Өвөө нь гэж өөрийгөө бодоод л хөөрсөн хөгшин байнаa…

Би энэ сайтыг сая олж уншаад өөрийн амьдралаа бичихээр шийдллээ. Хэн нэгэнд сэтгэлээ илэрхийлэх сайхан арга зам байна. Би одоо 32 настай охин маань 6 настай  хүү маань 1 нас 6 сартай. Эхнэр бид 2 гэр бүл болоод 7 жил болж байна. 2 жил гадаадад 2-уулаа мастерт сурч байгаад ирсэн одоо 2-уулаа улсад дажгүй дунд түвшний  ажил хийгээд л амьдрал дажгүй байр машин үр хүүхэд бүгд л байна. Гэнэт нэг өдөр тэнгэр нурах шиг л болж би гэдэг хүн яахаа мэдэхээ байлаа. Хүүгийнхээ төрсөн эцэг биш гэдгээ мэдээд би яг солиорч байна яахаа ч мэдэхгүй байдалд орчлоо. Барагийн мууг мартаж уучилж аргалж болдог энэ их хэцүү юмаа. Эхнэр маань юу ч мэдээгүй л байгаа. Анхнаасаа намайг дуурайгаагүй байсан ч би хадам аав ээжтэйгээ адилхан гэж бодоод л явдаг байсан. Өнгөрсөн зун эхнэрийн нэр дээр нэг илгээмж санаандгүй ирсэн байсан юм. Бидний сурч байсан газраас найз маань байдаг юм тэр илгээмж явуулсныг авахар очтол эхнэрийн нэр утастай илгээмж байна. Би ч санаандгүй авчлаа задлаад үзтэл цуг түр амьдарч байсан гэр бүлийн нөхрөөс нь иржээ. Ингээд бүх зүйл гэнэт ил болчлоо. Буцааж искочдоод эхнэртээ өгсөн эхнэр найзаас юм ирж гээд өнгөрсөн. Би бас сайн итгэж өгөхгүй ДНК ийн тест гадаадаас худалдаж аваад явуулчихсан сая хариу нь ирлээ.  Хариу нь мэдээж новшийн.

Ингээд хэцүү байдалд орчлоо хүү маань ааваа гээд л. Би гэдэг хүн чин монголд ирэхдээ яаж баяр хөөртэй байсан гээч эцэг маань нас өндөр удам залгах ач гээд л хичнээн их хүлээсэн хүүхэд билээ.

Энэ 3-гаа харахаар өрөвдөөд байх юм гэхдээ хууртснаа бас гэнэт эцэг нь гээд л лай чин хүрч ирээд эхнэртэй минь уулзаад эхэлвэл яах вэ гээд өөрийгөө юу бодож байгааг мэдэхээ байчлаа. Одоо эхнэрээсээ сална гэхээр охиноо бас өрөвдөөд байх юмаа. Цагаан сараар хамаг хамаатан садангаараа хүүгээ үзүүлж бүх л найз нөхдөдөө хүүтэй болсноо зарлсан. Эхнэр бид 2 уул нь эвтэй сайхан л амьдарч байсан юмаа. Одоо бол миний дотор 2 хүн бий болчоод байна. Эхнэрээ жаахан оройтох гадуур гарахаар бүүр боож үхэх гээд байх юмаа. Удахгүй эхнэрийн маань төрсөн өдөр болно тэр нь цугтаа тэмдэглэх сүүлчийн төрсөн өдөр нь болох байхаа тэгээд л бүгдийг хэлээд нэг тийш нь шийдий гэж бодож байна даа. Ийм юм бичиж суугаадаа үнэхээр ичиж байна. Гэхдээ үнэхээр өөрт ийм зүйл тохиолдохоор үнэхээр хэцүү юмаа яахаа ч мэдэх юм алгадаа. Охиноо аваад салдаг ч юмуу гэж бодох юмаа гэхдээ охиноо авч чадах болов уу. Нөгөө муу шар банди мааны хэлд орчихсон ааваа ааваа гээд л. Хүүхдэд ямар буруу байхав хайр татсан хөөрхөн амьтан байгаа аавын минь амь нь шүүдээ би айлын ганц хүү болохоор аргагүй биздээ өвөө нь гэж өөрийгөө бодоод л хөөрсөн хөгшин байна. Одоо энэ бүх асуудал үнэхээр аймаар байнаа. Яг л новшийн солонгос кино шиг түй…

Эхнэрээ харахаар заримдаа бүр зэвүү хүрээд эхнэр мэдсэн юмгүй шоудаа зан ааш чин эвдэрлээ л гэх юм. Манай гэрт яг тэсрэх бөмбөг буллаалтай байна. Найз нөхөд ер нь бүх хүмүүсээс ичиж байна. Нөгөөхийн чинь эхнэр өөр хүний хүүхэд гаргасан тусдаа амьдарч байгаа салсан энэ тэр гээд л амьтны амны зугаа болох байхдаа.  ЗАЛУУСАА ХЭРВЭЭ ЧИ ХАЙРТАЙ ХҮНТЭЙ БОЛ ХАЙРТДАА ҮНЭНЧ АМЬДРААРАЙ…

cekc.mn дээр ирсэн захидал

84 Comments

  1. bi er hun says:

    наад авгай чинь зэрэг явалдаад алийг нь мэдэхгүй жирэмсэн болоод төрүүлсэн. гарч ирээд эхний 6 сард ялгагдахгүй, харин 1 ой хүрэх үед нь анзаарсан байж таарна, энэ үед шоконд орсон уу. ороогүй бол өмнө нь мэдэж бйасан бузар хүүхэн болно. шоконд орсон санагдвал гэмийг багасгаж болох юм даа . хүүхдүүд л хэцүү байна даа

  2. хүн says:

    надад бас ийм зүйл байнаа хамгийн сайн гайзын хүүхдийг гаргачихаад үгүй гээд байх юм харваас яг шүү дээ одоо би авгайтайгаа ойртохоос дургүй хүрдэг адаг юм гадуур надтай унтах хүүхэн байвал шууд унтана Уг нь анхны хүү мань миний хүүхэд л дээ энэ авгай өөр хүнтэй шаалцмаар болсон юм байлгүй ПИЗДА одоо би ДОХтой байсан ч хамаагүй хүүхэнтэй шаалцаад энэ авгайд өгмөөр байна

  3. saagii says:

    хүн ганцхан зүйлийг баримтлан хэрэгжүүлж явбал бүх зүйл санаснаар болдог сайхан болдог юм. энэ нь өршөөн уучилах. чи саллаа гээд улам дордоно уулчилбал цаг хугацаа чамайг эмчилнэ. Хүүхдэд буруу байхгүй эхнэрт чинь ч буруу байхгүй. бүхнийг ярилц бас уучил.

  4. bi says:

    салаачэээ сда ичиж бнаа би лав..

  5. enerel says:

    zaaa halhiin huuhnuud hadand avirsan bishdee., uur hunii huuhed gargaj hurtel huurchaad bhd chini yaj tevchij amidrah yum bee, ene udaa uuchilsan ch amidral chini tam bno shdee..
    tegej bsnaas zugeer l mor moroo hooson ni deer shdee

  6. Mr.M says:

    ХҮҮ-Д БУРУУ БАЙХГҮЙ ШҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮ ЗАЛУУ МИНЬ

  7. setgegdel says:

    залуу мини чамд гэж хэлэхэд зүгээр л уучил,чи эхнэртээ хайртай биздэ,,,чамд хоорхон охин торүүлээд огсон бна,хүүхэд ямарч буруугүйэ,,,оорийн хүүхэд шигэ бодоод л эр хүн шиг уужуу сэтгэ дэ,мэдээж хэцүү бгаа л да,ойлгож бна,гэхдээ ухаан тэвчээр их хэрэгтэй шүү дэ, тийм биздэ ү гэж боджийн
    хэрвээ салла гэж бодвл эхнээсэ бүүр л хэцүү болох бха да,

  8. ingej Bodnom says:

    Үнэхээр хэцүү лдээ. Би өөрийн мэддэг нэг жишээгээ хэлий. (Миний нэг танидаг хөгшин байдаг юм лдаа. Тэр хөгшин 4 хүүхэдтэй. 4 хүүхэд н 4лээ өөрийнх н биш. Хүүхдүүд н одоо бүгдээрэй 40 гарсан хүмүүс бий. Гэхдээ тэр хүн бүгдийг н хүний зэрэгт хүргэн эцгийн хайраар хайрлан өсгөсөн. 4 хүүхэд н өөрийнх н биш гэдгийг дотний хүмүүс н мэддэг л дээ гэхдээ үүнийг хов жив болгож лав яридаггүй. Харин хэн гуай ёстой эр хүн л гэж яридаг. Одоо тэр хөгшин ядарч яваа. Эхнэр н хэдэн жилийн өмнө өнгөрсөн, дээр н нас дээр гарсан. Дотний найз нартаа яриж байхийг н санаандгүй сонслоо. Тэрээр хэлэхдээ төрсөн хүүхэд гэдэг чин аргагүй л ондоо юм байна. Гээд нулимс дуслуулан яриж байсан юм. Хөөрхийг хүүхдүүд н гомдоож гэнэлдээ. Адаг сүүлд н аав гэж дуудахаа байгаад залуудаа хөлсөө дуслуулан байж олсон байрийг н миний ээжийн байр гэж хэлэн үхэхийг н хүлээн хажууд н байдаг сурагтай.) Энэ үнэн бодит жишээ. Гэлээ гээд асуудал байнаа. Хүүхэд гэдэг чин үргэлж хүүхдээрээ байхгүй шдээ. Өсөж томроно үнэнийг эрт оройгүй л мэднэ. Төрсөн аав ээжээ хайна. Тэр үед хүмүүжил муутай нэг н хүрэн бөөрөө үзүүлж чи миний төрсөн аав биш гэж томроно. Хүмүүжилтэй н өргөж тэтгэнэ. Миний хэлэх гэсэн зүйл бол нэгийг бодоосой л гэж хэлэх байнадаа

  9. Ree says:

    Ер нь салахад хүнд асуудал байна. Хэрэв хүүдээ (хүүдээ ч гэждээ) хэрэв хайртай бол битгий сал. Эхнэртээ хэлээд энэ удаад яахав өнгөрөөчих л дөө. Хүүхдүүдээ бод хойд эцэг эх хүүхдэд ямар хандахав. Энэ сэтгэгдэл бичсэн хүмүүс ихэнх нь хүүхэдгүй юм шиг байна.

  10. VOODOO says:

    унэн бол ясан хэтсүү юм бэ? тэр тийм юм баймааргуй юм хуураж хуураж ирчэд тэгэд жирэмсэн болоод тэгэд хуухэдийгн туруулж байхдаа эх хун чинэ бас нэгийг бодмоор доо унхээр тэгсэн бол над хуухэн чэйн унхээр ами хичээсэн маш муу хун бна тэр хуухэд муухэд яахав ээ хун алдаж индэж явдаг юм? тэр хуухэн бол чамайг аавийг чиэн хуухэдүүдээ уурийгуу хуураж бна даа. тийм хун яаж хуний заяа ний хани болох юм бэ? наадах чэйн бутэхгүй хуухэнбна. Хумуус худлаа худлаа юм яриад бх юм. яаж ч бодсон ямар эргүү амитан тэгэд хэлж мэлэхгүй тэнэг царайлаад чамиаг харад сууж бдаг бна аа сда сда хая хая

  11. human being says:

    Англичууд судалгаагаар 7 нөхөр бурийн 1 ни дор хаяж 1 өөр хуний хуухэд тэжээж байгаа мэдэхгүй өөрийн хуухэд гэж хайрлаж өсгөж байдаг гэсэн дун гарсан. 7 эхнэр бурийн 1 ни нөхөрөөсөө нууцаар өөр эрэгтэйгээс хуухэдтэй болдог гэсэн уг. Эрчүүд мини хулхидуулна дөө хулхидуулна. Эмэгтэйчүүд гэдэг чин Тагнуулийн Төв Газараас ч илуу мундаг нууц ажиллагаа явуулдаг юм. Хэзээ ч нууцаа алдахгуй. Эрчүүд эмэгтэйчүүдийг захирдаг гэж боддог боловч унэндээ захирагддаг юм шуу дээ.

  12. зөвлөгч says:

    эмэгтэй хүн их хайртай хүнийхээ хүүхдийг л гаргадаг шүү дээ гаргах гаргахгүйг чиний эхнэр өөрөө шийдсэн байж таараа яагаад гэвэл гэр бүлтэй охинтой хүний эхнэрийг эр хүн миний хүүхдийг төрүүл гэж шахаж шаардаж чадахгүй нь мэдээж шүү дээ сайн бод тиймээс эхнэр чинь чамаас айж эмээлгүй шийдвэртэй алхам хийжээ ,секс нууц амраг байхыг бодсон бол энэ хүүхдийг эхнэр чинь тээхгүй байж болох л байсан хүүгийнхээ аавтай байнга холвоотой байхын тулд хүүгээ хайрынхаа бэлэг тэмдэг болгон төрүүлсэн байх даа

  13. sakura @ says:

    энхэртээ хэлээ. аабд н чиний хууухэд гээд хэлчихээс н умну

  14. Dondog says:

    ДНК-ийн тест гэж байдаагүй юм шүү дээ, бутгий онигоо зохиогоод бай!

  15. liga says:

    Чи австралиас ирчихсэн юмуу? Одоо болтол эхнэртээ мэдсэн гэдгээ хэлээгүй л байгаа юу? Танай эхнэр чинь ямар тэнэг бүр тэнэгийн дээд гэхээрээ тийм тэнэг байдаг байнаа. Нөхрийнх нь хүүхэд биш гэдгийг мэдсээр байж тээсэн юм байх даа. Уг нь бодохдоо чиний хүүхэд гэж бодсон байх. Тэгээд томрохоор нь бодоод байсан чинь биш болж таараад, бас чи мэдчихсэн байдаг. Тэгээд л аргагүйн эрхэнд тээж төрүүлсэн байх даа.
    Чамд хэцүү байгааг ойлгож байнаа. Гэхдээ чи сайн бодоорой. хэрвээ өөр хүүхэд байгаагүй бол шууд л салчихмаар, гэтэл охин чинь байгаа болохоор салж болохгүй шүү. Би бол чамд ингэж л хэлмээр байна. Тэр залуу, эхнэр 2-тоо мэдсэн гэдгээ хэл. Харин өөр хэнд ч хэлээд хэрэггүй. Нэрийн хор болно. Хүмүүс муу л хэлнэ үү гэхээс эвий хөөрхий гэж бодохгүй. Чи насан туршдаа хүн амьтны доог тохуу амны зугаа болно. Тэгээд хүүгээ өргөж авсан хүүхэд гэж бодоод хайрлаад л өсгө. Тэр нялх амьтан юугаа ч мэдэхгүй шдээ. Түүний буруу гэж юу ч байхгүй.

  16. Вовка says:

    П…. гэж чамд юу ч гэж зөвлөхөв дээ. Өөрөө л мэдэж дээ тэ. Би лав ийм байдалд орвол эхнэрээ нэг сайн зодож аваа л тэгээ л охиноо бодоод хамтдаа амьдрах байсан байх даа. Ай мэдэхгүй.

  17. ХРНМ says:

    уучил өршөө залуу минь чамд бурхан тэр хүүг илгээж гэж бод нулимс хэнд хэрэгтэй юм,

  18. hi says:

    энэ хумуус одоо сал сал гэхийн салах тийм амархан уму.нэг сайхан арга бна.уы вээ гэвэл дахиад хүү тэй болчих 3 хүүхүдтэй бно биз.тэгээд л болоо биздээ.хүүхүд ямар буруутай биш.тегэхдээ эхнэртээ хэлээ би мэдсэн.дахиад хүүтэй болмоор бна гэж.за амжилт

  19. hi says:

    Ene hvmvvs odoo yu wee medeej emegtei hvn er nuhriih ni hvvhed bish gj medsen bol yu gj teeh wee, nasaaraa setgeliin shanalaltai amidrahiig hen l hvsew gj dee, zaluud helehed deeltei torson hvv chini l bna shvv dee yug ni ingej bogino uhaanaar bodno we, burhan bvgdiig haraad zohitsuulj bgaa chi hvnii hvvhed osgoh ystoi bolood l chamd irsen bgaa, hvvgee sain hvn bolgoj aw daa, ta 2t dahiad hvv zayaah l blgvi dee, yund ni setgeleer unadag ym. Burhan chamaas busdaas arai ilvv uhaan uujim setgel gargahiig l shaardaj bna. Ter baitugai l hvmvvs hari elgiin hvn orgoj awaad osgood l ywdag biz dee

  20. Bj says:

    маанаг авгайгаас сал.

  21. bodoh l heregtei says:

    ингэж хурдан шийдвэр битгий гаргаарай, магадгүй дараа нь чи энэнээсээ ч хэцүү байдалд орвол яана……

  22. dindun says:

    өө сда гэж, сал сал

  23. ×èìýý says:

    битгий салаарай л гэж хэлмээр бн. Чамайг салаад явбал охин чин яах болж бн аа. Бас л оор эцгийн царай хараад хэцүү л байх болно. Бас тэр жаахан хүүд ямар ч буруу байхгүй. Тэр хүүг хайрласан чигээрээ л байгаарай. Мэдээж чамд уучлах хэцүү байгаа гэхдээ л амьдралдаа ганцхан удаа тэгээд бас хамгийн сүүлчийн удаа агуу сэтгэл гаргаад эхнэрээ нэг уучлалдаа гуйж байна.

  24. ANUD says:

    Энэ чинь зүгээр нэг хууралт биш Бүхэл бүтэн ар гэр амьдрал өөрчилөгдөөд байна шүү дээ.

  25. ANU says:

    эмэгтэй хүн хуурахаар бөөн л юм болдийм байж эрчүүд ни хуурахаар байдаг л нэг асуудал шиг хүлээж авахын… гэхдээ муухай л байна л даа… ер ни бол хурдан яаруу шийд гаргаж болохгүй шүү. ярилцах л хэрэгтэй

  26. marcy says:

    ЗүЧи яасийн Чингисийн л хүү шд. Өлүн чин жирэмсэн явсан биз дээ

  27. monda says:

    нээрээ л эрхэмсэгийн хэлсэнээр мэдсэн гэдгээ хэлээд үз тэгээд сонс.

  28. kkkss says:

    өөр эртэй кондомгүй шаалцана гэдэг балиар банзал хүүхэн байна даа.кондомгүй шаалцаж байсан юм чинь боовын хөхөж байсан даа

  29. haha says:

    сэтгэлд нэг юм орсон бол гаргах нь хэцүү байх даа хэдийгээр ааваа ааваа гээд гүйж байгаа гэж байгаа ч гэсэн цаанаа хүний хүүхэд гэсэн нүдээр хараад байх юм бол яаж ч яриж ойлголцсон хүний л хүүхэд шүү дээ чиний хувьд… саллаа нийллээ гэхэд эцсийн эцэст тэр хүү л хохирч үлдэх нь дээ

  30. teru teru says:

    ямар хэцүү юм бэ хүмүүс шууд сал гээд бх шиг байна тэр дэмий сайн бод мэдээж чамд хэцүү л бга бх гэхдээ хүүхэд ямар ч буруу байхгуй шүү дэ хайртай бол болно уучилж чадах эсхээ сайн бод амьдрал гэдэг чинь их зүйлийг агуулж байдаг шүү дэ эхнэртэйгээ сайн яарилц яг юу болсон талаар хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг биз дэ.энэ бүхнийг ухаалгаар давж байж л жинхэнэ эхнэр нөхөр болно шүү дэ чи сайн бод до чи нэг хүүхэнтэй унтаад тэр чинь хүүхэд олсон бол тэр гаргана гээд харин чи эхнэртэй хайртай хэзээч салахгуй байдаг бас гомдоох хүсэлгүй бол яаах уу хүн гэдэг амьтан байнга л алдаж байдаг шүү дэ уучил бүх зүрэх сэтгэлээсээ тэгэж чадаж байвал чи сайн хүн үнэхээр хайртай гэдгээ өөрөө мэдээд эхнэр чинь үүрд чамд баярлаж хайрлах болно шүү. нуураах амрхан учир хэзээч болно харин эвлүүлэх маш хэцүү гэдэгийг мэдэж байга бх аа тэ

  31. hi says:

    эрэгтэй хүмүүс гэр бүлээсээ гадна нууц хүүхэд байж л байдаг ш дээ , тэрийг юу гэж тайлбарлах вэ ,

  32. hi says:

    Умар зэвүүн дураак вэ? Арайчдээ араар чин тавж бололгуй яахав тэхдээ хуухдийн чирч ирээл, наад дурак чин ч оороо мэдэхгүй ываа даа. Арай дэндэж бнаа чи залуу хун амдарлаа бод охиноо чинжлуулээд чинийх мон бол аваад сал арай хэтэрнээ. чал дургуй хурчлээ, ю гэсэн уг вэ? Би олон ахтай хун эм н садар бх айл оодолдгуй умаа, эрт орой нэгэн цагт салдаг умаа,,,,

  33. irgen1b says:

    сал эхлээд хэзүү боловч ,ирээдүйд хүүхэд бол торсон ааваал гэдэг ым.тэгээдч торсон биш гэдэгийн мэдлээ ,наад хүүхдийн чин аав авгайтаа чин холбоотой бна..хойшд ч холбоотой бна.чи хэн вэ,,оортоо асуулт тавиаараа.

  34. kkk says:

    Ç¿÷è ãýäñýíä á¿ðýëäýæ áàéõàä íü äàéñàíä îëçëîãäîîä äàéñíû õ¿¿õýä ìýò îéëãîãäîõ áîëñîí óó, ýñâýë ¿íýõýýð äàéñíû õ¿¿õýä áàéñàí óó ãýäýã íü îäîî áîëòîë òîäîðõîéã¿é ø¿¿äýý. Ãýõäýý ë ×èíãèñ õààí óóæóó óõààí, íèíæèí ñýòãýë, ýð õ¿íèé íî¸í íóðóó ãàðãàæ ÷àäñàí.

  35. hey says:

    chingis haan hunii huuhdiig uuriin huuhed shigee hairldag huuhed yahiin be aawaa aawaa geed bgaa byatshan ur yhiin be zurh chini uwduhgui bn u

  36. yogi says:

    салсан ни дээр дээ. хүүхэд чин том болвол тэр хүүхдэд хэцүү. Насаараа тэр хүүхдийг чи үзэн яадана шдээ. Дор хаяж чи яалгаварлан гадуурхана. Тэр хүүхдэд чи ХОЙД эцэг л гэсэн үг шдээ. Нэг эмэгтэйгээс бүүр хар хүүхэд гарсан шдээ монголд. Аав ни шоконд орсон байхдаа. Одоо тэр хүүхэд 18тай.

  37. jeki says:

    энд зөвхөн хууралт биш бас доромжлол дээрэлхэлийн асуудал давхар явж байхад энэ хүмүүс хардаггүй л юум байхдаа зүгээр нэг удаа унтаад өнгөрсөн бол хууралт хүний хүүхэд гаргаж өгнө гэдэг бол доромжлол

  38. . says:

    юун сүртэй юм сайхан ярилцаад үз л дээ 2 лаа үргэллүүлээд сайхан амьдар эцэг нь авахгүй өдийд мартцан байгаа. тэр байтугай юм амьдралд тохиолдоно. хүмүүс өнчин хүүхэд өргөж аваад л үхэн үхтлээ хайрлаж асардаг эвий чи тэр хөөрхөн эрийг битгий муухай хараарай. чамд аз авчирхаар ирсэн. байх гэж би бодож байна. ихэнхдээ зарим зүйл эсрэгээрээ сайхан байдаг чи уучилл даа. сайхан нэг өдөр уйлаад ор мөргүй гаргаж дотроо цэвэрлэ.

  39. bishirch bna says:

    сайн бна,баяр хургий

  40. Ganaa says:

    Хуурна хуурна гэхэд уур хуний хуухэд гаргаж хуураад байхдаа ядгийн арай дэндүү хуурж байгаа ым бишуу.Би эмэгтэй л дээ арай муухай хуурсан бна даа.Сэтгэлийн сэвтэй амидралаар яхав дээ сайн бодохгуй юу.Уучилж чадна гэдэг чамаас их тэвчээр шаардах байхдаа.Уурийхээ толгойгоор ууруу л шийддээ.Саллаа гэхэд охин чинэ хэцүү юмаа.Охиндоо шинжилгээ хийлгэх ни зув шуу.

  41. erhemseg says:

    – Уучлал гэдэг хамгийн том шийтгэл байхаа. Мэдсэн гэдгээ хэл тэгээд сонс…

  42. agi says:

    Эхнэртэйгээ сайн ярилцаа найзаа миний таньлд яг ийм тохиолдож байсан тэд одоо сайхан л амьдарч бн,

  43. zaluu 28 says:

    ганц алдсан байж болно оо. 2уулхнаа нүүр нүүрээ харж байгаад ярилц. Шууд хэл энэ миний хүүхэд биш байна би мэдсэн хэнийх юм гээд л. Гэхдээ тайван байгаарай уурлаж хашгичаж болохгүй шүү. Тэгээд эхнэрээ яаж хүлээж авч байгааг сайн ажигла. Хэнэггүй царайлаад чамаас болж байгаан гээд өөдөөс чинь дайраад байвал салах талаараа бод.Харин дотроо үнэхээр шаналж явж байсан алдаагаа үнэхээр ойлгосон бол чи өөрөө сайн бод. Чи энэ хүүхдээ одоо хүртэл байсан шиг хайрлаж чадах уу гэж согтуу ирчээд хөөрхөн хүүгээ чи минийх биш ээ гээд агсан тавихгүй байж чадах уу гэдгээ өөрөөсөө дахин дахин асуу. чадна гэвэл уучилж амьдар. Тэгээд бас дээрх 1 хүн шиг эхнийх бас эцсийнх шүү гэдгээ яс маханд нь тултал ойлгуул. Харин уучилж амьдрахаар шийдвэл ямар ч хэрүүл болж яаж ч уурлаж байсан энэ талаар дахиж битгий сөхөөрэй эр хүн шиг байгаарай. Амжилт хүсэе

  44. The man says:

    За миний найз чамд олон xүмүүс янз янзийн л зөвө;гөө өгч байx шиг бна.Чи эxнэртэйгээ маш тайван ярилцаарай,түргэн зан гаргаж болоxгүй шүү.Тэгээд бас оxиноо ч гэсэн ДНА шинжилгээ өгүүлээд үз.Xэрвээ оxин чинь чинийx биш байвал чи бараг л салаx байx.Мөн бол сайн л биз.

    -Чи xүүгээ насан туршдаа өөрийн xүү мэт xайрлаж өсгөж чадаx уу? энэ асуултанд xариулдаа чадна гэж бодож байвал эxнэрээ уучилаарай, гэxдээ ЭНЭ БОЛ ЭXНИЙ БӨГӨӨД ЭЦСИЙНX гэдгийг нь ойлгуулна биздээ.

    _

  45. angel says:

    сайн ярилцаад уучилсан нь дээрээ. салах бол амархаан дунд нь хүүхэд үнэхээр зовдог шүү би багш мэргэжилтэй. олон хүүхдүүдтэй ажилладаг болхоор хүүхдийн төлөвшил зан характерыг сайн мэднээ.салсан гэр бүлүүдийн хүүхдүүд бусдаас үнэхээр ялгархуйц төлөвшил хүмүүжилтэй байдаг.хичнээн сайн хайрлаж бөөцийлж өсгөсөн ч үнэхээр өөр байдаг. нүдэндээ цоггүй нүүрэндээ галгүй бөөн гуниг өвөртөлсөн л явдаг. таны 2 хүүхэдэд тийм хүвь заяа битгий заяагаасай. Монгол эрчүүд чинь ухаалаг, уужуу дотортой хүмүүс шүү дээ. ухаанаараа шийдээрэй гэж хүсье даа

  46. zazo says:

    сонин юм xуурсан байлаа гэxэд xууxдийг ни гаргадаг ни яаж бга юм бол. сэтгэл ни шаал өөр газар яваа юм бишуу. биеийг ни чи энд байлгаад яаxавдээ, тэр xуугээ аваад xайртай xунруу ни явуулсан дээр байxаа. би бол оxиноо аваад салсан.

  47. huder says:

    ohinoo ch bas shalgaj uzeerei chiniih mon uu gedgii n.tegeed er n bol chimeegui badairch yavsnaas helsen n deer dee.ug n ter dor n helsen bol.

  48. . says:

    muu muuhai yum zaaval hezee negen tsagt barigdaj sonsogdoj haragdaj ilerdeg gedgiig uhaan muut uhamsargui uragshgui amidralaar amidragchid uhaj oilgoj mederdeggui yum.ter tusmaa mongol uls shig tsuuhun hun amtai teneguudiin orond bol teneguud l hezee ch ilrehgui barigdahgui sonsogdohgui gej bodoj yavdag yum.chinii ehner chamaig heden jil huurna gej bodoj yavsan yum bol bas chi heden jil huuragdaj amidarsan teneg ve.

  49. mongol says:

    сэтгэгдэлүүдийг уншлаа. эхнэртээ хуурагдах ямар байдгийг бас мэднэ. эхнэртэйгээ яриад уз. унэхээр гэмшиж байбал дахиж хуурахгуйл байх. уучлах гэдэг том шийтгэл юмдаа. хэн хэнийх ни ухаан л мэдэж дээ. хамтдаа ургэлжлээд амидралаа гэхэд юм болгон дээр л чи хууралтын тухай хэрүүл гаргаж ирээд байвал эхнэрт чини тамтай л байх. амидралд хуурах тохиолдол байдаг л даа. гэхдээ хуурч амидар гэж байгаа юм биш. тэр болгонд хумуус салдаггуй. хэн хэнийх ни ухаан л мэдэж дээ.

  50. khongorkhon says:

    энхэртэй хайртай бол нэг удаа уучлаад сайхан амьдралаа цаашид аваад явал даа. уучилсэн бол харин ахиж тэр явдлыг нь сөхөхгүй байхыг хичээгээрэй. эхнээс нь л өөрийнх гээд хайрласан юм чинь хүүхдийг хайрлаад л яв даа. жоохон уужуу тайвал шийдвэр гаргал даа хөө. тэгэхдээ тэрэнгүй ахиж хүүхэдтэй болж болно ш дээ. хүүхэдгүй хүмүүс шал танихгүй хүний хүүхдийг өргөж аваад өөрийнх шигээ л хайрлаж өсгөдөг шүү дээ.

  51. á¿ñã¿é says:

    өмнө нь Хайран сайхан амьдрал минь нурж бна гэсэн нэртэй нийтлэл бичсэн залуу бишүү чи.Тэр нийтлэлээ монголд одоо ирсэн болгоод яг хэьээрэ шахуу бичсэн бна ш дээв Тр үзд химүүс мөн ч их зөвлөгөө өгсөн дөөв Одоо ахин дахин асуугаад байлгүй өөрөө шийдээ.

  52. Bataa says:

    Зүчийг мартав уу?

  53. EMIIN BUZAR says:

    Наадах чинь юутай ч зүйрлэхэд хэцүү БУЗАР зүйл шүү дээ.

    Гэхдээ үнэн мөнийг нь сайн нягтлаарай. Сонин юм даа, урьд нь гарсан хүүхэдтэй мөртлөө дахиад хүүхэдтэй болоход өөр хүнийх байна гэж шинжилгээ хэлж байна гээд байдаг.

    Чи ингэхэд бас өөрийгөө шинжлүүлээрэй, төрөлхийн үр тогтоох чадвар чамд байна уу үгүй юу гэж?

    Гэр бүл замбараагүй байхын том эхлэл нь уг нь бол нөхрөөс нь л хамаардаг юм ш дээ. Чи ч доожоогүй эр байна доо, ахын дүү…

  54. Unshigch says:

    Хүүхдэд ямар ч буруу байхгүй эвий дэ тэр хүү. Яасан ч хэцүү юм бэдэ…

  55. Buki says:

    яаж ч бодсон уучилсан н дээр бхаа гэр бүлээ, амидралаа, охиноо аварч үлдэхийн тулд тгээд ч тэр жаахан хүү чамайг ааваараа сонгоод хүрээд иртцийн бишүү??? тэр чиний хэлээд бгаа хүн аав н биш ш дээ хөө. чи өсгөж, чи тэвэрч, чи хайралж байж хэлд хөлд оруулсийн, чиний хүү биш байсан бол буцаад явчих бсиймаа, чамайг л гээд ирждээ, чи хайртай аав н. тэр хүн хүүхдээ авна гээд ирхийн бол өшиглөөд явуулчихна биз дээ тэгж ирэхч гүү биз дээ хүн л юм бол, гхдээ хүн биш сүгнүүд хогоороо газар дэлхий бузарлаад амисгалж л бгаа.

  56. hor says:

    итгэл алджээ новш , одоо нилээн том сэтгэлийн шархтай болох ни дээ муу явдалтай хүүхнээс болж. хэлэх уг алга

  57. haru says:

    САЛААД ХЭРЭГГҮЙ ЭЭ ДАХИАД ХҮҮТЭЙ БОЛ ХҮҮХЭД БУРУУГҮЙ ЭЭЖТЭЙ НЬ ХАРИН ЯРИЛЦ СЭТГЭЛЭЭ ОНГОЙТОЛ УХААЛГААР ЯРЬ ОЙЛГОЛЦ ТЭГЭЭД УУЧИЛ ХАРИН ЭХНЭР ЧИНЬ НАСАН ТУРШДАА ЧИНИЙ ӨМНӨ ГЭР БҮЛИЙНХНИЙХЭЭ ӨМНӨ ГЭМТЭЙ БУРУУТАЙ ЯВАХ БАЙХДАА УУЧИЛНА ГЭДЭГ ХАМГИЙН ТОМ ШИЙТГЭЛ ЮМ ДАА

  58. hhhh says:

    Сайн бодохгүй юу даа, Салсныхаа дараа бас харамсаж магадаүй. Хүн алдаа л биз уучилж сурах хэрэгтэй. Эхнэртэй харин хэлээрэй, Магадгүй чи ч гэсэн бас нууц хүүхэдтэй болж болно шүү дээ,

  59. huuhedtei eej says:

    Хэцүү нь ч хэцүү л юм болж дээ… нэхдээ эхнэр чинь бас л дотроо шаналж зовж явсан байлгүй.Түүнийгээ охиноо бодоод, ааваа ааваа гэх хүүг бодоод нэг л удаа уучилчих. Эмэгтэй хүн үнэхээр их гэмшиж дотроо чиний төлөө гэр бүлийхээ төлөө юуг ч золиослоход бэлэн байгаа даа би сйан мэдэж байна. Эхнэртэйгээ эвтэйхэн ярилцаад үзээрэй, уйлж байгаад л уучлал гуйх байх.Аавыг чинь бас өрөвдөж л байна гэхдээ та 2 хэлээд хэрггүй л болов уу да , өөрийхөөрөөө л тэр жаахан ямар ч гэмгүй амьтныг хайрлаж л байг. Удахгүй та 2-т дахиад нэг хөөрхөн хүү гараад л ирнэ. Чи саллаа гэхэд охин чинь яахын???? өөр эцгийн гар харуулахыг хүсэж байна гэж үү??? Сайн бодоорой, бас битгий архи уугарай, зүгээр л тайван бодоод үз.Ааваа гээд өөдөөс чинь сайрвайх тэр хөөрхөн хүүгээ яг одоогийхоороо анх төрөхөд нь яаж баярлаж хайрлаж бйсан шигээ хайрлаарай. Бурхан сагадгүй чамайг энэ хүүд сайн эцэг болохийг мэдээд л өгсөн байгаа, чи чаднаа АМЖИЛТ.
    За тэгээд яаж ч шиидсэн байсан тэр талаараа заавал бичээрэй.Бас адилхан эмэгтэй хүн, эх хүн болохоор эхнэрийн чинь өмнөөс уучлал гуйяа, заавал уучлаарай, чи хэзээ ч харамсахгүй шүү.Би ч хүү охин 2-той тэд маань л миний амьдралын УТГА УЧИР.

  60. aoa says:

    Эхнэртэйгээ сайн яриж байгаад шийдвэр гаргаж дээ. Хэцүү юмаа

  61. bold says:

    энэ админ чинь янз бүрийн юум зохиож тавиад бдаг юум биш үүүүүүүү

  62. darjaa says:

    эр хүн хэзээ ч мартаж чадахгүй ш дээ. насаараа тийм бухимдал гомдолтой явах хэцүү байхаа.Энд сэтгэгдэл бичсэн хүмүүсийн хэн нь ч ийм асуудалыг шийдэж байсан туршлага байхгүй болохоор хэцүү л байна. Охиноо ээжээс нь салгамааргүй байдаг. Гэхдээ би лав охиноо аваад явах байсаан.

  63. man_g says:

    хумуус сал л гэх юм гэхдээ эхлээд сайн бодох хэрэгтэй. тэр хоорхий хуухдэдэ ымар буруу бхавдээ наад эхнэр гд бгаа ологчин чинл ийм байдалд хургэлээ шдээ. дээр хуний хэлсэнээр удамаар н доромжилж болохгуй шдээ тгд энэ бугдийг уншаад оорийнхоо зон совинг дагадаа залуу мини

  64. gunig says:

    мэдэхгүй юмдооо сайн ярилцаад уз л дэээ би эмэгтэй хун ч гсн эхнэрийг чин умуурух хэцүү л бна тэхдээ гэр булээ хамгаалж улдээрэй

  65. jam es says:

    тэр хун ч бас дотороо нууцхан шаналж л явдаг байлгуйдээ. эхлээд сайн ярилцаад үздээ хо. зовлон жаргалаа хуваалцана гээд хуримлацгаасан улсууд бна, зовлонгоо хуваалцах үе иржэдээ. эр хүн уужуу тайван бодох хэрэгтэй. их л том асуудал тулгарчдээ.

  66. asdf@adf.com says:

    эвий хөөрхий хүү

  67. ehnerteige yariltsad vzsen ni deer bxaa.. xamgiin exni asuult bol exnereese asugad vz yagaad nadiig xuursin geed magadgvi sanaandgvi xawitalt bj bolno sh de ene bol er em xvn bolgond l bdin ma.bi tanai exnertei chini adilxan emegteil xvn bna … tanai exner chini chini araar tawisan da odoo xvrtel xarmasjil yawaa gedegt barisan ch alzaxgvi shvv.. xeld orson xoorxon xvvgee bitgii gomdoogoroi do xvvxed yamar negen yumiig aimar emzegeer xvleej awdim shvv za oor xelex vg alga da chamd az jargal sain saihan bvxniig xvesn eoroor

  68. bitgii salaarai says:

    yu yugvi salna l gex yum.. Salax shig amarxan yum alga shvv dee.. 2 xvvxdiig onchrvvlj salsan salalt tiim saixan zow shiidwer gej vv.. Chi exnerteigee l ertxne sain yariltsaad ternii daraa bi yaxuu gej asuusan n deer baix aa.. Emegtei xvn noxor min araar min tawilaa geed bichixeer l salj yadii ewler uuchil gex yum. Eregteig n shuud sal gedeg shudarga baix uu.. Exnerteigee sain l yariltsaad uuchilsan n zow alxam bolox baix daa. Amjilt xvsye

  69. Emegtei Borhon says:

    Эхлээд хуугээ сайн шинжилгээ хийлгээд 100% баталсаний дараа шийдвэр гаргаарай. Батлагдвал танай эхнэр бол маш муу хун бухэл бутэн удам хуурч байна аа. хуугийнхээч омно буруутан. Шал дургуй хурчихлээ тэнэг хуухэн чини. Хуухэд буруугуй шуу. унэн шиг сайхан ум байхгуйдээ. Тэгээд шийдэждээ. аймаар умаа. Хэцүү амидрал ургэлжилнэ дээ. Бугдийг мэдээд бух 2 талийн байх эстөи хумуусээ суулгаж байгаад баталгаа нотолгоотой ни улаалга!!!. Уманд бас унэн ни дийлдэг ум байна гэдгийг ухаарга!!!!. Энэ эмэгтэй бас хунийг ингээд насаараа хуурч болно гэж бодсон ум байхдаа эөэөэ. Охинооч бас шинжилгээ хийлгэ!!!. Наад шуламдаа буу итгэ.!!!!!!. Би боож ухлээ. Аймаар умаа. Би ч эмэгтэй хун арайчдээ. Яаж байна аа.
    чи тайван бай. Ямар дайн байлдаан эдгэшгүй овчин туссан биш. Охиноо шинжлуулээд мон бол аваад наад хуухэнээ хоогоод явуул.
    Жаахан эр хун шиг хоншоортой байгаарай чи.
    Хун ингэж байхад хариуг бас бас хатуу бари за.

  70. @@***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ **** says:

    ЭР ХҮН ҮНЭНДЭЭ СЭТГЭЛ МЭДРЭЛ НЬ ХЭВИЙН СААТАЛТАЙ БИШ Л БОЛ ӨӨРИЙН НАЙЗ БҮСГҮЙ ХАЙРТАЙ ХҮНЭЭ УРЬДНЫ ХЭН НЭГЭН ЗАЛУУГИЙН ТУХАЙ МЭДЭЖ СОНСОХ Л ЮМ БОЛ АМЬДРАЛ ДУУСАА ..ЭР ХҮН ИЙМ ҮГ СОНСОХЫГ ГЭР БҮЛЭЭ БУСАДТАЙ ХУВААХЫГ ЦААНААСАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРДӨГГҮЙ ЯМАР Ч УХААЛАГ БОЛОВСРОЛТОЙ САЙХАН ЭР ХҮН БАЙСАН Ч ЗӨВХӨН ИЙМ ТОХИОЛДЛЫГ МЭДВЭЛ ХЭЗЭЭ Ч УУЧИЛДАГГҮЙ ӨРШӨӨДӨГГҮЙ УУЧИЛСАН БАЙСАН Ч МАРТДАГГҮЙ ЗААВАЛ ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ УХАЖ СӨХДӨГ ТЭДНИЙ ГЕН ИЙМ ОМОГШИЛТОЙ ..ХАРИН ЭМ ХҮН БОЛ АМЬДРАЛАА БОДООД УУЧИЛДАГ ..ХАНИЛСАН ХАНИА ХУУРНА ГЭДЭГ АГУУ БАЙГАА БИЗ…МЭДЭГДЭХГҮЙ НУУЦ БАЙНА ГЭЖ БАЙХГҮЙ ДЭЭ

  71. tom bat says:

    авгайгаа хөөгөөд яавуулсан ни дээр бхаа би бол тэгнэ насаараа шаналгаатай амидрана гэж юу бхав дээ хө

  72. zochinbn says:

    өөрийн хүүгээ гэж бодоод уучилаад амьдар даа. охиноо өнчирүүлэлтэй биш.
    энхэртээ бол хэлсэн нь дээр шүү. ганцаараа шаналах хэрэггүй. манай хадмын том хүү нь хадам аавын хүүхэд биш юм гэнэ лээ. жирэмсэн байхдаа л суусан юм шиг байгаан. тухайн үедээ өөрийн хүүхдээ гэж хүлээж авсан. сүүлд мэдсэн ч одоо жигтэйхэн сайн эцэг хүү 2 байдаг юм шүү. ярилцаад салахгүйгээр шийдсэн бол энэ тухай дурсах өөрийн хүүгээ л гэж бод. чиний бичсэнээр одоо эхнэр чинь тэр хүнтэйгээ холбоотой байдаг бол салахаас яахав. харамсалтай л байна.

  73. бүгдийг мэдэгч says:

    энэ бол жинхэнэ хууралт…гэхдээ үнэн бол шүү дээ заримдаа энэ сайтаар бичигдсэн нийтлэлүүдийг уншихаар үнэн худалд нь эргэлзээ төрдөгөө бичье.би бол ийм сайхан энэ тэр гээл эхэлхийн за за бүү мэд

  74. 555 says:

    миний бодлоор бол унэхээр л эхнэр хуухэдтэй хайртай бол энэ бугдийг эхнэртэйгээ сайн ярилтсаж ойлголтсоод хамтдаа амидарсан л дээр,юн салах?????????? саллаа гээд ю сайжрах юм бэ??????/ юу????????Эхнэртээ дуугуй байгаад байлгуй хэлж асууж бугдийг ярилтсаж ойлголтссон н дээр байх тэгээд 2 хуухэдтэйгээ эхнэртэйгээ хамт амидарсан н л дээрдээ,чи саллаа гээд ю оорчлогдох билээ дэ сайн бодоорой ахиад амидрак зохиосон ч энэ амидралаас чин илуу сайхан байж чадахгуй бизээ тийм учираас сайн бодож тунгаа,зов шийдвэр гаргаарай амжилт

  75. Dermee says:

    Салсан нь дээр биз дээ эртхэн . Хүүхэд олохгүйгээр ядаж сэксдэж чадаагүй юм байх даа. ямар ч өршөөл байхгуй зүгээр л үнэнийг л хэлээд л салсан нь дээр. чиний өмнөөс бүүр зэвүү хүрчлээ. Хүүхнүүд эрчүүд л гээд байдаг та нар ийм л арчаагүй , өөдгүй ш дээ!!!!!!!!!!!!

  76. @@***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ **** says:

    ҮР Л БОЛ ҮР ШҮҮ ДЭЭ СЭТГЭЛЭЭР УНАЛТГҮЙ ЭЛДЭВ БОДОЛ ТЭЭГЭЭД НЭМЭРГҮЙ АЗ ЖАРГАЛ…

  77. sole says:

    Австралид гэр бүлээрээ байж байгаад ирсэн.тэгэхдээ тэнд байхдаа мэдсэн гээд яг ийм нийтлэл ноднин уншиж байсан юм байна.тэр залуу л байна шүү дээ.

  78. ter says:

    хөгшөөн сэтгэлээр унаад яах бэ дээ.чи өөрөө ч гэсэн аабийн хүү биш шүү дээ.ааб чин мэднээ.гэхдээ чамайг газар табилгуй л өсөгсөн дөө.

  79. bbb says:

    салсан ни дээр бх даа чи мартана гэж бхгуй ээ ичсэн хүн хүн ална гэгчээр эхнэр чин мэдвэл бөөн хэрүүл болоод л чамд ямар нэг шалтаг бурууг олож тохих бх даа.бүр салахгүй гэвэл дахиж эхнээрээ хүү төрүүлж өг гэдээ ойрийн хугзаанд гэхдээ чиний хуухэд шуу бас өөр юмний хүүхүд тээгээд ирэж магадгуй л хүүхүн бн шуу

  80. Энхсаруул says:

    ямар муухай новшийн хууралт вэ? хажууд нь эр нөхөр нь байж л байтал өөр хүний хүүхэд ичихгүй тээж байдаг ямар увайгүй эм гэхээрээ тийм байдаг байна аа. Ай бурхан минь аавыг чинь өрөвдөж байна. Тэр хүүхдэд буруу байхгүй, гэхдээ л мэдэхгүй ээ, би эмэгтэй хүнд ингэж доромжлуулсан бол баяртай л гэж хэлэх байсан. Эмэгтэй хүн хайртай хүнээ хэзээ ч тэгж хуурч чаддаггүй юм

  81. gah gah gah says:

    охин чинь бас чинийх биш гээд боддоо. одоо ч гэсэн чамайг хуураад л явж байгаа…

  82. Ramirez Sanchez says:

    Яах ю бхав дээ хөгшөөн амархан ш дээ хүү хийчэлдээ!!! Яаж гэвэл 10-с 9д найдвартай заварчилгаа бас бна бна
    countercarlosjackal@yahoo.com э-майл бичээрэй

  83. zaluu busgui says:

    нөгөө австралид байсан залуугийн тэмдэглэл ахиад л ив ижилхэн жилийн дараа яахав монгол харьсан нь л нэмэгдсэн байна. өөдрөг байгаарай. амьтан хүнийг юу гэх бол гэж айж ичих чинь өөртөө итгэлгүй болсоны л шинж дээ, өөдрөг байгаарай. чи алзахгүй ээ. авгай чинь алд дэлэм алдаж дээ. уул нь илэрчихээр нь хэрэлдэж уралцсан гээд бөөн үргэлжлэл захиа байгаагүй билүү. ямар ч байсан дотроо ингээд шаналаад явж болохгүй байхаа. чи ч гэсэн өөрөө хуураад мангартаад явсан бол ингэж хүндээр хүлээж авахгүй л байх байсан даа. бараг л юун сүртэй юм, өөр хүүхнийг хүүхэдтэй болгоо л биз маягийн юм бодцон хүнд гарууд байдагшд. амьдрал яахав дээ, чамд даах ачаагий чинь л үүрүүлж байгаа нь энэ юм байлгүй дээ. уул нь сэтгэлзүйчтэй уулзаад ч юм уу, итгэлтэй ойр дотныхондоо сэтгэлээ уудлахгүй бол ингэж их үзэн ядаж, бухимдаж амьдраад өөрийгөө л дотроос нь ална ш дээ. хэсэг галзуурлын байдалтай явж байгаад тэгээд давах байлгүй дээ. хэр хүчтэй хүн бэ гэдгээсээ шалтгаалаад хурдан уу удаан уу гэдэг л байна. бүүр сул дорой хүн бол бүхнийг хаяад л салж сарних байх даа. өөр дээр нь тулгарч байсан хүмүүс яаж шийдсэнээ хэлэх л байх, гэхдээ бараг л эрчүүд нь сал, хая, эмэгтэйчүүд нь ч бас дэмий дээ дэмий л гэх байх.

    уул нь чадал чинь хүрдэг бол уучлаад сайхан амьдарвал, ухаарсан байх гэж найдаад орхивол ямрав. баргийн хүн ч ийм агуу байж чадахгүй л дээ. надад их харамсалтай байнаа, хайран сайхан амьдрал, залуу нас, итгэл, сэтгэл… монголын маань нэг ч болов гэр бүл уул нь хэрүүлгүй, асуудал цөөтэй сайхан амьдарсан бол…

  84. Ингээд л бас нэг хууралт says:

    САйнуу би сай санаандгүй ож ирээд уншлаа үнэхээр хэцүү юм бна Гэхдээ хүүхдхд ямарч буруу байхгүй юм чинь чи эхнэртэйгээ нэг өдөр ярилцаад шийдвэрээ гаргасан нь дээр байхаа. Юу вуны духанд хүрэхгүй битгий шийдвэр гаргаарай. Хүний амьдралд уучлал гэж нэг агуу юм байна. Чи уучилсанаараа дийлнэ шүү энэ үнэн. Харин яаран шийдвэр гаргагч хүмүүс болон дараа нь эргээд заавал хармсдаг юм байна лээ За тэгээд амжилт хүсье Тэр эцэг нь хэрвээ ирвэл харин ч тэр үед гэнэт сонсож байхаар харин эрт сонсоод мэдсэн нь дээр шүүдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.