Тэр хүүхнийг матдаг юм уу гэж бодох юм

Би 37 настай, нөхөр 39 тэй, 13тай охин, 2 настай хүүтэй. 3 гадаад хэлтэй, гадаадын байгууллагад ажилладаг. Бид 2 гэрлээд 14 жил амьдарсан. Би 7 хоног гадаад яваад иртэл нөхөр маань намайг тоссонгүй, тэр шөнө ирж хоносонгүй. Би хэрүүл хийгээд тэгсгээд орхисон. Тэрний надтай хандаж байгаа харилцаа нэг л өөр болсныг анзаараад хардаж сэрдэж эхэлсэн. Би хурдан түргэн ааштай, хурц хэл амтай, гэхдээ их цайлган хүн. Нэг орой гэртээ байж байтал дугаараа нууцалсан хүүхэн утасдаад орой 10 цагт манайд хүрээд ир гэж байх нь их тод сонсогдлоо. Би мобикомоос биллээ аваад үзтэл (нөхрийн дугаар миний нэр дээр байса н)8 сарын 25наас нэг дугаар руу давтамжтай ярьж мессеж бичсэн байлаа. Тэр дугаарыг нь нууцхан сураад байтал манай найзын найз, шүүгчийн туслах хийдэг хүүхэн бөгөөд манай найзынд манай нөхөртэй хамт очиж байсныг дууллаа. Яг намайг гадаадаас ирдэг шөнө гэртээ хоноогүй шөнө тэр хүүхэнтэй найзынд очсон нь тодорхой боллоо. Би нетээс шүүхийн ажилтны ёс зүйн дүрэм гэдэг бичиг баримтыг татаж хэвлээд тэр хүүхний мэдээллийг бас хэвлээд ажлын газарт чинь мэдэгдэнэ гээд захиа бичээд хүнээр явуулчлаа. Тэр хүүхэн айж сандарсан байх, нөхөр рүү утасдаад дуудсан байх нөхөр алга болчлоо. Би баараар хайя гэж бодоод эхний бааранд ортол нөхөр нөгөө хүүхэнтэй вип өрөөнд сууж байлаа. Би нэрээ бодоод орилж хашгирч хэрүүл хийсэнгүй, аятайхан ярьлаа. Тэр хүүхэн ажилгүй болно гэж айсан бололтой дахиж танай нөхөртэй холбогдохгүй, уучлаарай гэж ам өчгөө өгсөн. Нөхөр маань би чамд хайртай салахгүй гэсэн. Би итгэж байлаа.

Гэхдээ дахиад тэр хүүхэн рүү залгасан байсан. Би одоо итгэхгүй байна. Салах талаар л бодож байна. Тэр хүүхнийг матдаг юм уу гэж бодох юм. Сэтгэл санаагаар унаж, 3 шөнө нойргүй, 3 хоног юу ч идээгүй, гэрт битүү хэрүүл, би уучилж чадахгүй юм шиг байна. Нэгэнт сэвтсэн сэтгэл эргэхгүй байх. Сэтгэл сэвтэй яаж ч амьдрах билээ. Цээж гашуу оргиод л байна. Яах вэ?

секс.мн дээр ирсэн захидал

76 Comments

  1. frank says:

    Чи тэр хуухнийг зодлоо гээд нөхөртөө ямар аймшигийн хун бэ гэдгээ л харуулна шдээ харин ч ярилцаж ойлголцолд хурсэн н сайн зуйл болсон бн хэрэв нөхрөө тэгж уучилхад хэцүү бгаам бол өөрөө нэг араар н зугаалаад узчээч дээ за тгд ярилцах хэрэг гарвал ороод ирээрэй
    frank2003mn@yahoo.com

  2. Tseeree says:

    Энэ нийтлэлийг бичсэнээс хойш яг сар болж байна. Бүх юм мартагдана гэж бодож байсан бас тийм ч амар мартагдахгүй байна. Бид хамт байгаа боловч нэг л сонин. Нөхөр яг л нугас загас. Гэхдээ би нэг л сонин байгаад байна. Одоо би тэр хүүхнийг үсийг нь зулгаагаад, нүүрийг нь мааждаг байж гэж харамсаад байх юм. Ийм тэнэг юм бодоод л байх юм. Сонин юмаа.

  3. Ганаа says:

    За даа юу ч гэхэв дээ. Гэр бүлсэг байх сайхан уламжлал устаж байгаагын дохио л гэхээс. Эмэгтэй ч бай эрэгтэй ч бай өшөө хорсолоо тайлах гээд өөр юмны өвөр лүү үсрээд ордог тал бий шүү тэглээ гээд дээрдэх юм байхгүй ээ. Улам л тэнэглэх болно. Ярилцах л хамгийн зөв арга байх. Цаад дуракаасаа салж чадахгүй гэвэл хөөж явуулаад л шүд зуугаад л зүтгэсэн нь дээр бол уу. Одоо ч дээ даяарчлагдаад нэг нь явахад нөгөө нв бэлэндээ гэсэн сэтгэхүй их түгэн дэлгэрч дээ. Би бол авгайгаасаа салвал ахиж өөр юмтай зууралдахгүй гэж боддог. Хорвоод хамгийн сайн нь гээд суусан хүн маань ингэвэл бусад нь бүр дор байгаа гэсэн сэтгэлээр л хандана даа. Өөрийн санаа өөртөө зөв гэж хэзээний сайхан үг байна даа. Амжилт хүсье

  4. Tseeree says:

    ЭХНЭРТЭЙ ЭР ХҮНИЙ СЭТГЭЛИЙГ БИ БУЛААХГҮЙ
    Нөмгөн шөнөөр xаа нэг дуугараx xөлийн чимээг андаxгүй
    Нөxрөө xаруулдан xүлээx бүсгүйн сэтгэлийг би мэднэ
    Xаламжит сэтгэлээр амтлан xийсэн xалуун xоол
    Xөрөн xөрсөөр амтгүй болдогийн гашууныг би мэднэ
    Анx танилцсан үеийн xайр гэрэлтсэн xарцны
    Ааг нь буурч,гал нь мөxдөгийн үнэнийг би мэднэ
    Анзаарч түүнийг xараад битүүxэн түгшиx
    Авааль гэргийн бодлыг ч би бас мэднээ
    Уян зөөлөн бүсгүйн ааль энэ л мөчид
    Уxаанаа шаглаж xатууждагийг би мэднэ
    Энxрий ялдам ч гэлээ энэ л үед тэд
    Эр xүнээс илүү тэвчээртэй болдгийг би мэднэ
    Мэдэж байгаа болоxоор би
    Мэдэxгүй царайлж яасан ч чадаxгүй учраас
    Эxнэртэй эр xүний сэтгэлийг булааxгүй
    Итгэл эвдэx өврийг нь ч дулаацуулаxгүй ээ

  5. Tseeree says:

    Хэн нэгний нулимсаар инээд хөөр хийж чи
    Хэсэгхэн зуурын жаргалаар бусдын амьдралыг сүйтгэнэ
    Хээв нэгхэн эрхлэх зуурдын амрагийн чинь цаана
    Хичнээн их итгэл,амьдрал байгааг ухаараач
    Өр эмтлэм хүлээлт ханийн итгэлээр сүлэлдэж
    Өвөрт чинь хэвтээ залууг ямар их харуулдаа бол
    Өглөөг угтах амраглалыг чинь бурхан харж байгаа
    Өрөөл бусдын зовлонгоор жаргал бүү хий бүсгүй минь
    Хайр гэдэг ганцхан үгээр чи зүрхээ өмөөрч
    Хагацал амсуулж нэгэн амьдралыг нураана
    Хэн нэгэн бүсгүй ч чамтай л адилхан эмэгтэй хүн
    Хэзээ нэгэн өдөр чи зовлонг нь амсаж болох шүү
    Бусдын амрагийн харцыг ч шунаж бүү хар
    Бурхан чамд биш гэргийд нь заяаж учруулсан
    Эхнэртэй залуугийн өвөрт эрхэлж бүү хэвт
    Эвий нэгэн бүсгүй хүн насаараа шаналах ч юм бил үү

  6. Tseeree says:

    Нөхөр уучлалт гуйсан, би цаг хугацаа харуулнаа л гээд байгаа. Уучилж чадах эсэхийг цаг хугацаа л харуулах байхдаа. Бид ярилцсан, нөхөр бүх буруугаа хүлээсэн. Гэхдээ сүртэй юм болоогүй гэж өөрийгөө зөвтгөсөн хэвээрээ л байгаа. Ээжийндээ байгаа, намайг тайвширтал битгий ир гэж гуйсан. Дээр бүсгүйчүүдийн зөвлөснөөр улам гоё болохыг хичээж байна. Манай ажлынхан намайг гоё болж, залуужиж гээд байгаа. Бүжинд хэлэхэд нөхөр чинь ирнээ, 2 хөөрхөн охиноо санаж байгаа.

  7. Coyote says:

    магадгүй гэр бүл зохиож амжаагүй байгаа, иймэрхүү зовлонг мэдэхгүй болохоор ийм юм бичсэн байх л даа би.

  8. Coyote says:

    хэхэ, би эрэгтэй шүү, хайртай хүнээ ар өврөөр нь тавьдаггүй, тавих тухай ч боддоггүй, зүгээр л энэ нийтлэлийг бичсэн хүүхэн, түүний нөхөр хоёр нь миний ухамсарт байхааргүй юм болохоор ингэж бичсэн юм шүү., нэг нь араар нь тавиад л, нөгөөх нь яг тагнуулч ажиллагаа хийгээд л, ерөөсөө бүтэхгүй ээ

  9. bujin says:

    тсээрээ цааш юу болсон бэ бидэнтэй хуваалтсач,надад ч бас ийм юм тохиолдсон,одоо бур нухур маани гэрээсээ яваад хэдэн сар унгурлуу,бид бас12жил хамт амидарсан,бага маани 1ой4сартай,2хуухэдтэй.магадгуй хуу гараагуй болхоор тэгснүү мэдэхгүй бна.2уулаа охинлдоо.би тэрнийг хулэдэг,

  10. comment says:

    Coyote хэрэв эр хүн бол бас дон жуан юм байна. Ханийн тэнгэр ивээхгүй дээ.

  11. BBBB says:

    Харин тиймээ, ийм хүүхнүүдийг эр хүн ашиглаад л хаяийшдээ.

  12. Tseeree says:

    Coyote өөрөө гэр бүл бусниулж явдаг хормойн донтой хүүхнүүдийн нэг болтой. Нөхөргүй нь тодорхой.

  13. coyote says:

    аймшгийн хартай хүүхэн бэ? тагнуулч болвол таарна. нөхөр ч гэж авах юм алга.,

  14. otdo says:

    Tseeree,See 2r egchid handaj ta 2r min uneheer ih tevcheer gargaj bn. ene bol uneheer gaihaltai. bi bsan bol ta 2r shig ingej tevcheer uhaan gargaj chadahuu gej ooroosoo asuuj suuna. odoohondoo burhanii avralaar minii hani iim asuudald namaig oruulaagui l bn. tsaashid ch bhgui bha gej naidaj bn dvv ni.Tseeree egche ta zahidal bicheed ogson ni deer bha. uilj duulj heleed oilgohgui bol ehnees ni duustal ene ih amidraliin 14 jiliin hamtdaa etssee hurtel amidrana gesen itgel setgel bugdiig bicheed ogoorei. tegvel bas arai oor bh unshaad neg yum medreh bolovuu. bi nohortoo bayrlaj, hairtai zovhon chiniih zulzaka ta 2r min minii amidral yum shuu gedegee heldeg ch bas tsaasan deer buh setgeliin yuma bicheed ajiliihan ni huvtsasand ni hiigeed tavichina , tegeed hani min unshaad bayrlasan bahadsan msg yvuuldagiin. ymarch bsan tanid amjilt,az jargal ger duuren ineed baysliig husie mon See egchid bas…

  15. гэр бүлтэй хүмүүсээс хол бай says:

    нүгэлээс айж ичих булчирхайгүй хүүхнүүд олон болж дээ.ялангуяа охидууд.хэзээ нээн цагт эр нөхөртөө хууртагдах асуудал та нарт гарч л таарна.эхнэртээ хүүхэдтэй эрчүүдээс хол байгаач.хэзээ нэгэн цагт бурхан та нарыг шийтгэж хариуг чинь өгч л таарнадааааааааааааа

  16. эмэгтэй says:

    Захидалыг болон бүх сэтгэгдэлүүдийг уншлаа. Манай хүүхнүүд бүгд л сэтгэлийн явар нэгэн шаналгаа, гэр бүлийн ямар нэгэн асуудалуудтай байх юмаа. Тэр болгонд бие биендээ дэм өгч, өөрсдийн асуудалыг ухаалагаар шийдэж үр хүүхэд гэр бүлийхээ төлөө бүхнээ зориулдаг нь үнэхээр бахарамаар шүү.Би энэ сайт руу заваараа орж хааяа зөьөлгөө саналаа бичдэг л юм.Надад ч бас энэ асуудал тойроогүй дайрсан, ингээд бодохоор бүх ЭРЧҮҮД эхнэрүүдээ араар нь тавьж ганц шөнийн жаргал/ жаргал ч гэж дээ/ эдлэх гэж бүх амьдралаа золиослж байдаг тэнэгүүд шүү. Манай нөхөр архи уухгүй, тамхи татахгүй гэхдээ л намайг хуурсан л юм даа… Яг тийм үед үнэхээр хэцүү л байдаг юм байна лээ. 2 хүүхэд нүдэнд харагдаж хамаг юм харанхуйлаад л бүх зүйл утгагүй байдаг юм билээ.
    За тэгээд бичвэл их юм байнаа.Хамгийн гол нь Цээрээ Сээ 2-тоо салахад хэзээ ч оройтохгүй, хэцүү ч гэсэн сэтгэлийн их тэвчээр гаргаж байж зөв шийдвэр гаргаарай. Нөхрөөсөө салахад хүүхнүүд хэзээ ч уруудан доройтохгүй, харин эрчүүд улам л үхэж байдаг юм. Та 2 маань чаднаа, чулууг ус л дийлдэг юм шүү дээ. Эцэст нь, хүүхнүүд минь энэ хорвоог эмэгтэйчүүд бид чинь л зөөллөж бас хатуужуулж байдаг юм шүү дээ.бие биедээ урам хайрлаж амьдарцгааяа

  17. Tseeree says:

    Орчлон дэлхий ийм уудам байхад би тэр 2-с болж сэтгэлээр унаад яахав гэж бодогдоод явчлаа. Сэтгэл хөнгөрөх ч шиг.

  18. шүрээ says:

    Сайхан гэр бүл , үр хүүхэд гээд л энэ бүхнийг бий болгох гэж их хичээж энэ хүрсэн байх. Залуу сайхан охин байхад нь элдэв арга хэрэглэж ганцхан чамайгаа насан туршдаа хайрлана гэж ам өгсөн л байх даа. 2 хүүхэд өсгөх гэж залуу насныхаа хэдэн жилийг гэртээ өнгөрөөж эр нөхрөө халуун хоол цайгаа барин инээмсэглэн угтаж, олны өмнө цэвэр цэмцгэр харагдуулахсан гэж хичээж энэ амьдралдаа хэдэн удаа хувцас угааж, хоол хийж, гэр цэвэрлэж,нөхрийнхөө олдог хэдийн хэдийг нь ганцхан өөртөө зарцуулдаг бол………….
    Гэтэл хамаг бүхнээ зориулсан хань нөхөр өөр хүүхэнтэй …………..
    Эмэгтэй хүн л гэхээр бүх зовлонг үүрч тэсэж үр хүүхдээ бодож өрөвч зан гаргах юм даа. Хэрэв энэ 2 эмэгтэй эсрэгээр нөхөрөө хуурсан байсан бол нөхрүүд нь яах байсан бол ………………..
    Насаар дүү залуутай явалдсан бол ингэж уучлах тухай бодох байсан болов уу? ……………
    энэ сайт руу орж байгаа хүмүүс нөхрөө уучил гэж хэлж байгаа шигээ ЭХНЭРЭЭ УУЧИЛ гэж хэлж чадах уу?
    Гэхдээ та 2 ээж хүн эх хүн энэ л хорвоогийн ариун нандин эмэгтэй хүн. Хатууг зөөллөх хатан заяат бүсгүй . Удам залгуулсан эхнэр хүн . Ухаан зааж ард нь гарч үлдэхээс өөр арга үгүй л байх амжилт хүсье
    Энэ л хорвоогийн гэрэл нь та нар шүү.

  19. Tseeree says:

    Би чиний оронд байсан бол утсаар нь хариу мессеж бичих байсан шүү. Эсвэл өглөө сайхан амарсан уу гээд бичих байсан.

  20. Tseeree says:

    See-д
    Хамгийн гол нь тайван байж шокноос гарах хэрэгтэй шүү. Өдөр өнгөрөх тусам хөнгөрдөг л юм байна. Хэт ширүүлж болохгүй. Юу ч гэсэн ярилцаад үз. Дугаарыг нь тогтоосон биз дээ. Нөхөр чинь би тоодоггүй нэг хүүхэн араас гүйгээд байдаг юм гэж хэлж магадгүй. Одоо наадах чинь шалдаа бууна. Бүх зүйл чиний гарт байна. Ухаантай байгаарай. Утсаа унтраахыг мартсаныг бодоход явалдаад нэг их удаагүй л байх. Сайн ажиглаж бай. Араар тавиад байгаа хүн андашгүй шүү.

  21. Tseeree says:

    Баярлалаа С ээ? Чи ухаантай юмаа. Ийм их сэтгэл гаргаж танихгүй ч гэсэн цаг гаргаж зөвлөгөө өгсөнд баярлаж байнаа. Энэ амьдрал баян шүү дээ. Сайн хүн их олон. Энд сайхан сэтгэлээсээ комент бичсэн монголын ухаалаг бүсгүйчүүддээ баярлалаа. Би дараа нь юу болсныг та нартаа заавал хэлнээ.

  22. Нийтлэллийн эзэнд: says:

    See-д.Сайн байна уу? Хонгорхон бүсгүйчүүд минь дээ. Та нарынхаа сэтгэлийн шанлаллыг хуваалцаж та нарын өмнөөс ямар их шанлал ирж буйг ойлгож байнаа. Ийм үед ямар үг тайтгарал болохгүй мэт санагддаг ч бид бүсдаас ялгагдах онцлогтой бүсгүйчүүд шүү. Сэтгэлийн хатыг бид хэрэгтэй үедээ гаргаж сурдаг. Амьдрал биднийг тийм байхыг шаардаж бас сургадаг бололтой. Сэтгэлийн тэнхээтэй байж бүхнийг тайван байдлаар шийдэнэ шүү охидоо. Чи өнөөдөр гэртээ харьсан нь дээрээ гэхдээ хэрүүл хийх хэрэггүй. Тайван бай. Бүхнийг хэлэх хүртэл нь хүлээ. Айсандаа болоод нэг бол үнэнээ хэлнэ. Үгүй бол худлаа ярина.Тэр хүүхэнрүү нь мсж битгий бичээрэй. Утсаар ч ярьж болохгүй. Хэрэв тэгэх юм бол тэд **МЭДЧИХСЭН ЮМ ЧИНЬ** гээд улаан цагаандаа гарч юун магад. Хамгийн гол нь тайван юу гэж хэлэхийг нь хүлээ. Дараа дахин тааралдъя. Таныг хүндэтгэсэн: С-ээс

  23. Нийтлэллийн эзэнд: says:

    Сайн байна уу? Цээрээ. Захиа бичих нь тийм ч оновчтой санаа биш болов уу. Чи түүний нүдрүү харж ярилцах нь дээр шүү дээ. Хүний нүднээс юуг ч харж болно. Хоёулханаа байхдаа харилцан ярилцсан нь дээрдээ. Түүнийг магт, амьдралдаа туулж ирсэн зовлон жаргалаа ярилц, түүнийг хэзээ хамгийн сүүлд баярлуулж байсанаа хэл. Чи тэр эмэгтэйг хэн гэдгийг нь мэдсэн юм чинь тэр эмэгтэйн тухай ярихгүй байсан нь дээр. Зөвхөн гэр бүлийнхээ тухай, 2 биенийхээ тухай ярилц. Тэр эмэгтэйн тухай огт ярихгүй байсанаар цаадах чинь чамайг гайхах болно. Өөрөө эхэлж ам нээх хүртэл нь чи энэ тухай битгий дурс. Чи одооноос эхэлж ердөө ганцхан юмаа өөрчил. Чи огт уурлахгүй, эелдэг, төлөв харьцаатай бай. Үүнийг л хийж чадвал чи энэ удаад бүхнийг яллаа гэсэн үг. Миний бодлоор чиний ааш зан минийхтэй төстэй юм шиг санагдсан. Миний найз чи нэг туршаад үзээрэй. Эхлээд их эвгүй хүнийх юм шиг санагддаг ч цааш үргэлжлүүлэн хичээж, тайван байгаарай. Хамгийн дотно найз нөхөддөө энэ тухай ярих хэрэг байхгүй ээ. Чи ийм тохиолдолтой учирч байсан найз нартайгаа сэтгэлээ онгойтол ярилцаж үзээрэй. Гэхдээ нөхөрөө битгий муулаарай. Тэр хүүхнийг ч бас битгий муулаарай. Тэдэнд бас ингэх шалтгаан байсан л байгаа байх. Эцэст нь хэлхэд Цээрээ чи хамгийн сэтгэл татам ааш зантай байх тусам чамайг бүгд хайрлана шүү. Таныг хүндэтгэсэн: С-ээс

  24. kk says:

    ХЭ ХЭ HUUHEDTEI BJ SALNA GEJ YU GEJAAGAAN?UUCHILJ BOIISHDEE.DARAA HARAMSANAA TANAI NUHUR .NEG HESEG HAYCHIH TEGEED CHI OOROO GADUUR HUN AMITANTAI HOOL UNDAND ORJ SHINE HUVTSAS HUNAR AVAAD US GEZGEE YANZLUULAHGUI YU?

  25. see says:

    миний амьдрах итгэл сэтгэл бүгд ширүүн салхинд хийсээд алга болчихлоо.уг нь би гэр бүлдээ хайртай.бүгдийг уучлаад л байдаг байсан одоо надад тэр сэтгэл алга болж.өнөөдөр би хэнтэй ч ярихыг юу ч хийхийг хүсэхгүй байна.миний амьсгалж байгаа нь амьд байгааг минь илтгэж байгаа юм шиг.
    надад бас зөвөлгөө тайтгарал хэрэгтэй байна

  26. see says:

    сайн байна уу.өнөөдөр яг одоо би чамтай адилхан байдалд орчихоод ажлаа ч хийж чадахгүй л байна.нөхөр бид 2 гэр бүл болоод 16 жил болжээ.15 настай хүү 5 настай охинтой бид 2.би яг чам шиг гардаж чадаагүй л болохоос бүх зүйл тодорхой.учир ньнөхөр маань өчигдөр халамцуу ирээд …….унтсан хойно нь утсанд нь мессеж ирлээ.уншаад үзтэл …………эмэгтэй хүнээс ирж.бүх зүйл тодорхой.шөнө уурлахгүй хичээж ганцаараа баахан уйлав,нойр ч хүрдэггүй.эцэст нь би уурлах нь буруу гэж бодоод тайвшруулах эм ууж унтлаа.оройноос өглөө сэргэг гэдэг.
    өглөө ч боллоо….гал тогооныхоо ширээн дээр 3хан өгүүлбэртэй бичиг үлдээгээд гараад явлаа.амьдрал утгагүй санагдаж байна.чи утасаа унтраасан бол дээр байлаа.би мэдээгүй бол дээр байсан юм гээд………мэдэхгүй ээ.би одоо яах ёстой болоо.эсвэл юу ч болоогүй юм шиг орой гэртээ харих эсвэл түр хугацаанд ээж дээрээ очдог ч юм билүү.өнөөдөр харих эсэхээ мэдэхгүй л байна

  27. Tseeree says:

    Баярлалаа, бүсгүйчүүдээ. Яг одоо би нөхөртөө захиа бичээд сууж байна. Бүх болсон явдал, өөрөө юу гэж бодож байгаа гээд бүх юмаа. Захианы ихэнх хэсэг түүнийг буруутгасан болчих гээд байна. Би түүнд захиа бичих хэрэгтэй юу? Та нар юу гэж бодож байна. Захиа бичихгүй бол тэр юу ч ойлгохгүй, гэмшихгүй юм шиг санагдаад байх юм.

  28. XoXo says:

    тэр муу xүүxнийг ни шууд матаач… дабарцан гаганы суларсан резиний тасарсан утас вэ тэр чини ясан…
    тэгээд муусайн эргүү эрчүүдээр ядгийн… тиймэрxүү эргүү амидралаа авч явж чадаxгүй xүмүүсийг xаяаач…

  29. ss says:

    хүнтэй сууж ийм зүйл үзээгүй хүмүүс таны байдлыг ойлгохгүй ээ. нөхөр нь өөр хүнтэй гүйсэн эхнэрийг буруутгах улс байдаг.Эрчүүд гэдэг ердөө л сониуч зантай улс эхнэр муу болоод эрчүүд явалддаг юм биш энэ ердөө л даварсан эр хүний төрөлх зан төрх. Эрчүүд гэдэг чангалж байхгүй л бол давардаг улс.

  30. ss says:

    Тэр хүүхнийг айлгасан нь болж ээ.Чамайг би энэ удаад эцэг эхийг чинь бодоод өршөөлөө ахин миний нөхрийн нүдэнд үзэгдсэн байх л юм бол ажлынханд чинь өвчтэй эцэг эхэд чинь хэлнэ гэж хэл ингэж түүнийг хашраах хэрэгэй.
    нөхрийгөө бас зүгээр орхиж болохгүй нөхөр чинь таныг хэзээ ч орхихгүй харин хашраахгүй орхих юм бол ахин ийм зүйл хийж болзошгүй. Ахин ингэж гэр бүлээ гомдоож болохгүй юм байна гэж хаширтал нь хашраа.2 хүүхдээ аваад ор сураггүй хэсэг хугацаанд яв аяндаа гуйгаад гүйгээд ирнэ тэр цагт нь ам өчгийг нь авч байж буцаад нийл саллаа гээд хэн ч хожихгүй харин буцаад нийлсэн тохиолддолд урьдны зүйлийг огт дурсах хэрэггүй. За амжилт.

  31. amaraa says:

    эр ни хэлсэн ни дээр гэж бодож бна

  32. aoa says:

    хүнийг таниж нөхөрлөнө гэдэг хэцүү шүү

  33. uka says:

    хэтэрхий эрт матчуул бас буруу юм бишуу бух зуйл ил болчуул нохорийг чинэ оорийн болгох гээд дайрж магадгуйш дээ жоохон харзансан ни дээр бхаа даа

  34. nohortoo heleeeeee says:

    Танд хэтсүү бгаач гэсэн танд ч бас асуудал байгаа чуу дээ, угуй бол ийм эрдэм тогс хуухнээ араар тавна гэжүү тийм болхоор хэгэнт болоод онгорсон ымний толоо цаад хуухний мууг узэж гуйгээд дэмий бхаа. Тэгсний хариуд нохор чин ухэн ухтэлээ танийг узэн ыднаа. Би дандаал ийм ымнд бууз огоол бид 2т хув тавилан бсангуй дээ гээл орхидог тэхдээ тэд миний нохор бич л дээ зугээрэл найз банди ч гэх ымуу тэглээ гээд аз заргалийн дээд хуний хундэтгэлийг хулээсэн сайхан мэдлэг боловсрол, амдралтай ывжил бна. Хуний мууг узнэ гэдэг хуний адгийн чаар хун л тийм бдаг, тэр эмэгтэйн буруу бийч танийг залууд нохор чин яаж эргүйүлж бсан тэрэн чиг хойноос н гуйж бгаа гэж бодоод нохортоогоол учраа олдооо,,,,

  35. Moron says:

    МОнголд гэр булийн байдал ни суйрлийн хэмжээнд хурчээд байгаа ч ум шиг харагдаж байна . Эрчүүд ни гадуур гуйж байгаад эхнэртээ бэлгийн замийн увчин авчирч халдаагаад ч байгаа ум шиг , эхнэр ни эргүүлээд ошоогоо аваад ч байгаа ч ум шиг тэгээд оор эхнэртэй хунтэй явалдаж энэ ни бур ундэсни хэмжээнд гинжин урвал болж хувирсан ч ум шиг байшд ??

    Гумилэв гуай Монгол ундэстэнг 500 жилийн настай гэсэн ум гэнэлээ. уйний чин 500 жил бараг 200 хурэхгүй болчоод ч байгаа ч ум шиг байна. Монголд дуурэн хужаагийн эрлүүзүүд ,хурлийз , хунхуузууд-аар дуурсэн ум шиг ? одоо бараг хэнэ ни цэвэр халх -аа ялгахаа болсон ч ум шиг ?

    Хатуу уламжлалаа хамгаалсан Хэдэн хасагууд , баруун аймгийн болон буриадууд ни цус-ни арай цэвэрээрээ улдсэн ч ум шиг ?байна . Гайгуй гэсэн толгойтонгууд ни амэрк гэх мэт баруунд очиж нуугдаж очсон ч ум шиг ,амдрал ни дажгуй ч ум шиг ? болсон байна.

  36. Muu ohin says:

    Сайн байна уу. Та бухэнд муухай санагдах байхаа. Ялангуяа Тсээрээ танд. Тэгэхдээ тэсээд уншаарай. Би одоо 21тэй. 18тай анх найз залуутай болоод дурлалдаа шатаад суусан. Хуухэд маани одоо 9 сартай. Ходоо хадмууд дээр байгаа. Намайг жирэмсэн болсон тсагаас нохор маани хондийроод байгаа юм шиг санагдаж эхэлсэн. Тэгээд онгорсон 5 сараас буур оор хунтэй болсон юм шиг санагдсан. Би буруу арга хэмжээ аваад улам байдлыг хуртсатгаад хадмуудын нуурийг харах аргагуй болж зун нохор хуухдээ ходоо явуулаад оороо оорийхоо аав ээжтэй хотод улдсэн. Гэсэн ч саллаа гээд оор сайн хунтэй учраа ч уу, угуй ч уу. Хуухдээ яаж ончруулэхэв,бас хайртай байж салаад ч яахав гэж бодсоон. Тэгээд явж байтал 2 сарын омно 7 сард такси бариад санаандгуй нэг хуухэдтэй эхнэртэй хунтэй танилтсаад нуутсаар уулзах болсон. Нохор намайг хуурсан юм чин яадаг юм гэж бодоод тэр хунтэй явсан.Тэр хун дахин дахин над руу яридаг, би ч тэр хунтэй байх дуртай. Гэхдээ гантс л юмыг ойлгосон. Тэр хун ч хэлсэн. Чамтай байх гоё байдаг ч би эхнэртэй хайртай гэсэн. Тсаг зуур уйдаад надтай уулздаг болохоос биш яаж ч байсан эхнэрээсээ салахгуй, салж ч чадахгуй гэсэн. Би ч гэсэн нохор халамжлахгуй болохоор оор хунээс халамж хусч уулздаг болохоос тэр хунд хайргуй. Омно н манай нохор ч надад хайртай салж чадахгуй гэж хэлж байсан. Энэ бухний этсэст ингэж ойлгосон Танд хайртай гэсэн н таныг аргалж хэлсэн уг биш, унэхээр л хайртай учраас хэлсэн гэдэгт итгээрэй. Та салсан ч сэтгэл амар байж чадахгуй гантсаардаж тэсээд онгорохгуй яаваа гэж бодноо. Угаасаа салахгуй юм чин дээ гэж бодоод эхлэхээр нохортоо хуртэл шируун хандахаа боличихдог юм билээ. Таны оорт н итгэсэн тэр сэтгэлийг хараад оорийгоо дэндүү тэнэг байснаа ухаарнаа.

  37. Onon says:

    Сайн байна уу. Та бухэнд муухай санагдах байхаа. Ялангуяа Тсээрээ танд. Тэгэхдээ тэсээд уншаарай. Би одоо 21тэй. 18тай анх найз залуутай болоод дурлалдаа шатаад суусан. Хуухэд маани одоо 9 сартай. Ходоо хадмууд дээр байгаа. Намайг жирэмсэн болсон тсагаас нохор маани хондийроод байгаа юм шиг санагдаж эхэлсэн. Тэгээд онгорсон 5 сараас буур оор хунтэй болсон юм шиг санагдсан. Би буруу арга хэмжээ аваад улам байдлыг хуртсатгаад хадмуудын нуурийг харах аргагуй болж зун нохор хуухдээ ходоо явуулаад оороо оорийхоо аав ээжтэй хотод улдсэн. Гэсэн ч саллаа гээд оор сайн хунтэй учраа ч уу, угуй ч уу. Хуухдээ яаж ончруулэхэв,бас хайртай байж салаад ч яахав гэж бодсоон. Тэгээд явж байтал 2 сарын омно 7 сард такси бариад санаандгуй нэг хуухэдтэй эхнэртэй хунтэй танилтсаад нуутсаар уулзах болсон. Нохор намайг хуурсан юм чин яадаг юм гэж бодоод тэр хунтэй явсан.Тэр хун дахин дахин над руу яридаг, би ч тэр хунтэй байх дуртай. Гэхдээ гантс л юмыг ойлгосон. Тэр хун ч хэлсэн. Чамтай байх гоё байдаг ч би эхнэртэй хайртай гэсэн. Тсаг зуур уйдаад надтай уулздаг болохоос биш яаж ч байсан эхнэрээсээ салахгуй, салж ч чадахгуй гэсэн. Би ч гэсэн нохор халамжлахгуй болохоор оор хунээс халамж хусч уулздаг болохоос тэр хунд хайргуй. Омно н манай нохор ч надад хайртай салж чадахгуй гэж хэлж байсан. Энэ бухний этсэст ингэж ойлгосон Танд хайртай гэсэн н таныг аргалж хэлсэн уг биш, унэхээр л хайртай учраас хэлсэн гэдэгт итгээрэй. Та салсан ч сэтгэл амар байж чадахгуй гантсаардаж тэсээд онгорохгуй яаваа гэж бодноо. Угаасаа салахгуй юм чин дээ гэж бодоод эхлэхээр нохортоо хуртэл шируун хандахаа боличихдог юм билээ. Таны оорт н итгэсэн тэр сэтгэлийг хараад оорийгоо дэндүү тэнэг байснаа ухаарнаа. Амжилт

  38. busdiig uuchil says:

    сайн бна уу. танд л гэж хэлэхэд нэг туух ярия. нэг хунийг за та хунд гомдсонийхоо хэрээр тумс уутанд хийгээд оглоо болгон ажилдаа явахдаа авч явж байгаарай гэжээ. тэгээд тэр хун гомдсон хунийхээ тоогоор тумс торонд хийгээд углуу болгон ажилдаа авч явж байжээ. хэсэг хугатсааний дараа нугуу тумс ни мууджээ. хэнд ч хэрэггүй болсон тумсуу хараад дандаа энийг ажилдаа авч явсандаа уурийхуу буруу байснийг ойлгожээ. би нилээн товчоор бичлээ. ягаад гэвэл та их ухаантай хун бна. учир ни бусдаас зувулгуу авахийг эхлээд хуссэн ни. миний бичсэнийг танийг маш сайн ойлгосон байх гэж бодож байна. этсэст ни хэлэхэд хамгийн том бугууд хунлэг сэгтэл бол бусдийг уучлах юм шуу. та тэр хунийг унуудур чадаж байгаа боловч угтай тэрийг уучлахгуй бол сэтгэл чини хундуур хэвээрээ л бна. зугээр л орхи та хамгийн суулд ни ялах болно. хуний мууг узсэн хун жаргадаггуй юм шуу. ур хуухдуудээ хуртэл ухаалаг ээж ни болж улдээрэй.танийг бухнийг чадна гэдэгт итгэж бна танд амжилт хусие.

  39. sony says:

    салаад надтай суу.

  40. erhemseg says:

    – Hetsyyhen l asuudal bn. Minii bodloor chi ajil deegyyr n eldev utasnii bill,dyrem juram barij gyigeed demii l bolov uu da.Hynii huviin amidral, ajil 2 chin tusda zyil.Bargiin darga nar iimerhy zyileer ajiltnaa halahgyi.Chi ooroo l evgyi bdald orood duusah bh.Eryygiin gemt hereg hiisen n shyyheer notlogdoj shyyhiin shiidver garsan bol gartsaa bhgyi ajiltnaa haldag.Ajlaa heviin hiigeed yavj bgaa hyniig ger byliin margaanaas bolj halah n yu l bol….

    – Chi nohoroo heryyl uruul hiilgyigeer zygeer uridiinh shigee halamjlaad hel yg gargahgyi l bh n deer bh.Zoolon n hatuugaa gedeg shtee! Heryyl hiih tusam ulam tsaashaa yavj amar taivan gazraa songoh l bh. Setgel chin horson bol hyyhdyydee bodood hamt bdaggyi yum bol hamt bh oor shaltgaan bhgyi l bolj bn gsn yg bh. Emegtei hyniihee uhaaniig gargaad yr dyng n yzeerei! Amjilt hysie! Turj etsehiin tuhaid ugaasaa hairtai hynteigee asuudaltai bhaar yum ideh ch hyselgyi bolj,noir ch hyrdeggyi n yneeen! Gehdee ooriigoo tegj bitgii hayaarai! Yr hyyheddee chi heregtei!

  41. Tseeree says:

    Хариултуудыг уншаад зовлон нимгэрч байнаа. Сайт ажиллуулдаг хүмүүст баярлалаа. Ийм сайт байдаг гэж мэдээгүй байсан. Тиймээ надад буруу байгаа, би хэт ширүүлсэн. Яг үнэнийг хэлэхэд би тэр хүүхнийг өрөвдсөн. Аав нь архичин, ээж нь тал цус харвасан хэцүү амьдралтай хүүхэн байна лээ. Надад ажлаас нь халуулах бодол алга. Уг нь шүүхийн ажилтан хүн тийм асуудал гаргаж болохгүй, ёс зүйн дүрэм байдаг юм байналээ.

  42. залгасан нь танай нөхөр болохоос тэр эмэгтэй биш байгаа биз дээ. Танай нөхөр чинь дахин дахин залгаад байхад тэр эмэгтэй яаж ч чадахгүй шдээ. Тэнэг нөхөрөө харин ажилын газарт нь матаж халуулаач

  43. emi says:

    миний бодлоор тэр хуухнийг н буруутгаад яхийн .гол н нохор чини л чамайг хуураа биздээ …сайн бодсон др бхаа жирийн бусгуйн хэлснээр тэрэнтээ очиж хэрүүл хийгээд яхийн .оорийгоо л эвгүй бдалд оруулна тэгсний оронд нохортэйгээ тооцоо бодсон др ш

  44. Нийтлэллийн эзэнд: says:

    Сайн байна уу?танд энэ өдрийн мэнд хүрье. Нийтлэллийг тань уншлаа. Сэтгэгдэлүүдийг ч мөн уншлаа. Дээр сэтгэгдэл бичсэн хүмүүстэй санал нэг байгаагаа юуны өмнө хэлье. Гэхдээ хэд хэдэн хэлмэр зүйлүүд байнаа. Энэ бүсгүйд тохиолдсон шиг асуудлыг өөрийн биеэр үзсэн хүн л **ЯМАР ХЭЦҮҮ** байгааг мэдэрнэ. Надад ч бас ийм тохиолдол болж байсан удаатай. Би чамд зөвлөхөд хамгийн зөв алхам бол чи нөхөртөө хайртай бас нөхөр тань танд хайртай бол асуудлыг зөвхөн та л шийдэнэ. 14 жилийн амьдрал гэдэг бол асар их хугацаа. Амьдрал сайхан болоод та 2 баргын юманд санаа зовохоо больсон цаг ирсэн байна л даа. Ингээд л асуудал тун амархан. Мөнгөлөг тэгээд өнгөлөг залууд харц унагаах хүүхнүүд хаанаас мундах билээ. Хамгийн гол нь та хоёр хоорондоо чинь сэтгэлээсээ ярилцах нь зөв шийдэл юм байна лээ шүү. Чамд ам өчгөө өгчөөд нууцаар утасдсан байвал та хоёр сайн ярилцаагүй л байна гэсэн үгдээ. Нэг чухал зүйл хэлье.Чи нөхөрөө уучил. Түүнд өөрийг нь уучилж байгаа гэдгээ алхам тутамдаа мэдэрүүлж түүнийгээ хайрла /мэдэрүүлж байна гээд хэтэрүүлж үл болно/. Өөрийгөө болон орчноо өөрчлөх гэж бүү яар. Аажимдаа хийх асуудал. Түүнийг битгий цагд, бас тэр хүүхнийг нь битгий ярь. Бардам зан битгий гарга. Түүнд амьдралд нь хамгийн хэрэгтэй зүйл нь гэр бүл юм байна гэсэн ойлголтыг өг. Аль болох гэр бүлээрээ хамтдаа цагийг өнгөрөө. Эцэст нь хэлэхэд хааяа ч гэсэн **АЙМААР МУУХАЙ ААШАА** хэрэгтэй газар нь тэвчээд сурчих.За ингээд хонгорхон бүсгүй минь би чамд тохиолдсон асуудалдүүд цэгцэрч дахин инээмсэглэн алхана гэдэгт итгэж байна.Таныг хүндэтгэсэн: С-ээс

  45. hen negen says:

    ih hongon hodolj bna sanasnii zorgoor gj yu bhaw tegj bgaad hunii ner tord haldsan hergt unaw tanii helseneer shuud l ajlaas ni halchihna gj bodoo yu ugui shuu ta yahw baigullat ni orgodl gargalaa gj bodie estsiin etsest ene huwi humuusiin asuudal bolhoor ted oishooj uzkuu irgenii shuuhd hand gendee bid eniig shidwerleh yosgui gne henii ch huwiin amidraliig albam baiguullaga shidku za tegd baiguullaga huleej awlaa gehed unen hudlaa geed notolgoo shaardana udirdlaguudiin hurlaar oruulna ene ued ter huuhen bas nohor chin bas ta ooroo duudgdh bolno olnii omno oorsdiinhoo hiisen herg tsaraig delgenee l gsen ug herwee ingj medegdeed ajlaas ni halkuu ch gelee ta bolood tanii nohor ter huuhen geed bugd nuure hiig gzargui bolno amaas am danjin humuus ta nariin talaar yarih bolno amidral sanasanaar bdgui yum tegd ch bi ingj boddg etstsiin etsest ail geriin nohor hun ooriin ger bul hani ijil ur huuhde bodkuu tegdj yawjaahad yagd oor hondlongiin ng hun tanii amidraliig bodoh yostoi ii tiim bz dee nohortoigoo yarilts

  46. Naraa says:

    Жирийн вусгуй чамд баураллаа.чи хумууст их сайхан зувлугуу угух умаа.чамайг их боловсролтой ухаалаг эмэгтэй байна гэж боддог шуу.

  47. Naraa says:

    Цээгээ-д Тэвчээр гаргаж байгаа чамд баурлаж бна.3 хоногийн дотор усээ ни бууралтсанд урувдэж бна.Эмэгтэй хуний зовлон их ум даа.Танай нухур чамайг урувдэж байгаа байхаа. 2 хуухдээ бодоод битгий салаарай.

  48. kkk says:

    ivii dee minii mngl.n busguichud.n nud n 1 l gunigtai bdg gj gadnihan yaridag gsn. Hunii tolgoitoi us.g 3han honogt tsagaruldag ter muu nowshd zaawal hariu n ochih l blno. Ta zaawal shiitgeh gsni hereggue ayandaa ter 2 2laa hariugaa amsana.

  49. Бааска says:

    Би нэг сонин түүх сонсож байсан юм. Энгийн нэг бүсгүй нэг удаа хөдөө идэш, хоолондоо яваад хугацаанаасаа өмнө ирээд хэл чимээгүй гэртэй яваад ортол нөхөр нь нэг хүүхэнтэй байж байхтай таараад нэг хэсэг гурвуулаа яахаач мэдэхгүй хэсэг зогсож байгаад эхнэр нь галынхаа өрөөнд ороод юу хийх учраа олохгүй аргаа барахдаа банштай цай чанаж гэнэ. Цай ч болж, нөгөө хүүхэнч сэхээ ороод явхаар хувцаслаж, нөхөр нь хоёр хүүхний дунд яах ч учраа олохгүй болж л дээ. Тэгээд эхнэр нь нөгөө хүүхэнд хандан гадаа харанхуй болчихсон байхад хаачих гээв наашаа суу би цай чанчихлаа чи ч гэсэн юугаа хийгээд зогсоод байгаа юм цайгаа уухгүй юм уу? хэмээн биеээ барих, тэвчих, гүрийх бүх байдагаа гарган хэлээд ширээнд суув. Тэгээд тэр гурав хэн нь ч юм дугарсангүй өглөөг болгоод гурван тийш ээ гараад орой ирхэд нөхөр нь бүх байдагаа хэлж гуйж ам өчигөө өгсөн гэнлээ тэр цагаас хойш тэр гэр бүл маш их жаргалтай болсон гэнэ ээ.

  50. Tseeree says:

    Жирийн бүсгүйд баярлалаа. Би хэлнээ. 3 хоногийн дотор үс бууралтчиж. Зургийг нь, машиныг нь, өмсөж байсан хувцасыг нь хүртэл харахаар сэтгэл хачин болоод байна. Нөхрөө хэрэлдэлгүйгээр сайн бодоод ир гээд ээж рүү нь явуулчихсан.

  51. Zochin says:

    би байсан бол али цагийн матцан бгаа.зэвүүн xууxэн бэ яасан.зугээр орxиж болxгуй шуу.

  52. usukh says:

    сайхан групп хий тэгээд л надаас ялгаа алгаа явая гэхгүй юу

  53. Tseeree says:

    Баярлалаа, бүсгүйчүүдээ. Сэтгэл хөнгөрөх шиг л болж байна. Монгол бүсгүйчүүд их ухаантай юмаа.

  54. жирийн бүсгүй says:

    Бас нэг зүйл хэлэхэд тэр хүүхэнтэй элдэв болоод хэрэггүй ээ. Уулзвал чамд ч хэцүү. Гол нь нөхрийнхөө л сэтгэлийг татах. Тэр хүүхэн мэдээж нөхөрт чинь таалагдаж байгаа учраас татагдсан байгаа. Тэгэхээр тийм хүнтэй нь хэрүүл хийгээд, далдуур матаад, хов яриад гүйвэл нөхөрт чинь муухай санагдана. Түүнийг зүгээр л орхи. Нөхрөө л эргүүлж ав

  55. жирийн бүсгүй says:

    Юуны өмнө чи өөрөө үнэхээр сэтгэл хөрөөд нөхөртэйгээ дахин хамт байж болохооргүй болсон эсэхээ бод. Эсвэл нөхрөө уучлах өчүүхэн хүсэл сэтгэлийн мухарт чинь үлдэж үү. Хэрэв үлдсэн байвал, үр хүүхдээ өнчрөөж амьдын хагацал үзүүлмээргүй байвал, нөхрөө эргээд ирнэ гэж бодож итгэж чадаж байвал чиний зорилго гэр бүлээ авч үлдэх явдал болно. Ийм үед яавал дээр байх вэ. Хэрүүл хийгээд яваад байвал үзэн ядалт улам ихэснэ. Нөхөр чинь өөрийгөө улам зөвтгөх болно. Харин түүнд өөрийгөө ойлгох хугацаа өгвөл зүгээр байх. Тэр чинь хүн л юм чинь алдах эрхтэй. Харин алдаагаа ухамсарлах ухаан түүнд байна уу гэдэг л чухал асуудал. Хэрэв алдаагаа чин зүрхнээсээ ойлгож чадвал дахин хуурах хүсэл төрөхгүй л болов уу. Тэр бүсгүйтэй уулзаад хэрүүлхийгээгүй чинь том алхам гэж бодож байна. Түүнд илүү ухаантайгаа, тийм ч учраас нөхөр чинь чамтай үлдэх учрыг ойлгуулах хэрэгтэй. Хамгийн гол нь нөхрийнхөө сэтгэл санааг өөртөө татах нь чухал. Ийм ухаантай эхнэр, хөөрхөн хүүхдүүдээ орхиод би яах билээ гэдэг бодол нөхөртөө төрүүлж чадвал ямар ч улсын мисс ирээд гүйсэн ч нөхөр чинь сэгсгэр ч гэсэн эхнэр минь гээд л байж байх болно. Гэртээ ороод ирэхэд л нэг л зугатмаар уур амьсгалтай байгаад байвал тэр хүүхнийхээ дэргэд очиж түр ч гэсэн сатаармаар санагдах шүү дээ. Нөхөртэйгээ ярилцаад юуны өмнө гэр бүлээ бусниулах бодол байгаа эсэхийг нухацтай асуу. Түүнд чамайг гэсэн хайр сэтгэл байна уу. Хэрэв гэр бүлтэйгээ баймаар байна гэж хариулбал энэ бүхэн алдаа байсныг ойлгож байгаад чинь итгэж байна, гэр бүлдээ эвгүй уур амьсгалтай байлгамааргүй байна, мэдээж уучлахад хугацаа хэрэгтэй, тэр хугацаанд итгэл төрөх ёстой гэдэгийг ойлгуулж хэл. Хүүхдүүдийнхээ дэргэд бүү хэрэлд. Ялангуяа өсвөр насны хүүхэд чинь бүхнийг ойлгож байгаа. Энэ явдалаас болж гэр бүл чинь салбал охин хүүхэд насанд хүрэхээрээ эр хүнд итгэж чадахгүй болох тохиолдол элбэг байдаг. Энэ бүхнээс эцсийн бүлэгт хүүхдүүдээ аварч үлдэхийг хичээ. Ямарч тохиолдолд аав хүн хүүхдүүдийнхээ өмнө нэр бүтэн байх ёстой. Аавыгаа хүндлэх хайрлах сэтгэл хүүхдүүдэд үлдэх ёстой. Өөр хүнийг сонгоод явсан ч амьдралд таарч тохирохгүй асуудал байдагийг, аав нь хүүхдүүддээ хайртай хэвээр гэдэгийг ойлгуулах нь ээж хүний үүрэг. Гэр бүлээ бүтэн үлдээхийг эцсийн мөч хүртэл хичээх хэрэгтэй. Хэцүү байсан ч хүүхдүүдийнхээ төлөө гэр бүлээ авч үлд. Бүтэн гэр бүлд хүүхдээ өсгөх маш чухал. Хүүхэд ээж аавтайгаа л сэтгэл тайван өсдөг. Энэ тухай ч нөхөртэйгээ ярилцаарай. Эр хүн санаснаас ч илүү уужим ухаантай байж чаддаг юм шүү. Түүний сэтгэл бас хэцүү, бачимдаж байгаа. Хээр очоод хашгирмаар байгаа. Гэртээ уурлаж үрчийсэн царай харж хэрүүлийн үг сонссоноос наалинхай бүсгүйн тайвшруулсан үгийг сонсох нь дээр санагдах үе түүнд байж болно. Тэгэхээр чи өөрөө нөхрөө үлдээхийг хүсч байвал тэс. Ухаан гарга. Инээмсэглэ. Сайхан хоол хий. Хүүхдүүдтэйгээ хамт цагийг илүү их өнгөрүүл. Ямар үед аз жаргалтайгаар нөхөртэйгээ алхаж явсан бэ тэр газраа оч. Бидэнд ямар алдаа байж вэ. Яагаад чи өөрийг хүсэх болов гэж нөхөртэйгээ илэн далангүй ярилц. Чамд ч бас алдаа байсан болоод нөхөр чинь илүүг хүссэн байж болно. Сайхан ярилцаад чи ч гэсэн өөрчлөгдөж чадна гэдэгээ нөхөртөө ойлгуул. Дараа нь хэрхэн шийдсэнээ юу болж төгссөн тухай надад хэлээрэй. Аз жаргал хүсье

  56. ok ok says:

    Hvnii muug uzne geheer setgeld bagtahgui orovdood bhiin. Zugeer chimeegui yavaad bhaar teneg novshnuud zugeer blgahgui iin. yaamaaa r ch horvoov dee

  57. Narnaa says:

    Чамайг ойлгож бна аа чамд хэтсүү байгаа.Сайн бод ухаанаараа л шийднэ шуу.Энэ хумуусийн хэлж байгаа шиг уралцаж ,барилцаж ,матаад хэрэггүй ээ.Хэрүүлийн бузар ни 2 хуухэд дээр чинэ ирвэл ях уу 2 хуухдэд чинэ муу ум болвол ях уу.Нухур чинэ чамаас жигшээд салчихбал ях уу.Тэвчээртэй хулээцтэй байсан ни хожино шуу.Бас нэг ым хэлий.танай нухур ажилтай амжиргаатай салчимаар хун биш бол салаад хэрэггүй ээ.Одоо салчихвал 2 хуухдэд эцэг чамд хани болчих хун олдохгуй шуу дээ.надад ч ийм ум тохиолдож байсан уучилсан ни онодог ум билээ.За чиний амидралд аз жаргал хусий чи амидралаа аварч чаднаа.

  58. . says:

    зарим нь бас сайн журамтай нь бас байдаг л юм.

  59. . says:

    хүний амьдралд бөгсөө дүрдэг нөхөргүй заваан бузар айлгүй ганц бие бүсгүйчүүд зөндөө л байдаг. зарим нөхөртэй нь бас байдаг л юм ганц 1 . хашраах хэрэгтэй. битгий хэрүүл хий чив чимээгүй юу ч дуугаралгүй нэг хэсэг хугацаанд амьдралаа үргэлжлүүл.

  60. bla bla says:

    энэ хүүхний буруу юу бгн! Санни ёстой тэнэгтдэг бншдээ

  61. khongorkhon says:

    хэрвээ салахаар болвол нөхрөө л хөөж явуулаарай, өөрөө гэрээсээ явж тэнэгт вэ. нөхөр чинь ядаж байхад ямар милэн хойлиг амьтан дугаараа чиний нэр байдагыг мэднэ биз дээ. завхаармаар байвал цэвэрхэн явалдах хэрэгэтэй ш дээ.

  62. happy says:

    oo chi tertee tergui sanuulga ogood uulzsan barag l gardsan yum bn shdee. odoo shuudl oortei ni yariad ajil deer ni ochoood bhgui bolgchihoo.bas net-r zurag horog utastai ni taraalaa gej ailgachih. 1 ch gesen ger bvld bogsoo dvrj uimuuldeg hvvhnvvd surgamj avagldee. bas nuhurteigee sain yarij yaadag ch bsn buulgaj av dalailtaa nileen changal hiih heregtei gej bodoj bn. herevee chi ene udaa ingeshiigeed ongrovol er ni bol nuhur chini ahiad l oor 1 yumtai yavah l bh. nuhurtei helee chi yavbal tseverhen yav tegej chadahgui bol zvgeer l zail gee. bas ch gej chi sergelen hvvhen bn enenesee surgamj avaad yumiig yaaj medeh vee bair mashin yumaa ooriin ner deeree bolgchih. yaaj ch bsn chamd l heregtei shvv. ene talaar sain bodoroi bas nuhurtei ahij banzaldaad yavbal omsson huvtsastaigaa l yavaarai gej hel.blhgui bol irehed ni bvh huvtsasiig ni tsunhend ni hiigeed beldeed tavichih tgvl 1 chamaig vneheer salj chadhaar hvn bn geed bodood bas ch odii bolgson amidralaa nuraay gelgui uhaan suuj magad. tgd ch banzaldaad bvl chi ooroo medne bizdee. bas cute gedegt helehed minii dvv amidraliig sain medeh boloogui bh shig bnaa.hehehe

  63. irgen1b says:

    хорзон сэтгэлийг матаадч амжилт олохгүи биздээ.сал хатуу боловч үнэн үг шүү.

  64. Emegtei Borhon says:

    Хамаагуй хэрүүл хийж болохгуй ээ. Нохор чини чамайг ызэн ядна аа. Энэ эрчүүд ингэдаг еу байдаг ум шигээ. Баларсан умаа. наад нохороо яаж сэрээх бэ.???. Бух зуйлийг ойгож байна аа. надад бас тохиолдож байлаа. бараг 3 жил зовоогоод одоо л нэг хуучин хэвэндээ ороод байна даа. Хэцүү шуу. Чи гол оорийгоо гаргуунд гаргаж болохгуй барицаж суулэрч болохгуй тэгээд л нохороо сэрэхийг хулээдээ.
    ийм умнас болж салж болохгуй шуу!!!. Наад нохор чини залуу хууний аланд мансуурсан байгаа. гэхдээ энэ амидрал биш гэдгийг ойлгоно оо удахгуй. Жаахан ухаантай байгаарай найзаа. Би бугдийг биэээр узсэн шуу. Энэ уэд чи хэрүүл хийлгэгүй сайн ухаалаг бай. Салахгуй ээ. Тэр бацаанийг тэгж баярлуулахгуй шуу!!!. Нохор чини сайн хун бол буу салаарай. Энэ бол бух гэр булийн 99.9 хувид байдаг проблэм шуу. зов шийдээрэй.

  65. herlen says:

    Matah heregtei shde iimerhu ymnudig uuhshuled uuru neeh tsailgan hun bolj uldeh ….. mataj bgad neg neger n ch gsn iimerhuu zabaan hormoinii asuudlig zogsoh heregteishde…bi bol hubida tegj l bodj bn…huni muu uzeh geed gj bn ter tuslah hiiged huuhen ehled ene zahidlin ezni muug n uzchixsen ym bish u…ter nuhur ch gsn jaahan huuhedtei bj ur huuhde bodhgui iim zaban ym chin ur huuhduud l gai boldog

  66. ма says:

    хэрвээ салмаар байгаа юм бол тэгж матаж барьж яах гэсийн. дуугай л бардам гэгч нь тэр хоёрыг зөнд нь орхиод яваад өг. нөхөр чинь чамайг, хүүхдүүдээ гээд салахгүй л гэж бодож байна. чи ч гэсэн тийм амар салж чадах уу. хайр гэдэг нэг юм хэзээ ч байдаг шүү дээ.
    нөхрөө сайн хашрааж байгаад эргээд нийллээ гэхэд нөгөө шүүгчийн туслах хүүхэн бөөн гай болно. зөнд нь хаячвал тэр хоёр ч тэгэсгээд больчино доо бараг.

    тэхдээ мэдээж юу гэж дув дуугай байв гэж. эхлээд нөхөртэйгөө сайн ярилц. эсвэл тэр хүүхэнтэй нь зүгээр л тайван ярилц. би саллаа гэхэд чи суугаад жаргаагаад, хүүхдүүдтэй минь дураараа уулзуулаад явж чадах юм уу. эн тэр гээд л намбатай, ихэмсэг нь аргагүй ярь. ухаанаа хэн хэнд нь гайхуул. чаднаа эн тэр гэвэл тэгээд зөнд нь орхиод, эсвэл нөхөрөө явж болно эн тэр гээд зөнд нь явуулаад үзээ. тэгээд хэсэг ганцаараа байж, сайн бодож үз, яагаад ийм болчихов гээд тунгаа. бас улам гоё бол… нөхөр чинь ч бодог.

  67. Hongoroo says:

    Нэмж хэлэхэд чи бас хүн муутай биш байнаа. Чиний оронд байсан бол ямар ч эргэлзээгүй хамгийн түрүүнд тэр хүүхнийг ажилд нь матчих эхнэрүүд зөндөө байгаа.

  68. Hongoroo says:

    Юу гэж нөхрөө матах вэ дээ. Орлого нь буурвал чамд л хохиролтой штээ. Дараа нь салахгүй бол бас чиний нэрэнд ч сайн биш. Харин энийг нь ашиглаад сайн буулгаж ав. Харин тэр хүүхнийг болохгүй бол мат. Чамд ямар ч хохирол байхгүй. Тэр хүүхэн хохирлоо ч чиний сэтгэл санааны хохиролтой харьцуулашгүй бага хохирно. Гэхдээ та нарыг ярилтсаны дараа нөхөр чинь өөрөө залгаад өдөөд байна уу үгүй юу гэдгийг нь ялгаж салгаарай.

  69. Thank you-d says:

    Дээрх хүн миний бичсэнийг сайн ойлгоогүй юмуу даа гэж бодлоо. Захидлын эзнийг доромжилсон хүн нь нөхөр, бас тэр хүүхэн 2 2уулаа ш дээ. Тийм байж яахаараа тэр хүүхний ганцхан мууг үзэх гээд улайраад байгаа юм бол. Нөхрийхөө ч мууг үзэж адилхан л ажил төрөлруу нь матаад халуулах л хэрэгтэй ш д. Шударга байяа. Хэн хэндээ л байгаа. Нөхөр, хүүхэн 2т адилхан л арга хэмжээ ав.
    *Гэхдээ дахиад тэр хүүхэн руу залгасан байсан* гэж захидлын эзэн бичсэн байгаа биз дээ. Ер нь нөхөр нь өөрөө л эхлээд байгаа юм биш үү.

  70. cute-d says:

    herev chi emegtei bol nuhurtuu araaraa taviulah uedee hunii muud durlahgui gd doromjluulaad yavj bj chadahuu. teneg amitan be.

  71. sasha says:

    naad huuhen chin nuhurgui hun uu. nuhurtei bol nuhurt ni l heleech dee. tanai nuhur buruutaich naad huuhniig chin huchindeed baidaggui bailgui dee. tiimees naad huuhnee zohih gazart ni ug. yag saihan notloh barimt olj baigaad alaad ug naad 2-oo. hunii nuhur ezguichleh yamar baidgiig naad huuhendee uzulj ug. notloh barimt mash sain bh heregtei shuu. naad chin nuhurgui doodoh ni zagatnaad baij yadsan neg muu amitan l baigaa biz. notloh barimt olood naad huuhnee chadaad nuhruusuu hamag yumaa huu avaad sal.

  72. Cute says:

    Яасан хүний мууд дуртай хүүхэн бэ энэ захидлын эзэн. Тэгж л их матмаар байгаа бол нөхрөө ч бас матах л хэрэгтэй ш дээ. Танай нөхөр ч бас буруутай л биз дээ. Аливаа зүйл шударга л байх хэрэгтэй. Танай нөхөр, тэр хүүхэн, та өөрөө ч бас хариуцлага хүлээх ёстой биз дээ. Өндөг шиг өөгүй юм шиг өөрсдийгөө битгий бөөцийлж өрөөлийг бүү мат. Хүнийг хамаагүй доромжилж байгаад дараа нь өөрөө хэрэгт ордог шүүхийн практик байдаг юм ш дээ.

  73. bebe says:

    hetsvv yumaa te naad hvvhnee mataa bas net zuragtai n medeelel oruul iimerhvv ger bvl busniuldg hvmvvsiin handiig nam darj bh heregtei.санни-н зөв амралтанд хүүхдүүдээ аваад яваарай амжилт

  74. sunny says:

    надад нэг ийм санал байна. тэр хүүхний нь ажилаас нь гаргаад өөрөө хамаг ямаа хүүхдүүдээ аваад нэг тийшээ яваад өг. гэртээ ирэхэд нь эзэнгүй хоосон гэж угтах ямар байдгыг ойлгоно биз. хэнд ч хэлэлгүй хүүхдүүдтэйгээ 7 хоног амралтанд яваад ир. тэгээд ирэхд чинь байдал өөрчлөгдөөгүй байвал салсан нь дээр гэж бодож байна. гэхдээ эхлээд анхааруулах хэрэгтэй. аль алинд нь. нөхөртөө хүүхдүүдээ аваад явна гэж хэл, тэр хүүхэнд нь сүүлчийн сануулга өг. яриад ойлгодоггүй хүнийг тэхээс өөр яахав дэ. салхаар болуул хамаг юмаа аваад сал. нөхөртөө юу ч үлдээсний хэрэггүй. байр машин унаа мөнгө юу байдын бүгдий нь ав. 2ын 2 хүүхэдтэй хүн хоосон яваад өгч болохгүй.

  75. egch says:

    тэр хүүхнийг нь ажилын газарт нь мэдэгдээд хүн харах нүүргүй болго . чиний бүтээж босгосон амьдралыг үгүй хийх гэж байгаа биз дээ . тийм юмнуудыг чадахад яадгийм.

  76. hn says:

    новш гэж
    тэнэг новшийн эрчүүд
    алдаагаа дахин дахин
    давтаад байдаг н хамгийн зэвүүн

    хамгийн гол н туундээ харамсахгуй байнааа л гэсэн уг

    чамайг алдахаас хуухдээсээ хол амидрахаас
    айхгуй байна гэсэн уг

    эсвэл чамайг энэ муу хаачдийн салж чадахгуй юм чин гэж бодоод байна

    тэр муу гичийг н ажилгуй болгоод нухуруу хуугууд яүүүл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.