Өнгөрсөн бямба гаригт УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар сэтгүүлчидтэй уулзаж, “Зангиагүй уулзалт” хийсэн. Уг уулзалтын гол зорилго нь ирэх жил тохиох Монгол Улсад дипломат алба бий болсны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой агаад хамгийн гол нь Монгол Улсыг гадаад орнуудад сурталчлах явдал гэдгийг сайд уулзалтынхаа эхэнд онцолж байгаа дуулдсан. Тэрбээр Монгол Улс мөнхийн хоёр хөрштэйг онцлоод манай улсын гадаад худалдааны 50 орчим хувийг Хятад улс дангаараа эзэлдэг. Мөн Монгол Улсад гадаад орнуудаас хийж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээгээр ч Хятад улс тэргүүлдэг гэдгийг дуулгасан. Тэр ч утгаараа сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа өргөжиж, Хятад, Монголын иргэд харилцан олон тоогоор хоёр улсын хооронд зорчих болсон билээ. Ялангуяа Монголын бүтээн байгуулалт, уул, уурхай, зам, барилгын ажилд хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хятад иргэдийг олноор оролцуулж байгаа. Үүнтэй холбоотойгоор БНХАУ-аас Монгол Улсад ажиллаж байгаа хятад ажилчид гэмт хэрэг, хэв журмын зөрчилд холбогдох, Монгол иргэдийн эрх чөлөө, эрүүл мэнд, тэр бүү хэл амь насанд халдсан тохиолдол цөөнгvй гараад байгаа.
Үүнээс шалтгаалан Монголчуудын зvгээс хятад иргэдийг vзэн ядах, заналхийлэх явдал гарах болсон нь хоёр орны иргэд хоорондын харилцаанд бэрхшээл учруулж магадгүй байгаа учраас хоёр орны Элчин сайдын яамдын түвшинд нэлээд анхаарал болгоомжтой хандаж байгаа гэсэн. Гэтэл хэдхэн хоногийн өмнө Монгол Улсад ажиллаж буй хятад иргэдийг заналхийлсэн аливаа мэдээллүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэвэргэх нь БНХАУ-д зорчиж буй танай иргэдийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй шүү гэдгийг манай улсад суугаа тус улсын ЭСЯ-наас анхааруулсан гэнэ.
Өөрөөр хэлбэл хүний нутагт ирчихээд хууль зөрчиж буй иргэдтэйгээ тулж ажиллахын оронд танайхан манайхаас холдоод хаачих вэ дээ гэсэн дээрэнгүй vзэл гаргасан мэт харагдаад байгаа биз. Үүнийг энхийн харилцаатай байх учиртай өмнөд хөршийнхөн маань шууд ил цагаанаар бидний монголчуудыг заналхийлж байгаа гэхээс өөрөөр хэрхэн ойлгох… Үнэндээ манай улсын хувьд гаднаас авсан ажиллах хүчин, мөн манай улс руу цагаачилсан иргэдийн дийлэнх нь хятадууд байдаг. Тэр хэрээр гудамжаар алхахад нэжгээд хятад иргэнтэй тааралддаг болсоор удсан. Хаа сайгvй язганах хятадуудыг хараад аргагvй л тоолж барамгүй олон хүнтэй улс юм даа гэх бодол ч төрдөг. Гэхдээ тоолж боломгүй олон хүнтэй улсын иргэдийг орогнуулдаг нь Монгол биш.
Усыг нь уувал ёсыг нь дагадаг уламжлалыг дагасан ч өвөрлөгч иргэдийн хэрээс хэтэрсэн авирлал байх ёстой хэмжээнээсээ бараг 100 дахин давчихаад буй гэдэгтэй олон хvн санал нийлэх биз. Мэдээж манай улсад орж ирэн ажиллаж, амьдарч буй хятад иргэд бүгдээрээ бүтэлгvй амьтад гэсэн үг биш л дээ. Гэвч уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхлэгчид, барилга байгууламжийн салбарт ч тэр хүч түрэн орж ирсэн хөршүүдийн маань хууль бус үйлдэл өдгөө хуулийн байгууллагынхны толгойн өвчин болчихоод байгаа нь нууц биш.
Цагдаагийн байгууллагын мэдээллээс үзэхэд гадаадынхан хэрэг тарьсан тохиолдлын 60-70 хувь нь хятадууд байдаг юм билээ. Тэгсэн атал ЭСЯ-ныхан нь манайханд хатуурхаад байвал танай улсын иргэдийг манай улсад очихоор манайхан яаж ч магадгvй шүү, бараг л араа даагаарай гэсэн балмад анхааруулга /сvрдүүлэг/-ыг өгч буй нь нэг талаар Даяар Монгол, Хөх Монгол хэмээх төрийн бус байгууллагын залуучуудын хэлээд байдаг асуудлыг хөндөх цаг болсныг гэрчилж буй ч гэж болно. За ямартаа ч дэлхийн жишигт, энхтайвны нөхцөлд нэг улс нөгөөгөө ийм бүдүүлгээр сvрдvvлж байхыг даяаршиж буй энэ зуунд би л лав олж сонсоогvй юм байна.
Ямар Иракын сүнит, шитүүд байгаа биш дээ. Эцэст нь тэмдэглэхэд манай улсын Гадаад хэргийн яамныхан хятадуудын сүрдүүлгийн хариуд ямар гээч хариу өгөх нь одоогоор тодорхойгvй байна. Ний нуугvй хэлэхэд нэг их дипломат ёсыг баримталдаг улс болох гээд чимээгүй өнгөрөх бодолтой байх шиг хар төрсөн. Бодвол хэвлэлийнхний амыг барьж, хэдэн даварсан хятадуудыг эх оронд нь хүлээлгэж өгөөд асуудлыг шийдчихнэ гэж бодоод байх шиг байгаа юм.
Гэвч Монгол бол тусгаар тогтносон улс. Хятадын нэг муж болох Өвөрмонгол биш гэдгийг бодолцон хариуг нь дориухан барих хэрэгтэй болов уу. Тэгээд ч хятадаас бараа бvтээгдэхvvн, хоол хүнс авахаа болилоо гээд монголчууд өлсөж үхэх эсвэл нүцгэн шалдан гүйх аюул учрахгvй гэж найдаж байна. Бүр харанхуйгаар төсөөлөхөд болохгvй бол арьс нэхийгээ нөмрөөд ч болов явж л таараа. Дэлхий нийтээр даяаршиж буй энэ цаг дор хоёр хөрш улстайгаа бид, зөрж муудалцаад хаачих вэ гэсэн хүлцэнгvй байдлаар асуудалд хандвал их удалгvй Монгол Улсын маань тусгаар тогтнол, үндэсний аюулгvй байдал заналхийлэлд өртөн тун удалгүй дэлхий нийтэд Автономит Ар Монгол хэмээн дорд үзэгдэх цаг дөхчихсөн юм биш үү, таминь ээ…
З.Урсгал
Эх сурвалж: “Улаанбаатар таймс” сонин
7 Comments
ГЭхдээ яаж ч бодсон мань мэтэд хууль үйлчлэнэ харин томчуудад no problem ЭНЭ ҮНЭН. ХОГИЙН 76+1. Монгол улсаа бодоочээ эргүү хар малуудаа. Та нараас болж хөгжкү байгаашд. НЭН ТҮРҮҮНД ХУУЛИа Дээшлүүл дараа нь бусад хууль нь сайн бол нийгэм нь сайн байна энэ үнэн.
үхсэн ч хятад хүнээс дээр үх нь. харийханий хууль тогтоомж сайн гэтэл манай төрийн өндөрлөгт байгаа хэдэн эрх ямбатангууд мөнгө л олж байвал монгол улс бол сонин биш байгаадөө. харь нутагт бол өчүүхэн буруу зүйл хийхэд л шорон явна дөө. Харийхан өөрийнхөө биш бидний газар нутагт байгаа. ингэж даварж болку. Төрийн өндөрлөгт байгаа хэд маань хууль тогтоомжоо дээшлүүлмээр байна. Өвөг дээдсээс ирсэн хууль дундаас хамгийн гутамшигтай нь өнөө үеийн хууль. жишээ нь эх засаг хууль нд. хувцас хунараа голын усанд угаахгүй гэдэг. гэтэл одоо хууль гэж байхгүй бна дөө. ХАРААЛ ИД 76 ТА ХЭДЭС БОЛЖ МОНГОЛ УЛС ДООРД ҮЗЭГДЭЖ БАЙГАА Шд
би хятадад ажил хийдэг арай алуулчих юм биш бгада хэхэ
HYTADUUD HIIVEL HIISEN SHIG HIIDEG HUMUUS YU GEJ SURUULAHEV DEE, TEGEJ BGAAD HYTADAD NAM DARUULAVAA,BOLGOOMJTOI L BGAARAA MGLCHUUDAA!
xдла суржигнээд бай л даа. наана чинэ алба xариуцсан эрx биш мэргэжлийн улс ни бж л бга. xятууд тэнэг биш л бол тийм юмиг ил тод бичиxгуй. гэxдээ длд утга бол байсан л бx. гэлээ гээд xний тависн урxнд өөрөө гуйгэд орж болдггуй л байxгуй у.
тэр хариуг дориухан өгөх хэрэгтэй Цогт хун тайж үхэвч монгол улс мөнх муусайн жунгаа нарыг давраагаад байгаа юм бишүү хууль хяналтынхан хятадууд болохоор манай иргэдийг насаар нь хорьдог монголчууд болохоор хятадуудыг буцаагаад байдийн хуулиндаа өөрчлөлт оруулж танхайрсан жунгаа нарыг шорондоо хатаах хэрэгтэй
хараал ид хятадуудыг