Бэлгийн бойжилт, хүмүүжил төлөвшлийн ид үедээ явж байгаа өсвөр насныханд үе тэнгийнхэн хоорондын үерхэл, хайр сэтгэлийн харилцаа ямагт чухал тавигддаг.
Буруу мэдээлэл, сониуч зан, томчуудын элдэв сонин хэвлэл, мэдээж амьдралын туршлага хангалтгүйгээс өсвөр насны охид амьдралдаа толбо суулгах, хөл алдах алхам хийх нь бий. Өсвөр насныхны дунд байдаг нийтлэг алдаа, ташаа ойлголтоос сэргийлэхэд тустай хэдэн зөвлөмж өгөхөд:
-Хэн нэгэнтэй маш богино хугацаанд дотносох нь ихэнх тохиолдолд том алдаанд хүргэдэг. Та хоёрын харилцаа хэт эрчтэй байвал хязгаарлах нь зүйтэй.
-Хэрэв хэн нэгэн чамд хайраа илэрхийлбэл яаж хандах нь чиний хэрэг. Хэрвээ тэр чамд бас таалагдвал чи хариу инээмсэглэх түүний харцнаас бултахгүй, холдож явахгүй байх нь юу нь буруу гэж. Харин хэт дотносохоос зайлсхий. Цаг хугацаа бүхнийг харуулдаг.
-Хэрвээ чи түүнийг хайрлах сэтгэл төрөхгүй байгаа бол өөрийгөө хүчлэх хэрэггүй. Ер нь хий хоосон итгэл найдлага өгөхийн оронд юу гэж бодож байгаагаа түүнд шулуухан хэлэх нь шударга болов уу.
-Үе тэнгийн хөвгүүдийн элдэв явдлыг дууриах албагүй. Өөрийн үзэл бодолтой бай. Хүнд хайртай гэдгээ харуулахын тулд өөртөө аюултай, хүсээгүй алхамыг бүү хийгээрэй.
-Хэт эрт бэлгийн харьцаанд орох нь хүсээгүй жирэмслэлт, халдварт БЗХӨ авах, хувь хүний цаашдын боловсрол хөгжилд ямагт уршиг дагуулж байдгийг санууштай.
/Хань/
2 Comments
Би одоо 16настай эрэгтэй одоо 11р анги одоо хичээлээл боддог болждээ зандалда би хэхэ уур ым бодхо боличож гэхдээ ухаарж амжаагуй усан толгой нар бас байхиймаа тсарайгаара амидрах гэд бгаму?
ОК