Сайн байцгаана уу. Энэ сайтад бичигдсэн нийтлэлийг би уншиж зарим нийтлэлд нь чадах чинээгээрээ зөвөлгөө өгдөг. Энэ удаад надад өөрт минь асуудал тулгараад байна. Магадгүй миний энэ асуудал зовлонтой хүний дэргэд бол юу ч биш байж магадгүй л дээ. Чадах чинээгээрээ намайг ойлгож зөвөлгөө өгөөсэй гэж би хүсэж байна. Гол асуудал маань… нөхрийн утсанд ирсэн мессэж. Нөхөр маань өчигдөр халамцуу ирээд утсаа унтраахгүй унтсан. Утсанд нь мессэж ирэхээр нь үзтэл… яг гардаж бариагүй боловч бүгд тодорхой.эмэгтэй хүнтэй болж. Хааяа хааяа хонуутаар яваад тасарснаа гайхаал ирдэг байсан юм. Сүүлийн үед их л сүрхий халамжтай, утсаа байнга биенээсээ ч салгахгүй болсон нь ийм учиртай байж. Орой нойр хүрэхгүй олон юм бодогдоод хэцүү байлаа. Хажуудаа унтаж байгаа нөхрөө харахаар бүгдийг дуусгамаар санагдаад. Ганцаараа баахан л гомдож уйлав. Үүрээр тайвшруулах эм ууж бага зэрэг унтлаа. Оройноос өглөө сэргэг гэж бодоод. Өглөө нөхрөө сэрэхээр нь 3-н өгүүлбэртэй захиа бичээд үлдээгээд гараад явсан.
-чи утасаа унтраасан нь дээр байж дээ
-би мэдээгүй байсан нь дээр байж
-амьдрал шал утгагүй юм даа гэж надад хэрүүл хийж тэр хүүхнийхэн араас хөөцөлдөх сонирхол алга. Цаашид яахаа би мэдэхгүй л байна. Хэсэг хугацаанд ээжийндээ байдаг ч юм билүү. Ээжийнд очихоор ээж минь настай хүн болохоор сэтгэл нь зовчих байхдаа. Эсвэл юу ч болоогүй юм шиг гэртээ орой харих уу? Өнөөдөр би ажлаа ч хийж чадсангүй. Би яаж тайвшрах вэ? Би яах вэ?
cekc.mn дээр ирсэн захидал
44 Comments
өт муухай илэрхийлэл бна гэхдээ амжилт
одоо тайвшираа. өс хонзон, гомдол хилэн чамайг л зовооно.
тэр эмэгтэй нөхөртэй чинь хамтарч чамайг хуурсан байлаа чхорлонгийн өмхийрсөн өт гэж нэрлэж боломгүй санагдах юм.
буруу үйлдэлд нөхөр тань хамгийн их хамааралтай гэдгийг санаарай.
амьдралаа авч үлдэнэ мөн уучилна гэж л байгаа бол уучилсан шиг уучил.
гэхдээ чи их хор шартай ааштай, байнга гомдоллож явдаг хүн санагдлаа.
цаг хугацаа бол бүгдийг анагаагч.
нөхөр минь уучлалт гуйж,өнгөрсөн үл ойлголцсон 10н хоног минь маш их хэцүү байлаа дахиж ийм үл ойлголцсон байдлыг үүсгэхгүй гэж уучлалт гуйлаа.
тэр мессэж бичсэн хүүхнийг зүгээр л танидаг найзынх нь авгай байсан гэнэ.тэрэнд хэцүү байсан надтай ярилцах гэж байсан байх гэсэн тайлбар өгсөн.би итгэсэн дүр исгэсэн.надад тэр хүүхнийг үгүйсгэсэн тайлбар хийж байгаад би баяртай байгаа.
тэр бол зэрэглээ ч биш юу ч биш.зэрэглээ бол мэдэхгүй хүнд бол маш сонирхолтой сонин үзэгдэл.харин тэр хүүхэн бол гэрийн жорлонгийн үмхийрсэн өт байж.
гэрийн жорлонгийн өт бол яаж тэмүүлээд юуг ч хүсээд тэр өмхийрсэн нүхнээсээ гарч чадахгүй
би гэр бүлийнхээ амьдрал руу хэнийг ч нэвтрүүлэхгүй бат бэх хэрэм нь байх болно.
би өөрийнхөө төлөө биш 2 нялх үрийнхээ төлөө хийж байна.
намайг ойлгосон та бүгдэд амжилт хүсье
тэвч итгэ хүлээ тэгвэл би ч чи ч ялна шүүүүү
Би нөхрийгөө тэр хүүхэн рүү нь явуулаад яаж зовохыг нь харж хариугаа авах юмсан гэж боддог. Бидэн шиг эхнэрүүд байхгүй шүү дээ. Ахиад л жижиг хүүхэд, ахиад л шинэ амьдрал, ахиад л памперс. тэр хүүхнээ дагуулаад найз нөхөд, хамаатан садныдаа очихоос ч тэр ичнэ. Тэр үед бид их нэр хүндтэй хүн дээгүүр харах болно. Тэгээд л эргээд гуйгаад ирнэ дээ.
àìðàëòààñ èðñýí ¿¿ õý õý õý. ÿàñàí áîë ãýæ áîäîîä áàéõàä õàðèó áè÷èõã¿é àëãà áîë÷èõèéí
амралтнаас ирээд ямар байснийг бичээрэй,нухуртэйгээ сайн ярилтсаад узээрэй,тэгээд туунийг уучил энэ бол маш том шийтгэл болно.гэхдэ чамайг уучилж байна гэж хэлсний хэрэггүй.цаашид ямар байгааг бидэнтэй хуваалтсарай
тэр 1 юмтайгаа нийлээд далд ор гээд л xөөгөөд явуулаач чи ямар буруу юм xийтсэн биш
Хуурагдахын зовлон амсаагүй эмэгтэй хүн ч ховор л боловуудаа. Эрчүүд өөрсдийгөө их л мундаг гэж боддог. Гэхдээ яг цагаа тулаад ирэхээр хөөрхий минь дээ хүүхэд шиг л амьтад байдаг шдээ. Шүдний эмчээс айна, жаахан л өвдвөл удахгүй үхэх байх гэж бодно гэх мэт. Тэдний дэргэд эмэгтэйчүүд бид турьхан, арчаагүй мэт боловч хатуужилтай, баргийн зовлонг даагаад гардаг шүүдээ. Эмэгтэй хүний ухаан л гэр бүлийг сайхан байлгадаг гэж боддог. Тэд биднээс уйддаг, биднийг хуурдаг нь биднээс ч бас болдог байхаа. Нэгэн хэвийн амьдралаар амьдраад. Амьдралаа сонирхолтой болгох алхамыг бид өөрсдөө хэдэн удаа хийвэл тэд ч гэсэн хөлдүү амьтад бас биш шүү. Гэхдээ эрчүүд минь дээ хүүхнүүдээ хайрла л даа. Яг үнэнийг хэлэхэд бидэнгүйгээр эрчүүд хэцүүдэнэ гэдгээ ухаарч, зоригтойгоор хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бид өөрсдөө болохоор хүүхэд, гэрийн ажил гээд ялархаад, эрчүүд нь болохоор өөрийнхийгөө голоод хүнийхийг намнаад байхым даа. Бие биенээ л хүндэтгэж, бие биедээ итгэх л хэрэгтэй лдээ. Салах шиг амархан юм байхгүй. Саллаа гээд бүх юм сайхан болдог бол Монголоор нэг аз жаргалтай хүүхнүүд байх байсан байх даа. Хүүхдүүд л хамгийн их хохирох юм даа. Сайн бодож байж л өөрийнхөөрөө шийдэх хэрэгтэй. Бусад хүн чиний амьдралаар амьдраагүй, амьдрах чгүй.
амжилт амжилт
та бүгдэд баярлалаа.
ажлаа тараад найз эгчтэйгээ уулзаж сэтгэлээ онгойтол бүгдийг ярьж зөвлөлдөж сэтгэлээ тайвшруулж орой 9 өнгөрөөгөөд харилаа.найз эгч маань надаас хэд эгч нөхөр нь бас эмэгтэй хүнтэй болж тэгээд тэр 2 салсан гашуун амьдралтай.одоо болтол тухайн үед тэвчээд уучилах ёстой байж гэж ярьдаг юм.уг нь би өөрөө 5н эгчтэй айлын отгон охин юм шүү дээ.эгч нараас минь илүү намайг ойлгож зөвөлгөө өгч чаддаг ухаантай найз эгч.
за тэгээд нөгөө сахилгагүй гол баатар болох нөхрийнхөө тухай бичье.
орой 9 өнгөрөөгөөд гэртээ орлоо.9 хүртэл сураггүй болохоор өнөөх чинь сандарч эхлэв бололтой.баахан дуудлага ….1 ч дуудлагыг аваагүй.утасаа авахгүй байх хүн хүлээх ямар хэцүүг бага ч гэсэн ойлгог.
нөхөр гэрээ цэвэрлээд хоолоо хийчихсэн додигор хүн 2 хүүхэдтэйгээ тоглож байна.би хэнтэй нь ч дуугарсангүй өрөөндөө ороод цоожлоод унтлаа.энэ миний багахан ч гэсэн амжилт тиймүү…
өглөө харин тэссэнгүй жоохон ам мурийгаад гэрээсээ гарсан.бодохоор л гомдоод нулимас гарах гээд байхын бүр тэр хүүхэнийдээ очдог байсан юм шиг байна лээ.
өнөөдөр ажлаа тараад ажлыхантайгаа амралтанд явна.гэхдээ би хэлээд явна гэж бодож байна.уг нь шарандаа хэлэхгүй таг болчих ёстой байх л даа.хэрвээ тэгвэл байдал бүр дордвол дэмий байх гэж бодож байна.
хэлэх хэлэхдээ хэнтэй хэдүүлээ хаашаа явж байгаагаа мэдэгдүүлж очих газраа хүргүүлье гэж бодож байна.
энэ удаадаа би уучлаад тэвчээд өнгөрөөе гэтэл дахиад намайг хуурах байх гэж бодогдоод байх юм.
хүн хүнийхээ итгэлийг алдан гэдэг хамгийн том тэнэглэл байх юм даа.
шууд эргүүлээд тавидаг газар юунд тэгж саналнав бусгуй мини
Юу ч болоогүй юм шиг гэртээ оч.Оч ч гэж дээ одоо бол очсон очоогүйг мэдэх биш нэлээд хугацаа өнгөрсөн байна. Тэгээд нөхрийнхөө байдлыг сайн ажиглаж байгаад өөрийнхөө зөн мэдрэмжээр шийдвэр гаргаарай.Шууд салах зорилгогүй л юм бол ээж дээрээ очно гэдэг буруу. асуудлыг шууд нүүр тулаад газар дээр нь ажигла.
hi.bi chamaar ih baharhaj bnaa. chi ih uhaantai enegtei yum shig sanagdlaa. bi law chinii orond bsn bol ingej bh tewcheer hurehgui bsn bh gej bodloo. gehdee hun oorooo odii zeregt hurgesen amidralaa hund ogohiig huseh yum be tiim uchraas nadad iim yum tohioldwol cham shig bn gej bodoj bn. aan harin chinii huwid gewel tiim alham hiisen chin baharhamaar shn yum bolj. chinii bichsenees uzwel chi nohortoo ih hairtai nohor chin ch bas tiim muu hun bish bololtoi. odoo nogoo barigdsandaa bantaal yahaa medehgui setgelee taiwshruulah geed l arhi uuj bgaa bh daa. hetsuu ch gsn teriigee uuchil daa. ta 2t 2land chin tiim chadal bgaa yum shig sanagdlaa. hamgiin tom shiitgel bol uuchlalt yum gej uneheer unen ug shuu. neeree uneheer ter huuhen zereglee yum shuu dee. ta 2 t bolon tanai ger buliinhend 2 hoorhon huuhded chin az jargal husie.
Танай нухурт гэмшсэн шинж бна уу алга болдгоороо алга болж ,уудгаараа ууж, уучлалт гуйхгуй ,аргадахгуй байгаа бол тэнэг л бна даа ийм уэд эр хунээс илуу монгол эмэгтэйчүүд минэ л ухаан ,тэвчээр их гаргахиймаа.Ийм унзаараа байвал хашраагаач ээ гэхдээ ухаалгаар шуу.
Чи их зөв шийджээ. Чамаар бахархаж байна. Ухаантай бүсгүй байна. Тэр хүүхэн бол ёстой зүгээр л зэрэглээ.
гэртээ очоод юу ч болоогуй юм шиг л бай.нохроо харсан ч хараагуй юм шиг сонсоогуй юм шиг л бай.хэд хоног ийм байдалтай харицахгуй бай тэгэхээр яхнуу хар.унэхээр уучлалт гуйгаад шалдаа буугаад ирэхээр ни ганц боломж олгосон ни дээр гэж бодож бн.
Боломжтой бол ажлаасаа чөлөө аваад амралтанд ганцаараа яваад ир. Утсаа ч битгий асаа. Тэгээд эрүүл агаарт тайван бод. Уучлалт нь агуу том шийтгэл болох тохиолдол ч бий
ЭНЭ БОЛ ХАМГИЙН САЙХАН ХАРИУЛТ БАЙНА. ҮҮНИЙГ Л ТУРШААД ҮЗ АЛДАХ ЮМГҮЙ
манай хүн ч ойрд гэртээ ирүүтээ утасаа унтрааж пин кодолдог болцон байна лээ..
нэг удаа бүүр карманаас нь бэлгэвч гарсан.. би уурласан найзынхаа машинаас тоглоод авсан гэж хэлсэн..
би итгэхийг хүсээд чимээгүй л байгаа..
гэрлээд 2хон жил ч хүрээгүй байж.. хөрчихдөг амьдрал юм байх даа..
эрчүүд яагаад ийм тэнэг юм бэээ
энэ өдрийн мэнд.өчигдрийг бодвол өнөөдөр сэтгэл сэргэг арай л дээр байна.найз хүүхнийхээ ажил дээр очиж элдвийг ярьж байгаад орой 8 өнгөрөөгөөд харилаа.2 хүүхэд маань ээжийгээ гайхсан хүлээсэн өрөвдмөөр хүүхүүд байж байсан.би эргээд өөрийнхөө амьдралын хэв маягийг бодсон чинь тогтмол нэг цагт ажилдаа явж тогтмол нэг цагт гэртээ харьдаг нэг ёсны гунигтай амьдралын хэв маягтай гэр амьтай хүн болж хувирч…магадгүй миний энэ уйтгартай хэмнэлээс нөхөр маань уйдсан ч юм билүү гэж бодож байна….
би харисаааааан.харин нөхөр орой гэртээ ирчихээд гарсан байв.дахиад л хүлээх тэвчих хэрэгтэй боллоо.урьд шөнө нойргүй хоносон ч нойр бас л хүрдэггүй. дахиад л тайвшруулах эм ууж хэсэгхэн хугацаанд унтлаа.араас нь утасдмаар санагдаж байсан ч тэвчлээ…
өглөөний 06.10т хонх дуугарч байна.бага зэрэг архи ханхлуулаад орж ирж байна.би бас л чимээгүй өнгөрөөлөө.хаачив гэвэл бас л нэг юм зохион биз.
манай нөхөр бол их л дуугай зөөлөн дотогшоо хүн л дээ.нэг ёсондоо тэр хүнийг зөнгөөр нь орхиод өөрөө өөрөөр нь ухааруулах нь хамгийн зөв арга байдаг юм.цаашид би энэ зарчимаа баримтлаад амьдралаа авч үлдээхээр шийдлээ.
өөрсдийнхөө бүтээсэн амьдралыг тийм ч амархан сүйтгүүлэхгүй ээ би.
тэр хүүхэн бол бидний амьдралд зөвхөн зэрэглээ л байлаа
ганц л зүйл хэлийдаа даа чи ямар ч шийдвэр гаргасан түүндээ тэвчээртэйгээр бат зогсож чадвал цаг хугацаа өнрөхөөр аяндаа бүх юм дээрдэнэ. Яааран битгий шийдвэр гаргаарай тэгвэл дахиад л буруутна.
Гэртээ очоод хэрэггүй бхаа тэгээл дараа нь энэ ч яхав гарч яваал буцаад хүрээд ирдэгийн гэх блгүй. Жаахан ухамсарт нь гүн суутал хашраамаар санагддаг миний хувьд. Дараа нь би түүнийгээ гомдоовол гээд зүрхэнд нь ортол. Гэхдээ энэ бол хүн бүхэн туршаад бхаар зүйл биш ягаад гэвэл энэ чин том сорилт болохоор хэрэв тэр чамд хайргүй бол дуун дээрээ ашгүй гээд салах болно. Өөрөө л шийдсэн нь дээр тэрнийг чамаас илүү сайн мэдэх хүн бхгүй шүүдэ. Хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүй гдгдээ
Chi zugeer gertee ochoo, neeh yum bitii yari. Heruul bitii hii. Zugeer l hetsuu baigaagaa ug helehguigeer oilguul. Tegeed jaahan taivsharsnii daraa yariltsaad uz. Ene bol chinii ger bulee avrah neg bolomj shvv! Durguig chini hurgevel gants saihan algadaad avahgui yu. Buur bolohgui bol terniig uuriig ni huuj yvuul! Amjilt! Yu bolsnoo daraa ni bicheerei.
Чи ч бас оройдоод ирж болно шуу дээ. Массаж хийлгэх ч, юмуу кино узэх ч юмуу найзуудтайгаа суух гэм мэт. Хэрүүл хийх бол хамгийн буруу гэдгийг ойлгоорой. Хуухэдтэй бол гэр булээ авархийн тул ухаалаг тайвуу хандаарай. 2,3 хоног оройтоод ирэхээр тэр оороо эхлээд дуугарах байх гэж бодож байна. Амжилт хусьэ!
сайн бод saihan hariugaa av gehdee uur eriin uvurt guij or gej bgaa yum bish hen ch bish bolgo huvisgaliin tohiroo bvrdej chadval huvisal bish huvisgal hii nuguu hvvhniig ni gesen sanasan gazaraa saltaagaa delgeed hevtehgui bolgohgui yu haha
yu ch boloogvi ym shig gertee och oo.chamd yu gej hudlaa helehee beldeed l suuj bgaa.omnoos zvgeer l ineegeed l suugaad bai.uhaantai bol chamd bvgdiig helne ee za yu.uurlaad,uilaad bid nar yu ch hojihgvi sh dee.hamgiin gol ni taiwan bai za yu.
миний бодлоор гэртээ очсон дээр бх аа гадуур хонлоо орой харилаа гээд ямар асуудал шийдэгдэх биш гэртээ очоод уурлаж хэрүүл хийлгүй сайн яарилцаад үзээ яагаад гээд асуу юунаас болсон гэдэг нь чухал шүү дэ бас хөхөр чинь араар чинь тавьаагүй ч юм билүү яааж мэдлээ за амжилт
nadadbasyagchiniihshigzuiltohioildsonbiyyrandaanuguuhuuhenruunzunduudoromjilsommsgbicheedodoobodohneebishaltenegyumhiijuuriiguuzovoojdeegejbodsontegeelhayachihmaaryumbnleetegeheeryhaantailbolergeneezamanaihunbolodoonadadnygasguibgaa
ямар балайн юм бэ эрчүүд ихэнхдээ яагад нэгнийгээ гомдоодог байнаа тэгэд бур баригдаж нтр тсэвэрхэн ч явж чадахгуй
хэрүүл хамгийн найдваргүй арга юу ч дуугарахгүй унтраа би мэдсэн ингээл болоо хэсэг хугацаанд дуугуй байж байгаад сайн ярилцаа энэ асуудал огт биш энэээс аймаар юм байнаа цаана чинь хөө
гэртээ хариад хэрэггүй ээ. наадах чинь чамаас уучлалт гуйгаад хүрээд ирлээ ч гэсэн дараа нь чамайг араар чинь тавьж л таараа чи тэрийг нь мэдэж ч болно мэдэхгүй ч бж болно.чи гэж 1 хүн насаараа наадахдаа үнэнч гүйгээд л бдаг наадах чинь араар чинь амжуулаад бдаг.30-40жилийн дараа чи тэрийг нь мэдвэл яана. хамаг залуу сайхан нас чинь өнгөрчихсөн бхад. би лав сэтгэлээр ёстой унах бх.чи ч гэсэн араар нь тавилдаа юу нь болохгүй гэж наадах чинь угаасаа л баригдчихаа биз дээ.сайхан сайхан залуус зөндөө л бна ш дээ.яадаж сэтгэлд чинь амар ш дээ.гантсаараа хууртаж бгагүй гэж бодохлоор.харин тэрийгээ хэнд ч мэдэгдэж болохгүй шүү. ккк за чи өөрөө л мэдэж дээ. би бол ингэж л зөвлөх юм бна.
bitgi ter huuhentei ni uulzaj zuurald, shaal demii, nuhurteigu l uchra ol, ter ni bas ayagui bol naadahig chin ehnergui l gej bodoj bga uurtuu chin adilhan l neg emegtei hun hezee ch biti uulz. Zger naadhaa zowooo, dawartsan yumiig…
НАЙЗИЙНДАА ОЦХДОО НАЙЗ БОЛ ТОМ БАМБАЙ
Энэ угийг нийтлэлийг бичсэн хунд зориулаагуй шуу. Харин сэтгэгдэл бичсэн аныд зориуллаа. Хун 3, 4 жил уэрхсэн, одоо салаад дэмий, салж чадахгуй бна, хайртай гэж боддог юм бна лэ. Тэхдээ зугээр л ангийхандаа дасдаг шиг дассан л байдаг юм бна лэ. Дахин дахин гомдоогоод бхаар чиний уур хурч сэтгэл чин хордог биздээ. Одоо бол чи оровдсондоо л хамты бгаа итгэ. 10жилээ тогсоод эднээс оор ангитай байж чадахгуй гэж бодох уед оюутны жилууд хамгийн сайхан байдагштээ. Эр хун болгон муу бишээ. итгэх хэрэгтэй
chinii huvid ooro l med dee. herev chi hairtai bol uuchilna. bi ch jaahan sain main uhaantai yum bolohooro uuchlaad irsen. bas neg shaltgaan bsan ni -er hunees hamaaralgui ”bair-ajil-sain nz nohod”-tei bolohin toloo yavsan. 3 jilin omno nadad ali ali ni baigaagui ee. tim ch uchras tessen bh gej boddog. hun er hund hairtai bolohr yug ch uuchildag yum bilee. odo 25 nastai nadad hussen 3 zuil maani baina . ”1.2 udaadah ni l yag uulzsan ni bairgdsan, uldsenig ni msg-s harsan uchraas yag battai bish l de” odo dahiad neg huuralt davtagdval shuud ambaardaad yavulna gej bodoj bn. harin omnohoosoo deerduulj gaigui hun olj chadah bolovuu gedegte ergelzej bnda minii huvid…..chinii huvid yamar yamar amidralin bair suuritaig medehgui bas yag ger buliin dotood uur amisgal chine yamar gedgig medehgui uchras ”inge, teg” gej zovlogoo ogohod hetsuu l yum.
Өөрийн бодол өөртөө зөв.
iimerhuu zuild anh udaa bolohr ih hund tusaj bgaa bh l da. minii huvid manai nz zaluu anh tegj barigdahad yostoi l delbertlee uurlaj , uhtlee uilj bilee….tegsen uuchlalt guigaad guiseer bgaad l ergej niilsen. ter emegteitei yarij uzsen hoorhii ohin untaj dotno haritsand orj bgaagui zuger l bolzoj ehelj bsan yum bilee…..nadad ter ohin ni ”oorinho nz zaluug sain hyamagdaj barij bai, huuhemsen yum bn. nadtai bitgii heruul hii gsen. hoorhii ter ohinii hooloi ni zangirch bsan” bi ter uyed ter ohing orovdoj, nz zaluudaa uur hurch bsan.hoorhii ter ohind nz ohingui gej huursan bgaa yum da.
emegtei hun unen teneg uuchildag yum bilee. ……ternees hoish 3-4 udaa iim yavdal dagvtagdsan……hun burt yanz bur l bdag bh…..gehde minii ene tohioldold…..zasrah bish ulam l nemegdeed bn.
nadad hairguigees yumu esvel ugaasaa erchuud tim iluu harj biluu dolooson amitand bdag yumu?
hamgin teneg ni 3jil ongorloo odo hurtel uyerhej l bn.
гэртээ шууд битгий хари аа.
нээрээ болбол амралтанд яв.эсвэл бутэн биений массагэ хийдэг газар очиж шуну дунд болтол сайхан амрахгуй юу.итгэлтэй сайн найз байвал тэднийдээ очиж сайхан буу халаад хонохгуй ю.
эмэгтэй хун уурласан уед хамгийн сайхан тайвшрал авчирдаг зуйл бол бутэн биений массаж гоо сайханий газар шуу.оорийгоо сайхан оодрог байлгах хэрэгтэй.
найз мини бух нохот хуурдаг гэдэг бол унэн шуу.бу яг чам шиг байдалд орж байсаан.
би орой ажлаа тараад саунд орох эсвэл массаж гоо сайхан гээд 3 орой оройтоход манай нохор дахиж ингэхгүй ээ уучлаач дээ. хамт баймаар байнашдээ, битгий орхиж яваач гэж гуйсан. амжилт
нэмж хэлхэд уураа гарсаний дараа нохортэйгөө сайн ярилтсаарай миний юун болохгуй байн яг ягаад оор хунтэй болснийн магадгуй чамд оорт чин ч асуудал байсан байж болон шдээ за тэгээд нэг хэсэгтээ та 2 т удаан биш хэд хоног тусдаа байх хугатсаа хэрэгтэй
ийм асуудал хэтсүү шуу, нэг хэсэгтээ ээж дээрээ очихгуй ю даа хогшин хун ойлгон шдээ тэгээд ч ээждээ хани болон шдээ, хэрүүл хийгээд хэрэггүйээ зугээр л тэгээд орхичих ухаантай хун бол биээ татаж аваад оорийг чин илуу хайрлах байх угуй бол тэгээд л ойлгомжтой шдээ тэ
Юу ч болоогуй ум шиг хариад байдлийг хар.Ууруу буруу ум хийсэн ум шиг уаран сандран ээжийхрүүгээ гуйгээд ухав дээ.
амьдралд байдаг л асуудал ш дэ. энийг эмэгтэй хүн болгон л туулж өнгөрүүлдэг байх. харин цаашид амьдралаа там болгох уу, эсвэл аварч үлдэх үү гэдгийг ганц чиний ухаан л мэднэ байх да. Гэхдээ ганцаар шаналж уйлж, ажлаа ч хийж яадахгүй явснаас найз нөхөдтэйгөө срессее тайлж аль болох хурдан мартах хэрэгтэй юм шиг ээ… Тайван бай-гийн зөв байх аа.
ганц удаа нам цохь. тэгээд болоо. элдэв хэрүүл мэрүүлийн оронд би бол эхнэрээсээ ганц ухамсрын шанаа л авах юм байна…
би хүний амьдралд сал суу гэсэн зөвлөгөө өгмөөргүй санагддаг юм. учир нь би чиний амьдралаар амьдарч үзээгүй байж, амьдралыг чинь өөрчлөх асуудалд чанга хатуу үг хэлж гомдоомооргүй байна. ганцхан л хэлэх үг байна хүн өөрөө ямар шийдвэр гаргахаа мэдэрдэг юм шиг санагддаг. тэгэхээр чи аль нь зөв шийдвэр вэ гэдгийг сайтар тунгаан бодоорой. амжилт хүсье
Боломжтой бол ажлаасаа чөлөө аваад амралтанд ганцаараа яваад ир. Утсаа ч битгий асаа. Тэгээд эрүүл агаарт тайван бод. Уучлалт нь агуу том шийтгэл болох тохиолдол ч бий.