Хосууд бие биенээсээ уйдаж эхэлвэл яах ёстой вэ

Хэрэв хайрт чинь ганц орондоо ч бус дэлгүүрээр явах, гал тогоондоо байхдаа ч сайнгүй байгааг мэдэх юм бол “бид аль хэдийнээ бие биенээсээ уйдсан бололтой хэмээн” бодох болно. Иймд бүсгүй та энэ бүхнийг мэдэрсэн бол нэн даруй үүсээд байгаа таагүй нөхцөл байдал хийгээд асуудлыг шийдэх хэрэгтэй.

Та энэ бүхнийг аяндаа өөрөө шийдэгдчихнэ гэж үзэж байгаа бол том эндүүрэл юм шүү. Магадгүй та өөрийнхөө хэнэггүй байдлаасаа болоод хайртыгаа алдаж ч болох юм. Хосуудын харьцааны уйтгартай байдал нь секст ч хүртэл сөргөөр нөлөөлдөг байна.

Тухайлбал секс хийх сонирхол нь буурч улмаар ховорхон хийдэг болно Хэрэв та энэ уйтгартай харьцаанаасаа хурдан ангижрахы хүсч байгаа бол сексийн ажлыг харин ч их хийх хэрэгтэй. Таван минутын амжилттай секс нь эерэг сэтгэл хөдлөлийг бий болгож та хоёрыг улам ойртуулж өгөхөөс гадна та хоёрын шавхагдсан харьцааг мартуулах болно.

Хайртыгаа үнсэж энхрийлэх, хоч нэр өгөхдөө харамсаж бас ичингүйрэх хэрэггүй. Та түүндээ үнэхээр чин сэтгэлээсээ хайртай, алдахыг хүсэхгүй байгаа л бол иймэрхүү зүйлийг хийхэд ер санаа зовох зүйлгүй. Ямар ч тохиолдолд боломж олдох л юм бол хайртыгаа тэвэрч чанга гэгч нь үнсэж байгаарай. Очиж үзээгүй байгалийн сайханд амрах хэрэгтэй.

Байгалийн сайхнаас хүн эрч хүч авч, сэтгэл санаа хүртэл өөдрөг болдог. Магадгүй та үнэхээр хайртай хүнээсээ залхсан бол хэсэг хугацаанд хаа нэг тийшээ юманд яваад үз. Хэрэв танд хайртай хүнээсээ хол байх нь “залхснаасаа” илүү хэцүү байвал өөр хэрэг шүү. Учир нь та түүнд хайртай нь үнэн боловч залхсан нь түр зуурын цаг хугацааны “агаарын огцом өөрчлөлт” байсан хэрэг.

/Хань/

6 Comments

  1. хуху says:

    за яах вэ? тэгэхдээ тэр /уйдсан нөхөр/-ийн бичсэн зүйл нь зөвхөн чамд зориулагдсан зүйл шүү за. чи нээх эхнэрээ өөрчлөхийн оронд өөрөө сайхан залуу болдоо. эр чүүд яацын залхуу болцон юм уу? миний хувьд өөрийнхөө бүхий л амьдралаа өөрөө бүтээж өөрөө үссгэх нь агуу зүйл гэж боддог. түүнээс хүнээс хамааралтай байх шиг т1 зүйл байдаггүй юм байна лээ. МОНГОЛЫН ХАЛХЫН ЭРЧҮҮДЭЭ БҮГДЭЭРЭЭ БҮТЭЭГЧ, АМЬДРАЛЫН ГОЛ ДҮР НАР БАЙЯАА

  2. Hm says:

    Би нөхөртөө бүхнээ зориулдаг,юугаар ч дутаадаггүй харин асуудал багатай болсон нөхөр маань өөр хүүхэн эргүүлээд байх юм. Үнэхээр гомдмоор

  3. otgoo says:

    Би эхнэрээ жаахан ухаан суулгаж амидралийнхаа сайн сайхний толоо сэтгэл зовдог болгомоор байнаа. Бид 2 жинхэнэ уйдсан эхнэр нохор болоод бнаа Ухаалаг байгаасай бурхан мини

  4. Mk says:

    Би эхнэртээ хайртай

  5. Uidsan nuhur says:

    манай эхнэр уунийг уншаасай. Б

  6. zuzuzulaa says:

    эмэгтэй хүн хэрэв хайртай хүн нь хайртай гэж хэлэхэд, үнсэхэд, хайрлаж энхрийлэхэд сэтгэл нь ханаж баярладаг бхад энэ эрчүүд үнссэн бол тгд заавал сексээр дуусгах гх юмаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.