Алдсандаа гашуудсан зүгээр л нэг шунал юм болов уу?

Уучлаарай, бас л нэгэн асуудалтай жирийн нэгэн эмэгтэй байна. Би найз залуутайгаа үерхээд хагас жил болсоны хойно тэр надаас хөндийрөөд, энэнд нь би ямар ч хариу арга хэмжээ авахгүй байсаар тэр нэг мөсөн явсан гэхэд болно. Одоо бид ойр дотно харилцаагүй болоод бараг 5 сарын нүүр үзэж байна. Миний хувьд секс заавал дотно харилцааны бэлэг тэмдэг байх ёстой гэж үздэггүй л дээ. Бид нэг дор ажилладаг. Өмнө нь ажиллаж байсан газраасаа би тэрний хүсэлтээр гарч, түүнтэй илүү ойр, хамтдаа байх гэж нэг дор ажиллах болсон ч харин одоо бодоод байхад энэ миний хийсэн алдаануудын нэг байсан юм шиг…

Хэдийгээр бид болиод, бас тэр өөр хүнтэй болсон ч би бүр хөндийрөхөөс гурван сарын өмнө нэлээн удаан хугацаанд хамаг чадлаа гарган хичээсэн. Байнга хоол хийж авчирч өгнө, дандаа биш ч өөрийгөө тэр хүнийг санаж байгаа гэдгээ мэдрүүлэхийн тулд мессеж бичнэ, хааяадаа залгана, бас ажилтай гээд оффис дээр хоноход нь горьдлого тээгээд худал далим гарган мөн ч олон хоносон доо…

Гэсэн ч нэг их нэмэр болоогүй дээ. Тэр намайг олон ааштай гэдэг. Үнэндээ би өөрийгөө яаж олон аашлаад байгааг мэддэггүй.

Нэг удаад би тэрнээс би ямар байх ёстой байсан юм бэ гэж асуухад тэр “чи зэвүүн, бас зальтай байж намайг атгах ёстой байсан” гэж хэлсэн. Энэ үгнмйх нь учрыг би сайн ойлгохгүй л байгаа. Магадгүй өөр хүнтэй уулзах вий гэж хардаж, цаг наргүй мөрдөж мөшгиж, тагнуулч шиг аашлах ёстой байсан юм болов уу? Гэтэл би тийм хүн огтоосоо биш. Би байгаагаараа л байх дуртай, нөгөө хүнээ ч гэсэн элдэв янз бололгүй юу бодож, юу мэдэрч байгаагаа цаг тухайд нь ярилцаж ойлголцож байгаасай л гэж хүсдэг, ердөө л энэ.

Тэгээд тэр нэгэнт явчихаж байгаа юм бол би ч гэсэн биеэ татаж авах ёстой гээд хичээж байгаа боловч нэмэртэй юм одоохондоо алга л байна. Тэрийг шөнө бүр зүүдлээд одоо бараг хоёр сар хагас болж байна. Өглөө нь сэрээд зүүдэлсэндээ өөрөө өөртөө уур хүрдэг. Бас арай өөр зүйл мэдрэх болов уу гээд өөр эр хүнтэй уулзсан ч шинэ залуу ердөө над руу инээмсэглэх эсвэл гарт минь хүрэхэд л би тэрний тухай бодоод эхэлдэг, яг л дурлалын солио гээчийг нь тусчихсан аятай. Энэ бүхэндээ би өөртөө уур хүрдэг. Өглөө сэрсэн ч, орой унтсан ч жоохон ч атугай зав чөлөө гарах бүрт би тэрийг л бодоод байдаг. Гэсэн ч бардам зангийн өчүүхэн хэлтэрхий үлдсэн юм болохоор явсан хүний хойноос гуйхгүй гэж бодоод би ямар ч алхам хийдэггүй.

Түүнийг намайг орхисноос хойш би тэрэнтэй олигтой харьцахаа байсан. Хэдийгээр санадаг, өглөө ажилдаа ирэх гэж яардаг, байгаа үед нь оройтож аль болох хамт байхыг хичээдэг ч надтай харьцаа тогтоох гэхээр нь би үгүйсгэж орхидог. Уурлана, асуусан зүйлд нь хариулахгүй, эсвэл сонсоогүй юм шиг, тэрийг огт байхгүй байгаа юм шиг аашилна. Үүнийг би өөрийн мэдэлгүй л хийчихээд байдаг. Харин сүүлийн үед надад миний хийж байгаа, миний хандаж байгаа байдал надад эргэж ирээд байх шиг санагдах болсон.

Тэгээд байдгаараа хичээгээд аль болох өөрийгөө барьж, уурлалгүй, ядаж арай аятайхан харьцахыг хичээж байгаа. Тэгтэл байдал арай дээрдээд ч байх шиг. Хэлсэн нэг хоёрхон үгэнд нь ямар их баярладаг гэж санана…. Ямар ч арга хэрэглээд хамаагүй түүнийг дахин өөртөө дурлуулахыг би ямар их хүсдэг гээч… Магадгүй би хүлээх ёстой юм болов уу? Магадгүй энэ жинхэнэ хайр юм болов уу? Магадгүй би уучлаад, түүнийг өөртөө эргүүлээд авах ёстой юм болов уу? Эсвэл энэ алдсандаа гашуудсан зүгээр л нэг шунал юм болов уу? Асуултанд минь элдвийг хэлэлгүй, тоглоом шоглоом хийлгүй хариулаарай, гуйя.

секс.мн дээр ирсэн захидал

16 Comments

  1. bi guaid says:

    та бичсэн юм биш уу аан хуурхий зайлуул тэр уэд тухайн нийтлэл н аягуй олон хуний анхаарал татаж байсан болохоор дахин тависан юм байлгуй. монголд тэгж залуугийн араас гуйгээд байдаг хуухэн гэж барахг байхгуй гуйлээ ур дунгуй бол тэгээл хаялаа хэсэг уйллаа тэгээл болоос хдээ хун уурийг н хайрлахгуй байвал тэр хайр нэг их уддаггуй ю даа энэ бол зугээр л тсаг хугатсааний асуудал

  2. bi says:

    секс.мн-хээн??!! иймэрхүү сонин юм хийгээд байвал танай сайт-н нэр хүнд навс унана шүүдээ!!!
    хүмүүс энд бичигдсэн нийтлэл болгонд нь чин сэтгэлээсээ хариу бичдэг. Хэрэв хуурамч нийтлэл юм уу аль эсвэл аль хэдэн жилийн өмнөх нийтлэл гарж ирсэнийг мэдэх л юм бол уншигчдынхаа нилээд хэдэн хувийг алдана шүүдээ.

    Ер нь нийтлэлийнхээ бодит байдлыг батлах ямар нэгэн арга хэмжээ авж баймаар байна!!!

  3. hehehe says:

    ниxон одоо ю вээ. нэг л их хуний угэнд анализ хийсэн хун байх юм хаашаа юм уурийгээ сэтгэл зуйч гээд бодсон юм уу даа. хэхэхэ. таарсан 2 таар шуудай тэгээд мэдрэлтээд явж байхдаа таарсан юм. залуу н ч гэж залуу хуухэн ч гэж хуухэн. тэнэг хуухэн тэнэгтээд уйлаад байж бай тэр залуу нзалутай хуухнээ олоод тэгээд амар сайхан жаргахгуй ю. энийг эмэгтэй хун бичээгүй байнаа храад байхад

  4. gana says:

    26 настай бүх талаараа ок цариалаг залуу бна.Ойролцоо насны бүсгүйтэй танилцана.Хүсвэл бага зэрэг бол туслаж болно.Гол нь нууц байж чадах бүсгүй.

  5. 910 says:

    хэхэхэ энэ чинь аль дээрийн нийтлэл бна шд одоо хүртэл хариугаа олоогүй явж бгаамуу хаашаа юм бээ эсвэл нээрээ сайтыхан андуурчвуу?

  6. bada says:

    Huushee ene bichleg chin aali deer ued tawigdaj bsn bichleg bn shdee.Eswel hen neg n yaag adilhan l bichchiheegui bol.Cekc.mn-nhen tawih yum bhgui bolohoor n huuchnii yumaa tawitsiinmuu haashaa yum be.Balai yum hiihiin.

  7. uk says:

    chi l ooroo hoinoos n guiseer bgad uidaatsiin bsht. haaya neg hol bj ooriigoo ch sanuulahgui, urgelj l bga gazar n bgad l. xmmm

  8. holoos bichigch says:

    эр хун гэдэг чини нэг иймэрхүү л байгаа юмдаа. Чамайг гуйгээд байхааж холдоод байдаг. Уурлаад байхаар ойртоод байдаг. Одоо нэг ууралсан чигээрээ уурла. Тэгээд гард ороод ирэхээр ни оорийнх н хэлсэн шиг унэг шиг байж байгаад л бариад бай даа. Гууд лааааааак

  9. ixmedex says:

    ямар 1 аргаар өөртөө дурлуул. тэгээд буцаад өөрийг нь, чамайг яаж xаясан түүн шиг нь яваад өг.

  10. tushig says:

    21тэй залуу бнаа ойролцоо насний бусгуйтэй sex хамтрагч болий battushig_holy@yahoo.com бичээрэй

  11. nixon says:

    Сайн уу. yamartai ch ene zurvas unshig munchiin mend. tegheer ohin mini bitgii uil gedeg ugeer ehlii. chi joohon uurtuu itgelgui bh shig bn. iim baij bolohguiee. Amjilt zuvhun zorigtong dagdag ym. gej ug bii. Ter zaluugaa bodoj bas shunu zuudelj zuudelsendee uurtuu uur chini hurdeg ntr chin yaltachugui chi hairtai bolsoniig gerchilj bn yr ni buh bichsen zuilees chini hairiin henshuu nevt hanhalj bn iim bolhoor mini biy 2hon zuiliig l chamd zuvluj chadahaar bn. 1. Chi yruusuu bodohoo boliood shuud hamt ajilhaa ch boliood buh ymaa ustagaad salah zam bn. uuruu hairtai hunteigee suuj hamt amidarch 1 ger bul bolson humuus zaaval neg tuluus tuldug jamtai nomtoi harin uurtuu hairtai huntei suusan hun 1 bolomjtoi bdg l horvoo sh de tiim bolhoor uurtuu hairtai hunteigee uchirhaa huleeh heretei gej zuvulmuur bn. 2. eregtei hun neg l utaggui sonirholgui sanagdaval shuud l salah geed zutegdeg amitandaa bi uuruu eregtei bolhor sn medej bn. harin ter namaig atgah bsn ym chi zalitai bh yostoi ntr chini chmg busdiin dund biy goy avch yavdagguitei bas bolh bolohgui turul buriin proccessed hugjiltei baidaliig gartaa avch chaddagguitei chini holbootoi ym shig sanagdaj bn tiim bolhoor chi zgr l odoonoos haritsaan deeree uurchilult higeed uzeech jishe ni ehleed tuunniig ali boloh bodohgui bai bas tuund neeh bitgii nuur ug bas neeh bitgii yahir harits busadiin l adil ter hun ni bj haragd tgd chi haritsagaa iluu sergelen tsovoo hugjiltei 1 bolgoj uurchil amidral deer bolj bga jiriin 1 zuiliig hurtel sonirholtoi hugjiltei ymar ch hunii anhaaraliig tatahuitsaar yarij sur uurtu itgeltei bai hugjiltei amidar uuriig chini geh uuriin chini amidraliig sonirholtoi bolhor humuuseer uuriiguu hureeluul tgd az jargaltai negen haragd harin ene buhnee tuunii nudnii umnu ali boloh ih haruul tgd l guitse naadah chini ene emegtei mini araas guideg bsn ym odoo dahiad guilgej bololgui yahav ntr geed l bas deerees ni chi baidaliig gartaa avch chaddag uurtu itgeltei hureelel saitai sham emegtei bolohig chini medeed guiged l irne eregtei humuus hezeech uuriin bsn hen negeniig aldahiig husdeggui ym aldasan ch gsn haramlaj l yavdag ym daa tiim bolhor aras chini hured l irne ter uyed yostoi buhniig uuriin hyanaltand blgah yostoi shuu emegtei mini ok tgd bas udur bolgon hol hij ugdug ntr ehelj msg bichen zalgadag chin buruu shuu za ignej l zuvulmuur bn harin 2dah zuvulsun zuiliig mini chi dagaad harin ter zaluu chini ergeh ym bol uldesniig ni bi helj ugch boloh ym uk_nixon@yahoo.com haygaar orj ireed asuuh ym bval asuugaarai ok za GL -+

  12. angel says:

    *Миний хувьд секс заавал дотно харилцааны бэлэг тэмдэг байх ёстой гэж үздэггүй л дээ* надад энэ нь л буруу санагдлаа. Миний хувьд дотно харьцааг бат бэх байлгах хамгийн чухал хүчин зүйл нь секс гэж бодож байна.

  13. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ*** says:

    УУЧЛААРАЙ ЭХЛЭЭД БҮСГҮЙ ХҮН ГЭДГЭЭ МЭДРЭЭД ӨӨДРӨГ ЦОГЛОГ ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ БАЙ НАВСАЙГААД Л УРУУ ДОРОЙ СУЛ БАЙВАЛ ХЭН Ч ТООХГҮЙ ..ӨӨРТӨӨ АНХААР ӨӨРИЙГӨӨ ЭХЛЭЭД ЗАСААД НАДААС ЮУ ШАЛТГААЛААД БАЙНА БЭ ГЭДГЭЭ Л ОЙЛГОЧИХ ЮМ БОЛ ТҮЛХҮҮР ТААРУУЛАХ АМАРХАН…

  14. lol says:

    тэр deer erhem . guai buruutai gej bodjiigaan bol buruug n heleed ughuur yaadgiin .

  15. oyukaa says:

    энэ зугээрл чиний жоохон шунал юм шиг санагдлаа гэхдээ одоо хэрэггүй биздээ эрчүүд чинэ зэвүүн ым бналээштээ бутсаад оорлуу ни гэхээр дараа н хэрэлдэхээр чи бараг миний хойноос гуйж ирээ биздээ энтэр гэдэгл юм бналээ тийм учраас гуйгаад хэрэггүй биздээ бас тэгээд бардам бай одоо сэтгэлээ дуусга тэрэн шиг хуний сэтгэлээр тоглодог хүн хэрэггүй байхаа ок тийм болхоор илуу цоглог оортоо итгэлтээ шинийг ирж хай за юу бусгуй мин ижилхэн эмэгтэй болхоор сэтгэлээсээл хэллээ шуу илуу сайхан залуу гарч ирж чи ахиж илуугээр хучтэ чамайг гэх хун гарч ирнээ амлаж бна

  16. . says:

    ямар ядаргаатай нуршуу юм бэ. чамайг ийм байхлаар чинь наад залуу чинь хаяхгүй яадийн. ийм хэг ёг хийсэн хүнтэй хэн таарах юм. бурууг өөрөөсөө хай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.