Цэцэг шиг охидоо сүүдрээс нь хүртэл харамлая

-Энэ оны эхний хагас жилийн байдлаар хүчингийн 86 гэмт хэрэгт 111 хүн шийтгүүлсэн байна-

Бэлгийн хүчирхийллийн золиос болсон бяцхан охидыг хохироогч нь ихэнхдээ ойр дотных нь хүн байдгийг Улсын дээд шүүхийн нэгэн судалгаа баталж байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар хүчингийн 86 гэмт хэрэгт 111 хүн шийтгүүлсэн байна. Тэдний олонхийг идэр насныхан буюу 18-29 насныхан үйлдсэн бол цөөн хэдэн тохиолдолд 14-17 насны хөвгүүд байжээ.

Хамгийн аймшигтай нь, хүний хүүхдийг хайрлаж өсгөнө хэмээн ам өчгөө өгөн байж өргөж авсан охиноо, аавынх нь оронд аав болж, хайр халамж дутаахгүй өгнө хэмээн ээжтэй нь ханилчихаад дагавар охиноо хүчирхийлэх хойт эцэг нь, ах дүүгийнхээ эсвэл хот айл, саахалтын ах гээд хүчирхийлэгчдийн бузар хэрэг ихэнхдээ ойроос үйлдэгддэг байна.

Хүчирхийллийн хэрэг ихэнхдээ удаан хугацаанд далд, нууц байсаар иржээ. Доор өгүүлэх хэргүүд ч мөн адил 2-10 жилийн дараа илэрсэн юм. Ялангуяа, хөдөө орон нутагт хүчирхийллийн хэрэг далд хэлбэртэй байгаад мэргэжилтнүүд санаа зовниж байна.

Өөрөөр хэлбэл сүрдүүлгэн дор хүчирхийлэлд өртөгч охид хаа нэгтээ байсаар байгаа гэнэ. Иймд эцэг эхчүүд охиноо хэнд итгэж үлдээх вэ гэдэгт анхаарах ёстойг хуулийн байгууллагынхан анхааруулж байна. Зарим жишээг дурдъя.

Баримт 1

Дундговь аймаг.
Д.Алтангэрэл гэгч нь 2006 онд танилынхаа 13-хан настай охиныг төрсөн охиныхоо өмнө хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарч байв. Хохирогч охин есөн настай дүүгийн хамт тэднийд ирж хоносноор “араатны” атганд орсон байна.

Д.Алтангэрэлийн охины мэдүүлснээр эхлээд есөн настай дүүг нь оролдож байснаа эгч рүү нь дайрч, бузар үйлдлээ гүйцэлдүүлжээ. Тэрээр ач, зээгээ үзсэн нэгэн байсан бөгөөд шүүхээс өмнө нь дөрвөн удаа ял шийтгүүлж байсан гэмтэн байж. Түүнд бүх шатны шүүхээс 18 жилийн хорих ял ногдуулсан байна.

Баримт 2

Баянгол дүүрэг.
Дагавар охиноо удаа дараа хүчирхийлсэн хэрэг 2009 онд дүүргийн цагдаагийн хэлтэст бүртгэгдэж байв. Хэргийг Б.Эрдэнэбат гэгч үйлдсэн бөгөөд 2008 оны сүүлээс эхлэн 2009 оны хоёрдугаар сар хүртэл дагавар охиноо хүчирхийлсэн байна.

Тэрээр охинд “Ээждээ хэлбэл та хоёрыг хамтад нь зодно” хэмээн сүрдүүлдэг байж. Б.Эрдэнэбат баригдахдаа “Би охиныхоо дээр гарч тоглож байсан юм” гэж хэлж байсан тухай хавтаст хэрэгт дурьдагджээ. Хохирогч охин 14 нас хүрсэн гэдэг үндэслэлээр хүчирхийлэгчид оноох ялыг бууруулж, долоон жилийн хорих ял ногдуулсан байна.

Баримт 3

Орхон аймаг.
Ц.Батзориг гэгч нь төрсөн ах, эгчийнхээ охидыг долоон жилийн туршид тасралтгүй хүчирхийлж байсан жигшүүрт хэрэг бүртгэгдэв. Тэрээр 2001 онд эгчийнхээ охиныг зургаан настай байхад нь, 2004 оноос эхлэн ахынхаа охиныг хүчирхийлж эхэлсэн байна. Охидыг “Энэ тухай аав, ээждээ хэлбэл ална” хэмээн сүрдүүлсэн байжээ. Түүнд бүх шатны шүүхээс 19 жилийн хорих ял ногдуулсан юм.

Баримт 4

Хэнтий аймаг.
Г.Энхболд, Б.Бямбахүү нар бүлэглэн танилынхаа 11-13 насны хоёр охиныг хүчирхийлсэн хэрэг гарсан байна. Тэд 48-49 насныхан бөгөөд охидыг 3-4 удаа давтан хүчирхийлсэн байжээ. Тэд үйлдэл дээрээ баригдах үедээ “Бид охидод мөнгө өгч, тохиролцсон” хэмээн мэдүүлсэн тухай хавтаст хэрэгт дурьджээ. Тэдэнд бүх шатны шүүхээс 17 жилийн хорих ял ногдуулжээ.

Баримт 5

Ховд аймаг.
Л.Батжаргал гэгч өргөмөл охиноо найман жилийн туршид хүчирхийлсэн хэрэг Ховд аймагт гарчээ. Тэрээр 2000 онд охиныг зургаан настайд нь, 2008 онд 14 настай байхад нь удаа дараалан бузар үйлдлээ гүйцэлдүүлсэн байна. Түүнд бүх шатны шүүхээс 16 жилийн хорих ял ногдуулсан байна.

Баримт 6

Баянзүрх дүүрэг.
Б.Ганбат гэгч танилынхаа 10 настай охиныг харж өгөх нэрийдлээр хүчирхийлж байж. Тэрээр энэ үйлдлээ ганцаараа хийсэнгүй, найз Б.Долгоржавтаа хэлж өнөөх нь мөн бяцхан охиныг зүй бусаар хүчирхийлсэн байна. Гэхдээ түүнийг хүчингийн хэрэг үйлдсэн бус харин дур хүслээ ёс бусаар хангасан хэмээн бүх шатны шүүхээс таван жилийн хорих ял ногдуулсан байдаг. Харин Б.Ганбатад бүх шатны шүүхээс 20 жилийн хорих ял ногдуулсан байна.

Баримт 7

Дархан-Уул аймаг.
Шарын гол суманд танилынхаа 13 настай охиныг хээр аваачин хүчирхийлсэн хэрэг өнгөрсөн онд гарч байв. Хэргийг К.Нурболот гэгч үйлдсэн бөгөөд тэрээр өмнө нь хорих ялаар шийтгүүлж байгаад Өршөөлийн хуулиар суллагдсан нэпэн байж. Түүнд бүх шатны шүүхээс 20 жилийн хорих ял ногдуулсан байна. К.Нурболот нь өнгөрсөн сард Төв аймаг дахь Мааньтын хорих ангиас хоёр ялтны хамт оргон зугатаад удалгүй баригдсан юм.

Д.Болор

8 Comments

  1. bi says:

    өөрийгөө удирдаж чадахгүй новшнууд

  2. sysy says:

    сэтгэлийн xөдөлгөөнөөр xандаж xэрэггүй байxоо. цаана чинэ xэрэг судалдаг xуули зуйн шинжлэx уxаан гэж уг ни бий юм. гэмт xэргийг судлана шуу дээ. шалтгаан нөхцөл ур дагавар гэд олон xучин зуйлийн дунд ни авч узнэ. шууxийн дэнс гэдэг иx xэцүү юм бий, шуумжлэлтэй xандаx юм ч иx. гэxдээ сайн судлаад эxэлвэл сонин сонин юм бас гарч ирнэ. би xуули ч бишээ, гэxдээ xууличидтай иx ярилцаж, xамтарч ажиллаж байсан, иx сонин байдаг. xуули ч xун ер ни иx сонин амидрал, амидрал дээр гардаг xэргүүдийг судлана гэдэг ер ни иx сонин юм билээ. заза xичээл зааx гэсэнгүй ээ, зугээр xэт сэтгэлийн эмзэглэлээрээ асуудалд битгий xандаарай л гэж бна.

  3. Man says:

    Èéìýðõ¿¿ ¿éëäýë õèéñýí íºõä¿¿äèéã øóóä 2 òºìñãèéã íü ñóãà òàòààä õàÿ÷èõ õýðýãòýé. øîðîíä ÿë ýäýëñýí ÷ ãàð÷ èðýýä ýìýãòýé õ¿íòýé óíòàõ ñàíàà áàéâ÷ íºãºº ãîçîîäîã øîäîîäîã áàéõã¿é áîëîõîîð äýìèé ë ã¿¿íä õàéðòàé ìîðü ãýäýã øèã õ¿¿õýí áàðààäààä ë ÿâæ áàéã.Õ¿÷èíäýõ ãýõýýð íºãººõ íü áîñîõã¿é áîëîõîîð ÿàëòàé ÷ áèëýý.

  4. Sodko says:

    ямар заваан новшнууд вэ наад улсуудаа ягаад өршөөлт хамруулаад бгаан тийм улсуудийг шууд алах хэрэгтэй!Арай бага шийтгэл бна хууль суль бна

  5. unshigch says:

    эрүүл хуний ухаанд багтамгуй унэхээр аймар 6 настай хуухэд хунчиндэнэ гж ю гсн уг вэ яж ийм юм хуний толгойд ордог бн аа алуул таарна бодхоос ч аймар унэхээр хэлэх ч уг алга нээрээ

  6. Frau says:

    Юу вэ 6 тай охинийг удаа дараа хучиндсэн заваан балиар новшийн гаруудад юун 10н жил вэ боовийг ни таслаад 20-30 жил…арайч дээ дэндүү юум

  7. jeki says:

    маш хатуу шийтгэвэл ясий

  8. Би байна says:

    манай шүүхийн тогтолцоо сул болоод л энэ байхдаа болдогсон бол ийм хэрэг хйисэн хүнийг хөнгөлдөг л болмоор юм

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.