ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БИЕИЙН ГАЛБИР ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДСӨН БЭ?

Гоо бүсгүй шалгаруулах тэмцээний түүхийн явцад эмэгтэйчүүдийн биеийн галбир нэг бус удаа өөрчлөгджээ. Тэнгэрт шинэ од-дуучин эсвэл жүжигчин дахин гялалзахад дэлхийн сая сая бүсгүй шууд л дүр төрхийг нь дуурайдаг билээ.

1950-аад оны эмэгтэйчүүдийн үеийг эргэн санацгаая. Тэдний бэлгэ тэмдэг бол Мэрилин Монро юм. Домогт жүжигчин урт цээж, нарийхан бэлхүүс, сэвсгэр цайвар үс болон соронз мэт татах дур булаам төрхтэй байсан билээ. Холливудын жүжигчин Одри Хепберн Монрогийн хамт бараг нэг цаг үед дэлгэцнээ гарсан юм. Балетын бүжигчин байсан түүний бага нас нацист германы эзлэн түрэмгийллийн үед өнгөрчээ. Одри Хепберний гадаад төрх Мэрилиныхээс тэс ондоо. Жүжигчин танхилхан галбиртай байсан учраас түүнийг заримдаа бяцхан эльфтэй зүйрлэдэг байв.

Харин 1960-аад оны үед Англид гоо сайхны шив шинэ үе бий болсон билээ. Энэ үеийн бүсгүйчүүд хэтэрхий туранхай байв. Үүнийг шилдэг загвар өмсөгч Твигги нотолно. Загвар өмсөгчийн өндөр 169 см бөгөөд 48 кг жинтэй байв. 80-55-80 гэсэн биеийн харьцаа нь олныг гайхшруулдаг байлаа. Загвар өмсөгчийн галбирыг олон сая эмэгтэй дуурайж байв.

1980-аад оны үед Их Британид бас нэгэн моод зохиогч гарч ирсэн нь хурц, урьдчилан хэлэхийн аргагүй Луиза Чикконе юм. Түүнийг дэлхийн даяар Мадонна нэрээр нь танина.

1990 оны төрх дахин туранхай галбираар солигдсон байна. Энэ үеийн дүр төрх болсон хүн бол Британийн шилдэг загвар өмсөгч Кейт Мосс юм. Түүний ер бусын дүр төрх, амьдралын хэвийн бус хэв маяг нь шүүмжлэлийн давалгаанд өртсөн билээ.

21 дүгээр зууны эмэгтэйчүүдийн дүр төрхийг нь дуурайгч хүн бол зургаан хүүхдийн эх, сайн үйлсийн элч, жүжигчин Анжелина Жоли юм. Түүний биеийн галбир, дүр төрх бараг л бүх эмэгтэйд тохирно. Жүжигчний биеийн өндөр 170 см бол түүний нүүрний хурц тод төрх нь дахин хэзээ ч мартагдахааргүй болгодог.

МОНЦАМЭ

5 Comments

  1. Mirana says:

    yu be orchin uyiin ulger duurai l n angelina jolie bh daa yaadiin yaag shdee. jinhen cover girl n Beyonce bn shdee. hachin nariihan chudenznii mod shig huuhnuud saihan gesen setgelgeend bomb tavij chadsan jinhen shan huuhen . mahlag haa huya, shan helbertei oonz, nariin belhuus bol jinhen utgaaraa moda boljiin shd. enenii ehleliig beyonce l tavij chadsan biz de

  2. Deedee says:

    касабланца-д аудрэы тоглоогуй шдээ хо.

  3. ariuka says:

    tom huhtei huuhnuudiin eren ue haachaa vee..pamela anderson..

  4. audreyg bishregch says:

    audrey hepburn энэ эмэгтэй бол жинхэнэ гоо узэсгэлэнгийн жишээ бсан шуу касабланка, ромд өнгөруулсэн миний дурсамжит амидрал билуу гээд кинонуудаар ни санаж бгааз дэ унэхээр сайхан монро, жоли ер ни хэн ни ч тэрний хаана ни ч хурэхгүй байхаа, байхаа гэж тийм
    comment-bottom

  5. audreyg bishregch says:

    audrey hepburn энэ бол жинхэнэ гоо узэсгэлэнгийн жишээ бсан шуу касабланка, ромд өнгөруулсэн миний дурсамжит амидрал билуу гээд кинонуудаар ни санаж бгааз дэ унэхээр сайхан монро, жоли ер ни хэн ни ч тэрний хаана ни ч хурэхгүй байхаа, байхаа гэж тийм

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.