Сайн байцгаана уу эрхэм хүндэт уншигчдаа та нартаа энэ захиаг минь унших мөчийн мэдийг дэвшүүлье. Би хүмүүст сэтгэгдэл үлдээж байгаад яагаад өөрийнхөө амьдралыг бичиж болохгүй гэж бодлоолдоо. Ээжээсээ 5 уулаа. Балчир нас минь маш сайхан өнгөрч билээ. Аавынхаа машинд суугаад ажилд нь цуг яваад хөдөөч яваад өнөр гэр бүл минь эцэг эхийн хайраар бялхаж өслөө. Хүнс бараа картанд орсон байхад манайх аавынхаа хүчинд илүү ихийг олж идэж өмсөж тансагладаг байлаа. Гэтэл тэр 92 онд аав минь өвчний улмаас нас барсан. 34 хөн насандаа шүү. Ингээд бидний амьдрал орвонгоороо там болж хувирсандаа. Аав минь мөнх байх юм шиг аашилж ээжийг нягтлангийн ажил хийж байхад хийлгэхгүй гэртээ хүүхдүүдээ харуулан байлгасан нь маш том алдаа болж нийгэмд эзлэх байр суурьгүй болгосон. Аавын минь дараа ээж минь хар бор ажил хийж бид 5-г тэжээх гэж шар махтайгаа хатаж намайг 10 төгсөөд ажилд ороход санаа нь амраад сая нэг амасхийж сархад зооглодог хүн болон хувирсан. Аргагүй 32-хон насандаа ханиа алдаад тэрнээс хойш ганцаараа. АЙМШИГ.
Хойд эцгийн гар дээр өсөхөд хамаг гэрийн өнгөтэй өөдтэй болгоныг зарж ээжийг минь үхтэл зодож хутга хүртэл хойлонд минь тулгаад хүүг чинь ална гэхэд 10 хүрээгүй 3-н дүү минь дайрцгааж салгахад надлуу хутгаа шидээд гарыг минь зүссэн. Одооч сорви нь бий. Бид өсөж томроод хойд эцэгийг хөөн явуулсан. Гэвч ээжийг минь ажил дээр нь, орцонд, энэ тэнд таараад зодно. Гаднаас цонх хагалаад зугтаана үнэн сэтгэлийн түгшүүртэй төвөгтэй. Бид өлмөн зэлмэн өссөн дөө нэг талхыг 5-н тэнцүү хувааж иднэ. Нэг өдрийн норм. Жаахан далий зүсэх юм бол дүү нар бүлтийтэл харцан уйлалдана. Хоол бол 3-4 хоногт нэг хийж иднэ. Ямар сайндаа айлууд өдөр хоол орой хийж иддэгийг мэдээд би үнэн гайхаж билээ. Өлсөхөө мартахын тулд бид унтдаг. Сургуулийн гуанзнаас түүхий лууван хулгайлж арилгаж иддэг байлаа. Гэтэл нэг хөгтэй зүйл ангид сумтай үзэг алга боллоо бүх хүүхдийг нэгжихэд миний халааснаас мэрсэн лууван гарч онигоо болж билээ. Дараа нь сагс тоглож байгаад бас л халааснаас унаад л бөөн шившиг хэхэ.
Хувцасны тал дээр бол өө шинэ хувцас гэж мэдэхгүй шүү дээ. Хамаатнуудын багадсан хаясан гэх мэт. 10 дугаар ангидаа аавын цэрэг ногоон хувцасыг хасаж өмсөж бас л шоолуулна. Гэхдээ бид хөдөлмөрч ээжийнхээ буяанд бид тиймч гуйлгачин харагддаггүй байлаа. 10-аа төгсөөд ажил дээр гарсандаа хийж үзээгүй ажил гэж байхгүй шүү. Бүх төрөл дээр үзсэн байдаг одоо санахад. Бүх хүүхэд конкурс өгч байхад бийл ажилтай. Одоо бүх зүйл хэвийн би гайгүй ажил хийж 2 дахь дээд сургуульдаа сурч байга. Эхнэр 2 хүүхэдтэй. Тэдэндээ маш их хайртай би ийм амьдрал туулсан учир яс махандаа шингэтэл ойлгосон эхнэрээ хуурах худал хэлэх итгэлийг нь алдах гар хүрэх гэх мэт булчимгүй зүйлийг хийхгүйн төлөө цаг минут тутамд бодож явдаг. Хагацал салалтаас хүүхэд хамгийн их хохирно. Өөртөө итгэлгүй, дутуу байдал. Идэж уухаар дутахгүй ч гэсэн тархины хоолоор дутдаг юм билээ. Эцэггүй хүний толгой том Эхгүй хүний бөгс том гэж хэн нэгэн зүгээр хэлчээгүй энэ бол асар том амьдралын философи юм билээ.
Монголын залуус минь та нар хичээрэй энэ бол тоглоом наадам биш бид бүгдийн үр хүүхэд л сайн явбал бид жаргана. Хэрэв эцэг минь амьд байсан сан бол би гэдэг хүн өөр ертөндөд явж байх байсан юмдаа. Хорвоог үзэх үзэл өөр, өөртөө итгэлтэй, харц дээгүүр сэтгэл дүүрэн нүүр дүүрэн инээмсэглэлтэй мөрөөдөл зорилго минь ч тэс өөр байх байсан. Энэ бүгдийг зөвлөх хүн байхгүй байсан би бүгдийг амьдралаас алдаж онож байж өөрөө чадан ядан олж авч яваа нэгэн билээ. Монголын гэр бат бэх байхад бүгдээрээ хичээцгээе тэгэхүү залуусаа.
cekc.mn дээр ирсэн захидал
37 Comments
за сдо гоэ нийтлэл бн дахиад адмирлаасаа хуваалтсаарай
ай xоорxий гэж.миний аав 4ончин xууxэдтэй xозорч билээ.ээж мини 42тойдоо тороxийн xундрэлээс болж нас барсийм.аав маани одоо82той.xойд эxийн зарай xаруулаагуй.бид4 дээр ни бидний эмээ(ээжийн ээж)5xүн ард ни улдсэн гээд боддоо.аавийгаа сайxан баярлуулаx юмсан.
ЖИНХЭН ЭР ХҮН
Ёстой бахархаж байна.Тэр үед амьдрал нээрээ хэцүү байсан шүү. Танай гэр бүлд амжилт хүсье. Ээжийгээ л сайн хайрлаахай.
Би эцэг эхтэй өссөн л дөө гэхдээл яадуу амьдаралаас гарах гэж тэндэнд дэм тус болох гэж хамт зүтгэдэг байллаа.
чамайг ойлгож байна надаас хүнд байжээ.
Эрхийг сурхаар бэрхийг сураа гэж. өнөөдөр эх эцэг чинь байна маргааш байхгүй бол яах вэ гэсэн байдлаар хүүхдээ хүмүүжүүлж байвал дээр юм шиг санагддаг.
222222222222222222222222222222222222222222222
Анд минь амжилт хүсье. Сайхан санагдлаа. Сэтгэгдэл бичигчдэд:Заавал хүн зовлон үзэх албагүйээ. Гэхдээ хувь хүний ухамсар л чухал байх даа. Миний хувьд бие муутай гээд даарч өлсөж үзээгүй, хүссэнээ өмссөн. Гэр хороололд хүн яаж амьдардаг байнаа гэж яг үнэндээ гайхдаг бас айдаг. 5 жилийн дараа өнөөдөр анх удаа автобус гээчид сууж үзлээ. хэхэ. Гэвч би буруу амьдраагүйээ зорилготой, завгүй, бүтээлч байхыг хүчээдэг.Жишээ нь Ажил дээр маань хэн ч алга бүгд тарсан. Харин би ТОЕФЛ-доо бэлдэж сууна.
Az jargal hvsey, amidraldaa hazgai gishgehgvig hicheej ywaarai, amidrald aldah ih amarhan bdg ym bilee
үнэхээр сайхан нийтлэл бна. чамаар маш их бахархаж бн. чамд сайн сайхан бухнийг хусэн ерөөе
БАЯРЛАЛАА ЗАЛУУСАА….
Яасан сайхан нийтлэл бичээв дээ. Зовсний эцэст жаргадаг гэж. Гэр бүлд чин аз жаргал, сайн сайxан бүхнийг xүсьө
sain bn yamar goy niitlel we buh zaluus iim bgaasai amjilt husey iluu ihiig hiij unench bgaarai huuhed gdg bol erdene shu
eejiigee hairla ehneriigee hairlaa huuhduudee hairla ingeed l bolloo
чи бид 2 бас адилхан амидрал туулжээ. манай ээжийг хун дээрэлхэх уед ни за би том болнодоо та нар тэр уед яхийг чинэ харнаа гэж бодж байж билээ. одоо ээжийг минэ дээрэлхээд байдаг новшнууд эхнээсээ голог болсоор дууссан. нас биэ гуйтсээд хуч тамир эр зоригтой болохийн тсагт барааний тсаанаас зугтдийн бнлээ муу эрийн суг болсон хуурнууд. би ээжийгээ хэнд ч дээрэлхүүлэхгүйээээээ
сайн залуу бна.
чи бид 2 адилхан амьдрал туулсан юум бна. Гэхдээ би эмэгтэй л дээ.Танай гэр бүлд гэрэл гэгээтэй бүхнийг хүсий!
baga nas mine bas l neg iimerhuu ongorch bilee.Har zah deer zun undaa zaraad, ovoldoo 6 7odor tamhi zaraad ooroo huvtsasaa avch omsdog bailaa.tehdee eej aav 2 mine hoolgui honuuldaggui 2la tosviin tsalintai baij bilee.zun huuhduud zuslan yavaad tegj amraad gj yaridag bhad bi dagaad hudlaa shaadag bailaa. Yamar zun undaa zarsan gj heleh yum bol shivshig bolno bizde.9 Angiasaa toviin surguulid yavlaa mani metiin hashaanii huuhduud tend chin yostoi omsoh huvtsas yarih sedevgui boldog yumda. Angiin huuduud gadaad dotood yariad togloom huvtsas cd pc togloom yarihad ni meddeg yum shig l shaadag bailaa.10 angid oroh jil bairand orson chin huuhduud dandaa orignal puuz yarisan uls.Aavd tosvoos 2 oroo bair ogch bi gedeg hun baahan bayan ailiin huuheduudtei naiz bolj hold ni chiregdeh dohsondoo manaih har tsagaan TVtei hool tsuvdaa bj bilee.Naiz nar tanaid orii ghed ni ih ichdeg bj bilee.Odo ergeed harahad amidral bayan hun bayan chigeeree baidaggui yaduu hun yaduu bdggui l yum bna.Minii heden naiz nar amidraliig bayan tuulah yostoig uhaaruulj ogchdee.Odo tgd ergeed harahad zovlon uzsn hun ni arai changa yum bnda. Naizaa chamd amijilt husie.
энэ элгэмсүйг юм бичихээр баахан хасах дарчих юма хэхэ..бугд нэмэх байснаа элгэмсүй дээр коммэнт ни харагдахгуй бхн хасах болоол явчихийн ..хаха..ингэж зовж явхаар ижий дээ ир.ээж чамайг хохоороо даллая.ухэхээрээ айлгая гэдэг шулэг санаанд орчлоо.оор нэрээр ороо элгэмсүй
Залуу чамд, чиний гэр бүлийнхэнд хамгийн сайх сайхныг хүсье. Монголын минь залуус бүгд чам шиг байгаасай.
сайхан юм бичжээ.
чиний захиаг уншаад үнэхээр бахархаж байна. чи ухаантай залуу юм. Тийм ээ өөртөө итгэлгүй хүнээс гуйсан царайлчилсан харц энэ бүхнийг бүгдийг ойлгож байна . Би ч ийм амьдрал туулсан . Гэхдээ ухаан байхад бүгдийг даван туулж болдог юм гэдгийг чи харуулсан байна шдээ . Улам хичээгээрэй .амжилт хүсье
Ийм зүйлийг үзэж туулсан хирнээ торгонд хөлбөрсөн пиаздануудаас ухамсрын түвшинд дээгүүр амьдарч байгаагаар чинь бахархлаа. Харин нийгэмд тохиолдох нэг асуудлын үүднээс авч үзвэл:
Хүнээ олоогүй хоёрдахь гэрлэлт гэдэг там болж хувирах нь олонтаа. Ер нь л дэмий эд юм шиг. Төрсөн эцэг эсвэл эх нь үгүй тохиолдолд насаараа ганцаараа явбал хүүхдүүддээ жаргал амсуулдаггүй юмаа гэхэд зовлон өгөхгүй л болов уу.
анд мин чамайг хундэтгэж байна. гэр булд чин аз жаргал хусиэ. урагшаа залуу мин. амжилт.
yer n haraad bhad manai mongol zaluusiin ihenh huvi n iimerhuu har bor amidraliig sain meddeg yum shig bnlee shd…. bi ch bas 5 duutei,… aav eej min amid seruun l dee, gehdee l ter zah zeeliin yed ideh hooloor dutmag, ulsuul arvain gurilaar zuurch ideel, zarimdaa ter n oldohgui bol zugeer huursan budaa ideel unjdug bj bilee… talh ene ter bol buur nudnii gem… umsuh gutal bhgui bolchood 2 uur gutaliig ungiig n ijilsuuleed tsoorch uragdaagui bol zoruuleed umschihdug bsansan,… bas umdnii uvdug tsoorood teriigee dund n uur uur yum oruulj oyood umsdug bj bilee…. odoo ch ter yeiig boduul denduu tansag boljee…. gehdee l yaj hugjiltei ornuudiin humuusiin amidraliig guitseh bilee…
odoo ergeed bodohod ter ye maani ih sonin, amidraliin tom surgamj bolj bilee… ih ch yum hiij archilj arigilj sursandaa…
… gehdee ene zaluugiin huvid setgeliin sharh ihtei bjee, … uhel hagatsal, zoduur nuduur doromjlol,… ene buhen hamgiin aimshigtai setgeliin sharh bhdaa
chamd amjilt husii… manai mongolchuud unendee l mundag, surhii humuus shuu
ёстой сайн ах байна. цаашдаа сайн хичээгээрэй
Ахад амжилт хүсье. Би ч бас хар багадаа эцгээ алдсан хүний хувьд таныг их хүндэтгэж байна.
Монгол залуус бугд ийм ухаантай байгаасай! Тэгвэл эмэгтэйчүүд бид харид биш оорийн гэртээ амар амгалан хуухдуудээ осгоод аж торно шуу дээ!
гэр бүлд тань хамгийн сайн сайхан бүхнийг хүсье!!
аз жаргал хусиэ залуу мини амжилт
ӨӨДРӨГ ИТГЭЛТЭЙ ӨНГӨЛӨГ БАЙГААРАЙ …АЗ ЖАРГАЛ АМЖИЛТ ..
аз жаргал хуссиэ
жинхэнэ өөрийн бодолтой уужуу ухаантай монгол эр хүн бна. 2 уулаа их зуйлээрээ төстэй юм аа амжилт хүсьө анд минь
чамаар бахархаж бна.чиний амидралд хамгийн сайн сайхнийг хусий .Ийм сайн ах дуу нараа сайн командалсаар дуу нар ни сайн уваа гэдэгт итгэлтэй бна.Ээж ни ымар сайхан байгаа бол.Ээжийгээ баырлуулдаг сайн хуу бна.Аав чинэ тэнгэрээс хараад чамд умар их баыралдаг бол оо.чиний ажил амидрал улам уудрэг болноо.бараллаа залуу минэ.
Миний монголын олон сайхан эрчүүдийн зөвхөн захын л жишээ энэ шүү дээ. Бүгд биш юм гэхэд 90% нь ийм байдаг гэж би боддог. Үлдсэн залуучуудад нөхцөл нь бүрдвэл архи уухгүй зөв амьдрах бүрэн боломж байгаа. Тэр итгэл, урам, зорилго, мөрөөдөл, тэмүүлэл бүхнийг бүсгүй хүн л өгдөг. Тэгэхээр нийгэм ямар байх нь бүсгүй хүнээс асар их шалтгаална. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэг шүү дээ. Залуус нэгнээсээ үлгэр дууриал авахаар сайхан нийтлэл байна.
монгол эрчүүд бугдээрээ тани шиг бодож сэтгэж,худулмурлудуг бо яамр сайхан бээ…..
зовсоны эцэст жаргадаг юм. Залуусаа жаахан ч гсн ухамсартай амидарцгаая
хөөх чи нээрээ ухаантай залуу байнаа. чамд аз жаргал хүсий. би ч гэсэн зовлон үзсэн. зовсоны эцэст жаргана аа. зовлон үзсэн хүн их хэрсүү бас ухаантай. танай гэр бүлд аз жаргал хүсий. чи чаднаа
amidral saihan bolnoo hamgin gol ni dotroosoo zow setgeltei yawaj bhad burhan tys bno.
za ih saihan niitlel bna.chi ch sn zaluu bna medeej zovson huniig jargal bainga ergedeg yum shudee bi ch bas enend itgedeg odoo bodhod ch tim yum shig er ni bol adilhan amidralaaar l zamnajdee 2uulaa gehdee bi chamaig bodvol gants duutei bjdee…amjilt husie zaluusaa