхөр ээлжийн ажилтай болохоор ажилтай үедээ 1, 2 хоног ажилладаг, ажлаас буугаад л хэд хоног архидаад л.., архидхаараа хаа очиж гадуур ерөөсөө хонохгүй, яаж ч согтсон заавал гэртээ ирж хонодог.

Монголын минь сайхан залуучууд, хүүхнүүд ямар их архинд живж байнаа, өмнөөс нь их харамсч байна, энэ хүн хэзээ ч засрахгүй юм болуу, амьдарлаа бодсон дээр үү гайхаад л байна, хайран сайхан залуу насаа архичны царай харж өнгөрүүлнэ гэхээр яс хавтайж байна.

Энэ архинаас яг найдвартай гаргадаг газар байдаг юм болуу? Нөхөр надаас салвал гудамжинд гарах байх гэж өрөвдөж байна, саллаа ч намайг лав өөр нөхөртэй болбол галзуураад юу ч хийж магадгүй зантай хүн байгаа юм. Нөхөртэйгөө анх суухдаа ийм амьдарна гэж төсөөлөө ч үгүй явжээ, манай гэрт ийм архины асуудал гаргадаг хүн байдаггүй байсан болохоор хайхрамжгүй байжээ. Одоо би ажил дээрээ нервтээд эд эсээ үхүүлээд л сууж байна, ийм амьдрал туулж өнгөрүүлсэн хүн байнуу энэ хүн архинаас гарах болуу? Тэр хараал идсэн ажлын уруу татдаг хүмүүс үхэж далд ороосой гэж бодох юм, тэхдээ л тэд нар амруу нь цутгаагүй нь лав байх, нөхрөөс өөрөөс нь шалтгаалж байгаа байх л даа. За за нэг иймэрхүү л амьдралтай бүсгүй бичиж байна даа. Найдвартай архинаас гаргадаг арга чарга байвал хэлж өгч туслаарай, гуйж байна, та нарынхаа сэтгэгдэлийг тэсэн ядан хүлээж байя, цаг зав гаргаж уншсанд баярлалаа…

секс.мн дээр ирсэн захидал

27 Comments

  1. ХХХ says:

    Танд болон таны ойр дотны хэн нэгэн архинд автан шаналаж байна уу?  Хэрэв тийм бол танд АА хөтөлбөр тус болж магад. Ажилын цагаар 11311056 холбогдоорой.
                 Жич: ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ!!!

  2. eni says:

    ter deer bichsen em suulgats ed nar erdoosoo hereggui shuu huniig setgel zuigeer n zasah n l chuhal shuuu manai ah ooroo ter emiig suulguulaad 2-3 jil owooo bsanaaa 1 uuj uzeed zugeer bn geed l 2-3 dahia uugaad bur ch iluu uudag boldog yum bnlee tegj bgaad 1l odor hoorhii min ongorson l doo gehdee tegj yahaa aldsan bgaagui yumdaaa ajiltai bol ajiltai gol n neg uuhaara l hed honog urgeljildeg

  3. busgui says:

    Манай ах уудаг байсан. Зөндөө эмч бөө яваагүй газар байхгүй хэлийг нь хануулж бас тэр эм хүртэл уулгаж байсан. гэхдээ тэр эм ерөөсөө болохгүй шүү. Харин архиний эмчилгээ хийдэг наркологийн мөвд аваачиж хэвтүүл 14 хоног 400 гаран мянга гэсэн тэнд хэвтээд огт уухаа больсон. Одоо хагас жил болж байна. Их сайн юм байна лээ. Нэг наяз очоод бүр спирал тавиулсан гэсэн. Одоо айраг ч амсдаггүй гэсэн

  4. m says:

    архины спирал гэж байдаг бол тавиул. тухайн хүн өөрөө л биеэ засаж авахгүй юм бол спиралаас өөр сайн юм байхгүй байх оо. манай аав насаараа л ууж байна. зайлуул ээж минь л их зовсондоо. тэр бөө, лам энэ тэр бол архичинийг л лав дийлдэггүй юм байна лээ. архичинтай амьдрах хэцүү. нэг арга бодож дээ бүсгүй минь

  5. zul says:

    За би наад амидралийг чин туулсан бусгуй бн даа, гэхдээ танай нохор манай нохрийг бодвол илуу залуу хун шиг бн, бас арай гайгуй уудаг юм бн, гэхдээ л энэ чигээрээ байвал бутэн сараар уудаг болох биз. Манай нохор бол нэг уугаад эхэлвэл 1 сар ургэлжлүүлнэ, нэг зогсохоороо 3 сар орчим уухгуй. Нэгэнтээ л архинд донтсон хун хэцүү дээ, тэр архиний спирал гэдэгийг ни хийлгэвэл ямар бол доо, Болгарт уйлдвэрлэсэн спирал ни их сайн бдаг юм гэж сонссон. Би бас саяхан л чам шиг энэ сайтэд хандаж байсан юмаа, эцэст ни миний амидрал салалтаар дууссан даа, би саяхан салаад байж бн даа, хуухдуудтэйгээ нам тайван бн.

  6. mongol zaluu says:

    Орос цусний холицтой юм бол ууж л таараа харин ч бага ууж бна 1-2 хоног ажил дээрээ уухгуй байгаа ни амжилт шуу………

  7. ddd says:

    Заа даа архи уусан болгон муу байх албагүй. Муу зуршил нь үнэн л дээ. Гээд одоо эр хүн чинь уумаар л байгаа бол уудийм доо. Харин архинаас гаргах гэж байгаа нь энэ гээд элдвийн хүнээс дэмий юм авч ил, далдуур хаширт уулгаж идүүлэв эээ!!!!!! Тиймэрхүү явдлаас болоод ханиа чадруулсан тохиолдол ч байдийм шүү. Архинаас гаргадаг эм нууцаар өгөөд байсан тэр нь нойр их хүргэдэг эм байж таараад жолооны ард нойрмоглож яваад осолд орсон тохиолдол байна шүү цаана чинь.

  8. donna says:

    ажлыг н солиод үзээч дээ тэр архинд живсэн хамт олноос н салгах цаг болжээ дүү минь надад ийм амьдрал тохиолдож байсан би их хичээсэн ярилцаж үзсэн яг л танай хүн шиг гэртээ л ирнэ элдэь хүүхэн энэ тэр асуудал уул и байгаагүй юм даанч удамд н тийм архичин бсийн билээ би шууд хүүгээ аваад салсан одоо сайхан амьдарч байна

  9. нийтлэл бичсэн хүнд says:

    чиний бичсэнийг би яг бичих гэж байлаа. миний амьдрал бас яг ийм байна. манай нөхөр танай нөхөр 2 яг ижил юм байна. бүх зүйл нь таарч байна. хэцүү шүү хэцүү.

  10. jeki says:

    би улсад ажил хийдэг байхадаа сайн уудаг байсан ажилдаа их сайн дээр нь их нэр хүндтэй байснаас намайг дайлдаг хүн олон байсан даа ажлаас гараад хувиараа ажил хийж байж л тэр зовлонгоос салсан гэхдээ одоо ч хуучин ажил дээрээ очоход даам шүү

  11. bi bol bi says:

    олон эрчүүдтэй ажилладаг гээд архичин болдог бол манай нөхөр аль уже архинд живчихсэн байх байлаа гэж… хувь хүний ухамсар, бас ар гэр эхнэр хүүхэд нь их нөлөөлдөг юм шиг санагдсан. манай нөхрийн ажлынхан гэж бас арзайсан олон хар юм байдын, худалч хүнд бараг орой болгон шоудаастай, архи пиав уугаастай. харин манай хүн тэд нартай шөнөжин архидаж суухын оронд гэртээ эртхэн харьж, эхнэр хүү 2тойгоо хамт байхыг илүүд үздэг. бид 2 ч бас боломжийн цалин авдаг улс.манай хүн хааяа нэг найз нөхөдтэйгөө гарахаараа ганц 2 пиав уучихаад 9,10 гээл ороод ирдэг. жаахан байхгүй яагаав гэхээр тэнд өнөөдрийн пиав уух 20000 төгрөгөөрөө маргааш хүүдээ машин аваад өгчихсөн нь дээр шдээ гээд инээдэг юм. тэгэхээр эмчилгээ энэ тэр гэхээс илүү хувь хүн өөрөө ухамсарлавал илүү амархан гарчих юм байгаан шд.

  12. Jp says:

    Чихэр аваад баярласан хүүхдийнхээ царайг санаарай!Чамайг эрүүл ирсэн төдийхэнд чин баярлан инээх ханийхаа царайг санаарай! Аыгахан цайний сүү авсандаа биш архи уугаагүй явааг чин хараад баярлах ээжийнхээ царайг санаарай! Чиний уух 1 шил архи ийм их 2 ялгааг дагуулдаг юм да! Би үүнийг өдөр бүр санаж явсаны хүчинд архинаас гарч чадсан юм.ээдээ архи шиг хэрэггүй юм байдаггүй юм да

  13. Jp says:

    Архи уухаа болиё гэж хүн өөрөө л шийдэх юм бол гарж чадна.тэрнээс тэр бөө лам эм энэ тэр бол худлаа шүү!зарим нэг танидаг ах нарыг мин эхнэрүүд ни лам бөөгөөр дагуулаад явж л байдаг элдэв эм тан ууж л байдаг дараа ни эргээд л архиа ууж л байдаг юм.залуусаа архинаас татгалзацгаа! Архиний сайн талыг тоолооч Архи уугаад гаргасан амжилт байгаа эсэхээ санаач! Тэгээд муу талыг ни санаад үз! Архи уугаад алдсАн алдаануудаа санаад үз! Хойшид гаргаж болох алдаануудыг төсөөлөөд үз! Архи авахаар мөнгөө гаргахдаа хажуухан талд ни байгаа чихэр набор сүүний үнийг хараарай!Тэгээд авсан архийг чин уугаад худлаа магтаал урсган нулимас унагаах архиний найзуудаа санаарай! Дараа ни ааваасаа

  14. Jp says:

    Архинаас хүн гардаг юмаа.би өөрөө нилээд их уудаг байсан бараг өдөр бүр уудаг байсан.хийж байсан ажилаасаа шалтгаалан асар их стрэсст ороод стрэссээ тайлж байна гээд л уудаг байсан.нэг л мэдэхэд би архинд маш их дуртай болсоноо анзаарсан.өөрөө анзаархаас өмнө бол хүмүүсийг чи архи уухаа боли гэж хэлэхэд ни өөрийгөө архичин биш гэж өмөөрдөг байлаа.Тэгээд л архи уухаа болиё гэж хатуу шийдсэн.Архи хамт уудаг байсан найзуудаазаа зугтаадаг болсон.эхэндээ ч элдэвээр л хэлэгдсэн сонин болсон байна хүнээ байсан л гэнэ.Энэ бүхний эцэст одоо 3 жил огт амсаа ч үгүй явж байна.Эхэндээ ч уучих гээд байдаг байсан одоо бол пиво уух юмсан ч гэж боддогүй.Архинаас тАтгалзаж чадсан хамгийн том шалтгаан ни хамгаас хайртАй эхнэр хүүхэд мин юм даа.Залуусаа архи шиг хэрэггүй юм байдаггүй юм шүү.Архи ууж наргиж байхад найз нөхөд хамт олон чамайг хүрээлж байгаа юм шиг боловч тэр дунд жинхэнэ найз бараг л байхгүй! Бүгд хоосон хий хуурамч үзэгдэл

  15. akjd says:

    хэхэ эгч мини дээ архинаас гардаг хун гэж байдагггуй юмаа. Энэ сайхан залуу насаа дэмий үрж яахнэвдээ. эртхэн шиг салаад өөр хүн хайсан ни дээр ш дээ. Хайран залуу насаа гэж…

  16. sssaaa says:

    эмчилгээгээр хол явахгуээ. Сэтгэл санаагаараа л болдог юм

  17. nuyo says:

    хэхэ эм гэснээс манай экс нз залуу бас их уунаа,одоо ч ууж л бнлээ,би тэр спирал гэж нэг эмийг ээж аваасаа аваад нз залуудаа амаа ангай гээл уулгатсийн ,тэгээд чи ууж болку шуу жоохон унтаадхая гээд 2цаг унтахдаа уучиж гээл зуудлээл сэрлээ,тэгээд босоод харсан чин лангуунийхаа ард нуур ни ув улаан болцон сууж бдийм даа риагц огоод кккк,тэр арисан доор ни суулгадаг бас бдаг гсн оортэй ни ярилцуул ядийн,тэр эм бол хэлэхгүй огволо аюлтай бж магад шуу ,за тэгээд амжилт бусгуй мин

  18. er says:

    Орчиноос ни холдуулах хэрэгтэй. Хичнээн сайн эмчилгээ байлаа ч тэр орчиндоо буцаад очих юм бол дахиад уугаад эхлэнэ. ажлынх ни орчинг өөрчлөх хэрэгтэй…

  19. cleopatra says:

    Сайн уу?юм л бол бөө гэхээ больцгоо л доо.Архидалт гэж сэтгэцийн өвчин гэдгийг энэ и х архичинтай монголчууд яагаад ойлгодоггүй юм бэ? Хүүхнүүд ямарваа юманд ул суурьтай оюун ухаанаараа хандаж сураач ээ.Нөхөр нь архи уух, нууц амрагтай болох, өвчин тусахад арай л баас нь хатвал бөөд очих нь холгүй байх юм.Би өөрөө эмэгтэй хүн ч гэсэн эмэгтэй хүний шийдэмгий биш, мухар сүсэгтэй бусдын үгэнд автамхай занг үзэн яддаг.Наркологийн сайн эмчид оч.Архи уудаг ч гэсэн эрэгтэй хүн юманд бодиотой хандаж байгаа.Тэгээд эхнэр нь бөөд оч гэхээр дургүй нь хүрэх нь аргагүй ш дээ.77-той сэхээтэн эмээ ч чам шиг сэтгэхгүй шүү.Бөөд тодорхой хэмжээний чадвар байх нь байдаг л байх.Гэхдээ сэтгэл нь хувирсан нөхөр, архинд донтсон эрд ямар ч нэмэргүй.Эдэг хөших нээ.Иймэрхүү уймарсан хэддүгээр зуунд амьдарч яваагаа мэдэрдэггүй хүүхнүүдийг дэмийрлийг харахаар.Эрэгтэйчүүд хоорондоо авгайнхаа лам, бөө, сүм хийдээр эргэлддэгийг үхтэлээ шоолж ярьдаг юм байна лээ.99109698 маш сайн наркологч эмч бий.Нөхөртэйгээ сайхан ярилцаад 2елаа сайхан зөвлөгөө авъя энэ тэр гэж ятгаж байгаад хамт очоорой.Амжилт.

  20. hulan says:

    найз мини эээ. архинд орсон хун гардаггуй юмаа. би ийм амидрал туулсан. би амиа хорлох гэж хуртэл узсэн. гарсан хун бдаг л даа тэхдээ 100 гаас эрдөө 2 ни

  21. eiyughvjh says:

    Yag ter hun uuruu l arhi darsaa bolij amidral ahuigaa bodie gej uhamsaraaraa l handahgui bol yamar ch arga bhgui. Ter buu, lam gej shal hudlaa humuusiin biznes bolood l ungurnu. Nuhurteigee sain yarilts, gol ni naadah chini arhind dontdogoo uvchin gej bodohgui bgaa, esvel buur iim hungun, hiisgelen unuudruuruu amidraad teriigee bolj butej bn gej oilgochihson hun yum uu? Ug ni bas ch ajlaa aldahgui arhidaad ch bolson ajlaa hiigeed bgaag ni harval yadgaa aldchihsan ch hun bish l yum shig bh yum. Ar geriinhen ni arhind hir handdag humuus yum be? Manai neg naiz huuhnii nuhur odoo 32toi murtluu yag tanai nuhur shig, arhidaad yavchihna, tegeed utas shurmus, mungu tug, huvtsas hunaraa tas alga bolgochihno, tegeed bhad l manai naiz huuhen heruulee hiih hiin amidraad l 10d jil bolj bn, ogthon ch uurchlugduugui. Iim amidralaar tegeed zarim humuus amidraad l bh yum, oilgoh yum alga.

  22. 123456789 says:

    оороо л ухамсарлахгуй бол чи хичнээн хичэгэд нэмр бнуууу дааа эрүүл уэдни сн ярилтсад уз амжилт

  23. bbb says:

    Энд нэг архинаас гарсан эмэгтэйн бичлэг байна лээ чамд тус болно гэж найдаж байна.
    доорх линк-ээр ороод үзээрэй.

    http://www.tvmedee.com/index.php?option=com_content&view=article&id=13:2010-09-29-11-26-28&catid=13:2010-09-25-00-46-01&Itemid=20

  24. BOLD says:

    эрүүлдээ 1 л сайхан улсууд худлаа байдаг байхгүй юу. Яадаг юм бүү мэд. Эргээд хархад л ууцан байдгийн. ID gaa ogwol delgerengvi yum yarij ogoy. Bi ID gaa tawihgvi

  25. BOLD says:

    Тийм эм байдаг гэсэн тэхдээ тэр дэмий байхаа манай таньдаг эгч нөхөртөө нууцаар өгч байгаад ёстой талийгаач болгохыг шахсан гэсэн. Би бас болдгүй 1 ахыгаа Боржгоны оточ гээд наркологийн эмнэлэгт дагуулж очиж сахиж байж 1 юм булчинд нь суулгуулсан. АНУ-гаас оруулж ирдэг тун найдвартай л гэсэн. Газтай ундаа, айраг хүртэл ууж чаддаггүйм гэсэн. :)) Гайгүй юм шиг байналээ. Хүнээс бас асууж байгаад мэдсийн. тэр хийлгүүлсэн хүн нь царай зүс сайжраад овоо гайгүй амьдралын төлөө болж байна гэсэн шүү. Танай хүн өөрөө ухамсарлаж архи уухаа татахгүй бол энэ замыг санал болго. Хэрвээ үгүй гэх юм бол эртхэн шууд сал. Би олон архичин нөхрүүдийг мэднэ. тэр эхнэрүүд тун өрөвдмөөр. Наад архи уух чинь өвчин. Танай хүн өөрөө ч мэдэхгүй байгаа. Би архичин биш гэсээр байтал амьдрал дуусдаг юмдаа ийм л байна. Болдгүймаа наадуул чинь. Ямар сайндаа өөрөө дагуулж очиж сахиж байж хийлнүүлэхэвдээ

  26. dsfsdf says:

    За найзаа гарцаагүй ганцхан сайн арга бий дэээ. Чи зөв газраа ханджээ. Нэг эм байдаг гэж сонссон. Жижигхээн. Түүнийш хоолонд нь холио л өгөөд байхад ямар ч хүн архи балгаад л дотор нь муухай оргидог гээд байгаам даа. Миний их ойрхны хүн тэр эмийг уудаг гэхдээ өөрөө мэддэггүй хэхэхээ. Нэр нь юу билээ дээ. Сайхан хэдэн сар өгөөд нэг сар амраагаад гэх мэтээр явчихгүй юу. Өөрөө мэдэх нь алба уу тээ хэхэхэ. Бөө энэ тэр худлаа шүү гэж хэлий дааа.

  27. boldoo says:

    uu yostoi medehgui,… bi baruund amidardag, ajilaa taraal oroin hoolnoos umnu gertee irj ehner huuhedteigee hamt hoolloh durtai,… hagas buten sainaar haya nz nuhud, hamaatan sadangaaraa zochilohooroo jaahan uudag,.. harin gertee bhdaa haya neg huiten pivo yumuu, hundaga wine uuh ye bdag…
    tanai nuhur shig uudag bol bie erhten gemteed,… deer n sanhuugiin bdal hetsuudne biz… tegeed ch arhi uuj hairan tsagaa urj bsanaas amarch hevtsen n deer blgui dee hu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.