Хоол идэх гэж гарсныхаа төлөө гэрээсээ хөөгдчихөөд байна…

Би нэг хэцүү асуудалтай тулгарчаад яахаа мэдэхгүй байна. Би нөхөр хүүхэдтэйгээ гадаадад амьдардаг, нас 20-н дунд хавьд л явна. Саяхан миний төрсөн өдөр болоод өнгөрсөн. Манай найз бүсгүй чамайг хоолонд оруулая, хоюулаа хоолонд ороё гээд урьсан. Бич их гоёод л хүүхдээ нөхөртөө үлдээгээд гарах гэж зэхэж байтал надад уурлаад үг дугарахгүй байсан нөхөр маань чи хаачих гэж байгаан? гарах гэж байгаан бол хүүхдээ аваад гар гэсэн. Би ч учраа хэлээд хүүхдээ аавд нь үлдээгээд, олон юм хэлэлгүй гараад л явсан. Надаас хэр удах юм? Яг хэн хэн явахын гээд л асуугаад байсан би тодорхой хариулт өгөлгүй гарсан. Тэгээд манай найз бид хоёр нэг ресторанд ороод хоол идэж нэг стакан вино л уусаан, харин уулзаагүй удсан байсан болхоор бид хоёр яриад нилээн суусан. Тэр үед манай нөхөр нилээн хэд залгасан мөн “хэзээ ирэх юм? ийм уддаг юмуу? Би маргааш ажилтай унтмаар байна” гэсэн мэссэж бичсэн байсан. Би утасныхаа дуу хаалттай байсныг анзаараагүй, тэгээд гэртээ орой 9:10 үед очсон, би гэрээсээ гараад 3 цагийн дараа л ирсэн. Үүдэндээ ирээд хаалгаа тогшсон (түлхээрээ аваагүй гарсан байсын). Гэтэл нөхөр маань хаалгаа тайлахгүй үүдэндээ ирээд чи яв битгий энэ гэрт орж ир гэж хэлсэн. Миний хүүхэд хажууд нь уйлж байсан нь сонсогдож байсан. Би ч бас хэлсэн үгэнд нь уурлаад гэртээ ороё, оруул энээ тэрээ гэж хэлээгүй шууд л буцаад яваад өгсөн.

Найзийндаа хонох гэтэл хүүхэддээ санаа зовоод, санаад унтаж чадахгүй байсан. Тэгээд би шөнийн 4 цагийн үед нөхрөө ажилдаа явахаас нь өмнө гэртээ дахин очоод хонхоо дартал, нөхөр: чи явсан чигээрээ явахгүй юу, хоол идэх гэж 3 цаг болдымуу гээд гэрт маань оруулаагүй. Би найзийндаа очиж хоносон. Тэгээд л би ганц удаа хоол идэх гэж гарсныхаа төлөө гэрээсээ хөөгдчихөөд сууж байна. Би нөхрөө найзийнхаа төрсөн өдөрт очоод 11 өнгөрөөгөөд согтуу гэртээ ирэхэд, гадуур найз нартайгаа юм үзээд орой орж ирэхэд нь би хаалгаа тайлаад л юм дугарахгүй унтаад өгдөг. Эсвэл ажлынхаа дараа сагс тоглоод оройтоод ирэхэд нь би яахчгүй ажлаасаа орж ирж байгаа юм шиг л ханддаг.

Энэ зүйлд би үнэхээр гомдож байна. Бид хоёр маргах үед тэр дандаал манай гэрээс яв би төлбөрийг нь төлдөг, би ажилдаг чиний гэр биш энэ манай гэр гэж хэлдэг энэ бүгдэд нь би гомддог. Би удаан ингэж тэсэж чадахгүй гэрээсээ хүүхдээ аваад явахад хэзээд бэлэн гэтэл би хүүхдийнхээ ирээдүйг бодно, мөн нэг удаагийн хэрүүл юмдаа гэж бодно. Би нөхөртөө үнэхээр хайртай, тэр ч бас эхнэр хүүхэддээ хайртай байдаг гэдэгт нь би итгэлтээ байдаг. Даанч тэр хүн түргэн уур гаргадаг. Бодлогогүй үг хэлж, болчимгүй үйлдэл гаргадаг.  Би одоо үнэхээр яахаа мэдэхгүй л байна, нададтай бодлоо хуувалцана уу? Бусдын саналыг сонсох хэрэгтэй гэж бодоод л бичиж байна.

cekc.mn дээр ирсэн захидал

42 Comments

  1. 2011.02.15 says:

    ямар сонин нөхөр вэ. өөрөө ажил хийдэггүй эсвэл бага цалинтай болохоор чинь энэ надаас явж чадахгүй надгүйгээр юу ч биш гэж өөрийгөө их юманд бодсон нөхөр байна. зүгээр ч нэг оройн хоол биш төрсөн өдрийн зоог шүү дээ. өөрөө зүгээргүй болохоороо л хүнийг хардаж байгаа байхаа. ганц хоол идээд ирэхэд хөөж байгаа юм чинь цаашид өөрийн чинь хань байж чадахгүй байхаа даа. ер нь сайн бодоод эртхэн салаад үзэхгүй юу даа. харанхуй шөнө эхнэрээ хөөчөөд нойр ньхүрдэг л юм байхдаа арай ……. өөрөө өөрийнхөө амьдралын төлөө зүтгээд зөв шийдвэр гаргасан нь дээр байх.

  2. wwwwwwwwwww says:

    emegtei hun huchgui chadalgui bolovsrolgui bval iim l yumnd hurne de nuhriinhuu gart orchihson bn shde chi , er n nasan turshda l neg iimerhuu bh bh da , chi hool und huvtsasniha mungiig yaj avdag ve bi ernhidu guih maygtai ch yumu tailbar taivah maygtaigar avdag uu? zorigtoihn neg tom amisgaa avaad uragshaa alh da busgui min , uuriigu tsengel , uuriguu hugjuul , ene zalugas iluu chamaig hundleh hun chamd oldnoo ! nad nuhur chin chamaig ogt hundlehgui bn shdee, emegtei hun bas nuhurtuu hundluulhin tuld bas ih uhaan zarah hergtei !!!! Emegtei hun uhantai bolovsroltoi saihan goe ch bh heregtei. Ene baidlara yavul amidral bish bolno shu….. zorigtoi bai busgu mn!

  3. Chimgee says:

    За бүсгүй минэ болиж үз. Наад тэнэгээ гуйгаад байxдаа яаxав дээ. Чи өөрийнхөөрөө амидар. Хүүхэд чинэ хэзээ нэгэн цагт чамайг ойлгоно. Шууд сал наад гажигаасаа. Xайртай ч гэx шиг. Наадаx чинэ чамайг өөрт ни xайртай гэдгийг мэдээд ингэж дээрэлxэж байгаа юм. Битгий тоо xүүxдээ аваад сал. Эмэгтэй xүнийг хайрладаг xун зөндөө байгаа. Санаа зоволтгүй ш дээ.

  4. sss says:

    ёооё ийм хартай даварсан ааштай нөхөрүүд бас бх юмаа. битгий бууж өгөөд давраагаад байгаачээ. гай л бна хүүхдээ аваад салаад явахад харин ч сэтгэл амар, үр хүүхэд чинь ч гэсэн гэр бүлийн хэрүүлийг бага сонсож эхийгээ дээрэлхүүлж бхийг харахгүй сайхан бх болно.1 бол сал чадахгүй бол дахиж ийм даварсан үйлдэл гаргахгүй болтол нь хашраагаад өг.

  5. sodoo says:

    nohor chini udaan hani bolohgui l hun bna. durtai uydee chamaig hoogood l hedii boltol ingej baih yum. sain bodooroi. aash zan ni diildehgui oilgoltsohgui bol hezee negen tsagt salah l baih. salsan tohioldold emegtei hun l hohirch ulddeg yum shuu. tiimees sain bodoltoi baij jaahan muu sanaatai baihad gemgui shuu. yur ni salna gesen beltgeltei ch geh yum uu bodoltoi l baih heregtei. mgl-d baisan bol ch salaad bair savaa avaad uldene gadaadad geheer chi yu ch ugui l hotsroh yum bna daa.erchuud sonin humuus shuu oorsdoo ochnoon tsagaar alga boldog hernee emegtei huniig garahaaraa udah yosgui gej boddog.

  6. m says:

    дээр сэтгэгдэл бичсэн жэки гэж нэг дуурсэн тэнэг байна аа. гэрээсээ хеесен, жэки 2 яг ижил нэг тэрэгний дугуйнууд байна. хоосон толгойтой тулга тойрсон бодолтой ийм арчаагуй эрчүүл мен олон байх юмаа. бусгуй мин муу ханитай учирсан байна. чи ажил олж хийгээд, ёстой давхар бодолтой байж байгаад еерийн гэсэн юмтай болж аваад цаг ни болохоор еерийгее бодоод явсан чин дээр дээ. энэ залуу сайн хун яавч биш. хэзээ нэгэн цагт чамайг хаях хун байна. чамд хайртай хун биш шуу. хайртай гэж хэлсэн болгон тийм байдаггуй. ялангуя эрчүүд хайргуй мөртлөө хайртай гэж хэлж чаддаг.

  7. ttt says:

    end neg hachin yum bn. torson odor bolj baihad chi ooroo daljingnad haashaa alga bolj bn-aa. nohor chin hamt bayarlah geed huleej baisan bn daa. sonin l yum

  8. asuult says:

    ёооё, аямр лайтай. тгд л далан булчирхайгаа тоочоод л байтсаалгдаах байхиймуу хаашайн. гарла, найзтайгаа хоол иднэ, жхн удах бх, тгд л болоо бишуу, оор ю гэж талбарлахийн,би лав ингэж хэлээд л гардаг, зугээр байхад зугээр байлга гэсэн уг байдагийг ийм хартай тэнэг, хумуус мэдэж байвал зохино. эхнэр нохор болоо гээд нэг болж бгаам у. 2 оор хун хэвээрээ л байна шд. гадуур заваараагуй бол болоо бишуу. би лав бас нохороо хардаад байдаггуй, асууж байтсаадаггуй.

  9. fff says:

    ийм муухай балиар заваан эрийн оронтсгууд ухэж далд ороосой

  10. saraa says:

    Би яаг ийм асуудалд орж байсийм. Тэвчих л хэрэгтэй. манай нөхөр байнга намайг ингэж дарамталдаг байлаа. би ажилгүй гэртээ нэг мэдсэн чинь найз ч үгүй ах дүү ч үгүй хөөрхий амьтан болж хувирсан юм. Тэгээд ажилд ороод өөрийн гэсэн мөнгөтэй болоод ирэхээр ааш зан нь шаал өөр болж ирсэн. заримдаа би ч бүүр эрх мэдлийг гартаа авч эхэлсэн. Амьдрал баялаг болохоор чамд аз жаргал удахгүй ирнэ. Нэг мэдэхэд наад асуудал чинь ард хоцорч өмнө чинь сайхан ирээдүй гэрэлтэж байхыг анзаарах болноо. Хэрвээ чи салвал хүүхдийг чинь төрсөн эцэг шиг нь хайрлах хэн ч байхгүй гэдгийг хатуу анхаарах хэрэгтэй. амжилт

  11. avatar says:

    энэ бусгуй оороо л буруутай юм байна доо яах гэж гарч байгаа н ч тодорхой биш тависан тайлбар ни ч худлаа чи эр ни л оороо буруутай л юм байна даа

  12. zochin says:

    энэ эрчүүд өөрсдийгөө өмөөрөхдөө аягүй сайн шүү.

  13. zochin says:

    Энэ эрчүүд яагаад ийм өөдгүй зан гаргадаг юм болоо. Өөрсдөө болохоор явж болдог, эхнэр нь болохоор гэртэй суугаад хүүхдээ хараад хоол ундыг нь хийгээд байж байх ёстой. ийм утгагүй амьдрал гэж хаана байдгийн. Тэгээд хүнд итгэхээ байчихсан. Хүн өөртэйгээ адилтгаж боддог гэсэн. Тэгэхээр өөрөө заал авлаа энэ тэр гэж явахаараа араар чинь тавьдаг юм байна л даа. Тэгээд л өөр шигээ бодоод байгаа юм байгаа биз.
    ЭРЧҮҮДЭД Л ГЭЖ ХЭДЭХЭД ЭХНЭР ЧИНЬ ЧАМД Л ГЭЖ БҮХ ЗҮЙЛЭЭ ЗОРИУЛДАГ.

  14. kiko^^ says:

    ямар арчаагүй эр хүн бэ наадах чин

  15. zuulun says:

    1 талаар нухур чин уургээ мэддэггүй ум бн ,харин чи болохоор санаа бодлоо хуваалтсаж чаддаггуй ум бн.гэхдээ турсун удруур гэртээ бж болоогуй умуу мани хун гэнэтийн бэлэг бэлдсэн бсан ч умуу ,за ёстой буу мэд ууртуу бас дугнэлт хий. гарахдаа хаашаа хэнтэй уулзах гж бгаагаа хэлж бноодоо. биэ биэтэйгээ бартсах ум бол амидрал бурхэг ым бн хэн ухээнтэй н хулээтстэй бн

  16. wgfwefg says:

    сал сал сал!!!

  17. baagii says:

    manai zaluu avgaidaa surprise beldcheed oroi bolohiig huleej baisan chini avgai goyoj avaad garaad yavchjee. yuun nugu surprise. gomdono biz dee.

    tursun udruuruu dotno hunteigee baidaggui humuusiig bi lav oilgodoggui.

  18. Hen negen says:

    чи худлаа гадуур оор хунтэй уулзсин бишуу юнда худлаяриад бган
    нохор чин энийг уншин гэж найдсан уу
    унэндэ тийм тэнэг юу ч хэлэхгүй гарсан гэхээр чи л ноотой бна за

  19. Эр хүн says:

    Бас л нэг ухаан муут. Толгой хагаравч малгайн дотроо гэсэн сайхан үг байдаг. Гэтэл ханилсан ханийгаа мууг нь олон түмэнд дэлгэж явдаг, дээрээс өөрийгөө өрөвдүүлэх гэж ингэж шившигээ дэлгэж явдаг. Хүмүүс эхлээд бодож үзээд дараа нь бичиж баймаар юм.

  20. Aagi says:

    миний бодлоор чи эхлээд өөрөөсөө алдаагаа харвал яасийн… би бол бас л адилхан уурлахаар л харагдаж байна.

  21. Жагаа says:

    Бид хоёр маргах үед тэр дандаал манай гэрээс яв би төлбөрийг нь төлдөг, би ажилдаг чиний гэр биш энэ манай гэр гэж хэлдэг гэдгээс үзвэл танай нөхөр өөрийнхөө үүргийг огтхон ч мэддэггүйм байна. Эр нөхөр гэдэг чинь эхнэр хүүхдээ байр, хоол, хүнс, хувцас гээд бүх юмаар үнэ төлбөргүй хангах үүрэгтэйм шүү дээ

  22. Жагаа says:

    Гэрээсээ гарахдаа үнэнээ хэлээд л явахгүй дээ. Хүүхдээ дагуулаад явсан ч болох л байж. Гэхдээ ганц удаа орой 9 цаг хүртэл яваад ирсэний төлөө гэрээсээ хөөж туугаад танай нөхөр үнэндээ бол шал тэнэг залуу байна. Би чиний оронд байсан бол нөхрийнхөө дансанд байгаа бүх мөнгийг нь хуу аваад, хүүхдээ дагуулаад нөхөртөө хэлэлгүй Монгол руугаа нисэх юм байна.

  23. uranzurag says:

    тайвширхаар нь ярилцдаа. мэдээж проблем байдаг болоод л бухимдаад байгаа ч юм билүү.
    гэхдээ тэрний дээрэлхүү зан утгагүй юм.
    чи хүний дор оролгүй, хүнээс хараат бус, тодорхой орлоготой, өөртөө арчаатай бас итгэлтэй байвал чамайг дээрэлхэх нь гайгүй л баймаар юм.

  24. zochin says:

    dr bijsn humus ch gsn ih olon talas sn sn zovlogo ogje

  25. zochin says:

    aan bs herve mni hlsn shig bdgu bl ta oroso neg aldaag haigad uzere nohori jni gargaja ash ganz udagn yumnas blja bish gj bdjina ymr neg oor noztoi ch yumu shaltgan bga bh.bi huhen etr gj hlegu shu ymri n ygasa sn mdk bn todorhoi bish.zaza td ymr ch bsn tani l amidral tani amidralig tanas ilu mddg hun bk yum jni sn bdk yu.

  26. zochin says:

    yooy nz zalutaiga suchul ingj ashlahim shig sangdachlaa emer yuma yana da tand l gj hlhd bi unende amidral etr uzsn tgj neh halshrad bh nasni hun bish l de ghde egche ta nad neg balai yumnasa bushu sal a.huhde avd sal.huhde avd yav ghr huhdde ch hairgu jinkn biye tozn hogin novsh bn da ganz amidrah amidrala im donhu yumar suitgulehg husk bgazde.nad mugasa er n yugara dutsim.td ch neh blmj oldsn gjam shig t1 ashilsn bn.ghde nohor jni tantai suhasa omno huhnudig ih arasa guilgedg ashiglad hayadg etr yum bsin beez.emer gomdomhoi origo l bddg,tanig yaj zovj bgag anzardgu anzarsn ch neh todgu.oro l neh hohirzn hun shig ashlad.tgd urlahara bur soliorch ogjagaz.ur n garahara nmg ujlarai ugasa yum bdk yarijdgig mdn bizde etr gl yadargatai.ireduige bdd origo huhdinhe sn shni tolo salsn n dr gj zovlomor bn.ujirlad hlhr ugasa hulej avk bgazde.yag mni hlsn shig uda dara im bdg bl dmi de egch min

  27. jjk says:

    нохор чинн жоохон тургэн ууртай бололтой. хуухэд чин нялх бол уурлахийг н ойлго. эрэгтэй хун угаасаа хуухэд харахдаа муу. тсаг их удаан онгорсон ым шиг санагдсан бх л да. уучлаад уз дэ, гэхдээ гантс удаа. амжилт

  28. zaluu busgui says:

    хэн хэндээ буруу байна. айлын эхнэр, нялх нойтон хүүхэдтэй бүсгүй, хаачихаа хэлэхгүй гоёж аваад орой үдшийн цагаар бултаж байна гэдэг үнэндээ эргүүтцэн шийдвэр байна. сүртэй нууцлах юм байгаагүй нь үнэн бол харилцааны чадвар жаахан дутмаг л байгаа юм байна даа. ер нь хүнээр даалгаж амьдрана гэдэг дээрэлхүүлэхийн л цондон, цаадах чинь чамд нээх хайртай биш л юм байна, чи эргүүлж байгаад сууцан, хүсээгүй байхад нь жирэмсэлцэн юм бишүү. ажил ихтэй, амьдралаа босгох гэж ядарч яваа амьтаныг тамлаж суухаар чи хүүхэд асрагчийн мөнгө эвтэйхэн салгахгүй яасын бэ, эрчүүд угаасаа л хэнэггүй, хүйтэн, өөрсдийгөө бодсон талдаа л даа, гэхдээ танай хүн өөрөө ч бас но-той л хүн байна, хааяадаа чамайг бас хуурдаг байж мэдэх л нөхөр байна, хойшид итгэ, гэхдээ шалга гэдгийг саначихад илүүдэхгүй. чи одоохондоо хуурч үзээгүй яваа болохоор юм санасангүй гараад явж, цаадах чинь иймэрхүү шалтгаар хүүхэнтэй уулздаг байсан мэр сэр юм байгаа юм шиг санагдлаа, тэгээд ч чамд учиргүй бүхнээ зориулах гэж харамгүй хайраараа суугаагүй нь илт байна. жаахан хүчтэй характертай хүн байна, хойшид наадахтайгаа амьдармаар байгаа бол хэзээ хаана, хэнтэй байгаагаа хэлчихэж бай, ирээд ав гэсэн ч болно шүү дээ, бас даврааж болохгүй, өөрийн гэсэн орлоготой, өөдөөс нь хэлчих үгтэй, бүтэн нүүртэй болж үз.

  29. uli says:

    нөхрийн чинь буруу гэж бодож бна хүн төрсөн өдрөөрөө найз нөхөдтэйгээ яагаад гадуур гарч болохгүй гэж.нөхөр чинь бүр даварчихсан бнаа чамруу ямар их залгадаг юм бэ яах гэж залгаад байсан юм бэ залгахгүйгээр хүүхдээ хараад ганц орой байж чадахгүй арчаагүй нөхөр бна даа чамайг дандаа гэртээ байх ёстой гээд бодчихож тэр байрны мөнгөө цаашдаа чи ажил хийгээд хуваагаад төлөөчээ санхүү тусдаа байвал хэрүүл гарахгүйшдээ эмэгтэй хүн эрчүүдээс бүх талаараа давуу.чи наадхаасаа юугаараа дутаад бнаа бүх ажлыг хувааж хий тэгвэл тэгэж дээрэлхэж чадахгүй шүү.амжилт

  30. N.ka says:

    buruutai ch bai vgvi ch bai er ni tanai nohor dawarsan gar bn da hvnii torson odor bolj bhad bosood geree tsewerleed saihan hool hiij ogood nair tawiad vdeh heregtei shde / ooroo bainga gadyyr tendeg baijiij/ iim nohortei bhad er ni hentei ch uulzsan yadiin

  31. gunig says:

    та тэхдээ хэнтэй явж байгаа хаана уулзана нтр гэдгээ тодорхой хэлэх хэрэгтэй байсан байх эрчүүд угаасаа тодорхой юманд л дуртай.Яагаад тэглээ ингэлээ гээд тодорхой яриагүйг чинь ойлгохгүй байна.Бас 3хан цаг яваад ирсний төлөө юун сүртэй ч юм дэээ тэгээд төрсөн өдрөөр нь шүүүү

  32. unshigch says:

    minii bodloor chi nuhurtuu tiishee yvlaa, tediid irne gedgee heleegui, deer n zalgahaar n utsaa ch avaagui dulii hun shig bsiim bish uu??? hen ch medeej iim bval uur hurne bizdee,… chi uuriiguu yamar ch buruugui meteer bicheed, yas yuman deer haraad bhad nuhurteigee sanaa bodoloo huvaaltsdagui, yumaa saihan yriad zuvuldugui l yum shig bn shd…. nuhuruusuu gem buruu haij bhaar uuriiguu bas yamar bn gedgee bodood uzeech, …. ger buliin amidral gedg tusiin tusiinh bish, hamtiinh gedgiig oilgo busgui min… bas nuhurtuu zarim neg zuiliig yrij oilguulah heregtei shd,… bi ajilladag, bi oldog, buh yum miniih, chiniih bish gedg bol unendee haramsmaar oilgolttoi ger bul bndaa

  33. ZzzZ says:

    Салаач. Салсан нь дээр…

  34. egch says:

    эрийн оронцог, эхнэрээ хоож байдаг тахианий мудсан ондог бна

  35. saran says:

    муу нөхөртэй муухай нөхөртэй юм бна.ийм хүнтэй амидраад л бж бдг нөхөр чини өөрөө өөр хүүхэнтэй юм шиг бна.тийм л болоод бнги ажилийн бус цагаар ингэлээ тэглээ гэдэг эр хүн чини гэр орон үр хүүхэдрүүгээ яардаг биздээ.тэгээд бас хэлж бгаа үг ни насаараа хамтдаа амидрах ханидаа ингэж хандаж бгаа хүн бол сайн хүн яавч биш шиг санагдаж бнаа.та 2 сайн ойлголцож таарах хосууд биш бололтой..

  36. anonymous says:

    нөхөр чинь яасан арчаагүй хогийн залуу вэ? чи ч гэх чи яасан аймаар дээрэлхүүлдгийн? болиоч ингэж амьдраад байхдаа яадгийн
    сайн ярилцаад үз, тэгээд ойлгохгүй бол ийм хүн хүнд хань болохгүй дээ! анхнаасаа сайн таниж байж хүүхэд шуухадтай болоход яасан юм

  37. ОД says:

    АЛИВАА НЭГЭН АСУУДАЛ АМЬДРАЛД ТОХИОЛДОХ ЭРЭЭН БАРААН САЙН САЙХАН ЗҮЙЛСЭЭ САЙН ЯРИЛЛЦААД НЭГ ОЙЛГОЛТОНД ХҮРЧ БАЙЖ ҮЙЛДЭЛ ХИЙЖ БАЙ. ТЭГЭХГҮЙ ХЭЛЭХГҮЙ ГАНГАРААД ГАРАХААР ЧИНЬ ХЭНЧ ТЭГЖ БОДЫШДЭЭ. БИ Ч ТЭГЖ БОДНО МӨН БУСАД ЭРЧҮҮД Ч МӨН АДИЛ. ТЭГЭЭД НЭГ АЖИЛ ОЛЖ ХИЙ ЗА НИЙГЭМДЭЭ БАЙ ГЭРТ СУУГААД БАЙХААР ТОЛГОЙ ЧИНЬ ГЭРИЙН ХЭМЖЭЭНД СЭТГЭДЭГ ТЭНЭГ БОЛНО.

  38. jeki says:

    Хоол идэх гэж гарсныхаа төлөө гэрээсээ хөөгдчихөөд байна ч гэх шиг

  39. jeki says:

    би бол энэ тохиолдолд бас уурлах л юу м бна даа утас дуугарахад авахгуй дуудлага хаагдсанийг анзаарсангуй гэх мэт бол огт тайлвар биш анх явахдаа чи хаашаа хэнтэй яах гэж яваагаа мэдэж байсан байна шдээ хэлээд л би удахгуй [яг иймэрхүү тохиолдолд өөр ажилгуй бол хэзээ ирэх тодорхой байдаг шд] ирнэ гээд хэлээд үнсээд гарахад асуудал үүсэхгэй байсан бна шдээ хо худлаа яаж ч чадахгүй байж битгий хүнтэй барицамтгай зан гаргаж бай[сагс тоглоод оройтдог…тэхлээр би яхаараа гарч болдоггүй юу м гэж]би бол чамайг хөөгдөх н зөв гэж бодож бна шууд ирээд чи яамар нэгэн аргаар заавал орох eстой байсан чамд очих газар байсан бна нэг үгээр чи хоолонд орсонийхоо төлөө биш хүн доромжолсонийхоо төлөө хөөгдсөн бна аа тэрийгаа хүртэл буруу гарчиг өгч энэ тэр

  40. happy says:

    odoohondoo bol chi salaad hvvhedeee avaad yavhad hvnii gazar bol hetsvv mungugui hvvhed harah hvngui geed l …… tegeheer dotroo bodoltoi yum yaaj ch ergej bolno geed mungu huraahiig bod ajild orohiig bodooroi. terniihee daraal 1 musun gvriigeed salj bolno shvv.

  41. happy says:

    ee bvsgui mini dee. minii bodloor hamgiin gol aldaa ni ta 2 anhnaasaa er nil ilen dalangui bdaggui hoorondoo yumaa nuutsgadag bololtoi.1 bol nuhriig chin gadaad hvn bh gej sanagdlaa ted nar 1 jaahan amia hicheesen zojigduu zantai bolchon bdg. nuhur chini ch gesen hogiin aashtail sanagdaj bn chamaig gertee hvhdee haraad gertee suudag bolhoor l ene yahvdee ochih gazargui mungu bhgui namaig guihaas oor argaguil gej boddog shig bn. nuhur chini chamaig geriin tavilga shige l vzej chamaig gertee bailgah durtai gaduur yavuulah sonirhol bdggui. tgdl 1 garahaar boon yum boldog tiimees l chi medej bsn ch utsaa avahiig hvseegui bhldaa tertee tergui hervvl garahaas hoish geed. odoo 1nt bolood ongorsnoos hoish ooroo yaaj iij bgd ajild orj ooriin mungutei bolohgui bol ene udaa ingeed evlersen ch daraagiin udaa bas l hervvl garna chi ch geriin zarts shigel bh bolno tegeh geegui l bol odoonoos shiidvertei zorigtoihon bj heleh yumaa heldeg bai gol ni ajiltai boloo. ali boloh l nuhurteigee ilen dalangui yariltsaad vz hereldej bish shvv taivan saihnaar ooriinhoo bodoj yavdgaa ternii yu boddogiig c med . uuralhaar yum helsen ch beyee bariarai . tgd er ni zasarhgui bol saldag ch yumuu ooroo l meddee. nasaaraa hoogdoj naiz nuhudgui amidarh geegui l bol odoonooos zaluu baigaa deeree zorigtoi shiidvertei bai. amjilt hvsiii

  42. Гэрэл says:

    Бид хоёр маргах үед тэр дандаал манай гэрээс яв би төлбөрийг нь төлдөг, би ажилдаг чиний гэр биш энэ манай гэр гэж хэлдэг huue yamar teneg yum be, naad teneg zaluugaasaa salaach, huuhdee avaad yav, gertee oruulahgui emegtei huniig shono hooj bdag duurchihsen godil bn da, iim eriin orontsoguudtai amidarch bhaar gants bie huuhdee osgood erh cholootei jargaltai amidraach busguichuudee neg har yumnaas bolj zovj amidrah saihan bn uuu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.